Эртхэн гэрэлсэн дээр юм уу аль эсвэл…

108329507

Сайн байна уу? Та бүхнийг үнэтэй зөвөлгөө хэрэгтэй байна. Гэхдээ зөвөлгөө бичихдээ заавал нас, бас хүйсээ бичээрэй. Ингэх хэрэгтэй байгаамаа.

Би 21 настай. Энэ өвөл сургуулиа төгсөн. Тэгээд их зүйл асууж лавлаж ойлгох хэрэгтэй байнаа. Би амьдралаа 25-30 насандаа хүнтэй сууна гэж боддог. Гэтэл миний үе тэнгийхэн гэрлээд байх юм. Би үүнийг нь ойлгохгүй юм. Ийм эрт хүнтэй сууж хүүхэд гаргаж яадаг байнаа гээд л одоо миний сурах нас л гэж бодох юм. Гэтэл бас нэгэн айдас байгаа нь манай 30 настай ах, эгч нар ингэж зөвлөх юм. Хүний сайхан нь дуусчихвал яах юм бэ? Эртхэн гэрэл юун 25 нас вэ гэх юм. Би бүр гайхаад байх юм. Уул нь 21 нас гэдэг чинь их л залуу нас биздээ. Гэтэл зарим 21-тангүүд, 20-тонгууд өөрсдийгөө хөгширч байна гээд байдаг. Би бүр ойлгохоо байлаа. Яг миний асуух гээд байгаа зүйл бол эртхэн гэрэлсэн дээр юм уу аль эсвэл 25 хүртлээ сурч байгаад гэрлэвэл алзахгүй юу?

Эсвэл нөгөө сайнууд нь дуусчихдаг юм болов уу? Бас эхнэр нөхөр хоёр гэрлэхэд эхнэр нь онгон байх гэдэг орчин үед нээх сонин биш болсон гэх юм. Энэ үнэн юм уу? Би бол эхнэр ариун байх хэрэгтэй л гэж үздэг. Би нэг залууд бас дуралчихаад байна л даа. Хорвоо чинь яг бодсноор дардан байдаггүйм байна. Тэгээд үерхэлийг дагаад нөгөө секс гэж зүйл хамт явж байгаа юм тэхээр би гэрлэх хүндээ л өгнө гэж боддог. Гэтэл үгүй бол яах вэ гээд л…

Ер нь яг энэ насанд яах ёстойн бэ? Сураал байх уу сураал байх уу. Яг зөв хүн таарчихвал суусан л дээр гэж боддог. Гэхдээ бас зорилго, амжилт гэж нэг юм байна аа. Та намайг өөрийнхөө эмэгтэй дүү гэж бодооод чинь сэтгэлээсээ зөвөлгөө өгөөрэй. Би таны зөвөлгөөг амьдрал дээрээ хэрэгжүүлэх болно.

Тэгээд бас хүн бүр өөр өөрөөр зөвөлгөө өгч байна л даа. Жишээлбэл ямар ч хийсэн бүтээсэн юмгүй 30 хүрсэн эмэгтэй бол эртхэн суу хүүхэд гарга гэх юм. Харин эрт суусан нэгэн нь ийм эрт сууж яадым юм үз нүд тайл гэнэ. Хаха ер нь яг яах ёстойн бэ? Та хэрвээ 21 насныхаа амьдрал руу буцаж очивол яах байсан бэ? Бас та хэдэн настайдаа хүнтэй суугаад жаргалтай амьдарч байна вэ?

Эмэгтэй хүн болж төрнө гэдэг чинь бас их олон асуудалтайм байна, эрчүүд минь эхнэрээ хайрлаарай. Зөвөлгөө бичихдээ заавал нас, бас хүйсээ бичээрэй.

39 Comments

  1. зочин says:

    эрдэм номын мөр хөөнө гэдэг чинь таг ганцаараа явна гэсэн үг биш. Хүн гадаад дотоодод магист доктор гээд явлаа гэхэд хайртай хүнтэйгээ харилцаатай байж болно. Тэр бүх хугацаанд тэр хүн чинь үнэхээр шалгуур дааж байгаа эсэхийг таних сайхан боломж гэж бодож байна. ЧАМАЙГ ойлгодог хүсэл мөрөөдлийг чинь хуваалцдаг дэмждэг залуу мөн бол чамайг хүлээнэ шүү. гадаадууд бол хүнээ олсон тохиолдолд бүр хамтран амьдрах ч явдал байна. тэгээд төгсөнгүүтээ л суух хүн нь бэлэн болохоор шууд суудаг.  Тйимээс номын мөр хөөхөөрөө л ганцаар яваад дуусдаг гэж өрөөсгөл бодож болохгүй.  Манай найзууд эрт гэрлээд бүгдээрээ хоёр гурван хүүхэдтэй болоод салцгаасан. Одоо тэгээд сурсан мэдсэн юмгүй болохоор хувь хүнийхээ хувьд зүгээр амьдрахын тулд ажил төрөл олоход ч хэцүү нийгэмд эзэлсэн байр суурь карьер байхгүй болохоор тэр. Нөгөө нөхрүүд бол ондоо хүүхэнтэй суугаад л явчихдаг юм байна лээ. Нөхрийг хэт их шүтвэл хохироно шүү. 

