Эмэгтэйн захиа

108200687

Сайн байцгаана уу. Та бүхэнтэй өөрийнхөө амьдралын сайн мууг хуваалцах гэсэн юм. Би одоо 33 настай эмэгтэй. Би 4-р ангийн боловсролтой л хүн. Намайг бага байхад ээж маань сургуулиас гаргачихсан. Ээж маань өөрөөсөө дүү нэг залуутай амьдарч байгаад тэрнээсээ салж бид 2 аймгийн төв бараадлаа. Ах дүү нар маань тийм ч сайн амьдралтай улсууд биш. Би яахав ажил төрөл хийе гэхээр боловсрол мэдлэггүй надыг хэн ажилд авах билээ. Ингэж явж байгаад өөрөөсөө 9 насаар ах нэг залуутай танилцлаа. Намайг тэр үед харсан эрэгтэй байтугай эмэгтэй хүмүүс зураг шиг хөөрхөн охин гэдэг байсын. Зүс царайгаар бол хэнд ч гологдохгүй, гэрийн ажилд өөрийгөө сайн гэж боддог. Тэр хүнтэйгээ суугаад нэг охинтой боллоо. Сүүлдээ хотруу орцгоож ирээд ээж маань нэгэн газар үйлчлэгчээр орж, нөхөр бид 2 ажилгүй ээжээрээ бараг 7-8 жил тэжээлгэсэн дээ.

Нөхөр маань аймаар залхууч, биеэ оторлоод ээжийн минь олж ирсэн юмыг идэж уучаад, биднийг болохоор хөдөөний тэнэгүүд энэ тэр гээд цэцэрхчээд л хэвтээд байна. Би гэрээрээ хүүхдийн хувцас оёж зарж үзлээ. Ер нь амьдрах гэж янз бүрээр л хичээж тэмцсэн. Тэгтэл нөхөр маань нэг фитнес клубт ажилд ордгийн байна аа. Бие хаа нуруу туруугаараа хэн ч харсан сайхан залуу. Овоо ажиллаж байгаад ааш зан нь эвдэрч хэдэн төгрөг олж ирснийгээ бөөн юм болгож хаан мэт л аашлах боллоо. Амьдрал овоо нэг юм сайжирахын даваан дээр хүүхэн шуухантай орооцолдоод заваараад байхаар нь салдаг ч юмуу гэж бодох болсон.

Нэг өдөр гадуур явчаад ирсэн чинь бүх юмаа аваад, ээжийн минь гэрийг ачаад, охиныг минь аваад, уяатай нохойноос өөр юм үлдээгээгүй шахуу хаячихаад явчихсан байсан. Ингээд л бид салсан. Ээж бид 2 хотод байдаг ах дүү нарынхаараа байрлаж 2 талд ажил төрөл хийцгээгээд уулзаж ч чадахгүй одоо болтол явж л байна. Харин салсан нөхөр маань ээж аав руугаа нүүж очоод бас нөхрөөсөө салсан боломжийн амьдралтай ганц бие хүүхэнтэй суусан одоо их сэхүүн явдаг. Хааяа над дээр ирж уулзахаараа баярхаад л хачин хачин юм их ярьнаа. Надад олдож байгаа ажил гэвэл үйлчлэгч зөөгч, туслах тогооч гэх мэт л ажил олдохын. Би ээждээ одоо болтол гомдоод байхын. Намайг сургууль соёл төгсгөсөн бол өдийд юу гэж ингэж явахав дээ. Эмэгтэй хүн эрдэм мэдлэггүй байна гэж хамгийн муухай юм байдгийн байна. Залуучууд уулзая учрая дотносоё гэж байгаад мэргэжилгүй ээ гэхээр л зайгаа барих юм.

