Та бүхэнд ирж буй шинэ оны мэнд. Би 23 хүрч байгаа жирийн нэгэн бүсгүй ойрд залуу нас цог жавхааг минь дарах нэгэн асуудал тулгараад байгаа учраас та бүхнээс зөвлөгөө тусламж авахыг хүссэн юм. Хамгийн даруухнаар тайлбарлахад тэр бол нүүрэн дээр гарч буй зүйл хамгийн ойлгомжтойгоор бүдүүлгээр дуудах юм бол “батга” гэгч!
Уг нь сүүлийн жилүүдэд нүүр мань тийм ч их юм гардаггүй хааяа л гардаг байсан боловч ойрын хэдэн сар үнэхээр их гараад байдаг боллоо (гэхдээ бүр аймар биш). Эмэгтэй хүн гэдэг цэвэрч нямбай цэвэрхэн царай зүстэй байх ёстой байдаг гэтэл энэ асуудал надад томоохон дарамт болоод байна. Улсын эмнэлэгт (Арьс өвчин судлал)-ын эмнэлэгт сүүлд очиж үзүүлсэн эмнэлгийнхээ хажууд байдаг нэг аптек-с тос аваад зааврын дагуу түрх гэсэн зөвлөгөө аваад тэрийг нь бат сахиж тосыг түрхэж 1-2 сар болсон ч ямар ч өөрчлөлт байхгүй бага багаар гарсаар л байсан.
Дараа нь элдэв нет-р бусдын бичсэн зөвлөгөөнүүдийг дагаж үзсэн боловч бас л адил ямар ч өөрчлөлт гарахгүй хэвээр байсаар л ойр дотны найз нөхдөөсөө асуухаар янз янзийн өөр зөвлөгөө өгнө эсвэл эмнэлэгт очиж үзүүл гэхээр гадуур арьс гоо сайхны олон эмнэлэг байгаа тэр дундаас баттай сайн оншлоо хийгээд зөв эмчилгээ хийгээд өгөх эмнэлэг нь аль бол гэж эргэлзээд эцсийн шийдвэрт хүрч чадахгүй байх юм. Яг над шиг асуудалтай бүсгүйчүүд олон л байгаа байх гэхдээ бас энэ асуудлаас гарч чадсан эмэгтэйчүүд ч бас байгаа хэрэв тэдний хэн нэг нь уншиж тухайн аргаасаа хуваалцахыг хүсч байна. Яг аль эмнэлэгт очиж үзүүлэх зүгээр вэ?
Гадуур мөнгөний буюу бизнессын зөндөө эмнэлгүүд гарчихсан чанар, баталгаа өгөх эмнэлэг байхгүй нүүрийг маань бүр долоон дор болгочихвы гэж айж өөрөө л тордож явна. Будаг ингэсэг түрхэхээр гайгүй ч гэсэн яг будаггүй ингэсэггүй байхаар бүдэг сорив бас жижиг зүйлүүд байгаад байна. Тольгор сайхан арьстай болохын тулд яах хэрэгтэй вэ? Бүсгүйчүүдээ арга барилаасаа хуваалцаарай.
Баярлалаа
Жич: Хувийн ариун цэвэр дээр асуудалгүй өөрийгөө сайн гэж дүгнэж байна ганц асуудал нь хоол хүнсний хувьд өдөртөө 1-с 2 удаа гадуур хоололдог янз бүрийн дэглэм байхгүй!
Дахин баярлалаа, Шинэ оноо сайхан угтаарай.
