2012 оны 08 дугаар сар хайртай чамаагаа хүлээсээр л байлаа. Хүлээлтийн сайхныг мэдэрч, өглөө бүр эртлэн босож чинийхээ үлдээсэн offline яаран уншиж, эрч хүчийг аваад ажилдаа явдаг цаг саяхан мэт санагдагна. Гэхдээ аль хэдийн нэг жилийг ардаа орхижээ. Чи минь л байхгүй бол энэ хорвоо хоосон мэт санагдаж, 27 насандаа өөр ямар ч эр хүнийг хайрлаж байгаагүй хайраар хайрлаж, дурлаж явахын гэж хэн санах билээ, яг л 18т шиг дурлаж тэнгэрт нисэж байгаа өөрийгөө хааяа гайхна, шоолно, чамдаа хэлнэ… чи минь намайг миний бумбаахай, хонгороо гэж дуудаад би чамдаа ямар их хайртайг мэдэж байна уу?
Чамдаа маш их хайртай удахгүй чам дээрээ очно тэгээд дахиад хэзээ ч явахгүй гэж хэлхэд чинь сэтгэл зүрх минь өөрийн эрхгүй догдолдогсон гэхдээ л чамайг над дээр хэзээ ч ирэхгүй гэдгийг миний сэтгэл зүрх чихэнд минь шивнэдэг байсан. Гэсэн ч би энэ бүгдийн үр дүн ямар байх надад огт хамаагүй ээ гэж өөртөө хэлнэ. Би гэдэг хүн ажил дээр юу ч болж байсан жаргалтай байж, чамтайгаа мессэнжрээр харилцаж байгааг манай ажлынхан бүгд мэдчихдэг байж билээ яаж гэж бодож байна уу? Миний нүдний харц аз жаргалаар гэрэлтдэг гэж ажлын хамт олон минь хэлхэд өөрийн эрхгүй өөрөөсөө ичих шиг болдог байж байлээ. Өдөр бүр чамтайгаа утсаар ярьж, өдөр бүр чамтайгаа хэдэн цагаар ч хамаагүй мессэнжрээр харилцана. Энэ бүхэнд сэтгэл минь ханасангүй чамаагаа хажуудаа байгаасай гэж шунана.
Чи минь намайг хонгороо гэж дуудхад айн хонголоо гэж хариулна. Айн гэдэг гуравхан үг чамайг надад хэн гэдгийг илтгэж энэ үгэнд өөрийн эрхгүй татагдаж, зүгээр л дахиж сонсохыг хүсдэг гэж хэлдэг байж билээ. Удалгүй чиний минь төрсөн өдөр буюу 09 дүгээр сарын 07-ны өдөр боллоо. Чи минь хол байсан болохоор чамайг надад бэлэглэсэн бурханд, энэ хорвоод хүний заяаг олгосон чинийхээ эцэг, эхэд талархсан захидалыг чамдаа бичиж үлдээсэн. чи минь тэр өдөр бас завгүй байсан болохоор чинийхээ хамгийн дуртай, нийслэл салат, буузыг өдрийн хоолондоо идсэн. Миний хонгол өөртэйгээ адилхан хөөрхөн охинтой хонгол нь хэрэндээ л сайн ээж болохыг хичээж ном сонин уншиж, бяцхан охидын ааш, зан чиг хандлагыг судалдаг байсан.
Өвөл боллоо миний хонголын ирэх хугацаа ойртсоор л… чамаагаа баярлуулмаар санагдаж яаж баярлуулах тухай бодож байтал нэг сайхан санаа төрлөө Улаанбаатар хотын гудамжны зургийг бүтэн өдөржин явж аваад чамдаа мэйлээр явуулахад чи минь их баярлаж билээ.
Чи минь 12 дугаар сарын 28ний өглөө Монголд ирэх болж би гэдэг хүн бөөн баяр хөөр болж билээ. Чи минь 26ны шөнө надруу залгаад чамаагаа маш их санажийнэ, одоо удахгүй ээ гэж хэлээд утас тасарсан яагаад ч юм би тэр шөнө унтаж чадаагүй, маргааш болж чамаагаа замдаа явж байгаа гэдэгт итгэхийг хүссэж байсаан. Яагаад ч юм дахиад чинийхээ хоолойг сонсохгүй, дахиад чамаагаа харахгүй, надаас бүүр явж байгааг би сэтгэлээрээ мэдэрч байсаан. Гэхдээ энэ муухай бодлоосоо салахыг хичэээсэн салж чадаагүй 12 дугаар сарын 30 болоход танихгүй хаягнаас мэйл ирсэн байлаа. Чамайг минь хүнд өвчтэй, одоо март, насан туршдаа өвчтэй хүнтэй байхыг хүсэхгүй байгаа бол март гэсэн байсан. Чамтайгаа холбоо барих гэж их хичээсээн даанч чадаагүй юм. Хэдэн сарын дараа буюу 2013 оны 03 дугаар сарын 08 чамаас минь надад иим захидал ирсэн.
