“Уучлаарай” гэдэг ганцхан үгийг хэлээсэй гэж үнэн сэтгэлээсээ хүсч байсан юмаа

143921175

Өглөө гэрээсээ гарахдаа “…хийж чадахгүй бол яваарай” гэж хэлсэн үгэндээ ажил дээрээ шаналж өнжлөө. Ажилаа тараад очиход минь гэртээ байгаасай билээ гэж дотороо залбирч байлаа. Үдээс хойш 2 цагийн үед чамаас ирсэн “охиноо эрт аваарай” гэсэн мессежийг хүлээж аваад чамайг явж байгааг ойлголоо. Оройхон хүүгээ сургуулиас нь аваад явж байхдаа чамайг охиноо авчихсан гэртээ хүлээгээд байж байгаасай гэж хүсэж бас бяцхан горьдлого тавиж байлаа. Хүү чинь үнэхээр ухаантай болжээ. Би балчирхан юмыг ойлгох болоогүй гэж боддог байсан чинь үнэхээр өөр ухаантай болж. Харьж байх замдаа “Ааваа одоо 2-уулаа цэцэрлэгээс нь дүүгээ аваад харина. тэй” гэж асууж байгаа нь чамайг яваад өгсөн гэдгийг ойлгож надад шууд бус замаар илэрхийлж бас далдуур тандаж асууж байгаа юм шиг санагдаж байлаа.

Гэртээ ирээд чамайг хүүхдүүдээ зориулж амттан авч өгөөд явсныг мэдэв. Хүүгээ орхичихоод охиныхоо цэцэрлэг рүү гүйлээ. Хүүгээ дагуулаад жорлон нтр-ээр хоноод яваад байдаг нигер залуугийн тухай кино байдаг. Тэр залуугийн амьдарлаар хүү охиноо дагуулаад 1 сар орчим амьдарч үзсэн билээ өнгөрсөн хавар. Охиноо авах гээд ангийнх нь үүдэн дээр нь очоод охиноо дуудсан чинь намайг харангуутаа “ээж, ээжээ” гээд чангаар уйлж эхэлж байгаа нь чамайг явсан гэдгийг зөн совингоороо ойлгоод байгаа юм шиг. Би аргадах зуураа “ээж нь шинэ ажилд орсон ажилаа дуусаад ирнэ ш дээ” гэж тайвшируулаад хувцаслаж байх зуур миний хөлс ус шиг дуслаж байсан юм. Өнгөрсөн хавар чамайг байхгүй хооронд цэцэрлэгт нь хүргэж авч байхад охин чинь хүүхдээ хувцаслаж байгаа ээжүүдийн үйлдэл бүрийг ажиглан хардагсан.

Гэртээ ирээд чиний үлдээсэн амттанд сатаарч жаал наргилаа. Охин чинь “аавдаа хайртай ээждээ хайртай агаадаа хайртай ээжийг ирэхээр хамт иднэ” гээд нөгөө амттангуудаас ихэнхийг нь хөргөгчиндөө хийчихлээ. Хүү чинь хувцасаа солих гээд жижиг түүмбүүчиг онгойлгохдоо чиний гоо сайханы зүйлс дээр нь байдаг байсан байхгүй болсныг анзаарсан бололтой дүүдээ “ээж юмнуудаа аваад явчихаж тийм байгаа биз” гэж хэлэхийг сонсоход зүрх шархирч байлаа.

Хичээл давтаад унтах хүртэл охин чинь надаас чамайг нэхсээр хэд хэдэн удаа асуусан юм. Би “шинэ ажилд орсон. Тараад ирнэ” гэсээр байлаа. Харин хүү чинь “ээж ирэхгүй өөр айлд байгаа” гэж хэлсэн юм. Би лав хүүгийнхээ насан дээр өдөржин тоглоод өдрийг тоглож барах гэж гүйж байснаа санах юм. Гэтэл хүү маань хүүхдийн гэнэн цайлган сэтгэлээр томоогүйтэж тоглодог насан дээрээ амьдын хагацал эдлэх гээд сууж байх гэж дээ. Даан ч харамсмаар юм. Дөнгөж үсэг үзээд, 20-ийн дотор чадан ядан боддог болоод 3-хан сар болж байна ш дээ. Тоогоо бодох гээд хуруунуудаа гозойлгочихоод нэмж хасч байгааг нь харахад ямар хөөрхөнийг чи мэднэ. Тэгвэл 2,2уулаа амьд сэрүүн байж тийм цэвэр ариунхан гар хуруу, сэтгэлийг насан туршийн шархтай сэтгэл болгож, өнчирүүлэх гээд сууж байгаадаа бид үнэхээр тэнэг юм.