30 Comments
bi ch gsn oortei chn yag adilhan asuudaltai bsan, ochoogui gazar heregleegui zvil gj baihgui. Nvvrnii aris maani bvheldee ideet vrevsel, sharh sorvior dvvren hvnii omnoos egts harj chaddaggui ih gutardg blaa. Eronhiidoo batga gargagch eh vvsver Demodex arisnii hachig heliko bakteri havsarsan baissan. Ochsn gazar blgn ingej onoshilson ch emchilj chaddaggui bsan. Tgd argaa barsan hvn 10 sard Horoolliin etsst bdg Talst gdg ulamjlaltin emneleg, goo saihnii salond ochsiin.Tend hodood eleg tsosnii tan ogood bas neg apparataar emhildeg, Minii aimshgiin aris 3 udaaa emchilgeend ochood l tes oor bolson. Gol n arisn derh vrevslig erooso zvvger shahuulj blhguin bnlee , Goo saihnii salon emnelgvvd shahaad bdg enenees blood sorvi nvhjilt gd olon asuudal vvsdeg. Ene salon erooso shahahgui edgeej chadsan. hamgiin gol n vne n mash bolomjiin neg udaa-10000 tog. Odoo minii nvvren der omno ochsn emnelgvvdiin vldeesen sorvi bs jahn nvhjilt l bn. Ghde ene salon neg sorvi, nvhjiltiin esreg bvteegdehvvn ogood odoo budchihval ymr ch asuudalgui aristai bolsoon. Iim hachig bakteritai hvn hool ahuin deglem mash sn barih heregtei. us sain uugaad ogloo oroidoo zaaval nvvre tseverleh heregt. bs alchuurnaas ehleed goo saihnii heregdel homsognii haranda, bags metiig ch hvnd damjuulj hereglj bolohgui. ene hachig ih balai 100% arildaggui. Ern nasand hvrsn hvmvvsiin 75huvid n bdg bogood darhlaliin system hynaj bdgiin bnke tgher ooh tosgui uurag amin dem saitai jignesen esvel shol ideh hregtei. OOroo iim asuudlaar shanalj bsan bolohoor medhiigee bichlee, Minii oyutan nasnii 4 jiliig ene batga svirvvlsen dee. sonirghson hvmvvst handaj helehd ter salin horoolliin etssiin dvvhee toviin hajuugar ertontsiin zvgeer uragsh n yvsn mashin zam bgaa, ter zamiig dagad yvhr Ulaan toosgon 2davhar baishin bgaa TALST gsn haygtai
Bi neg heseg batga ih gardag bolchihson baisan. Tegeed neg udaa elegnii urevseltei gej onoshlogdood emchilgee hiilgesen. Ternees hoish batga suraggui bolson. Tegj l dotor erhten batga 2 holbootoi yum baina gedgiig oilgoson. Chi dotriin emchid uzuul.
Miniih batgatai ulaan dov tolgod shig l yum bsan. Fb deer neg savan bna lee har savan gene uu teruugeer ugaagaad 3 honood l nam bson minii nuur ih toslog bas emzeg. Хар саван geed group bn lee chi tiishee orood uz
dotor gadnaasaa nimbeg hereglevel yasan yum, ter bakter n ihessen bol emchid uzuulsen n deer, zugeer tur zuuriin yum bolson bol mash sain ariun tsever sahiad nuuree sain tseverleed nimbegnii shuus uuhaar goyo boldog.
Lazer ged goo saihnii emlegt ochooroi tedniih mash sain emchildeg bi bas nuureer baahn yum garaad emchluulsen gol n emegteichud bidnii ovdgovch ntrt asiudal bhar yum garaad bdin bnale
naiz zaluugvi bol nz zaluu olj awaad sain sex hiii tegwel gaigvi bolno zarim hvmvvs tegeed irheer zvgeer boldog ym bnaleeeee \
4. Ариун цэвэр сахих. Дэрний уутаа долоо хоногт ядаж 2 удаа сольж байх. Хүний арьс шөнө бүр гууждаг. Тэр нь дэрэнд наалдаад тэгээд тийм муухай дэрэн дээр тухтай гэгч нь нүүрээ наагаад унтвал бактер үржээд бас л юм гарна. Гар нүүрийн алчуурыг дээр хэлчихсэн. Өвлийн улиралд ороолтоо байнга угааж байх хэрэгтэй. Охидуудын ороолт, куртикны зах нүүрэнд байнга хүрээд зарим охидынх нь бөөн пудр болчихсон явж байдаг ш дээ. Тэр чинь бас бөөн бактер. Нүүрэндээ тэрийгээ байнга наагаад яваад байхаар эрүү орчимоор чинь юм гараад л эхлэнэ. Бас нүүрэндээ гараа аль болох бага хүргэж байх хэрэгтэй. Бид нар өөрийн мэдэлгүй нүүрээ оролдчихсон. Нүүр загатнаагүй ч маажчихсан сууж байдаг. Хүний гар өдөрт энд тэндгүй хүрнэ. 00-ийн хаалга, гутлын алчуур гээл хүрэхгүй юм байхгүй. Тэр бүрт гарт чинь бактер үүрлэнэ. Дээрээс нь хумс чинь бас байнга цэвэрлэдэг ч бактер үржүүлчихсэн л байгаа. Тийм юм нүүрэндээ хүргээд байхаар яах нь ойлгомжтой.
