Хайртай гэдгээ хэлүүл эвэртэй туулай харсан юм шиг болоод намайг үзэн ядах болов уу?

200014777-001

Сайн байцгаана уу. Намайг Г гэдэг. Би одоо 25 настай шинэ үеийн залуу. Надад нэг асуудал байнаа. Үүнийгээ дотроо нуусаар байтал бүр хэмжээнээсээ хэт томроод дэлбэрэх гээд байна. Энэ хорвоод хүн болон мэндлээд амьдралаас амтлах хамгийн сайхан зүйл нь ХАЙР, ДУРЛАЛ. Хэн нэгэнд дурлан үүлэн дээгүүр хөвж, мессеж бичихийг нь хүлээж, утсаар дуу хоолойг нь сонсмоор санагдаж, ирээдүйн бүхий л өдрүүдийг түүнтэй хамтаар төсөөлж, кино, видео үзээд романтик хэсгийг хэрэгжүүлээд үзмээр ч юм шиг санагдаад, дэлхий хаана ч байсан түүний минь байгаа зүг халуун дулаан, тэр зүг рүү харахаар зүрх догдолж, хамт байх хүсэл улам бадарч, түүнийгээ чанга тэврэн уруул дээр нь үнсэхийг хүснэ. Хүн бүр л дурлалын энэ сайхан бүхнийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

Гэтэл би ямар үйлийн үрээр энэ зовлон шаналалыг амсахаар төрсөн юм бэ мэдэхгүй. Тэр сайхан хайр дурлал маань буруу зүг рүү чиглээд байх юм. Би эрэгтэй хүн гэтэл новш гэж эрэгтэй хүнд дурлаад байх юм. Би өмнө найз охидууд байж үзсэн л дээ. Сексийн харилцаанд ч орж байсан. Ижил хүйстнээ л зөвхөн сонирхдог биш юм шиг боловч эрэгтэй хүнд илүү татагдаад байх шиг. Би анх ажилдаа орохдоо буюу одоогоос 3 жилийн өмнө энэ амьдралын минь хамгийн чухал хүн гэж бодоод байгаа залууд дурласан юм. Шууд анхны харцаар, ганцхан удаа нүд рүү хараад соронзонд татуулж байгаа мэт… ГАЙХАЛТАЙ…

Хайрлаж дурласан хүндээ би чамд хайртай, би чамд дурлачихаад чамайг харахгүй бол галзуурчих гээд ажлаа хийж чадахгүй, хажуудаа үүрд байлгахыг хүсээд байна гээд энгийн хэдэн үгсийг хэлж чадахгүй байх ямар хэцүү гээч /хайртай хүнийхээ дэргэд байж сандарч, хэл ам эвлэхгүй байхаас илүү аймшигтай мэдрэмж/. Би ижил хүйстнээ сонирхдог хүмүүсийг үзэн яддаггүй, харин ижил хүйстэн байхыг бол үзэн ядаж байна. Гэхдээ энэ хайрын хорвоод ирчихээд хайртай хүндээ “БИ ЧАМДАА ХАЙРТАЙ” гээд хэлж ч чадахгүй буцна гэхээр…

Эсрэг хүйсийн хүнээ сонирхдог байсан бол амьдрал маань ямар аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн байж байх бол гэж хааяа бодно. Би ийм төрлөө гээд амьдралаас авах ёстой бүхнээ авч чадахгүй гэж үү. Эцэст нь би энэ бүх зовлон шаналал нь би гэдэг хүн өөрийгөө зөвхөн зовогчийн нүдээр хараад байгаа болохоор надад тохиолдоод байгаа юм гэж бодох болсон. БИ АМЬДРАЛААС ХҮССЭН БҮХНЭЭ АВНА. ХАЙРТАЙ ЧАМТАЙГАА БИ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙНА.

Ижил хүйстнүүдийг үзэн яддаг хүмүүст хандаж хэлэхэд УУЧЛААРАЙ би хайраасаа урвахгүй, хэнийг ч хуурахгүй.

