Яг одоо “I will always love you” гэдэг дууны төгөлдөр хуурын хувилбарыг сонсоод л сууж байна. Уйтгартай байна аа, дагаад аялахаар уйлчих гээд л. Зүрх минь хэдийний цохилохоо байчихсан мэт, ямар нэгэн зүйлээр, магадгүй хэн нэгнээр ангаж цангаад байгаа ч юм уу. Тийм дээ цангаж байгаа, хайраар цангаж байгаа, чамаар дутаад байна. Цээжний минь зүүн хэсэг хөндий, хоосон, харанхуй оргиод байна. Чи нээрээ зүрхийг минь аваад явчихсан юм уу? Хааяа хааяа ийм уйтай шөнүүд ирэх юм аа.
Маргааш магад чамтай таарах байх аа, гэхдээ би чамтай юу ч дуугарахгүй ээ, магадгүй хараагүй хүн болж жүжиглэж ч болох юм. Гэхдээ л дотроо хичнээн их хайрладгийг минь, хичнээн их уйтгарлаж, шаналж байгааг минь чиний зүрх бас мэдрэх биз ээ. Тийм болохоор би юу ч дуугарахгүй ээ. Маргааш чамайг тэмцээн сонирхохоор ирнэ гэж бодохгүй байна аа, зүгээр л намайг харах гэж ирэх байх, би ч гэсэн сайн тоглож чадахгүй байж, зөвхөн чамд харагдах гэж л энэ тэмцээнд орж байгааг чи мэдэх үү?
Магадгүй яг одоо чи бас намайг бодоод л орондоо хэвтэж байгаа байх, уйлж байж ч болох юм. Яагаад гэвэл чамайг гуниглахад миний зүрх бас гунигладаг, чамайг уйтгарлахад би бас уйтгарладаг гэдгээ хоюулаа зөндөө олон удаагийн туршилтаар нотолчихсон шүү дээ. Яг одоо би уйтгарлаад байгаа болохоор чи минь мэдэрч л байгаа, эсвэл чи уйтгарлаад байгаа болохоор би уйтгарлаад байгаа ч юм уу? Чамтай учрахаас өмнө хайр гэдэг зүйл хүмүүсийг сэтгэлийн ийм далд холбоогоор холбочихдог гэдгийг би мэддэггүй байжээ. Магад үүнийг мэддэг хүмүүс энэ дэлхий дээр цөөхөн ч биз. Жинхэнэ сайхан хайртайгаа учирсан, бие биенээ олсон хүмүүс л үүнийг мэддэг байх. Харин чи бид хоёр тэр азтай хүмүүсийн нэг гэдгээ мэдэх үү?
Гэхдээ бас азгүй, яагаад гэвэл чи бид хоёр яг одоо хамт байж чадахгүй л байна шүү дээ. Чамдаа хайртай гэж хэлэлгүй хичнээн удсан юм бэ? Хайртай гэхийг чинь сонсолгүй бас хичнээн удчихсан юм бэ? Хамгийн сүүлд хайртай гэхэд чинь би “Яагаад надад хайртай гэж хэлдэг юм бэ?” гэж асуусныг минь санаж байна уу? Чи тэгэхэд их эмзэглэсэн, “Хайртай болохоороо л хайртай гэж хэлдэг” гэсэн. Тийм ээ, надад хайртайд чинь огт эргэлзэж байгаагүй. Гэхдээ миний асуулт бол “Надад хайртай юм байж яагаад хажууд минь байдаггүй юм бэ?” гэсэн утгатай байсан. Түүнээс хойш чи надад хайртай гэж хэлэхээ больчихсон. Намайг уучлаарай. Хайртай гэж хэлэх эрхийг чинь тэнэг асуултаараа хаачихсанд. Хайртай гэдэг үгийг чамд хэлэхийг хичнээн их хүсдэгээ би мэднэ ээ. Бүр хэлээд л баймаар, гэхдээ хэлэхээсээ хэд дахин илүүтэйгээр чамаас энэ үгийг сонсохыг хүсдэг юм шүү. Чи ч бас адилхан тийм үү?
Одоо би чамтай хамт байсан мөчүүдээ, ярьж байсан яриануудаа, дурсамжуудаа нэг нэгээр нь эргүүлээд л, дахин дахин санаад л, дурсаад л сууж байна. Санаж байна уу? Өмнөх тэмцээн дээр чи талбайд, харин би үзэгчийн суудалд байсан. Тэмцээний дараа “Чи намайг ерөөсөө харахгүй, өөр охин хараад инээгээд байсан. Бас юу ч хэлэлгүй яваад өгсөн, муухай” гэж тунирхсанаа санаж байна уу? Яг тэр тунирхах үед чинь эгдүү минь хичнээн их хүрсэн гээч? Тэврээд авмаар л санагдсан. Гэхдээ тэврээгүй ээ, намайг уучлаарай. Бас “Чиний хайрыг татсан болохоор би азтай” гэж хэлэхэд чинь инээмсэглээд л өнгөрсөн. Уул нь бол чамаас илүү би азтай шүү дээ. Чиний хайрыг булаасан болохоор, чамайг олж хайрласан болохоор би чамаас илүү азтай. Тэр азыг чи минь л надад өгсөн.