Миний нэг сайн найз эмэгтэй байдаг юм. Тэр маань л намайг аятайхан ажилд оруулчих юмсан ядаж компьютерын наад захын мэдлэгтэй бол гээд гэртээ аваачиж бага багаар зааж өгч байгаа. Хүүхэдтэйгээ хааяа очиж уулзаж л сэтгэлээ засах юм. Одоо би нэг тахианы газарт ажиллаж байгаа сарын 450000 цалинтай. Сард 2 хувааж авдаг юм. Ээжтэйгээ ядаж нэг орох оронтой болчих юмсан гээд л зүтгэж л байна. Саяхан манай эзэн залуу намайг аймаар загнаж чадахгүй бол зайл энэ тэр гэж яг л боолоо загнаж байгаа эзэн шиг аашилсан. Би гомдож хаяаад гарчмаар санагдаж байсан ч тэглээ гээд өөрөө л хохирно, дараа нь бас ажил олох гэж явдал чирэгдэл болох байх гээд гүрийгээд л байж байна . Та бүхнээс тусламж гуйж байгаан биш өөрийнхөө бухимдсан сэтгэлийг хуваалцах гэж л энийг бичсэн юм шүү.

34 Comments

  1. oyuka says:

    chi husbel manaid ajild orj bno. manaih yag komputerdeer ajilladag. zalgaarai.

  2. eegii says:

    chamd tohirson zaluu baij l bgaa chamd oldonoo bi chamd amjilt hysej bna setgel bwal transhend ch amdarna setgel bgyi bol haanii ordonnd ch amdarahgyi ee amjilt

  3. burnee says:

    aldaatai bichsen baikhaa, gehdee ene site aldaag ni zasaad ahij aldaagui redaktorlood krill isgeer siiruuleed tavichdag um bna lee, harin neg ch ug useg utgiig ni uurchildugguig ni aznaarsan, teheer ene busgui maani aldaatai bichdeg ch baij magadgui, za ene chuhal bish umaa.
    gol ni minii bichsen zuiliig redaktorlaad krilleer zuv bichsen bsan, hevlel medeelel ingej ajlaa hiih ni zuv gej bodjiin, bas ene busguid helehed edgeer humuusiin zuvluguug avbal ih l heregtei umnuud helj ugchee, dahin dahin unshaarai.

  4. Chinzo says:

    4-р ангийн боловсролтой гэхэд одооны их дээд сургууль төгссөн залуучуудаас хамаагүй сайн бичдэг юм байна шд. Жоохон бэлдэж байгаад 10-р ангийн шалгалт өгөөд үзвэл яадын. Эсвэл шууд диплом худалдаад авчихгүй юу. Угаасаа л сургууль төгсөж байгаа хүмүүсийн 50% нь дипломны гол болоод л төгсөж байгаа. Диплом худалдаж аваад тэр мэргэжлээр нь сургалтанд сууж мэргэжил дээшлүүлээд, ажил дээр гарч илүү туршлага суухгүй юу. Их сургууль нь ч олигтой заахгүй, оюутнууд нь ч олигтой сурахгүй л байгаа шд одоо бол

  5. өгөөмөр says:

    Сайн Байна уу та хангалттай л амьдрал үзэж гэхдээ сургуульд суулгаагүй  гээд  ээждээ их гомддог  ээжрүүгээ  хааяаа муухай үгийг  хэлдэг юм шиг шууд санагдлаа та ээжээрээ үйлчлэгч  хийлгэчээд дээр нь  нэг хар юм авчраад 7-8 жил тэжээлэгсэн л байдаг их хачин санагдлаа одоо л  эрч хүчтэй байж ээжийгээ л жаргаахыг боддоо би өөрөө ээждээ амь шигээ хайрладаг найз залуу нтр гэж явахаар ээжтэйгээ л  цагийг  өнгрөөе  дахиж олдошгү эрдэнэ мэт  үздэг тийм бодолтой явдаг болохоор хүнд туслаа уучлаарай амжилт бүсгүй минь хүн өөрөө хүсэх л юм бол амжилт ирнэ  хүсэх л юм  бол хүслээ гээд зүгээр суух бус эрэл сурал хийж бүхнээ дайчилахад оршино амжилт

  6. bb says:

    neg ch aldaa alga deer ueiin 4r angiin bolowsrol gj iim l bgamda

  7. Мөнхжаргал says:

    Мэргэжил боловсролгүй гээд л өөрийгөө битгий боомил. Алдаагүй, зөв найруулгатай бичсэн байгаа юм чинь харин ч  сэргэлэн, авъяаслаг  бүсгүй бололтой. Өөртөө итгэлтэй бай. Боловсролтой болгон сайхан амьдардаггүй юм аа. Боловсролгүй гээд юмны ард бүү үлд. Хичээгээрэй. Чамд үнэн сэтгэлээсээ сайн сайхныг хүсье. 