За би сонголтоо хийчихлээ одоо хамгийн сүүлд нь АСУУЛТ! Би түүндээ хайртай гэдгээ хэлүүл эвэртэй туулай харсан юм шиг болоод намайг үзэн ядах болов уу? Бид хоёр 3 жилийн турш андын холбоотой байгаа л даа. Тэр минь надад бас зүгээргүй ч юм шиг санагдаад байдаг юм. Гэхдээ би гэдэг хүн чинь зөн мэдрэмжиндээ итгэхээс нэг л айгаад байна. Яг яахуу???

34 Comments

  1. sarnai says:

    91164521 gesen dugaart yamar hun bdag yum bol gay hun bolovuumanai nuhur luu zalgaad yanz burin yum bicheed namaig zalgahaar eregtei hun utsaa avaad taslaad baihiin

  2. enh says:

    hvn hiisn ymnda haramsdaggv hiigegv ymndaa l hamgin ih haramsdg. Gaigv nzud ym bol helel vzku y yadin… Gay lesbichuuded iim yvdal ih tohiolddg bh gj bodogddg l ym huurhi min. 

  3. temka says:

    hi zaluusaa yu bn da chamd handaj helhed bitii helee ooroo ewgui bdald orno shuu iimerhuu asuudald orson hun naashaa zalga hamtdaan huwaaltsay 99597975

  4. yg odo says:

    Yg odo ulzah g zaluu bnuu bwal utasaa vldee bi zalgii bi 18TAI

  5. Forever alone says:

    Hi saihan zan aashtai ax blon aaw nartai saihan nz bolno add falone875@yahoo.com

  6. aag says:

    Setgel hodloldoo het awtalgui sn ajiglaj bgaad bolomj bval held l vzehgui yu ghdee l helcen n dr de daraa haramsahgui 
    Amjilt zaluu mini
    Butehgui bol ahiad durlal irj l taaraa 
    Hvniig hairlaj chaddag hvnd hair haramgui irdeg gsn 
    Amjilt 

  7. Tuya says:

    Хүн дурласан хүнийхээ үйлдлийг аль болох өөртөө адилхан дурласан гэж итгэх байр сууринаас хараад байдаг нэг тал бий шүү. Бодолцоорой. Зүгээр л найзын хувиар чамд санаа тавьж байхад чи надад сайн болохоор ингэж байна гэж боддог ч юм уу, сайн байгаасай гэж горьдсондоо энгийн зүйлсийг ч дөвийлгөж ургуулж бодоод байдаг. Гэтэл эсрэг хүйстнээ сонирхдог хүмүүсийн хувьд ч дурласан хүн нь эргээд дурласан байх магадлал өвөл цас орох, хавар бороо орох давтамж шиг ховорхон болохоор болгоомж огтхон ч илүүдэхгүй байх. Мэдээж хэрэв үнэхээр чамд бас сайн байвал баяр хүргэе! Бэлгийн чиг баримжаанаасаа болоод хайр дурлалыг амсахгүй өнгөрнө гэж юу байхав. Цаагуур чинь Монголын ЛГБТ хүмүүс ил гарах нь гараад хайр дурлалын амьдралаа ч хүүрнэн өгүүлдэг болж. Нэг үеэ бодоход харьцангуй өөр болсон санагддаг. Нөгөөтэйгүүр манай Монголчууд шивэр авир ярих дуртай сониуч хүмүүс ч гэлээ харьцангуй нээлттэй сэтгэлээтэй ч гэхүү, эсвэл мэдчихсэн хойноо хэсэг сонирхож байгаад сонин нь буурдаг зантай ч гэх үү, нэг тиймэрхүү болохоор гей гэж мэдсэн ч чамд цагаандаа гарах зориг нь байвал аяндаа мэдээд тоохоо больчихож мэдэх ч талтай. Мэдээж үе үе эмзэглэлийг чинь хөдөлгөх хүн таарч л таараа.
    Юутай ч сэтгэлдээ гунигаас илүү гэрэл гэгээ хураахыг хичээж яваарай! Гей бай гэдэг чинь хорвоогийн төгсгөл биш шүү залуу минь :))

