Энэ өдрийн мэнд залуус аа. Өөртөө тохиолдоод байгаа хачин жигтэй асуудлыг хуваалцмаар байна. Би 6 жилийн өмнө нэгэн даруухан бүсгүйтэй гэрлэсэн юм. 2 хүүхэдтэй. Бага хүүхэд маань 10 сартай. Эхнэр маань эдийн засагч мэргэжилтэй. Мэргэжлээрээ удаан ажиллаагүй гэртээ сууж байгаа. Тун даруухан хүн. Нүүрээ ч бараг будаж үзээгүй, гоёж гоодохыг бараг мэддэгүй хүн. Миний ажил манай гэрээс хол учраас би өглөө 7 өнгөрч гараад орой 8 гээд ирэхэд хүүхдээ хараад яг байдгаараа л байж байдаг.
Саяхан нэг өдөр би ажлаар хотын яг төв хэсэгт шахуу гэрлэн дохион дээр зогсож байтал хажуу эгнээнд MURANO маркын машинтай манай эхнэртэй маш их адилхан хүн явж байхын. Би эхнэрээ анзаардаггүй юмуу хаашаа юм, үс зүс нь их ганган уртаа үстэй, нүүр амаа гоё будсан, шал өөр хувцас хунартай хүүхэн адилхан гэж жигтэйхэн. Чи хэн бэ гэж хашгиралтай биш бүр гайхаад өнгөрлөө.
Тэгээд орой гэртээ ирсэн чинь эхнэр яг байдгаараа байж байхын. Чамтай их адилхан хүн байдгийн байна гэхэд тийм үү сонин юмаа гээд өнгөрсийн. Тэрнээс хойш удалгүй бас ажлаар хотын нэгэн банкан дотор явж байтал нөгөө хүүхэн явж байх юм. Бүр ойртож очоод хажууд нь шахуу зогсоод хараад байлаа. Бие хаа байж байгаа нь манай эхнэрээс дэндүү ганган мөртлөө яг л ихэр юм шиг адилхаан. Балмагдахдаа ихэр юм биш байгаа гэж бодоод -Та Урнаатай хамаатан уу гэхэд гайхаж харснаа чимээгүй явчихлаа. Гэртээ ирээд эхнэрт хэлэхэд аль адилхан хүн тэр гэдгийн гэв. Хэд хоноод бодож байгаад эхнэрээ тагнахаар шийдлээ. Ажлаасаа чөлөө аваад гэрийнхээ ойролцоо хоолны газар суугаад л байлаа. Эхнэртэй утсаар ярьтал гэртээ л байна гэж байна аа.
Гэтэл хадам хөгшин манай орц руу яваад орчлоо. Төд удалгүй нөгөө гэрийн буг шахуу болчоод байсан эхнэр минь төрөл арилжсан мэт хувираад гараад ирлээ. Хойноос нь дагалаа. Нилээн хол грашаас нөгөө машинаа унаад явлаа. Дагаад л байлаа. Явсаар байгаад нэг өндөр барилга руу ороод явчлаа. Хойноос нь ороод өрөө өрөө шагайгаад хайтал ХХХК гэсэн хаалгаар ортол нэг хүн хэнтэй уулзах уу гэхээр нь -Урнаатай гэтэл өө захирал өнөөдөр байгаа байгаа гэдгийн даа. Яваад ортол эхнэр маань яг дүрээрээ намайг харснаа цочиж огол харайн босож ирэх нь тэр.
Учрыг асуухад надаас нууцаар компани байгуулаад 3 жил болж байгаа нилээн орлоготой үйл ажиллагаа эрхэлдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллуулдаг томхон нэр бүхий байгууллагын эзэн гээд сууж байх юм. Би яах ч учраа ололгүй гарсан. Одоо хаанаас нь эхэлж асууж шалгааж байцаах вэ хүмүүс ээ? Ядарсан айлын охин гээд байдаг байсан чинь хур хөрөнгөтэй айлын охин гэж дууллаа. Энийг юу гэж ойлгох вэ таминь ээ. Туслаарай залуус аа.__
29 Comments
CHMAAS YGAAD NUUSIIN BOL DUUGUI HUN DOOROO NOITON GEGCHEER AIMAR UMAA AIDAS HURCHIHLEE IIM TOM ZUILIIG TAS NUUGAAD 6JIL AMIDARSAN GHEER GER BULIIN DUND TIIM ZUIL BH YOSGUI BZDEE ESVEL HUND ITGEDEGGUI HUNUU CHMAG TURSHAJ UZSEN BH UNEN SHOCK
Nad shig l yum bolj de
Itgehed hetsuu l uym bn. Unen bol sain l bizdee. Yamar er erguulj yawsan bish
Muruudluu bichtsiimuu daa
Унэн уу.тэгж чадах монгол хуухэн байх уу.со кино шиг юм аа.