5. Бүр нүүрэн дээр чинь юм гараад дээрх зөвлөгөөг дагаад ч зүгээр болохгүй бол эм уух хэрэгтэй. Манай арьс өнгөний эмч нар хеликобактертай байвал гурвалсан эм гээд нэг антибиоток өгнө. Тэр нь аймаар хүчтэй. Хамаг дархлааны системийг чинь сүйтгээд хаяна. Би ч мэдэхгүй өчнөөн л уусан даа хөөрхий. Манай энэ арьс өнгөний эмч нар бас их сонин. Би очоод үзүүлэхэд за гайгүй л байна ш д. Юундаа сүржигнээл байгаан, хоолоо зохицуулаач эдр гээд ердөө тоохгүй. Бичиж өгсөн тос нь олигтой үйлчлэхгүй. Бүр хатаагаад холцруутуулчихна. За зарим нь бол бүр сэтгэл санаагаар унагаана. Өө чи зүгээр болохгүй ээ. Одоо наадах чинь удаан гараад ирэхээрээ эмэндээ дасалтай болоод ямар ч эм үйлчлэхгүй ч гэх шиг. Тэгээд яваандаа нүүр чинь улаан болоод бөөн сорви болно эдр гээд ёоооо намайг нэг амч шууд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэх шахсан. Сэтгэлээр унасан би гэдэг хүн чинь гараал шууд уйлаал, хэдэн өдөр нүүрэндээ хүрээгүй. Ингээд л өнгөрөө гэж бодсышд. Ёстой нээрээ. За тэр яахав. Хеликобактерт De-nol гээд эм гарчихсан юм байна лээ. Гэхдээ бас л бүрмөсөн зүгээр болгочихгүй юм шиг байгаамаа. Гэхдээ нөгөө гурвалсан эмийг бодвол илүү зөөлөн, тэгээд ч Нобелийн шагнал хүртсэн нээлт гэсэн. Зурагтаар тэгж байна лээ, хэхэ. Өөрөө дур мэдэж ууж болохгүй мэдээж. Эмчээр тун зааврыг нь тааруулж байж уух хэрэгтэй. Тэгээд бүр хүндэрчихсэн, удаан гарчихсан хүмүүс байвал Метромалл-ын хажууд байдаг Лазер гээд эмнэлэгт очих хэрэгтэй. Би интернэтээс уншсан чинь үнэтэй, хүнийг ялгаварлаж харьцдаг гээл хүмүүс баахан хэлчихсэн байна лээ. Гэхдээ үнэ нь бол надад боломжийн л санагдсан. Заавал шаардлагагүй бол тэр лазер эмчилгээ эдрт нь орохгүй байж болно. Тэнд нэг эм байгаа. Изотен гээд. Тэр эм анх Америкын нэг компани гаргадаг байсан юм байна лээ. Одоо ч гаргаж байгаа. YouTube дээрээс Accutane гээд хайгаад үзээрэй. Уугаад бүр зүв зүгээр болчихсон хүмүүс байдаг юм байна лээ. Би энэ эмний талаар нэг хэсэг бараг өдөр шөнөгүй судалгаа хийсэн. Гадаадад бол хэр хүнд гэдгээсээ шалтагаалаад 4-8 сар уудаг юм байна лээ. Эмч цаанаас нь тунгий нь тааруулж өгөөд. Гол нь дотроос нь хатаагаад, бараг тос ялгардаггүй болгодог юм шиг байгаан. Гэхдээ эм ууж байх явцад л арьс, уруул эдр их хуурайшдаг гэсэн. Сүүлдээ уугаад дууссаны дараанаас бага багаар тос ялгаралт нь гайгүй болдог гэсэн. Гэхдээ бүр өмнөх шигээ нүүр аймаар тослогтохгүй. Бас жирэмсэн болоод жирэмсэн болох гэж байгаа ч юмуу найз бандитай охидууд хажуугаар нь заавал жирэмснээс хамгаалах эм уух шаардлагатай. Яагаад гэхээр урагт нөлөөлж, гажиг хүүхэд төрдөг гэсэн. Тэгэхээр эмийг ууж байхдаа хүүхэдтэй болж ёстой болохгүй. Тэгээд уруул, арьс хатдаг нь миний хувьд нээх мэдэгдээгүйээ. Би ч сайн уруулын тос аваад байнга түрхээд байсан болохоор гайгүй байсан байх. Тэгээд ч миний доз бага байсан болохоор. Яагаад гол нь Лазер эмнэлэг дээр оч гээд байна гэхээр тэднийд л тэр эм нь байдаг юм байна лээ. Өөр газар байдгийг нь сайн мэдэхгүй юм. Миний л олж мэдсэнээр тэднийх энэ эмийг Энэтхэгээс оруулж ирдэг юм байна лээ. Ерөнхий эмч нь Тунгалаг гээд их сайн эмч. Гадаадад төгссөн юм шиг байна лээ. Сайн зөвлөгөө өгнө. Тэнд очихдоо хэдэн шинжилгээ өгсөн байх ёстой юм байна лээ. Тэрийг нь очиж асуугаад, бичиг аваад тэгээд л эмчилгээгээ эхэлнэ. Эхний удаа эмчид үзүүлж зөвлөгөө авахад ₮10,000, дараачаас нь ₮5000 байдаг юм байна лээ. Гэхдээ би эхний удаад л төлбөр өгсөн. Тэрнээс хойш очиход нээх мөнгө төгрөг аваагүй. За тэгээд амжилт хүсье охин минь. Өөртөө итгэлтэй байгаарай. Миний зөвлөгөө чамд болон өөр адил зоволнтой хүмүүст туслана гэж наыдаж байна 🙂
