Сайн байцгаана уу? Би танай сайдыг их уншдаг өнөөдөр та бүхэнтэй өөрийнхөө амьдралыг хуваалцаж зөвөлгөө авах гэсэн юм. Би одоо 30 нас гарч яваа боложийн ажил, амьдралтай төрийн байгууллагад ажилладаг. Анхны хайртайгаа учраад бараг 6 жил үерхэж 2 жил ирж очиж амьдраад эцэст нь гэр бүлийн шалтгаанаас болоод салсан. Би уг нь амьдралаас нээх юм хүсдэггүйм олон ч хүн залуустай уулзаж учрах дургүй сайн хүнтэй учирч энгийн сайхан амьдрах юмсан гэж боддог. Миний анхны хайр болох залуу надаас 7 насаар ах би дөнгөж 19 настай охин байхдаа танилцаж үерхэж байгаад манай гэр бүлийн эсэргүүцэл мөрдөлтөөс болоод 6 жилийн дараа хэн хэнийхээ амьдралыг үрээд яахав гээд салцгаасан.
Тэрнээс хойш би бараг 3 жил албан ёсоор найз залуу гэж харах сөхөөгүй ажлаа л сайн хийж уншиж сурч мэдэхэд зориулж сэтгэл санаагаа шаналгаж зовоохгүйг хичээн нэг л мэдэхэд 4 жил өнгөрчихсөн дундуур ганц нэг залуус эргүүлдэг байсан ч онцгойлж уулзаж учраагүй. Ингээд би ажлаар гадагшаа хагас жил явж ирээд тушаал дэвшиж шинэ салбарт ажилд ороод. Нэг даруухан залуутай танилцсан. Одоо бодох нь ээ миний сэтгэлийн шарх эдгэрч овоо орчноо мэдэрч найз нөхөдтөй болж ярилцаж эхэлсэн юм шиг байгаам. Тэр тийм ч онцгой гойд зүйлгүй байдаг л нэг залуу. Надад хааяа ярилцахад амар байдаг болохоор би хааяа нэг уулзаж уйдахаараа мэс бичдэг төдий л байсаар нэг жил гарны дараанаас би үерхэж эхэлсэн.
Манай найзууд чи арай ч дээ үгүй биз дээ ийм сонин залуугаар яадгийн энэ тэр гэнэ. Манай гэрийнхэн ч гэсэн 50 хувь нь дургүй гэсэн ч би гэрийнхэндээ болон найз нөхөддөө энэ миний амьдрал эсүүл би насаараа ганцаараа байх юм уу гэж хэлснээр тэд нар ч надад юм хэлэлгүй чимээгүй болцгоосон. Бид 2 үерхээд манайд ирж хонодог болж ажлаа тарж ирээд хоол ундаа хийгээд манай хүн ч гэсэн өөрийнхөө ажлаа хийгээд бид 2 өрөөндөө ороод унтаад заа нэг иймэрхүү режимээр нэг мэдэхэд болсон байсан. Манай найз залуу ер нь дуугай зөрүүд өөрт нь таалагдахүй зүйл гаруул дуугаа хураагаад юу ч болоогүйм шиг царайлаад л гэр лүүгээ хариад хэд хоногийн дараа уураа гарахаар ирнэ. Хамгийн гол нь дургүй нь хүрвэл хэлэхгүй дуугарахгүй өглөө нь цайгаа уучаад ажил дээрээ очоод хайраа хайр нь өнөөдөр гэрлүү харих ажилтай болчихлоо хэд хоног тэнд байна гээл болоо. Би ч ер нь нээх хүнийг гуйгаад байх дургүй мөн л зөрүүд талдаа.
