“Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан”

untitled-1-copy11

Саяхны нэгэн болсон явдлыг сэрэмжлүүлэг болгох үүднээс та нартаа хүргэхээр зэхлээ.

Хэдэн бор цаасны төлөө эхээс төрсөн биеэ мөнгөөр үнэлэн гудамжны үзүүрт сүүтэгнэн зогсох хүмүүс бол биеэ үнэлэгчид. Харин одоо бол тэд машин хөлөглөн бараг л бие хамгаалагчидтай явдаг болж. Өөрөөр хэлбэл тэдний биеэ үнэлэн олсон мөнгөнөөс татаас авдаг  цаад эзэд нь нэг үгээр тэдний хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг. Үүнийг нь худалдан авагчид нь ч андахгүй. 

Шуудхан хэлэхэд биеэ үнэлэгчид гэдэг бол нийгмийг бохирдуулж буй олон хүчийн зүйлсийн нэг хэсэг яах аргагүй мөн өө.

Манай улсад биеэ үнэлэгчдийг шийтгэх, эсвэл өмгөөлөх тодорхой хууль байхгүй. Үүнийг ч хэсэг бүлэг хүмүүс овжин ашиглаж,  энэхүү биеэ үнэлэлтийг улам л боловсронгуй  нарийн болгон цэцэглүүлсээр байна. Зарим бүр луйврын аргаар ч мөнгө олдог болж.

Ингээд энэ сарын 8-ны шөнө биеэ үнэлэгчийг “худалдаж авах” гэсэн нэгэн эрд тохиолдсон явдлыг хүргэе.

Шөнийн цагаар такси үйлчилгээ эрхэлдэг жолооч нарт юу эсийг тохиолддог гэх вэ. Янз бүрийн л зүйл тохиолдоно. Сайнаас нь эхлээд саар, болохоос нь болохгүй нь хүртэл тохиолдоно.

Тэр орой нэгэн эр биеэ үнэлэгч хүүхэн авах гэсэн биш мөнгөө ч муруйлж, биеэ үнэлэгчдээ зальлуулсан юм.

Такси үйлчилгээ эрхлэгчид биеэ үнэлэгчдийн зогсдог газруудыг андахгүй.

Баасан гарагийн орой байв. Шөнийн 00.00 цагийн орчимд Хижээлдүү насны нэгэн эр таксинд сууснаа шууд л “Хөдөө аж ахуйн буудалруу /энд биеэ үнэлэгчид ихээр зогсдыг хэн бүхэн мэднэ/  явъя” гэжээ. Замдаа ч тэд муугүй танилцаж, ямар зорилгоор тийшээ явж буй нөгөө эр ч хэлэв.

Такси барьсан тэр эр нэгэн жижигхэн компанийн захирал бөгөөд ажлынхантайгаа шоудчихаад харилгүй машинаа тавиад өөрөө биеэ үнэлэгчийг хоногоор нь авахаар явж байгаа нь энэ ажээ.

Зорьсон газраа ирж. Тэр эр ганцаараа  биеэ үнэлэгчидтэй уулзана гэхээс зүрхшээсэн үү ямартаа ч жолоочийг хамт очиж,  “хоногоор авах” хүүхэнтэйгээ тохиролцохыг гуйжээ.

Ингээд 2-уулаа очиж нэг биеэ үнэлэгчтэй нь уулзсан байна. Гэтэл тэдэнтэй уулзсан биеэ үнэлэгч хүүхэн “хоногоор  явахад 120 мянган төгрөг” гэв. Тэгэхээр нь тэд ярьсаар байгаад үнийг нь буулгаж, хоногийн 100 мянга болгосон байна.

Ингээд тэд ч машиндаа ирж, хүүхэн ч хамт явахаар болжээ. Гэтэл тэр биеэ үнэлэгч машиныг нь хажууд ирснээ гэнэт “Та намайг ойлгоорой бидэнд эзэн байдаг юм. Түүнийгээ эгч гэж дууддаг. Тэр эгчид явахаасаа өмнө мөнгөө агах ёстой байдаг юм. Тэгээд зөвшөөрөл авна. Тийм болохоор та мөнгөө эхлээд өгчих. Та ойлгож байгаа биз дээ” гэж гэнэ.