  8. saraanaa says:

    hudlaa baihaa computer dunguj zalgaj surj bgaa hun sex.mn sited orood zahia bocheed suuj bna gdg unemshilguil ym

  9. Mongol hun says:

    Эгч минь тэсээрэй. Амьдрал гэдэг нас заахгүй дууёдаг юм шүү. Нэг л өдөр дуусна. ТЭрнээсээ өмнө сайхан зүйл хийж амжуулаарай. хожим дурсаж явахад аз жаргалтай

  10. medexguie@yahoo says:

    chi gertei bolmoor bval holbogdooroi minii mail hayagaar gehdee gerees iluu tusalj bol chadahgui

  11. SP says:

    Ene taniltsah geed haygaa uldeej baigaa humuus yamar teneg ve naad huuhen chin bie ee unelegch bish sh de. Chi yaj iij baigaad yadaj barilgaiin dotood zasal chimegeleliin yumand surj chadahgui yu esvel sain nariin boovnii surgaltand suugaad nariin boov sain hiideg hun bolchuul ireeduid huviaraa yum hiisen ch heregtei yum shig haragdaad baina. Amjilt husie bitgii shantaraarai.

  12. mazzy says:

    Зарим нэг хүмүүч урьд өмнө нь хэн байснаа хурдан мартах юм аа тэ хүний эхээр тэжээлгэсэн байж ядаж гэрийг нь үлдээж болно доо Гэхдээ нөхөртэйгээ дахиж уулзаад хэрэггүй биз дээ худлаа цээжээ дэлдэж тэнэгтэхийг нь сонсохыг хүсэхгүй байна гэж ойлголоо

  13. nemj helehed says:

    oroin surguulid orj bno,mongol.r hudlaa diplomtoi nuhdyyd bna,chi ter horoo horin gd yavaad yzee,oroitson ch surah heregtei shyy,komputer angli hel hristiin symeer yavaad surch bno shyy dee,ter oficeruud.n ordnoos uragsh nomin sklad.n hoid tal.n sym katolik shashnii tend yavaad och,surgaltuud ih bii,amidralaa heleed gui bi utsiig ni ustgajee ug ni bsan yum,amjilt minii dyy,manai end 67emee angli hel jaahan muu suraad bna damjaand yavna daa geed gyigeed baidag yumaa

  14. Zochin says:

    Chamd nii nuugui heleed naimaa hii. Ur dun ni hurdan garah ajil. Sergelen guilgee uhaan bhad yunii ch naimaa hiisen bolno. 

  15. Lol says:

    Zohiol bainaa. Komputer zaalgaj ehelj baigaa geh cekc sited zahia ilgeegeed suuj baihtai avtsaldahgui l baina daa

  16. mongolman says:

    Бүсгүй чамайг зүүн зүгийнх гэж ойлголоо. Зүүн зүгийнхэн хэл ярианы авъяастай байдаг юм билээ Боёо Амбий гээд тэгэхээр хэл ярианы баялаг шаардсан худалдаа үйлчилгээний салбарт ажиллаад үзвэл яасан юм бэ. Ядуу ч гэсэн саван олддог л байхгүй юу гэдэг Тунгалаг шиг зоригтой өөртөө итгэлтэй арчаатай цэвэрч байхад л болоо бишүү. Бас том мөрөөдөлтэй.

  17. MglausCom says:

    4-r angi hurtelee yamar duntei suraltsaj baivdaa.
    Eej chini zoddog, biye uneldeg, ur huuhdee zovoodog hun bgagui bn zugeer l unelehgui medq bga zuils bas bj bolohyg sanuulj bgan kk. Ur huuheddee undsen huuliar olgogdson surch bolovsroh erhiig n haaj booson n unen bol hariya duurgiin ajiltnuud hargslzah nohduudiin ajillagaa sul bgaag iltgej bn. Orshin suugaa hayagaa solihod huuhdiin surguuli zavsardah tal deer sar buriin tetgemjees hasdag baidlaar, surguulid yavdag huuhded jijig uramshuulal unegui udiin tsai olgogddogiig niiteeree baharhaj busdiig n urialuulah geed jijig sajig ajluud setgej boloh l yum.

