Яагаад намайг залуучууд эргүүлдэгүйг би гайхах юм…

87397352

Хүн гэж хэн юм бэ? Би амьдралыг зохиож үзлээ. Аль болох бүтэхээр нь л явж байлаа. Гэхдээ яагаад ч юм амьдрал минь болж бүтээгүй ээ. Одоо би 24 настай нэг хөөрхөн охинтой. Амьдралд хааяа уйлмаар үе зөндөө л байх юм цаашдаа намайг хүн тоох болвуу гээд л хэцүү үеүд маш их байхымаа. Гэхдээ би энэ хэцүү үеэ ер нь даван туулаад өнгөрсөн. Нөхөр маань намайг хуураад л тэр он жилүүд яг л хар дарсан зүүд шиг. Гэтэл би 2 жилийн өмнөөс нэг сайхан залуутай учирсаан. Гэхдээ яагаад ч юм болж бүтэлгүй цаг хугацааны эрхээр л бид 2 холдсон. Тэр хүн маань найз бүсгүйтэй болсон ч бид 2 үе үе уулзаад л байх юм. Гэхдээ 2 удаа л уулзсан. Хааяа би бодох юм ийм байдлаар цаашид үргэлжлээл байх болвуу гэж. Амьдралыг илүү их мэдэх ах эгч нар минь зөвлөөч. Хааяа зүгээр л үхчихмээр ч юм шиг. Цааш цаашдаа юу гээч болох юм бол? Яагаад намайг залуучууд эргүүлдэгүйг би гайхах юм. Уул нь өөртөө л таарсан эмэгтэй юмсан…

17 Comments

  1. Tuul says:

    …Хааяа зүгээр л үхчихмээр ч юм шиг. …

    ene chini chamaig setgeliin tenheegui, setgel hodlol (deeshee, dooshoo) ondortei (magadgui bambai bulchirhanii yamar neg gajilttai) busgui baij magad gej bodloo.

    Orh tolgoilson emegteichuud Mongoloor duuren baina. Dongoj 24 nastai baij uheh tuhai bodoj yavdag!

    Neg zaluu olohooroo bitgii aldchihvii gesen aidasaa il gargaad bai, ted nar chamaas urgeed baina.
    Chamaig aldchih vii gesen aidas ted nart torj baival zui yosooroo baina gesen ug.

  2. mazzy says:

    Амьдрал гэдэг чинь баян шүү дээ Нас залуу, цус шингэн байна хорвоо дэлхий уужим хийж бүтээх зүйл их байна шүү дээ охин минь
    Гэхдээ энд бичигдсэн зарим бичлэгийг харахад зарим охид бүсгүйчүүд маань арай л эрт хүнтэй сууж байх шиг санагдах юм Тухайн хүнээ ч сайн таниж мэдээгүй байж тэгээд хүүхэдтэй болно… Хүүхэд л зовох байх даа Бүгдээрээ амьдралдаа хэрсүү ухаалгаар хандацгаая гэж хэлмээр байна

  3. Mone says:

    Dunguj 24 nastai huuhed bjeej iim bodoltoi bj bolkuee, amidral goy shdee, gants amidrah ym chine uuriihu tuluu goy amtiig mederhiin tuluu tsagaa unguruu, zavgui bai, uuriiguu hugjuul, hureegee tel, uchigdriig ungursund n orhi, hen neg hunees hamaaraltai bayarlaj guniglahgui huchtei bol huuhdee, huge luck 

  4. MglausCom says:

    Yooyo ganc zaluud hayagdanguut uurtuu itgeh itgelee ugui hiih shiidver gargalcaj bdg iim doroi bhaar erchuud btugai emegteichuud ch naizlahiig husq bho.
    Joohon tsoglog bgarai

  5. emegtei says:

    чи залуу байна. зөндөө сайхан амьдрал өмнө чинь байна. Хөөрхөн охин чинь байна. Өөрийнхөө төлөө биш юм гэхэд охиныхоо төлөө сайхан амьдрах хэрэгтэй. Би одоо 40 настай ганц бие эмэгтэй. Гэхдээ би чам шиг ингэж бодож яваагүй болохоос болохгүй нь хүртэл амьдралын төлөө зүтгэж яваа, зүтгэсний хүчинд боломжийн ажил амьдралтай өөрийгөө хүүтэйгээ маш сайн авч явдаг. Гэхдээ л эрчүүд надаас дөлдөг болов уу гэж би боддог, магадгүй эрчүүд өөрөөсөө хамааралгүй бүх асуудлаа зохицуулдаг эмэгтэйчүүдэд дургүй байдаг юм болов уу.

