Би энэ сайтаас өөрийнхөө амьдралд хэрэгтэй бүхий л зөвлөгөөнүүдийг авдаг. Надад энэ сайт маш их таалагддаг. Тиймээс ч өнөөдөр өөрийнхөө туулж яваа хэцүү бөгөөд хүнд хувь тавилангаа та бүхэнтэй хуваалцаж, зөвлөгөө авахыг чин сэтгэлээсээ хүсч байна.
Би одоо 35 настай. Нөхөртэй, 3 настай ганц хүүхэдтэй. Гэрлээд 10 жил болж байна. 25 нас хүртэл гялалзсан, эрчүүдийн нүд хужирласан бүсгүй явлаа. Зөвхөн нөхөр болох залуудаа л охин насаа өгнө хэмээн 25 нас хүртэл онгон явлаа. Тэгтэл нэг залуутай дотно танилцаад суухаар шийдээд хуримын өмнө унтахаар болов. Тэр залуу намайг хуурчих гээд байгаа юм шиг санагдаад тэр шөнө арай унтчихсангүй. Гэхдээ тэр үрийн шингэнээ миний эрхтэний тэнд гаргасан байсан. Дараа нь хэд хоногийн дараа тэр залуу зүгээр л миний онгоныг авах санаатай үерхсэн нь тодорхой болов. Тэгээд бид 2 үерхэхээ болчихлоо.
Тэгсэн чинь сарын дараа гэнэт миний дотор мухайраад, бие маань нэг л эвгүй байлаа. Ходоод цөс элэг гээд бүгдийг нь үзүүллээ эрүүл гэнэ. Сүүлд нь нэг эмч жирэмсэн байна гэж хэлсэн. Сонсонгуутаа ухаан алдаж унах шахсан. Юу вэ нөгөө харамлаад байсан онгон хальс, одоо бүүр жирэмсэн болчихож. Би үнэхээр хүнтэй унтаагүй байсан. Энэ талаар эмч сонсоод орон дээр гаргаж үзээд онгон хэвээрээ байна, гэхдээ ийм тохиолдол ховор үзэгддэг гэж хэлсэн. Би бүр балмагдаад шоконд орсон. Хүүхдийг төрүүлэх ямар ч боломжгүй. Эцэг болох залууд нь хэлье гэсэн ч тэр унтаагүй юм чинь миний хүүхэд биш гэж дайрахыг мэдэж байlаа. Тэр их ааш муутай залуу байсан. Тэгээд үр хөндүүлэхээр шийдлээ. Ингээд охин насаа эмчийн гарт үдсэндээ. Ямар аймаар өвдснийг бурхан мэднэ байх. Би их зовж байж үр хөндүүлсэн юм.
Дараа нь 2 сарын дараа одоогийн нөхөртөө танилцаад жил гаруй үерхэж байгаад гэр бүл болсон. Нөхөр маань надад хайртай ч онгон байгаагүйд минь ихэд сэтгэл дундуур явдаг байсныг мэдсэн. Гэрлээд 3 жил болоход бид хоёрт хүүхэд олдохгүй байлаа. Хамаг бурууг өөрөөсөө хайдаг байв. Үр хөндүүлснээс болоод жирэмслэхгүй байна даа гээд нууцхан санааширч явлаа. Дараа нь бид 2 эмчид үзүүлээд би эрүүл гараад нөхөр маань үргүй болох нь тогтоогдов. Ингээд хүслэнгийн хяслан гэгчээр болов. Нөхөр ажилгүй, архи уудаг, агсам тавьдаг боллоо. Намайг бүүр элдэв үгээр доромжилно, үсдэнэ, зодно. Энэ бүгдэд өөрийгөө буруутгаад дээрээс нь миний хань юм хойно гээд тэр болгоныг уучилж тэвчээртэй хандаж байв.
