7 жил хүлээсэн гэж үү?

017

Сайн байна уу? Би 25 настай эрэгтэй. Жирийн л нэг ганц бие залуу. Одоогоос яг 10 жилийн өмнө юмуудаа 8-р ангид байхдаа ангийнхаа нэг охинд ухаангүй сайн болж байж билээ. Амьдралдаа анх удаа л хүнд сайн болж байгаа нь тэр л дээ. Түүнийг маань О….. гэдэг. Уг нь бид 2 бүр хар багийн л нэг ангийн бүр нэг ширээний 2 л доо…

8-р ангиа төгсдөг жил /нөгөө сайн болсон гэдгээ мэдсэн жил/ би сургуулиасаа шилжихээр боллоо. Яг үнэнийг хэлэхэд аав ээж 2 заавал шилжүүлэх гээд байсан юм. Учир нь би сургуулийнхаа хамгийн онц сурлагатай нь байсан юм. Бас сагс ч тоголдог тэр жижигхэн сургуульдаа л од нь байсан юм уу даа. Тэгээд би шилжихээр болсноо мэдээд түүндээ сэтгэлээ илчилээр шийдэв ээ. Бид 2 хичээл дээр л тааралддаг болохоос гадуур ерөөсөө уулзаж үзээгүй байсан юм. Тэгээд би уулзаж байгаад хэллээ, тэр маань бодож байгаад хариу хэлье л гэлээ. Харин дараа нь надад үгүй гэж хэлсэн юм. Би маш их шаналж байнга л араас нь гүйдэг боллоо. Хичээлээ тараад л хуучин сургууль руугаа очдог байлаа. Ингэж явсаар байгаад дараа жил нь тэр надад зөвшөөрөв. Би ч бөөн баяр. Бид хоёр үнэхээр сайхан ариун нандин үерхэлээр үерхэж байлаа…

Гэхдээ би түүнийг хайралдаг шиг тэр намайг хайрладаггүйг би мэддэг байсан юм. Жил орчим үерхэсний эцэст нэг өдөр тэр надад зүгээр л салъя гэж хэлсэн. Би үүнийг хүсээгүй хэдий ч тэр үнэхээр надад сайн биш учраас хэцүү байна гээд болисон юм. гэхдээ бид 2 харилцаатай хэвээр байлаа. Тэр намайг өөрт нь хайртай гэдгийг мэддэг л байсан байх. ингэж явсаар бид оюутан болсон. Тэгээд эхний курсээ төгсөөд тэр маань гадаад явчихсан юм. надад үнэхээр хэлэхийн аргагүй хэцүү байлаа. тэр цагаас хойш бид хааяа л нэг интернэтээр харилцдаг. эхэндээ ч овоо байсан удах тусам бага багаар харилцахаа болиж эхэлсэн. Эцэст нь тэр өөр хүнтэй хамт амьдарч байгаа гэж надад хэлсэн. Ингээд л бүх юм дууслаа. Би бүр жинхэнээсээ амиа хорлох талаар хүртэл бодож үзэж байлаа. харин дараа нь 4 жилийн өмнө байхаа өөрөөр хэлбэл тэр яваад 3 жил болсоны дараа нөгөө залуу нь түүнийг хаяад явчихсан гэдгийг би түүнээс сонссон юм. одоо бол бид зүгээр л бие биенээ танидаг найзууд шиг л байдаг. гэхдээ би одоо болтол түүнд хайртай хэвээрээ юм шиг…

Мэдээж энэ хооронд би өөр эмэгтэйтэй уулзаж үзсэн. гэхдээ хэзээ ч түүнийг хайрлаж байсан шигээ хайрлаж байгаагүй. бас одоо ч гэсэн би хааяа түүнийгээ зүүдэлдэг. саяхан энэ тухайгаа түүнд хэлэхэд тэр уйлсан гэсэн. Тэгээд дараа нь надад намайг битгий хүлээ чи их сайн залуу болохоор өөр сайн хүнтэй учирна гэсэн. тэр өдөр би түүнийг одоо болтол хүлээж байгаа юм байна гэдгээ мэдсэн. Тэр хэзээ ч минийх болохгүй гэдгийг маш сайн мэддэг хэрнээ би түүнээс өөр хэнийг ч хайрламааргүй байна. Би яаж энэ бүхийг шийдэх вэ. Яавал дээр вэ? Нэг зүйлийг би маш сайн ойлгосон. Би түүнийг мартаж чадахгүй юм байна.