Орой унтах гээд хэвтлээ. Охин маань “унтаад сэрэхээр ээж ирсэн байх юм уу” гэж асуусаар байлаа. Би “магадгүй” гэж хариулсаан. Хүү чинь асуухгүй байхыг бодоход бүгдийг сайн ойлгосоных биз дээ. Би гэсэн ч чамайг өнөөдөртөө ирчээсэй билээ гэж хүсч байсан юм шүү. Яваарай гэдэг үгийг би хэлэхдээ чамайг явуулахын төлөө хэлээгүй юм шүү. Дотороо чамайг явчаасай гэж хүсээгүй юмаа. Бидний амьдралд тохиолдоод байгаа асуудалууд биднийг хагацах дайны том асуудал юм шүү тэрнийг ойлгож мэдрээсэй гэсэндээ хэлсээн.

-Хань минь намайг уучлаарай. Би чамайг дэндүү их зовоосоон. Үүний төлөө ч уучлалт гуйдаг байсан. Чамайг биднийг орхиж явах нь бүгд миний буруу. Би маш их стрессдэг байсан юм шүү. Хамгийн гол нь асуудлыг шийдвэрлэх гээд зүтгэх үед чи надтай хамт гэдгээ мэдрүүлдэг бас дэмждэг байсан бол бид ингээд зогсож байхгүй байсан биз дээ гэж бодож байна. Асуудлыг шийдвэрлэх гээд зүтгэх үед би үргэлж ганцаардалыг мэдэрдэг байсан үүндээ би маш их бухамдаж стрессдэж эцэсдээ чи бидний уур амьсгалыг маш их эвддэг байсан. Би чамаас “уучлаарай миний хань, хань нь чиний сэтгэлийг маш сайн ойлгож байна. Хамтдаа бүхнийг давтан туулаад гарья” гэсэн цөөхөн үг бидний амьдралыг эргүүлэх байсан юм шүү. Би чамд сэдлийг нь өгдөг байсан. Харин чи бух шиг зөрүүдэлж надаас хүчээр уучлал хийхийг шаарддаг байсан. Би, бид садар самууны хохирогчид болчихоод тэгээд дээр нь хүчээр уучлал хийнэ гэдэг бол ямар хүндийг чи төсөөлөхгүй байна. Тэр их үзэн ядалт, сэтгэлийн шарх өргөс авчихтай адилхан хоромын дотор шийдэгдчихдэг асуудал биш шүү дээ. Цаг хугацаа болоод бие биенийхээ төлөө гэсэн сэтгэл хэрэгтэй. Чи энэ бүгдийг эрүүлээр ойлгож энэ сэтгэл санааны хөндүүр газар жаахан ч гэсэн иллэг хийж өгсөн бол “уучлаарай” гэж хэлж чадсан бол амьдрал чинь арай ийм байдалтай байхгүй байх байсан. Би чамаас “уучлаарай” гэдэг ганцхан үгийг хэлээсэй гэж үнэн сэтгэлээсээ хүсч байсан юмаа.

36 Comments

  1. Bataa says:

    Huuhnuud ch dee neg tolgoi ni ergechiheeree tegeed yawaad ogdog yum bnle minii neg tanidag hun 4 huuhdee hayad oor zaluu dagaad yawhiig harsan yum bn

  2. ha ha ha says:

    aimaar gomdooson bolohoor yawsan baina l gehiin uneheer gomdson bol huuhduudee awaad saldag l baihgui emegtei hun huuhduudee hayj bainaa gedeg ni ooriigoo bodson gedegiin notolgoo daraagiin gar nihuuhduudiig ni teer shaana geel hayaad yawj baigaan 

  3. Monroe says:

    ehneree uhtel n gomdoojdee. bargiin huuhen 2 huuhdee orhiod yawahguidee. chi ooroo l buruutai uym bn

  4. z says:

    би эхнэр нь бишээ. манай нөхөр энэ хүн шиг ингэж олон юм бичих хүн биш. 