Дараа нь энэ бүх юм үр хүүхэдгүйгээс болж байгаа байх гэж бодож хоёулаа зөвшилцөөд хүүхэд өргөж авсан. Яасан хөөрхөн гээч. Бид 2 хоёулаа түүнд амь шүү дээ. Гэвч түүний нөгөө архи уух, агсам тавих, дарамтлах, зодох нь бүгд хэвээрээ үргэлжилсээр. Хүүхэд маань одоо түүнд дургүй болсон. Хүүхдэд муу зан сургасаар л. Засрах шинжгүй. Бүүр давраад одоо нууц амрагтай болчихсон байна. Би түүнийг хэд хэдэн удаа барьсан. Өөрөө хүлээн зөвшөөрөөд байгаа мөртлөө болихгүй юм. Би одоо түүнд ямар ч сэтгэлгүй болсноо мэдэрсэн. Ямар их үзэн яддаг гээч. Үнэхээр дургүй шүү. Зөвхөн хүүхдээ л боддог. Түүний хүн тэвчишгүй хууралт, дарамт, доромжлолыг нь тэсэлгүй хэд хэдэн удаа амиа егүүтгэхээр ч оролдсон. Гэвч хоёр нүдэнд хүүхэд минь харагдаад болдоггүй. Намайг битгий орхиоч гээд уйлаад байгаа мэт чихэнд сонсогдоно.
Нөхөр одоо 7 хоногийн 4-5 хоногт нь архи уудаг, агсам тавьдаг, доромжилдог, зоддог хэвээр. Бас намайг араар тавьдаг. Бид 2 сексийг бараг мартаж байна даа. Салъя гэхээр заримдаа салахгүй гээд заримдаа салбал хүүхдээ чамд өгөхгүй гэнэ.Би ч түүнд дургүй. Би ч өөрөө боломжийн цалинтай, төрийн албан хаагч. Царай зүсээрээ хэнд ч гологдохооргүй соёлтой, аминдаа арчаатай, боловсон эмэгтэй.
Харин одоо би яах вэ? Ийм нэгэн хатуу хувь тавиланг туулаад яваад байх уу? Эсвэл салаад явах уу яах вэ? Надад зөвлөн туслаач. Би маш их ядарч байна.
38 Comments
yamar ih arhi uuadag mongo we
Shuud l sal yamarch hamaagui arga heregleed l sal .
shuud salsan n deer hezee uhene gej ingej doromjiluulj yvahiin sn huntei suuj shan amidar busgui min
Amia horloh shaltgaan mundsan bish neg muu arhichingiin toloo amia horlood baihdaa yavah dee huuhdee avaad hayad yavsan deer shd ee,Urgui ereer hen yadag yum,naadah chini yavj yavj gantsaaraa l uhne dee
Nasaaraa ingej amidarguigees hoish zorigtoi alham hiigeed sal.
T1 ymaa neg l ih medlegtei soyoltoi, bolowsroltoi, zaluudaa gunhaj ywlaa gej buh huuhnuud boddog bhaa. Niitlel bolgonii omno ooriigoo ingej magtchaad suuld ni bdg l neg nawsaisan awgai shig ym bichih ymaa. tiim l oligtoi ym bol arhichintai 10 jil amidarlaa yu??? bitgii ingj oorsdiigoo dowiilgoj bodoj bgaach. Hunee tanij suuh chn yasiin hudlaa tsetseg jimsend uyarchaad suuld dassan durlasan gej soliorood adag suuld ni ene huniig yah we shaahiin. Erchuud chn awch suuhaasaa omno yaj ch jujiglej chaddag uls.
