Яавал бид хоёр аз жаргалтай амьдрах вэ?

56163934

Сайн байцгаануу. Намайг Б гэдэг. 29 настай, нэгэн гадны хөрөнгө оруулалттай компанид ажилладаг эгэл жирийн эмэгтэй. Энд бичсэн олон хүний адилаар, нөхөр болох хүнтэйгээ асуудалтай болоод, та бүхнээсээ зөвөлгөө хүсэж байна.

Би гэдэг хүн айлын ганц охин.  10 жилийн хичээл номоо яс хийдэг, багын бүрэг даруухан, онц сурлагатай охин байсан. Манай гэрийнхэн шаардлага их өндөртэй л дээ, ээж аав хоёр маань хатуурхахгүй ч багаас тайлбарлаж, боловсролын ач холбогдолыг ойлгуулсан гэж боддог. 20-тойдоо гадагшаа сурахаар явж, баян биш амьдралтай ээж аавынхаа насаараа хуримтлуулсан хадгаламжийг зарцуулж байгаа тул, зөвхөн сайн боловсрол олж, ирээдүйн амьдралынхаа төлөө хөдөлмөрлөнө гэж өөртөө амлалт өгч, зүтгэсээр сургуулиа төгссөн. Төгсөөд өөр хотын нэг сургуульд мастерын тэтгэлэг олж сурхаар явлаа. Зугаа цэнгэл, үерхэл хайр дурлал мэтийг хөөх эрхгүй гэж өөрийгөө үзэн, таарсан гадаад, монгол залууст нүүр огт өгөлгүй явсаар нэг мэдхэд 25 нас хүрлээ. Тэнд сурж байхдаа хайртайгаа учирсан.

Тун санамсаргүй байдлаар монгол гэдгийг нь мэдэж, мэнд мэдсэн цагаас эхлээд,  илүү сайн мэдэх тусам бусад эрэгтэй хүмүүсээс их өөр хүн санагдсан. Хотод байдаг бусад монголчуудаас зайгаа барьдаг, дотносохыг урьтал болгодоггүй, космополит сэтгэлгээтэй гээд л. Байр ойрхон болхоор өдөр болгон шахуу тааралдана. Бараг хагас жил гаруй таарахдаан мэндэлсээр, арай илүү яриа хөөрөөтэй боллоо. Анх удаа кафэд суухыг урихад нь хичнээн их догдолж байснаа мартдаггүй. Цаашдаа завтай цаг гарвал байнга ярилцаж суудаг боллоо, нэгнийдээ очдог боллоо, цугтаа ийш тийшээ явдаг боллоо. Тэр хүнийг сайн таних тусам ойролцоо гэр бүлд өссөн, адилхан орос сургуульд сурч байсан, багаас гадны оронд эрдэм ном хөөсөн, боловсролыг нэгт тавьдаг гээд өөртэйгээ ижил төстэй зүйлс олныг олж харсан. Ямар ч сэдвээр чөлөөтэй ярилцдаг мундаг мэдлэгтэй, боловсон, өвөрмөгц шогийн мэдрэмжтэй, өргөн хүрээний сонирхолтой гээд намайг олон зүйлээрээ татсан. Ингэж дотноссоор, нэг мэдхэд түүнгүйгээр байж чадахгуй болж, түүндээ анхны бүхнээ өгч, би тэднийхрүү нүүсэн. Намайг төгсөж цуг амьдарсан тэр нэг жил амьдралын минь хамгийн аз жаргалтай үе байсан. Цаг хугацаа явсаар нэг мэдэхэд би төгсөж, түүнд маань доктороо хамгаалхад нэг жил үлдсэн байлаа. Тэр маань намайг төгстөл нь үлдэхийг хүссэн ч 7 жил эх орон, аав ээж, найз нөхөд дээрээ очоогүй би үлдэж чадаагүй. Бас олон жил сурсныхаа хэргийг гаргахыг ч хүсэж байсан.