  2. зочин says:

    эмэгтэй хүн зөвхөн сайн ээж сайн эхнэр байх зорилготой юу аль эсвэл сурч боловсорч оюун санааны түвшинд сэхээтэн эрдэм боловсролтой хүмүүс шиг амьдрах бас сонирхолтой юу гэдгээс эрт гэрлэх эсэх нь шалтгаална. Хэрэв хоолоо хийгээд хүүхдээ өсгөөд  нөхрөө халамжлах зэргээр сэтгэл чинь ханах бол эрт суусан нь дээр. Хэрэв арай өөр нийгмийн дээд байр сууринд амьдрах хүсэлтэй бол эрт гэрлээд хэрэггүй. Нөхрийн чинь боловсрол яваандаа чамд гологдож бие биенээ ойлгохгүй болж, амьдралыг харах цар хүрээ чинь ч өөр болж маргалдаж амьдрахын аргагүй там болж хувирна. Энэ нөхцөлд эхнэрээ хардаж атаархаж бүр баллаж орхидог хүмүүс бий. Эхнэр нь улам боловсролтой амжилттай болоод байхад нөхөр нь хэвэндээ бүр хаашаа ч ахидаггүй хүмүүс бий. тэгээд салахаас өөр аргагүй болдог. Гэхдээ хайртай хүнтэйгээ учраад хүсэл мөрөөдөл чинь ижил хариуцлагатай байвал эртхэн үерхэж байх хэрэгтэй. Тэгээд суух боллоо гэхээрээ та хоёр сууж болно гэж бодож байна. Хайртай хүнээ эр нь ч эм нь ч хүлээж болно шүү дээ. Гол нь зөв хүнээ олж хайрлах нь чухал

  3. baba says:

    Аан тийм нэмж хэлэхэд ирээдүйн нөхөртөө онгон очих нь маш чухал шүү. Чи нөхөртөө 2 дахин их хайрлагдаж 2 дахин бага хардуулна. /Эрчүүд их бага хэмжээгээр заавал хартай байдаг юм/ Онгон бэрийн үнэ цэнэ маш их шүү.

  4. baba says:

    33-тай эр. Энэ л миний заяаны хань гарцаагүй мөн гэж бодсон хүнтэйгээ эрт орой хамаагүй суувал зүгээр. Ер нь одоо ч гэсэн сайн хүн байвал эртдэхгүй шүү дээ. Одоо цагт эрдэм номын мөр хөөгөөд магистр доктор гадаад дотоодод хамгаалаад байгаа 30 шүргэж яваа ба түүнээс ахимаг хүүхнүүдэд яг өөрийнх нь түвшний боловсролтой ганц бие залуучууд олдохгүй нэг асуулал гараад байгаа. Тэгээд хүнийхийг булаахаар сэтгэл шулуудаж айл гэр үймүүлж зарим нь пижигнүүлж байх юм. Эсвэл бүр хэт цензур тогтоодог, зожиг, ааш муутай болсон байх ба эсвэл хувь тавилантайгаа эвлэрээд насыг баръя гэж шийдсэн байх нь элбэг болж: Сүүлдээ бүр СУПЕР ЭМЭГТЭЙ СҮҮЛД НЬ ХАРАМСАНА гэж үг хүртэл гарсан байх жишээний. Хараад байхад бага залуудаа зангаа авалцаад суучихсан хосууд амьдралд амархан хөлөө олоод байх шиг санагддаг.

  5. hulk says:

    hachin ym bodoj yawhiin odoo suuy gewel shuud odoo henteiuch hamaagvi suuchhuu ayandaaal suuh hvn chini garaad irneshdeee

  6. nemj helehed says:

    nasaaraa haramsaj amidrahgyin tuld hynee songoj suuh heregtei shyy,bi 28tai hyntei suuj bsan odoo bodohod bas l ert bsan bga yum,manaihan ert hugshirdugiin shaltgaan zaluu saihnaara baij hugshin gej boddogt bga yumaa tegeed az jargaliin gormonoo ustgaad gadnii 50tai manai 50tai 2hyniig haricuulahad oilgomjtoi baidag yum,busdaar chi bol zuv bodoltoi bna,bi 21tei untaj bsan hairan bie mini gej ih haramsadag yum daa,haa1 bodoh.r davchdaad baidag,manii yed iim internet gej baidaggyi zuvludug hyn gej byr baidaggyi bsan

