Амьдарлын амтыг мэдэрмээр санагдах юм

2474913_157c93bc

Би багш, нөхөр маань ч багш. Их сургуульд нэг ангид сурч байгаад л бие биендээ дурлаж, 4-р курсд байхдаа хуримаа хийж байлаа. Одоо хоёр охинтой. Юу вэ гэхээр бид хоёрын ар гэрийн амьдрал эрс тэс орчинд өссөн тэднийх сэхээтэн гэр бүл. Манай нөхөр тийм гэр бүлд өссөн болохоор ч тэгдэг юмуу ерөөсөө хөрөнгө мөнгө энэ тэрд санаа зовдоггүй аав ээж нь өнгөрөхөд хуучин үлдэж хоцорсон 3 өрөө байр, лагерын байшин гээд тэр хоёр буурлын үлдээсэн буянаас нь манай хүн өөрөө юу ч авахгүй гээд юм аваагүй.

Тэгсэн тэр хоёр хөгшнөөс үлдэж хоцорсон хамаг эд хөрөнгийг нь дүү нь эхнэртэйгээ нийлж зарж үрээд дуусгасан. Манайх тийм мундаг юмуу гэхээр тийм биш анх нийлэхэд аав ээж нь бэлдэж өгсөн нэг өрөө байранд бид хоёр өнгөрсөн зун хүртэл байсан. Би үгэлж үгэлж 8 хувийн зээлэнд хамрагдаад одоо 2 өрөө болгосон. Би ерөөсөө юм хэлдэггүй байсан бүгдийг л ханийхаа хэлснээр хийж ирсэн. Машин тэрэгтээ болъё гэхэд автобус байна гэнэ, тэгвэл би өөрөө жолоонд сууя гэхээр хэрэггүй гэнэ. Хоёулаа багшилж байхаар нэг нь өөр зүйл хийж үзэх үү гэхэд бүр эрс дургүйцсэн, өөрсдөө мөнгө муутайгаа мэдэхгүй хүмүүс мөнгө зээлье гэхээр манай хүн үгүй гэж хэлж чададгүй тэгээд авдаг ч юмуу бүү мэд.

Сая цагаан сараар дүү нь ирлээ, ганц ах дээрээ шинийн 3-нд ирэх юм, тэгснээ миний муу ханьд агсам тавих янзтай байгаад байхаар нь дургүй хүрээд чи тэр хоёр буурлын буяныг цусалж дууссан чинь багдаагүй л байх шүү гээд хэлчихсэн, тэгсэн үг дуу ч үгүй гараад явцгаалаа. Би хэр баргын юманд түрүүлж дуграад байдаггүй үнэхээр тэвчинэ тэвчинэ гэхэд яаж тэвчихүү гээд л хэлчихсэн. Тэгсэн нөхөр маань тэр орой намайг шуналтай энэ тэрээр дуудаж, баахан л доромжиллоо. Би өдий хүртэл энэ хүний хажууд явахдаа тэр хүүхэн тийм юм өмссөн байна, тэр айл ийм байранд амьдарч байна, тэр ингэж энэ тэгэж гэж ганц ч удаа ам цухуйж байсангүй. Хичнээн өөрийгөө буруутгаад хэтэрхий их тэвчсэн болохоор одоо бүр туулсан амьдарлаа бодохоор гутах шиг, ямар ч зүйлд зөрөлгүйгээр ханийн минь л зөв гэж бодож явсандаа өөрийгөө буруутгах шиг, охидуудаа бодохоор өрөвдөх шиг….

Бусад хүүхнүүд шиг гоёж гоодоод, гадуур дотуур жүжиг үзэж амьдарлын амтыг мэдэрмээр санагдах юм ямар ч хэцүү юм бэ дээ. Надад нээх сайхан сэтгэлээсээ зөвөлгөө өгөөч хүмүүсээ?

30 Comments

  1. Цэцэг says:

    Аль ч тохиолдолд эргэж харамсахгүйгээр амьдрах хэрэгтэй. Гэр бүл гэдэг 2 талаасаа нийлдэг. Зөвхөн нэг талын шийдвэрээр амьдардаг гэж байхгүй шүү дээ. Хүний эрхээр амьдрахаар одоо харамсах байдалд хүрээд байна. Иймд алив асуудалд ярилцаж, зөвшилцөж хамтын шийдвэрт хүрч байх хэрэгтэй. Нэг талаа барих нь өөрийн байр сууриа ч алдахад хүрч, үнэ хүндгүй болоход хүргэнэ. Тэгэхээр бүсгүй минь ухаан зарах хэрэг л болж дээ. Харваас нөхөр чинь муу хүн биш байна. Өөрийн бий болгосон хайрцгандаа л амьдардаг хүн бололтой. Хэрхэн яаж задлах нь чиний ухаан л мэдэх асуудал гэдгийг ойлгоорой.

