Манай улсын иргэн Ш.Алтантуяаг 2006 онд захиалан хөнөөлгөсөн Абдул Разак Багиндагийн хэргийг Малайзын Дээд шүүх 2008 онд цагаатгаж, харгис аллагыг гардан гүйцэтгэсэн Азила Хадри, Сируп Умар гэх хоёр цагдааг дөрвөн сарын өмнө (2013 оны наймдугаар сар) сулласныг монголчууд мартаагүй. Шударга үнэн гэж байдаггүй, шүүх засаглал нь шийдвэрээ Аллах тэнгэртэйгээ яриад гаргачихдаг, бүх шатандаа авлигад идэгдсэн, хар тамхи, хүний наймаагаар дэлхийд толгой цохидог энэ улсад Монголын бас нэгэн хацар гоо охин амиа алджээ. Эх нутгаасаа олоогүй ахиухан цалинтай ажил, сайхан амьдралаа алсаас хайж харийг зорьсон олон монголчуудын нэг нь Энхээ бүсгүй. 2011 оны наймдугаар сард гэрээсээ гарсан Энхээ сарын дараа гэрийнхэнтэйгээ утсаар ярьж, нэгэн найзтайгаа хамт Малайзад дэлгүүрт ажиллангаа англи хэлний сургалтад сууж байгаагаа хэлжээ. Удалгүй өнөө найз нь Монгол руу буцсанаас хойш Энхээ гэрийнхэнтэйгээ дахиж холбоо бариагүй аж.
Охиндоо санаа зовсон ээж нь 2012 оны тавдугаар сард нийслэлийн Баянзүрх дүүргийн XI хорооныхоо хэсгийн цагдаад хандан, болсон явдлын талаар хэлж, охиныхоо сургийг гаргуулахаар өргөдөл өгчээ. Гурван сар хүлээгээд хэсгийн цагдаа ямар ч хариу өгөхгүй болохоор нь дахин очиж уулзаад арга ядаж, дүүргийнхээ Цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газарт өргөдөл гаргаж, охиныхоо гэрэл зураг, байгаа гэж хэлсэн газрынх нь хаягийг өгчээ. Охин нь, дүү нь гадаадад очоод сураггүй болчихоод байхад ар гэрийнхэн нь яаж тайван суух билээ. Нааш цааш олонтаа явуулж, баахан өргөдөл бичүүлсний эцэст цагдаагийнхан арайхийж “Охин чинь Монголын хилийг даваад шууд БНСУ-д очсон байна” гэсэн хариу хэлсэн байна.
БНСУ-аар дамжиж Малайзад очсон хэрэг. Хамгийн түрүүнд тусална гэж бодсон цагдаагийн байгууллага нь дорвитой хариу өгөөгүй тул дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж. Ингээд яахаа мэдэхгүй байж байтал 2013 оны аравдугаар сарын эхээр Энхээ ахтайгаа утсаар ярьж, “Агаа намайг ирж аваач. Хүмүүс намайг зодсон. Би зугтааж байна. Миний бичиг баримтыг өгөхгүй байна” гэж учир нь үл ойлгогдох зүйл хэлээд утас нь тасарчээ. Дүү нь утсаар ярьж байх үедээ гүйж яваа бололтой, амьсгаадаж, бас цаана нь хэсэг хүн хашгиран, пижигнэлдэн гүйлдэх хөлийн чимээ гарч байсан аж. Энэ тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст мэдэгдсэн байна. Үүнээс хойш хэдхэн хоногийн дараа “Ээж ээ, би бичиг баримтаа хураалгасан. Энэ эзэн намайг зодоод байна. Би энэ эзнээс зугтаагаад эмнэлэгт хэвтсэн. Тэгээд эмнэлгээс оргож, өөр газарт очсон байна. Ээж ээ, би Монголд очмоор байна” гэжээ.
