Гол нь хэзээ зориулах нь зөв бэ?

0a1aa7008058822264360b5f168c2ac9

Үүнийг уншиж буй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье! Миний дотор нэг том шарх байдаг юм аа түүнийгээ хуваалцаж жоохон сэтгэлээ онгойх гэсэн юм. Би гадаадад сурдаг, онц сурлагатай тэгээд ер нь манай гэрийхэн сайн хүмүүжил өгсөн гэж хэлж болно. Илүү дутуу муу зуршилаас хол (архи, дарс, тамхинд дургүй) хичээлээ л хийдэг. Залуучуудтай ч нээх харьцдаггүй байлаа, зөвхөн хүнтэй суух үедээ л тэр хүнтэйгээ л үерхэнэ гэж боддог байсан юм. Би одоо 23 настай.

Яг жилийн өмнө 1 залуу гарч ирлээ амьдралд минь, тэгээд эхэндээ нээх тоодоггүй байлаа, гэтэл түүний надад гаргаж буй сэтгэл нь их таалагдаж эхэлсэн юм. Өдөр болгон намайг хайж ирдэг, залгаж юу хийж байгааг минь асуудаг, их романтик санагдсан. Тэгээд би түүнд дасаж эхэллээ, тэр 2-лаа сууя гээд би ч удаан хүлээсэн хүн маань энэ хүн юм байна гэж бодоод суухыг зөвшөөрөн гэрийхэндээ танилцууллаа, тэр ч бас намайг гэртээ аваачин (эгчийнхээ гэрт амьдардаг) хүргэн ахтайгаа танилцуулж байсан, эгч нь ажилтай.

Тэгээд 2-лаа суух нь тодорхой болсон улс тэр надад унтая гэж хэлдэг боллоо, би их айдаг байсан, 1 өдөр 2-лаа цуг хонох болсон, гэхдээ би түүнд энэ өдөр биш дараа яг гэрлэх дөхөөд ирэхээр унтая гэсэн тэр ч зөвшөөрөн намайг дагуулж 1 газар очсон юм. Гэтэл тэр хэлсэндээ хүрээгүй үүр цайтал намайг оролдож гарсан би ч бууж өгөөгүй гүрийгээд л байсан, тэгээд би жоохон дуг хийчихэж тэгсэн тэр намайг оролдоод би сэрсэн чинь 2 гарыг минь чанга дарж байгаад миний дээр гарч байгаад, 2-лаа нэгэнт суухаас хойш одоо унтчихая гээд нөгөөдөхөө чихэж эхлэсэн.

Би эхэндээ эсэргүйцэж байсан ч сүүлдээ за нэгэнт өнгөрсөн гээд эсэргүүцэхээ больсон. Маш удаан чихиж байж орсон, маш их өвдсөн, бас зөндөө цус гарсан, би орилж уйлсан, одоо болоошдээ гэж хашгирсан гэхдээ биеийн ямар ч эсэргүйцэл үзүүлж чадаагүй. Тэр зөвхөн 2 сэкунд оруулаад л тэгээд больсон, юу ч болоогүй. Би ч чимээгүй л байсан. Тэр ед надад огтхон ч сайхан санагдаагүй харин ч би их гомдсон. Тэгээд үүр цайгаад би түүнийг гэрт минь хүргээд өгөхийг хүссэн, тэр хүргэж өгсөн. Доод талаас минь өдөржингөө бага багаар цус дуслаж байсан, эмчид очихоос айгаад очоогүй.

Тэгээд 7 хоногийн дараа бид 2 дахиад 1 унтах гэж үзлээ, гэхдээ надад ямар ч унтах хүсэл төрдөггүй юм, айгаад тэр юм болов уу сайн мэдэхгүй байна. Бас л их өвдсөн, бага зэрэг цус гарсан дахиад. Энэ удаад ч бас тэр хальт оруулаад л тэгээд больсон. Бид 2 секс үсрээд л 10 сэкунд болсон байх. Дахиад 1 7 хоногийн дараа бас л нэг иймэрхүү байсан. Тэгж яваад нөгөө залуу маань надруу утасдахаа больдог болов оо, бүүр таг болчихдог боллоо. Би юу болсон яасан гэхээр, проблем гараад байна аа, 2-лаа хуримаа хэдэн сар хойшлуулая гэсэн, би заа л гэлээ.

Тэгсэн нэг өдөр би бас таг болчихоор нь гэрт нь очоод сайн ярилцая гээд очлоо. Тэгээд ярилцсан чинь би касино тоглоод 20.000$-н өрөнд орчлоо гэдгийн, би гайхаал ямар хүнтэй учираа вэ би гээл өөрийгөө зэмлэж эхлэв, гэхдээ яахав нэгэнт сууна гэж шийдээд гэрийхэндээ хэлсэн болохоор одоо яахав, би тэвчий, хүлээе л гэлээ, тэгсэн нөгөөдөх маань надад 4 баян хүүхэн байгаа, 1 нь надад цагтаа машин авч өгч байсын надаас явбал миний машиныг буцаа гээд байна би яах вэ гэдгийм даа, тэгээд би ёстой ямар хүнтэй учраад намайг хуурсым байна гэдгийн ийм хожуу ойлгосон юм даа.