За энэ ч яахав нэг өдөр гэртээ байж байсан чинь манай хамаатны эгч ирээд бид хэд ч том өрөөндөө бужигналдаад сайхан буу халаал хоол хийгээд идээд дууссны дараа манай эгч энэ залуу чинь яах санаа бодолтой байна аа ингээд л айлд идээд уугаад хэвтээд байхын юмуу гарч ирээд мэндэлчихгүй нилээд л их ажиглалаа энэ тэр гээд л гарч өглөө би ч хачин царайлаад өрөөндөө ороод чи гараад хэдэн үг солихгүймүү гэхэд дуугардаггүй ээ. Би ч яахав бухимдаад нөгөөдүүлийг явтал төв царайлаад юу ч хэлж чадалгүй байсаар манайхан ч явлаа. Би ч өрөөндөө ороод чи яагаад ингэдгийн манай гэрийнхэн таалагддгүймүү гэтэл би РС ажлаа хийгээд ухаарсангүй гэснээс өөр юу ч хэлсэнгүй би ч жаахан бухимдаж байгаад унтсан. Өглөө нь өнөө мес ажилд очсоны дараа ирлээ би ч чимээгүй орхичихсон өөрөө бодох хугацаа хэрэгтэй биз гэж бодоод. Гэтэл 7 хоног таг. Би ч адилхан гүрийсээр 14 хоногийн дараа гадагшаа нэг сар ажлаар явах болоод явсан. Очсон газар 7 хоног хоол унд идэж чадахгүй хоол газар солигдоод тэгэж байгаам байхдаа гээд нээх тоохгүй байсаар биений юм маана ирэх ёстой хугацаандаа ирсэнгүй.
Заримдаа стрессдэх газар солигдоход ингэдэг дээ гэж бодоод хугацаагаа дуусгаад гэртээ ирээд жирэмсэн болсноо мэдлээ. За тэгээд л эмэгтэй хүн их юм боддогийм байна лээ би ч нөгөө хүнээ хэд хоног хүлээлээ таг тэгэхээр нь мес бичлээ би жирэмсэн болчиж гээд гэтэл хэнээс гэж хариу ирдгийн би ч өөрийн эрхгүй нүднээс нулимс асгараад. Өрөөндөө арай ч дээ гэж бодож хэвтсээр нэг мэдэхэд унтаад гэнэт хэвлийн доод хэсгээр хүчтэй базалж өвдөөд доошоо юм гараад эхэллээ найз охиноо дуудаад хамт ойрхон үзүүлдэг эмч рүүгээ ярьж эмнэлэг рүү очтол эхэс нь тал нь гарчиж миний дүү ер нь хэцүү хэд хоног эм уугаад хэвтээд ирж эхо-д дахиж харуулаарай гэнэ. Би ч нилээд тайван байхыг хичээсэн ч стрестээд янз бүрийн юм бодогдоод хэцүү байсан.
Тэгтэл нөгөөх чинь маргааш нь юу ч болоогүйм шиг орж ирлээ би ч өөрийн эрхгүй уйлаад би амьдралдаа ийм тэнэг байдалд орж үзсэнгүй чи ер нь яах санаа бодолтойм тэгэж асуугаад байхдаа яадгийн энэ тэр гэж нилээд юм болоод салах тухайгаа ч хэлээд дахиж битгий манайд ирээрэй холбогдоод ч хэрэггүй гээд явуулсан. 3 хоногийн дараа ураг өсөлтгүй болсон учир гээд би цэвэрлэгээ хийлгээд хэнд гомдохоо ч мэдэхгүй хэсэг гуниглаж нөгөөх маань намайг гуйж би угаасаа зөрүүд зантай тэрнээсоээ болод алдлаа би чамаас мэс ирэхэд маш их баярлаж гэрийнхэндээ хэлээд гуйлга гуйх өдөр судраа бэлдэж байсан энэ тэр гээд аргадсаар хавар болсон. Би ч чи бид 2 ийм болохоор л хорвоод мэндлэхээр ирсэн хүүхэд маань буцаад явчихлаа гээд гол харлаад сэтгэл хэцүү ойр дотныхон ч миний сэтгэлийг дэмжих санаатай хэдэн үг хэлнэ. Тэнэг арчаагүй хулчгар юм анхнаасаа онцгүй байсым гээд амьхиндаа миний санааг засах санаатай.