Ингээд олон жил хүсэн хүлээсэн нутагтаа очлоо, ээж аавтайгаа уулзлаа, гайгүй ажил ч олдлоо бүх зүйл сайхан байлаа. Гагцхүү тэр маань дэргэд байхгуй. Орой бүр түүнтэйгээ ярьж, санаж бэтгэрсээр маш удаан нэг жил боллоо. Нэг жил ч өнгөрч тэр маань ирлээ, ирээд гэрлэлтээ батлууллаа. Эхлээд бүх зүйл сайхан байсан. Манай ээж аав, тэднийхэн ч сүйд болон хүлээн авлаа, хадмууд маань, номын, зожиг хүүд маань хань болох охин гарлаа гээд байр авч өглөө, нөхөр маань өндөр цалинтай ажилд ногоон гэрлээр орлоо. Дутагдаж гачигдах юмгүй сайхан амьдарч байна. Даанч энэ бүхэн нэг жилээс удаан үргэлжилсэнгүй.

Нөхөр маань одоо хүртэл, монголын нийгэмд идээшиж өгдөггүй. Нөхөрт маань ажил нь сонирхол санагдсангүй. Олсон мэдлэг боловсрол нь одооны ажлаа гүйцэтгэх бүрэн чадварыг олгосон ч, яг өөрийнх нь сонирхолтой онолын салбараас хол. Хүмүүстэй таарахгуй их хөндий. Замын хөдөлгөөн, дэлгүүрийн очероос авхуулаад, ажлынхаа проект дээр хүртэл хүмүүстэй ойлголцохгуй бухимдана. Ажлынхаа газрын нийтийг хамарсан арга хэмжээ, бүр шинэ жилд ч очдоггүй. Дарга нар нь хаа очиж, ажилдаа сайн болхоор энэ талаар нь шахалт үзүүлдэггүй. Багын хэдэн найзуудынхаа ихэнхтэй ч ойлголцохгуй.  Ах дүү хамаатан садангуудаасаа хүртэл зайгаа барина. Цагаан сараар хүмүүстэй золгохгуй гээд, даргаасаа ийш тийш томилолт байнуу гэж гуйж байсан. Хамгийн гол нь энэ нь гэр бүлийн амьдралд хүртэл харагдах юм. Би хувийн орон зай гэдэг ойлголтыг мэднэ л дээ. Гэхдээ нөхөр маань арай л хэтэрхий хажиг хүн юм шиг.  Нэг гэрт ороод удалгүй, хувийн орон зайг надаас шаарддаг болсон. Нэг өрөөгөө өмчилж аваад, тэндээ хүн оруулахгуй. Нэг юмыг нь хөдөлгөсөн байвал уурлана. Ажлаа тарж ирээд хамгийн багадаа хоёр цаг тэндээ ном уншаад, тэмдэглэл хөтлөөд суух юмуу эсвэл тэжээдэг загасаа хараад суучихна. Эхлээд би стрессээс болж байгаа болвуу гэж боддог байсан ч энэ нь өдөр тутмын норм боллоо. Өөр хүнтэй болсон юм болвуу гэж бодож үзлээ, гэтэл нөхөр маань тэгэх хүн биш, ажлаа тараад л гэртээ ирнэ, гэр амьтай. Секс урдных шигээ сайн байдаг. Өөрөөс нь асуухаар энэ бол миний байгаа байдал, гэх юм. Гэрийнхэн нь ч багын өрөөндөө хаалгаа түгжээд суудаг хүүхэд байсан гэнэ. Дүү нь гээд оюутан охин бий. Надад их сайн, байнга гэрт ирж туслана, хамаг юмаа ярилцана. Гэхдээ ахыгаа ирэх цаг болхоос өмнө  гараад явчихна, ирсэн гэж битгий хэлээрэй гэж захина, нэг удаа учрыг нь асуусан чинь ах багын олон хүнтэй газар байх дургуй, намайг өрөөнөөсөө хөөчдөг байсан, одоо ч гэсэн хувийн амьдралруу нь орлоо гэж уурлана гэсэн. Тэгхээр яах аргагүй нөхөр маань зожиг хүн болж таараад байдаг.

