Алгын чинээхэн зүрхээ даран амьсгалаа түгжээд
Алаг нүдэндээ өнчин нулимстай хөлийн чимээ чагнан
Ахиад эргэхгүй учралыг сэтгэлийн үгээр аргадаж
Амин хайртай чамайгаа хүлээж сууна би
Зүрхэнд минь шивнэсэн хуурамч сэтгэлийн үгсээ
Зөнгөөрөө чи мартсан байж болно
Зөрүү учралын нууцыг задлан одоо чамд хэлье
Зөн совин минь чамайг үгүйсгэдэг байсан юм
Надад амласан тэр хуурамч амлалтаа
Насаараа чи нэгэн хүнд үнэн болгож хэлээрэй
Нартын амьдралд чи дахин хөл алдан бүдэрвэл
Нулимсанд дэвтсэн хайрыг минь дурсаж нэг санаарай
Биелүүлж чадахгүй зүйлээ хэзээч битгий амла
Бүсгүй хүний сэтгэл эмзэгхэн байдаг юм шүү
Бусдаас илүү чамайг хайрласан минь үнэн болохоор
Буруутгаж чамайг би зэмлэж чадахгүй
Яруу сайхан үгээр сэтгэлийг минь чи хуурсан болохоор
Яруу найргийн тэнгэр бүүдийж гуниг болон бодлоос нүүгээд
Ялдам инээх орчлонгийн ээдрээ бүхнийг аргадаж
Яаруухан бичсэн захидлыг чинь уншин уншин сууна
Итгэл алдсан сэтгэлээрээ би чамайг хайрлана
Инээмсэглэл тодорсон царайг чинь санан санан хайрлана
Дэндүү дассан сэтгэлээрээ би чамайг хайрлана
Дэргэд минь юм шиг санаж үргэлж чамайг хайрлана
Цагын зүү цохилох тоолонд сэтгэл гэгэлзэж
Цонхны тогшилтыг сонсох бүрийд баярлан хөөрч
Амтлаагүй биш амталсан хайрын түүхийг дурсан
Аргаа барахдаа шүлгийн дэвтрээ барин суух юм
Нэгэнт чи хүнийх болохоор надаас холдон явлаа
Нэрийг чинь хүртэл сонсохдоо зүрх минь дотроо уйлдаг
Уулзах болгондоо хэлдэг тэр нэгэн үг чинь
Уйт гэнэн бодолтой минь надад үүрд үлдэнэ
Хагацлын заяа хайралсан хүний ээдрээт орчлонд
Хоёр биенээсээ төөрсөн хомсхон хувь тавилан минь
Хайрлахын чинээ санаагүй сэтгэлээ би
Хожмын өдөр зэмлэж суугаад ч яах билээ
Харахын хувь тохиосон хүний энэхэн хорвоод
Хүлээхийн тэвчээр барагдтал хайраа хадгалж явъя
4 Comments
Ania nart duudlagaar uilchilnee sanhu haijinaa 94781941
anhnii hair l geh um yu ch baidgiin. hund durlaj durluulj bolij uzsen. gehdee ter anhnii hair geed baidgiig oilgohgui um. 30 garsan nadad anhnii hair geed odoo helchih um alga zarimdaa hun bolgond baidag um nadad l bhgui bna u gej bodohiim. anhnii hair gej yaag yug heleed bnaaaa
Хүний амьдрал руу өнгийх гэсэн хүний үг. Ийм үг хэлдэг хүүхнүүд л амьдрал бусниулж айлын нөхрийн сэтгэлийн уяхан туяхан царайлж эргүүлдэг юм даа. Чиний амьдралд саад болохгүй гэхдээ намайг битгий мартаарай гэсэн утгатай. Хүн амьдрал гэр бүлийнхээ төлөө бүх санаа сэтгэлээ зориулах ёстой. Болоод өнгөрсөн амьдралыг ардаа үлдээх хэрэгтэй. Гэтэл гэнэт санаандгүй мэт тааралдаад л, мэнд асууж инээмсэглээд л. Соёлтой хүн шууд үгүй гэчихэж болохгүй байдалд хүнийг оруулдаг. Энэ бол эм хүний элдэв мэхний нэг. Эр хүн эм хүний дотор эмээл хазаартайгаа багтдаг гэсэн үгийн баталгаа.
Бүтээгүй дурлал, гомдолтой үлдсэн сэтгэлээ л хуурах гэж бид анхны хайр гэж нэрлэдэг.