Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би энэ сайтад хааяа орж мэдээлэл уншдаг ч өнөөдөр гэнэт өөрийнхөө талаар бичье гэсэн бодол төрлөө. Би бусдын л адил жирийн нэгэн эмэгтэй. Одоо 30 хүрч байна. Зарим нэгэн хүний хувьд ид амьдрал буцалж байгаа нас шүү дээ гэр бүл үр хүүхэд гээд л. Битүүхэндээ би ч гэсэн хэзээ нэгэн цагт ингээд л явж байх байхдаа гэсэн бодол төрдөг ч зарим үед айдас төрдөг. Учир нь хэдэн жилийн өмнө амьдралдаа байж боломгүй алдаа хийчихсэн юм л даа. Бусдын л адил нэгэн залуутай учирч бүх юм сайхан байсан. Хоёулаа оюутан байсан болохоор хичээлээс гадуурх цагийг хамтдаа өнгөрөөж миний хувьд жинхэнэ аз жаргал гэдгийг мэдэрч байсан гэхэд нэг их буруудахгүй байхаа. 3 жил шахуу үерхэсний дараа жирэмсэн болж тэр тухайгаа хэлснээс хойш бүх юм гэнэт л өөрчлөгдсөн.
Сар хүрээгүй жирэмсэн болохоор хүүхдээ авахуулчих би аав болоход эрт байна бидэнд зөндөө боломж олдоно хийх ажил их байна гэхэд нь гэнэн тэнэг амьтан шиг дагаж очоод эмнэлгийн орон дээр гарсан тэр хар мөчийг бодохоор ой гутаж харамсдаг. Тэр өдрөөс хойш 7 хоног намайг асарч халамжлан урьдын адил байсан ч тэрний дараагаас л бүх юм өөрчлөгдөж эхлэсэн дээ. Утсаа авахгүй авахаараа завгүй байна гэнэ бүр сүүлдээ уулзахаа ирэхээ ч болилоо. Шинэ жил боллоо. Найзууд маань найз залуутайгаа хүрээд ир цугтаа шинэ жил тэмдэглэе гэнэ. Нөгөө залуу маань хамт тэмдэглэж чадахгүй нь ээ ажил ихтэй байгаа май энийг гээд дарс атгуулчилаад яваад өглөө. Бас л чимээгүй хэсэг байснаа хоёулаа салья даа би чамд хэрэггүй өөр хүнтэй сайхан амьдраарай гээд яваад өгсөн.
Ингээд л би тэр өдрөөс хойш хүнтэй үерхэж найзласангүй найз нөхдөөсөө өөрийгөө тусгаарлаад нэг л мэдсэн 4 , 5 жил өнгөрчихөж. Цаг хугацаа ч хурдан өнгөрч монгол минь жаахан ч юмуу түүний талаар мэдэхийг хүсээгүй ч мэдээлэл надад ирсээр нутагтаа очоод айлийн ганц охинтой суусан гэнээ. Охинтой болж гэнэ гээд л. Гэтэл бас нэг зүйл нь бүтэн 3 жил үерхэхдээ ангийн маань охин ахтай нь сууж бэр эгч нь болсон байсныг би гэдэг хүн мэдээгүй явсан минь. Тэр охин бид 2 дотно найзалдаг байсны тэр залуу сайн мэднэ. Гэтэл яагаад хэлээгүй юм бол сонин байгаа биз. Ингээд тоочоод байвал их юм бий.
Гэхдээ би энэ бүхнээс өөрийгөө салгахаар шийдсэн ч нэг л дотор бодогдож бүх сайхан бодлыг минь сарниулдаг. 5 жил гэдэг богино хугацаа биш л дээ. Энэ хооронд намайг гэх хүн байгаагүй биш байсан гэхдээ хүүхэд гарах болов уу гэсэн хар бодол толгойноос салаагүй. Өөрөөсөө түлхсээр тэр залуу маань одоо эхнэр хүүхэдтэй элэг бүтэн сайхан явааг хараад баярладаг ч би энэ залууг ингэж жаргалтай байлгаж чадах байсан болов уу гэж боддог л юм. Тэр залуу маань жаахан уучихсан үедээ надруу ярьдаг дэндүү хайртай байсан юм шүү гээд л хүүхдээ төрөх үед нь найз нь аав болсон шүү гээд л. Гэхдээ бидний дунд юу ч болж байгаагүй ээ. Тэр залуу маань намайг өөрийг нь тоогоогүй л гэж боддог байх. Түүнээс миний дотор ийм бодол байдгийг хэн ч мэдэх үгүй. Өнөөдөр л та бүхэнд энэ бүхнээ бичиж байна. Миний танил нэг бүсгүй 3 удаа аборт хийлгэж байсан ч одоо 2 хүүхэдтэй сайхан амьдарч байгаа болохоор би бүх зүйлийг мартаж сайхан хайртай учирч жаргалтай амьдрах итгэлтэй байхаар шийдсэн.