Гэтэл би чинь эмэгтэй хүн шүү дээ, анхааралд нь өртөж эрхэлэхийг, өдрийн ажил, сонин сайхнаа ярилцахыг хүсэх юм. Удахгуй тэсэхээ байж гомдоллож, уурлаж, аргадаж үзлээ. Тэгэж байж бие биедээ болон өөрсдөдөө зориулах хугацааны график гаргууллаа. Та бүхэнд инээдтэй сонсогдох байх л даа, хэхэ гэхдээ нөхөр маань тэддэх, тэддэх өдрүүдэд цугтаа байна, тусдаа байна гэсэн хуваарьтай. Гэхдээ яах вэ наддаа бол ахиц гэж бодоод байгаа. Хүүхэдтэй болхоороо байдал өөрчлөгдөх юм болвуу гээд гуйхаар, нөхөр маань Улаанбаатрынх шиг бохир орчинд хүүхэд өсгөх дэмий, гадаадад юмуу өөр хотод амьдарвал болно, тэр болтол яриа байхгуй гэнэ. Найз бүсгүйчүүдээрээ гэр бүлээрээ уулзая гэхээр бас л үгүй, чи ганцаараа яв гэхийн. Хаяа нэг кинонд цуг явна. Өөрийнх нь сонирхол болоод ирхээр би аяыг нь даахгуй дандаа хотоос хөдөөгүүр явж, ууланд авирна, эсвэл загас барина, амьтны зураг авна.

Заримдаа энэ хүн надад хайргүй болчихсон, би зовоогоод байгаамуу гэж бодхоор бас үгүй юмаа. Ноднин намар нэг сайнс фикшионтой олон ангит кино гарлаа. Нөхөр энэ киног ганцаараа үзэж байж таашаал авна, чи хүсвэл нөгөө өрөөндөө үз гэдэг юм байна. Би тэссэнгүй уурлалаа. Хэрүүл боллоо, хэн хэн маань хэлэх хэлэхгүй үгс ярьж, уйлаан майлаандаа туллаа. Би зэвүүн хорон үгнүүдэд нь гомдоод ээж аавруугаа явсан. Уучлалт гуйгаад хүрээд ирэх болвуу гэж  горьдоод хүлээлээ. 11 хонолоо ирдэггүй. Надад хайргүй юм байна гэж бодож байтал, гай дайрч би шатны  уруу унаад, баруун хөлөө хоёр газар хугаллаа.  Нөхөр минь эмчилгээ эхэлснээс дуустал бараг хагас жил намайг асарж сувилсаар хөл дээр минь босгосон.  Олон хоног нойргүй сахиж, өтгөн шингэнийг минь хүртэл сэжиглэлгүй цэвэрлэж, эмчийн заалтыг, намайг загнан байж ясчлан биелүүлж байхад ханийн халамжийг мэдэрсэн.

Эдгэснээс хойш бүх зүйл хуучиндаа орлоо. Нөхөр минь монголын амьдралд би нөхрийнхөө амьдралын хэмнэлд бухимдсан хэвээрээ. Ийм л өвөрмөгц амьдралыг туулж байна даа. Ирэх хавраас нөхөр маань докторын дараах судалгаанд сонгогдож Америк явах болчихлоо. Цаашдаа тэндээ үлдээд ажиллах бололцоотой. Өөрөө бол, Монголоос холдож байна гээд бөөн баяр. Намайг авч яваад, тэнд хүүхэдтэй болоод амьдрах төлөвлөгөөтэй. Хэрвээ тийш очвол манай нөхөр бараг монголдоо эргэж ирэхгүй юм байх. Гэтэл энд надад карьер хийх бололцоо, настай аав ээж гээд монголдоо амьдрах хүсэл байдаг. Бас энэ хүнтэй тэндээ энэ янзаараа амьдарч чадах уу гэхээр хэцүү ч юм шиг. Нөгөө талаас энэ хүнгүйгээр ганцаар амьдралыг туулж чадахгуй. Бүр толгой эргэж гүйцлээ. Болдог бол нөхрөө, эсвэл өөрийгөө жаахан өөрчлөх юмсан. Манай нөхөр надаас 4 ах, 33-тай. Өдий насны хүмүүс өөрчлөгддөг болвуу? Яавал бид хоёр аз жаргалтай амьдрах вэ?

