– Охиноо төрүүлчихээд бүтэн сар эмнэлэгт хэвтсэн бүсгүй гэртээ ганц хоноод л өөд болжээ –
Нийслэлийн гуравдугаар төрөхөд хийсвэр хагалгаагаар амаржсан эхэд тус төрөхийн эмч нар таван удаа мэс хүргээд ч амийг нь аварч чадаагүй эмгэнэлт гэж хэлэхэд ч багадам хэрэг гарчээ. Харамсалтай гэхэд даанч харамсаар энэ хэргийн талаар талийгаачийн ханийн ярихыг сонсч суухад нүд, чихтэй болж төрсөндөө харамсах шиг болох. Эгээ л хажуудаа суулгаад ярьж байгаа мэт “Миний хайр чинь өөрөө их гүргэр л дээ” хэмээх эл шавилхан залуу өдгөө үртэйгээ өнчрөн үлдээд буй. “Анхны үрээ өлгийдөж авна гэж хөөрснөөс амьдын хагацал үзнэ гэж даанч санасангүй” хэмээн шүүрс алдан ярихыг нь сонсч суухад “цагаан халаадтай алуурчин” гэх үг ч эмч нарт гоёдох тодотгол шиг санагдсаныг нуух юун. Дөнгөж амьдралын зах уруу өнгийн, анхны үрээ өлгийдөж авахаар яарсан залуу хосын нэг нь амиа алдаж, нөгөө нь элгээ эмтлэн үлдэнэ чинээ санаагүй биз ээ.
Талийгаач дөнгөж 21 настай бөгөөд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн дөрөвдүгээр дамжаанд суралцдаг байжээ. Тэрбээр анхны үрээ төрүүлэхээр өнгөрөгч сарын 9-нд Баянзүрх дүүргийн Гуравдугаар төрөхөд хэвтэж, хийсвэр хагалгаагаар амаржсан аж. Төрөх хугацаа нь болсон ч өвдөлт өгөхгүй байсаар арав гаруй хоногийн илүү тээлттэй, савны амсар нь нээгдэхгүй байсан тул ийнхүү хийсвэр хагалгаанд орохоос өөр аргагүй болсон байна. Гэвч хагалгаанд орсны дараа бие нь олигтой тэнхрэхгүй байсан тул хоёр хоногийн дараа дахин хагалгаанд оруулах шийдвэрийг эмч нар гаргажээ. Ингэхдээ “Саванд нь шингэн хурсан, түүнийг соруулж авах шаардлагатай” хэмээн жижиг мэс ажилбараар гэдсэнд нь гуурс тавьж, шингэнийг соруулж авсан ч бүсгүйн бие сайжраагүй аж. Өөрөөр хэлбэл, хагалгаанаас үлдсэн шингэнийг соруулж авахаар ийнхүү эхний мэс ажилбараа хийжээ.
Гэтэл үүнээс дөрөв хоногийн дараа эмнэлгээс утасдан, ар гэрийнхнийг нь яаралтай ир гэжээ. Дуудсан дагуу нь очиход “Хагалгаа эхэлсэн. Яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай байсан” гэж хэлсэн байна. Энэ хагалгаа ч мөн төдийлөн үр дүнгээ өгөөгүй учраас Гуравдугаар амаржихын эмч нар эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр манайдаа л нэртэй, хүний гавьяат эмч Б.Бүлтэнг дуудаж, дараагийн хагалгааг хийлгэжээ. Нэг үгээр бол, тус эмнэлгийнхний хүч эс хүрсэн учраас ийнхүү гавьяат эмч залсан нь тэр. Үүнийг талийгаачийн ар гэрийнхэн дараа нь мэджээ. Төрөхийн хагалгаа хэдийнэ хүндэрсэн хойно залагдаж ирсэн Б.Бүлтэн эмч ийнхүү дөрөв болон тав дахь хагалгааг бие даан хийсэн ч тусыг эс олов. Дээрх хагалгаа хоорондоо маш ойрхон буюу 4-5 хоногийн зайтай болсныг талийгаачийн нөхөр хэлсэн юм. Түүнчлэн “Ханийн минь биеийг ямар байгааг мэдсэн атлаа Гуравдугаар төрөхийнхөнтэй нийлж, нуусан. Бидэнд ямар нэгэн арга чарга зааж өгөөд өөр эмнэлэг рүү шилжүүлэх талаар зөвлөөгүйд нь Б.Бүлтэн эмчид гомдож байгаа. Бид түүнд л найдаж байсан” хэмээн талийгаачийн нөхөр хэлж байна.