dajgvi zaluu bn seks hamtragh boloh bvsgvi bna uu oros_0909 add meee
Busdiin sal geseneer saldag bol saihan l bna tegvel hun bolon salna gevch chamaig hun chanar chini chini anh hanilsan ter saihan zaluu chini dursamj chini nudend haragdaj bgaa biz bi neg l ym helii hun jargah gej 1 udaa l ene delghii deer turdug chamd jargal irnee amjilt
Yg chinii erhten luu chin hiigeeguich amsar deer n tavisan baih eregtei hunii uriin shingend 1 say 500 myngan es baidag gej baigaa neg sereglen es n dotor n orchihoj chamaig jiremsen bolgohod ter olon esnees gantshan l hangalttai uul n chi ter uedee bie zasaad sain ugaasan bol jiremsen bolohgui l baisan er n bol jiremsen boloh magadlal ih l dee
Jaahan huugee bitgii hayarai yu ch bolson holdoo chiree yv salsan n deer
Эх хүн болж үрийн зулай үнэрлэх ямар гайхамшигтай билээ. Боломж байгаа дээр нь мэдэр. Хүүгээ ханьтай өсгө, дүүтэй болго.
Salaad uur huntei suugaad huuhedtei bol!!! Asuugaad ergelzeed baih yum yu ch alga. Urguj avsan huuhed chin naad huniig chin tomrood uzen yaddag bolno. Naad hundee horogdoh yu ch alga, huuhed ch alga ta 2t. Huuhdee bolon uuriiguu bodood sal. Ene zoduulj janchuaad tsug bgd bdg emegteichuudiig eruusuu oilgohgui yum!!
batkhuu.ch@yahoo.com haya msrt saihan setgelee ongoitol yariltsaj baij bolno0 shuu
Салаад өөр хүнтэй суугаад үр хүүхэдтэй болоод сайхан амьдар. Тэр хүн эмэгтэй хүнийг үрийн зулай үнэрлүүлж чадахгүй байж дээрээс нь яасан олон илүү зантай залуу вэ? ХАЯ НААДХАА
chamd yvaad ochih aav eej chini bgaa yu, teden deeree unenee heleed ochvol yasiin be, hervee bolomjgui bol odoonoos uur amidrah gazar hai, salna gedgee heleh bolomjgui bol bichij uldeegeed hadmuuddaa unenee duulgaad huuhdee avaad chimeegui l yvjih, heruul uruul uusgelgui dahij holbogdolgui zugeer l yvjih naad nuhur chini avna gesniihee zorgoor huuhdiig chini avch chadahgui, tertei tergui baga nasnii huuhdiig ehiin tald uldeedeg, ternii ug bol zugeer l daramt uur yuch bish hoooson ug, gants oldoh nasaa bitgii ingej unguruu l duu, arhi uudag zoddog l bol busdaar hichneen saihan bsanch shuud l sal. ene bdal chini huuhded mash muugaar nuluu uzuulne aidas tugshuur daramt zovlon avchirna, huuhdee bodood sal. naad nohort chini buh l muu yum burdsen bna shtee, uuna zodno huurna tegeed huuhedgui, hairan gants amidral. chi amia eguutgene gedeg utgagui asuudal shuu, iim uchuuhen hogiin zaluugaas bolj etsg ehees zayasan gants oldoh amidralaa ugui hiij bolohgui, chamd hairan saihan ami nasaa uuriin biee horloe geheer tiim zorigtoi yum bol teriigee arai uur zuild zoriul l daa, yagaad naadmuugaa hayad yumuu esvel chinii oron ger bol huuguud yvuulj chaddaggui yum be, yuch bitgii sons yuch bitgii hariul zugeer l helgui chihgui yum shig yv, naad mal chini hun hairlah uhaantai hun bish bna. ydaj huuhdee bodood ch boltugai salaarai. negent horson setgel gomdson gomdol setgeliin sharh hezee ch edgehgui martagdahgui, zugeer l hay,
BUSGUI MINI SALJ UZ.OORIIN BAIR SUURI SANALAA HELEED HATUU BARIMTAL.ER NI HELSENDEE HURCH CHADAHGUI BOL CHI HELSENDEE HUREED HARUIG NI OG.TOLGOI ONDOR OORTOO ITGELTEI BAI.ER HUNIIG OOCHLONO GEJ BDAGGUI GESEN.OOROO UL HUSVEL.OORIIGOO HUUHDEE HAIRAL HUNDEL.SAL SAL TUSDAA BGAAD YUM UZUUL
Naad hvnd chin bgaa yum gej alga, aash bhgvi, vr hvvhedtei boloh chadvar bhgvi, mungu tugrug tsarai zvs ch bhgvi, vnench zan baidal bhgvi. Gants bgaa yum n arhichin. Hvvhdiinhuu tuluu tesne gej yugsen vg ve?? Naad hvn chin hezee ch hvvhded chin sain vlger duurial vzvlehgvi. Aygui bol tom bolohoor n hvchindene shvv, ugaasaa naad hvnd chin hvn chanar gej alga.
