Эрүүн дээрээ мэнгэтэй бол бусдын хүндлэлийг хүлээдэг

95488376

Мэнгэ том байх тусам амжилт эсвэл хувь заяаны таагүй байдлыг илэрхийлдэг гэнэ. Хэрэв мэнгэ дугуй хэлбэртэй бол сайны билэгдэл, харин гонзгойвтор байвал сайн, муу ээлжлэх аж. Мэнгэний өнгө тод байх тусам сайн, муу үйлийн үр дүн илүү мэдэгдэхүйц байна. Эрт үед мэнгийг шулмасын тэмдэг гэж үздэг байжээ. Энэ удаад бүгдээрээ мэнгээ сонжоод үзье. Гэхдээ энэ бол зөвхөн сонжоо болохыг анхаарна уу.

Эрэгтэйчүүдийн мэнгэ

Духан дээрх мэнгэ: Баруун талынх алдар, аз жаргалыг авчирна. Дунд байрлавал аз жаргалтай хайр сэтгэлтэй учирна.
Чихэн дээрх мэнгэ: Хэнэггүйн шинж. Харин мэнгэ хүзүүний баруун талд байрласан бол хүнд хэцүү амьдрал туулахын илрэл. Дунд талд голлосон байвал гайхамшигтай түргэн албан тушаал ахина гэдэгт итгээрэй.
Эрүүн дээрээ мэнгэтэй бол бусдын хүндлэлийг хүлээдэг.
Мөрөн дээрээ мэнгэтэй бол таны амьдрал бэрхшээл дүүрэн байх болно. Шар шиг зүтгэж ажиллах юм байна.
Баруун хавирган дээрх мэнгэ шийдмэг бус занг илэрхийлнэ. Зүүн тал дээр бол хошин шогийн мэдрэмж сайтай.
Нуруун дээрээ мэнгэтэй бол нээлттэй, шударга хүн. Заримдаа жаахан яншаа.
Өгзгөн дээр бол: Залхуурах дуртай, амархан бууж өгдөг.
Бэлэг эрхтэн дээрээ мэнгэтэй бол өгөөмөр, шударга зан чанартай. Биеэ аятайхан авч явж чаддаг. Гэрлэлт аз жаргалтай байна. Баян болж чадахгүй ч гачигдахын зовлонгүй амьдарна.

Эмэгтэйчүүдийн мэнгэ

Хөмсөг дээрх мэнгэ: Баруун хөмсөг дээр бол аз жаргалтай гэрлэлт, зүүн дээр байвал эсрэгээр.
Нүдний орчим: Нүдний орчим дэх жижиг мэнгэ нь тайван, тогтуун зангийн илрэл.
Хацар дээр: Баруун тал дээр бол хайр сэтгэлийн учрал ихтэй, зүүн хацрынх амжилтад хүрэхэд саад тотгор элбэг тохиолдохын шинж.
Хамар дээр: Ямар ч зүйл сэдсэн бүтэмжтэй байхын билэгдэл.
Уруул дээр: Хөгжилтэй зангийн шинж. Мэдрэмжтэй, тансаглах дуртай. Хариуцлагаас мултарч чаддаг. Дээд уруул дээр мэнгэтэй бол маш эмэгтэйлэг, аальгүйн илрэл.
Цээжин дээр: Баруун талынх бол хэт туйлшрамтгайн шинж. Мандан сэргэх, унан доошлох таньг амьдралд ээлжилнэ.
Бэлхүүс дээр: Олон хүүхэдтэй болохын шинж. Мэнгэ том байх тусам хүүхэд олширно гэсэн үг.
Мөрөн дээр: Үргэлж аз хийморьтой байна. Харин зүүн талын мэнгэ мөнгө, санхүүгийн бэрхшээлтэй учирч болзошгүйн дохио.
Гаран дээр: Танд амжилт, аз жаргал авчрах авьяас бий.
Шагайн дээр: Ажилч хичээнгүй, эрч хүчтэй, биеэ даасан зан чанарын илрэл.
Бэлэг эрхтэн дээр: Эрдэмтэй, ген сайтай хүүхэд төрүүлэхийн шинж.

11 Comments

  1. suri says:

    dalan deere bval yah ym be guitsed ym bdaggui ymuu

  2. MonstaBoss@yahoo.com says:

    hi bi eregtei 19te sex hij bgagu … nadad sexiin turshalaga yaralta heregte bn tuslaach egch naraa 🙂

  3. Soyombo says:

    yAG HOYOR HUMSUGNII DUND BAIDG MENGE BOL SHULMAS CHUTGURIIN MENGE GELTSDEG. AVHUUL AVHUUL

  4. sar says:

    bi mundag l huuhed toruultsen um baina. harj l baihaas.nuutsdaa mengetei.manai udmiin huuhnuud bugdeeree tendee mengetei bol yahav.mundag tolgoitoi huuhduud bii. gevch uruusgul um baina lee.mundag murtluu neg talaaraa bas azguiduu huuhduud baidag. zalbiraad l yavahaas

  5. GG says:

    Za yostoi nuguu yun deere tamga shig tom mengetei de kkk, minii bienii hamgiin tom menge tend l bga bh, gaigui l huuhed turuuleh yum bn

  6. zochin says:

    nadad menge haa saigui bgaad bhiin huzuun dre mengetei bol yadin bol?bas huhun dre?

  7. zaanaa says:

    yag 2 humsugnii dund bdag menge yadag yum bol avahuuldag yum biliuu

  8. MglausCom says:

    : Эрдэмтэй, ген сайтай хүүхэд төрүүлэхийн шинж gjishw

  9. Zochin says:

    Бэлэг эрхтэн дээрээ мэнгэтэйгээсээ их санаа зовдог байсан чинь дажгүй таатай сэтгэгдэлтэй үлдлээ шүү 🙂

  10. Soyombo says:

    YAaay minii buh menge lag goy utga uchirtai yum bna shdee. 😀

  11. zochin says:

    bi murun deeree mengetei yanaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.