Уучилж болно шүү дээ. Яагаад заавал үзэн ядна гэж?

022

Залуусыг юм л бол саллаа, хаялаа, больё гэдгээ болиосой гэсэндээ миний амьдралыг эрс өөрчилсөн нэг явдлыг дахин энд бичье. Урьд нь нэг хүний захидлын сэтгэгдэл болгож бас бичиж байсан учраас дахиж гэж байгаа юм.

Одоогоос нилээд хэдэн жилийн өмнө юм байна. Гэр дотор инээмсэглэл, халуун дулаан уур амьсгал байхгүй болохоор нэг л зүйл болохгүй байгаа юм шиг санагдана. Гэхдээ ажил үйлс амжилттай, үр хүүхдүүд маань эрүүл саруул, гэр дотроо хэрүүл уруулгүй болохоор нь энэнээс илүү ч яахав дээ гэж өөрийгөө тайвшруулаад л явдаг байж.

Уул нь бид 2 ч бие биенийхээ утас, мессежнер энэ тэрийг оролдоод байдаггүй. Компьютер дээр суухад хэн нэгнийх нь мессенжер нээлттэй байвал шууд л гарчихдаг юм. Харин нэг удаа саваагүйтээд эхнэрийнхээ мессенжер архивыг нь үзчихлээ. Тэгээд санаанд оромгүй зүйл харах нь тэр. Эхнэр маань хуучин найз залуутайгаа байнгын холбоотой, бүр бие биедээ одоо хүртэл хайртай гэнэ. Эхнэр маань надтай унтаж байхдаа түүнийг, тэр залуу нь эхнэртэйгээ унтаж байхдаа эхнэрийг минь боддог л гэнэ… Юу юу ч гэнэв дээ… Тэгээд л бүтээсэн зүйлс, ирээдүйд итгэх итгэл, амьдралын зорилго маань бүгд л хэдхэн хоромын дотор нуран унах шиг болчихсон.

Би гэхдээ мэдээгүй царайлж долоо хоног чимээгүй л явлаа. Энэ хооронд элдэв юм бодогдоно оо. Хүний хоёр дахь ч юм шиг, эвсэл зүгээр нэг тэжээгч ч юм шиг, биологийн хэрэгцээг нь хангагч ч юм шиг ёстой нөгөө “дарлуулна” гэдэг нь энэ юм байна даа гээд л. Ингэж дотроо өөр хүн хайрлаж байсан дорвол тохиолдлын нэг удаагийн секс хийгээд надад баригдсан бол хамаагүй дээр байх байж дээ гэж хүртэл бодогдоно шүү дээ. Нөгөөхийг нь олж очоод алаад хаячихмаар ч юм шиг, эхнэрт нь хэлээд мессенжер архивыг нь үзүүлчихмээр санагдана. Гэхдээ тэглээ гээд юу өөрчлөгдөх вэ дээ. Багаар бодоход л нэг гэр бүлд хар толбо үлдэж цаашилбал салж сарниад бас л хэдэн хүүхдүүд нь зовох юм болно. Эсвэл нөгөө “нэг нь шороонд, нөгөө нь шоронд” гэдэг шиг юм болчих ч юм бил үү.

