Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажилд төр оролцох цаг нь болсон юм биш үү

human_traffic-middle

-Цагдаа  нар гэр бүлийн хүчирхийллийг эр, эмийн асуудал гэж үзсээр л байх уу-

Ийм асуултыг цагдаа­гийнхнаас асуумаар санаг­даад огт болохгүй байна. Учир нь цагдаа нар тоогоод, ач холбогдол өгөөд оччихсон бол өнөөдөр ядаж л хоёр сайхан бүсгүй энэ орчлонд амьд явах байлаа. Яагаад зөвхөн хоёр гэж тодотгосон нь ноцтой хоёр жишээ байгаа болоод тэр.

Олон нийтэд мэдэгдсэн нь шүү дээ. Түүнээс биш олон нийтэд мэдэгдээгүй хэчнээн ч хэрэг байгаа юм билээ, хэн мэдлээ. Олон юм нуршаад яах вэ, хоёр жишээгээ л татъя. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 4-ний өдөр  Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг, 15 дугаар хорооллын 12 дугаар байрны үүдэнд гэгээн цагаан өдөр, олон түмний нүдэн дээр нөхөр нь эхнэрээ есөн удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарсан.  

Ханилсан ханиа гудамжинд олон удаа хутгалж хөнөөсөн этгээд болох Г.Мөнхбат талийгаач эмэгтэйтэй суусан цагаасаа /2009 он/ хойш зодож, дарамталдаг байжээ. Улмаар эмэгтэй гурван жил тэссэний эцэст салах өргөдлөө өгч, шүүх хурал ч болж.

Гэтэл шүүхээс эвлэрлийн хоёр жилийн хугацаа өгсөн гэж байгаа. Энэ шийдвэр манай улсын шүүх, цагдаа гэр бүлийн хүчирхийлэл, эхнэрээ зодож, дарамталдаг хэргийг нарийн сайн шалгадаггүй, байдаг л зүйл, ялихгүй маргаан, “эр, эмийн хооронд илжиг бүү жороол” гэдэг учир утгагүй үгийн хү­рээгээр сэтгэдэг нь мэдэгдээд байгаа юм.

Хэрвээ үнэхээр нарийн шалгаж, ойр дотныхон, танил талаас нь яг ямар байдалтай байдгийг асуугаад, мэдчихсэн бол шүүх тийм шийдвэр гаргах нь битгий хэл Г.Мөнхбат гэдэг хүний мөсгүй, сэтгэцийн өвчтэй алуурчинг баривчлах байсан биз. Нөгөөтэйгүүр талийгаач эмэгтэй цагдаагийн газар руу утасдаж, “Миний нөхөр намайг алах гээд байна” гэж хэлсэн гэдэг.

Энэ тухай тэр үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж л байсан. Хамгийн гол нь цагдаа нар тоогоогүй юм билээ. Хэрвээ тэр үед нь хамгаалалтад аваад, шалгаад, нөхрийг нь баривчилсан бол асуудал арай өөрөөр эргэх байсан. Одоо хоёр дахь жишээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгаагаар бол хэрэгт сэжиглэгдэн байцаагдаж байгаа нөхрийг Н.Алтанхүү гэдэг юм байх. Тэрбээр 21-хэн настай цэл залуухан найз охиноо хардалтын улмаас зодож, тарчлаан амь насыг нь хөнөөсөн байгаа юм. Хэрвээ манайхан сүржигнээгүй л бол бүхэл бүтэн хоёр өдөр зодож, амь насыг нь бүрэлгэжээ.

Бараг 48 цаг зодсон гэдэг нь үнэн байх.  Учир нь талийгаач бие­дээ хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэж, эмч нар яаралтай хагалгаа хийсэн ч амийг нь аварч чадаагүй тухай мэдээлэл байна.

Яагаад гэвэл,  таван цул эрхтэн нь няцарсан, цөс нь бүх биеэр нь тархсан, зүүн гурван хавирга нь хугарсан, тархины яс нь цөмөрсөн, уушги нь цус хуралттай байсан болохоор аврах ямар ч боломж байгаагүй юм билээ. Энэ талаар ГССҮТ-ийн эмч ярьсан байсан. Олон ч цахим хуудсанд энэ яриа гарсан.