Дахин хэд хоноод “Иргэний үнэмлэхийг минь ар, өвөргүй канондож, и-мэйлээр өгч явуулаач. Гадаад паспорт гаргуулахад тусална гэсэн хүн байгаа. Энд хоёр ихэр монгол охин, эгч гуравтай таараад хамт амьдарч байна” гэсэн байна. Тэрбээр Малайзад очоод эхэндээ боломжийн ажил хийж байсан бололтой. Түүнээс хойш юу болсон нь тодорхойгүй. Нэг л мэдэхэд малайз хүмүүст зодуулж, хөөгдөж, гадаад паспортаа алдаад гурван монгол эмэгтэйтэй тааралдсан байна. Тэд нь Энхээд гадаад паспорт гаргаж өгнө гэж ээж, ах, хамаатан садных нь талаарх мэдээлэл, гар утасных нь дугаарыг хэлүүлж авчээ. Мөн Монголоос иргэний үнэмлэхний хуулбарыг нь авахуулаад ямар ч байсан бичиг баримт гаргаж өгсөн бололтой. Гэхдээ хаанахын гадаад паспорт гаргаж өгсөн нь бас л бүрхэг. Нутаг нэгтэн хэмээн итгэж найдсан өнөө монголчууд нь Монгол, Малайз, Сингапурын хооронд хүн наймаалдаг малайзчуудтай хамтардаг болохыг бүсгүй тэр үед л мэджээ. Гадаад паспорт гаргаж өгмөгцөө дээрх гурван монгол нь Энхээг танихаа байж. Тэр үед Энхээ фэйсбүүктээ нөгөө охидын зургийг оруулж, тэдний ааш хувирч, өөрийг нь танихгүй царайлах болсон тухай, тэднийг хүний наймаачин гэж сэжиглэж буйгаа бичиж үлдээжээ. Уг зураг, бичсэн зүйлийг ар гэрийнхэн нь цагдаад аваачиж өгөхөд “Хүн гүтгэх хуультай шүү. Та нар хүн зарж байхыг нь харсан юм уу” хэмээн загнасан гэнэ. Энэ хооронд өнөө монголчууд Энхээгээс гадаад паспорт гаргаж өгсний хөлс нэхэн, “Хоёр жил ажил хийж, мөнгөө төл” хэмээн Сингапур нисэх онгоцонд хүчээр суулгахаар чирсэн байна. Тэрбээр ихрүүдтэй зодолдож байгаад уг онгоцонд суулгүй үлдэж дөнгөжээ. Зодолдож, хөөцөлдөж байх хооронд онгоц нь нисчихсэн бололтой. Тэднээс зугтан, харанхуй хонгилд хонож байхдаа Энхээ ээжтэйгээ утсаар ярьж, “Би хүнд худалдагджээ. Хоёр монгол охин намайг худалдчихлаа. Одоо яах ч учраа олохгүй байна” гэжээ. Гэсэн ч Энхээ тэдний гараас мултарч чадалгүй баригдаж, хорионд орсон аж. Түүнийг “Зугтах гэж оролдох, дахин эсэргүүцэх юм бол Алтантуяа шиг алчихна шүү. Биеэрээ эсвэл эд эрхтэнээрээ төлбөрөө төл” хэмээн дарамтлан, цохиж зоддог байжээ. Энхээг хорионд байлгаж байхдаа малайзчууд гар утсыг нь хурааж аваад, үе үе ар гэрийнхэнтэй нь яриулдаг байсан гэнэ. Эндээс ахыг нь залгахаар малайз хүн утсыг нь авч хэдэн үг хэлснээ Энхээд өгөн яриулж байгаад булаагаад авчихдаг байж. Ямар зорилгоор Энхээг ар гэрийнхэнтэй нь утсаар яриулдаг байсан нь ойлгомжгүй. Ах нь яаж ийгээд мөнгө цуглуулж, малайзчуудаас дүүгээ суллаж авахыг хүссэн ч дүү нь “Хэрэггүй, эд мөнгө авчихаад аваагүй л гэнэ” гээд болиулжээ.