Би ч энд ингэж байхаар гээд гадагшаа явахаар шийдээд юм хумаа янзалж нэг жил явлаа тэнд очоод шинэ орчинд дасах энэ тэр гэсээр нэг мэдэхэд л хагас жил өнгөрчихсөн. Сэтгэл санаа ч сайхан боллоо нилээд их ном судар ч уншлаа. Эргээд өөрийнхөө амьдралаа бодоход цаг нь болоогүй байсан болуудаа гэж өөрийгөө тайвшруулаад байж байтал нөгөөдөхөөс маань мөн емайл захидлууд ирдэг боллоо өөрийнхөө алдаа бидний харилцааны алдаа энэ тэр гээд хамт байхдаа жаргалтай байсан үеүүдээ гээд л…
Хааяа нэг хариу бичсээр явах хугацаа болж би эх орондоо ирсэн. Ирээд холбогдож чадахгүй гэрийнхэн найз нөхөд гээд л бужигнасаар 6 хоногийн дараа надруу нөгөөхөөс дуудлага ирлээ гараад ир танай гадаа байна. Би ч сэтгэл нэг л хоосон гэхдээ догдлоод ч байгаам шиг нэг сонин санагдаад дурсгалын зүйл кармалаад гарлаа. Анх харахад өөрийн эрхгүй дургүй ч хүрмээр юм шиг гомдмоор ч юм шиг санагдсан ч сайхан найзууд байя даа гэж бодоод тайван явсан сонингоо ярьсаар нилээн удаан сууж байгаад за за дараа тухтай уулзъя би одоо орлоо гэсээр машинаас буухад орц хүртэл хамт буугаад орцны үүдэнд ирээд намайг тэврээд уучлаарай гээд уйлаад би ч гомдол байсан юм уу өөрийн эрхгүй уйлсаар байгаад бараг цаг гаран юм ярьж байгаад овоо сэтгэл онгойгоод гэртээ орсон.
Тэрнээс хойш хааяа нэг утсаар ярьж хагас жилийн дараанаас дахиж уулздаг боллоо. Одоо гэрийнхэнтэйгээ танилцуулна гэхийн би гэрийнхэн найз нөхөддөө хэлээгүй ээ одоо бид 2 сайхан амьдарч чадах болов уу? Манай хүн надад хайртай үнэхээр гэвч заримдаа би сэтгэлд бодогдоод хэцүү байдгийм тийм болохоор хүлээзнээд л байж байна даа надад чин сэтгэлээсээ зөвөлгөө өгөөч…
38 Comments
iib shiidvergyi zaluus baidiin amidral deer ch shiidver gargahgyi chi zovoh bolnooo
гараад xадам болоx xүмүүстэйгээ мэндэлчиxэж чадаxгүй xүнийг юу гэxэвдээ.ороx оронгоо бэлдэж чадаагүй ч xадамын xаяа түшиж байгаа xүн ядаж xүний эвийг олж xүний xайрийг татаx xэрэгтэй шдээ сэтгэлгүй уxаангүй л баагий юмдаа.үгүй бол зүгээр чамтай тэгс ингэсxийж байгаад арай өөр юм xайна гэж боддог байсан байж магадгүй.
Yostoi teneg zaluu bnoo haya haya zugeer l erthen salchih. chamd ugaasaa hairgui gedegt 100 huvi itgeltei bna. yostoi dombrok zaluu bnaa busgui mini chi suuldni uuruu l zovno shuu ene une
энэ хүнд хань болохгүй залуу байна даа. Харваас илт. Өөрөө чөнөөн зугаалж зугаалж явчихаад эцэст нь буцаад ирж ба шүү дээ. Лам олдохгүй бол буцахдаа зална гэсэн үгтэй яг адил байж. Одоо чамтай суусны дараа чамайг үнэндээ их зовооно доо. Чамд анхаарал хандуулаагүй нөхөр гэнэт гарч ирэд анхаарал хандууллаа юу. Өөрийг чинь Хардаж зовооно.
Hvvhen shig shogiin zaluu bn shde yu ch boloogvi yum shig ybaal ireel hezee neg udur bas l yu ch boloogvim shig l ybaad uguh bhda
Er n etseg eh naiz nohod durgui bol er n butkue. etseg eh uneng heldeg shuu
tegeed ch ontsgui zaluu bn. chamd enenees saihan n oldonoo. salj niileel
tiim l chamd hairtai durtai bsan ym bol chamg bhgui neg jild uhle hatla
Geed guihaad ireh bsan shudee. Aldaa bitgii hiigeesei!
