Нарийн, нарийн бол бас яая гэхэв…

130988698

Сайн байна уу? Намайг Б гэдэг 20 настай дутагдах гачигдах зүйлгүй эрэгтэй оюутан байна. Жилийн өмнөөс ер нь амиа хорлох бодол толгойд байнга эргэлдэж нэг удаа золтой л тагтнаас үсэрчихээгүй. Шалтгаан нь хүмүүст сонин байж магадгүй юм. Юу вэ гэхээр би дуу хоолойндоо их сэтгэл дундуур явдаг. Зүгээр нэг хүн ойлгогдохоо нарийн, нарийн бол бас яая гэхэв бүр сонин хяхтнаж сөөнгөнсөн хоолойтой. Заримдаа сандарсан үед бүр гарахаа больчихно. Хүмүүс намайг ярихаар мэдрэлийн өвчинтэй хүн ярьж байгаа юм шиг хүлээж авдаг. Үүнээсээ ичиж хүнтэй бараг харилцахаа больж нийгмээс тасарсан. Аав ээжтэйгээ ч бараг ярьдаггүй, найз нөхдөөсөө ч тасраад олон жил болж байна.

Яг ид үерхэж дурладаг насан дээрээ болохоор бүр хэцүү. Амьдралдаа хүнтэй үерхэж үзээгүй. Зүс царай биеийн өндөр бие хаа бүх юм дажгүй. Миний араас гүйдэг охидууд байдаг. Дуу хоолойноосоо ичээд дэлгүүрээс ч юм авчиж чадахгүй, хүнтэй хэдэн үг сольж чадахгүй байгаа хүн яаж охидуудтай болзох ч билээ. Одоо бүр маш их сэтгэлээр унаад ингэж зожгирч нийгмээс тусгаарлагдаж байснаас амиа хорлодогч юм билүү гэж бодох юм.

Монголд ороогүй эмнэлэг одоо бараг үлдээгүй байх. 70-аа буухаар нэг эмнэлэг ордог. Би яах вэ туслаач. Гадагш явах тийм боломжтой биш. Дуу ярианы дасгалжуулагч засдаг хүн амьтан, эмнэлэг байвал хэлж өгч туслаач гуйя…

62 Comments

  1. nandia says:

    chi saliagaa zalgitsan bhoo. Manai neg duu aimar nariin jon jon gsen hooloigoor yaridag bsn. Shataar buuj yawaad araas ni huuhed tulhesnees bolood unaad hamraa gemteesen. Tgd l emneleg orood hagalgaa hiih bolson chin emch uu ene huuhed chin turuhduu saliagaa zalgitsan baishdee gd neg nogoon yum gargad haytsan gsn . Odoo bol zerleg goy buduun hooloitoishdee bas goy duuldag.

  2. tuslay says:

    Энэ асуудал чамд урагш тэмүүлэх боломж олгож байна ! энэ зовлонгуудаа шүдэндээ зуугаал яар нэг амжилтын төлөө зүтгэ !

  3. oyuka says:

    humuus nehh sonin chini hooloig sonssn l yum shig medemhiirhiin nadd bl unher hund asudal yum shig sanagdjin. ghde humus neg yum n goy zovolgoonud ogjee. jmaig heregjulj.suga bh gj naidjiin. bi 18ta ohin.. er hunii hooloig ygd j yum ih juhalchilj avj uzdg. ingj ih stressdeh jin argaguiee. ih huiten hundii horvoo shude. ghde setgele bariad ogzgo jangal gdg bilu. amidraliig arai hogjilte nudeer haraad,uz. bainga ineej hania bs dutagdaltaigaa temts.nadd j gsn hund dutagdal bii. ghde bi tunihe toloo temtsdg.. minii alhaa… uunees bolj bs boon stress boljigom jin. buruu alhahar hunii biyin erhtnud j dagad buruu hogjdog yum blee. za ter j yaahve amjilt cutie :*

  4. fffff says:

    Naadah chini zugeer bolnoo sain beltgel hii gertee gantsaaraa bhdaa sain duul esuul 70 aa niiluulj bgaad neg home karaoke avahgui yu beltgel hii tekst unsh interneted bdg niitleluudiig unsh bagadaa eeruu bsn huuhed odoo tom mundag hotlogch boltson yvj l bna shuu dee. Bolohgui bol nba_md@yahoo.com ruu add hiigeed zovlogoo av gehdee nadaas iluu zovlotson humuus zondoo l bna doo

  5. salhi says:

    uyg ch buu too oortoo itge ooriigoo ylsan humuusiin tuuhiig cudla bolohgyi bol nag hai

  6. marduk says:

    tiishd heseg shugamand yvchih!mikronii bagalzuur hiigeed

  7. SL says:

    Юун олон юм бичдэг юм бэ. Микроны кондуктор сар хийгээд л болоошдээ.