“НЭГЭНТ БҮХ ЮМ ДУУССАНЫГ МИНИЙ ХАЙР МЭДСЭН ЮМ ШИГ БАЙНА ЛЭЭ”
Ийнхүү бүтэн сар эмнэлгийн орон дээр тарчилж, таван удаа гэдсээ сийчүүлсэн бүсгүй арга ядахдаа “гэртээ гаръя” хэмээн эмч нараас гуйсан байх юм. Тэр бүү хэл, “энэ яргачдаас намайг холдуулаад өгөөч” гэж хүртэл нөхөртөө хэлж байжээ. “Нэгэнт бүх юм дууссаныг миний хайр мэдсэн юм шиг байна лээ” хэмээн эр харам нулимсаа дотогш залгин ярих М.Энхтайваны нүдийг тэрхэн үед харж тэвчих зориг даанч хүрсэнгүй. Эр хүн уйлдаггүй гэдэг ч ингэж суухаар асгартал уйлчихаасай хэмээн эрхгүй бодогдох. Эмч нарын хариуцлагагүй үйлдлийн балгийг энд тоочиж үл барна. Гэвч тэднийг эмчлээд байна уу эсвэл эмтлээд байна уу гэдэг асуултад хариулт өгөхийн тулд нэг бүрчлэн дурдах нь зүй. Талийгаачийг хагалгаанд ороод гарахад нь Батзаяа гэдэг эмч хүлээж авах учиртай байсан ч өвчтөнөө үзэж, зөвлөгөө өгөх нь бүү хэл өрөөгөөр нь ч үзэгдэлгүй хоёр хоносон байна. Хагалгаа хийснээс хойш эмч нараас огт эргэж тойроогүй аж. “Энэ нь мөнгө өгөөгүйтэй холбоотой байх. Эхнэрт маань ч эмч нарын тиймэрхүү хандлага ажиглагдсан юм шиг байна лээ. Тэр бүү хэл, өвдөж чадахгүй юмнууд гэж хүртэл хэлж байсан гэсэн” хэмээн М.Энхтайван ярьж байлаа.
Удалгүй өнөөх мартагдсан зовлонт эхийн бие өвдөж, халуурч эхэлсэн байна. Үүнтэй зэрэгцээд дараа, дараагийн хагалгааг хийж эхэлсэн байдаг. Ингээд байдал бишдсэнийг мэдсэн бүсгүй гэртээ гаръя хэмээн гуйсан ч “халуунтай байгаа хүнийг гаргах боломжгүй” хэмээн эмч нар зөвшөөрөөгүй юм билээ. Гэсэн ч бүтэн сар эмнэлгийн орон дээр тарчилсан залуухан бүсгүйд тэнд байх тун хэцүү байсан тул аавдаа уурлан байж гарах зөвшөөрлийг эмч нарын амнаас сонсчээ. Уншигч Та төсөөлөөд үз л дээ, тийм олон удаа хагалгаанд орсон, халуун нь буугаагүй нялх биетэй эхийг эмнэлгээс гаргахдаа эмчилгээ бичиж өгөөгүйгээс гадна эргэж ирээд дусал хийлгээрэй гээд л үлдсэн байх юм “эмтлэгчид”. Ингээд бүсгүй гэртээ гарч, хайртай бүхэнтэйгээ ганц хоночихоод л хорвоог орхисон. Талийгаач гэртээ гарсныхаа маргааш эмнэлэг орж, дусал хийлгэх даалгавартай байсан тул мөн л Гуравдугаар амаржих ороход хүнд биетэй бүсгүйг хатуу сандал дээр хоёр цаг шахам хүлээлгэж байж, сая нэг эмчилгээг нь хийн буцаасан байна.
Гэвч тэрбээр орой нь нөхрийгөө ажлаасаа ирэхэд “Өнөөдөр гадуур гараад гоё байсан” хэмээн инээд цацруулан сууж байж. Гэвч тэдний хооронд болсон сүүлчийн яриа энэ байжээ. “Бид гурав ингээд ганц л хоног гэртээ тэврэлдэж унтсан” хэмээн талийгаачийн нөхөр харамсан ярих. Бүсгүй маргааш өдөр нь юу ч ярилгүй байсаар оройн хэрд “Нойр хүрээд байна, унтлаа” гэж хэлээд л тэр чигээрээ үүрд унтчихаж. “Орой ажлаасаа ирэхэд миний хайр тэр чигтээ унтчихсан байсан. Би үнэхээр итгээгүй учраас түргэн дуудсан ч өнгөрчихсөн байна гэсэн” хэмээн уруулаа хазлан суух залуу аавд сэтгэлийн хаттай байж, охиноо сайн хүн болгоорой гэхээс өөрийг үнэхээр хэлж зүрхэлсэнгүй.