Энхээ хамгийн сүүлд мессеж бичихдээ “Намайг үхсэн гэж телевизээр зарласан гэнэ. Үхсэн гэж зарлаад зарах юм шиг байна. Би одоохондоо амьд. Хурдан ирж аваач дээ” гэж гуйжээ. Энхээг утсаар ярьсан, мессеж бичсэн даруйд ар гэрийнхэн нь тэр тухай Эрүүгийн цагдаагийн газарт мэдэгдсээр байсан аж. Охиноо, дүүгээ Малайзаас түргэн авчрахад хэрэг болно л гэж тэр. Гэтэл өнөө цагдаа нь иргэндээ туслахын оронд харин ч “Хүүхдийг чинь аваад ирж болно. Дахиж хэзээ ч гадаад явахгүй болгоод хар тамга дарчихна ш дээ. Зүгээр үү. Харамсахгүй биз” хэмээн даажигнаж, тэр ч байтугай Энхээ рүү гар утасных нь дугаараар залгаж, “Ар гэрийнхнийгээ юу гэж цагдаагийн газраар явуулж маяглаад байгаа юм бэ. Чи насанд хүрсэн хүн. Сайн дураараа Малайзад очсон юм байгаа биз дээ” гэж загнасан байжээ. Сайн дураараа гадаадад очоод, гэмт хэргийн золиос болж хохирсон монголчуудад Монголын цагдаа тусалдаггүй хэрэг үү. Хэн ч сайн сайхныг төсөөлж, мөрөөдөж, хүсэж гадаад явдаг болохоос хохирох гэж харийг зорьдоггүй. Хохирно гэдгээ урьдчилж мэддэг хүн нэгээхэн ч үгүй. Ванга, Нострдамус л мэддэг байсан байх. Мэддэг бол юу гэж явах билээ дээ. Хөөрхий бүсгүй хорионд байхдаа цонхоор харагдаж буй байшин барилга, зочид буудлын хаягийг ахдаа хэлж, амьд гарахын төлөө хамаг хүчээрээ тэмцжээ. Хэзээ намайг гаргаж авах бол, авах бол уу, хурдан л ирж аваасай хэмээн минут, секунд бүрийг түмэн айдас, эргэлзээн дунд шаналантайгаар өнгөрөөж байсан нь лав. Түүний оронд хэн ч байсан тэгэх л байх.
Энхээг тэнд амьдралын төлөө тэмцэж байхад энд ээж, ах, эгч нар нь охиноо, дүүгээ амьд, зөвхөн амьд л үлдээх гэж цагдаагийн байгууллагуудаар гүйж, болсон бүгдийг нэг бүрчлэн тоочиж, таамаглаж буй зүйлээ ч хэлж явжээ. Гэсэн ч “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” уриатай Монголын цагдаа бүхэл бүтэн жилийн хугацаанд лав л Энхээг хамгаалсангүй. Ш.Алтантуяагийн араас ахиад нэг монгол охин малайзчуудын гарт амиа алдаж, бурхны оронд одов. 2013 оны арваннэгдүгээр сарын 23-нд Малайзын цагдаагийн байгууллагаас “Танай охин нас нөгчсөн. Ирж ав” гэж утасджээ. Малайзчууд Ш.Алтантуяагийн биед цэргийн зориулалттай тэсрэх бодис зүүж дэлбэлсэн бол Энхээг боомилж, амиа хорлосон болгожээ. Малайзчууд биднээр даажигнаад байна бус уу. Монголын төр иргэнээ хамгаалж, өмгөөлж чаддаггүйг Ш.Алтантуяаг амь үрэгдэхэд малайзчууд мэдэж авсан. Тиймээс одоо монголчуудыг яасан ч болно гэж боддог болж.
Энхээг ар гэрийнхэнтэй нь утсаар яриулсаар байгаад аминд нь хүрснийг юу гэж ойлгох вэ. Энхээ бүх мэдээллээ хэлээд ч төр нь иргэнээ тоохгүй, цагдаа нь хамгаалахгүй, ар гэрийнхэн нь бол бүр яаж ч чадахгүй гэдгийг мэдээд зориуд утсаар яриулж, бах таваа хангасан юм биш үү. Охид, эмэгтэйчүүдийг маань малайзчууд тамлан тарчлааж, санаанд оромгүй жигшүүрт аргаар хөнөөсөөр, бид доромжлуулсаар суух хэрэг үү.
