Ганц удаа ч болов чамтайгаа ахиад уулзах юмсан…

024

2000 оны 10 сарын тэр нэгэн дулаахан өдөр сургуулийн урлагийн үзлэг дээр чамайг анх олж харж билээ. Чамайг анх олж харсан тэр мөчийг би одоо ч мартаж чаддаггүй. Тэгэхэд чи 10-р анги би 7-д байсан. Дурласаан би чамд анхны харцаар л дурлачихсан. Аз болоход чи манай урд байранд амьдардаг байсансан. Тэр намаржингаа өвөлжингөө бас хаваржингаа чамайг цонхоороо харуулдаж сургууль дээр чамайг нүдээрээ хайж бас чамд ойртож танилцаж чадахгүйдээ чи хэзээ ч намайг олж харахгүй анзаарахгүйд чинь шаналж тэр нэгэн хичээлийн жил дууссан. Чи 10-аа төгсөөд оюутан болоод явчихсан. Би харин чамайг хором ч мартаж чадаагүй.

Он цаг урссаар би чамайг хайрладаг хэвээрээ нэг ч өдөр чиний тухай бодохгүй байж чадахгүй байсаар 5н жил өнгөрсөн. 2005 оны хавар азаар чиний дугаарыг нэг танилаасаа олж аваад чамтай ярих уу яах уу яриад юу гэж хэлэх вэ гэж эргэлзэж тээнгэлзэж байсаар 2005 оны 10-н сард чам руу ярьж уулзахаар болж билээ. Бүхэл бүтэн 5 жил өдөр бүр бодож хайрлаж явсан тэр хүнтэйгээ уулзана гэхээс маш их догдолж байсан. Чамайг хараад үгээр хэлэхийн аргагүй догдолсон.

Гэхдээ 2-лаа их юм ярьж чадаагүй бие биенийгээ харж байрны манай байрны гадаа сууж байгаад чи явчихсан. Тэр орой би мсж-р чамайг 5 жилийн турш мартаж чадахгүй байгаагаа хэлж билээ. Энэ өдрөөс хойш миний амьдралд нисэж байгаа мэт аз жаргалтай өдрүүд ирсэн. Гэвч аз жаргал минь удаан үргэлжлээгүй. 2006.1.21-нд чи 10 жилд үерхэж байсан охиноо мартаж чадахгүй байгаагаа хэлж билээ.

Ингээд л  би чамайг мартана гэж андгайлаад чамайг өөрөөсөө зүгээр л явуулчихсан. Ахиад найман жил нийлээд 14 жил өнгөрлөө. Би чамайг мартаж чадахгүй нь ээ би одоо нөхөртэй хүүхэдтэй. Гэхдээ чамайг мартахгүй нь. Өдөр бүр чамайг бодсоор л байна. Цаг хугацааг буцааж болдог ч болоосой. Буцаад 2006 онд очоод чамайг өөрөөсөө явуулахгүй тэр охиноо марттал чинь чамайгаа хайрлаж халамжлаад өөрийнхөө дэргэд үлдээх юмсан. Чи минь тэр охинтойгоо гэрлэж чадаагүй өөр хүнтэй гэрлэж 2 хүүхэдтэй болсон байхыг би фб-с чинь харсаан. Ганц удаа ч болов чамтайгаа ахиад уулзах юмсан…

17 Comments

  1. Жаргал says:

    хайртайгаа хэлээд  амжсан байна  шүү  дээ.Харин би  22 жил  түүнийгээ бодсоор…

  2. DARK ANGEL says:

    SAIHAN AMIDAR CHI

  3. туяа says:

    Хоргодсон сэтгэл. 14 жил бодсоор л байна гэжүү. Тэр залуу чинь шал өөр хүн болсон байгаа. Би ч бас нэг залууг их удаан бодсондоо. Түүнтэйгээ сууж амьдарч чадаагүй гэж их харамсдаг байлаа. Тэр бас гэр бүлтэй болчихсон. Би эхнэрт нь их атаархдаг байж билээ. Гэтэл яасан гээч. Тэр залууг хүмүүсийн амнаас, бүр эхнэрийнх нь дүүгээс санаандгүй сонсоод их гайхаж гонсойсон. Эхнэртээ халамжгүй, дандаа араар нь тавьж өөр хүүхнүүдтэй явалддаг, өөрийгөө л гангалаад тордоод зугаалаад явдаг их өөдгүй залуу болсон гэсээн. Эхнэр нь их л аз жаргалгүй өрөвдмөөр хүүхэн байдаг гэсэн. Би тэгээд суугаагүй нь болж дээ л гэж боддог болсон.Тэр хүнийг тэгтлээ их бодохоо ч байсан. Их онгироо залуу болсон гэсэн.