ЭХ БАРЬСАН БОЛОН ХАГАЛГАА ХИЙСЭН ЭМЧ НАРЫГ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
Ийнхүү ханийгаа амьд байгаа хэмээн найдаж суусан залуугийн итгэлийг түргэний эмч нар үгүй хийсэн тул тэрбээр цагдаагийн газарт дуудлага өгчээ. Үүний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрынхан газар дээр нь ирж, үзлэг шинжилгээ хийсэн байна. Мөн талийгаачийг эх барьсан Энхзаяа болон түүнд удаа дараа хагалгаа хийсэн Б.Бүлтэн тэргүүтэй эмч нарыг шалгаж эхэлжээ. Түүнээс гадна энд нэг жигтэй асуудал үүссэн нь талийгаачийн төрөхөөс өмнөх болон дараах үеийн тэмдэглэлийг бичиж үлдээдэг ягаан дэвтэр алга болсон явдал гарсан байна. Талийгаач баасан гаригт өнгөрсөн тул ар гэрийнхэн нь бужигнаад юун дэвтэр манатай байсан аж. Ингээд маргааш нь өнөөх дэвтрээ авах тухай яригдсан ч амралтын өдөр олдохгүй байх, даваа гаригт болъё хэмээн орхижээ. Ингээд талийгаачийн ээж нэг дэх өдөр эмнэлэг дээр очиж, дэвтрийг нь авах гэтэл ЭМЯ-наас хүн ирээд аваад явсан гэсэн байна.
Учрыг эс олсон ээж араас нь хөөцөлдөн, ЭМЯ ороход тэд амралтын өдөр буюу ням гаригт Гуравдугаар амаржих газарт очин, талийгаачийн дэвтрийг авсан байжээ. Хэдийгээр уг дэвтрээ олж авсан ч үүний цаана ямар нэгэн асуудал байна гэх хар аваад байгаагаа нуусангүй. Одоогоор дээрх эмч нараас мэдүүлэг авч эхлээд байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Харин Гуравдугаар амаржихынхан энэ асуудлаар ямар нэгэн тайлбар хийхээс татгалзаж байна. Өөрөөр хэлбэл, энэ асуудал хууль, шүүхийн байгууллагад очиж, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас бид ямар нэгэн тайлбар хийхгүй хэмээсэн. Ямартаа ч талийгаачийн ар гэрийнхэн тус төрөхийн эмч нарт маш их гомдолтой байгаагаа хэлж байна.
ГУРАВДУГААР АМАРЖИХАД 14 ХОНОГИЙН ДОТОР ТӨРӨХИЙН ХҮНДРЭЛЭЭР ГУРВАН Ч БҮСГҮЙ АМИА АЛДЖЭЭ
Охиноо алдсан ар гэрийнхэн цагдаад хандсан учраас талийгаачийг задланд оруулсан байна. Ингээд шүүх шинжилгээний эмч нарын дүгнэлтээр цусны бохирдлоос үүдэлтэй гэсэн онош гарчээ. Өөрөөр хэлбэл, хагалгаа хийх үед бохир оруулсан нь амиа алдах шалтгаан болсон байна. Түүнчлэн тухайн үед талийгаачид задлан шинжилгээ хийсэн эмчийн хэлснээр гуравдугаар эмнэлгээс төрөхийн хүндрэлээр гэсэн оноштой гурван ч хүн ирсэн гэжээ. Мөн талийгаачид таван удаа хагалгаа хийхдээ өндгөвч болон савных нь талыг ч авсан байна. Эмч нар шаардлагатай гэж үзсэн учраас амийг нь л аварч байвал хамаагүй гэдэг зөвшөөрлийг талийгаач өөрөө болон ар гэрийнхэн нь өгсөн юм билээ. Ингэж савных нь талыг авсныг сонссон хүмүүс “Тэгэж болдог юм уу” хэмээн гайхаж байсныг талийгаачийн нөхөр хэлж байсан юм. Ямартаа ч эл асуудал хэрхэн шийдэгдэхийг бид эргэн мэдээлэх болно.
М.ӨНӨРЖАРГАЛ
unen.mn
29 Comments
Ergej zaawal medeeleerei. Ard tumen urgelj iim hultsengui bhgui ted teneg xumuus bishshuudee. Sayhan xurtel tanidag nzig min turuhud medee aldagui bhd ni gedsiin zuseed shokiin bdald 7 xonuulsan bnlee 3 r turuhud. Araichdee arga xemjee awch chanartai bolowson xuchneer xangaacheeee.