  7. MglausCom says:

    Ямар ч байсан монгол эр хүн дээр шүү. Архичин ч бай, гуйлгачин ч бай. Ядаж биднийг жаахан байхадэсвэл ерээд онд гэж яр ад нэг нэгэнтэйгээ ярих зүйлтэй байдаг юм шиг байна лээ. Би олон гадаад хүнтэй суусан эмэгтэйчүүдийг мэднэ. Өөр орны хүмүүс гадаадынхантай суугаад, тухайн орны хуулийн орчныг мэдэхгүйгээсээ болоод хүүхдээсээ салж амьдын хагацал үзэж буй талаар олон сувгаар( гадаадын) гарч байхыг харсан. Иймд нэгт монгол хүнтэй суу!
    2. Хэн нэгэн сонгосон хүнээ ээж аавдаа үзүүлж ( ямар нэг зүйл хэт их лавширхаас өмнө) тэдний сэтгэгдэл ямар байгааг асуухгүй ч сайн ажигла. Тэдний санал найз нөхдийнхөөс илүү үнэний хувьтай байдаг юм шүү. 
    3. Удам судрыг нь судал. Алим модноосоо хол унадаггүй. Эх нь шийр алаг бол…. гээд үнэн үг байна шүү.
    4. Танилцаад л суух биш шүү дээ. Тиймээс нэг нэгнийгээ таних хугацаа байх хэрэгтэй шүү дээ. Наандаж 3 жил байна гэж бодохоор тэр хугацааг бас бодолцох хэрэгтэй учир хүнтэй танилцах, дотносохыг битгий хойшлуул
    5. Онгон  байна гэдэг одоо үед тийм чухал биш байх гэж бодож байна. Яг суух дээрээ тулсан чинь сексийн таашаал тэр хүнээсээ авч чадахгүй бол яах вэ? Ихэнхи монгол эмэгтэйчүүд тавьж үзээгүй байлаг. Би нөхөрдөө бүх зүйлсээ зориулсан. Бид 2 10 жилийн нэг анги. Гэтэл манай хүн ердөө суугаад анхны хүүхдээ 5 сартай байхад л хардаж эхэлсэн. Одоо бид 2 3 хүүхэдтэй. Одоо л манай нөхөр тайвширч байх шиг байна даа гэж би боддог. Тиймээс миний зөвөлгөө бол онгон байх чухал биш. Сексийн хувьд таарамжтай хүнээ ол. Үз гэхдээ завхайрч болохгүй. Сул энгэртэй байж болохгүй. Чиний бодлоор бол сурч боловсроод, хүмүүсийн зөвлөснөөр 25 гээд хүнтэй суувал өмнө нь хэн нэгэн хүн байгаагүй гэвэл утгагүй шүү дээ. Харин зөв хүнээ олохын тулд хэд хэдэн хүнтэй үерхээд үз. Харин яг суух гэж байгаа хүндээ заавал тэдэн хүнтэй унтаж үзсэн гэж хэлэх алба уу? 
    6. Монголд хичнээн боловсролтой байсан эмэгтэй хүнийг дэвшүүлж чаддаггүй шүү дээ. Өөрөөр хэлбэл албан тушаал ахихад эмэгтэй хүнд зогсох зогсоол нь тодорхой. Тодорхой нэг албан тушаалаас илүү гаргадаггүй шүү дээ. Би бол өөрийгөө хүүхдүүддээ гологдохгүй сайхан , мэдлэгтэй ээж байж, сайхан хүмүүсийг монголдоо нэмэх ёстой гэж боддог
    7. Монгол хүмүүсийн дундаж наслалт маш бага. Гадаадынхан шиг 80-90 наслаад ханьтайгаа өтлөж байгаа хүмүүс их ховор. Тиймээс ханийн жаргалыг заавал хоошлуулах хэрэг байна уу. Аав ээжийгээ чадалтай байгаа дээр алдах даа алдаж, онохдоо онож, өөрсдөө амьдралын эрээн барааныг харж ухаарч, туулж байсан нь дээр дээ. Залуудаа суувал салалт бага, жаргал их, тунирхахдаа тунирхаж, хамтдаа хал үздэг юм. Хөгшрихөөрөө энэ нөхөр ингэх гээд байна уу даа гэсэн хардалт ихтэй, санаа муутай л болчихдог юм шиг байдаг юм.
    8. Өнөөдөр би 39 хүрлээ. Эмэгтэй

  8. Oyunka says:

    Gadnii huntei, Europe esvel Amerik huntei suu doo. Manai erchuud avah yum bhgui. Bugd araar tavina, emegtei huniig hundlehgui, geriin ajild tuslahgui, arhi ih uuna showdna, zavaan zalhuu bdag yum. Bi lav 20 jiliin umnu yu ch medehgui jaahan ohin ongon bhdaa suusan, nuhruu huurch uzeegui. Teglee geed manai nuhur dursdagchgui, araar bainga taviastai. Ailiin ehner bolson ch egch ni gadaadad master hamgaalsan, uuriigee hugjuulseer irsen. Nuhur bol amidraliin batalgaa ogt bish shuu, hezee ch chamaig orhiod yavj chadah huuramch humuus bdag yum daa.