Manai neg nz bdagiin shiljiltiin nasnaasaa ehleed 30 hurtlee batganii asuudaltai bsan. Ajiliin shaardlagaar ih olon huntei haritsdag yumlda batganaasaa bolood hunii nuur lu ehtselj harah hetsu yumaa buhii l sain gesen goo saihan salon emnelgiig duusgasan , uudag baridag em mem bugdiig hergelsen gej bgaa tegeed ali ali ni yamarch nemer boloogui ulam l l nemegdeed argaa barchihsan bsan. Tegeed sayhan ter. nztaiga dairaldsan. chin nuur ni ayagui goe bolood batganii asuudalgui bolchihson bsan yaj batganaasaa salvaa gesen chin batga uusgedeg nyangiin ustgadag lazer hergelsen gej bnle teriig ni tanil egch ni gadaadaas yavuulsan gesen .. Yamar buyantai hun ni iim yum zohion buteesiin boloo geed nuur bardam alhaj bnle de.
2jil 7honogt 3n udaa goo saihan orj shahuulj, hatuu hoolnii deglem barij, butsalsan usaar ugaaj bj toliison goy aristai bolsn do. Ymr ch sorvigui arildag yum bn le gehdee nuh bol yah argagui ulddeg gehde ih bish. Odoo hun bur l ymr goy aristaiin gdg. Aan bas nuruu tseejeer garch bsn. Neg zun huduu yavaad tas har boltol n narand sharaad ter n aris n hovhorch huularch unaad tgd zuv zugeer torgo shig l bolsn. Sanaagaar unaltgui chi uuruu uigagui tevcheertei bval goy boldg yum shu!
Аан нүүр арчилгаан дээр нэг юм бичих гэж байгаад мартчихаж. Нүүрээ долоо хоногт ядаж хоёр удаа гуужуулж бай. Himalaya -ийн бас аятайхан scrub байдаг. Үхсэн арьсаа гуужуулбал арьсны чинь нүхийг бөглөөд байхгүй. Тэгээд бас маск. Шавран маскнууд юм гардаг нүүрэнд их зүгээр. Гүн цэвэрлэгчтэй эдр гээд байдаг. Нimalaya-д ч бас байдаг юм.
3. Нүүр будалт. Мэдээж охидууд бид нүүрэн дээр юм гарахаар будгаар л дарж далдлахыг л боддог. Мэдээж хэн л аймшгийн нүүр гаргачаад гадуур яваад байхыг бодохов дээ. Өглөө суурь тосоо түрхэж, нарны тосоо түрхэчихээд суурь крем тавих хэрэгтэй. Солонгосын BB Cream-үүд зүгээр юм байна лээ. Угаасаа батгатай нүүрэнл зориулсан тиймэрхүү юм шиг байна лээ ш д, хэхэ. Blemish Balm гээд. Missha M Perfect Coverage гээд бас дажгүй юм шиг байна лээ. Би маргааш авч үзэх гэж байгаа. Интернэтээс уншаад байхад өө далдлахдаа сайн, дээрээс нь нарны хамгаалалт өндөртэй, ашигтай бодис өөртөө агуулсан их дажгүй юм шиг байгаан. Ер нь Солонгос бүтээгдэхүүнүүд зөвийг нь л олж чадвал их зүгээр юм шиг байгаамаа. Солонгос хүүхнүүд шиг цагаан царайтай болно гээл үзээд байгаа шүү дээ. Тэгээд өө дарагч хэрэгтэй бол Clinique-д бас юм гардаг арьсанд зориулсан өө дарагч байдаг юм байна лээ. Би эртүүд Улаанбаатар Их Дэлгүүр орсон, худалдагч нь байхгүй байсан болохоор манай Монгол дахь салбарт нь байгаа эсэх, үнэ эдрийг нь асууж чадаагүй. (цццц, манай энэ Монголын үйлчилгээ юу. Ажлын цагаар хаашаагаа алга болчихдог байнаа.) Тэгээд сүүлд нь суурь крем, өө дарагчаа тогтоохын тулд шахмал эсвэл нунтаг пудрээр хөнгөхөн давхарлаж өгөөд л тэгээд л болоо шүү дээ. youtube дээр нүүр будалтын зөндөө заавар байгаа дөө. Гэхдээ нүүр будалтанд анхаарах гол зүйл нь хэрэглэж байгаа багс, парлон эдрээ байнга угааж байх хэрэгтэй. Миний арьс л тэрийг ёстой анддаггүй юм. Долоо хоног бүр угааж бай. Багсыг бол хүүхдийн үсний шампуниар л угаачихдаг юм ш дээ. Багсны үснүүдийг унагаахгүй зөөлөн. Парлон бол яахав. Савангаар л сайн угаачихад болно.
