Үйлийн үр

143921175

Сайн байцгаана уу? Чухал асуудал гээд хүүхдийн тухай зөв юм сануулжээ. Миний бичсэнийг хэдэн хүн унших юм мэдэхгүй нэг их олон биш ч нэг болсон явдал бичиж санаагаа амраая. Би одоо 40 гарсан эр гэхдээ 9-10 настай байхдаа ангийнхаа хамгийн сайн найзтайгаа хэдэн удаа өглөө эрт явж, нэг айлын цонх хагалж байснаа санадаг юм. Маш муухай хүнээс найзийнхаа төлөө өшөө авч байгаадаа баярлаад инээлдээд зугтаадаг байсан минь өчигдөр шиг тод үлджээ.

Хэдэн жилийн дараа мэдэхнээ аав нь хаяад явсан юм билээ л дээ. Уг нь найз маань онц сурдаг, мантуу шиг цагаан царайтай хөөрхөн хүү байсан, их өөрчлөгдсөөн. 5-6 дугаар ангиасаа тамхи татаад л хичээлээ таслана, аль болохгүйг хийдэг,  худалч, ер нь их сонин болсоон. Би найзийнхаа амнаас Аав гэдэг үг сонсоогүй хэрэв дурсах юм бол эцэг П..да гэдэгсэн.  3 жилийн өмнө найз маань 2 дахь удаагаа цус харваад арван хэдтэй нэг охин, 3 настай нэг хүү үлдээгээд бурхан болсоон.

Эцэг П..да-г нь та нар бараг бүгд танина гээд л бод. Монгол улсын Ардын жүжигчин, шууд нэрээр нь мэддэггүй юмаа гэхэд ер мэднэ дээ. Ажил явдлаар нь ирсээн гэхдээ том хүүгээ алдсан хүн шиг лав байгаагүй, арга ч үгүй юмдаа ямар хамт байсан биш. Сонинд өгсөн ярилцлагандаа 2 дахь эхнэрийн хүүхдүүдээ л дурсдаг хүн аргагүй биздээ. Харин би найзийнхаа ээжийн нүдийг хэзээ ч мартахгүй, гал нь унтраад аль эрт үхсэн нүд гэж номноос л уншиж байснаас амьдрал дээр өөдөөс минь сүүмийтэл ширтэнэ гэж бодож явсангүй.

Секс, дурлал бичдэг сайтанд буруу сэдвээр бичсэн бол уучлаарай.

21 Comments

  1. ZOCHIND says:

    Ene deer bichsen ZOCHIN  yun ch hun dugneh durtai ym dee.Yahavdee niitiin saitad uuriinhuu martagddaggui gomdliig l bichij.Yu n bolohgui gej?Ene hun uzdegee uzeed tuuldagaa tuulj davdagaa davchihaad amidralaa tsegtselchiheed bichij  bga ym bish uu.Harin ch ZOCHIN ta ene dugnelteeree uuriiguu bichchihsen ymdag uu daa.Tanii setgegdeliig unshihad amandaa tamhi zuusan, nuhurteiguu baritsaj arhidsan, bie biedee chuham hairtai gechiheed garaad l bie bienee araar n tavij yvdag ajil uils n humursun togoon dor orchihson,ur huuhed hani ijil n eh hunuu hair halamj anhaaral dutsan tiim l dur zurag haragdaj baina daa.

  2. Murun says:

    Эцэг П…. нь Морин хуурийн Батчулуун гээд байгаа юм биш үү, тэр дээр бичсэн хүн. Үнэн байхаа 3 хүүхдээ хаяад залуу эхнэр авсан гэдэг. Манайхны дууриах гээд байгаа Америкад гэр бүлийн тогтвортой байдал энгийн тушаал дэвшихэд хүртэл маш том шалгуур болдог, юу н төрийн дээд шагнал. Яг аавыгаа хүндлээд, хайрлаад эхлэх үед нь эвгүй муухайгаар хаяад явсан байх л даа. Харин хаяахаасаа өмнө чад хийчихсэн бол энэ хүү өдийд өчнөөн сайхан эр өнөр өтгөн айл байх ч байсан юм билүү. Салж болноо гол нь хүүхдүүдийнхээ сэтгэлийг шархлуулах юм бол маш их зовлон ирэх нь үнэн байх шүү, салах тухай бодож байгаа эсвэл салчихсан эцэг эхчүүд ээ.

  3. Monroe says:

    ter ardiin jujigchin hen be shudd bichihguidee?