Тэгээд л тойруулах маягаар 2-уулаагийн харилцаа болохгүй байна уу, надаас хүсч байгаа юм байна уу гэх мэт хэсэг л тандлаа. Зүгээрээ гээд л таг чиг. Тэсэхээ байгаад олж мэдсэн зүйлээ хэлээд л яв даа би хүүхдүүдээ авна гэж хэрэлдэх ч биш хэлэлцэх ч биш нэг юм хэллээ. Эхнэр маань сүүлдээ хувцсаа өмсөөд л яг гарах гэж байнаа. Харин би хүүхдүүдээ яаж ганцаараа өсгөх талаар дотроо төлөвлөгөө зохиогоод эхэлчихсэн байлаа (сайн асрагч олох, энэ хоорондоо ажлаа зохицуулаад хэсэг өөрөө харна даа гээд л). Эхнэр маань үүд рүү нэг чиглэснээ гэнэт буцаж эргээд хөл тэврээд уйлаад л гуйгаад байсан. гуйгаад л байсан чи л миний жинхэнэ хайр байж, жаргалдаа ташуураад тэнэг зүйл хийж, миний буруу дахиж нэг ч харилцахгүй, чиний төлөө бүхнээ зориулна, үр хүүхдийнхээ инээд баяслаар гэр бүлээ дулаацуулая л даа гээд л…. гуйгаад л байлаа. Үнэхээр надад хайртайдаа ч юм уу хүүхдүүдээсээ салж чадахгүй байсан болохоороо ч надаас тэгэж сөгдөж гуйсан ч юм уу бүү мэд. Үнэндээ би ч хүүхдүүдээ өчрүүлэхийг хүсэхгүй байсан болохоор уучлахаар шийдсэн. Гэхдээ уучлал гэдэг чинь уучиллаа гээд л болчихдоггүй цаг хугацаа их шаарддаг эд. Хэн хэн нь хичээж байж зүгээр болно.

Түүнээс хойш эхнэртээ зүгээр л итгэхийг хичээсэн. Нэгэнт ийм зүйл болсоны дараа нэг хэсэгтээ итгэл төрөхгүй деррикдмээр санагддаг л юм байна лээ. Гэхдээ гүрийгээд дахиж нэг ч удаа эхнэрийнхээ мессенжерийг нь үзээгүй, Facebook гарснаас хойш fb-г нь ч ухаагүй. Дотроо бугшаад яваад байхаар нэг хэсэгтээ тайшвирч чадахгүй ээ. Ямар найз нөхөд эргэн тойрныхондоо иймэрхүү асуудлыг дэлгээд байлтай ч биш. Өөрийгөө тайвшруулын тулд нэг ийм нууц нэр зохиогоод хүмүүстэй мессенжерддэг байлаа. Танихгүй хүнтэй нээлттэй ярьж дотроо онгойлгочихоод танихгүй чигээрээ дуусчихаар сэтгэл амар.

Эхнэр маань ч гэсэн дахиж гэрээс гадуур харилцаа үүсгээгүй ээ. Нөгөө залуутайгаа багадаа авахуулсан зургаа хүртэл ураад хаячихсан байхаар нь эвлүүлж скочдоод өнгөрсөн түүхийг амьдралтайгаа дахиж битгий холиорой гэсэн утгатай юм хэлээд буцаагаад өгчихсөн. Альбомдоо буцааж хийсэн үү, үгүй юу бүү мэд. Би л лав хувийн альбомийг нь дахиж үзээгүй. Хувийн юм хувийнх л байх хэрэгтэй юм байна лээ. Сүүлд нь надад нөгөө залуутайгаа дахиж харилцахгүй байхаар тохиролцсон гэж хэлж байсан. Тэрнээс хойш бид 2 энэ түүхийг эргэж сөхөхгүй байя гэж бие биендээ хэлсэн. Сөхөө ч үгүй. Хэн хэн нь хичээгээд байхад цаг хугацаа бүгдийг эдгээхээр барахгүй улам сайхан болгоно.

Хэрэв тэр өдөр би үзэн ядалтаар асуудлыг шийдсэн бол хүүхдүүд минь хойд ээжтэй эсвэл аавтайгаа л өсөх байсан байх. Харин би өөр шийд гаргасан юм. Одоо бүх зүйл сайхан. Өдрийн турш оволзсон их ажлаа дуусгаад халуун дулаан уур амьсгалтай, өнөр өтгөн гэр рүүгээ яарах, харьж ирэх бүрт минь инээмсэглэж угтах эхнэр, баярлаж гүйлдэх хүүхдүүд чинь л хамгийн эрхэм аз жаргал шүү дээ.

Залуус минь, өс хонзон санаж, үзэн ядалтаар өөрсдийгөө битгий хэмлээч! Харин оронд нь аз жаргалтай амьдралаа бий болгохыг ХАМТДАА хичээцгээ! Цаг хугацаа мартах хэрэгтэй нь мартуулж санах хэрэгтэйг нь сануулах болно.