bi ch bas chamshig ih zovdog bsan odoo bol zugeer bolson zinrit geed batganii esreg buteegdehuun baidag da ter bol mash sain eldev yanziin yum turhej hereggui Zinrit iig l songooroi mash sain shu
2. Нүүр арчилгаа. Чиний нүүр чинь тослог байна уу? Юм гараад байгааг бодоход тийм л байх. Ихэнх нүүрээр нь юм гардаг хүмүүийх тийм байдаг юм. Тэгэхээр эхний ээлжинд нүүрээ өглөө орой бүр угааж байх. Тэгээд нүүр гарын алчуураа тусад нь байлгаж, өдөр бүр биш юмаа гэхэд өнжөөд нэг угаах. Гэхдээ бараг нүүрээ өөрөөр нь хатаачихад зүгээр байдаг юм дөө. Би бол тэгдэг юм. Гар нүүрийн алчуур нэг мэдэхэд л холилдчихсон явж байдаг юм. Тэгээд зөөлөн байгалийн гаралтай нүүр цэвэрлэгчээр нүүрээ угаах. Clean & Clear-ийн нүүр цэвэрлэгчид спирттэй юм шиг, их ширүүн үйлчилгээтэй байдаг болохоор батгыг чинь хатааж байгаа мэт санагдавч арьсыг чинь их гэмтээж байдаг. Тиймээс жаахан зөөлөн төрлийн юм хэрэглэсэн нь зүгээр. Миний хувьд Himalaya-ийн нэг ногоон нүүр цэвэрлэгч хэрэглэдэг байсан. Тэр их зүгээр. Зөөлөн, байгалийн гаралтай. Дан ургамлаар хийсэн. Үнэ нь ч гайгүй. Ойролцоогоор ₮10,000 байдаг шиг санагдаж байна. Нэг авчихад сар гаруй хэрэглэчихнэ. Одоогоор Clinique-ийн нэг саванг хэрэглэж байгаа. Өөрөөсөө савангийн хайрцагтай ирнэ. Тэгэхээр энд тэнд холилдоод байхгүй амар. Бас овоо удаан хэрэглэнэ. Би бараг нэгийг 5 сар хэрэглэж байна. Улаанбаатар Их Дэлгүүрийн 1 давхарт байдаг. 30 мянга орчим байсан шиг санагдаж байна. Тэрнээс жаахан илүү ч байж магад. Боломжийн үнэтэй.
За тэгээд нүүрээ цэвэрлэчихсэн бол оройдоо батга гарсан хэсгээ салицилийн спиртээр зөөлхөн арчаад, чийгшүүлэгч тос заавал түрхэнэ. Хурдан тослогтоод байдаг нүүртэй ч гэсэн нүүрээ чийгшүүлэхгүй бол арьс чинь хуурайшиж, холцруутаад ёстой хачин юм болно. Гелэн суурьтай шөнийн тос зүгээр. Himalay Revitalizing Night Cream-ийг би одоо түрхдэг. Тийм ч аймаар тослог биш дажгүй. Үнэ нь бас хямд.
Ер нь өдрийн тос ч гэсэн. Гэхдээ сайн чийгшүүлдэг байх хэрэгтэй. Арьс чинь хуурайшихаар холцруутаад үхсэн арьс нүүрэн дээр чинь үлдчихдэг. Тэрийгээ арилгахгүйгээр дээрээс нь тос нэмж түрхээд байвал үхсэн арьс чинь арьсны нүх бөглөөд, дээрээс нь өвөл бол утаатай нийлээд, зун бол шороотой нийлээд тэгээд л батганд жинхэнэ диваажингийн орон бий болгож өгнө гэсэн үг. Тиймээс чийгшүүл. Хуурай арьстай дээрээс нь батгатай бол хичнээн хөгийн харагдана гээч. Нүүрний будгаар ч халхлах аргагүй болно. Cetaphil гэж нэг лосьон байдаг. Тэр бид нар шиг эмзэг, юм гараад байдаг арьстай хүмүүст зориулсан тос. Их том савлагаатай. Метромалл-ийн доор байдаг Америк барааны дэлгүүрт байдаг юм байна лээ. Өөр Америк бараа зардаг газар байж ч магадгүй. Үнэ нь 30-аад мянга байсан. Гэхдээ майр том савлагаатай болохоор зөндөө удна.