  4. zochin says:

    Buh yum etsegees bish. Derged n tesehiin argagui baidag ehner bas buruutai. Ene 12345 bol tiim l ehner shig bn. Gulug bolgoson ch geh shig. Odoo ch hurtel yamar ch hair setgelgui bdag ger bul shig bn. Yamar ch utga alga. Tsug bgaa ch nudendee tsoggui ehner nuhur bgaa daa. 2laa guzee harivingaa unjuulsan nasnaasaa hugshin haragdsan uvuu emee shig bolson. Huuhed n az jargal gedgiig ailiin bayar bayasgalang medehgui

  5. samon says:

    ene AAV ih hoorhon aav bn.

  6. tsetseglen says:

    Aav namaig 7 nastai, duug min 4 nastai baihad zaluu huuhentei suugaad yavsan um. Harin eej ih mundag bsan. Duu bid 2-iig yugaar ch dutaalgui osgosnoos gadna oortoo itgeh itgel, ooriigoo hairlaj hundleh chadvartai humuus bolgoj osgoson. Medeej amidrald hichneen ih husevch minii husleer boldoggui, nadaas shaltgaaldaggui zuils baidgiig ih ert uhaarch, zovhon ooroo oortoo naidah heregteig oilgoj osson. Ih hetsuu bdag bsan. Gevch deerh bichlegiig unshaad minii eej uneheer mundag eej baijee gedgiig dahin oilgoloo.

  7. gerlee says:

    horhii ter eej ooriinhoo zowlongoos bolood ur huuhdee martsan n haramsaltai.Huuhnuud mini nuhur chin haysan ch huuhedteigee uulzahiig husehgui blaa ch aawiig n huuhdiinhee hajuud bitgii muu helj eswel uilj unjaarai .Etsest n tanaas iluu tanii huuhed zowno.Tiimees ene hun shig huuhduudee nasaar n amidiin hagatsald unagahguin tuld ali boloh eireg yum
    yarij buur bolohgui bol setgel zuiched handan ooriigoo bolon huuhduudiinhee ireeduig awraarai.Eh etseg n
    haysan ch amjilttai amidarch bgaa tuuh helj bolno.Uzen yadaliig l bii bolgoj bolohgui>Mash ih zowlon setgeliin gutral amchirch bayar jargalgui negen bolgodog shuu humuusee.Huuhnuudee huuhdiinhee derged buu aawiinh n talaar gomdollon uilaarai .

  8. 12345 says:

    Нөхөр бид 2 яг салдаг дээр тулаад…Хэрүүл зодоон ёстой л нэг тамын амьдрал байсан даа.Архи ууж агсан тавихгүй тэгсэн хэрнээ авгай хүүхэндээд орон гэрээсээ дайжиж дүрвээд манай хүн ч новширсондоо.Амьдрал амь наснаас минь илүү миний ганцхан хүүгийн минь ирээдүй, хүүгийн минь ганцхан насны амьдрал хувь тавилан хаашаа яаж эргэх бол гэж бодогдоод нүдэнд харагдаад.Ёстой л нэг үхьеэ үхэж болдоггүй амьдраяаа амьдарч болдоггүй хэцүү үе ч байсан даа.Тэгээд л ганц муу хүүгээ бодоод бүхнийг уучлаад өнгөрөөсөн дөө.Одоо тэр хар дарсан амьдрал өнгөрөөд 10 жил болж байгаа ч новшийн нөхрийн новширч байсан нь гэнэ гэнэ бодогдоод ёстой  үснээс нь зулгаагаад гудамжаар чирээд  гүймээр санагддаг даа.Одоо тэрийгээ ор тас мартаад гөлөг болсон л доо.Гөлөг болгож амьдарч чадаж байгаа ч сэтгэл ханахгүй новшийн хөгийн занг бодохоор араа шүдээ зуугаад архирмаар болж байна.Новш новш новш гэж….

  9. er hun says:

    Ter etseg p..da chin morin huuriin Batchuluun bn…Hunii musuur huliin chigchii shig amitan daa

  10. MglausCom says:

    Aav n nas baraad orhiod odtson bol esvel bainga daramtlaad derged n bgaad saldaggui bsn bol yah bsn ulsuud be

  11. SOLIS says:

    amytai sanal neg bnbaa salsan ch gesen hagas buten saind aav eejteigee uulzaad harioltsaatai baigaad bj bolno sh dee,harin one night stand-ees huuhedtei bolson bol yostoi erguu doodohoo zahirch chaddagui teneg huuhenuudiin buruu.