  9. bobo says:

    egch ni odoo 34tei anhnii huuhdee 19 tei gargasan odoo 4 huuhedtei ajil hiij bhdaa nuhurteigee taniltssan tegeed ajliihaa hajuugaar suraad huuhdee turuuleed usguud bolj l bna minii zugees zuvluguu gevel nuhur boloh hunee sain taniad bas setgel zurhee sonsood hair mun gej bodsonuedee huntei suuval ert oroi ni chuhal bish gej bodoj bna ,mun surj bolovsrohod hunii nas oroitdoggui yum zutgel bval,za tegeed hair haniin uilsed chin amjilt husie

  10. Gyalbaa says:

    Hezee hentei haanaa gerleh ni chini  erhiin asuudal

  11. girly says:

    Heze ch gerlesen yahawde, heterhii ert bish heterhii oroi bish bol ymar hamaa bainaa, tsag n bolood suuh hani chin hureed ireheer ayandaa gerlen de, nuhurtuu ongon ochij yaahin, ehendee ehneree hairlaad suid l boloh baih gehdee daraa n sexiin medleg muu chadvar muu geed nuatai bolvol yaana, joohon turshlagtai bhad zugeer shd, anh hiihed emegtei hun tavidaggui shde, yvaandaa saihnig b medreed tavij chaddag boldog, tgher sur medej av ghde zavaart geegui shu, teged tsag n bolhor tsaanaasaa l buh ym chin burdeed l gerelchinde, odo ingej asuuj zovj yaahin zuger taavaaraa amidar shiidver bitgi garga, gerlesen neg huuhedtei busgui

  12. Зул says:

    Чи өөрөө сэтгэл зүйн талаасаа хүнтэй суух цаг нь боллоо гэж мэдэрч байгаа тэр үедээ л суу. Чи өөрөө хэллээ шдээ. Сурч боловсромоор байна гэж. Дотроо юу гэж бодож байна тэрүүгээрээ л шийд.

  13. uyanga says:

    26 насаас хойш эмэгтэй хүний царай зүс гандаж залуус харахгүй хэцүү яг намар шиг тэгээд гологдол болдог шүү

  14. alexis says:

    Yadaj 25 hurtlee surna gej bodoj baina, zaluu baigaa deeree l surahgui yum bol suuld ni haramsah hereg garval yaana tiim biz dee? Bid ch ed tsetsegledeg nasan deeree baina daa, uunees tsaash ch uchnuun ireedui baina, 30 nas hurtel barag 10aad jiliin zai baina shuu dee, teglee geed ooriigoo taivshruul gej baigaam bish shuu…gerlehed arai l ert baina, yag taarch tohiroh hunee oloogui yum bol yundaa yarah ve

  15. alexis says:

    шаардлага өндөрсөнө гэж айх хэрэггүй ээ, чи хичнээн өндөр боловсрол эзэмшээд мундаг боллоо ч гэсэн чамаас илүү, эсвэл чамтай эн тэнцүү хэмжээний боловсролтой чадалтай хүмүүс хаана ч хэзээ ч байсаар байх болно ш дээ. Тэгээд тийм боловсролтой хүрээний хүмүүсээс сонголтоо хийвэл сайн л биз дээ, Ер нь бусдаас илүү гарчихвал яана гэж айх нь хэрэггүй зүйл, яагаад гэвэл чи хэзээ ч бусдаас, бүх хүнээс илүү болж чадахгүй, 21 гэдэг надтай чацуу юм байнаа, хичнээн мундаг болж байлаа ч үүндээ ханах хэрэггүй улам л гоё, улам л лаг болохын төлөө хичэсээр л байх хэрэгтэй. Аан бас боловсролтой эрэгтэйчүүд өөртэйгөө адилхан л чадалтай эмэгтэйтэй ханилахыг хүснэ, түүнээс биш хэзээ ч нэг ядуу, дорой хүнийг насаар нь тэжээж өөд нь татаж авахыг хүсэхгүй л болов уу.

  16. dfgh says:

    ert gerlehiin esreg bna. 25-30 gedeg bolj bna. tegehiin tuld 22-23 nasandaa gerleh hunteigee taarchihsan ajiglaad yavna gesen ug, taarahgui bol salna.