Тэгээд өдөр бол нарны хамгаалагчтай тос заавал түрхэж бай. Би энийг бас саяхан л мэдсэн. Нарны туяа батгыг бүр дордуулахаас гадна батганы сорвийг чинь борлуулаад эрээн цоохор нүүртэй юм болно гэсэн үг. Нарны тос Солонгосын нарны тоснууд гайгүй байдаг. Тони Моли, Etude House, Миша шээд бүгд сайн нарны хамгаалагч тостой. Миша 12 сарын 28 хүртэл хямдрал зарласан байна лээ. Далимдуулаад сайн тос ав, хэхэ. Их дэлгүүрийн хажууд нэг салбар нь, нөгөөх нь хороололд байдаг юм блээ.
Чиний асуудлыг ёстой ойлгохын дээдээр ойлгож байна. Миний нүүрэн дээр бас юм гараад бүр үнэндээ л хэрэглэж үзээгүй юм байхгүй. Арьс өнгөний эмнэлэгт 2 ч удаа хэвтэж эмчлүүлж байсан. Тэрүүхэн үедээ гайгүй болчоод жаахан байж байгаал буцаад хэвэндээ орчихно. Би бүүр заримдаа нүүр аймаар болохоор элдэв шалтаг хэлж хичээлээ тасалдаг байсан. Тэгээд маш их эрэл хайгуул хийж, интернэт баахан ухсан. Сүүлдээ минийх бүр дордоод нуруу цээжээр гарч эхэлсэн. Эмэгтэй хүний хувьд энэ ямар хэцүү гэж санана. За гол асуудалдаа оръё. Миний хувийн л зөвлөгөө шүү.
1. Хоолны дэглэм. Идэж ууж байгаа зүйл яалт ч үгүй гол үүрэг рольтой. Тэр гадуур хооллодогоо бүр болих хэрэгтэй. Гэрээсээ хоол бэлдэж аваад явж бай. Одоо цагт хэн ч чамайг мөнгөө нарийлсандаа хоолонд орохгүй байна гэж бодохгүй. За тэгээд чихэрлэг юм идэж ердөө болохгүй. Чи арьс өнгөн дээр шинжилгээ өгөөд хеликобактертай гэж гарсан бол хоолны дэглэм сайн барьж байж л тэр нь намдана. Эм уугаад тэрүүхэн үедээ гайгүй болно. Замбараагүй хооллоод байвал эргээд л гарна. Тиймээс чихэр, шоколад, тостой хоол (хуушуур, пирошки үнэхээр идмээр санагдаад байвал ядаж тосыг нь салфетканд шингээж байгаад хааяа нэг идэж болно), газтай ундаа, халуун ногоотой хоол идэж болохгүй. Аан бас кофе болохгүй. Сүү, сүүн бүтээгдэхүүн гэдэг юм. Үнээний сүүнд агуулагддаг нэг гормон нь хүний биен дэх гормонд нөлөөлөөд юм гардаг гэсэн. Гэхдээ манай монголын сүү ямар жинхэнэ үнээний сүүгээр хийдэг биш дээ. Хуурай сүү найруулаад л хийчдэг юм чинь, хэхэхэ. Би бол сүү уудаггүй. Хааяа үнэхээр сүү уумаар байвал soymilk гэж байдаг. Тэрийг уучихад болно. Тараг би бас уучихдаг л юм. Надад сүүн бүтээгдэхүүн нээх нөлөөлдөггүй юм шиг байлээ. Аан, бас миний сүүлд үзүүлсэн эмч намайг цагаан гурилан бүтээгдэхүүн, төмс идэж болохгүй гэсэн. Яахав ингээд сонсохоор идэх юм олдохгүйюм шиг санагдаж байж магад. Гэхдээ жимс, ногоо түлхүү хэрэглээд, гэрээсээ хоол хийж авч яваад байвал сүүлдээ сурчихдаг юмөө. Эхний үед жаахан тэвчээр шаардана. Гэхдээ барзайсан нүүртэй явж байснаас тэр нь дээр биз дээ?
zugeer saihan sexdeel baihaar alga bolchdiim bainaleeshdee. yun ch olon yum bichdiim be humuus. saihan huritsaad sexdeed bai dorhnoo alga boldiin.