  6. BAYRLALAA says:

    Uneheer mundag ym aa. Bi chadjil taaraa. Ene deerhi bichsen zuils maani ugaasaa hun oilgohiin araggui hachin bgaa. Setgel min uwduud yunaas ehelhee medku holij hutgaad iim hachin zuil bichij. Ta buhendee bayrlalaa

  7. bayaraa2222 says:

    gj negen oxin yarisaniig bi end siiruullee

  8. bayaraa2222 says:

    үүнийг уншаад үз. Уул нь миний насанд ид хайрлаж дурлаад л амьдралаа зохиох тухай бодоод л хөөрч догдолж явдаг нас……гэтэл миний сэтгэлд өчүүхэн сэвэлзэх салхигүй … үл тоомсорлосон хэнэггүй нэг тиймэрхүү…хов хоосон хүн мэт….. Амьдрал надад заримдаа хайргүй мэт санагддаг ч би амьдралд хайртай болохоор чадлаараа тэмцээд л явна.
    Амьдрал тэр чигээрээ сонголт байдаг юм байна. хамгийн хэцүү бөгөөд ярвигтай хүний амьдралыг орвонгоор нь өөрчилдөг сонголт бол амьдралын хань байдаг юм билээ.
    Би нэг хөвүүнтэй 9-р ангид байхдаа үерхсэн минь амьдралд минь тийм их өөрчлөлтийг авчрах юм гэж яахан мэдэх билээ дээ. Бид үерхсээр… 10 дугаар ангиа төгсөж хүсч байсан сургуулиуддаа орж би гэдэг хүн чухам л аз жаргалаар дүүрэн хүн байлаа. Их сургуульд орсон жилээ бид анх унтсан маань хэн хэнийхээ хувьд анхных нь байсан. Цаг хугацаа ч нисэх мэт өнгөрч , дэгж дэрвэж явсаар нэг л мэдэхнээ оюутан болсон анхны жил маань дуусч байх тэр үед би жирэмсэн болсноо мэдсэн. Эхлээд итгэмээргүй санагдаж арай ч үгүй байлгүй дээ гээд л……бид дотно харилцаанд ороод удаагүй байсан…… гэхдээ хэвлий дотор минь бяцхан хүн бойжиж байгааг мэдэх үед айх айдас бус нэг л тийм гэхийн аргагүй сайхан мэдрэмж догдлол төрж байсан.
    Түүнд хэллээ… бид хүүхэдтэй болчихож….гэтэл түүний хувьд амьдралдаа сонссон хамгийн муухай мэдээ нь байсан юм билээ … нэг бол түүнийг эсвэл хүүхдээ гэсэн хоёр сонголт надад тулгарсан…. 3 жил гэдэг хүнийг танихад хангалттай хугацаа биш байжээ би тэгэхэд л түүний үнэн нүүр царайг олж харсан даа… үнэхээр тэнгэр хол газар хатуу яахаа ч мэдэхгүй дөнгөж насанд хүрсэн хүүхэд шахуу амьтан дотроо бас хүн тээгээд явна гэдэг амаргүй гэдгийг мэдэж байсан ч өөрийн тэнэгээсээ тийм болчихоод хөөрхий тэр бяцхан амьтаны амийг би хөнөөхийг хүсээгүй ээ… би хүүхдээ сонгосон… ээждээ аавдаа гэрийнхэндээ хэлсэн …мэдээж амьдралд дөнгөж хөл тавьсан жаахан охин нь бие давхар болсоныг мэдсэн тэдэнд минь энэ мэдээ хүнд цохилт болсон нь мэдээж…ээж аав хоёр минь нулимас унагаасан ч гэлээ намайг буруутгаагүй ээ… хүн нэмбэл хүнс нэмдэг юм миний охин хүүхдээ гаргана гэвэл ээж аав хоёр өсгөөд өгнөө гэж билээ. Би огт эргэлзээгүй юу ч болсон хамаагүй гаргана гэж шийдсэн.
    Хүүхдийн эцэг нь хүний урманд биеийг минь ч асууж байгаагүй. эх болно гэдэг сайхан ч хүүхдийн эцэг нь хажууд үгүй бол үнэхээр хэцүү байдаг юм билээ. өдөр ирэх тусам гэдэс улам томроод л .. бяцхан үрийнхээ хорвоод мэндлэх өдрийг нь би бас гэрийнхэн маань тэсэн ядан хүлээдэг байлаа.