  17. hoho says:

     nemj helhed Mungu harj suuj bolohgui tegvel mungu duusdag shig hair bas duusna 

  18. mazzy says:

    25-30 насанд хүнтэй гэрлэнэ гэдэг чинь хамгийн тохиромжтой гэж бодож байна. хэт эрт хүнтэй суучихвал сурч боловсрох тэгээд цаашилбал залуу байгаа дээрээ хүн юм юмыг үзэх нь зөв гэж бодож байна. Хэт эрт суусан хүмүүс салах магадлал өндөр юм шиг санагдаад байгаа надад лав 2лаа юу ч мэдэхгүй тэгээд биеэ даагаагүй байж эцэг эхдээ ачаа нэмэх байх даа Миний хувьд 26тай одоо ч гэсэн сураад л байна, ер нь 30 хүрч байж хүнтэй сууна гэж бодож байгаа Найз залуутай үерхээд 3 жил болж байна, Гэхдээ бас одоо хүртэл сайн бүрэн дүүрэн таниагүй юм шиг…

  19. hoho says:

    Nasnii hania olj suuna gedeg bol chinii ene nasanda herhen yaj amidrah ve gedgiig chin notloh mash tom asuudal odoo suula ged avchihdag baraa ch nish daraa suunaa geed oldoh zuil ch bish zugeer l uchirah yum boloh yum boldgooroo l blno chi bol zaluuhan bn bi 24tei 18tai bhda nuhurteiguu taniltsaad odoo 3 huuhedtei bi bol ertdee l oroh bh gehdee ert ch bai hoino ch bai boloh yum bolj l bn harin hamgiin chuhal ni zayanih aa haniig olj hairlah bhgui yuda minii nz nar bas huntei suuchihaad salsan ohiduud bna ene yuniih ve gvel hani ijlee buruu songoson setegliin hudulgunur yumand handaj bgagiih tiim bolhoor chi bitgii yar hezee ch sain humuus duusahgui baraa tavaar bishdee hunii uger ug hj bolohgui uuruu uurinhu huvi zayand ezen ni bai 

  20. yadviga says:

    yarval daarmoi.

  21. uran says:

    zarim humuusiin zovolgoo ih taalagdlaa, tiim bolohoor bi davharduulj bicheed hereggui biz dee gej bodloo. Odoo naiz zaluugui baigaa bol yun huntei suuh ve!!! ehleed haraad, durlaad, hairlaad,  (naizlaad), bolzood, uerheed, ar geriinhentei ni taniltsaad, aav eejteigee taniltsuulaad tegeed suuh amidrah talaar yrih baih gej bodoj baina. esvel odoo suud suudag bolson ym uu??? 
    Manaihan ar geriiheniig ni sain sudla geheer l bayn, yduu ch ym uu esvel ter ni tend tiim gaigui ajil hiideg geed baidagiin… ter bol bas bishuu, ar geriin humuujil, amidraliig harah setgelgee geed olon zuil baina l daa hichneen bayn baigaad hudaldaj avch bolohgui…
    Za bolovsrol ezemshih tal deer bol zaluu hun ooriigoo hogjuuleh ni zovoo, gehdee het ondor bolovsroltoi bolchihoor busad humuus gologdood baih taltai, za deer bichsen hun minii heleh geed bgaag bichsen bn.

    tsag ni bolohoor chamd medegdeh bh oo, ene huntei l suuval nadad tohiroh ym bn geed, chi zovhon ene zaluu nadad hairtai tiim bolohoor namaig jargaana, minii araas ih guigeed bgaan gej songoltoo hiih bish harin bid 2 bie biedee hairtai, bie bienee oilgodog, hundeldeg, bie biedee huleetstei handaj chadna gesen hunteigee l suuh heregtei bhaa, ter ued chi hedtei ch bsan ertdehgui gej bodoj bainaaa,  amjilt husey, sain hanitai, hoorhon huuhduudtei bolooroi, huuhdee harin ih oroitood demii ym shig bna lee 24-28 hoorond (nohroo olson bol sh t)

  22. Baatar says:

    Хамгийн дээр сэтгэгдэл бичсэн Мөөгий гэж хүн ” Эрт битгий гэрлэ, Орой битгий гэрлэ, цаг нь болхоор гэрлэ ” гэх юм. Цаг нь тэгээд яг хэзээ болдог юм бэ. Ямар айхтар цаг хугацааг мэддэг хүн бээ

  23. tom ah says:

    odoogiin zaluusiin setgehui jaahan buruu tiishee hazaij bgaa ni unen. yalanguya hotod osson gangan brand hooson zaluus bol estoi hereg bhgui shuu minii duu. ghdee bugd bish l dee. chi ooriin zurh setgelee sain sonsoh heregtei. hezee huntei gerlehed belen bolno ter ued l taavaaraa gerleeerei. busdiin ugend buu or, heregteig ni avch heegguig ni gee. chi bol coriin ganc gdgee yamagt sanagtun. yer ni bol jaahan heneggui hainga erchuud l sn hani, sn er bdg yum. hotiin shouchin zaluus hereggui shuu.