  8. oyu says:

    Duuchin bolvol yasan yum, uvurmuts suungu hooloitoi rock star garaad ireh ch yum biluu

  9. Helgui negen says:

    Би ярьж л чадахгүй болохоос бусадтай адил эрүүл нэгэн. Намайг 2 настай байхад эцэг эх минь мэдсэн гэдэг ховор тохиолддог эмгэгтэй гэж. Наад ад үзээд байгаа муухай хоолойгоо надад ганц өдөр зээлүүлээч, би инээж байгаад л

  10. Saihan zaluu says:

    ХТҮЦ , МАСК юу билээ нөгөө алиалагч нартай нийлээд хүмүүс инээлгээд гэх мэт боломжууд байна чамд гэхдээ Чиний зөв өө, ийм муухай хоолойтой яаж амьд явдын. Амиа хорло- Ээж аав чинь хоолой муутай хүү төрүүлсэндээ харамсаг тэднээс өшөөгөө ав. Эсвэл хор уугаад хэлгүй болчих амар-Ярих шаардлагагүй , ичих хэрэгцээгүй.

  11. kekeke says:

    Zaa surteishd buduun dyytai emegteichuud ch zunduu bdag shd ted amia horlono gek bhiig sonsoogui l yum bn

  12. anj says:

    suisiin hel yariasnii angiin bagsh deer hicheelleed manai neg arai deer yaridag boltsiin sh de.

  13. oogii says:

    za bitgii balairaad bai zaluu min ene bichlegiig uz tgd neg yum bodono bga.Bur tenegiin tsaadah t1  bol chi uheerei amidrahiig husej bga neg n 1 udur ch gsn iluu amidrag https://www.youtube.com/watch?v=hJLxnwwEvhE&feature=youtube_gdata_player

  14. яЫБб says:

    Наадах чинь чмар хүнд халдах биш юунд нь ичдэг юм. 

  15. ah says:

    sonsgoliin gajig baihgui bol naadah chin asuudal bish ee! hungui gazar esvel gertee changa duugaar nom ih unsh olon hunii omno iltgel tavij bna gej tosool.huntei haritsahgui bna gedeg mash buruu harin esregeerei baih yostoi.icheed bval gantsaar karaoke orj eregtei duuchidiin duug duul. MNB-iin 4 urilga geed nevtruulgeer sonsgolgui muu yaridag 1 busguin tuhai nevtruuleg garsan teriig uz zaaval!!! you tube deer bgaa.mash mundag busgui.uzeed yun amia horloh manatai l bolno.

  16. soninjargal says:

    amidral bayn shvv ymar negen hetsvv zvild zaawal neg garch baidag harin bid nar gartsiig ni l zow oloh heregtei hamgiin gol ni zow garts ni gants busad garts ni buruuu olon gartsanaas oortoo itgeh itgelee l bvv aldaarai

  17. soninjargal says:

    oodrog bai chi chadna
    nadruu mali bicheerei

  18. soninjargal says:

    setgeleer unah hereggvi ee
    chinii asuudal bol asuudal bish eee
    amidral ymar aimar baidagiig chamd vzvvleh ymsan
    minii vzsen amidarliig yu gej bodno

  19. ........ says:

    Зөөө…үхээд бхдаа яадын…..миний хөл аймаар муухай маажиг ……..хүмүүс харахгүй өнгөрнөө гонжын жоо…эрэгтэй хүмүүс бол бүүр маажиг гичий энэтэр гэж доромжлоно….заримдаа гомдоод уйлаад сүйд болдог байлаа……..харин одоо бол би шаал өөрөөр боддог би хэзээ ч хөл шигээ бодолтой хүн биш гэдгээ бусдад гэрчилж эхлэсэн….бусдын өмнүүр ч гэсэн толгой дээгүүр алхаж бна………….би эмэгтэй хүн шүү дээ….энэ бол их гоё ялалтын эхлэл бсан….би сайхан залуутай учирсан ….нөхөр маань миний сэтгэл зүрхийг биширч амьдардым шүү……чухал зүй нь гэвэл энэ чамайг ялаад өгөөч гэж амьдрал чамруу гуйж бгаа гуйлт ……..ямар нэгэн дарамт шахалт биш……….хэрвээ чи хоолойноосоо болж амиа хорловол….би маажиг хөлтэйгээ зуун жил амьдармаар бна…..за ок