Тэгэхээр нь тэр эр ч зөвшөөрч биеэ үнэлэгч хүүхэн утсаа гаргаж, тэдэнд сонсогдохоор ингэж ярьжээ. /Үнэхээр цаашаагаа ярьсан үгүйг мэдэхгүй/

“Эгчээ би хоногийн 60 мянган төгрөгөөр явахаар боллоо. /Бодвол өөртөө 40 мянган төгрөг унагааж байгаа юм байлгүй./ Одоо ингээд явлаа шүү…” хэмээн ярьснаа нөгөө эрд “эгч одоо мөнгөө тушаа гэнэ ээ. Бид ажлаасаа өмнө мөнгөө өгөх ёстой байдаг юм аа. Тэр машинд очиж мөнгөө өгчихөөд хүрээд ирнэ” гээд эргээд гүйчихжээ. /Замын нөгөө талд нэг жижиг тэрэг зогсож байв”.

Нөгөө “хүүхэн авах” гэж  эр ч юмыг яаж мэдэхэв гээд хойноос нь гүйхийн завдалгүй нөгөө биеэ үнэлэгч чинь замын цаана байсан машинд суугаад тэр чигээрээ зугтаачихсан байна.

Ингээд нөгөө эр мөнгө ч үгүй, биеэ үнэлэгч ч үгүй,  шөнийг жаргаж өнгөрөөнө горьдлого нь тасарч, бөөн уур уцаар болоод гэрлүүгээ хүргүүлжээ.

Тэр эр энэ тухай цагдаагийн газар очиж, гомдол гаргаж болох байсан ч тэгсэнгүй. Учир нь тэр өөрийнхээ нэр хүндийг бодов. Энэ тухай гэр бүлийнх нь хүн мэдчихвэл яана хэмээв. Мөн өөрөө “шөнийн эрвээхэй”-нүүдийг өөгшүүлж байгаапд ийм байдалд орсон болохоор бас ичсэн биз.

Тэгэхээр иймэрхүү явдал хичнээн хүнд тохиолдсоныг мэдэхгүй ч ийм явдал байдаг бололтой. Магадгүй энэ эр шиг чимээгүй л өнгөрдөг биз.

Тэгэхээр “Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан” гэгчээр хууль бусаар биеэ үнэлээд явж байгаа бол тэр мөрөөрөө явахгүй залилан хийж, хуурч мэхэлж яваа энэ биеэ үнэлэгчдийг яах вэ.  Нийгмээрээ тэдний энэ байдлыг өөгшүүлмээргүй байна.  Тиймийн тулд эр хүн та ухаантай байж, ханьдаа үнэнч амьдрах хэрэгтэй юм шиг ээ. Уншигч та энэ талаар тунгаан бодно биз ээ.

Т.Бат

Buzznews.mn

16 Comments

  1. adsf says:

    easy come, easy go 😀 

  2. ruolan says:

    27-d handaj helhed ovoo bosgoogui bol shaajgai yun deer suuh ve gj !!!! hahhaha hen ted nariig yashka awaadah gsiin kkkkk hohi chn eee hohi chn busdiin adil ger bulee gj yawsan bol heniich ugch chadadhgui ter jargaliig uguh bsn! hahahha hohi chn eee hohi chn gaz buzar amitan

  3. ruolan says:

    haha. hohi chn hugiin nownuud! sain saihan ni bgag uguisgehguich iimerhuu yumnuudiin nuguuduhiig chn tas tsawchih heregtei tgd hused bwal muhar yumaa uuriinhuu garaaraa maaajaad bj bg! saihan bolood l emegtei hun tei gerledeg l blguidee getel zaza unen hohi chn hahahhaha tsssadah yaashka bn uu zalilan bnuu ter huhen bolj bolj muu hogiin shaardnuudad ingej handaad,,,,

