“Эр хүн” нийтлэл болон түүний дор бичсэн сэтгэгдлүүдийг уншаад гэр бүлийн талаарх өөрийн саналаа бодлоо хуваалцахыг хүслээ. Хүн бүр л анх гэр бүл болохдоо аз жаргалтай сайн сайхан амьдрана гэж итгэж найдаж байдаг. Гэтэл ихэнхи хүмүүсийн хувьд ялангуяа энэ сайтад зовлон жаргалаа бичиж байгаа хүмүүсийн “аз жаргал” хаашаа нисэн одов оо? Үнэндээ хаа нэгтээ нисэн одов уу, эсвэл өөрсдийнхөө гараар үгүй хийчихэв үү?
Тэгэхлээр ханиа хэрхэн сонгосноос таны амьдрал аз жаргалтай байх эсэх нь тодорхой хэмжээгээр хамаардаг гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх байх. Амьдралын ханиа сонгохуйн хамгийн гол нууц нь гэр бүл болох учир шалтгаан, гэр бүлийнхээ хүнээс чухам юуг хүсэн хүлээж байна вэ гэдэгт оршдог. Учир шалтгаан гэдэг нь “хайр” байж болох ч таныг хайрлах хайр, та түүнийгээ хайрлах хайр тань ямар түвшинд байгааг хэлж байна гэсэн үг. Энэ л учир шалтгаанаас хамаарч хосуудын хооронд зохицон нийцэх харьцааны тодорхой хэлбэр бий болдог.
Өнөө цагт ихэвчлэн доод түвшний буюу бэлгийн дур сонирхол дээр үндэслэсэн “хайр, дурлал”-аар гэр бүл болох нь элбэг байна. Мэдээж бэлгийн амьдрал бол аль ч түвшний гэр бүлд чухал үүрэгтэй боловч зөвхөн түүнд үндэслэн гэр бүл зохиох нь олон эрсдэлийг дагуулдаг. Бэлгийн дур хүсэлдээ тулгуурлан гэр бүл болсон хосууд аажимдаа тэдний хооронд ижил төстэй, нийтлэг зүйл байхгүй гэдгээ мэдэрч эхэлдэг. Ийм хосууд ихэнхидээ гэр бүл болохоосоо өмнө 2 тийш болдог боловч, аль нэгэн нь нөгөөгийнхөө хойноос хөөцөлдсөөр л байдаг. Магадгүй өөрийн гэр бүлтэй болсон хойноо ч гэсэн. Хэрэв ийм хосууд гэр бүл болсон бол хэсэг хугацааны дараа аз жаргалгүй болж эхэлдэг. Учир нь нэг нь нэг зүйлд татагдаж байхад нөгөө нь өөр зүйлийг сонирхож байдаг.
Ийм гэр бүлийн өдөөгч нь заримдаа эмэгтэй хүн өөрөө байдаг. Бүсгүй ганцаардмал байдлаасаа ангижрахын тулд бэлгийн дур хүсэлдээ хөтлөгдөн өөрт нь татагдаад байгаа залууг “ашигладаг”. Эмэгтэй хүн байгалиасаа ганцаараа байхыг хүсддэггүй мөн чанартай бөгөөд эцэстээ хүнтэй сууж гэр бүлийн амьдралаар амьдрах гэсэн далд хүсэл байнга байдаг. Чөлөөтэй зугаалж цэнгэх эсвэл ганцаараа амьдрахаас залхсан, олон эрчүүдтэй харьцаатай байсан болон бэлгийн харьцаанд онцгой ач холбогдол өгөхөө больсон эмэгтэйчүүдэд иймэрхүү зүйл байнга тохиолддог.
