“Хайян” хар салхинд 10 мянган хүн амь алдлаа

Өнгөрсөн баасан гарагаас эхлэн Филиппинийг нөмөрсөн  “Хайян” хар салхины улмаас 10 мянга орчим хүн амь алдаад байна гэж орон нутгийн цагдаагийн газрын эх сурвалж мэдээллээ. Үүний өмнө 1200 хүн амь алдсан гэж мэдээлж байсан ч эвдрэл гэмтлийн байдлаас үзэхэд энэ тоо хэд дахин өсөх магадлалтай байгаа юм байна. 

Энэ хар салхийг мэргэжилтнүүд манай гаригийн түүхэнд хамгийн хүчтэй, хөнөөл дагуулсан хар салхи болно гэж тэмдэглэж байна. Энэ салхины хүч секундэд 87 метр хүрч, яг чөм хэсэгтээ 105 метр болж байгаа нь дэлхийн түүхнээ өнөө хүртэл хамгийн хүчтэй гэж тэмдэглэгдэж байна.

Одоогоор мэргэжилтнүүдийг хэлж байгаагаар бол хар салхи Филиппиний нутгийн төв хэсэг, нийслэл Манилыг дайраад цаашдаа баруун хойш чиглэж Өмнөд Хятадын тэнгисээр дамжин Хятад Вьетнамыг чиглэж байна.

4 Comments

  1. MglausCom says:

    Haluun zunaat holdoj uheh geel yabjiina

  2. Киви says:

    Жинхэнэ гамшиг . Ямар азаар монголд тервее гэж.

  3. says:

    Hetsvv yum daa

  4. jack says:

    hetsuu yumaa. ami uregdsen humuust gun emgenel ilerhiilye

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.