Хэргийн процесс дээр дурьдсан жишээнээс ч аймаар. Залуухан эмэгтэйг ямар ч бүтэн эрхтэнгүй болтол зодож, битүү гэмтэл учруулна гэдэг харгис хэрцгий гэдэг үг ч багадахаар байгаа биз дээ. Ямар ч эрүүл ухаантай хүн бусдыг ингэтэл нь зодохгүй. Энэ хэрэгт цагдаагийн байгууллагаас бас л оролцоогүй байсан.

Оролцоогүй ч гэж дээ, бас л авч хэлэлцээгүй гэсэн үг. Учир нь охин хоёр өдөр уйлж хашгираад, амь авраач гээд байхаар нь хажуу хоёр айл нь цагдаа руу утасдаж хэлсэн гэсэн. Гэтэл гэр бүлийн маргаан гээд тоогоогүй гэж байгаа. Энэ талаар мөн л хэвлэл мэдээллийнхэн бичиж байна.

Ердөө л энэ хоёр жишээг дурьдахад, гэр бүлийн хүчирхийлэлтэй зөвхөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хэдэн ажилтан л тэмцэж байна. Өнгөрсөн жил нас бардаг эмэгтэйг ч гэсэн ХЭҮТ-ийнхөн хамгаалалтынхаа байранд байлгаж байсан гэдэг. Харин төр засгаас асуудалд огт анхаарлаа хандуулахгүй байна.

Цагдаагийн байгууллага ч гэсэн оролцохгүй, тоохгүй байгаа юм. Оролцлоо ч гэр бүлээ дарамталж, зодож байгаа нөхөр  согтуу байвал эрүүлжүүлээд л гаргадаг. Улмаар эрүүлжүүлэгдсэн мөнгийг эхнэр нь төлдөг.

Маргааш очоод дахиад зоддог. Иймэрхүү л байдалтай байна. Тиймдээ ч цагдаагийн байгууллага бас л нэг согтуу нөхөр эхнэрээ алгадаж байгаа биз гэсэн сэтгэхүйгээр асуудалд ханддаг учраас энэ төрлийн гэмт хэрэг ихэсч байна. Олон сайхан залуу эмэгтэйчүүд, хүүхдүүд амиа алдаж байна шүү дээ.

Энд бид цагдаагийн байгууллагыг буруутгаж, дайрахыг хүссэнгүй. Бодит байдал үнэндээ ийм л байна. Саяхан Малайзад 25 настай эмэгтэй амиа алдсан хэрэг гарлаа.  Тэрбээр амиа алдахаасаа өмнө гэр рүүгээ холбогдож, мессэж бичсэн байсан.

Харин талийгаачийн ээж Б.Шархүү “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн бөгөөд охиноосоо ирж байсан дуудлага, мессэжийг Баянзүрх дүүргийн XI хорооны хэсгийн цагдаад өгч, охиныг нь аврах талаар мэдээлэл өгөхөд өмнөөс  нь хэсгийн төлөөлөгч “Танай охин чинь галзуурчихсан юм биш үү.

Яахаараа хүний наймааны золиос болсон хүн гэр лүүгээ холбоо барьж байдаг юм. Лавтай л галзуурсан” хэмээн шоолон инээж байсан тухай ярьжээ. Уг жишээ зарим нэг хариуцлагагүй цагдаа  энэ мэт хэрэгт ямар хайнга хандаж байгааг харуулж байгаа юм.

Тиймээс цагдаагийн байгууллага энэ мэт ажилтан, алба хаагчдаа хариуцлага тооцох хэрэгтэй. Өнөөдөр иргэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага өгөхөөр авч хэлэлцэхгүй өнгөрөөж, тэр нь онц ноцтой гэмт хэрэг болж хувирч байгаагийн цаана хууль журам байхгүйтэй холбоотой байх. Ядаж байхад манай төр засаг гэр бүлийн хүчирхийллийн асуудалд огт оролцохгүй байгаа. ХЭҮТ гэж ганцхан байгууллага байгаа.

Тэнд нь цөөн хэдэн эмэгтэй ажилладаг. Өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэл дээд цэгтээ тулж, худал хэлсэн хүнд өдөр бүр хүний амь нас эрсдэх дээрээ тулчихаад байхад манай улс энэ асуудлыг нэг ТББ хариуцаад, хэдхэн эмэгтэй дарамтад байгаа хүмүүсийг хамгаалаад, харж хандаад явна гэдэг дэндүү хэцүү.