За амжилт хүсье.
hugs4happiness

52 Comments

  1. Bolor says:

    Iim erchuud baidag shu. Aaw min hoorhii eejiig nuur uur hunees huuhedtei bolood irehed n uuchilsan ym bnlee. Hoyriin 2 huuhedtei bj huduunuus hotod irj surgaltand suuj bhdaa uur zaluutai yawj huuhedtei bolood irsen gsn, Aaw min yamar ih hecuu bsn bol doo. Eejiig uuchilsan bgn. Bi enend eejdee uneheer uur hurdeg. Gsn ch odoo yaay ghew de. Ter ued aaw uuchilaagui bsn bol bi bas minii duu turuhgui bailaa. Minii ah bid naraas shal uur tsaraitai. Ghdee bi ahdaa hairtai, Ter hunii buruu bish horwood huurhii mendlehbgj irsen. Harin eej min aawiig yaj tegj chadawaa gj boddog. Tgd huurhii aaw min ahiig bid naraas ogtxon ch yalgaagui usgusun uuriinhuu huuhed shig l hairaar dutaalgui usgusun, Bi eniig hojim n oyutan bolood medsen dee.

  2. Мөөгий says:

    Эмэгтэйчүүд энгэр султайгаасаа, өөрийгөө хэн гэдгээ мэддэггүй гэр бүл, найз залуугаан ор тас мартаж бусдын эрхэнд зүрх сэтгэлээрээ ордог байдлаа болимоор юм новш зайл гээд хэлмээр зайл зайл зайл, надад ийм юм тохиолдвол чи мөрөөрөө зайл гэж хэлнэ би амьдралдаа дахиж оруулахгүй. Эмэгтэйчүүд зүрх сэтгэл хүсэл дур тачаалдаан яагаад хөтлөгддгийн бэ ? Эм самуурвал гэр бүл төр улс самуурна гэхчлэн өөртөө хэлж санаа зовдоггүй ямар харалсан дотор улсууд юм бэ та нар чинь ? сахил хүртсэн гэлэнмаа шиг ядаж өөртөө үнэнч байж яагаад болдоггүй юм болоо. Та нар л үүд хаалгаа бусдад нээхгүйг хичээж явбал болоо юм биш үү !!!

    • Мөөгий says:

      Хэсэг неревтчихлээ уучлаарай

    • Дээрх хүн-д says:

      Эрчүүд та тэгүүл хайртай шүү чи хамгийн сайхан би чамайг үргэлж боддог гэх мэтийн үгсийг ойр ойрхон хэлж хайртайгаа үргэлж мэдрүүлдэг бол бид юу гэж сайхан үг хэлсэн болгонруу анхаарлаа хандуулж эмэгтэй хүн гэдгээ мэдрэхийн тулд энгэрээ сул тавих вээдээ. Дээр нь сексээр дутаана. Тэжээж чадахгүй иймэрхүү шалтгаануудаас болж өөр залуу мөрөөдөөд сууж байнадаа.

      • Мөөгий says:

        Хаана байгаа нь тодорхойгүй, харилцдаггүй хүнтэй харилцахаас сонирхол алга

      • durak ve says:

        Чам шиг ийм тэжээвэр амьтанд мөрөөдөөд ч өөр залуу олдохгүй ээ кккк Дээшээ ангайж хэвтээд со сериал үзээд л тэжээлгээд байж байдаг уу чи

      • Дээрх хүн-д says:

        Харин ч со сериал тоож үздэггүй үзэх завгүй ажил хийж нөхрөө хүүхдээ тэжээдэг шүү. Ийм учраас хааяа ч болов эмэгтэй хүн гэдгээ мэдрэхийн тулд найз залуутай болсон. Биеэ даачихсан над шиг хүүхэнтэй явах залуус нэгээр тогтохгүй шүүдээ аниагийн дөө

  3. Monroe says:

    yag iim bdal esregeeree nuhroo ingejuuchilj bgaa huuhnuud nharin erchuudeesee olon shdee. ene uy chbish

