Өсвөр насныхны дунд өөрийгөө гетеро, гей эсвэл бисекс юм болов уу гэж эргэлзэх явдал түгээмэл байдаг. Тэд өөрсдийн ижил болон эсрэг хүйсийн хүмүүсийн аль алиных нь талаар мөрөөдөх, тэднийг сэтгэлдээ таалах нь элбэг тохиолддог. Энэ байдал нь тэдний сэтгэлийг зовоон, өөрсдийн бэлгийн чиг хандлагын талаар эргэлзэхэд хүргэдэг байна. Иймд сексзүйчийн тайлбарыг асуултын хариу болгоё.
Нэг. Гомо байх нь сэтгэцийн өвчин үү?
-Үгүй ээ. Сэтгэл зүйчид, мэдрэлийн эмч нар, мэргэжилтнүүд сүүлийн 35 жилийн турш хийсэн судалгаагаар гомосекс нь ямар нэгэн асуудал, өвчинтэй холбоогүй гэдгийг тогтоосон байна.
Хоёр. Тухайлсан бэлгийн чиг хандлагатай болоход ямар шалтгаан нөлөөлдөг вэ?
-Одоогоор тухайн хүн гомо эсвэл гетеро болоход ийм шалтгаантай гэсэн тодорхой зүйл батлагдаагүй байна. Гэхдээ генийн болон төрөлхийн гормоны хүчин зүйл нөлөөлж байх магадлал бий.
Гурав. Бэлгийн чиг хандлага нь тухайн хүний сонголт уу?
-Үгүй. Гомосекс хүмүүс хичнээн хичээгээд ч өөрийгөө гетеро болгож чаддаггүй нь судалгаагаар тогтоогджээ. Гетеросекс хүмүүс ч мөн адил гомосекс болъё гээд сольж чаддаггүй байна.
Дөрөв. Гомосекс, бисекс хүмүүсийг хэрхэн таних вэ?
– Зарим нэгэн биеэ авч явах байдал /алхаа гишгээ, дуу хоолой гэх мэт/ нь сонин санагдаж болох ч гагцхүү үүгээр сексийн чиг хандлагыг тодорхойлох нь учир дутагдалтай. Гей болон бисекс хүмүүсийн амьдрал өөр өөрийн онцлогтой. Өөрсдийн харилцдаг хүрээ ч гэж бий. Тэгэхдээ түүний бэлгийн чиг хандлага нь хүнд дурлах, хайрлах тухай асуудал гэдэгтэй санал нийлэх биз ээ.
Тав. Гей хүмүүсийг эмэгтэй хүмүүсийн сайн найз байж чаддаг гэдэг. Энэ үнэн үү?
– Тийм зүйл бий. Хэвийн бэлгийн чиг хандлагатай эрчүүдтэй харьцуулахад гейчүүд илүү уян хатан, эмэгтэй хүнийг ойлгож чаддаг байж болох юм. Зарим нь эмэгтэй хүний сонирхлыг /гоёж гоодох, мода загвар, косметик гэх мэт/ дэмждэг, хуваалцдаг, үзэл бодол нийлэх нь бий. Эмэгтэй хүний сайн найз байж чадна. Гэхдээ олон хүний дунд сайн, саар аль аль нь ч байгааг санууштай. Иймд юу юуны духанд хүрэлгүй итгэх нь тийм ч зөв биш.
8 Comments
les busgui bn les busguitee taniltsii chimgeechimgee75@yahoo.com
les busgui bn dajgu huurhun les busguitee chimgeechimgee75@yahoo.com add hiigerei
uduriin mend zaluusa bi neg ym heleh gesen ym!Manai zaluusa bvgd hvnii amidrald shuud oroh durtai zantai teriige joohon orhij ardchilsan uhaan suumaar ym hvn ymar ch hvvstei ymar sonirholtoi baihan hend ch hamaagvi joohon uhamsartai baimaar ym da zaluusa vneheer tusalj zuvulguu ugch chadah ym bol hamaagvi zuvluj bai vgvi bol negiige bitgii ingej yanz bvreer doromjilj baimaar ym! hvn gedeg setgeliin uramaar amidirdag shvv dee! tiim bolohoor doromjilohoo bolomoor ym aa joohon uhaan suuh heregtei ym bishvv hvnii uug haraas uurguu sain shalgaarai hvmvvsee! vneheer tuslamj zuvulguu heregtei bolood ene gazart zovlongo bichej bga shvv dee hvmvvsee tiim bolohoor soeltoi handaj neg negendee hvndleltei handuul yasan ym ba dee mongolchuudaa!
lesbii busguitee taniltsiii bi tsever l busgui chimgeechimgee75@yahoo.com add higerei
тийм шүү сайхан бүсгүйд, сайхан залууд хэн ч нүдээ унагаж, зөрөхдөө эргэж хармаар санагддаг шдээ. тэгэхээр энэ бэлгийн чиг баримжаа гэдэг чинь хүний сэтгэл зүй, тархитай шууд холбоотой болохоос тэр доор гозойж байгаатай еөөр холбоогүй гэж боддог.
Энэ нь хүний сүнстэй холбоотой юм болуу гэж боддог, хүн урьд насандаа эсрэг хүйстэй байгаад энэ амьдралд тэр нь бүрэн арилаагүй байснаас одоогийн амьдралдаа ижил хүйстэндээ татагддаг юм болуу гэж боддог. Энэ тайлбар арай ойр санагддагдаа.
Bi Germany-d surdag bhdaa neg gay zuutai nzladag bsan ym… ter emegtei ni… yg emegtei huntei nzalj bgaa ym shig delguur yvahaar songolt ngr-g mash goy hiij huvtsas avahad mine tusladag bj bilee… kkk
Saihan hund huis hamaaralgui bugd durladag