  20. mazzy says:

    Магадгүй чи өөрийн дутагдал гэж үздэг зүйлээ давуу тал болгох боломж ч байж магад шүү дээ. СУИСийн дуулаачийн ангийн багшид оч гэж дээр бичсэн бас сэтгэл зүйчид оч Гэртээ ганцаараа байхдаа чангаар дуулж ярьж ном уншихдаа чангаар уншиж Ийм сайхан төрүүлж өсгөсөн биеийг сайн тордоод явах хэрэгтэй биз дээ тэгээд аав ээждээ ачийг нь яаж хариулах вэ гэж бодож бай Амжилт

  21. Gerlee says:

    Amia horlolt chine ham gin ad gin uheld tootsogddog yum genelee

  22. jirgeech says:

    helen doroo moltgor dundaj hemjeenii chuluu hiigeed yriad bwal hel yria saijirdag gej unen shu. bi ooroo surwaljlagch bsan tegehed yg ene argiig bagsh maani zaaj bsan um. tegeed oortoo itgeltei bai. oortoo itgeltei bwal ohid ter sul talig chin anzaarah ch ugui. eregtei hun sarmagchingas arai der bhad l bolno gedeg barag unen dee

  23. zulaa says:

    Duu hooloi zasdag mes zasal tvgeer garch bhiig neleen heden jiliin umnu uzej bsan yaj iij bgaad korea ene ter yav, ternees bolj uhne gedeg bol teneg asuudal shu. King’s speech geed kinog uzeerei yag chinii amidral buusan bgaa ter kinond

  24. mongolman says:

    Munh Tengeriin huchin dor kinog uzsen bizdee. Tegvel ter Enhtaivan guaigaasturlaga sudal ter duuriin duuchin .Ter kinog anh uzeed CHingiss haaniim jul hooloitoi gejuu arai ch dee gej golj baij bilee. Harin odoo Huniig er zorig hicheel zutgel mongol nutag munkh tenger yaj uurchildug bolohiig oilgoj baih shig. Ih haan mini iim hooloitoi baisan ch zorilgo ni augaa bolohoor hun bur tuuniig dagasan tegeed ter haan bolson yum bolov uu. Hun niigmiin amitan uchir chi huntei haritsaj baij l amidarna tegeheer Er hun zorigtoi bol CHono yu aldana gedeg bilee Chamd uurtuu itgeh itgel zorig l heregtei. Ichih bulchirhaigaa avch hay daa duu mini…

  25. од says:

    үүнээс илүү зовлонтой хүмүүүс зөндөө байна, тэд нар амьдрахын төлөө ямар их хүч гаргаж тэмцэж байна вэ гэдгийг сайн бод, эрүүл саруул байж ингэж бодож болохгүй ээ миний дүү, ээж аавыгаа бодох хэрэгтэй, ямар нэгэн аргаар засаж болох байлгүй дээ, сайн судал, энэ талаар мэдэх хүмүүс нь энэ хүүд туславал сайн юмсан, цаг нь ирэхээр бүх юм сайхан болноо,  тэвчээртэй ухаантай байж ирээдүйгээ харж сайхан амьдраарай, амжилт хүсэе

  26. black rose says:

    minii duu havdariin emnelegeer neg orood uz dee neg odor amidrah gej hun yaj temtsej bgaag olj harna nud chin sohroogui bol …………………../setgeliiin nud chin yamar ch bsan sohorson bna /
    jargaldaa haruurch demii soliorch suuhaar surch medeh uguidee gehed toruulj osgoson etseg ehee bod

  27. Ggjhhg says:

    Chi neeree beckham iim yarij baigaag sonssonuu hun bolgonl nariiham hoolootoi gej shogloj baidag gehdee ter hun ichihguil bga biZde

  28. Ggjhhg says:

    Nariihan hooloitoi geed amia horloj bval helgui dulii humuus yaahuu helgui dulii  huuhduuduin surguuli deer ochood uz chi amidraliig oilgoh bolno yamar azaar bi chin yArij chaddag yum be gej bayarlah bolno

  29. ohin says:

    Hervee namaig chin setgeleesee hairlaj halamjilj oilgoj chaddag er hun maani uchraad ter maani helgui bish heltei buduun bish nariin dyytai jiriin bish suungu hooloitoi bailaa ch bi tuuniig hairlaj chadnaa Harin ch ih hairlana tegeheer buu nyygd gadagshaa gar ohidtoi tanilts uurtuu itgeltei bai chamaig oilgoj hairlah hen negen buur hed heden humuus ch bgaa shuu gedgiig sanaarai Uheed chi eej aaviigaa l amidaar n tamd ynagaana shuu dee Achiig n hariulahgui bol yadaj zovoohgui bh heregtei bhoo amjilt

  30. Тегс says:

    Ганцаараа байхдаа ном , шулэг чанга унш, дараа нь дуу аял. Дуул.усэрч байгаад дуул. Байнга давтаад байвал засрана. Дууны багш дээр хичээллэ гамм унших дасгал заалга. Гол нь битгий ичиж зов.