  24. ganbaa says:

    Юуны өмнө хүнээс асууж байна гэдэг чинь өөрийн гэсэн бодолтой хүний шинж. Сайн байна. Ах нь 42 настай. Амьдрал дээр харж байхад сургууль боловсрол хөөсөн ихэнх бүсгүйчүүд оройтож гэрлээд гэр бүлдээ  төдийлөн сэтгэл хангалуун бус байгаа харагддаг. Шаардлага нь өндөрсчихдэг гэх үү дээ. Бидний үед 23-25 настайдаа их дээд сургууль төгсдөг байсан болохоор оюутан цагтаа бараг ханиа олоод авчихдаг. Олж авч амжаагүй нэг нь ажил дээр гараад ТМС, техникум төгсөн нэгнээс аваад суучихдаг байсан болохоор хоёр биендээ болоод л явчихдаг байлаа. Өнгө, мөнгө хөөх гэхээсээ хань болох хүнээ хайдаг байсан гэх үү дээ. Өнөөдөр бүсгүйчүүд маань ч тэр, залуус нь ч тэр өөр өөр сонирхолоор хань болох хүнээ хардаг болсон санагддаг. Аль аль нь өндөр шаардлага тавьдагч өөрсдөө шаардлагыг нь биелүүлж чаддаггүй болохоор түмэн зовлонгийн эхлэл нь болдог. Миний дүү одоо дээд сургуулиа төгсөж байгаа болохоор хэзээ ч боловсролгүй байтугай дээд сургуулиа төгсөөгүй нэгэнтэй суухгүй. Гадаадад сураад ирэх юм бол дотоодод сурсантай нь суухгүй. Өндөр цалинтай ажилтай бол доогуур цалинтай нэгэнтэй харьцахгүй, албан тушаал илүү бол доогуур нэгэнтэй ярихгүй дээ. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл чиний нас ахих тусам нийгэмд эзлэх байр суурь чинь бэхжих боломжтой. Түүнийг дагаад шаардлага чинь ч өндөрсөх болно гэдгийг ойлгоорой. Хэрэв энэ бүхнээ тэвчээд хань болох хүнээ сонгож чадна гэж бодож байгаа бол урагшаа гэмээр байна. Харин эргэлзэж байвал ханьтайгаа хамт нийгэмд эзлэх байр сууриа олж аваарай.

  25. зочин says:

    Монголын хувьд залуучууд эрт гэрлэх хандлагатай байдаг болохоор 25-аас нээх хэтрээд хэрэггүй гэж бодож байна. Гэхдээ чи өөрөө зөв хүнээ олсон гэж бодож байгаа тохиолдолд. Бусдаар таарсан таараагүй хүнтэй гэрлэх нас болчлоо гээд гэрлэж болохгүй л дээ. Ер нь гэрлэлтийг хоёулаа ярилцаж төлөвлөж байж шийднэ үү гэхээс чи ганцаараа төлөвлөөд төлөвлөөд нэмэргүй ш дээ

  26. ys says:

    25 hurch bgaad suu za odoo amidraliig sain sudal setgeliin hudluluur shiideh geed bna uu chi huntei suuj huuhed gargaj togoonii bariul boloh gej yund yarad bga yum chi aan

  27. UB says:

    Монгол эмэгтэйчүүд дунджаар 24,2 нас. харин эрэгтэйчууд 26,2 настайдаа гэр бүл болж байна гэсэн судалгаа гарсан байналээ. Тэгэхээр эмэгтэй хүн 24 хүрэхээсээ өмнө гэрлэвэл сайхан таарна гэсэн үг

  28. UB says:

    Монгол эмэгтэйчүүд дунджаар 24,2 нас. харин эрэгтэйчууд 2.,2 настайдаа гэр бүл болж байна гэсэн судалгаа гарсан байналээ. Тэгэхээр 24 хүрэхээсээ өмнө гэрлэвэл сайхан таарна гэсэн үг

  29. llll says:

    Hi bi bas yag l chamshig 20-21 nastai gehdee ert gerleh talaar boddoggui ehleed bi gsn bie huniig bii bolgoh heregtei yum shig sanagddag tegeegui bj neg yumtai naaldchihdag tgd l huuhed ger oron enee teree geed 20toi avgai l bolno nuhuruu harddag huuhdee hardag salah geheer ymr ch bair suurigui salahgui geheer nas zaluuhan gh met asuudaltai sanagddag bolohoor het zaluugaaraa bish hugshirhuusuu umnu gerlene gj boddog humuusiig dagaj gerlej bgaa humuus salna geheer bas dagaj salhiim bhdaa gj bodohoor ineed hureed bdiin 