Дараагийн учир шалтгаан бол тодорхой сонирхол дээр үндэслэсэн гэр бүл юм. Хосууд биеийн тамир, бүжиг, аялал жуучлал зэрэг адил сонирхолтой байдаг. Магадгүй ажил, мэргэжлээрээ ч ижил байж болно. Ийм хосууд хаана амьдрах, ажиллах болон өөр бусад зүйлсийн тухай санаа бодлоо хэлэлцэх эсвэл амьдралын тухай үзэл бодолтой нь холбооотой асуудал гарч ирэх хүртэл харьцаа нь тогтвортой байдаг. Тодорхой учир шалтгаанаар гэр бүл болсон хосууд эсрэг хүйстнийхээ тусламж дэмжлэгтэйгээр өөрийн хүсэл эрмэлзлийг гүйцэлдүүлж чадна гэж найддаг боловч хүсэн хүлээж байсан нь биелэхгүй болохоор урам нь хугардаг. Ойр дотны хүнээ аашилж загнаж байгаад хүмүүжүүлчихнэ гэж хүмүүс үнэхээр итгэж байдаг ч тэрээр өчүүхэн төдий ч өөрчлөгддөггүй болохоор тэд үргэл толгойгоороо мөс мөргөж байдаг. Амьдралын туршид ямар ч өөрчлөлт гардаггүй бөгөөд цаг хугацаа явсаар тэд урам хугаран итгэл алдардаг. Тэд гэр бүл болсон шалтгаандаа уягдан бие биедээ хамаагүй харь хүмүүс шиг амьдардаг.
Хос хоёрын харьцаа амьдралын хэв маяг, идэвхи, сэтгэл хөдлөл дээр суурилсан байж болно. Зарим хосуудын хувьд хамтдаа байхдаа хөгжилтэй, баяр баясгалантай байдаг тул хүндрэл бэрхшээлийн эсрэг хамтдаа тэмцдэг. Ийм хосуудын хувьд ухааны түвшний таарамж нийцэл байдаггүй учраас гол асуудал тэр тусмаа нарийн зүйлийн талаар зөвшилцөх, хэлэлцэхэд хүндрэлтэй байдаг. Энэ төрлийн хосуудад ашиг завшаан хайж дурлагсад бас ордог. Бүсгүй өөрийнхөө дэргэдэх “баян, чинээлэг” эрд татагдан дурладаг. Эсвэл нийгэмд тодорхой байр суурьтай болохыг хүссэн хүмүүсийн харилцаа ч энэ төрөлд орж болно. Ийм хүмүүс бие биенээсээ авах юмаа авч удаан хугацааны туршид хамт амьдарч болдог. Гэхдээ тэдний харьцаа өнгөцхөн байдаг. Ийм гэр бүлийн хосууд бие биенээ гүн гүнзгий хайрладаггүй.
Залуу эр хүн хүмүүжил сайтай, өөртэй нь болон өөрийн төрөл төрөгсөдтэй зөв харьцдаг бүсгүйг хүсэж байдаг. Ийм эмэгтэй нь мөн үүнтэй адил шинжтэй залуу эрчүүдийг өөртөө хүчтэй татдаг. Ийм хосуудын зохицол нь зүрхний түвшинд байдаг бөгөөд тэд нийгэмд биеэ зөв авч явах, амьдралын дүрэм, журам болоод зарчмуудыг баримталж, эцэг, эхдээ хүндэтгэлтэй байдаг. Гэхдээ өөрийгөө ухаархуйн тал дээр таарч нийцэхгүй зүйл тэдэнд байж болно. Эр нөхөр нь эхнэрийнхээ дотоод шаардлагад нийцэж байвал байвал (эхнэрийнхэн шаардлага шүү!) тийм эмэгтэй эр нөхрийнхөө үгийг дуулгавартай сонсож, түүнийг хүндэтгэдэг. Ийм л гэр бүл аз жаргалтай байдаг. Харин эр нөхрийн үзэл бодол эхнэрийнхэн шаардлагад нийцэхгүй байвал тэр эмэгтэйн урам хугардаг бөгөөд амьдралын тухай эр нөхрийн үзэл бодолд гүн автан ордоггүй. Эндээс эмэгтэй хүн гэдэг гэр бүлд ямар хүчтэй нөлөө үзүүлдэгийг харж болно. Эмэгтэй хүн сэтгэл ханамжгүй, таагүй байдалтай болсон байх аваас тэр гэр бүлийнхэн бүгдээрээ сэтгэлийн таагүй байдалд ордог. Харин эмэгтэй хүн сэтгэл ханамжтай байвал бусад нь бүгдээрээ л таатай сайхан байдаг. Ажил дээр ч гэсэн атаа жөтөө, хов жив хөөцөлдсөн бүсгүйчүүд олонтой хамт олон таагүй байдаг бол эвсэг хамт олныг хэдхэн бүсгүй бий болгож чаддаг.