sn bnuu oort chin yarshig tovog udaj bgadaa gunees hultsel ochij bn bas uuchlal guiy!!! Emegteichuudiin bayriin mend hurgey!! shan bayrlaarai odoo chamaigaa uurd taivan orhiloo dahij tovog udahgui ee bie sn bodoj bgaarai turj bn geed hooloo idehee bgad biee ovtogchivoo nuuren deeguur chin gardag yum zugeer bolosnuu zogiin baltai tsai yumuu suu uuj bgaarai dulaan bolj bn geed nimgen huvtsastai yavj bgad haniad hurchivee oroi gertee hariad usee sn samnaj bgarai yagad gevel odriin hamag muu energi usend shingedeg uchiraas oroi usee sn samnahad sn gesen my bumbaahai bas bitgii gantsaardaarai uitgarlaj guniglaj bolohgui shuu amjilt husey hariu bitgii bicheerei би энэ мэйлийг аваад маш их уйлсан өөр ямар ч эр хүний хойноос уйлж байсангүй, чамаагаа маш их санасан. Одоо ч чамаагаа санасаар, хайрласаар байгаа. Саяхан хонголод нь нээх муухай бодол төрлөө фэйсвүүкээр явж байтал намайг эргүүлдэг байсан 2 ч залуу сайхан гэр бүлтэй болчихсон шинэ жилийн баярыг тэмдэглэсэн зурагнууд оруулсан байхыг хараад би эдний хэн нэгний сонгосон бол надад ч энэ боломж байсан шүү дээ гэх бодол дараа нь өөрөөсөө маш их ичсэн, хэдийгээр одоо чамтайгаа байхгүй ч гэсэн хайр гэдгийг чамаасаа л мэдэрсэн шүү дээ. Чамдаа маш их хайртай.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд чамаагаа нэг ч удаа зүүдэлж байгаагүй, зүүдэндээ ч хамаагүй уулзахыг маш их хүсдэг байсан ч даанч биелээгүй. Харин уржигдар чамаагаа зүүдэлсээн 2лаа маш жаргалтайгаар уулзсан чи минь чамтайгаа нэг жил ямар ч холбоогүй байхад чи минь намаагаа ерөөсөөгүй мартаагүй, сэтгэл чинь хэвээрээ байгаад би маш их баярлаж байна гэхдээ хонгор нь өвчтэй чамаагаа зовоомооргүй байна тийм болохоор намайг март, хамтдаа байсан сайхан дурсамжуудаа ч март гээд яваад өгсөн. Би гудамжинд уйлаад үлдсэн. Орондоо уйлсаар сэрсэн.Чамаагаа явуулах цаг нь болсон гэдгийг би мэдэж байгаа.
Миний хонгор заавал амьдраарай
Чамдаа илгээсэн сүүлчийн захидал чиний бумбаахай.
11 Comments
SAIHAN AMIDAR
CHI
Zaza uhcheegui l bol suulchiin edr gej halildaj yahnuu yu ch bolj mediishd
Ohintoi zalyy bsan yum bol ohiniihoo eejtei uchiraa olj dee Oor haygnaas yavuulsan hun n ehner n bj Mart daa busgui mini
Кино шиг л юм бичих юмаа. Наад залуу чинь гэр бүлтэй л хүн байхаа даа. Юун өвчтэй зовлонтой. Та 2 ер нь уулзсан юмуу өмнө нь. Нетээр танилцаад хайр дурлал яриад байгаа юм бишүү. Эсвэл гадаадад очоод харлачихсан эхнэр хүүхэдтэй залуу л чамайг жоохон дамшигласан юмаа даа.
hudlaa hoshgoruulj baigaad muritsiin bishy
Yag uilah duhluu bi bas chinii ene ueiig tuulj yavnaa bi nz ohinooso salaad 1 jil bolj bna.Martaj ogt chadahgui yavnaa saihan neg negnee hairlaj halamjilj bsan bolhoor uldeesen dursamj ih bolhoor martah unheer hetsuu yum. Udahgui saihan hairtai uchrah bhaa nzaa bi tegj bodood uudrug yavj bna. Chamd amjilt husie uurtuu itgeltei bgaarai.
Setgel hudulchluu. Hair gej aguu zuil shuu. Hajuud mini bgaa ch gesen tuuniigee asar ih sanaj, chamdaa denduu ih hairtai shuu gej heleed tevreed avmaar l bna. Sain asuuj todruulaad tsugtaa suulchiin much hurtel ni hamt bh bolomj alga u? Hair gedeg aguu uguumur setgel ungursun hoino ni shanalj hetsuu uldeh blaa ch unuudur teriig bodolgvigeer tuuniihee tuluu yavbal bolohgvi gej uu? Suulchiin much hurtel ni hamt bj hairlaj, hairluulla l daa. Ingeed orhij bolohgvi ee.
Yag uvchtei yu?
ai hoorhii hetsuu ch ymaa daa
unexeer saixan durlaj uzex uymsan ur dun ni xamaagui ee
Uneheer haramsaltai. Aguuu hair