  5. Er hun says:

    Z-d helehed…Chi salsan avgai ni yum bol suuliin udaa ur huuhdee bodood nohortoo bolomj uguuch…

  6. z says:

    manai nohor namaig yawaarai gesen bolhoor bi yawsan. nadad mash hetsvv bsan. 2 3 4 5 6 7 ydaa yawaarai zailaarai gedeg vgiig sonsohdoo gomdoj bsan ch yyrandaa helsen baih gej bodood martaad ongoroogood teneg hvn shig hydlaa ineej amidarsan bna. ooriin gesen yomnyydaa awaad zailaarai gesen. aaw eej nohroosoo salsan dvvgee hvvhedtei n awchraad manai gert amidarch bna. gomdoj bna. bi hezee ch ochihgvi.

  7. заяа says:

    хэрвээ 2 хуухдээ бодож бвал эхнэрийн чинь буруу байлаа ч чи туруулж уучлалт гуй. эмэгтэй хун уунийг л хусдэг. эр хун уужуу ухаанаар эм хунийг удирдах естой. ер нь бол 2 хуухдээ хаяж явтал нь гомдооно гэдэг муухай л юи. хэлсэн угээ эргээд бодоо. амиа хувааж хун теруулнэ гэдэг амаргуй шуу. эмэгтэй хун хуухдий нь теруулж егехеес илуугээр эр нехертее хайртайгаа яаж илэрхийлэз вэ?  чи л мартагдахааргуй уг хэлж зурхийг нь шархлуулсан бхооо 

  8. zaluu says:

    Эмэгтэй хүн хүүхддээ ямар их хайртай билээ…тэр хайруудаа хаяад явж байна гэхээр их том асуудал бна даа…тодорхой бичихгүй дээ.

  9. emegtei says:

    ehner chin eniig olj unshihgui ch yum biluu, zugeer l chinii zuv ch bai buruu ch bai, neg udaa ardaas ni ochood er hun shig guival yasan yum be?? emegtei hun gedeg chin jaahan l yuman deer bayarladag yum shuu dee, hun yav gej bhad hen ch gesen archaaguiteed bgaad bhiig bodohgui l bh , tegeheer yav gej helseneeree chi l guimaar sanagdlaa….  huugiin chin bgaa baidal minii nulimasiig gargav,  Ur huuhduudiig l baga unchiruuleh yumsan daa ….

  10. deeg says:

    End setgegdel bichsen humuus yug ni ch medhgui baij sonin sonin ym ih bichijee. Amidrald hereldej oilgoltsohgui zuil ih shuu dee. Hamgiin gol ni chi ehneree uuchlah heregtei hetsuu baisan ch gesen. Uneheer huuhduud unchruud hetsuu l bn shdee. Yagaad chi olj ochood esvel huuhduudee daguulj ochood uulzuulj bolohgui gej. My bodloor ta 2 2uulaa hen hen ni buult hiideggui bardam humuus shig bn. Emegtei hun turuulsen 2 iin 2 ureeorhoj yvna gedeg hetsuu. Zugeer l chamaig uhaaraisaa uiriig ni hundleesee gesendee l yvsan bh. Oroithoos ni umnu olood ochoo. Zugeer l huuhduud chini sanaad bn geed uulzuul. Huuhduudiinhee tuluu neg udaa buult hii! Amjilt.

  11. 28ha says:

    HOOE ZARIM ZAHIAAND COMMENT HEREGGUI BDIIN ZA YU , ZUGEER UNSHAAD UNGURUHGUI NEG L IH MEDEMHIIRSEN HUMUUS ZUGEER !!! YAHUU IIHUU GED ASUUSAN YUM ALGA , YAAGAAD SALSAN BE TAAGAARAI CH GESEN YUM ALGA ZA YU , CHI TIIM BOLHOOR SALJ BGAN INGEJ BGAN TEGJ BGAN NTR GEED OLON YUM SOLIORTSGOOGOD BHIIN , YAGAAD SALSNAA ENE HUMUUS UURSDUU MEDJIIGA ZA YU, ZUGEER ENE ZAHIA HUREH HUNDEE L HURJ UHAAN BDIIN BOL BUTSAJ NIILEED 2 HUURHUN BYATSHANIIGAA L ELEG BUTEN BLGAASAI BILEEE

  12. yahoo.com says:

    ajaad bhad cynical man chi ih uhaantai zalu yum bolomj bdg bol taniltsah yum san

  13. Annon says:

    Bi ingej bodloo ehneree chi hiigeegui zuiliinh ni toloo hii hardaad hoogood yavuultsiin bish uu? Uneheer buruu zuil hiisen bol uuchlaarai geh baisan bailgui dee. Hiigeegui zuiliinhee toloo buruutgagdaj hoogdoj baigaadaa gomdood yavsan bailgui dee.