Эх сурвалж: http://WWW.MONGOLNEWS.MN
18 Comments
Uhsnee hiij malaiz edr suraggu yum yvdin muusain tsagdaa nar uneheer zovdog ntr jigshig . Jargalaasaa halitsan novshnuud tegeed bhdaa ydiin oorsdiin uheh gj bhad ni zagnah ymsan 76 malaiz yvaasai
araichde mongolchuud bid tsoohon shde… bidnii etseg bolson said ner zvvsen nowshnuud yu hidimbe.. 76g oorsdiign hvni naimaind ywuulj mongolo gsn setgeltei hvmvvseer toroo bvrdvvleh ymsan
Mgl okhiduud gar hol tolgoigoo agiluulahaas umnu bogsoo agiluulahaar iim baidald hurgej bgaaan ter dee buzar yumnuud
Bi bol hohi ni gej helne ,zuv zugeer hicheel hiigeed har agil hiij yavaa humuus ter bolgon hunii naimaa gemt heregt ortoh ni baga sh dee ooroo uhsenee hiij altsagnasan yum be ooroo l uhlee haisan bn ,zuv zugeer bgaa huniig barij avaad shuud yankhan bolgohuu uu ter akh ni eej ni ch gesen teneh yumuu
Гадныхан иргэнээ өмөөрч хамгаалаад төр засаг, цэрэг цагдаа, хууль шүүх гээд сүйд болдог юм билээ. Манай төр барьж байгаа хүмүүс арай өөр бодлого барьж ажилладаг байх аа. Цэвэр Монголоо гэх сэтгэлтэй хүн байхгүй болсон юм шиг ээ.
Ydarsan dood bulgiinhen bsiin blgui de geriinhen ni. Ynhandaj ywaad l tegee biz. ezen gj yridagshd ynhnuud chn. Um mani badme hum
Deer helsen hunii zuv sh dee. yagaad geriinhen ni yu ch hiigeegui yum be? naad utasnii chini dugaaraar l bairshilii ni togtoogood olj boliish de. ugui dee l delhiin hunii naimaanii esreg sited zahia bichij , barimtuudiig ni haruulaad eronhiilegchees tuslamj husehgui tsagdaa ruu guilee geed ted ochood avaad irehuu. ah ni ooroo ochihgui yasiin. hechneen sain tsagdaa taarlaach yaj tuslahiin. ted nar chini ulsaas ogson heden tugruguuruu amia l argatsaaj baigaa yadarsan uls. nogoo aav ni ohinoo hunii naimaanaas avardag kinog uzeegui yumuu? ooroo l ochij avdag biz dee! Manaihan daanch archaagui baina daa. yvah mungugui bol zuragtaar ard tumendee naad msg ee uzuuleed utasniih ni yriag hadgalj baigaad tuslamj husehgui yasiin. bid tuslah l. baisa
geriinhen n ter tusmaa ah n ymar dongio yum be. yaj gertee untaj chadaj bsan bnaa jil garan utsaar yarij irj avraach geed bhad, Tsagdaad buruu ogood bhaar oorsdoo malaiz ochood elchin saidaaraa damjuulaad ohinoo duugee geed haigaad malaiziin tsagdaagiin gazar medegdeed hodolson bol iim baidald oroo ch uu. Oorsdiin torson ohinii ami yarigdaj bhad, duurgiin tsagdaa deer haaya ochij helj zagnachaad suuj bdag yamar sonin humuus ve. bi l baisan bol mongotei mongogui heltei helgui yaj iigeed hamgiin turuund ooriin bie-eer ochij huuhdee haina.
Ene ohiduud medseer baij yah gej Malaysia gesen haltar zavaan gazar ochood baidag yum bee
өөрсдөө мөнгө бодож хүүхдээ явуулчаад дараа нь төр засгаа буруутгах юм. хүний өчнөөн жаахан хүүхдүүд хүний газар сурч боловсрох гээд ажил төрөл сургууль гээд л яваа штээ. хүүхдээ хэнтэй нийлж хэнтэй нийлэхгүйг нь хэлж амжаагүй байж юугаа бодож энэ заваан азийн орнууд руу явуулдаг юм. англи хэл сурахын тулд малайз явах шаардлага ч байхгүй. харийн оронд л очиж тэнэх гэж яваа биз өөр яадаг юм. малайзад сурах юм монголчуудад байхгүй. хүн буруу замаар болгоомжгүй яваад л ингэж өртөж байгаа юм. өмнөх талийгаачийн асуудал л нэг нууц гэрээ мэрээ хийхэд нь байсан учраас хууцыг мэддэг гээд хороосон гээ биз дээ. тийм нууц мууц хуулиас гадуур зүйлд мөнгөний төлөө орооцолдож явах хэрэггүй штээ. мөрөөрөө номын санд суудаг хүн хэзээ ч муу зүйл дайрахгүй гэдэг итгэлтэй байна.