  31. fds says:

    ямар жижигхэн шалтгаанаар амиа хорлох талар боддог юм бэ? хайран сайхан амь. аав ээж чинь чамайг нарийн хоолойноос болж амиа хорлосон гэж мэдвэл яасан их гомдох бол доо? төрүүлж өсгөж хүмүүжүүлж хамаг байдгаа зориулж байхад нарийн хоолойтой төрүүүллээ гэж амьдралыг орхино гэдэг санаанд багтамгүй зүйл байна. засах түм буман аргууд байгаа шүү дээ. тэгээд ч аймаар нарийхан хоолоитой алдартнууд зөндөө л байна. бүр сонсохоос дургүйцэм хахир хоолойтнууд ч байж л байдаг. хэрвэ чи өөртөө итгэлтэй, хувь хүний хувьд сонирхол татмаар, идэвхтэй амьдралын хэмнэлтэй, эмэгтэй хүнийг хайрлаж хүндэлж чаддаг байвал чамайг үнэн сэтгэлээсээ хайрладаг эмэгтэй гарч ирнэ. тэгээд тэр эмэгтэйн чих чиний хоолойг 10 салаа эвэртэй буга урамдаж байгаам шиг бүдүүн болгож сонсон. ккк. яагаад гэвэл дурласан хүн нөгөө хүнийхээ бүх дутагдалыг сахан болгож хардаг сонсдог болчихдий. битгий санаа зов. харин ингэж нийгмээс холдоод, хүмүүсээс тусгаарлагдаад байвал хайраа олохгүй, бусдад танигдахгүй ганцаардсан хэвээрээ л үлдэнэ шүү.

  32. үхэж болохгүй шүү says:

    наадах чинь засагдах байхаа гэхдээ уйгагүй дасгал сургуулилтын ачаар хичээгээрэй.өөрийгөө битгий хорь битгий ич бүх зүйл сайхан болно

  33. 39тэй аав says:

    Харин битгий ич яадаг юм хоолой нь хяхтнаа л хүн байгаа биз. шоолох нь шоолоно л биз битгий ич , ичих тусам өөрийгөө тусгаарлана. Зүгээр л олонтойгоо харьц

  34. 39тэй аав says:

    Яасан хямдхан амь бэ? Хүний төрлийг олж төрнө гэдэг нь атга арвай асгахад 1 нь л зүүний үзүүрт тогтохтой адил тийм л ховорхон завшаанаар хүний төрлийг олдог байтал чи ийм зүйлд нугарлаа гэж үү? Саяхан зурагтаар хэлгүй залуутай суусан бүсгүйн тухай үзэж байсан сайхан гэр бүл байсан . За тэгээд миний бодлоор эр хүн ноён нуруутай юманд тууштай байж чаддаг өгөөмөр сэтгэлтэй эр хүнд хүүхнүүд унаж тусан дурладаг ш дэ. Ер нь тэгээд заавал сайхан бүсгүй мисс зисстэй суух албагүй ш дэ. Харин чамайг байгаагаар чинь хайрлаж чадах амьдралын хатуу хөтүү жаргал зовлонг хамтдаа туулж чадах тийм л хүнтэй л ханилсан нь дээр ш дэ. Тийм бүсгүй байж л таараа.

  35. amuur says:

    Их алдаатай бичжээ уучлаарай

  36. amuur says:

    энд байгаа хүмүүс чамайг битгий үх өөрийгөө ингэж тэгж өөрчил гэж зөвлөж байгааг чи харж байгаа биз дээ. Иймд эр хүн байна даа сэтгэлийн тэнхээтэй байж эдгээр хүмүүсийн чамайг гэсэн хайрыг мэдэр. Өөртөө итгэлтэй бай. Ер нь чи би их нарийхан муухай хоолойтой гээд бүүр итгэцэн байна шүү дээ өөртөө. Эхлээд наад сэтгэл санаагаа цэгцэлж итгэл зоригтой бол. Би бүсгүй хүн, намайг их бүдүүн хоолойтой яг эрэгтэй хүн шиг л гэдэг. Би тоодоггүй. Эрүүл саруул эрхтэн бүтэндээ баярлаж явдаг. Амиа хорлоно гэнэ үү? болохгүй. Нэг ийм кино үзэж байсан юм л даа, чамд ярья. Нэг алдартай зураач бүсгүй хайрт нөхөр болон охин хүү нартайгаа их аз жаргалтай амьдардаг байж л дээ. Тэгсэн гай таарч тэр бүсгүйн нөхөр хүүхдүүд нь машинтайгаа явж байгаад осолд орж нас баржээ. Бүсгүй маш их гашуудан нөхөртэйгээ анх танилцаж байсан уулын энгэрт орших ганц далдуу модыг, мөн очиж байсан далайн эрэг гээд л бүх зүйлээнөхрөө санан дурсахдаа  зурдаг байж. Нөхрийнх сүнс мөн эхнэрээ санан амьд ахуй үедээ эхнэртэйгээ анх танилцан хайрлалцан дурлаж байсан үе болон анх танилцаж байсан нөгөө ганц далдуу мод  болон далайн эрэг дээрээ очин хайрт эхнэрээн дурсан санадаг байж.Нөхөрийн сүнс нь эхнэрийнхээ зурж зурган дотор ийнхүү амьдран байгааг эхнэр нь мэддэггүй байлаа. Эхнэр нь хайрт хүмүүсээ санан гашуудахын ихээр гашуудаж цаашид зургаа зурах сонирхолгүй болж бүр амьд явах хүсэлгүй болж амий хорлож гэнэ. Эхэнэр нь зургаа зурахгүй болоход нөхрийнх сүснийх нь хувьд бас цаашид орших боломжгүй болж, очсон газар бүхэн хов хоосон болоод байж. Тэр үед нөхөрийн сүнс хайрт эхнэр нь амий хорлосоныг мэдэж эхнэрийнхээ сүнсийг хайхаар явдаг. Гэвч эхнэр нь өөрөө амий хорлосон тул диваажинд биш газрын гүнд буюу тамд очсон байж. Нөхрийн сүнс диваажинд очиж хайтал тэнд зөвхөн 2 хүүхэд нь аз жаргалтай гэгч нь бусад хүүхдүүтэй тоглож байлаа.Диваажингийн олон сүнс түүнийг там руу очиж болохгүй тэнд маш аюултай очлоо ч эхнэр чинь чамайг танихгүй бас чиний талаар юу ч санахгүй гэсэн болов ч уг сүнс явж эхнэрийн сүнсийг хайн диваажинд заавал авчирна гэжээ. Диваажингийн хаан түүнд хэлж л дээ,чи явж болноо гэхдээ чи очоод эхнэртээ өөрийгөө шууд тэр гэдгийг хэлж болохгүй зөвхөн өөрөөр нь өөрийгөө таниулаарай, таньж чадвар эхнэрийн чинь сүнс диваажинд ирэх болно үгүй аваас үүрд тэндээ үлдэнэ гэв. Нөхрийн сүнс явж эхнэрийн сүнс дээр очин амьд ахуйн аз жаргалтай үеүүдээ дурсан ярьсаар эцэст нь эхнэрийн сүнс нөхрөө таньж хамтдаа диваажинд ирдэг юм. Тэхээр энэ бүсгүй тамд унах нүгэл хийгээгүй ч тэр өөрөө үхэл хагацал үзсэн ч тэрээр уг амьдралыг жам ёсоороо туулж нас барах байж л дээ. Гэвч тэр бүсгүй зовлонгоо дааж чадалгүй амиа хорлож тамд очсон нь энэ байж. Дүү минь чамайг аз жаргалтай амьдраа ч гэж хүсэж байна даа би болон бид

  37. Anhilam says:

    Сайн уу дүү минь. Энэ хорвоо дээр хөл гаргүй, сохор, дүлий, хэлгүй, одой гээд л олон мянган хүн амьдардаг. Чи тэднийг бодвол хэдэн мянга дахин азтай гэдгээ ухаарахгүй, амиа хорлох тухай бодож л байдаг, тун муу байна шүү. Амьдрал үүнээс ч илүү асуудал бий. Тэр болгонд амиа хорлож үхнэ гээд байвал чамайг “тэнэг” гэхээс өөр хэлэх үг алга даа.
    Чамд дуу хоолойгоо засах зөндөө боломж бий шүү дээ. Гол нь өөрөө хичээж, дээр сэтгэгдэл бичиж зөвлөгөө өгсөн ах эгч нарынхаа хэлсэнээр хэрэгжүүлээд хийгээд үз.
    Амжилт дүү минь.

