Энэ зургийг Сирийн Засгийн газрын цэргүүдэд алагдсан эцэг, эхийнхээ шарилын дунд унтаж байгаа хүүхэд гэж тайлбарлан бөөн дуулиан дэгдээсэн. Улмаар Башар Асадыг үзэн ядагчид энэ зургийг хаа сайгүй тараан бөөн юм болсон. Гэтэл энэ зураг Сиритэй ямар ч хамаагүй болж таарлаа.Саудын Аравийн зурагчин Абдул Азиз аль Отейби гэдэг хүн энэ зургийг авчээ.
Гэхдээ Сирид биш харин Саудын Арабид авсан байна. Сиритэй ямар ч хамаагүй аж. Зүгээр л эцэг эхийн хайр гэдэг ямар хүчтэй байдаг, тэднийг үгүй бол хайрыг нь юу ч орлож чадахгүй гэсэн санааг гаргахын тулд ийм зохиомж бодож олоод зургийг нь авсан байна. Зураг дээр дүү охиныхоо хүүг авсан аж.
Гэтэл босогчдын сурталчилгаа хариуцсан нэг нөхөр зургийг олж хараад үндсэн санаа, тайлбарыг нь огт дурдалгүйгээр сирийн босогчдын хүүхэд гэж тэс ондоо тайлбар хийн цацсан байжээ.
Тиймээс Сирид авсан гэсэн тодотголтой зураг ирвэл ихэд болгоомжтой хандах хэрэгтэй шүү.
3 Comments
Ug ni bol sex.mn l dee. gehdee aguulga ni dandaa zovlon.mn, undesten.mn, tsetserhel.mn, teneglel.mn, tenesen medee.mn- gesen yumnuud taviad baihiin
bas yum uhaaarch oilgoj aw gsn baidlaar heregtei l de
Ene sited iim zurag ymar heregtei ym bol.?!