    Төрөхийн өмнөхөн хүүхдийн эцэг нь ирж уучлал ирсэнээр бид ахин хамт байх болсон ч урьдийн сайхан харьцаа үгүй болсон байсан. Нэг л хөндий хүйтэн …. Нүүрэн дээрээ уучилсан ч сэтгэлийн гүндээ түүнийг би уучилж чадахгүй байсан хүүхдээ бодоод тэвчээд тэсээд гаръя гэж хичээсэн. Хүүхэд маань ч төрж сургуулиасаа чөлөө аваад хөдөө агаарт биеээ тэнхэртэл аав , ээж хоёр дээрээ байхаар болж очлоо. Хүүгийн маань эцэг сургуульдаа сураад л би тэнд хүүхдээ асраад л тэр амралтын өдрүүдээрээ очдог байсан ч хүний урманд хүүхдийнхээ даавууг ч угааж өгдөггүй байсан даа. Гэхдээ түүнд бид аль сайнаараа хандахыг хичээдэг байлаа.
    Гэтэл хүү маань 6 сар хүрэх үед би түүнийг өөр хүнтэй байсныг түүнтэйгээ намайг жирэмсэн байхаас явдаг байсныг мэдсэн. Би шаналж, ганцаардаж, зовж байхад тэр…… үнэхээр цөхөрсөн …өөр үед тэр тэгж явсан бол нэг удаа хүслээ барьж дийлээгүй бол би уучлаад өнгөрч чадах байсан ч хүнд хэцүү үед минь хажууд минь тулж түшэхийн оронд удаан хугацаагаар хуурч явсаныг нь уучилж чадаагүй уучлахыг ч хүсээгүй. нэгэнт тэр хүний сэтгэл үгүй бол бие нь надад хэрэггүй. Улаан нүүрийг нь харж байгаад л түүнийг мэдсэнээ, уучилж чадахгүйгаа , салах болсноо хэлсэн … тэр уйлсан , өршөөл гуйсан…надаас дусал нулимас ч урсаагүй учир нь түүний төлөө урсгасан нулимас дэндүү, их магадгүй ширгэсэн байсан биз…. салсан.. холдсон…мартаж чадсан .
    одоо миний хүүхэд 3 настай … аав ээж хоёр дээр минь цэвэр агаарт миний бяцхан үр эрүүл саруул өсөж байгаа.. амралтын өдрүүдээр хүү дээрээ очно өдөр болгон утсаар яриад л өмнөөс шулганаад л хөөрхөн ярьна ….манай гэр бүлийн бяцхан бурхан………….
    Би одоо 22 настай сургуулиа төгсөөд цаашдаа юу хийж хэрхэн амьдрах яах ёстойгоо юу хийхээ би бүгдийг мэднэ .. ямар ч байсан хүний гар харалгүй амьдрахын тулд зүтгэх болно.. чадна гэдэгтээ ч итгэлтэй байна.. урьдын адил сэргэлэн цовоо байж , амьдралд итгэх итгэл минь эргэн ирсэн , хичнээн хэцүү байсан ч амьдралд эрт хөл тавьсандаа хүүгээ төрүүлсэндээ хэзээ ч харамсаж байсангүй харин сэтгэл минь нэг л хоосон хөндий хүйтэн, эр хүнд итгэх итгэл үгүй болчихсон мэт санагддаг нь харамсалтай … хайрлаж дурлаад дотносоё гэсэн бүхнээс зугтааж амьдарч байна. уулзаж учраад явъя гэж бодсон ч би чинь эх хүн ингэж явж болно гэжүү гэж бодоод зүрхлэхгүй ч нөгөөтэйгүүр ганцхан л амьдрахаас хойш хий хоосон биет мэт амьдрахыг үл хүснэ….залуу насанд хийж бүтээх, үзэж харах зүйл их байнаа. Миний энэ нуршуу бичлэгийг уншсан хүмүүстээ баярлалаа. Тэгээд над шиг эсвэл надаас ч хүнд хэцүү байдалд орсон хүн хэрвээ байгаа бол амьдрал чамд хайргүй мэт шудрага бус санагдлаач бүү бууж өгөөрэй Зөвхөн өөрийгөө бодож бүү шанал , бүү гунигла, бүү ганцаард ингэлээ гээд чи юу ч хожихгүй .. харин тэмц, сэтгэ, бод. Энэ бүх зовлон ээдрээ чамд ухаарах боломжийг өгч байна гэж бод , өөртөө итгүүл. Юунаас ч битгий ай. Юунд ч битгий бууж өг . Урагшаа алхах бүрт чинь чамд саад бэрхшээл тулгарч байвал энэ нь амьдрал чамд өөрийн үнэ цэнээ мэдрүүлж, чамайг хүмүүжүүлэх гэсэн түр зуурын шалгуур л юм шүү. Ганцхан амьдрах амьдралаа бусдын гараар бүү сүйтгүүлээрэй. Харамсах зүйлгүй өөрийнхөөрөө амьдарч бүхнийг өөрийн хүчээр бүтээж чадвал насны эцэст эргээд бодохнээ хоёр дахин амьдарсан мэт санагдана.
    Газарт нүүрээрээ унасан ч гэсэн гартаа сарнай атгаад инээгээд босоод ирээрэй.