Одооны залуус солонгос кино дээр гардаг шиг үлбэгэр дуугүй дотогшоо сэтгэлтэй санаа муутай болсон юмуу даа Чи эрд гарах гэж байгаа бол эр хүн шиг хэлхээ хэлчихдэг чадхаа хийчихдэг тал ч гэсэн эр хүний шинжтэй залуутай бол доо наадах чинь биш ээ
yag yah geed bgaa ni medegdehgui duugai bdag booronhii humuus hajuudhaa merj hemlej etsest ni eleg zvrhiig ni shalrhluulaad yuch ugui bolgochood yuch boloogui yum shig yawad ogdiin bnalee.ergej butssan amidral amidral bolohgui bnalee.hicheegeed amidarii ch gesen hetsuu yum bnleedee.saihan bvhniig chini delgervvlj jargaltai bailgah hun udahgui garaad irnee.Nadaa ch bas iim zvil tohioldoj bsanlda.bolj bvtehgui bolhoor irsen vr ni hurtel yamarch shaltgaanguigeer butsaad yawchihdiin bnlee.Chamd hetsuu bgaag oilgoj l bna gehdee odoo ongorsonteigee zuuraldah ni shal demii tsag vrsen l alham boloh bhdaaa l gej helmeer bnaa.
Жирэмснээс сайн хамгаалдаа, байнга бэлгэвчтэй хавьт
Хонгорхон бүсгүй минь Чиний найз залуу чинь өөртөө итгэлгүй, арчаагүй залуу байна даа. Эр хүн гэдэг чинь хэлсэндээ хүрч, хийсэндээ харамсаж явдагггүй юм_ . харин чиний найз гээд байгаа нөхөр чинь өнгөрсөн хойно нь харамсаад байхдаа яахав дээ. жирэмсэн болсоноо хэлэхэд чинь харин ч баярлах ёстой атал , хэнийх гэж асуудаг тэнэг л залуу байна Ний нуугүй хэлэхэд аав ээж ах дүүсийнхээ үгэнд ор. найз залуугийнхаа Сайхан уран цэцэн үгэнд нь хууртагдаж тэнэгтвээ. ӨӨртөө итгэлтэй бардам бай. Бүсгүй минь Зөндөө л олон ганц бие сайхан залуучууд байна шүү дээ.
Hi manai nuhur yag naadhan shig zantai amidraad udaad ireheer bur aimar zan avir gardagiin ger oron hamaatnuudtai mendleh ntr yuch bish er ni hetsuu de bi yaltchgui 2huuhedtein bolohoro huuhduudee unchruulj amidraliug ni ureed yah ve l gj bodoj bn helj yarih hiih uildel ni hurtel zevuun bolchdiin er ni uur sxan hun zunduul bga tiim huntei suuj hairan amidralaa ureed heregguil bhda
ee dee barag l hamt amidarch chadahgui bh aa daa er ni bolison deer dee
Наад хүн чинь худлаа даа. ямар ч сэтгэлийн хатгүй, өөртөө итгэлгүй, хариуцлага хүлээх чадваргүй, биеийн амраа харсан хүн байна.Яваад л ирээд л утгагүй юм. Гэнэт алга болсон эр хүн таныг огт санаандгүй байхад гэнэт гарч ирэх нь бий. Тэр таныг өөрийг нь мартаж уу, үгүй юу, боломжтой бол тантай дахин жаахан зугаацахаар ирж байгаа нь тэр. Ухаалаг эмэгтэйд үүнийг ялган салгаж ойлгох чадвар байх ёстой.
надад лав дэмий санагдлаа. хэрвээ үнэхээр салж чадахгүй гэвэл 2-3 жилдээ хүүхэдтэй болохгүй, жриэмснээс хамгаалах аргаа сайн хэрэглээд хамт байж үзэж болох юм. гэхдээ л дэмий бас 3 жил алдсан хэрэгэ болох байх гэж бодож байна.
