Англи зурагчин эр Диско нэртэй төсөл хэрэгжүүлэхдээ Литв улсын хөдөө нутгаар явж нутгийн дисконы зургийг авчээ. Авсан зургуудаа Англид хэвлүүлтэл улс дамжсан хэрүүл болсон юм байх.
Литвачууд өөрсдийг нь архичин, дүйнгэдүү, бүдүүлэг гэж харууллаа гээд их гомдсон гэнэ. Англи дахь Литвагийн элчин бүр хатуурхаж ийм зураг хэвлүүлэх замаар Литваа руу хийж байгаа Английн хөрөнгө оруулалтыг болиулах далдын санаа агуулсан гэж хатуу шүүмжилжээ.
Харин зурагчин эр өөрийнх нь зургийг литвачууд ингэж эмзэг хүлээж авсанд ихэд гайхсан гэнэ. Тэрээр миний авсан зурагнуудад ямар ч ичмээр санаа зовоод байх зүйл байхгүй. Миний зураг дээр гарсан хүмүүс их сайхан сэтгэлтэй, орон нутаг нь үзэсгэлэнтэй байсан. Ийм өвөрмөц соёлтой гэдэгтээ баярлах хэрэгтэй гэж.
Таминээ хөдөө нутгаа гадаадын зурагчин яваад сумын клубын зураг энэ тэрийг аваад байвал болгоомжлоорой.
5 Comments
boon zodoon boldog gazar um shig sanagdlaa
ehnii huuhen neg bodliin orovdmoor hartstai yumaa
Ичээд байсан зургуудыг нь оруулаагүй юм болов уу хэхэ. ичих юм харсангүй. хаа газрын хөдөө иймэрхүү л байгаашдээ. Харин залуус, хүүхнүүд нь ямар царайлаг юм бэ.
zygeer saihanl baishd.manai sumiin tuviin diskorhuu dajgyiee.ohidno ch
goe saihan bainoo
Юунаас нь ичхэвдээ.