Дунд насныхан

151812896

Би танай сайтыг сонирхон уншдаг, бас идэвхтэй дэмжигчдийн нэг л дээ. Уншаад байхад ихэнх нь дандаа 20-35 насныхан л байх шиг байхын. Танай сайт 35-45 буюу дунд насныханд зориулсан булан ажиллуулж болох уу, тэгвэл тэд нарын туулсан амьдрал, туршлага нь залуучуудад их сонин, сургамжтай байх болов уу. Мөн нэгэн бизнес санаа хэлэхэд сайтаараа дамжуулаад танилцах булан ажиллуулж болохгүй юу. Энд тэндэхийн танилцах байгууллагуудыг сонирхож байхад гадаадын хүнтэй зуучилна гэсэн зар их байх юмаа, гэтэл юун гадаад хүн, сайхан Монгол эрчүүд, бүсгүйчүүдтэй  танилцаж,  таарч чадахгүй байгаа зөндөө олон хүн байдаг шүү дээ.

Тэгээд үнэхээр хүссэн нь тодорхой төлбөрөө төлөөд бүртгүүлээд үйлчлүүлж болох юм. Хүний наймаа энэ тэр гээд сөрөг талыг нь урьдчилан тооцоолж халшраад яахав дээ, Уулзалт энэ тэр зохион байгуулдаггүй, зөвхөн боломжтой хүмүүст утас, хаягийг нь хэлж зуучилж өгдөг байхад л хангалттай мэт. Тохьтой томоотой, хань ижилээ хаанаас хайхаа мэдэхгүй байгаа дунд насныхан ч олон байгаа гэдэгт итгэж байна.

Хүндэтгэсэн Түвшин

12 Comments

  1. siilen says:

    demjij bna shn sanaa bna

  2. hello says:

    Single lady facebook -ee tavich tanilstay ^^

  3. Single lady says:

    demjij bn…31-tei single busgui bna… 

  4. sss says:

    Demjij bn shuu

  5. MglausCom says:

    Taniltsii
    Tal buriin aviyastai
    Tavin sayiin tsalintai
    Tachaangui negen bn

    Gehdee suuh geegui zugeer ongirsiin xod xod

    Hmm hos oldq bga humuust gemguihen ataarhjiishw

    Yamruud n ingeed single bhaas uidah zavtai bdym be

  6. Xoc says:

    er, erunhuuduu ajil ger gesen marshruttai hun baina urd ni gerlej baigaagui

  7. Xoc says:

    Bugdeerend ni bayarlalaa bi ch bas demjij baina bi odoo 30+ hosoo olj chadahgui tuurulduud l baina

  8. ganbaa says:

    Зорилтот зах зээл гэсэн ойлголт байдаг. Хэрэв эрэлт байгаа бол хангалт үйлчлэх л ёстой. Самсунг хамгийн мундаг гар утас хийлээ ч гэсэн түүнээс өөр утас хүсэгчид байсаар л байдаг.

  9. Үнсгэлжин эр says:

    Танилцах сайтын хувьд: 
    xos.mn /hos.mn ch bil uu/
    Biznetwork.mn-ийн синглүүдийн групп гээл сайтууд аль ужи бий болчихсон. Тэгэхээр энэ сайтыг танилцдаг зуучилдаг болгоод дэмий байх өө. Сайтаар танилцах хүсэлтэй хүмүүс нь ямар ч байсан энэ 2 сайтыг сонирхоод үз. Өөр сайтууд ч бий байж магадгүй юм аа. Фэйсбүүкийн группүүд чиг л байдаг юм байна лээ. Энэ сайт бол энүүгээрээ л байсан нь дээр байх гэж бодож байна. 

  10. Nar says:

    Bi 24tei. ene sanaag demjij bn

  11. mongolman says:

    Зохиогчийг дэмжиж байна. Ийм олон хүн ханддаг сайт байж ядахнаа Single.mn гэсэн танилцуулах сайтыг байгуулж яагаад болохгүй гэж тэгвэл их олон ганц бие хүмүүс насныхаа ханийг олно гэдэгт итгэлтэй байна.1,5 сая хүнтэй Мегаполлис хотоос заяаныхаа ханийг олно гэдэг маш хэцүү тэр тусмаа хэт хотожсоны улмаас хүмүүс гэрээсээ ажил ажилаас гэр гэсэн маршруттай болсон техник технологийн өндөр хөгжлийн энэ цаг үед хүн хоорондын амьд харилцаа алддагдаж, үерхэл нөхөрлөл гэдэг зүйл үгүй болжээ. Үерхэлгүй шууд гэр бүл болж удалгүй бие биедээ тохирохгүйн улмаас гэр бүл салалт маш их болж дунд нь хүүхэд хохирч үлдэж байна. Өрх толгойлсон бие даасан амьдралтай эрчүүд эмэгтэйчүүд олон байдаг юм шиг тэдний нас 30-45 орчим ба амьдралд алдаад ахиж алдахгүй хичээж яваа хэнд ч гологдохооргүй хүмүүс гэж би боддог. Ямар залуус охидууд шиг амархан танилцах боломж тэдэнд байхгүй учир нь ар гэр ажил төрөл үр хүүхэд гээд цаг наргүй амьдарлын төлөө зүтгэж байдаг насныхан юм. Тэгэхээр энэ санааг 100% дэмжиж байна. Монголын үрс олон болтугай Монгол гэр бүл түм бум болтугай…

  12. zulaa says:

    bi ch gsn gants bie 30 garch bga busgvi bn,haanaaas tuuniigee oloh be

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.