    Yer n horluultsan muu yum tohioldtson muuhai humuustei taarsan bla geed buruug busdaas haij hezee ch shiidegdq n todorhoi asuudliig nasaaraa gonginoj gasalj toochij unguruultei bishde hoishid yahav gedeg deeree tuvluruud uheegui l bga bol tohioldson berhsheel bur surgamj hairlaj ulam turshlagajuulj huchirhegjuulj bdgt talarhah heregtei

  18. ganaa says:

    amjit husie busgui min 
    huniig mdleger n dugnj bolohgui shu de nas zaluu bn chinii umnu shn amidral bn amjilt busgui min 
    chi ymar tahir dutuu ubchtei zblontoi bish de buh zuil bolno do ok amjilt 

  19. Zochin says:

    kyonggii@yahoo.com bicheerei taniltsii bi eregtei

  20. alexis says:

    Deed surguuli bish yumaa gehed yadaj mergejliin surgalt-iin tuv biluu? ter gazart suraad tged nariin bichig ch yumuu tuslah ajiltan ch yumuu hiivel chadah l yum bishuu barag? Amjilt husie. 

  21. sodko says:

    Aldaagui bichsen chini ihel anhaaral tataj bna daa, zohiogood bgaa ymuu? deed surli tugschihuud aldaatai bichdeg bichij usgiin chadamjgui ymnuud ma ajlaar duuren bna. uneheer chi 4 angiin bolovsroltoi bol odoos mash sn hicheegeed suralts, mergejiltei bol amjilt husiye huchtei bgaarai

  22. Baagii says:

    Ajild abj tus bolj chadah yum da hvsbel holbogdoj bolno 

  23. Tessy says:

    Bolnoo l geed hicheged zvtgevel burhan hvrtel tusalna shhvdee. 
    Ter muuhai nuhruu ergej hartal saihan amidraarai! Chi chadnaa. 
    Bas eejdee gomdoj bish bayarlaj amidraarai, chamaig eejees chin ilvv hairlah hvn ene delhiid bhgvi shvv.

  24. ,,, says:

    dund surguuliin bolovsroloo nohoj avaa. tegeed daraa n neg mergejleer sur. sonsohod hol sonsogdoj bgaa bh. shat daraalaltai heregjuulbel bolno, ajliinhaa hajuugaar.

  25. kkk says:

    Хороо дүүрэг дээрээ очвол тэтгэлэгтэй түр сургалтууд байдаг сарын 140 000 ч билүү. Тогооч гануурчин нтр гээд зөндөө мэргэжил байгаа. Саяхан зурагтаар зарлаад байна лээ. Хөдөлмөрийн бирж дээр бүртэж байна гэсэн. Энд сурвал ядаж мэргэжлийн үнэмлэх авна ш дээ. Бүүр болохгүй бол үсчин гоо сайхан тогоочийн курст хорооноосоо ядуу амьжиргааны түвшин тааруу гээд хөнгөлөлттэй үнээр сур л даа. Төгсөөд өөрөө идэвхтэй бол ажил олддог юм байна лээ. Байнгын ажилтай болсон үедээ оройгоор сурахгүй юу даа. Тэгээд дараа нь их дээд сургуульд ч суоч болно. Миний таних хүн 2-р ангийг боловсролтой бараг уншиж бичиж чадахгүй гэхдээ зах дээр зогсоод мөнгөжүү болсон байна лээ. 

  26. kkk says:

    tsarailag yum bol teriigee ashigla 450 tsalintai ajillaj yakh yum be

  27. Tsoomоо says:

    Сувдийн хэлсэн үнэн байна. Дээрээс нь нэг юм нэмээд хэлэхэд одоо ч гэсэн дээд сургуульд сурахад оройтоогүй байна. Тийм болохоор яг одооноос эхлээд өөрийнхөө дуртай мэргэжлээр сураад төгсө гэж хэлмээр байна. Чамд тэтгэвэрт гартлаа өшөө 22 жил байна. Тэр хооронд чи яаж мэргэжилгүй ажиллах юм. Тийм болхоор чи заавал сурч мэргэжилтэй болох ёстой.Чи сургуульдаа ороод ирхээр нүд чинь нээгдээд амьдралыг өөрөөр харах нэг гоё өдөр ирнэ. Тийм болохоор заавал сураарай. Чи оройтоогүй шүү. Тэр тэнэг хүн чанаргүй нөхрөө март. Өөр сайхан залуутай танилц. Заавал сурах ёстой шүү. Цалингаа хурааж байгаад сураарай. Амжилт. Чи чаднаа. Сургуулиа төгсөчөөд надад баярлалаа гэж хэлэхээ март ваа.