  8. bayrlaloo says:

    bayrlaloo buh setgegdeliig unshlaa asuult ni ch gsen miniihtei adil yum oort heregtei zuilee ch olloo mash ih bayrlaloo 

  9. phoenixspell says:

    Come on! 😉 numb_in_fire@yahoo.com
    Foreigner

  10. Захидлын эзэн says:

    “Ном” гэсэн нэрээр сэтгэгдэл үлдээсэн хүнд баярлалаа. Таны татсан жишээ үнэхээр САЙН байлаа… 🙂

  11. a says:

    Монголд энэ талын албан ёсны мэдлэг олгох систем байхгүй. Пүү паа гээд л. Үнэхээр хоцрогдсон. Би 30 хүрсэн хойноо, нөхөр хүүхэдтэй болчихоод өөрийгөө энэ талын чиг хандлагатайгаа ухаарсан. Нилээн олон жил энэ талаар хөгжсөн газар амидарч, ном сонин уншсан хойноо. Тэгэхээр монголдоо байгаа стрэйт залуу бол чамайг цаашаа байх суух газаргүй болгох байх даа. Сайхан ажиглаад явж бай. Ялангуяа хүүхнүүдтэй яаж харицаж, тэдний тухай юу гэж яриж байгааг н сонс. Гэхдээ бас гей хүмүүс хоорондоо бие биенээ танидаг юм билээ. Дээрээ антентай юм шиг л.

  12. NOM says:

    Ном уншиж сайн судал, өөрийгөө ч мөн өөртэйгөө адил байдалд орсон хүмүүсийн тухай. Орос, англи… өөр ямар байдгийн гадаад хэлтэй бол энэ тухай өчнөөн төчнөөн материал байна. Жишээ нь, Пушкины “Чадааевт” гээд анддаа зориулсан шүлгийг багадаа найз нөхөрлөлийн тухай шүлэг гэж боддог байсан, гэхдээ бүр сүүлд чиний бичсэнтэй адил өнцгөөс тайлбарласан судалгаа ч уншиж байлаа. Үнэн зөвийг Пушкин л мэддэг байх, гэхдээ өөрт чинь онцын ховор юм тохиолдоогүйг л ойлгоосой гэж хүсье.
    Хайртай хүндээ хайртайгаа хэлж чадахгүй гэдэг хэн хүнд тохиолддог улиг (banal) гэмээр явдал, мэдээж дурласан хүн өөрийнх нь сэтгэлийг “улиг” гэвэл уурлах байх л даа. Гэхдээ дэлхийн уран зохиолын 80% нь зөвхөн энэ асуудалд зориулагдсан юм биш үү? Хайртай хүн нь олон насаар ах/эгч/дүү, гэр бүлтэй/гэр бүлгүй (өнчин гээд хайраа татах явдал байсан дэлхийн уран зохиолоос харж байхад), баян/ядуу, тохирохгүй мэргэжилтэй (зарц, ажилчин) эсвэл мэргэжилгүй, олигтой боловсролгүй эсвэл огт боловсролгүй, өөр үндэстэн/ястан/хүйс/нийгмийн давхрага эсвэл бүр дайсны талд харъялагддаг… гээд маш олон шалтгаанаар хүмүүс бид хэн нэгэнд хайртайгаа хэлж чаддагүймшдээ… эдгээр шалтгааныг дахин уншаад үнэндээ шалтгаан биш “шалтгаас” цаашгүй, тухайн нийгэм, цаг үед амьдарч буй хүмүүсийн ухамсрын төвшин гэхээс тэнэгийн төвшнийг харуулж буйг ойлгоно найдна.
    “Би ижил хүйстнээ сонирхдог хүмүүсийг үзэн яддаггүй, харин ижил хүйстэн байхыг бол үзэн ядаж байна” гэж бичсэн таны ч ухамсрын төвшин ондоо каст/үндэстний хүнд хайртай болж болохгүй гэж үздэг хүмүүстэй адил байна. Мөн логик гээчийн тун хөөрхөн зөрчил байна.