Dotriin emchid l uzuulne shde. Hodoodnii bakter ch yumuu dotriin l yum bhaar tegdiim bn lee. Bi bas neg heseg tegsen. Ehod haruulaad tsusuu ugaasan, heliko bakteri ihessen bsan teriigee emchleel nam bolson. Tuunees bish gadnaas n yu ch turheed nemerguie
Sain baina u. Nadad heden jiliin omno bas batga baga bagaar garj ihseed humuus sain sain gej zovlood baihar n 1 goo saihni salond shahuulsan chin bur doloon dordoj 2hatsraar bituu batga tuurj bilee. Tuunees hoish ystoi l uhmeer sanagdaj bsn shuu. Nuur avah ym bhgui blhr setgeleer ih unasan. Harin tengis kino teatriin ard 1 arisnii emneleg bdg ym bnlee. Ner n u bilee martchij ghde hunes asugad ymuu netes haival garj ireh bh. Tend ochij shinjilgee hilgej oort taarsan tos bolon maskiig nadad nairuulj ogson. Tend 3sar hirtee emchilgeend yvsan bh. Tuushtai yvsanii ur dund odoo batga gedgiig martsan shuu. Yg tengis kino teatriin ard taliin oron suutsnii yrtontsiin zuger urd buland bdg emneleg bsn. Odoo bgaa uguig n sn medehguich suraglad uzehgui u. Amjilt!
Bi oyutan baihdaa batga garaad baihaar ni neg goo saihand ochood yanzluulsan chini buur ihestsen. Buur nuureer bituu tuuraad buur hun harahiin argagui bolood uilj bilee. Tegeed hicheeldee mask zuuj yavdag bolson. Tegeed tsusaa 14 honog soliolaad. Buh batga nuuren deer tovoigood tovoigood hatchihsan. Teriig ni neg buur sain goo saihanchiig hum amitanaas asuuj suraglasaar naiz ohiniihoo neg magtaad baisan goo saihanch deer ochij ter tovoij hatsan batganuudiigbugdiig ni shahaj yanzluulaad buren edgesen dee. Ter uyed ter goo saihan ch ter hatsan batganuudiig shahahad hatsan hatsan hatuu shar shar zuiluud garch baisan buguud ter goo saihan ch nadad haruulsan hehe. Uneheer sejgiin baisan geed yahav dee yamar ch baisan bugdiig ni neg burchlen shahuulsan. Ternii daraa nuur nuli ulaan ereen ym bolood aajimdaa tegeed7 honogiin daraa buren edgej ter boltol nuurendee yu ch turhelgui zuvhun usaar ugaaj baisan. Buren idgesenii daraa nuur duuren jijighen bor sorvitoi bolson. Teheed yahav yamar ch baisan tovoij baisan batganaas l deer gej bodood bayarlaj baij bilee. Tegeed nuuree budaad yavahaar nuur saihan tseverhen l haragddag yum. Nuuree ugaahaar neg saihan haltar nuurtei l hun bolson doo hehe
heliko bakteri gej helj baigaa hunii zov baihaa.bi eregtei 33tai.shiljiltiin nasand,er n batga garch uzeegui.suuliin 1 jil nuureer yum garaad boldoggui.ehleed toglood odoo l shiljiltiin nas irlee geed baisan chin togloom bish bolson.aygui ih yum garaad.ehner ch bas gaihaad emchid uzuulsen chin heliko bakteraa emchil gesen.odoo em uuj bna.ers saijirsan,tsagaaraad toliigood…hehehe
ХЭЛИКО БАКТЕРИА ҮЗҮҮЛ ДЭЭ.
emcheldeg yum bnale ene emches asuu nadad tus bolson nza
sain uu? ene udriin mend! arisand chini bus hodoodond chini asuudal baij bh yum gaduur hoollodog hu zaaval helikobakteritai bolson baidag yum. shinjilgee uguud terniigee emchluul. Good luck
Захидлын эзэнд:
– Монголын хамгийн чанартай арьс эмчилгээний газар хаана байдагыг зөвлөж өгөхөд л хангалттай юм бишүү? өөр хүссэн зүйл нээх алга байх шиг байна.
Харин тэр гоо ертөнц салоны талаар гадуур их муу ярих юм байналээ. Нет -с хайж үзээд сэтгэгдэлүүдийг нь уншихад л гараад ирнэдэ.
demodex bnauu heliko bnauu gedegee sain uzuuleerei.
dan gants emchilgee bish.hoolnii deglem.amidraliin zuw hev mayag ikh nuluulnu.gaduur hool bol bur demii.saihan aristai bhiin tuld ikh yum tevchij bnada.
goo ertunts gedeg salond shinjilgee uguud uz demodexiin.bi bas nileen udaan yum garj bgad tend ochij uzuuleed emchluuleed buteegdehuun heregleed bagasaad sorvi arilaad dajguil bna.