  30. dd says:

    hunii saihan ni shilegdeed duusah ni barag unen dee. manaih shig ert gerldeg ulsad shilegdeed duusana sh dee. yamar 30 gartlaa gereldeggui ulsad amidarch baigaa bish. jil ireh dusam l bagsaad baina shuu dee. shilegdmel ni uldej baina. niit 30 nastai hunii heden hubi ni ger bul bolson bain gej bodoj baina. barag 90 % ni ger bul bolson baigaa mongold. solongost 10 % ni bolson baigaa. tegeheer chamd uldsen 10 % ni l onogdoj baina. 25 tai suuhad 50 % ni onogdono. mongol bol solonsos yapon eourop bish. 30 hureed shilegdeed uldsen 10 % aas songoltoo hiidee. bas chamaag 40 hurhed huuhed chini 10 nastai l baina. harin 20 toi suusan bol huuhed chini ih surguuli tugusj baina. ali ni deer be? 

  31. heree galuug duuraij holoo holdoov gedeg shig... says:

    Хүний сайхан нь дуусчихвал яах юм бэ? gesen uguulber taalagdsangui. yagaad ? tegeed odoo dandaa muu muuhai humuus ni uldsen tsaashid uldeh hereg uu. ah egch chini sain huntei suusan uu. tuunii naiz nuhud ni suuhgui baij baigaad hojuu suusan humuus ni dandaa muutai ni suusan yumuu. iim teneg ug bitgii hel. hunii amidrald yu ch tohioldoj bolno. ajil torloos shaltgaalj oroitoj suusan huniig aliig ter gehiin. tsaashid sain humuus baina baih ch bolno. huniig bitgii baraa tavaartai zuirle. hun uhej l baidag dahin shineer torj l baidag shig erdem nomin mor huusun zaluus gadaad dotoodod sursan ajillasan zaluus geed ochnoon l zaluus baina shdee. hunees ursuj hunii ugend orj yugaa ch medehgui suuna gej uu. hun zovhon oorooroo l baih heregtei. chinii nasan deer surch bolovsroh heregtei l gej bodoj baina. tegj baital zayani hani zam deer gedeg shig negen sain zaluutai uchrah biz dee. yarval daarna gedeg dee. minii bodloor emegtei hun 25-30 nasni hoorond gerlevel yag bolno gej uzdeg. neg ug baidag daa doloo hemjij neg ogtol gedeg ug. ene ug zugeer ch neg garaagui baih aa huuhee. tanai egch ah nar chini joohon buruu yaridag yum shig sanagdlaa. chi yu husne zurhee l daga. bas aav eejiinhee ugend or. tegej gemeen chi hun…

  32. suhee says:

    Za ahn 28tai ehner 2 huuhedtei 20toidoo suuj bla bas ui tengiih bolohoor neg negteigee baritsah asuudal gardii duu bol bur demii 2-5 nasaar ah baiwal zuer za tgd bid nariin uid ehner ongon ariun tseber baibal bayarladag blaa odoogiin huuheduud aihtar boljee tedniig dagj sabsagnaad yaahab sn bod nohortoo unench ochibol ydaj chamaig hundelen hairlana ydaj daraa heleh ugteishdee nohor boloh hun chin t1 bishel bol za tgd ah nariinhaa ugnees heregteig ni abaad hereguig ni hayaarai etsest ni helehed nohot boloh hunee sn sudalaarai daa uulzaad udaadui door ni orchiw snch bi saarch bi shuu dee manai erchuud chin amjilt

  33. зочин says:

    Сайн уу? Эгч нь 35 настай. Ер нь төдийд өдийд гэрлэх зөв гэдэг зүйл байхгүй ш дээ. Өөрт тохирсон, зөв хүнээ олох нь чухал. Тэрнээс биш миний үеийнхэн хүнтэй суугаад байна, би ч гэсэн сууя гэдэг асуудал байж болохгүй. Хүн үхнэ гэвэл бас дагаж үхэх юм болж байна уу? Хамгийн гол нь зөв хүнээ олох. Одоо бол чи дурлаад, найз залуугийн чинь бүх л юм сайхан санагдаж байгаа байх. Гэхдээ хамгийн итгэдэг найз нараасаа найз залуугийнхаа талаар асуугаад үзээрэй. Бас аав, ээжийнхээ үгийг ч сонсоод үзээрэй. Тэд нар чиний олж хараагүй зүйлийг олж харна. Тэгээд бодоод үз. Муу тал байна гэвэл тэрийг нь тэвчээд байж чадах уу, үгүй юу. Чадахаар бол асуудалгүй ш дээ. Тэрнээс биш хүний үгээр амьдарна гэж байхгүй. Хүний үгийг сонсоод, бодож үзээд өөрөө шийд гарга. Унтаж хэвтэх асуудал бол нэг их том асуудал биш. Тэр залуу чинь чамд үнэхээр хайртай бол чиний бодлыг хүндэтгэх ёстой. Чамайг хүсээгүй байхад, бэлэн биш байхад хүчилж, хайртай гэдгээ батал гэж байгаа бол чамд тохирохгүй, чамайг хүндлэхгүй байна гэсэн үг. Иймэрхүү байдал гаргавал чи өөрийнхөөрөө л шийд. Хүсэж байвал хий, хүсэхгүй байвал боль. Чи бол хувь хүн. Чи бол цорын ганц. Тийм болохоор хүмүүс тийм байна гээд чи тийм байх албагүй. Өөрийнхөө амьдралыг чи өөрөө л бүтээнэ. Амжилт хүсье.