36 Comments

  1. Цогтоо says:

    Бүсгүй хүн цагаан зээр 2 нутаггүй гэж үг байдаг даа. Монгол ёсонд хурим хийхэд эхнэрээ уйлуулаад л гэрээс нь аваад явдаг даа энэ чинь л амьдрал шүү дээ. Нөхрөө дагаад яв хүүхэд гарга сайхан амьдарнаа хөгшрөхөөрөө хүрээд ирэхгүй юу нөхөртөө бүрэн итгээрэй үнэхээр ухаантай хүн ийм байдаг юм

  2. sky says:

    Yamr sonin yumbe hunii nutagt ymr hairtai yum be hun hun oor l bh l da nad bol eh orniig mini guitsh gazr gj ugui gehdee hana ch bsn nohroosoo salj blhgui amidrl haashaa ch ergj blno hair bhd buh zuil blno do

  3. Cynical Man says:

    Хаха бизнесман эрдэмтэнийг их шүүмжилжээ. Нэг нь монголд амьдрахад ашиггүй, нөгөө нь монголд амьдрахад ашигтайгаас яг адилхан хоёр гар байна. Хэрвээ монголдах бизнесийн орчин үгүй болбол, эсвэл дайн байлдаан болбол тэр нөхөр хамгаалах гээд байлдах уу? Гонж шүү дээ, монгол дах дансаа гадны банклуу шилжүүлээд, солонгост авсан байрлуугаа хамгийн түрүүн зугтаана. Эсвэл монголд тогтсон шинэ дэглэм, эзэлсэн улсуудтай хамтарна. Наймаачин хүнд ашиг гэж байхаас эх орон гэж байдаггүй . Хэзээ ч зэвсэг бариад өөрийнхөө төлөө бус, эх орныхоо төлөө дайтсан бизнесмэн гэж сонсоогүйм байна. Хэрээ хэрээнийхээ харыг гайхнаа гэж.

  4. chi shuu says:

    chi bitgii davar tehuu gedeg setgegdliig bichsen emegtei goyo heljee

  5. chi shuu says:

    энэ “piece of shit биздээ” гэсэн нөхрийн сэтгэгдэл их таалагдлаа.

  6. nuhur chin nad shig hun bn says:

    bi boddog yum. nadtai suusan emegtei jargah baih aa gej.

  7. Jen says:

    Chamaig sain oilgoj bnaa.Manai nuhuertei tustei hun um. Manai nuhur gehdee arai l baga zojig umuu. Iimerhuu humuus zasarna gej baidaggui um bn lee, bas iim huntei udaan aimdrahaar chi uuruu uusdag um bn lee. Bi nuhurteiguu suugaad 8 jil bolj bn. Odoo uuriiguu harahad huntei suuhaasaa umnu baisnaasaa ers uur bolson um shig. Urid ni humuustei niitech baisan bol odoo bas jaahan zjoig bolson um shig. Huuhed gargaad ch ihenhi uman deer huuhedteigee hoyulaa l nuhurgui hun shig l. Zarimdaa bodohoor yamar ch amidraliin bayar bayasgalangui met. Gehdee hairgui umuu geheer ugui ch um shig. Amidral er ni zolios um daaa. Chi arhi uudag agsan tavidaggui, avgai huuhen erguuldeggui nuhurtei baimaar baival bayar jargalgui iimerhuu neg heviin anidralaar l amidrah, esvel ugsuj uruudsan adal yavdaltai amidralaar yavah gesen. Bi heviin uitgartai amidraliig songoson doo. Chamd amjilt husie!

  8. oriana says:

    Хүмүүсийн комментийн сүүлд нь уншлаа. Сөрөг комментуудын ихэнхи нь энэ хүн Монголд дургүй юм байна ч гэсэн байна. Гэхдээ тийм биш л дээ. Миний хажууд энэ төрлийн нэг хүн байдгийн хувьд хэлэхэд наад хүн чинь энд ажилласан болж, хэдэн төг авсан болж байгаадаа стрессдээд байна. Оюуны потенциалаа бүрэн гаргах боломж гарахгүй байгаатай холбоотой байх гэж бодож байна. Угаасаа чи ч хэлсэн бол хүссэн онолынхоо чиглэлээр ажиллаж чадахгүй байгаа гэж. Иймэрхүү өөр зүйлд зориулагдсан хүмүүсийг жишээ нь уул уурхайд ч юмуу ажиллуулахад гутардаг юм аа. 