  4. Me says:

    Tsaad Hun ni ehnertei uchraas gereese garaad yavsan ch ochih gazargui bjdee. Uuchlah hamgiin hetsuu ch hairtai l Bol uuchildag l yum bnlee. Hairgui Bol aldaa bolgoniig ni toolood nemeed burtgeed l yavaad bdag yum bnlee. Yuun uuchlah. Yur ni emegtei Hun chini nohor ni yamarch sex-n chadvargui 0 bish l Bol nohroo uchirgui huuraad yavaad bhgui yumshigee. Harin emegtei Hun bolgon uuriig ni yamar 1 er Hun hairlaj yavdagiig medeh l hamgiin saihan bdag yum bnlee. Uuruu tiim hairgui ch gesen uurt ni hairtai bodoj shanalj yavdagiig medeh saihan bdag bhgui yu daa. Ternees huurah gesendee bush. Olon erchuudees anhnii hair min baisan, hezee ch martaj chaddaggui geh met ugsiig sonsoh chini l Emegtei Hun bolj torsonii utga uchir yumshuudee. Harin emegtei Hun ooriinhoo hairtai huntei l songoltoo hiij amidardag yumdaa.

  5. Zaluu 33 says:

    Chi ih tevcheer gargaj ehner chine ch bas uhaantai bna uuchlaarai geed 
    uilaad baival hairtai bol uuchlahaas oor yahav ur huuhdee bodsonch ter. Emegtei hunii tiim 1 gojuud zan barigdsandaa horsdog yumuu esvel bantsandaa tegdeg yumuu bi yagachgui yadiin esvel ern tiim baisan ch yadiin geed oodoos uurlaad doromjlood baihaar l hetsuu yum bnlee. Oilgoltsoj bolohgui yariltsaj bolohgui terendee hairtai yumuu medej chadahgui oortoo hairtai esehiigch medej bolohgui shiidver gargaj bolohgui teneg baidald oroh chine l jinhene novshiin yum bnlee dee. Heruulees tsaash hetrehgui bi ooroo argadaad yariltsay geheer yagachgui gedegiign huleen zovshooroh bolchood yaj tegehevdee dahiadl huurna hesen ugshd. Hamgiin gol er ch bai emch bai gol n ehner esvel nohortoo hairtai heveeree yu gedegl hamgiin chuhal n. Oor hen negniig hairaldag chi ternii huvid zugeerl shavriin haalt todii bolchihson bol myanga hatan uhaan, er hunii uujuu uhaan gargaad nemergui.  Tiim bolohoor bitgii yavaldaj bai haya neg oor yum huseed temuuleed baival 1 udaagiin uchral belgevchtei hiigeed martchihaj bai. Ger bulee hamgaalah hamgiin sain arga baih.

  6. unen says:

    сайн байна залуу минь надад бас 10 жилийн өмнө тохиолдож байсан хань минь ухаантай болохоор уучлаад өнгөрсөн эмэгтэй хүн гэдэг өчүүхэн шүү дээ одоо манайх 4 дэх хүүхдээ хүлээгээд аз жаргал инээд хөөрөөр дүүрэн сайхан л амьдарч байна хэрэв хань минь уучлаагүй бол 1 хүүхэд маань өнчирч 3 зулзага маань гараа ч хэн хэнийгээ уучилж ухаантай амьдрах хэрэгтэй би тэр үеэс хойш ахиж ханийгаа хууралгүй харин харах тусам ханийгаа хайрладаг болсон шүү 

  7. zaluu says:

    iim zaluuchuud bgaa manai neg naiz bas enenees khetsuu baidliig uuchilj unguruusun odoo buur nemeed 2 khuukhedtei bolood ajil turul ni sain sainkhan  l amidarch bgaa. Er ni er khun l zuv shiid gargakhgui bol emegteichuud baigaagaar ni, dutuu bodoj tootsoldog yum shig sanagdaad bdag, zaluuchuudaa tevcheertei ukhamsartai bgaarai, yu yunii turuund salna geed l khuukhed unchruulj bolokhgui shuu, salakh bol amarkhan shuu dee kharin gol ni bosgoson amidralaa yaaj khamgaalj khugjuulekh ve gedeg l chukhal. Archaagui yum uu esvel yamar negen zuileer dutaasan bolood emegtei ni uur khun khaidag ch asuudal bii

  8. Содон says:

    Энэ залуугын эхнэр шиг өөр хүнтэй явалдмаар байна. Нас ч 40 шүргэлээ. Нөхрөөсөө өөр эр хүнтэй унтаж үзсэнгүй. Үзмээр байхын.