  34. Negen zaluu says:

    Za iim bn agaan duu : bi 28 tai gants biye zaluu bn. Yer ni emegtei hun erthendee gerluul ih zugeer baidiin, gehdee mash bolgoomjtoi songohgui bol ert gerlesen hosuud ihenh ni saldag. eregtei hunii huvid gerleh nas bol ihenhdee ( Bugd bish ihenhdee gej bgaam shuu ) 25 aas deesh nas baidag. tiimees chi gerluul uuruusuu 4,5 orchim nasaar ah bval zgeer gsn ug. bagachuud bolon chinii uyeiin zaluus zgeer l yaah iih ni medegdehgui yavaal bn harj bgaarai. 2,3 jil ch hamaagui hamt yavaal bn yaagaad gevel er hunii huvid setgel sanaa amidral ahui ni buren tuluvshuugui gsn ug, tiimees gerleh nasiig ert oroi gej heleh ni bas tiim ch onovchtoi zuil bish, gol ni zuv hunee oloh.

  35. Er Hun says:

    Amidtal gedeg chin sansanaar boldoggui bas tolvolj olohgui shuu dee…..sain Hun taaraldaad setgel sanaa niileed saihan amidarval neg hereg,yarad Bolson boloogui huntei suugaad salval yahuu geed……gol n chamaig hairaldag,zov setgeltei zov Hun baival bollool yvchihna daa.

  36. tsoomoo says:

    bi 23tai eregtei gerleegui l bna yundaa yardiin sursanch bai suraaguich bai odoo l lav gerlehgui yahav uerhel ntr l yu ym ghees heden jil dotno uerhej daraad n ter gerlej huuhed gargah ntree yrih n deer baih uchir zuggui hund durlaad shuud gerlene gj yu bdgiin. ghdee amidral yrihaas oor l bailgui. ma nzuud dund huntei suusan mortloo surch bolovsorch yvaa humuus zondoo l bna gol n huuhdiig l sain tuluvluh heregtei. za tegeed yaj shiideh n chinii l hereg

  37. agii says:

    manai mglchuud ih sonin setgehuitei uls shuu bi europod amidardag end bol 30 nas hurtelh surch bolovsroh uuriiguu hugjuuleh nas gej toozdog end uzeh yumaa uzeed buhl sain muug medeed uzeed daraa ni amidrald hul aldahgui zuv amidrahiig chuhalchildag getel mglchuud yagaa yagchgui baijij ert huntei suuj huuhed gargana yamarch tuluvluguu baihgui daraa ni yugaach medeegui 2 talaasaa niilsen humuus chin taarch tohirohgui uchnuun asuudal uusne tegeel salna medkuim da haashaal harna mgloor l duuren salsan huuhedtei nuhurgui huunuud bi zun amraltaaraa ochihooroo iiml dur tuhiig olj hardag 

  38. naraa says:

     hun ert uhej bna gevel chi bas ert uheh uu …….. 

  39. moogii says:

    Эрт ч битгий гэрлэ, орой ч битгий гэрлэ. Цаг нь болохоор л гэрлэ. Аяандаа энэ хүнтэй л амьдарвал өөрийгөө аз жаргалтай байна гэж бодож бас ээж аав чинь дэмжиж байгаа бол гэрлэ. Ганц чинйи сэтгэгдэл биш эцэг эхийн сэтгэгдэл их чухал юм шүү. Ядаж л тэд чиний төлөө найз залууг чинь чамд байдаг сэтгэл хөдлөлгүйгээр хардаг учираас чамаас арай илүү сэтгэдэг юм. Ингэж л зөвлөх байна. Өөр олон асуудлууд зөндөө бий бий. Энэ болгоны талаар ярьвал чи ч дуусахгүй би ч дуусёахгүй юм болно. Аяандаа амьдрал харуулаад өгнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.