Salllllll
ONGON BAIJ JIREMSEN BOLOH TOHIOLDOL BDAG GEJ UNSHIJ BSAN BNA.ER HUN TABIAGUI UED CH JIREMSEN BOLNO GEDEG BILEE.URIIN SHINGEN IHGARCH BUI SHINGEND BAGA HEMJEEGEER AGUULAGDAJ BDAG GESEN.BIENII YUM IREH TOHIRCH BAGA HEMJEENII HUKH BAIDAG BAIKH.TEGEED ER ES JOOKHON SHUU DEE
Chi bid 2 chatsuu yum bna, yag ingej amidarah be dee, bi bas arhi uudag nohoriig tevchihgui 2 jil amidaraad l 1 huuhedtei bolood salsan odoo salsandaa uneheer bayarladag. Odoo bi sain hanitai bolson. Chi ingej amidarahaar huugee ooroo osgood henees ch dutahgui setgel taivan saihan amidaraach, shuuheer ger bulee tsustluul ayandaa shuuh chinii tald huugee chi avch uldej chadna. chamd gej neg yum helehed ger bul tsustluulahaar shuuhd handahad cham shig zoduur doromjlol ih amsaj bgaa hun bolj ogvol zurag bichleg ene ter hiigeed barimtjuulchihval hereg boldog yum bna lee. zoddog nuddeg gej heleheer yugaar notlohiin gedeg yum bna lee shuu odoonoos ehleed zoduulsan uedee zuragaar barimtjuul, gertee nuutsaar bichleg hii, ergeed chamd naadahaasaa salahad huugee ooroo avch uldehed hereg bolno. ooroo ooriinhoo amidaraliig avaad yavchihaj chadahaar bj yundaa arhichind zoduulj doromjluulaad hamt bdag bnaa, bi chamaig oilgohgui bna yasan ih tevcheer ve, ooriigoo ingej doromjluulj nasiig barna gej bhuu daa. zorigtoi salsan n deer, medeej salahad amar bhgui,
salaaa sal
hund gargasan uuraa garga
uharaagui hundee zahia bichij bolohgui
Өөрийнхөө тухай уншиж байна уу гэж бодлоо шүү эхэндээ, би бас 35 тай, хүнтэй суугаад 10 жил болж байгаа, 3 настай хүүхэдтэй, өргөж авсан гэхдээ би тэгж хэлэх тун дургүй. Бас нөхөр бид 2 хүүхэддээ амь, Чи бид 2-т төстэй зүйл их байгаа ч хамгийн том ялгаа нь манай нөхөр архи тамхи хэрэглэдэггүй, агсан согтуу тавьдаггүй. Бүсгүй минь хүүхэдтэй болоод ч нөхрийн чинь ааш араншин засраагүй юм байна. Тиймээс одоо чамд нөхрийгөө засрахыг хүлээх цаг хугацаа, итгэл найдвар маш бага л байна даа. Аз болж гэнэт л нэг өдөр ухаан суудаггүй юм бол маш сайн нөхөр, эцэг болох найдвар тун бага л байнадаа. Иймээс хэсэг хугацаанд ч болов салаад тусдаа байж үзвэл яасан юм бэ, нөхөртөө харин өөрийгөө засах, эргэцүүлж бодох хугацаа олгож байна гэж хэл. Тэгээд үнэхээр засрахгүй бол чи минь амьдралаа бодсон нь дээр байхөө. Яаж ч бодсон ганц олдох амьдралыг ингэж хараал ерөөл халамцуу согтуу явдалтай хар юмны дэргэд өнгөрөөх хэрэггүй шүү дээ. Сайн хүнтэй учраад хөөрхөн хүүхдүүд гаргаад сайхан амьдраарай Аз жаргал хүсье. Дүүтэй болгосон ч том хүүхдээ хайрлахын дээдээр хайрлаж яваарай