  14. Cynical man says:

    Энэ дээр бичсэн МглАус гэж хүүхэнийг нэтийн орон зайд бол мэдэх юм шиг байна. 2 жилийн өмнөх намар ч билүү нөхөрөөсөө салсан бухимдалаан нэтээр дүүрэн бичиж, хажуугаар нь нийт эрчүүдийг хамруулж л байсан.

    Өнөөдөр өөртэй нь ханьдаа хаягдсан гэдэгээрээ адилхан хувь заяатай бас нэгэн залуу бичжээ. Ялгаатай нь өөр бусад эмэгтэйчүүдийг хэлмэгдүүлсэнгүй, хорсол занал дагуулсангуй зөвхөн нөгөө хүндээ зориулсан зүйлээ бичиж.

    Гэтэл мань хүүхэн үүнийг нь шалчигнасан болгодог юм байна. Тэгвэл өөрийнх нь тэр жил бичсэнийг бас шалчигнасан гэхүү өөрөөр ойлгохуу? Магадгүй хүний хэлснийг шалчигнах өөрийн хэлснийгээ бухимдалаан илэрхийлсэн хэмээн тайлбарлах юм болвуу. Баабарын хэлдгээр хувь заяаны шоглоомын (irony of life) жишээ гэлтэй. Аль эсвэл би эмэгтэй болхоороон шалчигнах эрхтэй, энэ залуу эрэгтэй болхоороо шалчигнах эрхгүй хэмээн хүйсээр ялгаварлан гадуурхаж байгаа нь энэ юм болвуу?

    Гэхдээн би энэ эмэгтэйн бичсэн ерөнхий агуулгатай бол санал нийлж байна. Энэ нийтлэлийг бичэгч залуу болбоос туйлын азтай хүн. Би яг одооны энэ залуугийн байгаа амьдралаар амьдрахыг хүсдэг. Өөрөөр хэлбэл ганц бие эцэг болж амьдрахыг. Яагаад гэвэл монгол эмэгтэйчүүдийн нэлээдгүй хувь нь яг дээд талын МглАус шиг double standard -тай, үйлдэлд нь задлан шинжилгээ хийх тусам булхайнуудаар бялхсан хүмүүс байдаг учраас тэр.

  15. Дуусахгүй says:

    Мань мэт нь энд бүлт бүлт шаагаад тэрий зөв энэний зөв гэж шаацгааж л байдаг. Тэр нь хүндээ хүрдэг ч юмуу гүү ч юмуу. Манай гэр бүлүүд эхнэр нөхөр шүү юм бол хоорондоо эвтэй, нээлттэй, асуудлуудаа түс тас сайхан ярилцаад нээлттэй баймаар юм. Нэг л дотроо хадгалсан бугласан улсууд сүүлд нь нус нулимстайгаа холилдож ирээд л бичицгээх юм сда. 2-уулаа л хичээж байж амьдрал босно доо. Эхнэрээ явуултал нь л гомдоож дээ л гэж би дүгнэлээ.

  16. MglausCom says:

    Aztai shaarnuud ve. Huu ohin 2-toi bolchood salchdag bol saihan l amidral bn shalchiganahgyi harin ch talarhaj amidarna. 