Ee medehgui ih dotuur tamirtai hund os sanadag ontsgui l zaluu bn daa. Iim hun ih hartai bdgiimdaa Huuhed gargalgui 1-2 jil amidraad uzsen n deeredee. Eedee huuhed gargaj tenegtewee. Huuhedtei bolie gewel chinii bair baidliig harj bj shiidne geed shuud unenee helerei. Harzanaa
ямар сонин залуу вэ? би иймэрхүү тэнэг юм шиг дуугай, нэг дугараахаар тэнэг юм ярьдаг, эсвэл дуу шуутай хэрнээ байнга баярхаал өөрийгөө магтаал худлаа сайн хүн болж жүжиглэдэг хүмүүст дургүй ээ. манай хүргэн ах ийм хүн байдын. дугай хэрнээ архи уухаараа аймар балиар агсам. дуу шуутай, хэлэх гэснээ хэлчихдэг хүний хажууд байгаагаараа л байдаг хүмүүс л зүгээр байдымаа. юу гэх гээд байна вэ гэхээр та дахиад жоохон хүлээвэл зүгээр юм бишүү. ямар орчлон дээр эр хүн дуусцан бишдээ.
За тэгээд ах дүү гэр орныхон чинь дэмий гэсэн бол дэмий л залуу байна гэсэн үг шүү дээ. Бид чинь дурлахаараа нүд нь сохроод чих нь бөглөрчихдөг улс. Алдсаныхаа дараа амаа барьж байснаас, эртхэн дээрээ больсон нь дээр дээ. Дээр нийтлэлийг уншихад чамд хань болохооргүй залуу санагдаж байна.
Эмэгтэй хүн анхны ханиа яаж сонгоно, тэр бүхнээс л цаашдын амьдрал нь шалтгаалдаг юм билээ.
Chamaas deer huuhen oloh hetsuu gej medsen bna. Tegeed ene huuhniig dahij aldaj bolohgui gej bodjee. Butsaad niilsnii daraa buh um uridniih shigee hetsuu bolno oo. 21 hursen hunii zan tolov barag oorchlogddoggui umaa.
Teneg gartai amidarwal yag uridniih shig chin buh yum dawtagdana
Oortoo itgelgui hulchgar hogiin amitan bna do. Dotor baigaa bodloo huntei zov saihan huvaaltsaad oilgoltsoj chadahgui amitan chamaig ih zovoono do. Chi yah ged baigaag ni oilgohgui hetsuu l baih baih
naad er chini zasrahguiee, chi daraa ni dahiad l shanalana, negent tegej tuluvshuud nasand hurchihsen hun zasrana gej hezee ch baihgui
demii shuud boli hairan zaluu nas yaag dyygiin maani nuhur shig yuuhev zygeer ergej byy har burhan hyrtel ta2g demii gd hyyhdiig chin bucaaj avsan bna,ah dyy bas ynen heldeg yum shyy
Ter deer neg hunii helsen unen dee. shiidver gargaj chaddaggui, aimaar dotogshoogoo, aimaar zuruud. iim humuus uneheer hetsuu. teren door hereldsen ni deer. Zuruud gedeg tenegiin shinj.
gants messageer huniig alsan bna. aimaar yum.
Uu boli boli butku gar bna ene bdlaara huuhed unchruuleh sonin zaluu bna bolij vz
Chi uuruu uul ni mundag emegtei shig l bhiin. Tegsen murtluu ene neg teneg zaluutaigaa niileheeree shal doroi amitan bolchihiin. Uurtuu itgeltei bai ldaa. Naadah shig chin zaluuchuud hezee ch hani bolohguiee. eroosoo nuur bitgii og. Chamd taarah sain zaluu oldoj l taaraa. Nuur ugchiheed huuhedtei bolsniihoo daraa salahuu yaahuu geed humuusees yanzan buriin yum asuuh geeguin bol bitgii nuur uguurei.