  4. huuhen says:

    hunii uuriin ur huuhduudiig bodood uulzah hereg bga yumuu daa?  yah yum uulzaad hair yariad ger bulee araaraa tavih yumuu … 

  5. togs says:

    xooe avgai mine noxroo xairl xvvxde bod sadar amitan tiim ix xairtai baisan yum bol busdiin xvvxdiig teeged bvvr suugad yvaj bxuu ene xvvxnvvd xairtai gesen xernee shaal xudalch kino shig bodloo xay

  6. Zochin says:

    Uulzaad etssiin ur dun ni yu yum????

  7. Anyone says:

    Namaig 10-r angid baihad 7 angiin neg joohon ohin nuutshan harj yavdag bailaa.
    Tegeel bi oyutan bolool yavaad ugsun. Tegsen 2005 ond 1 dugaaraas duudlaga irsen.
    Tegeel 10 sard ternii bairnii gadaa uulzsan. Ter ued neg ih um yarij chadaagui. Ter ohin ih l huchtei dogdolj bsan daa. Tegeel zaahan uerhej bgad 2006 oni 1 sard salchihsan um.
    Odoo harin tuuniig bodood bdag bolchihson bna lee. Facebookees ni harsan nuhur huuhedtei bolchihson bna lee. 

  8. Unshigch says:

    Uulzaad yahav dee. Sex l hiine biz. 

  9. Monroe says:

    chamd bolomj bsan l uym bndaa. za odoo ongorson uym chin martdaa

  10. Sarnai says:

    ongorson boroonii hoinoos tsuv nomorood yahav…odoo ongorson…martaj chaddaggui yum bol setgel dotoroo hadgalaad yavj baidaa…

  11. aagii says:

     yamarch olon martahgui sandgiin bi hamgiin deed tel ni 3 sarl martahgui baij chadna aimar hairtai hichneen udaan hamt bsnch hamaagui

  12. zahidliin ezen says:

    bi martahiig huseegui bish hussen bas bodohgui baihiig hicheedeg gehdee l zuudend mine hurtel orj ireed hetsuu yum daa.

  13. 1 says:

    Bi ch gesen hairaa zugeer l orhison Gehdee tuundee odoo boltol hairtaig nadaas uur hen ch medehgui Mash ih sanaj bna Gesen ch hezeech uulzahgui Uneheer ih hairtai shuu Gtkh-d

  14. Tessy says:

    Yag shudargaar ungursnuu haraad sanaval hamt bh hugatsaandaa ter hvn chinii uchnuun jil tusuulj muruudsunuus shal uur hvn bj chinii uram hugarch bsn bizdee?
    Ter hvn bol zvgeer l chinii duusgaagvi nom bielvvleegvi hvsel. Tiimees uuriguu hyana uur yum bod. Sar garan gvriihed l chi shal uur yum boddog bolj chaddag bolson bna. 
    Amjilt!

  15. Tessy says:

    Uurtuu hairgvi hvniig iim olon jil bodoj shanalj yah n vee 
    Naadah chin anagaahiin vvdnees yag iim yum boldog yum chi sain sonsood hvleen zuvshuuruud teriige mart. 
    Neg yumiig hvn bainga hiiged bhaar zurshil boldog shig chi ter hvniig udur bvr bodsoooor bgaad bvr zurshil bolchij, ter hvnd hairtaida ch bish zvgeer bodohgvi l bol chi zurshlaa hiigegvi uchraas bachimdaad bgaa bhgvi yu. Yag l tamhi tatdag shig. Ternees arai ch holboogvi bga hvniig 14 jil hairlah bolomjgvi. Chi ter ved tegeh bj ingej bj gej haramsdag haramslaa hayaad uurtuu uur bodoh yum ol. Yag ter hvnii tuhai bodol orood irengvvt uur taatai goy bodol bod. 
    Ahiad helehed naadah chin hair bish zvgeer zurshil bodol bolson bn.

  16. bujin says:

    Uulzii uulzii

  17. ?! says:

    Zaa yaah ni uu dee bvsgvi mini. Negent bvteegvi hairiig dursamjindaa vldeecheech…. Odoo bas tegeed l hvnii amidral bulingartuulaad, nuhuruu gomdooh ni uu?! Ter2006 on …. Odoo bol 2014 on. Ger bvltei boltsgootson bna. Single baisan tsag chini finish boltson bgan bish vv?! 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.