  17. :-) says:

    ehner chin irnee huuhedee orhij yawtalaa hetsuu baidaltai blgasin bga biz hd honod huuhduudee bodod irnee ter ued ni sa yriltsaj oilgoltsooroi eej aavin hairand ussn huuhedin humuujil ni hurtel uur bdl eejgui ehin hairaar dutsan huuhduud gemt heregt urtumtgii  hatuu mus shig   bldg yum shigee

  18. Gal says:

    Yaw gehd ni yawj bga bol ochih gazartai oochih aygatai uuriiguu awaad yawchij chadah honshoortoi l huuhen bna. End bichdeg, bi huuhdee bodood salj chadahgui bna gj hudlaa shaadag huuhnuudees hamagui dr yum. Ochih gazargui, mungugui blhr deerelhuuleed hudlaa huuhdee bodood gj tewchij amidardag huuhnuud unehr uruwdultei…

  19. yuch  bichihewdee huuhed uilad oilgomjguil bolchloo 

  20. yagl bidnii amidral bh shig manai nuhur heruuld garamgai negen shalchignasan bi ch ogtsom durs gd l dorhnoo uur garchihna nuhur bolhr orilj eldever helj yumaa eldej hevhledl bi durs gd uilahas uur yum bhgui yum uilad uiladl gomdod bhin manai hun nadig huurch bsn bi tomigoo hze mudgui gargah uedee medsn odoo bol 2 huuhedtei ungursung ni dursdggui ghdeel heruul tasrahguin aar saar zuiles bld sali yawarai ghin yawchmar sanagdsn ch huuhduudee eleg buten usguh yumsn gj bodhin minii durs hiidg zan nuhurinhuu orilj hashigchdg zang yaltai bilee durs hiideg zangaa zasah gd uurlasanch duugaa huraahar uurtai tsaraig harhas durgui hurchin gdl hichuuch yumdoo yawchmar sanagdad bhin daanch oi garantai sar garantai 2 huuhedtei amidral gdg yamarch hetsuu yumdee 

  21. zochin says:

    ehner chini huuhduudteigee uulzah gej huseh baih ter ued ni zoolon baij eh huuhduudiig uulzuulaarai.tegeed chadval bugdeeree tsugtaa hamtdaa amidraarai.huuhded eej ni bas aav ni yamar ih oron zai  dutdagiig ehnertee bas medruuleerei.zaaval shuu.huuhduudee eejtei ni bailgah buhii l arga hemjeeg avaarai.huuhed aav eejteigee hamtdaa baih yostoi.amjilt

  22. zochin says:

    hi ene zaluugiin zahiag unshaad setgel ih ovdloo.ehneriig ni boldog bol hucheer avchraad niiluulchih yumsan.mash ih orovdoj baina ene zaluug.amidraliinhaa omno huuhduudee bodood hanilj baigaa haniigaa oilgoj ogson ch boloosoi.    Zaluu mini tevcheertei chadval ergeed buten ayaga shig huuhddee eleg buten baij hanitaigaa niileerei gej husie.amidral bayalag bolohgui bol setgeleer bitgii unaarai amidraliig goy bolgohiig hicheegeerei.huuhduud udahgui l tom boltsgooj aavdaa tuslah odor irne.amjilt tevcheer uhaan az jargal bugdiig husie.

  23. danhar says:

    emegtei huunii tolgoi iregwel sehel awahgui huuhdiin ni ogood zailuul ooroo shine ehner bur zaluuhan ohintoi suu ooriigoo bod

  24. ys says:

    za da irehgui baihaa manai ehner ywaad 10 jil boij bna ireegui l bna bi 3huuhedteige ih huleesen de odoo itgel aldarch bgaa shuu

  25. nambii says:

    todorhoi bicheech…

  26. egch hyyhen. says:

    buruug busdaas bish uuruusuu hai gedeg yg zuv yg shyy

  27. otgo says:

    ene zahidlaaig bichsen hvn ta bidnees zuwluguu awah gj, uram eswel buruu shaalt sonsoh gj bicheegvi bololtoi. Ene zahiag eher ni unshina gdgt itgeltei bga ni ilt haragdaj bna. Zuwhun ehnertee l zoriulj bichsen bna. Hvvhdvvdee yamarhuu bgag uuruur ni hechneen dutaj bgag medvvlj, tvrgen l ergej ireesei gj bichsen bna. Gehdee zaluu mini chamd vneheer asuudal bh shig bna shv. Gergiigee hairlaj, hvndelj yavaarai. Bvsgvi mini chi ch gsn unshij bga bol vr hvvhdee l bodoh heregtei shv. Chi tednii huvid amidraliingerel gegee, nar sar ni shv de. Mongoliin vrs bvgd eleg bvten baig!