  9. Mone says:

    Gehdee l negent setgeld uldsen joohon sev udaan arildaggui, heterhii huchlej humuust lag gj heluuleh gj bitgii hicheegeerei, tsaraig n harah burt aldaa n sanagddag bol hudlaa ineeh alba uu? 

  10. bas l... says:

    er ni eriigee em ni emiigee l omooroh bodoltoi bhin yahu ene uuchlal ntr bh zuil mon l do gehde negent l hairtai durtai hani ijile gd amidrjij yun huwiin yumnuud bgad bga yum be durlahguiger unseltsdeg gsn uguu ger buliin amidral bish zuger l huuhdese l bolj hamt amidrjiga zurhgui hoyr bie l bn…

  11. zochin says:

    chi ih sain zaluu yum aa nadad yag iim enenees ch aimar yum tohioldood bna manai nuhur uur hugshin awgaitai yawdagiig bi bas say msjnees ni medseen ter uuruu bi toglosiin gd bgaa tsaad awgai ni bolhoor yadgiin bid 2 yawdag gd bhiin bi bur yahaa ch medhgyum daa hamag itgel buh shan zuil ugui bolsoon bi yag yaj shiideh weee humuuseee

  12. aaa says:

    humuusee. Nuhurtuu huurtagdaad ushuuguu avch ehelsen humuus ni hariulaachee nadad. nuhur maani namaig 10 garan jil araar mini tavij baij. Bi bol ene hugatsaand gantshan nuhurtuu unench yavj irsen. Uneheer durgui hurch bna. Uurtei ni adilhan huntei yavj uzdeg ym biluu gej  suuliin ued ih bodoh bolloo. Odo bi 40 garch bna. Heden jiliin daraa namaig hun toohoo bolino biz . Hugshirsun hoinoo haramsaj suuhguin tuld odoo l hiih estoi um shig sanagdaad baih bolloo. Budguichuudee nadad zovlooch.

  13. mmm says:

    bi ene zaluud myanga myangan like darmaar bna iim er hvn mash howor shvv bi 27toi emegtei uuchlaarai bi bas ene amidarlig tuulad garsiin minii hani nam.g uuchilsaan urid uridiinhaas ilv chas haluun hair halamjaar namaig umbuulah bolsoon bi ahij hezeech hairinha itgeliig aldahgvi ee hezech.bich hairda mash ih bvr mash hairtai bolson. bi odo 9 sartai jiremsen 2dahi hvv mini anhaaran unshsan tand talarhay””

  14. bayar says:

    Utasaar yarilaagui zugeerel messeg bichej baiga bol.Odoo uulzii gej bichxeeren gomoo zaluu bolood bich tegbel uulzie gehgui baih.Tegeed nad dugaaraa hayi

  15. burnee says:

    mash sain zaluu bna! odoo iim er hun hovor doo, duuren teneguud l bgaa, chi uujuu dotortoi sain hun um, saikhan ch zaluu baij taaraa. teseerei, odoo gargasan shiivder chini tun zuv alham shuu.

  16. s says:

    хүн хүний бодол өөр байх би бол хэзээч бүр хэзээч уйчлахгүй хэрүүл уруул болохчгүй зүгээр л сална

  17. Busgui says:

    Uhaantai zaluu yumaa, chamd tohioldson zuil nadad bas yag amidrald garj irsen, neg heseg yah gej hunii email uzev gej gasalsan, daraa martaj gej oroldson, nuhur uhaarahgui namaig hundlehgui bgaad ushuu avaltiin uye ehelsen… Odoo bur zalgaj bna ene amidralaas ,