Эр нөхрөө хуурахгүй гэсэн өөрийнхөө гэнэн, бодлогоггүй, нэг юманд баригдмал бодлоороо одоог хүртэл явж байгаам байна. Хэт нэг юманд баригдмал байхаа болиоч. Тэглээ гээд амьдралаас чи юу хожсон юм. Харин ч онгон хальсаа нөхөртэй биш эмнэлэгийн орон дээр алдсан. Одоог хүртэл өөрийн гэсэн хүүхэдгүй чиний эд эс эрүүл саруул байж байхад өөрийн хүүхэдтэй болъё гэж бодоогүй өрөөсгөл оюун ухаанаар хандссанаас болоод хожсон зүйл байхгүй.
Чамд авууштай зүйл нь хайртай хүндээ үнэнч, хуурахгүй, илэн далангүй байдаг нь үнэхээр чиний давуу тал болж байна. Харин сул дээрх миний хэлсэн. Чиний насны хүн өөрийн үр удмаа үлдээх тал дээр боддог л баймаар юм. Нөхөр чинь чамайг зодож, заншиж, хуурч мэхлэж, араар тавьж байхад тэр бүгдийг тэвчээд өнгөрч байдаг яасан ч сэтгэлийн тэвчээртэй бүсгүй юм. 25 наснаас хойш чиний бичсэн зүйлээс уншихад сэтгэлийн шаналалтай, биеийн шаналалтай явж байгаа чинь харагдаж байна. Ингэж явах нь чамд л муу ш дэ. Улмаар байнга юм бодож явснаас болоод өөрийн үе тэнхийн бүсгүйчүүдтэй харьцуулахад гоо сайханы хувьд их өөрчлөлт орж ирнэ. Найз нартайгаа илүү далангүй ярьж хөөр, сэтгэлээ онгойтлоо нээлттэй байж сур. Өдий насны бүсгүй биеийн жаргал, сэтгэлийн жаргалын аль алийг нь амтлаж баймаар юм. Ганц чимж, торгойж байгаа зүйл чинь хүүхэд болж байна да.
Надтай холбогдохыг хүсэж байна. Сэтгэлийг чинь онгойтол, сэргэтэл урам зориг өгч цаашдын амьдралыг өнгөтэй болгож өгье. Надтай холбогдох хаяг: Grazy_romantic@yahoo.com
Хуухдээ бодсон юм бол наад эруул бус орчингоосоо салаач. Яаж тэгж тэсч тэвчиж аиьдардаг юм бэ . Тэгээд ч чи ажилтай цалинтай олон нийт дотор байдаг хун байж ийм заваан хунтэй байдаг гэхээр гайхаж байна. Юунд найдаж едий хурдэг байнаа.
Надтай адилхан хаягдаж байгаа юм бна. Гэхдээ би эрэгтэй хүүтэйгээ амьдардаг архи уудаггүй агсан тавьж бас хуурдаггүй хувийн бизнес эрхэлдэг амьдарлын төлөө зүтгэдэг. Надтай танилцахыг хүсвэл mongoliansman@yahoo.com холбогдоорой.
Хэ хэ юу ч болсон байсан би хэзээ ч эр хүн болж төрөхгүй яав даа гэж харамсаж байгаагүй.Эх хүн, эмэгтэй хүн байх хувь зохиол хайрласан бурхандаа баярлаад ханашгүй.Сайхан бас гоё ш дээ ээж эхнэр байх.