Gaduur iddeg hoolnoos chine boldog yum shig sanagdla
Юм хэрэглэхгүй нүүрээ савнгаар ч угаадаггүй зөгийн балтай чийгшүүлэгч нүүрээ угаасны дараа түрхэдэг хэдэн жилийн өмнө гардаг байсан одоо гарах нь ховор болсон. Гэхдээ хүн хүний арьсны онцлог болон хоол хүнсийг ходоо хэрхэн хүлээн авах нь өөр байдаг болхоор чамд яг ямар нарийн эмчилгээ зохих нь сугалаа сугалж байгаатай адил. Ямар ч байсан эмчилгээ байгаа харин өөрт тохирох тэр азийн сугалаагаал сугалах хэрэгтэй байх. Гадуур эмнэлэгүүд үнэндээ худлаа болсон учир чиний хэлж байгаа ч лан бүгд мөнгөний төлөө буюу үйлчилүүлэгчидээ чанар амладаггүй болсон. Хэсэгтээ зүгээр болж байгаад буцаад л гараад эхэлнэ энэ бол чамайг өөрийнхөө байнгын хэрэглэгч болгож байнгын тасралтгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай болгож буй зүйл юм. Энэ байдлаараа дэмий мөнгө үрж хэсэг хугацааны л өөрчлөлт авч байх болно.
Илүү олон хүмүүс уншиж зөвлөгөө өгнө гэж найдаж байна! АМЖИЛТ
Дээр бичсэн хүнд хэлэхэд хүн хүнтэй харилцахын тулд нүүр нүүрээ харж байж л харилцана. Харин нүүрэн дээр элдэв юм байх нь өөртэй итгэх итгэлийг сулруулдаг нөгөө талаас харилцаж буй хүн нь ч тэр тэрхүү өө сэвийг маш гярхай санаж мартдаггүй тал бий. Ийм байдлаас үүдэн өөртөө итгэх итгэл бага ч залуу хүний цог жавхаа буюу хүн бүртэй илэн далангуй харилцах харилцаанд бага зэргийн саад болох тал байдаг юм шүү. Огт хамаардаггүй зүйл лав биш гэж хэлье даа.
Nz zaluut yu herew bhgvi bol naadah chn ch tm amar emchlegdhgvi bh a garmonii uurchlult bololt
yu ch heregled nemergv bdag bas doodoh chn asuudalt bol
emegt hvnii nvvrer vrewselt batga gardag
bas chini ene asudal zaluu nasni tsog jawhad neh
hamagvi bh
zia bi 25 nastai yag chim shig iim zowlontoi baisan. unendeee yawaagui gazar ochoogui emneleg turshaagui goo saihanii baraa baihgui. uurtuu itgeh itgelee mash ih alddag ih hetsuu bsan. oyutan baisan ue l dee. neg amraltaaraa bi gertee unjsun yum. ter hugatsaand amttan, uuh tos, haluun nogoo zergees ers tatgalzaj, nogoon ungutei nogoo baitsaa urgust hemh pomidor zereg nariin nogoo, chihergui tarag suu zergeer hoolloj nuurendee eldew oo engeseg turhej nuhiig ni buglulgui. Untah bolgondoo nuureee japan-ii dalain zamgaar hiisen sawangaar ugaasan. ter sawan nuuren deer garsan zuiliig sain hataadag urewsuuldeggui baisan. Gehdee sawan ni arisiig huuraishuuldag uchraas sain tejeel ugdug tos turhej untaad ugluuduu buleen usaaar ugaana. udur ni narnaas hamgaalah tos nimgen turhene. Nadad ur dun ni ilt medregdssen. Odoo umnuh shigee hatuu deglem barihgui ch ali boloh deer durdsan zuilsees hol baihiig boddog.
Odoo nuuren deer mini yum garahgui ch uldets soriw tgd nuhshilt bgaa. Odoogoor nuh agshaah emchilgee erchimtei hiij baigaa.
Chi hezee ch buuj ugch bolohgui shuu. Setgel sanaa mash ih nuluutei sanagdsan. Bas sain untaj amarch bgaarai. Untah ni aris amrah gants bolomj yum shuu.
Amjilt
Chinii arisand shimegch bga ym bish bz dee.haana bilee neg salond onoshildog gesen.er ni gaduur hoolloh demii sh dee.yugaar ch hiij bga ym bilee medehgui shu de.negt arisandaa shimegch bga eseh esvel hodoodond chin heliko bakteri bgaag shinjluuleed 2 t gaduur hoollohoo boliod uz l gj zovlie doo