  2. edmondhamilton says:

    Amidraliin amt gej yg,yug heleh ve?

  3. Сар says:

    Та хоёрт байр авч егсен л юм байна шд, тэрийгээ яах нь та нарын хэрэг. Харин тэр улдсэн 3 ерее байр бусад юм нь бага дууд нь очилгуй яахав дээ. Чи емнеес нь зарж урлээ гэх илууц бас дууд нь уурласан л юм бол ганц ахдаа шинийн нэгэнд ирсэнгуй гэж л уурлана биз голыг чинь зураад байгаа юм шиг буурлын буяанг цуслаж ханаагуй юу гэх ямар хэрэгтэй юм. Хэлэх байсан бол тэрийгээ нехертее аль эрт хэлэх байсан юм. Одоо бух юм енгерсен хойно гэнэт сэрсэн юм шиг хамаг амьдралаа утгагуйг олж хараа юу. Одоо чинь эхнэр нехрийн аль сэргэлэн нь хедлеж амьдрал ахуйгаа дээшлуулж байна шд. Нехер чинь хедлехгуй бол чи эхлэж болно шд. Харин одоо тэр хадам дуугийн урээд дуусгасан юм руу дахиж усчихийн шаардлагагуй ээ еерсдийнхее амьдралыг еерсдее л босгооч.

  4. Gal says:

    2 saihan huuhedtei hun salah talaar ogt bodoh hereggui, uuruu yaj mungu olj amidrah talaar bod, yer ni iimerhuu hun ogt zasardaggui yum bna lee, huraaj hurimtluulna gesen oilgolt bhgui, hamaatan sadan ijii aaw ni awah blhro manai huu shig sain saihan buyantai hvn bhgui gj magtaj bgal hamag yumiig ni awchihdag. Za ih mungu olood terigee iluuchilj bga bol bas yaay ghw, zugeer l olson munguu hund uguud bwal utgagui bizde. Uuruu uur yum hiij deeguur amidar doo busgui mn, iim bdal hezee ch uurchlugdduggui yum, nuhriiguu uurchlugduhiig huleeh hereggui, uurchluh gd ch hereggui

  5. oogii says:

    gaduur dotuur yavj jujig uzseneer AMIDRAL n amtiig medrehuu hehe arai aharhan bnaa naad bodol chin

  6. MglausCom says:

    Aav eejiinh n hurungiig ah duu nar n arilgasand Ataarhsan setgel shunal haram bugd yavjeeshd.
    Hunii yumaar ch huudegnej dee. Uursduu bairaa avaad ah duu nart n aldtsan bol tom tom duugarch boloh l bsyn busdaar bol busdiin yumand buu shunaltaarai shal demii yumand turgen zan gargachij.

  7. Cynical man says:

    Анхаагийн хэлдэгт яасан олон хүн лайк бас дислайк дараа вэ. Дислайк дарсанууд нь бол хүүхнүүд байхдаа. Хүний эцэг эхийн хөрөнгийг хүүхдээс нь салгаад өөрсөддөө авах нь зөв юмуу? Нэртэйгээр нь тэр дислайк дарсан хүүхнүүд нөхрийнхөө ах дүү нарыг гэр бүлээр нь хор уулгаж алаад, үхэнгүүт нь байр машин, хөрөнгийг нь авцгаагаач.

  8. Zaya says:

    Ene chin l hamgiin saihan n. Bi ch eej aavinhaa iim zang uvluj avsan.  Chi aztai um tiim l shunaltaad bgaa bol uuruu ol doo.  

  9. jorj says:

    Zugeer engiin l amidral bn sh dee ta 2 shig bair avah geed ochnoon jil zutgeed zutgeed avj chadahgui humuus bn sh dee uls oron neg hogjood irheer buh zuil saihan bolno doo hamt kino uzeh yum hum uzehed neeg ih mongo orohgui sh dee hamt uzej yagaad bolohgui gej

  10. zaza says:

    jiriin saihan l amidardag hun baina shdee, chi harin ooroo jaahan shunaltai taldaa l yum shig bn, tehdee ter n ch emegtei hunii zan l daa. Ter buurlin buynig bodohoo bolih heregtei. Ta 2t ugduguu ugtsun l humuus bn shd. 1 oroo bair gedeg chn tom zuil shd. Tegeed ch ta 2t uguh estoi ch bish. zaluu humuus baina daa oorsoo baylgaa bii bolgotsgooh heregtei shd. Ailin baga hvvd ugaasaa l ter zuilud n ochih estoi, ochih estoi ezen deeree l ochson bn. Terige arvilaad yavna uu, ureed hayna uu ter dvvginh n hereg. Unench shudargaar ajlaa hiigeed yavbal amidral ayandaa bolno doo.

