Бүсгүй та өөрийнхөө бусдаас давуу талаа олж хардаг уу?

130406720

Юуны өмнө эхний ээлжинд хуудас цаас аваад өөрийнхөө сул дорой, муу чанаруудыг жагсааж бич. Жишээ нь:

• Би хэтэрхий тарган,
• Би урт хамартай,
• Намхан нуруутай,
• Эхэлсэн ажлаа дуустал нь хийдэггүй,
• Сэтгэл санаагаар амархан унадаг,
• Надад ямар ч авъяас чадвар байхгүй,
• Би хэний ч нүдэнд сайхан харагддаггүй,
• Надад бусдаас илүү мэдлэг, боловсрол байхгүй,
• Хүнтэй нээлттэй харьцаж чаддаггүй,
• Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэггүй,
• Хүнд өөрийгөө ойлгуулж чаддаггүй,
• Шүүмжлэлийг өгөхдөө эмээдэг,
• Хүний үгэнд их оромтгой гэх мэт.

Ийнхүү өөрийнхөө сул талыг тоочсоныхоо дараагаар дүгнэлт хийж үзээрэй. Нэн ялангуяа “би” гэж хэлэхийнхээ оронд чи гэж хэлж байгаа зүйл дээрээ илүүтэй анхаарлаа хандуулаарай. Мөн түүнчлэн хэн танд энэ бүхнийг итгүүлсэн болохыг бодоорой. Үүнийхээ дараагаар дахин нэг удаа сул талуудаа уншаад “Яагаад энэ тийм муу гэж?” хэмээн өөртөө асуулт тавиад нэг үз. Том хамартай байлаа гээд та муухай гэсэн үг биш шүү дээ.

Ер нь дэлхийн нэртэй жүжигчид, загвар өмсөгчид, фото моделиуд, гоо сайхны нийтээр хүлээн зөвшөөрсөн стандартад тохирсон бие хаа, царай зүстэй байдаггүй. Магадгүй өөрийн гэсэн бага зэрэг “дефект” нь эсрэгээрээ бусдаас ялгарч харагдах онцлог болж өгдөг ч юм билүү. Хүн байгаа юмандаа сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй.

Өндөг шиг өөгүй хүн энэ хорвоо ертөнц дээр байдаггүйтэй адил бага зэргийн” дутагдалтай зүйл хэн хүнд байж л таарна. Хэрэв та сул талуудаа бодохгүйгээр өөртөө байгаа давуу, онцлог талуудаа олж харж чадах юм бол аяндаа бүх зүйл чинь сайхан болох болно.

/Хань/

3 Comments

  1. emegtei says:

    Urt shuluun ustei
    tsarailag
    dund zergiin nuruutai
    gualig aytaihan bietei
    yu ch umssun zohidog
    shan ineemsegledeg
    bie daasan, ajiltai mungutei
    kkk iim l bna

  2. bb says:

    pohahahha

  3. yahoo.com says:

    залхуу зан яагаад тийм муу гэж? гэхиймуу хаашейн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.