10 Comments
гэмгүй дэндүү сэтгэлээсээ дурлаад зуун хувь итгэж явснаас болоод одоо шоконд орчихсон байх сүүлд санал бичсэн охин та хоёр .
гэхдээ энэ сүүлд санал бичсэн охин арай л дэндүү шоктчихож ээ. би л хувьдаа захидлын эзнийг хүндэтгэж байна. зарим нэг онцгүй санаа сууцан яавал л яалаа гэж явдаг эмэгтэй ингэж бичихгүй ээ. чамд харамсалтай л юм болж дээ одоо яалтай ч бил ээ дээ. аль болохоор мартахыг хичээх хэрэгтэй байх аа. нээрээ ахиад чамд талтай ч юм уу найз залуу болчихоор боломжийн хүн таарвал үерхээрэй, хамтарч амьдарсан ч болно. айх хэрэггүй, чи одоо жирэмснээс өөрийгөө хамгаалж чадах дайны болсон гэж бодож байна. хүүхэдтэй болох гэж яарах хэрэггүй, хүүхэд бол баттай хүнтэй суусныхаа дараа л болох хэрэгтэй, наана нь үерхэх үедээ бол хэрэггүй шүү гэж зөвлөе. зүгээр ээ , тийм ч аймаар юм болоогүй байна аа санаа зоволтгүй.
oor huntei untah sonirhol badggui. nadad ch bas hairtai hunteigee suuh huvi dutsan. ter sharhaaraa huntei suuh buu hel naizaldag ch ugui. Naizuud namaig hariltsaagaa nuudag gej boddog bh gevch unen heregtee nadad yamar ch hariltsaa bhgui. suuldee niigemd ad uzegdeed ehleheer n gadaad ruu tsagaachlaad amidrah tuhai bodoj bgaa. ner usaa soliod namaig hen ch tanihgui gazar onchin geed shineer amidral ehluuleh sanaatai bgaa. deer neg zuragtaar ailiin ohid ger buleesee suraggui alga boldog tuhai harj bsan. odoo l yagaad ted yavdgiig medej bna. zarimdaa ch ooriigoo huuli yosoor uhuulsen bolgodog ch yum bil uu gej bodno.
Teneg huuhen zohiomol zowlon bii bolhoj gene
Chi ter 5 jiliin urd bolson zuilees bolj odoogiin bolomjoo aldah ch gejdee. Haashaa yanziin huuhen he. Bi ch gsn hund durlaj l yavsan ghdee oor shine zaluud durlaval urdiin durladan zaluugaa tegtlee bodohoo bolichihdog. Chi uur huntei untaj uzehiinmuu??? Medeej hamgaalalt hiine shtee. Yu gj yariltsahgui huuhedtei bolj bdiin bee
dahij bitgii abort hiilgeerei. jiremsleltees hamgaalah ochnoon arga bhad maltaad l uhuulj tonhchuuleed yawahiin ene huuhnuud. shal teneg
Unshaad chamaig yu huseed yu asuugaad bgaag n sain oilgosongui, ungursun amidraldaa amidraad bval yaj uragshilj shine amidraliig neeh ym? Hun bolgond ungursun amidral bga, hurdan bosood uuriigu zavgui bailgaj hugjuulj hureegee tel, martah gj hicheeh heregguiee chamtai hamt bh hun bish bolhoor ert yvuulsandaa bayarla nza, so keep forward n good luck
Ungursuniig ungursund n orxij sur. Ungursunuu suuder shig ee daguulaad bga blxoor chini ireedui chamaas nuur buruulaad bn shdee. Abort xiilgesen gdg chini xuuxedtei boloxgui gsn ug ogtxon ch bish
Тэгээд өөрөө өөрийгөө мэдэж л байгаа юм байна шдээ.
holbogdooroi
hi chamtai adilxan tuuxtei busgui bn husvel ssuvdaarai@yahoo.com