  38. MglausCom says:

    Huumii hooloi buduuruuldeg

  39. Er Hun says:

    Ingeed baival ulaml hezuu bna.ternii orond cholootei yrij hoorj davan tuulah heregtei….yvaandaa gaigvi bolchihdog ym……ganz oldoh amidraliig iim hen ymnaas bolj uhne gevel denduu haramsltai.

  40. zochin says:

    naiz nohodtei bol oortoo itgehgui ooriigoo golj bga bol busad ni ch bas golno.Bi ch bas iimerhu asuudaltai gehdee zugeeree ooroo ooriigoo hairlaj oortoo itgeh ter uyes l buh zuil saihan bolno amjilt

  41. Edy says:

    http://www.youtube.com/watch?v=P41ER1Wmkj0 Eniig uzeed davftaad uz. Yuundaa sanaagaar unadgin

  42. самдан says:

    зүгэр наад чин чиний брэйнд шүү харин ярьж сур

  43. udii tom bolchood ulgert itgevee haha. bi lav chinii orond bsan bol ichkuee siihgu yvaad l bolool yvna lai l bna yr n busdad ymar hamaa bna hund taalagdkaj amidardag uy ungurchuud bna esvel chi helgui humuusiin dohionii hel surku yu tegeed tiim humuusteigee l haritsaad yv

  44. хмм says:

    Zarim emegte  humuus eregtei bolj huisee uurchuuldeg , tegehdee hormone changes bas testosterone geed jil yumuu hedn sar emchees beldmel bas em edr avaj ugaad hooloiniihoo ungiig yag eregtei huniih shig bolgodog yum baina lee. Chi emlegeer sain yavaad, emch naraas tiim em olj avch uu tgeed hedn sar ter emee ugaad yavj baihaar ur dun ni mash sain medeggddg yum bainlee. Ene hooloi uurchluh chin bol unheer zasj boloh asuudal yum shuu?!! Etseg ehee bodood amia bitgii horlooroi nnzaa

  45. zz says:

    http://www.youtube.com/watch?v=bAZp_hv2Los         ene-g uz hooloi ni uurchlugduj bgaz mgl-r gormonorhu taria ymuuda sudalj bgad hiilgehgu yudo

  46. bae says:

    bolohgui shuu duu iim yumnaas ichdeggui yum

  47. unen shuu says:

    unen ug helie bodit 2 jishee LINKIN PARK geed hamtlag bdagshde ternii gotslol duuchin orilsoor baij ooriin ter ovormots hooloig zohiomloor bui bolgosnii delhii meddeg oshoo bidnii amidrald oirhon jishee bnaa horoolol horoolol geed l ogloonoos oroi hurtel orildog humuus esvel huuhduudiig bagalzuur gej hochildog yum bilee ted orilsoor bgaad oorsdiin hooloigoo evdeed soongo hahir hooloitoi bolson bdagiig chi amidral deer harsan l baih teheer oriloh gazar oldohgui bol yaadgiin mask zuuj bgaad hunii bagalzuur hiigeed 3 sarorilood uzeechdee iim l bna

  48. cor says:

    sainuu zaluu, amia horloh tuhai bitgi bodoo, eej awiigaa bod, amidrald yanz buriin um tohioldono.
    -chih hamar hooloin audiologiin tasasgt uzuulj bsnuu?
    mes zasliin emch naraas minii Nervus recurrens gemtsen um boluu gej asuuj baisanuu?,
    mongold tiim tasag bhgui bol gadaad yawj uzuuleh tuhai bodood uz l dee.
    suis-n duulaachiin bagsh naraas bas asuuj uzsenuu?
    progesteron geed emiig uugaad uzeerei. hormon l doo, huisee soliulah gej bui humuus heregledeg um.
    Amjilt husie zaluu mini, amidral bayan shuu dee

  49. Sarnai says:

    tamhi estoi bolohgui shuu hunii hooloig soongotuulnuu gehees buduuruulj saihan bolgono gej bhgui…zarim hun shal hudlaa bolohgui zovolgoo ogch…netees sain hai…orchin tsagt shinjleh uhaan hogjij bgaa ued 1arga baijil taaraa…duu hooloinoosoo ichij uhej bolohgui…chi yuch sonsdoggui hardaggui yarij chadahgui bas 4 moch bhgui bish biz de..harin ch chamd buh zuil bna…chi bgaa yumandaa setgel hanaj amidar.. iim saihan zaluu nasiig hairlahgui amia horlono gedeg baij bolomgui zuil…. naadah chin zovlon bish…amidrald uunees hetsuu yaj ch bolohgui zuil tohioldono…amidarl dongoj ehleh gej bna…ayandaa ehnertei bolood amidral ehleed ur huuhedtei bolood amidraliin toloo zutgeed irehiin tsagt naad duu hooloi chin sonin bish bolno ter tsagt chi ooriigoo bi yasan teneg bsiin be yaj amia horolchoogui yum boloo geed l haramsaj suuh bhdaa….