  9. oriana says:

    хаха танай нөхөр чинь манай хүний экстрийм хувилбар байна даа. Ерөнхийдөө яг ийм. Гэхдээ арай ч хамт байх хуваарь гаргах дээрээ тулдаггүй юм байнаа. Намайг харахаараа л тэвэрч суух гээд байдаг юм ккк. Нэгэнт амьдралаа хуваалцана гээд ханилсан бол болж бүтэх талаас нь ханиа ойлгох гээд үз дээ. Угаасаа ийм хүнийг чинь ойлгож амьдрахгүй гээд яах билээ. Одоо чинь дэлхий жижигхэн болсон 10000 км замыг 30 аас бага цагт туулж байгаа болохоор бүр болохгүй бол 2 талдаа амьдрахгүй юу даа. Болохгүй юм огт байхгүй. Би хамтын амьдралынхаа 60 хувьд нь тусдаа амьдардаг. Харин хүүхэдтэй болчихоод л нэг газраа хамт байна байх даа. 

  10. Франко says:

    Эмэгтэй хүмүүсээ гэж, жаргал байгаа газраас үргэлж зугтах юмдаа хөөрхий

  11. Хөөрхий нөхөр says:

    Яахавдээ хэт их гадаадыг шүтэхээр тэгдэг юм би мэдэж байна танай нөхөр хэзээ ч бизнес биш хүн байна одоо үед хэрэв нөхөр чинь биенесмен байсан бол юун америк явах гэж баярлах вэ монголоос буудна гэсэнч явахгүй энд манай монголд хязгааргүй их мөнгө хийх боломж байна америкд танай нөхөр очоод гайгүй ажилд ороод ороод хөөрхйи цалингаараа амьдрана дэлхий дээр өндөр цалинг зөвхөн топ менежерүүд л авдаг яаах вэ 10-20хон мянган доллар сард авч болно энэ бол piece of shit биздээ монголд ч хангалуун амьдарч чадахгүй. Нөхөр чинь хөөрхий ганцаардмал зожиг номбн гар бололтой Утаа энэ тэр шийдэгднээ асуудал биш монгол ч хөгжинө тйим чадалтай бол америк европод азид шууд нислэгтэй кореад байр байшин үйлчлэгч авалдаа чөлөөт нийгэм шүүдээ соц үед бол зугатахаас яахав

  12. zochin says:

    Tegeed ch 4 ah mash sain yag zayanii hani. Ahnii haniig guitseh hani gej hezee ch bdaggui yum shuu. Uvchin zovlon tohioldson uyed chin hajuud chin bh iim hun oldoh uguig sain bodooroi. Iim sain zaluug bitgii l aldaarai daa. Amjilt

  13. zochin says:

    Sain l zaluu bna shdee. Harin ch buh zuil ni todorhoi amar yum bishuu. Ter hoorond ni chi ter tsagaa uurtuu zoriulaad bj boldoggui yumuu. Sex iin amidral chin heviin l bol iim bolovsroltoi  uhaantai halamjtai zarchumch hun oldohgui shuu. Eej aav bol yahavdee ohindoo sain saihaniig l husne sain hanitai az jargaltai l amidarch bval ted chin boloid l yavchihna. Nuhriin chin zuv shdee. Iim gamshgiin utaatai bohirdoltoi gazar huuhed turuulj usgunu gedeg mash hetsuu. Huuhed gargaad l yun career manatai boloh blgui. Uvdunu uilna utaant bagtarna hool hunsnii standart geed l…. 