15 Comments

  1. gerel says:

    saihan hair nadad bsan shu gej bodood l uragshaa harj amidar daa

  2. hmm says:

    Hairtai huniihee bool ni bolsnoos 
    Hairgui huniihee haana ni bolj amidraaa ~

  3. yahoo.com says:

    chi ter huni sonirhol bish bsan bas hezee ch bolj chadahgui gsn ug.seruun zuudneese serdee nz min. erthen setgelee tatah talaar bod nasaaraa gooni yavah geegui l yum bol..

  4. cahirmaa says:

    Emektei hun ahiidemgii erchuuded hamfiin durtai bdg um shuu. Shiidemgii turemgiu er hunshig

  5. б says:

    Том Хэнксийн тоглосон өнөө алдарт Форрест Гамп гээд киноны зохиолыг нь уншаад байна уу даа би? Хэрвээ тэр киноны өрнөлөөр явбал чамайг нилээд нас явсан хойно чинь наад охин чинь сэтгэлийг чинь бодоод жоохон хамт амьдрах байх даа. Гэхдээ ялгаа нь тэр үед хэн ч чамд ОСКАР өгөхгүй. Амьдрал бол тэр чигээрээ л сонголт. Тэр охин чамд “Зөв сонголт” хийх боломжийг 7 жилийн турш олгожээ. Бас ч гэж сайн л бүсгүй юмаа хэхэ.

  6. busgui says:

    Odoo tegeed yahav dee chi uuruu martahgui geed bhad bid nar yaj martuulj zovolgoo oghov dee

  7. busgui says:

    Odoo tegeed yahav dee chi uuruu martahgui geed bhad bid nat yaj martuulj zovolgoo oghov dee

  8. Er Hun says:

    Hamgiin gol n chamaig Hun. Hairaldag baih Estoi shuu dee.ternees chi hairaalaad nogoo Hun maani oor zaluu bodood baival utgagui shuu dee…….zugeerl mart.

  9. nevalist says:

    yooy ta nar yagaad iim stupid ym be

  10. uush says:

    yaatsan erchuud ve ta nar chn buuj ugtsn baidag iim baij bolkue daruuhan bol galzuu bol galzuu bol daruuhan bol arga eviig ni ol tgd uurin bolgood av sonin umbe ohiduud shig nali2 gd

  11. Acel says:

    bi bas neg ohiniig 5 jil …

  12. egch hyyhen. says:

    setgelee sain neegeed az jargaliiha tuluu temc,bas hachig shig bish ye ye uuriiguu heregtei gedgee medryylj bai,uur yumand uuriiguu sataaruul

  13. naraa says:

    hu bolohgui butehgui yumruu temuuldeg yum. buh yum chiniii sansnaaar bolood ta 2 niileh yum bol udkuu chi ooroo tuuniig hayah bolno. ene yaag nadad tohioldson amidral bna daa duu min

  14. Zaluu says:

    Bi 10 jil huleej bna. Emegtei hun neg ugui geheeree ugui l bdagyn bnalee. Odoo minii hiij chadah yum tuuniig haramstal amidrah.

  15. zochin says:

    өөртөө ямар нэгэн зорилго тавь тэр охиноо санахгүй байхийг хичээ зорилгийнхоо төлөө тууштай зүтгээд үз тэгвэл тэр охиноо мартаж магадгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.