  50. FACEBOOK says:

    buh vm saihan bolnoo chi chadna bitii amarhn buuj uguurei

  51. tutu says:

    Shiljiltiin nas bishdee amia horloh bhdaa yhw dee hehehe hooloigoo uurchluh ysn nom hurtel bdg ghdee mongoloor bish l dee chamtai adilhan hooloitoi hun bjil bgaa uurtuu bitii gutraarai

  52. Bafff says:

    Tamihch hereggui uhej bolohgui shuu chi huntei haritsahgui baiwal bur l dordono tiimees hunte sqin yrij bai geriihendee hel bi hoiloonoosoo bolood suuliin ued iim bodoltoi bolloo, ydaj geriihentegee chuluute sain harilts yri tegehgu bol chin neg medhed uuriin medelgui barag helgui bolno shuu tgd Naiz ohintoi bol bolohgui bol hetsuudne chamaig hairlah hen negen bga tgd deer humuusiin bichseniig sain bod gam unshih n deer bh ylanguiya huumii zaadag bagshtai n uulz herew durguitsuul unen uchiraa uilj bgd hel oilgon arga n oldono zorilogtoi bn shuu zaluu mini

  53. ba says:

    eniig problem gej bodku baina archaagui vheh ntr yariad  eej chin chamg 9sar gedesnde teej biaij ene horwoo  ene amidral gegch saihan zuiliig vzvvlj hvn hemees hamgiin zawshaant turul bolj turchuud  iim ch t1  nowsh gej baih yumda

  54. zaluu says:

    Tamhi ih tat hooloi chine buduurne ok buruu zuil helj bgasch hamgiin hymd arga shvv bi nariin hooloitoi bj bgad 1 jil tamhiig zugeer l 2 hairtsagar tataj buduun hooloitoi bolson tgd chi tamhia haychij bas boln shv de 1 jil tatahad yaval gejde

  55. j says:

    Нүүкий их сайхан зөвлөгөө өгсөн байна шдээ. Хэрэгжүүлээд үз. Ер нь дуу хоолоыгоо засах чинь зөвхөн чамаамсшалтгаална. ЭХЭМТд тийм мэргэжлийн эмч байдагшдээ. 

  56. Saruul says:

    Solongost hooloinii ungu uurchluh mes zasal ug ni hiidiin. Bolomjgui bolohoor yasan ni deer yum bbol doo..

  57. otgoo says:

    hvvshee chi yuun hyamdhan amitai hvn be? Nariihan hooloitoigoosoo bolood vhlee yu? Helgvi dvlii hvn amidraad l bga bizde? Yamar sonin zaluu ve? Iim setgeliin tenheegvi yaaj amidrah gesen hvn be? Amidrald hul taviad ehnii shalguurt l shantarch shuud amia horlohiin bna lda… tsu tsu tsu.. Hooloinii huvchnii hemjeenees bvdvvn nariin baih ni hamaardag emegteichvvdiih jijig bdag gsn. Erchvvdiih tom. Chiniih boduul jijig l yum blgvde. Yaaj iij bgaad sain bolovsrol olj avaad  sain ajild orj mungutei bolood zaaval emchlvvlne de gj bodoj bolku bnu? Odohondoo emchilj bolku bsan ch chamaig amjiltand hvrch mungutei boloh geseer btal ter argiig oloh ch yum bilv? Delhii yurtunc yamar hurdan uurchlugduj, shinjleh uhaan yaasan hurdactai hugjij bga bile? Iim bvrheg  bodoltoi bj bolohgvi ee hvvhdee!! Tegeed bas ene hvmvvsiin zuvluj bgagaar hamaagvi orilj hashhirch bj naad huvchuu tasalchiv. Tegvel jinhene naidvargui boloh baih shv!! Tgd hamgiin gol ni uudrug bai. Zorigtoi hvchtei amidar ain. Hort havdartaigaa temcelden emnellgiin oron deer shanalj tarchilj bga hvmvvsiin derged chamd yamar ih huvi zaya bolomj bgaag olj har.