Тиймээс л төр засаг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажилд оролцох цаг нь болсон юм биш үү. Ядаж л хамгаалах байрыг хэд хэдээр нь байгуулах, хөрөнгө мөнгийг нь шийдмээр байна. Дээрээс нь гэр бүлийн тухай хуульдаа ч гэсэн нарийн сайн тусгаж өгмөөр байгаа юм.

Түүнээс гадна цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн асуудалд нягт хандаж, шалгаж, ноцтой шинжтэй бол шаардлагатай арга хэмжээ авдаг болох хэрэгтэй байна. Уг нь Монгол Улс эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлдэг орон гэсэн сүржин нэртэй.

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлнэ, шийдвэр гаргах төвшинд олон болгоно. Тэгж харна, хандана гээд байдаг. Тэгсэн мөртлөө өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлд эмэгтэйчүүд, хүүхдүүд хамгийн их өртөж байхад манай төр засгийнхан зүгээр л улс төр яриад сууж байна. Ингэж эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэх “арга”-ыг одоо халах цаг болж.

Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn

8 Comments

  1. Gyalbaa says:

    Америкийн түвшинд хуулиа аваачлаа гэхэд ухамсарын түвшин нь өөрчлөгдөнө гэжүү.Би ч бас Америкт очихоосоо өмнө манайд гэр бүлийн хүчирхийлэлийн талаар хууль хэрэгтэй,Монгол залуучууд их зэрлэг  гэж боддог байлаа.Гэвч ухамсарын доройтол зэрлэгшилт аль ч нийгэмд байна.Америкт хамгаалдаг цагдаа, хууль байлаа ч хүчирхийлэлээс эмэгтэйчүүд амиа алдсан зөндөө тохиолдол байна.Иймээс
    1.Эмэгтэй хүн өөрөө өөрийгөө хүндэлж бас хүндлүүлж сурах хэрэгтэй,хүн үг хэлээр доромжилж байгаа бол удахгүй гар хүрнэ гэдэг нь ойлгомжтой зүйл.
    2. Эмэгтэй эрэгтэй хүүхдийн хүмүүжилд үнэхээр анхаарах цаг болжээ.Нийгэмд хэрэгтэй төлөвшсөн хүнийг хүмүүжүүлж өсгөж чадахгүй бол хүүхэд төрүүлэх хэрэггүй шүү дээ
    3.Эрэгтэй хүн байна гэдэг их хариуцлагатай зүйл,өөрийгөө боловсруулж төлөвшүүлж соёлд суралцаачээ
    4.Охид их гэнэн дээрээс нь нийгэм нь нас чинь оройтлоо хүнтэй суу гэсэн дарамттай,тэгээд таарсан нэгэнд нь хамаг юмаа зориулаад амь насаа өргөөд гүйдэг болчихсон.Үгээр доромжилхоор нь намайг ямар зодсон биш гээд бараг өмөөрөх хандлагатай.
    Ер нь хүн шиг биеэ биенээ хүндэлсэн харилцаанд байж чадахгүй бол ганцаараа байсан дээр шүү

  2. Туяа says:

    Ерөөсөө монголын хууль нь буруу байхгүй юу. Эр эм 2 муудаад цагдаа дуудахад улайм цайм гар хөл нь зүсэгдсэн цус алдсан байхад бид гэр бүлийн хэрэгт оролцохгүй цаанаасаа тийм дүрэмтэй, хэрвээ бид гэр бүлийн хэрэгт оролцсон байвал дээрээс биднийг загнана гэдэг. Гэтэл гэр бүлийн хэрэг гэдэг маань үнэндээ эрэгтэй хүн эмэгтэй хүнд хүчирхийлэл үзүүлж байхад харсан ч нөхөр нь л бол ингэх ёстой гэд зүгээр хараад сууна гэсэн үг. Мэдээж эхнэр нь хүч хэрэглэх тохиолдол байхгүй шдэ тодорхой шдэ. Чи наад нөхөртөй суусан л бол зүгээр зодуулаад суух нь энгийн үзэгдэл л гэсэн утгатай биздэ.