Тэгээд би уйлаад одоо чи миний амьдралаас яваад өг, дахиж битгий ир гээд хэлээд яваад өгсөн. Тэгсэн орой нь 1 хүүхэн залгаад чи манай нөхөртэй холбоотой байсныг чинь сая мэдлээ одоо битий түүнд ойрт би жирэмсэн гэдгийм даа. Тэгээд бас тун удалгүй миний доод тал өвдөөд би бараг явж чадахаа больсон, аргагүйн эрхэнд эмчид үзүүлсэн тэгсэн инфэкц байна гэсэн, тэгээд би бүүр амьдрах хүсэлгүй бүүр мангар хүн шиг хичээлдээ ч явахгүй орноосоо ч босолгүй уйлж бараг сар шахам амьдарсан юм. Гэхдээ би хааяа ч болов түүний эрхтэн тийм сайн ороогүй болохоор миний хальс бүрэн цоороогүй байж магад гэсэн найдлага их төрдөг. Дараа арай жоохон гайгүй болоод аав ээж дээрээ очиж жоохон сэтгэлээ сэргээсэн, зүгээр л онцгүй касино тоглодог хүн байна лээ суухаа больсон л гэж тайлбарласан. Гэхдээ ээж гадарласан байх. Ингээд миний амьдрал хар утаа, манан дотор явж байгаа мэт болсийм доо…

Гэхдээ одоо бол энэ явдлыг бодохгүйг хичээж байгаа, түүнд 1 хүн мэдээж тус болж байгаа. Гэхдээ надтай ийм зүйл тохиолдсныг тэр маань мэддэггүй юм. Тэр маань монголд байгаа. Тун удахгүй над дээр ирж бид 2 уулзахын. Бид 2 бараг утсаар харьцаад одоо 5н сар гаруй болж байна. Би хүнд амархан дасах юм аа, эр хүнд итгэх ямар ч итгэлгүй байх үед тэр минь гарч ирээд миний амьдралд гэрэл цацруулсан юм.

Та нараас асуух гээд байгаа зүйл маань би түүнийг ирэхээр түүнтэй унтахыг маш их хүсч байна, би одоо түүнийг л ирээдүйн ханиа гэж төсөөлдөг, түүнд л итгэдэг. Гэхдээ яг өмнөх шигээ алдахыг хүсэхгүй байна. Тэгж бодохоор өөрийн эрхгүй түүнтэй яадаг ч байсан унтаж болохгүй гэж өөрийгөө хорих юм. Тэр ч надад их дассан л даа, гэхдээ анхны залуу ч бас надад яг л хайртай юм шиг их цаг гаргадаг байсан гэж бодохоор л бас л эргэлзээ төрөх юм. Миний хүсч байгаа зүйл бол жинхэнэ хайр, би үүнээс өөр хүнд сэтгэлээ бас, биеэ зориулмааргүй байна.

Гол нь хэзээ зориулах нь зөв бэ? Надад туслаач. Одооны залуу маань намайг хүнтэй унтаж байсан эсэхийг мэддэггүй.

14 Comments

  1. mongolman says:

    Хүнтэй суух гэж юунд нь яардаг байнаа. Одоогийн охид үерхэж үзээчгүй байж өвөрт нь орчих юм ядахнаа хэдэн жил болохгүй бол хэдэн сар үерхэж тэр хүнээ таньж ивээл эсэхээ мэдэж байж суугаачээ. Бөгс чинь загатнаад байвал гар хангалга хийж өөрийнхөө хаана нь юу байдаг яавал сайхан байдагаа мэдэж ав өөрийгөө тань гэсэн үг дараа нь хүнтэй үерх суу унт.

  2. Anhaar says:

    23 tai baij gantshan zaluutail uyerhej uzsen yumuu haishaa yum? Za za negnt l bolson yum chin , chi naad zlauutaigaa uulzaadl uzehgui yu gehdee dotonsoh herggui gej heleh baina. Utasaar messgelej, yaridag zaluus bugd zunduu olon ohiduudtai haritsdg zaluus l baidag yum okey? Uulzaj bolno ghde sex-dej bolohgui gedgiig l sain uhaar. Amidraal yavj baital chin chamd hairtai hun garch ireh l bolno. GEhdee ter hun garch irlee geed shuud haniaa gej bodoj bolohgui. Emegtei hun chin uyerhej naizlaj nuhurulj baij eregtei huniig tanidg yum shdee. Tgehgui shuudl uchir zuggui suuh amidrah yum bodoj bolohgui. Zaluu baigaa deeree zaluuchuudtai uyerh, tgj helle geed unt gej bgn bish shuu lol. Chi huntei udaan hugtsaand nzlaj baij l suuh talaar bod ohin min . Dor hayaj 3-4 jil naizla uyerh daraan suuh muuh tuhai gaa yari okey ?