  58. Monroe says:

    suis- iin duulaachiin angiin bagsh naraas zowolgoo awbal yadag bol?  gam ene ter unshaad…. ug n bol neeh sanaa zowood uhej uregdeed bhaar auudal bish l bn. erdem nomdoo sain shamdaarai. holgui garguu humuus amidraad bn shuu tsaana chin

  59. Нүүкий says:

    Хөөе наадхыг чинь засч болох байхаа, би нэг үлгэр чамд ярьж өгөе.
    Нэгэн тосгонд хүн болгоны ад болсон залуу амьдардаг байжээ. Тэрээр унхиагүй бөгтөр бөгөөд, цаашаа орсон сул дуу хоолойтой, хэл нь ч бөөрөнхий учир хэнтэй ч ярилгүй, өөрөө гэртээ өдөржин суудаг байж. Харин нэг л өдөр гэрийхэндээ захиа үлдээгээд хаашаа ч юм бэ явчихжээ.
    Жил гарны дараа тэрээр эргэн ирэхдээ тэгш сайхан нуруутай, хурц хэл яриатай, баргил сайхан хоолойтой залуу эргэн ирж. Хүн бүхэн түүний яаж ийм болсныг асуухад тэрээр:
    “Өдөр бүр уулын өөдөө нуруунаасаа хүнд чулуу уяж, хэлэн дороо жижиг чулуу тавиад, уул өөдөө өгсөнгөө чангаас чанга тэнхээ мэдэн орилж дуулдаг байсан”гэжээ. 
    Хүнд чулуу хүссэн хүсээгүй бөгтөр нурууг нь цэхэлж, хэлэн дороо тавьсан чулуу нь хэлнийх нь бөөрөнхийг засж, чанга орилж дуулсаар сүүлдээ хоолой нь тийм баргил болсон юмсанжээ.
    Чамайг яг тэг гэсийн биш, гэхдээ дуугаа хурааж дутагдлаасаа зугатаах биш тэрнийхээ эсрэг тэмц. Гэртээ орилоод бай, болохгүй бол зун лагерт амьдар, тэгээд сайн орилж дуулаад байвал зүгээр болно байх.. 
    Тэр гацаа ерөнхийлөгчийн тухай кино үзэж байгаагүй юу? Тэрийг олж үз. 
    Тэмцдэг болохоос үхээд яах ч юм билээ, ийм өчүүхэн амьдралаар амьдраад үхэх сонин гэж үү? Эсвэл одоо байгаагаа ялан дийлж гарчихаад энэ тухайгаа хүмүүст бахархан ярих сонин уу?? Бодох л асуудал. 

  60. gg says:

    Huisee solihiig hussen emegteichuud eregtei garmon hereglej duu hooloigoo buduuruuldeg gesen. Tiimerhuu arga baina bhaa.net s unshij haigaad uz.

    Hunii ami gedeg tiim amarhan olddog, bas ustgachdag zuil bish shuu dee. Chi uhlee geed ard chin uldsen hund, ter tusmaa geriihend chin yamar baihiig bodoj uzsen uu? Tedniig amidiin tamd unaagaana lgesen ug. Tiimees ene tuhai ogt buu bod. Tegej amidraliin asuudaliig shiidehguiee.

  61. jaga says:

    mergejliin setgel zuichid handsan n deer bhdaa…urdah yuma sain higed onc surad bwal chamaig humuus ih toiron hureelne bh….gj bodloo…odoo btgii setgeleer unaarai…amidrahiin toloo temtsej ywaa olon owchtonoos asuu ted heze ch amia horoy gj bodj bggui harin j uhehgui yumsan gj emlegt heden sar jiliig bardag…amidral togloom bish uchir iimhen zuilin toloo uhne gj bodoh ch herggui bhdaa…gants l amidrana shvv zaluu amjilt

  62. Gfghf says:

    Haha 2laa bolzhuu….ziaza joke….bi 21tei chinii uyiih…..hunii amidrald amia horolmoor neg tm teneg uy bdiima…joohon huuhdiin setgelgeeneesee garch chadaagui uy maani jiliin umnu l bsan…..ter uyd hunii amidral utgagui sanagdaj bileee…..humuus neeh shan zuil yaridag hernee zarim humuus tm bdaggui teel yu ch dutaagui ussun bi zuer uhmeer sanagdaj bilee haha teneg bgaaz……my neg ah bdag eeruu….ineegeel ah sandarhaaraa eerdeg kkkk odoo 23tai….udahgui my ah huurhun huuhedtwi bno tm bhoor iim yalihgui zuild sanaa zovolguo zuer yaj hicheej zuer boloh ve gej bod…..ohid guigeed bgaa bol neg taalagdsan ohintoigoo uyrheed uzeech balai yumnaas zovhiin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.