  4. UKA says:

    YNKAN HAIHAAR INGEDEIIN GER BVLEE BUZARTUULAAD ZAWAARSIIN YAASAN

  5. MglausCom says:

    Bolij buh biyee uneldeg busguichuud ingej surtsgaag

  6. 27 says:

    teed odoo yaa geed bgan … biee unelsengui gej shuuh tsagdaagar yav esuul ter bguullaguud n asuudliig zohitsuulaad ug gej helkeed bgamu , zohitsuulj uguhgui bol ehner huuhdee huurah geed yavj bsan huurhii erchuud hohirood bn tsaana chin gesen uguuuuuuuu . yu hutsaad erguu balai yum bicheed , ene siter-r duuren bga erguu yumnuudaa uuhshuulkeed bdiin be T.Bat gej odoo hen iin setguulch yumuu yu iin???

  7. HI says:

    Ene niilel chine seremjluuleg bish. Harin bie unelegchidiig abdag unhiagui, doodohdoo tolgoigoo meduulsen humuusiig ogshuulsen niitlel baina shuu dee.

  8. ........ says:

    Хохинэээээ…хохино……..одоо тэгээд хохирцон гээд бгаамуу…эхнэр хүүхэдийнх нь тэнгэр харж бхгуу юу…монгол хүн болгонд харж үздэг тэнгэр сахиус бдын гэсэн……..гомдоовол тэгээд мөнгө байтгуай л авхуулна шдэээ…завхай завааан эрчүүдээ..ккк

  9. otgo says:

    ha ha ha ha. biyee vneleh, yanhan awah bol zgeer zuw zvitei zvil, harin zalilaad zugtaaj bga ni l asuudal bolood bgaan bizde? Ganc l vg chamd tohirno. **хохь чинь**

  10. zochin says:

    bie-ee unelj bgaa humuusiig ni bish ter bei-ee unelegchiig avch bgaa humuust ni hariutslaga tootsoh heregtei sh dee,mongoliin erchuudiin dor hayaj 50 huvi ni enhertee unench baij chadval ene baidal ers bagasna gej boddog. erelt bhgui bol niiluulet zogno sh dee hussen huseegui, uuniig manai huuli tsagdaagiinhan bodoh heregtei.

  11. oriana says:

    за юуун сүр болгож бичдэг юм дээ. Угаасаа хүн болгон л амьдрахын тулд биеийнхээ аль нэг хэсгийг л үнэлж байгаа биз дээ. Тэгээд ч ер нь хүмүүс лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хажууд нь суугаа бидэнд ямар хамаатай??

  12. хадаас. says:

    Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй юм. Саваагүй нохой саранд хуцаж дээ. Тэр мөнгөөрөө хүүхдүүддээ өвлийн дулаан хувцас авсан бол…

  13. bi says:

    hohi chin tugzug chin.terni orond ehnertee beleg  avad ochson bol ehner chin yanhnii hiideg iig bugdiig n  hiij ugchunu shdee r

  14. edmondhamilton says:

    Biye unelegch avj bhar munguuruu gertee hunsee tsugluulj ehmertee beleg avch ugsun deer tiim l ih huurah gd bdin bol sex shopoos hiimel erhten avaad uhlad suuhgui yu 

  15. заяа says:

    бие ээ унэлэгч биш залилангийн нехер юм бишуу кккк. эр нь эхнэрээ хуурч чадсангуй. эхнэртэй байж хегийн юм хийж явдаг эрчуудийг ингэж бвал таарна. хохь нь шд. ер нь бол эрэлт л бхгуй бол нийлуулэлт хаанаас байхав дээ. сэрэмжлуулэг гэнэ шуу

  16. svastika says:

    Хогийн биеээ үнэлэгчидтэй орооцолдохоор ингэх нь тодорхой шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.