  18. Mmm says:

    Ene chini l uujuu bodoltoi, saruul uhaan bn da. Olon erchuud ingej uhaanaar asuudliig shiiddeg ch boloosoi. Tegvel ger bul, uls ornii hogjil arai l oor bhsan. Bi mongol hunii saruul uhaand itgedeg gej ene zaluud zoriulsan ug bololtoi

  19. агий says:

    нөхөр нь уучилсан бол, цаашдынхаа хамтын амьдарлыг арай өөр нүдээр харж илүү сайхан эхнэр нөхөр, илүү сайхан аз жаргалтай, ухаалаг, бат бэх гэр бүлийг бүтээхийн төлөө аз жаргалтайгаар өдөр хоногийг өнгөрүүлээрээ. өнгөрсөн зүйлийг буцааж болохгүйгээс хойш өөрийнхөө шийдвэрт үнэнч байж өнгөрснийг сөхөөд ямар ч хэрэг байхгүй. нөхөр нь ийм ухаантай юм чинь эхнэр чинь чамайг илүү их хүндэлж хайрлах байхаа. 

  20. агий says:

    эхнэртнй үнэхээр хайртай хүн юм байна. эрчүүд минь нөхрүүд минь эхнэрийгээ анзаарч хайрлаж харамлаж баярлуулж ганцаардуулахгүй байлдаа. эхнэр нь уйдаж ганцаардсандаа ингэж зугаагаа гаргадаг байсан байх.тэрнээс унтаж хэвтэж янз бүр болоогүй л юмшиг байна. зөөлөн намдуу дуугаар ярилцаж, анх үерхэж байсан шигээ болзож, гэнэтийн бэлэг барьж баярлуулж байлдаа. гэрийн авгай хаачив л гэж гэсэн шиг тоохоо байчихдаг шдэ. эмэгтэй хүмүүс чинь догдолж дурлаж залуу насаа мэдэрмээр санагдах үе байдаг юм. өөрийг нь сайхан хөөрхөн гэдэг үгийг нөхөр нь хэлхээ болиод удсан болхоор өөр хүнээс тийм үг сонсоод уярдаг юм.

  21. ganbaa says:

    Уучилсан ч мартаж чаддаггүй юм билээ.

  22. munh says:

    erchvvd bol uur hvn hairlana gej barag bhgvidee uur sex l hvswel hvsdeg bh harin emegtei hvmvvs teneg ym shig uur hvnd sain bolj tenegtej tolgoi ni ergechdeg ymshig bgaam .tiim bizdeee erchvvdeeeeeeeeeeeee

  23. zochin says:

    UUCHILVAL NASAN TURSHIDAA AZ JARGALAAD DUUREN YAVDAG UUCHLUULSAN NI HAIRAAR DUUREN YAVNA; HARIN UZEN YADVAL NASAN TURSHIDAA ZURH SHARHALNA. MMM IIM ERCHUUD OLON BAIGAASAI GEHDEE IIM HUUHEN OLON BAIGAASAI GEEGUI SHUU

  24. zochin says:

    UNEHEER IIM ER HUN BAIDAG GEJUU? UNEHEER BAIDAG BOL SETGELIIN UZUURT JOOHON CH GESEN GEREL HARAGDAH SHIG BOLLOO. AZTAI HUUUHEN YUM DAA. AZ JARGAL HUSIE. YADAJ NEG NI CH GESEN AZ JARGALTAI BAIG L DE

  25. MglausCom says:

    Hehe ehner ter chigtee uilj guih ch gui garaad yavchaaguig bodohod bas ner hundee aldalgui zurgej itgej irsenii chini shagnal baih shuu.

