Атаархуу зан хэзээ ч амжилтанд хүргэдэггүй!

ataarhah-zanХүний зан араншингийн бас нэг учир дутагдалтай зан бол яах аргагүй атаархуу зан юм. Зарим хүмүүс энэ занг тодорхой хэмжээгээр байх ёстой гэж үздэг. Хэрэв энэ зан тодорхой хэмжээгээр байх ёстой юм бол зөв атаархах хэрэгтэй болов уу.

Ингээд атаархуу зангийн талаар товчхон дурьдвал:

Ер нь атаархуу зан яагаад төрдөг вэ?

• Ухамсар муутай бол,
• Ямар нэгэн юм дутагдаж гачигдсанаас,
• Чадвар муутайгаасаа болж,
• Эцэг эхийн хэн нэгэн нь энэ төрлийн зантай бол үр хүүхдэд нь удамших хандлагатай.
• Хор шартай зан нь хэвийн хэмжээнээсээ хэтэрсэн бол,
• Өөрийгөө үнэлдэггүй.
• Өөртөө итгэлгүй зангаасаа болж.

Ингэхэд атаархуу зан юунд хүргэдэг вэ?
• Амжилтанд хүргэдэггүй.
• Стресст оруулдаг.
• Өөрийн сайн талаа олж харж чадахаа больдог.
• Ямар нэгэн ёс бус зүйл хийх.
• Бусдын сайн талыг олж харж суралцахаасаа илүүтэйгээр яавал дээр нь гарах вэ гэсэн ядуу сэтгэлгээтэй болдог.

Тэгвэл атаархуу зангаас яавал ангид байж чадах вэ?

• Өөртөө итгэлтэй, өөрийгөө үнэлж сур
• Бусадтай өөрийгөө хэт их харьцуулж бодох хэрэггүй.
• Хэн нэгэнд атаархахдаа гол нь бус харин хэн нэгнийг атаархтал амьдар.

Өрөөл бусдад атаархахынхаа оронд өөрийнхөө арчаагүй сул дорой байдалд дүгнэлт хийж, өөртэйгээ ажиллаж чаддаг байх хэрэгтэй.

/Хань/

6 Comments

  1. boss says:

    ataarhuu humuus uchir ni oldohgui yadargaatai teneg shu. 

  2. 123№№ says:

    буддын гүн ухааны сургаальд бол хүний сайн явж байгаад даган баяс гэсэн байдаг. Даган баясаж хүний амжилт болон сайн сайхан яваад нь үнэн сэтгэлээр баясаж бахархаж сайныг  ерөөж явах нь өөрийн сэтгэлд хар муу ул мөр үлдээхгүй байх юм. Хар ул мөр үлдээгээгүй тул тэр цагаан сэтгэл даган баясаж бахархан ерөөж байсан хүн лугаа адил амжилт эд олзын эзэмшихийн учир шалтгааныг өөртөө нөхцөлдүүлж байдаг тул улмаар амжилтанд хүрч эд баялагтай болдог гэж өгүүлсэн байдаг. Хар муу сэтгэл болон муу ул мөрийг үүсгэн барьсаар байвал авах эзэмших хийгээд авсан эзэмшсэнээ алдаж үгүйрэхийн учир шалтгааныг нөхцөлдүүлж байдаг гэжээ. 

  3. hun says:

    busdiin ataarhaliig ul tooj sursan bol busadiin yu yarihiig chi toohoo bolino. Ooriinhoo zov gej bodsonoor yavaad ooriinhoo husel moroodoliig bieluuleed yavj bh shig saihan yum haana bna

  4. MglausCom says:

    Zuv ataarhal goyo shd busdiig ataarhtal amidarch chaddag l bh heregtei 

  5. zaluu says:

    tiim shvv muu zan muuhai

  6. iimerhuu ym oruulval hench unshihguiee. hogiin araar tavilt gaj sex hiisen talaar hudlaa unen ym oruulval bushuuhan unshij duusgaad  uraldaj comment bichih blgui

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.