  11. Tseren says:

    Teneg huuhen, ooroo idevhitei baigaach. Chi ooroo yu giiguulsiin Aild irsen ber hunii torson duugees ahiig ni omoorno gej baidaggui yum.

  12. bayarmaa says:

    nuhur chini muu hun bish bna. 

  13. gerlee says:

    Chi bolgood guigeed baidag yum bailgui tegeheer bolool bna geel neg heviin ursgalaar amidraad bna nohor chine chi ydarch bna geed ajilaasaa garaad oor yum hiih geed uzehgui yu

  14. zax says:

    nohor chin bagiin suuri humuujil n tiim yum bna l daa.etseg eh n ih ayduu zoolon humuus bsan baih.odoo oorchlogdono gej baihgui l dee.2 ohinoo bodood teseed amidraad baij dee.tsaguur chin chinii ene amidraliig zovhon moroodohoos hetrehgui humuus zondoo bna.

  15. dddd says:

    нөхрөөрөө юм бүхнээ хэлүүлсээр заалгуулсаар байгаад чи тэнэг болчиж дээ. Ер нь хэт нөхрийн ам харах тийм сайхан байдаг юмуу. Сонин юмаа. Манай нэг найз хүүхэн гаднаас сагс өндөг авч ирчээд л хөргөгчнийхөө хаана нь хийх вэ гээл нөхрөөсөө асуугаал ёооё тэнэг. Шуудай гурил авчаал нөхөртөөгөө дамжлалцаал гэртээ орсон.Тэгсэн манай найзын өргөлцөж явсан шуудайных нь өнцгийг урт хумсаа шигтгээд бага зэрэг цоолчихож. Түүгээр нь гурил жаахан асгарсан чинь ёооё хоёр бүр сандралцаал яаах вэ яаах вэ гээл сүржигнээл шал тэнэг. Тэр нь тийм том асуудал юм байх даа. Гялгар тор угалчихна л биз. Танайхан аягүй бол манай энэ найз шиг байхаа. Ёстой хоорондоо л таарч байвал болдог байхдаа. Миний бодлоор хэт нөхрийн ам харж зааж зуруулах шааааааааааалллллл утгагүй.Өрөө бас нэг эрх мэдэл гэдэг юмыг гэртээ бий болгомоор юм даа. 

  16. mongolman says:

    Хуучны сэхээтэн хүн тийм байсан шүү дээ. Эцэг эхээсээ сайн сайхан чанаруудыг нь өвлөж авсан байна. Одоогийн бэртэгчин зан чанар суугаагүй л хүн байн шүү дээ. харин одоо чинь зах зээлийн үе охидынхоо ирээдүйг бодооч гээд үглэхгүй юу эр хүн байна 1 ийг бодох байлгүй дээ. Мөрөөдлийг нь дэмжээд өг…

  17. yoga says:

    uitgartai, idvehgui teneg nohor.. ehner ur huuhdee ideh hoolgui olsood bj bhad ni ooroo yu ch hamaaagui hiij ehner huuhdee gants talhnii mongo olood irchihej chadahgui archaagui tsairaalaad – za yah ve ho zaya ni ter gd suuj bh amitan bn dooo.

  18. fddjjd says:

    uuniig shunal gedeggui yum, minii bodloor ene chini adaglaad dundaj amidraliinhaa tuvshind ochih gesen temuulel. shunaltai hun gej ter neg aldartai emegteitei naizlaad aajmaar bogino hugatsaand mash ih hemjeenii mongo salgaj avsan uildliig bi bol shunal gene. gehdee bas tsuslah muslah geed yarij bolohgui.aav eej n gereeslel uldeegeegui bol huuhduud n huvaaj avah erhtei ch tanai hun ooroo tatgalzsan bna.

  19. о says:

    нэгэнт тийм нөхөртэй бол нөхрөө хараад суугээд байх хэрэггүй. чи өөрийнхөө хүссэнээр амьдрах эрхтэй хүн. чи амьдарлын сайхныг мэдэрмээр байгаа бол нөхрөөсөө биш өөрөөсөө хай. нөхөр чинь тэгээд байж л байна биз. чи өөрөө гоё урам зориг мөрөөдөлтэй бол тэрнийхээ төлөө зүтгээд яв л даа. хэн ч чамд саад хийгээгүй. хэн ч чиний гар хөлийг хүлээгүй. бусдаас битгий дэмжлэг хүс.