    Bi baisan bol aali hediin ashgui dee azny yum gej bodool alga bolood ugsun bga ter uur hun mun dagah baisan eseh yamar ch hamaagui zugeer l yav genguut n yavaad l uguh bsn tegeheer ehnert chini chamaig geh setgel uldtel n hairlaj chadsan l bn erchuud bur nugruud bur iim bj chaddag bol ehneruud n ulam ih hairlah bho

  26. bububibi says:

    shaaa shaaa pizda. iim ym haa ch bhku,bitgii zohiogd bai

  27. нууц says:

    уучлал бол хамгийн том өшөө авалт ,,,,,,,,,,,,, би ч бас хүүхдийнхээ сайн сайхны төлөө тэгэх л байсан… харин уучлалт гуйж буруугаа хүлээсэн эхнэр л нөхрөө харах болгондоо дотроо дотроо гэмшиж,,,,,,,,, гэр бүлдээ ямарч нэр хүндгүй байна байхдаа ,,,,,,,,,,,,,,

  28. oyunaa says:

    Unen uu…. iim zaluu bdg gej uu

  29. Tuulai says:

    Urvalt … Urvalt gevch itgeser bna galzuu bas huuramch sonsogdoj bna

  30. Tuulai says:

    Urvalt…. 

  31. good says:

    Yamar honshoortoi zaluu ve.amjilt.suraltsmaar yum ih bna.

  32. Бодлын хулгайч says:

    Хараал идсэн хүүхнүүд…

    Би ээжийгээ одоо ч гэсэн үзэн ядаж байна. Аавыг америк явсан хойгуур ажлын газрынх нь залуучуудтай гэрт архидаж банзалдаж хэвтдэг байсан. Харин ч муу аав минь тэвчиж тэнэг авгайг уучилж ирсээр дүү бид нарыг элэг бүтэн өсгөсөн. Салтганасан хүүхнүүд л өөрсдөө завхайрдаг болохоос биш аавууд бол амьдралаа л боддог шүү…

    Одоо бодоод байх нь ээ би аавыгаа ямар их өрөвдөж , хайрлана вэ… Бурхан шиг хүн дээ та минь… Харин ээжийг бол яахав үйлээ эдлээд мөрөөрөө байж байг л гэж боддог…

  33. xwoman says:

    Manai naiz huuhen nuhriiguu ih hardaj heruul hiij suid boldog bailaa, ter ni neg huuhentei tur holbogdson ch umuu esvel alsaas hairlasan ch umuu nadad yriad l uurlaad baidag baisan getel nuhur ni nas barchihsan tegeed heden jiliin daraa nadad eniig i medsen bol huntei uulzaj uchirch bai gej heldeg baij dee gej haramsaj uildag bolson

  34. onon says:

    Uneher unen yavdal bol bi chamtai suuh bsan bna. Haana zurchihvuu. Iim zaluu bdag gej u?

  35. emegtei says:

    uneheer iim zaluu bdag um bolov u. Erchuul l iim um bainga gargadag shd. Manai nuhur bainga l uur huuhnuudtei internet utsaar sexdej suuldee bur uulzdag bolson bna le. Ehleed ih gomddog ch suuldee engiin um shig sanadag bolj. Hamgiin gol ni nuguu l ur huuhed, ger bul. Uneheer ushuuguu avch uuruu yavalday gej bodson ch tegej uuriiguu buzarlamaargui sanagddag. Ebe tuhaigaa neh naizdaa helsen chin namaig ice- age gesen shd. Gehdee l bi uuruu uurtuu unench ter hun barigdah bolgondoo uilj, duulj, gantshan chamdaa l hairtai gedegin. Gehdee salmaar baivch, suuld ni huuhduudiinhee aavtaigaa az jargaltai ineej toglohig ni harahaar bi zov shiidver gargajee, udiid salsan bol huuhduud maani ingej ineej chadahgui baij de gej bodoj, uuriiguu sain bna neh l udur zovsnii mini hariu irne dee l gej boddog. 

  36. mend says:

    TESVER TEVCHEERTEI ER HYN BAINAA

  37. emegtei says:

    Er ni unench bhaar em ni huurah, em ni unench bhaar er ni huurah amidral dandaa tardiimu haashain, gehdee gants 2 salbaganaj aaliguitsen ymiig ni unguruuchih heregtei bhoo, bur hair mair deere l tulaagui bol tiimerhu zugaatssan maygiin ymiig hayaj bolno.
    Harin setgel sharhluulj uuruus chin iluu hairlaj durlasan bol uneheer gomdmoor bdag shu, tegeel ter huniig hairlah buh setgel alga bolj, amidralaa bodood l zugeer manuuhai tsarailah bhda. Hunii setgel gedeg hamgiin emzeg gazar yumda.