  14. zaya says:

    jagaltai gazar hun togtdoggui gedeg ug baidag daa huuhee

  15. emch says:

    Yostoi uhaantai sain zaluu bn da iim l nohor olj avah yumsan . Chi denduu davraad bgan bishu? Barag togs gehed boloh nohor bn da. Salaad oor neg mongoliin demii gonzgoitoi niiled uzehgui yu chmad uchirgui ih hairtai handaj odorjingoo chamaig asardag hun bval chi durtain bishu ter yed bas naad zaluuga bodool olon yum yarih gej bgan . Naad hunteigee l hayagdchihgui ayataihan baihiin bod esvel nasaara haramsana shu ugaasaa zoolon ni hatuugaa gedeg ug medehu odoo bol tegj l bna heden chinii daraa chinii ugeer l hun bolno doo  . Harin ch nohroor chini baharhaj bn shu dongoj 33 toi mortoo tiim uhaalag aihtar bas sexdee sain gej bga chi bitgii davar tehuu laitai yumaaaaaa

  16. yoo says:

    Manai nuhur shig l hun uvduj bhad showdaad tasraaf irdeggui yum ba daa. 
    Tanai nuhur yamar asuudald serious handah ve, yu iluu chuhal ve gedgee meddeg l yum ba. 
    Ub t huuhed usguh muu shuudee. Nel bohirdol. Hamt tv uzdeggui, ohin duu ni ahiigaa irehees umnu yavchdag ni sonin yumaa. gehdee sain tal ni ikh yumaa. 2 talAsaa zohitsoj l biye biyendee udaan hugatsaanii turshid uusch l amidrana shuudee. tanai nuhur chini ireeduin ner hundtei sudlaach, professor ntr hun boloh zorilgotoi bol udur bur ajillaj baij l terendee hurne shuudee ohin mini

  17. emegtei says:

    Hun dandaa uurt baihgui zuilee husdeg ni jam yumdoo. Manai nuhur bol tanai hunii esreg yum bna. bolson buh yumaa yariad, muu medeegee bol namaig daramtalj bga ayatai hetruulj davhar namaig zovooj nervtuulj yarina, tegj kaif avdag yum shig bgaan, bi bol sain sonsogch zuvlugch ni.. 
    Harin bi bol ene buhnees zalhaad uuriinhuuruu, gantsaaraa baih durtai, olon huntei niileh durgui, tegsen hernee hajuudahaa sain halamjilj, ajlaa yas hiichihne, huuhduuddee hundlegdsen sain eej. Yahav chinii kharakter uur uchraas huleen zuvshuurch chadahgui bga baih. Etssiin dund chamaig uvdsun uyed noir hoolgui asarna gdg bol sain l hun bnadaa. 
    Tanai nuhur uurchlugduh ni yu bol harin huuhedtei bolbol huvaarind ni l tom uurchlultuud orj, yavaandaa uruunduu suudag tsag ni bagasah blgui dee. Turulh zang zasahad hugatsaa ih ornodoo. 

  18. Cynical Man says:

    Муу хүн бол биш байнаа. Суухгуй юу.

    Өндөр настай хүмүүст виза төвөггүй дарж өгдөг юм билээ. Ээж аавыгаа аваачаад, жилдээ нэг бүтэн биеийн үзлэг, эмчилгээг нь хийлгээд буцааж байхгуй юу даа. 

  19. ganaa says:

    tm hun hzee ch uurchlugdudgui ymaa chinii l songolt shu de amjilt husie 

  20. zochin says:

    Хааяа пиво уучихдаг орж ирээд уучлал гуйгаад эхнэрээ эрхлуулдэг. Хааяа оройтоод ирдэг. Орж ирээд сонин сайхнаа яриад хамт хоолоо идээд тэврэлдээд зурагт уздэг нехер дээр юм байна. Хуухэд шене уйлахад яг хувиарийн дагуу босохоос еер сэтгэлээрээ хандахгуй байхаа. Эхнэрээ едер болгон хажуу ереендее 2 цаг болгож байгаан чинь

  21. nar says:

    сюзан болийн өвчтэй юм биш үү,сэтгэл зүйчээр үзүүлж эмчлүүлвэл ямарав,khetsuu l um. ailiin gants ohind iim hun taardag.olon jiliin daraa neg negendee yysaad 2 zojig hun garah vii dee.