  20. yahoo.com says:

    нөхөрт чинь шунал багатай, олсондоо сэтгэл хангалуун байдаг, амьдралыг мөнгөөр хэмжддэггүй, гэр бүлийн аз жаргалыг илүүд үздэг тийм эмэгтэй илүү тохирох байсан болов уу. шунаг сэтгэлийн тухайд бол таны ч буруу биш нөхрийн чинь ч буруу биш. өөр өөр ертөнцтэй хүмүүс байна. таны буруутай зүйл гэвэл энэ олон жил өөрийнхөө сэтгэлийг нуусан, өөртэйгөө ижил бодолтой хүнийг олоогүйд байна. нөхөр шиг чинь хүмүүс хэзээ ч өөрчлөгддөггүй юм. үсрээд л сургуулийн захирал болно. ажлаа яс сайн хийгээд л авсан 500,000даа сэтгэл хангалуун Монгол улсын төлөө зүтгье гэж хэлдэг улс. цаашид ийм байдлыг нь насаараа тэвчиж ойлгож үглэж дуулахгүй амьдарч чадна гэж үзвэл наад үүрэндээ үлд эс тэгвээс өөрийн карьераа хөө

  21. bas l... says:

    iluu dutuu ymand daljiganaad blgui morooroo l amidar chi tednih tm bairand bdg ter tm yum omschoj gd bdgui gsn bha odo yag tm boloh gj bn

  22. ichko says:

    oortoo itgeltei bai.tanii buruu gj yu baihav.nohorteigee sain yariltsad uz humuusiin hoorondoo margaldah muudah gomdolloh n ihevchlen hoorondoo yariltsaagui hol hondii baidgaas bopdog gertee bainga hariltsaand orj haluuhan bdag ger buld heruul baga bdag yum shigee.jargaltai sonirholtoi bhiin tuld iim zuiliig husch baigaa bol baga bagaar nohortoo dasgaj yadaj sard 1 gardag bsan bol 2 daraa n 3 4 bolgood baga bagaar dasagj l surgana da amidraldaa idvehtei baigaarai.hun burt shunal bdag teriigee gargaj ilerhiildeg hun bn ilerhiilehgui ch hun bn ene bol baih l asuudal sanaa zovoltgui ee amjilt

  23. хүүхнүүдээ гэж says:

    Хүүхнүүдээ гэж зарим манай нөхөр мөнгө олдоггүй цалин багатай гээд голох юм зарим нөхрийн мөнгө төгрөг олдог ямар хамаатай юм мөнгө юу ч биш л гэх юм

  24. anhaa says:

    buh zuild l nuhriiguu buruutgasan ongo ayastai yumaa ingehed chi uuruu ene aild yutai irsen hun be ter neg oroo bairiig nuhriin chin aav eej avch ogson bna dahiad uhheer ni uldsen 3 oroo bairiin avaagui gej shunaj bdag tiim surhii yum bol ooroo tom mongonii ajil hiigeech zaaval nuhriin gar harahguigeer saihan amidarch yavaa ehneruud zunduu l bna

  25. bold says:

    boldcool29@yahoo.com messenger shvv orood ireerei yriltsay

  26. Tessy says:

    Amidraliin idevhgvi hvn yumaa, ta uurigu bitgii buruutga, ta harin ch zuulhun saihan emegtei bna. 
    Uurtai aashtai hvvhnvvd uurtai aashtai ch gelgvi ihenhi hvvhnvvd ilvvg nehdegbshd. Nuulgvi helehed tiim ehnertei ail bas chineeleg bdag ch yumshig. 
    Odoonoos oroitoh yu bhav zarimdaa yum nehej shanalgaj er nuhruu ilvv ih ajillaj tolgoigoo ajilluulah tashuur n bolj bhgvi yu 😉 
    Amjilt!

  27. zarim humuus amidraliig zugaa tsengel geh ym zarim n zugaa tsengel amidral bish geh ym. haraal id gej

  28. mglzauu says:

    nuhur chin 1.amidarliin idwehgui 2. tsalin mungu baga bolood urund orhoos aidag 3. hartai iim l zaluu bna daa har ni dotoroo bdag l hun bna daa

  29. Zaluu says:

    Ter 2 hogshinii uldeesen yumiig bodood yadiin. Ur udam n herelgeed uree l biz  nohor chine shunaltai gej heleh n argagui. Harin zugeerl ingeed yavaad baidag bol  nohriin chine buruu huuhduudee osoj tom bolohoor yah gej baigaan.  Bolovsrold n mongo zarahgui bol  ireeduid orsoldiin ulam l shiruusne  bolovsrolgui hun amidrahad ulam l hetsuu bolno. Etsg  hun baij ur huuheddee sanaa zovdoguu goliisen gar ve 

  30. zochin*** says:

    Nuhur chini sonin hun yumaa. Odoo ued zow shunaltai hun l hojno shde. bi shunalgui gd suugad bwal yuchgui hotsorno

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.