Муу санаатай байна уу? /2/

Сайн байна уу? Миний захидалд хариу өгч,зөвлөгөө өгсөнд маш их талархаж байна. Би та нарын сэтгэгдэл, зөвлөгөөг уншаад юу болсноо бичмээр санагдлаа. Эхлээд өөрөө в вирусны шинжлэгээ өглөө. Вирусгүй гарсан тохиолдолд вакцин хийлгэдэг юм байна. Шинжлэгээг Саппорогийн тэнд байдаг Happy Veritas дээр өглөө /В вирус-15000₮, С вирус-5000₮/. Вирусгүй гарлаа ямар их баярлаваа. Хариу гараагүй байхад яаж гарах бол гээд бас эвгүй байсан шүү. Хариугаа аваад Халдвартын амбулторийн 101 тоот өрөөнд хийлгэдэг юм байна. 3 удаа хийлгэдэг гэнэ/тус бүр 5000₮/, 2 дахийг нь 1 сарын зайтай, 3 дахийг нь анх хийлгэсэнээс 6 сарын зайтай хийлгэх ёстой гэнэ.

Тэгээд би тэр сувилагчаас асуулаал да эхнийхийгээ хийлгэчээд хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орвол халдварлах уу гэсэн сайн мэдэхгүй байх юм. Та нар юу гэж бодож байна? Хүнээс ялгарч буй үрийн шингэн, үтрээний ялгадасаар халдварладаг гэж уншсан тэгэхээр аман секс хийвэл халдварлах болов уу? Энэ талаар асуусан боловч бүрэн дүүрэн хариулт авч чадсангүй.

Дээрх 2 асуултанд та нарынхаа зөвлөгөө сонсмоор байна. Манайд иймэрхүү өвчин гэлтгүй өвчний талаар мэргэжлийн зөвлөгөө /салбар салбараар ч юмуу/ өгдөг утас байдаг бол их зүгээр санагдлаа, тэр болгон ажилтай хүмүүс асуух гээд эмнэлэгээр яваад байх завгүй хүн байдаг байх. Мэдлэгээсээ хуваалцаж, харамгүй зөвлөгөө өгсөн, сэтгэгдэл үлдээсэн бүх хүмүүст талархсанаа дахин хэлье. Энэ сайтын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Маш их баярлалаа.

7 Comments

  1. dgfgf says:

    yasan yum oilgodoggui hun be? hunii biyeiin buh shingend bdag , tegeed ongorhoi joohon sharh garval tuugeer chini orj haldah magadlaltai geed bhad. utree am 2 yalgaagui l dotor aris sharhlahad mash hyalbar yalanguya amand shud buil geed ongorhoi bh nohtsluud ulam ih bhad aman seks l geed bh yum. chi hel meddeg bol gadaadiin huudsuud unsh l daa adaglaad wiki unsh. suvilagch medehgui, emch l ug n helj bh yostoi. 103.mn geed neg blog bdag tuun deer ene talaar bgaa esehiig medehgui haij uzvel.

  2. sonin says:

    Цэцэгийн хэлдэг зөв шүү. Өөрийгөө хайрлаж хүндэлж чаддаг хүн бусдыг хайрлаж чаддаг гэж үнэн үг.Өөрөө эрүүл байвал хажуудхи нь эрүүл тэгээд үр хүүхэд нь хүртэл эрүүл гарна биздээ. Ийм хүмүүс олон болтугай.

  3. Цэцэг says:

    Эрүүл мэнддээ анхаарч, ухаалаг хандаж байгаа чинь таалагдлаа. Хамтын ч бай, хамтын бус ч бай ирээдүйгээ бодож, ийм алхам хийсэн нь сайн байна аа…

  4. Durtai gar says:

    Huuye zaluu 6 sariin daraa l hamgaalaltgui uzdee !!!! Belgevchgui uzeh geel dairchih yumaa … Darhlaa chin togtoogui baihad hiihleer medeej l tusiishdee !!! 

    Welcome to my body ” B, C virus ” ….  

    Gaigui yumuu gesen chin garan garan gar bna shdee ;))) 

  5. zaluu says:

    yasan zavtai khuur ve ene, virus geed l ukhekh geed yavakhiin sain yavakh sanaaniikh gej medekh uu, balai yum uu chi uur ajil alga uu baidgui bol olj khii, bdag bol ajlaa khii

  6. Сор says:

    Орос хун ам олонтой болохоор тэруу янз бурээр халдсан тохиолдол байдаг юм билээ. Тэдний эруул мэндийн сайтууд маш сайн мэдээлэлтэй байдаг.аман секс хийсний хэрэггуй гэж бодож байна. Аналь, орал, гениталь бух сексийн уед халдана гэж уншиж байсан. Хунээс ялгардаг бух шингэн, шуурэл  гээд бодоод узээч юу юу байх вэ. Ер нь эрсдэлтэй хамгаалалт хэрэгтэй.

  7. javkhaa says:

    davtaj shinjilgee uguh hereggui ee. tsusnii delgerengui shinjilgee uguud tendees chin B virusiin darhlaatai bna uu gedgiig chin harna darhlaa bval B virusiin vaktsin hiilgehgui. darhlaa bhgui bol B virusiin vaktsin hiilgeel bolno. yr ni ene asuudlaa shiidetlee hamgaalalttai oroh ni zuitei baih. minii bodloor aman seks hiivel buil ene ter chin urevseltei bol haldvarlaj magadgui shuu dee. belgiin haritsaagaar bol haldvarlah huvi ni 8 huvitai gesen. tegehleer azaa bitgii turshaarai. herev B virustai bolvol edgehgui, harin virustei hun bol gamaa sain bariad virusee idevhijuulehgui, uurlaj stresdehgui setgel sanaa taivan shan bval zugeer gesen.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.