Xaıran zaluu nas xaıran xunıı amıdral. 3 r turhuus bnga l tunhnii multral huuhed turj bna . Ene emnelegte yagaad arga xemjee awdguin be. Bnga gar xaran. Oyutan yum bnlee shdee zailul mungugui l bsn bh bnga l gar xardag xumuus shdee. Eniig elbegdorj erunhiilugvh ch bas anxaaraldaa awaasai.
sorry man ajilaasaa choloo avch boloogui ymuu oort bgaa buh ymaa zaraad ch bolov ogdog ymiin ogchihgui de ooroosoo shaltgaalah ymaa chi hiigeegui bna sh de ylzarchihsan niigemiig chi medej l bgaa biz de hunii zovlongoor tsaddag humuus shu de ted nar chini
Pee ymar orovdoltei yum bee. Buur nulims garchlaa. Huurhii har zaluugaaraa huurhun vree hairtai hania orhiod ene muusain haritslagagui emch nariin buruugaas bolood yvaad ugtsun bna shde. Arai ch dee ene emch nar denduu yumaa… Udval er n yu hiij baidag bnaaa
aimaar
Энэ эмнэлгийн байгуулгийг сайн шалгах хэрэгтэй. Өнөөдөр хүний амь ийм үнэгүй болчихсон юмуу. Эрүүл мэндийн салбарыг сайн боловсон хүчнээр бий болгох хэрэгтэй. Цагдаа шалгаад юу болсон талаар эргэж мэдээлээрэй.
Ум маани бад мэ хум
Uneheer zurh mini shimshirch bn. bi sayhan turuud huuhdee aldsan eh ur 2 salahiin zovlon ymar hetsuu bolohiig medej bnaa. Huurhii nyalh ur eejiinhee muumiig ereed yamar hetsuu bga bol gej bodohoos horvoo uneheer hatuu yumaa. Aav ni setgeliin hattai baij ohinoo sain usguurei. Eej burhan ni ta nariig iveenee.
Yamar uruwdmuur ym be.emch nar yamr zewvvn yum be .hhurhii ohin yamar ih zorilgo hvsel emvvlel az argaltai baisan boloo.ard vldsen ter huurhii nyalh amitan aj aigaa oldoo ewii gej.nuhurt helhed vvnd holbootoi bvh emch nertei aluurchdiig huluu hvreh gazar hvrtlee yawj shorond n hataa.bvr bolhgvi bol ter buu udganaar n yawj haraal jatga gedeg baidag yum bol hiilge.yamar ih owlon shanalal vzej baigaa hariugaa aw.bitgii buuj uguurei huurhun ohiniho tuluu zvtgeh heregte shv dvv min.telwiziinhend handaj bvh niited il bolgo aluurchdiigg
Sainaa chamaig hiiswereer turuulhiimuu. Er ni bol eh nyalhas zuger bhaa shaardlagatai tohioldold geregleh bagaj heregsel tend l bdag gej sonsson. Gehdee aisnii hereggvi ee za tegeed er ni mungu tugruguu ertnes beldehgvi hol malan emch nar hudluhgvi shvv setgeleesee
Uneheer hariutslagagui umaa.arai ch de.iim um gej bj boloh u.heleh ch ug alga
Emch nar bugd aluurchid!
Bi odoo iher jiremsen yum l daa, hariyagaar bol 3 r torohod turnu. Ene met asuudlaas aijil bna shuu. Uur emnelegt turj boloh bolow uu
Udvalaa ogtsrood zailaad ogooch. Naad emch nart n hun aminii hereg uusgeed shorond yavuulaad ogooch!
Эвий дээ хайран сайхан эх. хариуцлагагүй эмч нар дээр нь тэр бүлтэн авгай мөнгөнөөс өөр юм мэдэхгүй ааш гэж адсага авгай байдаг юм билээ. Одоо болиосой сайн шалга шоронд хатаа
Хаана ч ямар ч эмлэгт очсон заавал гар дээр мөнгө өгч байж хөдөлдөг новшнууд. Ард түмэн байнга ийм хүлцэнгүй байхгүй шүү!!!
Yooyo!Zondoo uillaa.Ar ger,byatzxan urd mon ch ix xetzuu baigaa daa.
Xairan zaluu nas….Etsiig ni xurtel yavaarai!Daraa daraagiin xumuustee xeregtei bx daa.Chadalgui xooson tolgoiroi emch nar olon xunii ami amidralaar togloj bna daa
emch nar min ee . hariutslagatai setgeltei bj yzeech dee..mongonoos ilyy buyn hishig geech um bas bna..hiij chadval saihan ajliig bitii baastai hutgaach….