  13. hen negen says:

    Setgel chni yu gj bn trige l daga ydag ym helchhgvi yu uuriiguu shanalgj bhar mdej tuund hundeer tusah l bh oln jil zvger nz gd ywj bsan hvn ni gnet tiim zvil hleher ghde chi bas zuwuur oilguulah hregtei uchirgvi bi chamd hairtai gd guiged bj blohgvi uuriiguu zuwuur oilguul

  14. MglausCom says:

    Hungun huvsgur type-n hun ym. Adilhan armaanchig hostoigoo taaraasai

  15. zzz says:

    Unshij bgaall gomo gedgiig chin medeel unshihaa boliloo dundaas ni

  16. Тегс says:

    Чамд тэвруулсэн юм бол чам шиг юм биш уу

  17. Захидлын эзэн says:

    Сэтгэгдэлээ бичсэн бүх хүмүүст талархлаа. Урьд нь өөрийнхөө тухай хэн нэгэнтэй ярилцаж байгаагүй болохоор сэтгэл нэг л онгойгоод явчихлаа. Миний бодлоор ижил хүйстнээ сонирхдог байх, ижил хүйстэн байх 2 үнэхээр маш том ялгаатай зүйл юм. Түүнийхээ талаар яг ямар гэдгийг нь сайн таамаглаж чадахгүй болохоороо л та бүхэнд сэтгэлээ дэлгэж, энэ асуултыг асуусан юм шүү. Хэн нэгэн хүн танд дурласан бол мэдрэгддэгдээ тээ. Надад сүүлийн үед тийм мэдрэмж их төрөөд байх юмаа. Энэ миний сэтгэл зүйтэй холбоотой юм болоод байна уу, эсвүүл үнэхээр мөрөөдөл биелээд байна уу. Би ер нь сэтгэл хөдлөл ихтэй болохоор нэг өдөр хэлээд хаячихна байхаа. /Өчигдөр хэлэх гэсэн боловч зүгээр аман дээр гарч ирээд худлаа тэврэхээс цаашилсангүй дээ ккк/ Юу болсноо та бүхэнд эргээд хэлнээ. Надтай адил хүмүүст туршлага болж магад шүү дээ. Ganaaa1020@yahoo.com гээд хаяг нээчихлээ. /Цахим ертөнцөөр хүмүүстэй ярилцаж байх хэрэгтэй юм шиг санагдлаа…/

  18. Тегс says:

    Ижил хуйстнээ сонирхох, ижил хуйстэн байх хоёр чинь еер юм уу чиний бичсэнээр. Цаад хайрын эзэн залуу чинь чам шиг биш бол яах юм .танилцаад удаж байгаа бол ямар чиг хандлагатайг нь бараг мэдэж байгаа биз дээ тэр тусмаа дурлаад ухэх гэж байгаа бол. Ингээд бичсэн чинь хачин санагдчихлаа.

  19. Tessy says:

    Tegj l durlaad hetsv bgn bol helsen n deer shd, tegeed bolvol niileed gay bish bol bvr haritshaa bj chi setgelee tataad amar shd, 2iin hoorond shanalj yavj bhaar

  20. man says:

    nziigaa ehleed sain sudal daa

  21. hmmm says:

    Би ижил хүйстнээ сонирхдог хүмүүсийг үзэн яддаггүй, харин ижил хүйстэн байхыг бол үзэн ядаж байна. Энэ үнэхээр үнэн үг. 2 лаа яг л адилхан зовлонтой юм даа. Шийдэж чадахгүй тархи толгой гашилгасан бодлууд сэтгэлээр дүүрэн. Гэхдээ хүн болж төрсөнийх дараа нь эргээд харамсахааргүй л амьдрах хэрэгтэй байх даа. Хүн өөрөө л амьдралынхаа эзэн бас шийдвэрийнхээ үр дүн нь. Наад залуутайгаа уг нь давгүй удаан л нөхөрлөж байгаа юм байна. Уг нь чиг хандлага нь мэдэгддэг шд. Хэрэв тэр талаар нь мэдэхгүй бол эвтэйхэн ижил хүйстнүүдийн талаар юу гэж бодож явдагийг нь асуугаад үзсэн нь дээр байх аа. Хэрэв тэр чинь цэнхэр байвал эргэлзэх зүйлгүй хэлэх л хэрэгтэй. Бүтсэн ч бүтээгүй ч хамгийн амар арга энэ л санагдсан. Хэрэв цэнхэр биш бол хэлсэн хэлээгүй бүтэхгүйгээс хойш хэлээгүй нь дээр байх аа. Хичнээн сайн хшн байлаа ч яг урьдынхаараа харьцана гэдэг нь юу л бол. Бүтэхгүй гэдгийг өөртөө ойлгуулсан нь л дээр. За амжилт хүсье залуу минь.

  22. bbcreAM says:

    ter deerhi knt zuv bichsen bnaa,bi uuruu emegtei ch gesen saihan huuhenuudiin zurag tsarai ZUs bei haag harah durtai,bugd l tegdeg bh,chi tegeheer tsaad zaluu chini gay bish bol hairtai durtai geed heleed yah gesiin be,tegeed emegtei hun jooohon sonirhood setgel sanaagaa kontrol-dood uzeerei ok?

  23. эрдэнэ says:

    Чиний гэй байх ч гайгүй байна. Хайртай гэдгээ хэлж чадахгүй,хэлж болохгүй шаналж байгаа жирийн энгийн ард иргэд зөндөө байна.

  24. 123 says:

    та нар шиг хүмүүсийг уг нь ойлгох гэж их л оролддог. Нийгэм ч ойлго энэ тэр гэх юм л даа. Гэвч нэг л эвгүй санагддаг. Тэгэхээр чамайг өөр шиг чинь хүн л ойлгон бас хариу дурлалцах байх даа. Тэр залуу чинь хэвийн бэлгийн чиг хандлагатай бол чиний хайрыг хүлээж авахгүй гэдгийг чи өөрөө эрх биш мэдэх байлгүй дээ. Ямар бэлгийн цөөнхийг ойлгож байгаа нь энэ гээд та нарын хайрыг хүлээж аваад хариу дурлах гэж зүтгэлтэй нь биш.Буддын номлол болох Их хөлгөний сударт бол хүний сэтгэлийг базсан гурил шиг хэвэнд оруулж болдог гэж номлосон байдаг юм билээ. Сэтгэлийн их оюун судлахуйн эрдмээр хичээлбэл чи өөрийн сэтгэлийг танин өөрчилж болох л байх.Гэвч чи тэгэхгүй л дээ. За тэгээд наад хайрыг чинь татсан залуу чинь өөртөө чинь адил төрлийнх бол сэтгэлийг чинь хүлээж авах байх адил төрлийнх байлаа гээд чи бас түүнд таалагдахгүй ч юм билүү. Нөгөөтэйгүүр өөртөө чинь адил төрлийнх биш бол ухаалаг нэгэн байвал чамтай эелдгээр “Би бол өөр хүн шүү” гэдгээ хэлэх байх эс бөгөөс ухамсаргүй агаад омголон нэгэн бол шанаа салтаавч зэрэг ч өгчиж мэднэ. Тийм болохоор цаад хүнээ эхэлж тандаж мээдсэн нь дээр болов уу гэж л би бодохын хамт зөвлөж байна даа 

  25. Monroe says:

    Oorteigee adilhan hun olj aw. Uur humuus chamaig oilgohguishd

  26. иииииииииии says:

    сайн уу хүмүүсээ та нараас нэг юм асуух гэсэн юмаа эм уугаад жирэмсэлтээс хамгаалж болдог гэсэн тэр ямар эм гэдэгийг мэдэх хзн байн уу? хэлж туслаач ээ?