  22. n says:

    bi erdmiin ajil hiideg hunii huvid helehed iim ajil ih stresstei hunees mash ih setgelzuin huch shaarddag. torolhiin introvert deer ni nemeed chronic stress amidraliin hemneld ni noloolood baigaag ooroo ch anzaardaggui baij bolno. tuunees gadna iim ajil hiideg humuus hoorondoo orsoldoh ch geh yum uu biye biyenteigee baritsah handlaga ih bdag yum. busad ajil hiideg humuus shig hamt olnooroo saihan niileed bdaggui yum. niilsen ch erdmiin zereg dev, haana hamgaalsan geh zergeeree yalgarah handlagatai. nohort chin bodvol taalagdaggui biz.
    ta 2 oroin 7 tsagaas hoish ch yum uu hagas buten sainiig tsugtaa hamt  ongorooj baina geed tohirch boldoggui yum uu? tsaadah chin ooroor bol neg ih oorchlogdohgui bhaa.
     

  23. Sansar says:

    Odoo salaad hereg baihgyi. Chi bas adilhan bolchihson baigaa. 

  24. Sansar says:

    Bagiin geriin humuujil. Zasah geed hereggyi. Diilehgyi . Naad Hun chin yzel bodoloo tabihgyi. Chamd hairgyidee bish, chi heregtei ch teg hunii yzel bodol zarchim ,hatuu changa. Mania noherees l deer yum bna. Mania noher togloom toglood shuuchihdag. Nadtai toglodogyi .boliylah geheer heruul yuseed. Tegeed bi toohgyi garaad ya ah geheer yabuulahgyi. Ayiig in haraad baihaar bolood l baina. Toohgyi orhichiroor Oromo gyigeed irne. Tegehdee naad Hun chin irehgyi

  25. Abc says:

    iimerhuu humuus bdag, bi neg iim hun tanihiin bna. Baij bgaagaar ni huleej avahaas oor argagui. . Setgelee dagaval husliig ni hundleed tsug amidardaa, ugui bol ooriinhoo zamaar. Oorchlogdono gej bhgui.

  26. Monroe says:

    nuhur chin mongold durgui uym bn. goe gazar ochood ter n taalagdaad uur boloh l bh. gehdee chi yaj muu eej aawiigaa hayah uym be. huuhedtei bolohoo tur aznaarai. salah hereg garch mgadguin bn shuu

  27. Нүүкий says:

    Энэ бол цэвэр чиний сонголт… Үнэхээр нөхөртөө хайртай бол магадгүй зүгээр л сайхан найз хүүхнүүд олж аваад гарж орж зугаацаж өөрийгөө хайрлаж хажуугаар нь ажлаа хийнгээ хүүхдээ хараад Америкт амьдарч болж байна. Зундаа ч юмуу ганц 2 сар эндээ ирээд явж байх тал дээр нөхөртэйгөө ярилцаж тохир. 

    Чадахгүй гэвэл бас л чиний сонголт.
    Миний хувьд би залуу болохоор ч тэр юмуу, хайрттайгаа өдөртөө болсон сонин хачинаа ярьж, хамтдаа инээж, чипс идэж ТВ үзэж суух дуртай. Яахав  мэдээж хайртыгаа ганцааранг нь байлгаж, хувийн орон зайг өөрт нь өгөхийг хичээдэг.. Гэхдээ арай ч программ энэ тэртэй бол бишээ…

    Яахав дээ, жирийн амьдралаас бага зэрэг өөр ч огт хүлээн зөвшөөрч чадхааргүй амьдрал биш л байна.