  9. sdfsdf says:

    jooxon altgar oxind zaluuchuud durtai bdishde. bi law jooxon yum uzsen hotiin sergelen tsariatai shidemgii hartstai zoruud shartai yumshig tsariatai oxind bol uhaan medrelee alddando. neeh amidral yarisan yum bolgonoos bolgoomjilson bi bol tiim hun bish gj yarisan oxidod durgui.

  10. Зочин says:

    Yund setgeleer ynadgiin. Iim saikhan zalyygaaraa baij baij. Heseg hygatsaand erchuudiig bitgii bod zugeer l ohinoo, uuriiguu l bod. Gyalalzaad yav. Ayndaa chamaig gesen hun taarah l bolno. Bi l gehed huntei ch uerhej uzeegui 27 nastaidaa nuhurteiguu tailtsaad syysan. Ter hygatsaand bi eruusuu namaih eregtei humuus toohgui baina enee teree gej uzeegui. Umnuu zorilgo taviad terniihee tuluu yav. Amjilt

  11. uushlaarai says:

    zaluuhan baishd. saihan uurtuu archaatai baihgui yu. bichij bgaa chini ih hachin teneg yum. bieee tordohgui bol hun toohguishdeee.

  12. er says:

    Gunduugui gedeg n het mayagtai bish.heegui bairiin

  13. er says:

    Joohon zadgai huvtsaslaad, hugjiltei, gunduugui yariatai bolohgui  yu. Het daruuhan galdaj bolomgui harahddii bailgui dee. Joohon  slutty baidalaar bhad erchuud bid chin durtai shde.  Humuus gants shunu untah hun tiim bgaa geh bh. Ugui de. Iimerhuu baijiij ehleed nudend urtuj yavaldaj sexdehiig huseed daraa n daraagiin suuhuu uldehuu huuhed bolood  yavdag bhgui yu

  14. emegtei says:

    er hun toohgui bna geed uheh geed bdag yumuu??? Erd gologdloo geed setgeleer unaad bga yumuuu? yostoi oilgosongui ee …. Zugeer l ohiniihoo tuluu bolomj bololtsoogoo deed zergeer ashiglaad yavaachee, amjilttai yavaa emegteig tsaashaa geed ch gulug shig dagaad bdag yum tsaad erchuud chini …. aan harin jaahan l dooshoo oroh yum bol ur huuhdee ch bodohgui uur hun luu yavdag yum, egch ni eniig amidralaaraa medersen hun, Tiimees erchuud namaig toosongui geed uilj urvuu oroh bish neg aldsan bol aldaan deeree suraad undii… Manai mongol huuhnuud bas l baharhmaar amidraliin tuluu zutgedeg ,bas mash uujuu uhaantai shuu. Uujuu setge bitgii iim doroi sul bai,urtei hun uhmeer bna gej bodood hereggui shuu duu mini…

  15. Ganuush says:

    Amidraliin shaldar buldar asuudald bitii nyats, chi uuruu uuriinhuu amidrald zuv buruu shiidver gargaj tudii chinee ohin chn chamaas ulger jishee avna shu dee. Tiimees uudrug bai. Odoonoos uilj unjihaa boli. Amidral neg heviin baidaggui yum urgelj huvisaj huvirj baidag bolhoor dagaj uurchlugduud yv. Uur yu gej helhev

  16. er says:

    Нүүрээ угаа нимгэн хувцасаа өмс..

  17. chingun_27 says:

    Chi yariashgee oilgomjgyu busgyu bloltoo. Az taarah bizdee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.