  27. m says:

    Helj bolohgui shuu chamaig sain nzaa gej bodoj yvhad ni heluul bi shivshig bolno 

  28. Hun says:

    1 l yum helii: Helj bolohgui ygaad ch bolohgui heleh ym bol tegeed l Mongol dahi amidral chini uugeer duusgavar bolno, yun ter evertei tuulai. Ehleed ajliinhan chini medne daraa ni naiz nuhud chini etsest ni geriinhen chini medeed nad shig gadaad ruu zugatah hereg garna Bi end ireed odoo 10aad jil bolj baina. Tegehdee 1 zuil nemj helehed ymar negen argaar medegdelgui computeriig ni uhaad browseriinh ni history deer ‘Gay’ geed haigaad uzeerei, bval chinii az bhgu bol tegeed l … oilgomjtoi. Etsest ni nemj helehed huseegui huntei bitgii suugaarai, ur dun mash oilgomjtoi, biden shig humuusiin huvid niigem uurchlugduhiig huleehees uur ymarch arga baihgui, busdiin yj amidrahiig humuus shuuh ni jam ym hoino odoo yay gehevdee…

  29. nene says:

    Hair durlal ene ter shal demii zuil cekc ch gesen nandin zuil muil bbishshd.zugeel uvduhgui ulsuhguil bol bolooshd ene amidraldaa

  30. Amy says:

    Ehleed ter zuugaa gay uu ugui yu gedgiig medsen n deeree. Herevee gay bish bol ter zaluu chin chinii amidrald AND-iin huviarch uldehgui bhda. Mgld odoogoor gay humuusiig gaduurhadag yum shig sanagddag. Tiim bolohoor ter zaluu chin unen cool bgd chinii helseniig sonsloo ch gsn ahij chamtai haritsah n 90%buurah bh. Umnuh shigee niileed bval uuriig n humuus gay gj bodno gd. 

  31. KNT says:

    er ni 100% gay, 100% straight xumuus mash tsuuxun baidag. er ni bol bux xun yamar neg baidlaar bisex baidag. xarin emegtei xund iluu durtai yu, emegtei xund iluu durtai yu gedegeesee xamaaraad straight amidralaar amidrax, gay amidralaar amidraxaa shiiddeg gej unshij baisan. er ni bol xaayaa nuuzxan xairlaad, uuruu l shanalaad, zugeer l neg tiim xervee bi xelsen bol yaax baisan bol gesen neelttei dursamjtai amidraxad buruudax zuilgui. xussen bux zuilee xen ch avdaggui shuudee. tegeed ch xair neg l udur duusdag. gol ni ingej xelsneer, yamar neg zuil buruugaar ilerlee gexed chi tuuniig setgelzuin xuvid, niigmiin bair suuriin xuvid, ediin zasgiin xuvid davaad garax xangalttai chadaltai yu gedgee xamgiin turuund tootsson ni deer baix. xervee unexeer tegj chadna gevel xelsen ch er ni yaadag yum. 

  32. хмм says:

    Unheer shijiglene shuu tegeed ali boloh holdoj chamatai haritsahgui ul tooh bolno. Ene bugdiig davan garch chadna gevel gelel uzehgui yyn hehe

  33. Kkk says:

    Jinhene erchuud bol sonsuutaa tsochood sejigleed nam tsohiod hayana daa

  34. busgui says:

    Yalt bilee dee manai nz ohin ajiliihaa ohind ingej durlaad hairt geed heltsen nuguuh ni zaigaa bariaf manai nz ohin heseg shanalaad tegeed zugeer odoo eregt hund hairt bolood gamt amidrach bgaa kkk tevch dee nz aa tsaad chini yag unendee uzen ydahgui ch chamaas shijegleed zaigaa barih bh aa be sex gej xhig handlaga baidag yum shig bgaan tegeed setgeliin beltgelt bgaarai daa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.