  28. mongolman says:

    Эмэгтэй хүн зээр 2 нутаггүй гэж сонссон уу.
    Чи нөхөртөө хайртай л юм бол байгаагаар нь нь хүлээж ав өөр арга байхгүй. Чамд хайртайг нь чи мэдэрсэн байна тэгээд болоо юм биш үү харин аажмаар нөлөөлж өөрчилж болох юм. Гэхдээ наад хүн чинь монголд хайргүй хүн юм тэгэхээр монголд амьдарч чадахгүй л болов уу. сэтгэл нь хүнийх бол бие нь бүр хүнийх байх нь ойлгомжтой шүү дээ харьд очоод л ханийнхаа хүн чанар хайр сэтгэлийг мэдэх болж дээ. Хүний газрын газар нь хатуу тэнгэр нь хүртэл дэндүү хол байдаг юм гэнэ лээ…

  29. Naran says:

    Ямар хэцүү юм бэ. Нөхөрт чинь ч чамд ч буруу өгөх арга алга. Ер нь нөхрөө дагаап явсан нь л дээр байх даа. Ээж аавдаа нутагтаа хааяа ирчихээд

  30. rttztzuzu says:

    tanai nohor nadad yah tohiroh hun bna. suuri hun n sain l yum bna. chinii otgon shingeniig tseverlej bsan geheer. Nohor chini odoogoor oorchlogdohgui. Unen, UB-t hen ch huuhedtei bolyo gej bodohgui. Chi ch gesen bolovsroltoi bj chamd bas hiih uzeh harah yum bdaggui yum uu? ajlaasgadna. zugeer l ooriinhoo yumiig hiigeed yavaach! herwee iimerhuu huniig oorchloh gej uzvel salah magadlal mash ondor. yagaad gevel ter oorchlogdohiig husehgui, tiim ch muu hun bish gedgee medeh uchir. kk yu gej balairaad bna. hun hairlah setgelgui bol ovchtei bhad n asrahgui.

  31. kk says:

    hogjiltei orond durtai zaluu bnda.
    mongol hun eh oronoo hairlah setgeliig ni bii bolgoh tal deer ni jaahnan ajillaad og.
    hun hunee hairlah setgel orowch zan tuund heregtei.
    busdad tuslah yamar saihan baidgiig medruul.
    bi eh orondoo heregtei gedgee uhaarwal hen Mongoloos yawah wedee.

  32. tami says:

    Nadad bol sain nuhur sanagdlaa.bitgii l salj vzeerei de.ayandaa dasaad ireh blgvi.odoo tsagt iim nuhur bol hovor erdened orno shoo.dagaad yav.chinii zayanii hani

  33. Сайн залуу л байна штээ. Хүүхнүүд яахаараа Хүнийг өөрийнхөөрөө байлгах гээд Илүү дутуу юм шаардаад байдаг байнаа. Хэрвэ чи нэг Архичин Хүүхэнд дуртай гартай суусан бол Одоогийн нөхөр шигээ залуу Хүсээд л сууж байх байсан даа. Чамд Ийм дажгүй сайн залуу Ахиж олдохгүй шүү. Яахав дээ. Үгэнд чинь сайн ордог Архичин баагий олж аваад нэг үзэхгүй юу? Гадуур тэнэж архи ууж авгай хүүхэн эргүүлэхгүй бас сексдээ сайн Өөр чамд юу хэрэгтэй юм бэ??????  Тэгвэл Архи ууж авгай хүүхэн эргүүлдэг баагий олж аваад Шөнө унтахгүй хүлээгээд нулимстайгаа хутгалдаад хонож байхгүй юу даа. Жаргалтай газар Хүн тогтохгүй гэж энэ дээ. Бас Жаргал даахгүйн зовлон гэж…..

  34. Jjjjjjjjjjjjj says:

    Muugui l zaluu shig sanagdla, hudlaa nyaltsganasan yumnuudiin hajuud,,, yahav de ur huuhedtei bolood ireheer arai uur boloh bh gehde medkuum da.

  35. Tseee says:

    Burhaaaan gej yaasan saihan tevcheertei yum be, bi bol gants ch honohguin bn tiim ger bul gej yu bsin. Hund bolovsrol heregtei gehdee l…

  36. Zaluu 9 says:

    Hun haana ch amidrana ldaa. Nuhur chin yamar ih baashtai yumbee? 33tai zaluu chamaas sallaa hen negeng olhod baga hugatsaa shdee.  Mongol utaatai shorootoich gesen amidralyn saihnyg olj harahgui l bna daa. Chamd neg bol nuhur neg bol aav eej gesen songolt l bgan bna.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.