  3. NEGEN BUSGUI says:

    MONGOLIIN TSAGDAA NARIIN UHAMSAR DOROI BNA L DA. UURSDUU EHNEREE ZODDOG GARUUD TSAGDAA BOLCHIHSON BH JISHEETEI. TSAGDAA GEDEG HUN TURIIN UMNU BOLOOD ARD IRGEDIINHEE UMNU TOM HARIUTSLAG HULESEN HUMUUS GEDEGEE MEDDEGGUI. UHAMSRALDAGGUI.  HUNIIG HAIRLAJ BUSDIIG YAJ HUNDLEH SOYOLOO CH MEDEHGUIN DEER ESREGEERE TSAGDAA GEDEG NEREERE YDARSAN NEGNEE DEERLHDEG IIM L NIIGEMD AMIDAR CH BNA. MONGOLCHUUDIIN NEG BARIAR SHUDRAGA BUSH ZAN BASH AJIGLAGDAAD BGAAN. ALBAN TUSHAAL AHIAD IRHEERE TANIL HUNEE TSAGDAA BOLGOH JISHEETEI. TER N TEGEED UURIIGUU CH AVCH YVJ CHADAHAARGUI TIIM HUN BH JISHEETEI. ERN UURIIGUU CH AVCH YVJ CHADAHAARGUI HUMUUS YAJ ULS ORON BIDNIIG HAMGAALNA GEJ. TURUUS TSAGDAA NART HUULI BATLAAD UNDUR SHAARDLAGA TAVIAD UGUH HEREGTEI.  ARAI L HUND SURTALTAI HUMUUS BHIIN ENE TSAGDAA NAR. TURD AJILJ BGA GEDEGEE UHAARCH ARD TUMENEE HAMGAALAH HEREGTEI BNA. EMEGTEI HUMUUS GEDEG CHIN MASH EMZEG SUL DOROI HUMUUS SHU DE. BIYERE YAJ CH CHADHGUI BOLOOL HOOLOIGOO ASHIGLAJ HASHGIRDAG HUMUUS SHU DE. YDAJ TIIM UED N OCHOOD TUSLAAD UGVUL ENE SHIG EMEGTEI HUNII AMI NAS HII HOOSON GARTSDAHGUI SHU DE…

  4. LA says:

    Tiimee, Mongoliin maani tsagdaa nar denduu haihramjgui hondii baina shuu! Ger buliin huchirhiilel bol Amerik orond asar sain hogjson, shono 10n tsagaas hoish gertee duu chime egargah l yum bol tsagdaa duudna, duudanguut tsagdaa nar n 10 min dotor l hureed irdeg. Getel Mongold hun zodoj baina, allaa gej baihad tsagdaa nar n toohgui….

  5. zovlogch says:

    Zov sedev xondoj bichjee.
    -Tsagdaa nar yag ingej xanddag.

  6. FACEBOOK says:

    Bugd l huvia hicheesen uudgui psdaa nar Unuudr mongold hunii erh gej yriaal bn yrihaas tsaashgui hiij bgaa yuch bhgui uurt n asuudl tulgaraagui bol tend hun uhej uregdj bgaan ogt hamaagui vm shig l handhiin……..Unuudr bid nart bish gehed ireeduin ur huuhdd tohioldj boloh ayuliig ygd avch uzddggui bnaa manaihn denduu huvia hicheesn vmaa araichde…….etses suuld n 1 1nige hertsgiiger alj talj bnshde eniig tooj bgach hun alga  yaaana da yana………….MONGOL ULS ZUGEER L 1 HARAA HYNALTGUI HUULI TOGTOOMJ N CH UILCHLEHGUI ZUVHUN MUNGUTEI 1ND TOLGOI GUDAISN HUURHIILULTEI BOLJ HUVIRCH BNDAA …….malnaas ch doloon dor mal ch araatn amitn ch 1ige ingej alhguide fuck

  7. Ах нь says:

    Яахав дээ! Эмэгтэй УИХ-ын гишууд Тамхины хууль гээд ядуусыг торгох хууль гаргаад л, 
    эрэгтэйчууд нь Архи улдвэрлэдэг, Архины сонгуулиа хамгаалаад яая гэж байхаддаа! 
    Юун эмэгтэйчууд ур хуухэд!!!
    Хувиа бодохын сонгодог жишээ, улгэр дуурайлал л ИЙМ БОЛГОЖ БАЙНА ДАА!

  8. zochin says:

    yagaad gevel tsagdaa nar chini uursduu turiin ner barisan huchihrhiilegchid uchraas .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.