Эргээд харахад энэ богинохон хугацаанд чи бид хоёр олон сайхан дурсамжийг хамтдаа бүтээчихжээ. Хэрэв дахиад жаахан хамт байсан бол, хамт байх боломж байсан бол хичнээн сайхан бэ? Их гомдсон шүү, хамт байж болохгүй гэхэд чинь. Гэхдээ зүгээр дээ. Найз нь уучилна аа, хайртай болохоор дандаа л уучилдаг. Хэдийгээр чи энэ бичсэнийг минь уншихгүй ч гэсэн цээжинд хуримтлагдсан бүхнээ ямар нэг аргаар гадагшлуулахгүй бол дэлбэрчих гээд байсан юм аа. Харин жаахан биччихсэн чинь тайвширчих шиг боллоо.
Бас хайртай болохоороо тавиад нисгэе шувуухайгаа. Үнэхээр минийх бол эргээд наддаа хүрээд ирнэ байх аа гэж хүлээе. Харин тэгээд эргээд ирвэл дахиад хэзээ ч тавихгүй шүү. Энэ дууг хичнээн ч удаа сонсчихов доо? Гэхдээ яг одоо энэ дуунд өгүүлдэг шиг би чинь чамайгаа үргэлж хайрлах юм шиг л санагдаад байна. Сайхан амраарай, унтах гэж байхад чинь зүрхийг чинь жаахан хямраасан бол бас уучлаарай 🙂
16 Comments
Anhni hairaa sanaad dursaw. Odoo ch gsn bodohleer nulimas ursaad l haramsaad l uitgar gunigt awtaal. Hairtai bsan murtluu heleegvi. Goe bichjee
uneheer setgel hudulchluu…. ene duug bas sonsood uurin chin bichsen zahiag unshsan chin uurin erhgui uilchlaa… hun huneer dutna gedeg uneher hetsuu.. urgelj hamt bj bgad neg l udur duudad, tunirhad bhad ireh hun bhgui boloh ter much ymar hetsuu haygdtsan yum shig medremj turuuldegig bi uuruu mederseen…….ghdee odoo bi jinhen hairaa olson. ta ch bas tanii ene sharhig hairaara edgeeh ter shan hairtaiga hurdan uchrasai.. amjilt
Goe nairuulga bna bichehed jaahan tsag orson bh. Heterhii goe bolhoor vlgerch ymuu neg hiiswer zvil met sangdlaa. Tehdee iim hair bvtdeg yum boluu daa. Kezvvdee
хэцүүм бэ?
Ter min helj bilee.
kkkkkkkkkkkkkk hairtai gej hamgiin hudalaa ugdee gej deer bichsen ch yag vnen sh dee
Тээээр чи миний хэлснээр хүрээд л ирлээ. Хөөрхөн байсаан. Өдөржин надад харагдаж, урам зориг, эрч хүч бэлэглэсэн чамдаа баярлалаа. Тэрний чинь ачаар, бас хайртай хүнийхээ нүдэн дээр гэж бодоод, хичээгээд хожигдоогүй шүү.
Гараад алхахдаа чи их уйтгарласан тийм үү? Уйтгарласныг чинь мэдэрсээн. Нөгөө л зүрх ховч нь аргагүй өвдөөд мэдүүлчихсэн. Маргааш дахиад ирнэ гэж бодохгүй байна аа. Яагаад гэвэл өнөөдөр чамайг анзаараагүй, тоогоогүй царайлж, чамайг гомдоогоод явуулчихсан болохоор. Гэхдээ ирвэл үнэхээр их баярлана шүү.
Setgelees garsan ugs setgeld hurdeg jamtai
Hairiin sxniig medersen medruulsen horvoogiin saihniig bishreye
Hoyor biye hun hosoor amidrah jamtai bol hamtdaa smidrah moch zaaval irnee
tegvel nyal nyal l hiij baidaa paoohaha.
Er xvn gexeer l xad chuluu shig xar yar geed, esvel par par geed parjignaad baix estoi yu?
Hun chin setgeleesee bichsen baihad yagaad dandaa negniigee goochlood baidag yum behumuusee.Durgui baigaa bol unhsihgui l baihgui yu daa.Hund bas hentei ch huvaaltsmaargui nuuts gej baij bolno shu dee.ategeed l end setgelee neej bichsen baina
pooh joohon ohin mansuuraad bna uu getel er hun bolj taarsan uu. iim huuhen shig nyal nyal hiisen garaas nuguu ohin zugtahgui haachih veee kkk
Enr huuhen bas hen 1 n bushuin amudraliig bulaahaar shiidjee gj….dahiad irvel hezee c tavihgui gn shuu ain…ter zaluu n uhaan gargad bitgii l ochoosoi g zalbiraya daa
delhii deeer hamgiin ih helegddeg mortloo hamgiin hudlaa ug ene ug shuu dee.
Хөөх яасан гоё бичээ вээ. Бүүр тогоогны хүн рүү гээ смс бичмээр санагдчихлаа.
Хүн ийм мэдрэмжийг мэдрэх нэг бодлын там байдаг ч дараа нь эргээд хамт байх цаг ирэхэд ямар гоё байдаг гээч.
Энэ зовлонт сайтаас ийм юм олж унших яасан сайхан юм бэ. Шувуу чинь яагаад нисэж байгаа юм бол доо. Өөр үүр лүү биш байгаасай л гэж найдая
Хайрыгаа саначихлаа