Solongos kino Baga uz !!!! Neg l unemshilgui yumaa …
zuudleed bgaan bishuu naadhaa sereedee humuusee kkkk
sainuu gaihaltai l yum yaj shiidverlesen mon yagaad tegsen geh bugdiig ni bichij uldeegeerei unshigch bidend ch bas saihan bas sonirholtoi sanagdaj bn
zohoil bichsen yumuu haashaa yum sain l biz dee,ehneree tanidaggyi za chi ailiin ohin avch suuchihaad tenegteed bga yumuu haasha yum
Huuye bi ehner chini ba. Lollll
hahahaha vnen bol goe ym bshv lolz yma oor erte untaj hewtsen bsh svrte shde
joohon unemshil muutai l yum.
ene so kino uzseer baigaad zarim ni muruuduud muruudluu bicheed bdag bolchihson yumuu ?
herev iim yum bdag bol buh l erchuud bayarlahaas ingeed end bicheed suuhgui bailgui dee kkk
Shal t1 hun unemsheerguu yum bichihiinma haashaaiin avgaigaa nuuree budahar n tanihaa baichdag unen duff
Ehner n shunu n urt har uneg bolj huviraad gedeg ulger shig aimaar yum baina daa
unen bol chamaig ene heden jil yaduu mungugui geed deerelhehnuu yaahnuu gej ajiglaj turshij baijdeee. herev iim aash avir gargaj bgaagui bol chi shalgaltand tentsej bayar hurgii . ugui bol yadarsan ailiin ohin geed deerelhej tavlaj baisan bol chi tun udahgui hayagdana
Үлгэр зохиожээ
чи битгий хэл уншсан би хүртэл цочив. Яадаг хүүхэн бэ тэр чинь яасан кинотой адилхан явдал вэ наад дахь чинь. За байз юунаас нь эхэлж асуудаг билээ гэж үү. Яах вэ дэ хө яагаад юу болоод надад хэлдэггүй юм бас хэзээ болтол ингэж нуух байсан юм, яах санаатай ер нь нуусан юм гээд л асуул даа хө. Ямар ч байсан араар чинь тавьж архи ууж эртэй зууралдаагүй л юм байна. Ямар нэг учир байсан болоод нуусан байх. Хэрүүл уруул хийлгүй аятай сайхнаар ярилцахгүй юу даа хө. Мундаг л бүсгүй байна даа.Үгүй айхтар ч гэж хэлэхэд болох юм байна. Эхнэр бүр ингэж нөхрөө хуурдаг бол үгүй бас яах вэ дээ хөөрхий
Ynen bol muuhai l yum chamd itgedeggyi yum bn…. shal ineedtein
solongos kino vzcheed zvvdleed zvvdee yariad bnauuu gvi yu tataj vhleee kkkkkk vneheer vnen bol teged chi uuruu hadmuud ehner geed tednii taliinhantai ni tulj uulzaaaa sain yarilts .. gehdee iim bolson gedegt itgehgvil bnashvvvvv kkkkkkk
chamd bayar hurgie. aztai zaluu adtai ehnertei uchirchee.
hahaha arai 2 nohortei um bish biz
Haha yamar chadvargvi zohiolch ve
unen bol sonin l yum, er nohoroosoo ingetlee nuutsalj bdag n yamar uchirtai yum bol
Yun hachin unemshilgui yum bichdiin. Uur tom hot bol bas yahav, jijigheen ub shuude. Iim bh hezee ch bolomjgui. Uran setgemjee joohn deeshluul.
Худлаа яриа л …
Kkk yun kino shig ymbe vnen bol goy l ym
ghde neg l hudla zohiol shig eswel neg zalugiin murudul ch
ym shig sanagdad bnda
Za yun surtei yum. Zahiral boltson bgan ih yum. Uur ertei uulzdag bsan bol yah yum. Ehnertei anhaaral tavij bai
ha ha herev unen l bol sain l um bishuu yahav nuuj barisan ni ter l biz gehdee chi ehneree nasaar ni geriin bug bolgood baihiig huseegui l bol harin ch saihan bayr hurgeed bisness ene terd ni tuslaach /gehdee nuugaad yavaad baisan ni joohon sejigtei sanagdchihlaa/