  38. hm says:

    Ter deer jombogo bolson Boldoo yanaa odoo bolil doo eldev zavaan uvchin virus avch bj jombogodohoo bolih ged bgamuu sejgiin teneg jombogo bold

  39. chi tegeed martaj chadaagui l ym bnshdee bicheed suuj bgaag bodhod. bi tiim ym unshih ym bol shuud setgel horoh bh huuhduudee bodloo geed buh nasaaraa ger bul bolj jujiglej amidraad yughev. tanai ehnerch gesen dahiad tegj bgaag yaj medhiin medehguishd iluu ondor nuutslaltai yvj bga ch ym biluu.

  40. hair says:

    Ta 2 uneheer sain shiidvert hurchee uur shig chin uujuu setgedeg zaluu olon bdg bol hichneen ehneruud huuhduud jargaltai amidrah bsn boloo, bas ehner shig chin uhaan dutuu hazgai gishgesen ch aldaagaa davtdaggui busguichuud olon bsn ch boloosoi amidral saihan shu de

  41. mongolman says:

    Би л байна -н зөв гэж бодож байна. Ийм эмэгтэйчүүд л цөөхөн байгаасай билээ. Эр хүн амьдарлын төлөө цаг наргүй зүтгэж байгаад л 1 өдөр ухаан орох юмдаа хөөрхий. Эхнэр хүүхдийнхээ бас дээр нь нууц амрагийг тэжээгч болчихсон байдаг юм билээ. Энэ бүхнийг босгох гэж яаж зүтгэж хөдөлмөрлөснөө зүтгэснээ, хайртай хүүгээ бодохлоор л салж чадахгүй байгаа болохоос биш харьд байгаа эхнэрээ боддогүй ээ би. Гэхдээ чи зөв шийдвэр гаргасан гэж бодож байна хамгийн чухал нь хүүхэд өнчин аз жаргалгүй өсөж болохгүй гэж би боддог.

  42. bi l bna says:

    Ийм залуус олон болог ч гэх шиг, харин ийм эргүү хүүхнүүд цөөн байгаасай.

  43. boldooo says:

    chi vneheer tewcheertei zaluu ymaa bi ch bas chamarhuu zviltei tohioldojil bailaa .miniih gehdee arai jijig asuudal chinii hajuud. ehneriinhee utsiig unshtal nag zaluutai hariltsaad bj baidag bgaaa kkkk… gehdee bi uuchlaal ungursun uuruu bolhoor tiim svrtei zvil bishl gesen gehdeel ih gomdson ternees hoiah bi gedeg hvn er jombogo bolsondooooo ehnereech saihan araar ni tawij bgaooo yaadgiin

  44. yahoo.com says:

    зөв шийдвэр гаргажээ ухаалаг залуу байна. манай аав намайг жоохон байхад 3, 4 удаа аав нь ээжээс нь салчихуу гэж асууж байсан. чи тэгвэл хэнийг нь дагах вэ гэхээр нь ээжийгээ л гэдэг байсан. тэгээд нэмайг хойд эцгийн гар харуулахгүйн тулд энэ амьдралаа бүрэн бүтэн байлгахын тулд олон жил хичээж ирсэн юм шиг санагддаг. одоо муудсан зүйл ер үгүй харин ч эсэргээрээ сайхан амьдарцгааж байна. хүмүүсээ амьдралыг жоохон уужуу сэтгэж байгаарай. чамд өнөөдөр хэцүү байгаа ч салах бол гарц биш, энэ нь бас ертөнцийн мөхөл биш юм шүү

  45. Zaluu 31 says:

    Sain bna. Bi ch gesen naiz busguinhee utsyg orolddoggui bsan. Ter ch gesen. 

  46. sar says:

    cham shig zaluus olon baigaasai, odoo ch tsag tsuvuun bolj ers emseesee dooguur boddog bolj dee…

  47. asian says:

    муу залуу бна чи

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.