  3. guest says:

    eeeee ingej ikh hashirchaad bas l gui mun gene bnshu jaahan hashir bai olon zaluustai bolz uulz tegej baij hun tanidag bolno shuuu

  4. Monroe says:

    ongon bh chin tiim ih heregtei bgaan bol butsaagaad ouylchaachde tegeel bolooshde haa saigui oej bhad. uy n ch tsewer ariun bh durtaiiin uhsen baas. neg muu aris uragdaa l biz, hairtai l bol hangalttai shd

  5. ed says:

    Utasaar taniltsdag zaluuchuud hogiin yumnuud bdiim, doo. Hvmvvs er ni zowl yum helsen baishvv. Uhaantai bodoltoil baigaaraa. Bas belgewch hergeldiishdee BELGEWCH

  6. yahoo.com says:

    чи хэтэрхий гэнэн тэнэг итгэмтгий юмаа наад залуу чинь чамайг бас аүиглах гэж байгаан билүү хэн мэдлээ гэхдээ чиний бичсэн зүйл бол зовлн биш чиний тэнэгийнх байна. одоо нэгэнт онгоноо цоолуулсан юм чинь цаашид хэдэн жил эрэгтэй хүнийг танихад зарцуул

  7. emegtei says:

    Ямар муухай залуу вэ урдны залуу чинь. Чи ингэж их зовлон амссан юм чинь одоо жоохон хашир байж, нэг биш нилээн хэдэн жил үерхээд суух хэрэгтэй. Нас чинь дөнгөж 23 цэл залуу нас. Юундаа хүнтэй унтаж, суух гэж яардын. Чиний гэнэн хонгор байдлыг ашиглах тун амар бололтой. Тэр залуу үнэхээр чамд хайртай эсэхийг бас туршиж үзээч амаараа алт амлахад амархан хийхэд хэцүү штээ. Тиймээс чи хоосоэ амлалт биш бодитоор нүдээрээ харж үнэмшинэ гээ.

  8. aagii says:

    Yu yunii duhand hurelgui jiremsenl bolj bolohgui hamt amidraad irehleer yamarhuu aash aranshintai zuv buruu hun ni medegdene shu de manai ohid busguichuul zaad hunee tanij medkui yugaach medeegui baijij jiremsen bolchdiin tegeel odoo bi yanaa jirme bolchloo avhuulya geedl orilj ugnu

  9. Nono says:

    Yun huntei suuh saihan uyrhej eregtei huniig tanij medej haritsaj sur, huuhdeeree ehner boloh yun durtain, mash goy tsag ued amidarch bj, uuriigu sain beldej bgad geeeldiim zayu, sex hiisen l bol suuna, suuval l sex hii e gesen bodol chini bas tuiliin zov bishee. 

  10. Tessy says:

    Anhniih chin muu zaluu bsn bolhoor chi sex hiihees aij bga bh. 
    Chamd ongon bh tiim chihal bol irehees n umnu emchid vzvvleed bat nottoi medeed avchihaa. Tegehgvi bol ireed chamaas asuudag chi sandraad hudlaa vnen yariad bvr evgvi baidald orchihno. Tegeed tsoorson bol untaj bsn vnenee heleed vgvi bn gevel ongonooro bgaa geed itgeltei helehgvi yu. 
    Gehdee udii 23 nastai hvvhen umnu n hvntei untaj bsniig odoonoi zaluu bol hvndeer tusgaj avahgviee bitgii shanal. 
    Chi ih setgeleer unamtgai hvvhed bn, yum negeer duusahgvi gedgiig danda sanaj setgeliin tenheetei bhiig suraltsaarai 😉

  11. ray says:

    estoi mangar batsaan bn da hahahaha t1 jaal 

  12. Харгис says:

    Хайртай л бол өмнө нь хэдэн хүнтэй яаж унтсан ч байсан пад байхгүй. Харин хойшид ар өврөөр нь тавиад заваараад явахгүй байвал л болоо.

  13. Zochin says:

    Энэ одоо ямар гээчийн үлгэр вэ. Дөнгөж 23 настай мөртлөө удаан хүлээсэн хань мань ч гэх шиг. Амьдралыг кино шиг сэтгэдэг хүүхэд вэ. Юу юу болоогүй байж гэрлэх энэ тэр. Эхлээд ядаж наад толгойдоо жаахан мэдлэг хий. Энэ сайтад жаахан хүүхдүүд нэг л их амьдрал үзсэн юм шиг бичих юмаа. Үхлээ хатлаа гэж ирээд л, цаана чинь бодит амьдрал дээр өчнөөн хүнд хэцүү амьдралыг туулж яваа хүмүүс байна.

  14. g says:

    óòñààð õàðüöààä 5-í ñàð áîëîîä óíòàíà ãýäýã äýìèé þì áèø¿¿.×è óóë íü õ¿ì¿¿æèëòýé ñàéí îõèí ñàíàãäëàà çºâ øèéäâýð ãàðãààðàé.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.