yer n ehnii taliigaachiin hergiig unshsan hun huuhdee malaysia yavuulj bolohgui gej medmeer. Tsagdaagiin gazar yagaad interpoliin shugamaar malayisian tsagdaa nartai hamt ajillaagui ted nart huleelgej ogoogui yum bol. 2,7 saya huniig hen n haana yu hiij yavaag burtgeh tiim hetsuu bna uu? Medeelliin technology hogjson uyed. harsaar bj aluulah yum , geriinhenn n tegeed ingej bhad n shuud bgaa gazriinhaa tsagdaa ruu och gej heldeggui yum uu? aluulsnaas bichig barimtiin zorchiltei ch huuli yosnii gazar baraadsan bol… tsagdaa nar gudamjind l erguul hiigeed yavj l bdag. ali ch ulsad. esvel hunii naimaa gej medsen doroo olon ulsiin hunii naimaanii esreg bguullaguudad handahgui. ted nar chini tsonhoor haraad yu harj bgaagaa hel geed bairshliig n amarhan togtoochihdog yum blee. huuhdee bitgii laliin shashintai, bas omnod asian ornuud ruu yavuulj bai! yer n naidvartai n europe USA . tsagdaagiin gazar hunii naimaanii tusgai tasagtai boloh tsag bolson, tegeed hen naimaalaad bgaag dor n l olno. mongold burtgeltei l humuus bsan bj taarna.
Hvnii erhend zowhoos ooriin erhend jarga gej hedii mongo togroggvi bsnch ger bvlteigee amid rad yawl daa mongolchuud mindee
yamar olig baihav dee mongolin mini bas neg irgen olhiogui tur zasagtai ard tumen zovoh yam daa.Zuun umnud azi ruu zuglelt baihgui ertunciin buzar bulai uurlesen gazar neeree ch amerik eriig alsan geh ter busguid denduu changa yal ugsun irgeniig ni gadnihan alsan baihad tooson shinjgui estoi heleh muu ug alga
tegsen murtluu har tamhichin Jon martin biluu terniig alsan Battuyad 22 jil ugsun biluu manai shuuh doligonuur umuu malaiziin shuuh ni irgendee uilchildeg umuu shal zailtsan umaa
Yaaana burhan min. Mongolchuudaa ta nar sereechee, medegdsen n ene shd. Medegdeegui olon mongol ohid ingeed yavj bgaa. Gadaadad nutag netgnuudeesee bolgoomjlohgui bol yaajiij ch magadguin bn daa. Yamar aimaar um bee. Nmg uhsen gj zar ugsun bn. Nmaig alah esvel hudaldah gj bgA bh daa geneee. Burhan min huniii naimaanii tuhai taivan.. Filiphine.. Sing aas oruulj irdeg container containertoo ohiduud sanaand orchliok. Burhan min tauuhun heden mongol chuud. Ohid huuhnuud n yadarsan uchraas mongoloos yavj. Hunii gazar ingeed uilee uzeed yavjiih ch gej dee. Ter deer ued aljiriin huuhdiig turuulsen huuhen hugshin aihtar tuldaa l uilan barin irsen bolhoos bish. Ene joohon huuhdiig estou zalgih bailgui dee. Hetsuu bsn bailgyi dee huurhki
Тийшээ явахаа больцгоо охидуудаа. Ер нь мөрөөрөө тэнд сургуульдаа явсан хүн яагаад янз бүрийн хүн амьтанд баригдчихдаг байнаа. Зүгээр явж байхад нь бариад авдаг юмуу. Аймаар газар байнаа.
Malaiz singapur HongKong d bie vnelegchid l garch yanz bvriin yumnuudtai kholbogdoj aluulj taluulj bgaa yumdoo xoxineee
Vnendee khvnii naimaa gedeg bol yankhandaj yavj barigdakhaaraa l khvnii naimaanii zolios bolson yum yaridagshtee durtaidaa bie vnelj yankhandaj yavchkhaad
Ингэхэд юр нь энэ төрд мөнгөнөөс өөр юм боддог хүн байна уу? Ерөнхийлөгч нь хүртэл бүлт үсэрсэн бэлтрэг! Харахад баахан лекц уншсэн гэгээн дүртэй шилмус. Нүд хуурсан баахан бүтээн босголт, татварын мөнгөөр баяжсан харийхны гар хөл бологсод. Одоо бол таарсан захын цагдаа дүрэм ярих гэвэл салаавч өгцгөөе!!!!