Уучлаарай нэг зүйл тодруульяа . Онгон байж яаж жирэмсэн болсын бол. Би өөрөө хүнтэй унтаж үзээгүй болхоор бас өөрийгөө хамгаалмаар байна .
Sal sal oor zaluutai suugaad ooroosoo ydaj huuhedtei bolooch huuhed gargaagui emegtei hun muu baidag gesen shuu
Arhichin, zoddog, araar tavidag, urgui…. 9 n shid ni bureldsen iim huniig yund ni huleegeed zuuraldaad bdag ym be salaacheee ….! 35 nas ahij amidral zohiohod oroitloo sh de… deerees ni nemj helehed hatuuhan ug helchihey…. iim duurchihsen huntei bgaa chi uuruu ystoi bishee tolgoi chine ergej ….!!!
chi ehleed uuriiguu hairlaach,,,, chamaig ter arhiching ingej dawraaj,uuruu doromjiluulan bj zoduulan bj hamt amidrana gdg,,amia horlohiig zawdana gdg hamgiin teneg hunii ajil..
Hairan ami,,hairan zaluu nas…..yun hair setgel yun huuhdee bodoh be,,chi minii medeh hamgiin teneg busgui hun bn… herve ene setgegdeliig unshival,,margaash n shuud salaarai,,,chamd buh gerel gegeetei amidral umnu chin bgaa,,mgl sain zaluus olon bii,,ted chamaig huleej bga…
Amjilt husiye.. bi uuruu er hun uchiraas ingej zuwluj bgam,,,erchuude ekhnere hairlazagaaya
дэндүү даварсан юмаа.юунд ингэж амьдардаг юм бэ архи ууна зодно хүүхэнтэй явалддаг.Архи ууж агсан тавьдаг хүн хэзээ ч засрахгүй шүү хүүхэд өргөж авахаасаа өмнө салах байсан юмдаа.ядаж уудаг юм аа гэхэд ажил хийж үүргээ ухамсарлаж амьдрах хэрэгтэй шүү дээ.дэндүү арчаагүй хүн байна даа
Bvsgvi min chi ter hvnii tuluu ter bvhniig tesch tewchij bhad ter hezee ch chinui setgeliig bodoogvi bgooz hezee ch chinii tuhai bodj chamg yaj zowj shanalj bgaag neg ch udaa bodj bgaagv zuwhun uuriiguu l bodoj huwia hicheesen uchvvhen setgeltei hvn bn chi salah estoi hvvhdee bvr awaad sal ertnees salah beltgelee chimeegvi hiij bgad neg l udur yu ch duugaralgvi urtaas urt zahia bicheed yaj gomdsonoo bicheed yw tr hvnd amidral uhaaruulaad ugnu
Үнэхээр хэцүү байгаа юм байна хэрвээ нөхөр чинь салж чадахгүй гээд зууралдаад байгаа бол хүүхдээ аваад аав ээж дээрээ очоод эсвэл бүр ах эгчийндээ байвал яасан юм. Хэдхэн сарын дараа төрөл арилжсан амьтан чамайг гуйгаад ирнэ харин энэ бүх хугацаанд холбоо ч барихгүй таг байгаарай өөрөө түрүүлж буулт хийж болохгүй шүү. Хэсэг хугацаанд ч гэсэн эмэгтэй хүн гэдэгээ мэдэрч ав.
Naadah chini amidral bish shdee. tegeed ch yamar tursun etseg ni bishdee. Chi uuriiguu bod. Huuhed garga uuriin tusun huuhed gedeg shal uur shuuu,
Sal gej zuvlii
Sain er huntei uchirsan bsan bol emegtei hun bolj tursunduu baharhah baisan baihdaa
Jargaltai gazar hun togtohgui gegcheer dawartsan zaluu we.. Ur huuhed bas uuriiguu bodood shuud sal.. 35 zaluu nas shdee dahiad sain huntei uchir yariltsahiig huswel add me