  28. Эмэгтэй says:

    Эхнэр чинь ирнэ ээ. Үр хүүхэд гэдэг том аргамжаа байдаг юм. салая гэж бодтол зөндөө л юм болж байлаа. харин одоо бодоход би гэрээсээ явж байгаагүй юм байна. чи их л гомдоож дээ. энийг бичиж байхынхаа оронд эхнэрээ аргад. хосоор амьдрах, үр хүүхдийнхээ төлөө л явах хорвоо шүү дээ

  29. Zochin says:

    Yachihsiin? Tegeed ch er yum baij yun surtei yum. Shiidver gargah muchid bi gantsaarddag ch geh shig, chi ail ger avch yavaa yum chin uuruu medeed l bukh zuiliig zohitsuulaach de. Nadad bol chi shalchignasan gomdol gargah durtai l zaluu sanagdlaa.  

  30. blow says:

     Би маш  сайн эхнэр байсан ч яваарай гэдэг уг сонсоод яваад егчихсен юм. Хэзээ ч мартагдахгуй угийг уурд хамт баймаар байгаа хундээ хэлэх хэрэггуйэ

  31. балжмаа says:

    Муу эр хүүхэнд хаягддаг юмаа.

  32. lil says:

    Bi chamaig sn zaluu bn gej ogt bodohgui bna. emegtei hun uuriinhuu turuulsen ur huuhdee orhiod yavna gedeg tiim ch amarhan bish uhtel n gomdooj uiliig n uzsen bolood bur tesehee bgaad l chamaig orhison bh. huneer uruvduuleh gej hudlaa bi stressdeg bsn gehdee bi buruugui geh uhaanii yum bichsen chin ichgevter bna. Hajuudhaa hairlaj jargaaj chadahgui aldchihaad yug n gaihuulaad bgg yum. Archaagui ch er boldoo 

  33. woman says:

    Chi sain aav bn aa.hoyr huuhdee uhaantai sain hun bolgoj humuujuuleerei.huuhduudee bod.ehner chini hoyr uree hayad yvj bdg uhaan muutai l hun bn daa.mongoliin emegteichuud mini bitgii iim bolood baigaachee.araatan amitan hurtel ur tuluu hairlan hamgaalj hamt bdg bizdee.huuhduudiig ni l uruvduh yum daa.bugsnii heneetei avgai ve yasan

  34. Chonongoo says:

    Odoo te geed shalchignaad bailgui 2yrdee sain aav bai, tiim huuhnuud, tegeed amidral hamgiin gol ni tom jijig ymarch asuudlaas bolson bai yree hosor haydag Emegtei hun bol HVN bish, zugeer l gants bieiin amriig bodson yr huuhed hani ijil ger orondoo anhaarah tsag zavaa ooriinhoo nuuriig ilj ercgyydiin anhaarliig tatah gej zadgai huvtsaslaj yavah ni tedend JARGAL boldgiim. Huuhnuud mini haluun hooltoi haniad shuuhnaa hurchihgui erguul saruul baig gej Sanaa tavihiin orond nuuree deer mini yerchlee garah vii gehees ynheltseg zyrh ni hagarahaa shahna. Chi yamar bayan ymbe, eryyl saruul basch gej Ovoo tom bolson 2iin 2 yrtei Hun bn shude. Ene bol zovlon bish chamaig shalgaj baigaa tyr zuuriin davaa…. Burhan chamaig -ene hun iim zuiliig davj chadah Hun monyy, mon bol udahgui boon boon az jargal ilgeey geed l chamaig heseg shalgaj baigaa shalgalt geed bodchih…. Tuushtai zorigtoi ergej butsahgui, amidraldaa 2 Yrdee bas oortoo hair tai baigaarai, harin ter hayad yavsan emegteig hairlah goridoh huleeh setgeliin oron zai baigaadch yadgiim,,, ahin helie- chi bayan hun shuu

  35. bayaraa says:

    zaluu mini  setgeliin tenheetei bgaarai chi 2baganii neg ni bhgui ch gesen tuunees ch iluu chamd tushig boloh 2 huuhed chin bgaa shuu dee amidrald hetsuu zuil bdag ch saihan ni tuuneesee olon yum shuu hicheegeerei ajilt naiz mini

  36. boby says:

    ehner ni banzaldsan um shig baina zail zail buzar avgai ve

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.