Хэлэх ч үг алга даа. Үнэхээр харамсалтай юмаа. Социлизмийн үеэс манай төрөх эмнэлэгүүд хангалтгүй, хариуцлагагүй байсан ш дээ. Миний ээж төрөхийн хүндрэлээр 7 хүүхдээ орхиод явж билээ. Шөнөжингөө цус алдаад хоноход нь нэг ч эмч, сувилагч, асрагч гээд тангараг өргөсөн хүмүүс өрөөнд ирэн биеийн байдлыг нь шалгаагүйн улмаас цусгүй болоод цус сэлбэсэн ч хүлээж авахгүй учир хагалгаанд ч оруулаад нэмэргүй хэтэрхий хожимдсон учир сэхэж чадалгүй байсаар өнгөрсөн дөө. Аав минь байн байн ухаан алдаж унаад ажил явдлаар нь сэхээ авах ч тэнхэлгүй байсан даа. Маш том сэтгэлийн шарх, гомдол цөхрөл гээд……Би болон миний ах, дүү нар ээжийгээ хэн нэгэн арчаагүй, сэтгэлгүй, хариуцлагагүй хүнээс болж алдаж өнчин өссөн. Над шиг олон хүний, дөнгөж төрөөд эхийнхээ сүүг амлаж чадаагүй хичнээн хүүхдүүдийн нулимсанд цадах болоогүй юу та нар……….Цагаан халад нөмөрсөн алуурчидыг хариуцлага тооцож эмч байх эрхийг хасах хэрэгтэй.
Сэтгэлээсээ, хүний төлөө ажилдаг эмч нарыг хэлээгүй шүү гэдгийг ялгаж салгаж ойлгоорой
Unexeer aimaaraa aimaar… ene oxinii buyanii zurgiig ni bi yanzalsan eleg emtermeer l uym bna lee xuurxun busgui eej bno gej yaj bayarlaj baisan bol doo gej bodoxoos l ….
eiooo yamar uruvdmuur yum bee..mongolchuudaa eruul mendiin ajiltan emch geh amuurchidtai temtsel hiiie..araichdee 21hen nastai zaluu hun her bargiin sharh daagaad garah l baisandaa..hairan ohin..bi eej n baisan bol galzuursan baigaa..
Turuhuusuu uritaad mungu tanilaa temtrehiig yos met uilddeg boljee
mongol emch nariig haraal ideesei bileee. yaduugiin gaigaar yamar ch hetsuutei yumdeee. yamar ch setgel baihgui, muuhai aashtai yumnuud.
эээ бурхан минь манай миус-д судаг охин байнашдээ. 21тэй гэдэг инь энэ жил сургуулиа төгсөөд дээрээс нь хөөрхөн хүүхэдтэй болцон байж байх байсан бна. яагаад тийм их халгалгаа хийдэг байнааа. еоое эмч нараас бүүр айчлааа. нөхөрт нь гэж хэлхэд амьдралын өмнө битий бууж өгөөрэй охиноо хамгийн гол нь сайн хүмүүжүүлээд тэр амч нарыг атаархтал нь сайхан амьдараара. тэнгэр бурхан минь хайрлаж өршөө.
ямар аймаар юм бэ?мөнгө төгрөг өгөөгүйгээс үл тоогддог асуудал хэзээ нэг алга болох болдоо.Хараал идсэн халтар төгрөгөөс хамаг юм болохым даа.Бүүр айчихлаа.
мэргэжилдээ сэтгэлээ гаргаж ажлласан бол ийм асуудал гаргахгүй байх байсан
yana yar er medee ve.burhanii orond taiban bgara. um ma ni bad me hum
Muusain bertegchin aluurchid baih iumaa emch nar gej. Arga hemjee avdag erh medeltnvvd ni aluurchiddaa arga hemjeeg ni avaasai.
Хэлэх ч үг алга даа. Хүний мөс гэж байна уу энэ эмч гээд байгаа юмнуудад. Дээр нь монголын эмнэлэг, төрөх газруудад сүүлийн үеийн тоног төхөөрөмж ч байхгүй. Байсан ч тэнэг хэдэн эмч нар нь ажиллуулж мэддэггүй байхөө.
Мөнгө төгрөг, хоол унд нэхдэг, хүнийг дугаарлаж үздэг эмч эмнэлэгүүдийг дор дор нь олон нийтэд зарлаж зураг хөрөгтэй нь тавьж баймаар юм. Ажлаа хийж чадахгүй бол өөр юм хийх хэрэгтэй шдээ.