Аз жаргалтай гэр бүлийн үндэс нь эр хүн хариуцлагатай байхад оршдог. Эхнэр нь өөрийг нь сонсох дур сонирхолтой, санаа бодлыг нь анхааралдаа авдаг хийгээд бүх талаар өөрт нь тусалдаг тийм л нөхцөлд эр нөхөр нь эхнэрийнхээ төлөө хариуцлагыг бүрэн хүлээн авдаг. Харин эхнэр нь үл хамаарсан байх дур сонирхолтой, өөрт нь тусалдаггүй, дэмждэггүй байвал эр хүн хариуцлалыг өөр дээрээ авах чадваргүй байдаг. Эр хүний мөн чанар байгалиасаа ийм л байдаг. Гэр бүлийн дотор бүрэлдэн тогтох харилцаануудыг эмэгтэй хүн л албадаж байдаг. Учир нь эрэгтэй хүн бол динамик буюу хөдөлгөөнтэй энергийг агуулж байдаг бол эмэгтэй хүн статик буюу тогтонги энергийг агуулж байдаг. Эмэгтэй хүн хэзээ л эр нөхрөө хангалттай нухацтай, зохистой хүн биш, надад аз тохиосонгүй гэж үзэж эхлэнэ тэр цагаас эхлээд таны аз жаргал зугтан одож эхлэх болно. Үүний уршгаар гэр бүл аажмаар нуран унаж эхэлдэг.
Ганбаа
10 Comments
unuugiin mongol erchuud arai l huvia bodson hariutslaggui boljee ger bul shig hevreg zuil ugui met. ungu mungu harsan ene oroo busgaa tsagt hungun amidralig songoson chuluut radikaluud boloh huuhnuud er suvtnii adguuslag chanaraa deedelsen hariutslagagui erchuud hichneen huuhdiig geriin sain ezegtei narig zovooj nulimsand ni hutgaj bgaagaa oilgodoggui oilgohiig ch husehgui. er hun yu ch hiisen bsan hundlel hair uguhgui l bol ehnereesee yavlaa geh. etsest ni nuugaad ungurgud bolovch ter er uuruu bolon erhner huuhed l hohirood duusdag gedgiig nuhruud aavuud oilgoj hariutslagatai bgaasaa gej husch bna….ERCHUUD mini dee
Энэ сэтгэгдэлүүд нэгийг хэлэх биз ээ. Миний бие зохиолч биш, эрчүүдийг магтан дуулагч ердөө биш, гэр бүл судлаач бол бүр ч биш. Жирийн л нэгэн инженер, хүүхдүүддээ хайртай аав хүн. Гэр бүлийн талаарх өөрийн санал бодлоо бичсэн маань л энэ. Мэдээж зүрхний холбооноос дээш ухааны, оюуны учир шалтгаан байх ч манайд дээр дурьдсан гэр бүлүүд л ихэнхи хувийг эзэлдэг болохоор дурьдсангүй. Би ч гэсэн ийм л ханьтай. Эр хүн-3 нийтлэлээр зарим нэгэн сэтгэгдэлд хариу өгөхийг хичээнээ.
Uu ter goy erchuuded chini taarah geriin sain ezegtei bolchihyo geh huuhen ch alga salsan ch sanaatai bh heregtei geed saitar beltgegdej busdaas ul hamaaragch mundag busguichuud l olshrood bn yag l ter salalt undur baruuniihan shig ..
