Украины Ерөнхийлөгч Виктор Янукович өчигдөр сөрөг хүчний удирдагчтай энхийн гэрээ байгуулмагцаа нийслэл Киевийг ум хумгүй орхисон. Түүнийг явмагц Ерөнхийлөгчийн хувийн өргөө харш нь ч эзгүйрч, украинчууд төрийн тэргүүнээ хэрхэн тансаглаж байсныг нүдээр үзэх боломж олдов.
В.Янукович 2010 онд Ерөнхийлөгч болоод удаагүй байхдаа Киевээс цаг орчим явах зайтай Межигиряд газар аваад, эзэмшлээ аажим аажмаар өргөжүүлсээр өдгөө 140 га газар бүхий тансаг эдлэнтэй болоод байжээ. Монако улсын газар нутгийн талтай тэнцэхүйц хэмжээний энэ том эдлэн дотор орос маягийн таван давхар байшин, гольфийн талбай, хиймэл нуур, нисдэг тэрэг буух талбай, жижиг хэмжээний амьтны хүрээлэн хүртэл тансаг зэрэглэлийн юм юм байдаг аж.
Энэ тансаг эдлэнгийн эзэн нь нэгэнт эрх мэдлээсээ унасан тул энэ дашрамыг ашиглаж украинчууд урьдын цагт хаалттай байсан энэ газар ирж, доторхийг нь үзэж сонирхсон байна. Хотоос гарч салхилангаа Ерөнхийлөгчийн ордныг үзэх гэсэн хүмүүс амралтын өдөр Межигиряд дүүрэн холхиж байсан бөгөөд байшин доторх тансаг эд хэрэглэл, тавилга сэлт, машины гараашт нь агуулж буй хэдэн сая ам.долларын үнэтэй спорт машинууд, уужим том гольфийн талбай зэргийг хараад өөрийн эрхгүй толгой сэгсэрч байжээ.
9 Comments
Ямар их шунал вэ.
Украйнчууд энүүгээрээ үзэсгэлэн амралт зугаалгын газар нээвэл мөн ч их мөнгө олно доо. Дарангуйлагчийн орд харш гээд өөрсдийнхэн болон гадныханд үзүүлэх хэрэгтэй. Манай Монголд дарангуйлагч байдаг болов уу. Тэднийх ямар байдаг бол
Энэ одоо манайхан ийм өмхий санаатай юу…УИХ гишүүд гээд бгаа нөхдүүд мөнгөө лав энд хадгалж байшин энэтэр босгохгуу ….аймаар гэнэн нөхөр бнаа…хайран мөнгийг …гэхдээ одоо тэгээд улс нь авч бгаа бол болоолдоо…..манайхан бол бас нэг дээрэмчин нөхөр худлаа хэлээ л авч орхино…бид ч гэнэн юмуу…мангар хурдан тархиа угаалгадаг
манай дарга нар гадаадад харш авдаг.албан тушаалаасаа огцорлоо гэхэд монголд юу ч үлдээхгүй,хамаг хөрөнгөө хуу хамаад алга болно.энд орон сууцанд амьдардаг гэж дүр үзүүлэвч гадаадаад энэнээс ч илүү тансаг орд харштай биз.
Ish ene ux nobshiig awaad vxex bish odoo delxiid bagtax gazar alga. Utga bn yy ene ux ed xurungund. Odoo ene nobshnoocoo zygataagaad laitai bga bx da xuurxii. Zarim xvmvvc vxexgui yum shig l amidrax yum da xuurxiic.
Бабу яааааагггггг үнэн хэлэв.
манайхан барьцахаар нөхдүүд бгаа л юм бна л даа……ккк…харцгаа даа,, шингээж чадахааргүй их зусалахаар дэнж дээрээ битгий хэл дэлхий дээр багтах газаргүй болох нь байна шүү.
юу вэ? энэ чинь улс орноо удирддаг юм уу. зүгээр л тансаглаад л суудаг юм биш үү. манайхаар бол Н.Энхбаяр байна ш дээ болилдоо
surtei sh de tom gurnuudiin udirdagch nar ugaasaa l iim baidag sh de