  12. Amy says:

    Neg yum oilgohgui bn. Humuus salahdaa ali boloh huuhdee bodoj boldogguimu? Salahdaa ehnertee yumu nuhurtuu hairgui bolood saldag bizde, huuheddee hairtai heveereel bmaar yum. Tgd huuhdee bodood eej yumuu aaviig n ali boloh magtaad chamd hairtai heveeree chamaig bish namaig orhij yvsn chamd hairtai heveeree gd oilguulj boldogguimu? Uursdiiguu bodood ali ali n muulaad hayad yvsn huneer yahnuu ene tr gd bval huuhded l hetsuubmaariin. Nasaaraa hund itgelgui, gologdson medremjtei usiishd. Uneheer huuhdee ergej ch haralgui martaad yvdg humuusiig bol bodood bodood oilgohguiin. 

  13. Naran says:

    Хөөрхий найз чинь өрөвдмөөр юмаа. Салтаандаа толгойгоо хавчуулсан юмнуудаас болж хичнээн ч хүүхэд эцэг, эхгүй өсөж байгаа юм бүү мэд. Ойрын жилүүдэд бүүр ч ихсэж байх шиг. 

  14. women9 says:

    hvv min oi hvreegui mortloo etsgiigee sanadagch ymu yadag ym hamaatni eregtei hvmvvs orj irheer l hvzvvgeer n tewerch awaad nvvrend n hatsraa naagaad l ih orowdoltei haragdag ym, ooriin erhgui nulims gardag tegeed l ter muu er yanhan bolson nowshiig vzen yadaj alaad haychihmaar sanagddag shv, burhan zarimdaa dendvv shogtoh ymaa fuck,

  15. Hongor says:

    bi ch bas iim amidral tuulsan. hun ih oorchlogddog yum. gehdee bi hend ch buruu ogoh hereggui yum bna gedgiig mash sn oilgoson. Herwee tegeegui bol buh zuild busdiig buruutgaj ooriigoo orowdsoor ene hun shig duusah bsan bh.

  16. g says:

    õýí þì áîëîî óðëàã óëñ òºðèéõºí ýõíýðýý èõ ñîëèäîã áîëõîîð ……..

  17. g says:

    õ¿íèé çîâëîí äýýð æàðãàíà ãýæ ¿¿ .Íýã ë ºäºð õàðèóãàà õ¿ðòýíý.Çàëóó ñàéõàí öàãò íü àâæ ñóó÷ààä æààõàí íàñ àõèõààð íü çàëóó õ¿¿õíýýð ñîëü÷èõäîã ¿íýõýýð ìóóõàé ýð÷¿¿ä áàéõèéìàà.

  18. sand says:

    Aav -iin bichseniig tomoor hevleed hanandaa hadah umsan unshaad bayarlasandaa nulimas unagah shahlaa

  19. Aav says:

    Миний хүү уг нь долоовор хуруунаас зүүгдээд гүйдэг байсан одоо бол бүтэн гараараа хөтөлж явахгүй бол хуруу мулталчих гээд ккк. Нэг мэдэхэд л аавыгаа сэв хийтэл өргөөд асрах байх, за тэгээд жам юм хойно хайрцагт нь хийгээд муу аавыгаа …. Ямар ч сайхан хүүхэн, ямар ч кайфтай сексээр би хүүгээ, таргалаад үглээ болчихсон эхнэрээ солихгүйээ. Зуурдын юм үүрдийн юм гэж бас байнаа энэ хорвоод.

  20. moogii says:

    Үнэн, салтаандаа хөтлөгдсөн П-данууд эргэн тойрон ямар их байнаа! Тэд өөрсдийгөө тэгээд өөрийнхөөрөө их зөв сайхан амьдарч байгаа гэж бодоцгоож, инээж хөхрөлдөж, жаргалаа эдлэж явдаг байх даа.  Ийм ядмаг сэтгэлгээ, хөгийн бодол, үйлдлийнх нь төлөө ямар нэгэн шийтгэл ирэхгүй гэж үхэн үхтэлээ итгэдэг байхдаа бас… Үйлийн үр нь нүүрэн дээр нь тулаад ирэхээр яаж амьсгаа нь давхцаж, яаж нүүр хөхөрч, нүд нь харанхуйлах болдоо?

  21. Zaluu says:

    Zuv zuil bichjee. Xariutslagatai baixgyi bol xeden ch xunii amidralaar toglox yumdaa. Gexdee xayagdlaa geed gunij gundaxgyi baix baijee. Unexeer ix xairtai baigaad ter xun tiim bolson yum baixdaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.