sn uu chinii ene amidral yag ehner bid 2 iin amidarliig huulbaraltsan yum shig adilhan bna bid 2 bas huuhed ntr gd bas gadagshaa yavaal ingej tegej bsaar bgaad 2 uul zoriglood bich bas huuhedtei bolii gd bolson tegeedl buh yum bolson huuhed bugdiig shiideed ugdiimaa ta 2 saihan amidarch chadna bi itgej bna amijilt husie
Chinii amidrald tvshig tulguur bolj chadahgvi hvn shig bna shvv.hulchgar sulbagar neg tiim doojiogvi buurunhii zaluu shig l bhiin.bitgii yaaraa.chi uuruu ch bas ergelzeed l bna gedeg chn 100huvi tugs hvnee ologvi bna a l gesen vg.hani ijiltei bolj amidral zohiono gedegbol mash tom hariutslaga.iim zvil deer bvv yaar.sain bod.ergelzej bval chamd tohirih hvn bishgej bodjiin
humuusiin heldegeer arhi uuhgui, tamhi tataj zodohgui bol sain hun gej dugnedgiig bi garaa orgood demjdeg bsan buruu um bile. ene bodol zarim neg hunii hubid dabarsan bolj ch magad. gehde ehneree hairlaj bgaga medruuleh jaahan ch gesen halamj anhaaral oilgoltcol heregtei gedgiig tanai nohroos ch olj harlaa. iim zuil dutahaar l amidraliin bersheel, humuusiin buruu zobolgoond dorhnoo abtaj ganhdag. tiimees hairtai humuus oorsdoo zurhnii ugee mash sain oilgoltcoj bas uuchilj surah heregtei ta 2 amjilt husye. eblereh boltugai. hairtai bol bitgii dahij aldaarai
Hvvhenshig iim olon zantai erchvvd kezvv dee.
nadad l lav taalagdsangui henees bh daa yahuu dee … ugaasaa uuruus ni jiremsen bolson uchir l message bichseng udii nasnii er hun oilgomoor l yum, setgelgui l nuhur bna daa … ah duu hamaatan sadantai oligtoi ug duugarahgui bol bas neeh uchirgui chamtai suuna gesen bodolgui nuhur bsan yum bishuu, chamaas deer hun taarsan bol chamaig bayartai ch gej magadgui gar baij, odoo tegeed chamaas iluu yum oldohgui ergeed irj bga yum bailgui … bi l lav tegj oilgoj bna, Tsagaa tulahaar erchuud chini harin ih iimerhuu yum hardag yum shig bna lee, emegtei hun bol zailuul nadad sain geed l uruvduud dasaad suudag.
Хүний юм угаасаа сайхан харагддаг юм да
jhn harjn bai neg hiisen yumaa dahiad hj chadah bh shvv harj bsan ni deer bishvv
Eregtei hvmvvs joohon bandi bhda l iim bdg bizde, yalihgvi zvil deerees salna sarnina geed. Joohon mature bish zaluu bn.
2t umnuh bf chin uuruus chin ah, tgd chamd haritsangui zuulun handdag bsn bolohoor chi byur n bainga hervvl hiihiig asuudal gj vzdeggvi bolson bololtoi.
Zarim hvnd hervvlgdg mash tom asuudal, bie bienteige taarahgvi bgaagiin ilrel gj oilgodog,
Ta2 hoorondoo sain oilgotsohgvi l bndaa
Ийм өчүүхэн зүйлд ч сэтгэл гаргаж чаддаггүй эр хүн засарна гэж байдаггүй. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй бөөрөнхий хажуудхаа дандаа мэрж амьдардаг ийм хүмүүс ухаараасай. Би ийм хүмүүс хажуудхаа дандаа сэтгэлийг нь шанадгаж амьдарч байхыг харсан болхоос сайхан балгахыг нь үзээгүй ээ. Өөрөө сайн бодож шийдээрэй. Хүний сэтгэл гэдэг хийж буй бяцхан зүйлээс л эхэлж харагддаг даа.
Zan ni ingej oir oirhon olon dahin huvirdag hvnd bi l lav itgej chadahgvi baihaa. Tgd dutgvigee hvreheer garaad yavaad hed honogoor alga bolchdog, duraa hvreheer hvreed irdeg hvn hvvhed gargasnii daraa nyalh bietei chamaig bad hayj yavaad bval yaana? Ternees gadna chi uuruu ch gsn yur ni hairtai yumu? Oilgomjgvi yum.
Шийдвэр гаргаж чаддаггүй хүн юм уу даа танай найз залуу. Харин чи гуйлга гуйх гэж битгий бич л дээ. Бэр гуйх гэдэг.
ooroo med dee amidral chinii bodsonoos ilvv bayn shvv ohin min amjilt hvsii