Гэр бүл судлаач хүн бичсэн болов уу баяр хүргье. Олон талаас тунгааж учир шалтгааны уялдааг зөв гаргасан байна. Миний ээж Аавыг минь та гэдэг байсан Хөгшчүүл бүгд л тийм байсан тэгэж өрхийн тэргүүнээ хүндлээд эмэгтэй хүн дор ороогүй улам уужим ухаантай нь батлагдсан шүү дээ.Харин хүндэлж халамжилжных хариуд эр нөхрөөсөө хайр хүндлэл зүрх сэтгэл бүхнийг нь авдаг байсан болов уу…
Erchuud archaagyi gedg sanaaga dahiad l togsgold ni heleed bh ymaa
Saihan bichsen bn. Daanch huuhnuud buruug busdaas haih durtai ymdaa. Undugshig uugui amitanshig yrj bicheh durtai humuusde
neg yumiig olon davtval unen bolno gej bodoj bna uu? ulig boldog yum, togsgold n yalgaagui nogoo t1 huslee bichsen bna
Zohiogchoos neg zvil lawlii,er hvniig deedleed hvndleed l baiwal boloo yu? manai hvn 2 jil shorond suugaad garch irsen,gants ohinoo etseggvi bolgohgvi harilaj durlaj suusan gj bi tewsheert hvleej,bairaa tvreeslej olson mongoo hadgalamjind hiij,tsalingaa oortoo hvvhedde,mteriig ergehed zoriuldag blaa,garch irsen ehnii heden sar za hvnd hetsvv vediig hamtdaa tullaa gj bodood yum heleegvi,heden sariin daraagaas suugaad naidaad hvleged bj bolomgvi sanagdaad bi ajlaa solij hodoo hol ajillaj arai ahui tsalin awch amidrald min hvreltseh bolsonb,,ehendee nohrooo demjiij,bvh talaar hvndelj,argadaj hvvhedtge haritsaj bgam shig l harichlaa,er hvn martah tusam deeshlene gej,,surguulid sur,mergejil;t bol mergejil ezemch gj,svvldee ajil hii,mongo ol gej l helj vzlee,bvten jil ongorhod ter naizuudtgaa niilj neg yum hiisen bolood tervvgeeree ooriigoo bolgood,utasnihaa mongiig olson bolood l amidral vrgejlilj bna,ene hvnd naidaad bi ajlaa soliogvi bol manaih gedeg ail odiid modoo barichihsan bgaa,ene hvniig martaad hvndleed yamarch nemergvi etsestee iooroo eldweer doromjluulj helvvldeg bolloo,,odoo yun hvndleh shal durgvi hvreed harhaar durgvi hvreed bdag boilson,,yagaad turi muutai emegt hvn ingej hicheej ger bvlee gantsaara awch yawj bhad vvreg hariutslaga uhamsarlahgvi bvh achaag nadad vvrvvleed baga oilgohgvi bna,,bi nohortgee yanz bvreer haritsaj vzsen,argadaj,martaj,guij,uilj,duulj,uurlaj aashilj uchirlaj helj vzlee,ehendee neg l ih uhaarsdan hvn,7 ch honohgvi baihi baidgara,odoo ch bi hicheej amidraliin toloo gj zvtgehees zalhjiin,adilhan yu ch hiihgvi harsaar bgaad amidralkaa nen yaduu bvlegt oruulna gedeg gutamshigt haramsmaar bgaach bi oor yahaa medehgvi bna,medeej salaad ooroo ooriigoo hvvhdee bvren dvvren awch yawj chadah hedii ch todiigood odii hvrtel minii hicheel zvtgel,amidral min hairan,vr hvvhdiin min ireedvi hairan bna,hvvhdiig min hen hairlana gj hoid etsgiig hairiig goridoj amidruulahiig ch hvsehgvi bna,ter hvn etseg hvn,ail geriin ezen hvn gedgee uhamsarlaad namaig horon vgeereree merj,hemlej suuhaa boliod ajil hodolmor hiigeed ar geree,amin zuulgaa awaad yawdag bol bi taiwan amgalan amidrahsan,eniig yaj nohortoo oilguulah ve? yaj haritsaj yaj helbel nohor oilgohbol niitlelch gambaa helj tus bolno uu?
ок Ганбаа.
дээр нь мөнгө гэж нэг айхтар юм байнаа хө мөнгөгүй бол No Money- No honey шүүдээ мөнгөтэй байхад бүр их айхтар биш бол асуудлыг хялбархан зохицуулж болдог ялангуяа эр хүн зоостой байх ёстой юмдагуудаа