  28. Uugi says:

    4-r angiin bolovsroltoi ulsiin ix hurliin gishuun ch bas bgaa shuu. Busgui mini ezen hicheevel zaya hicheene. Chamd sain saihniig husie.

  29. nana says:

    Зүгээр зүгээр, сэтгэлээр унаж бухимдахдаа энийг бичсэн бололтой. Хэцүү хүнд үе байлгүй л яахав хаа очиж энд зөвлөдөг хүмүүсийн дийлэнх нь иун чиг ухаалаг зүйлүүдийг хэлсэн байдаг шүү сайн уншиж байгаарай. надад бас нэг найз бий тэр маань яг өөртэй чинь адилхан 4р ангийн боловсролтой, нилээн хэдэн жилийн өмнө хүүхдээ гаргасны дараа дотуур цус алдаад сар гарантай хүүхдээ тэврээд эмнэлэгт эмчилгээ хийлгэж байхад нь нөхөр нь гэрээ ачаад Өвөрхангай руу нүүгээд явчихсан байсан. Хөөрхий минь нялх биетэй, төрсний дараах хүндрэлтэй, дээрээс нь нөхөршүү юм нь буйрыг нь харлуулаад нүүгээд явчихсан тун ч хэцүү байдалдтай үлдсэн. тэр маань манай ажилд үйлчлэгчээр ажилд орсон л доо, харин би удирдах албан тушаалтай. гэхдээ л тэр миний маш сайн найз, зовлон үзсэн хүний ч ярьж хэлж байгаа нь хүртэл цаанаа л өөр их сэтгэлээсээ ажилдаа хандана, хүнийг их ойлгоно. Одоо тэр найз маань хүүтэйгээ сайхан амьдардаг, манай ажлыхан бичиг үсэг зааж өгсөн ном унших их дуртай хэхэ. манайх цалин хэтэрхий бага дээрээс нь гэр хол болохоор ажлаасаа гараад хувиараа юм хийдэг болсон. хаанаас нь ч харсан цэвэрхэн ухаалаг сайхан бүсгүй, би найзаараа их бахархдаг шүү. Би л боловсролгүй гээд арчаагүй царайлаад яваад байсан бол тэр найз маань өдийд яаж ч яваа билээ. Ер нь боловсролоос илүү хамгийн гол нь ХҮН л байх хэрэгтэй. Хүн л бай, сэтгэлээ хэзээ ч битгий худалдаарай…

  30. зочин says:

    Сэтгэлийн хаттай бай. Сувд үнэтэй зөвлөгөө өгсөн байна

  31. Nar says:

    Amjilt.

  32. ... says:

    Чиний боловсролын түвшин Bill Gates-ийнхтэй адилхан юм байна… нас залуу байна хичээгээд нэг үздэээ…

  33. suwd says:

    chi tahir dutuu bish. hugshin nastai, uwruuruu duuren huuhed shuuhadtai bish 33han nastai id zaluu baigaa yum chin ingej setgeleer unalgui tsog zolbootoi baij uurtuu itgeltei ireeduid itgej sain saihan bolno gej bodoj yawaa. Medleg bolowsrolgui l bolhoos chi yamar hil heregt unaad shorond horigdson bish ur huuhed chin uwduj zowooson bish chinii amidral bol odoo bgaa niigemd bolomjiin gej heleh geed baina shu.
    450myangan tugrug baga hedii ch chamlah mungu bish. 300aar tugruguur ehner 3huuhdee tejeedeg zaluu gj TV-eer uzej baisan yum bn.
    Mungu hadgal hurimtlal uusge. Hudaldaa naimaa hiij bolno arga charga oldono. Uurtuu itgeltei bolno geed zutgeed l bai. Chi chadnaa

  34. Anand says:

    4-р ангийн мэдлэгтэй гэхэд алдаагүй бичдэг юм байна. Амьдралд нь сайн сайхныг хүсье

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.