Юуны өмнө миний энэхүү захиаг уншиж байгаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би одоо 27 настай. Боломжийн ажилтай. Нэг хүүхэдтэй эмэгтэй. Би 8 жилийн өмнө ангийнхаа нэг бандид сайн болоод, үерхсэн. Гэхдээ тэрийг минь манай гэрийнхэн зөвшөөрөөгүй. Бид 2 3 жил үерхээд хүүхэдтэй болсон. Гэрийнхэн маань хамтдаа амьдрахыг зөвшөөрөхгүй байсан болохоор би төрсөн гэртээ хүүхдээ гаргасан. Тэр маань өдөр болгон ирээд л бид 2-той байж байгаад гэртээ харьдаг байсан. Хамт байхыг маш их хүсэж байсан ч гэрийнхнийхээ зөвшөөрлийг авч байж л хамтдаа амьдаръя гэж бд 2 ярьдаг байлаа. Тэр минь их тэвчээрэй хүлээгээд л байсан. Түүнийг минь янз бүрээр харааж зүхэж загнаж байхад тэр минь дуугүй л суугаад байдаг байсан. Зөндөө их өрөвдөж байсан ч би юу ч хийгээгүй ээ. Энэ байдал 5 жил үргэлжилсэн. Тэгээд би тэсэхгүй гэрийнхээ бүх хүмүүстэй муудалцаад хүүхдээ аваад гарсан.
Тэгээд тэр залуутайгаа сайхан амьдарна л гэж бодсон. Хадмын талаас дарамт байгаагүй. Сайн аав ээжтэй. Бид 2-т бүх талаас нь тусалсан. Удалгүй манай талынхан ч гэсэн гайгүй болсон. Гэвч манайхан амьдралд минь хэтэрхий их оролцох болсон. Бид 2 дунд хэрүүл ч тасрахгүй болсон. Гэрийнхэн минь түүнийг үргэлж өөчилж гоочлох нь надад ядаргаатай байж, би бас өөчилж гоочлоход нь түүнийгээ очиж ингэхгүй яасын, тэгэхгүй яасын гэж их зовоосон. Одоо бодоход тусдаа гарна гэдэг нь бүх зүйл тусдаа л байхыг хэлдэг юм болов уу. Гэхдээ бид 2 хичээгээд л байсан. Амьдралаа босгох гэж. Гэхдээ хичээсэн хичээл зүтгэл минь ээж аавын минь нүдэнд хангалттай байгаагүй. Ажилгүй нөхөртэй суулаа гэдэг. Хааяа өөртөө гайхдаг байсан. Бүх хүмүүс эсэргүүцээд байхад би яагаад шал өөрөөр хардаг юм бол гэж. Хайр л юм болов уу…
Хайртай хүмүүс минь бүгд эсэргүүцэж, би өөрөө сэтгэл санааны дарамттай, бас хайртай хүндээ маш их дарамттай байсан. Хичнээн хайртай байлаа гээд хажуудаа зовоогоод байлгах хэрэггүй байх. Тэр хүнийг надаас илүү жаргалтай байлгах хэн нэгэн байгаа шдээ гэж бодох болсон. Гэхдээ салалтад хүргэсэн хамгийн гол зүйл минь гэвэл би амьдралаас илүү ихийг хүсдэг хүн. Одоо байгаа зүйлээсээ илүү их боломж гаргах гэж оролддог. Илүү их хичээж, илүү их ажиллах ёстой гэж боддог. Нэг тийм шуналтай гэх юмуу даа. Гэхдээ бас тэр шуналаа би буруутгадаггүй. Хүнд байх ёстой гэж боддог. Илүү сайхан байртай болно, илүү сайхан машинтай болно, илүү сайхан ажилтай болж үр хүүхдээ одоо байгаагаасаа илүү амьдруулна гэсэн бодолтой.
Харин нөхөр минь тийм байгаагүй. Одоо байгаа энэ зүйл минь хангалттай. Болно гэж боддог. Энэ л бид 2 жинхэнэ салалт байсан байх гэж боддог. Одоо бид холбоотой байдаг. Салсан ч гэсэн. Тэр хүн бас намайг ойлгодог байх гэж боддог. Сайн мэдэхгүй юм. Би хааяа түүнийг бодохоор их баярлаж догдолдог. Хааяа түүнийг бодоход цээжин дээр нэг юм тээглээд уйлдаг. Амьдралынхаа хамгийн гоё залуу сайхан үеийг тэр хүнд л анх өгсөн, түүнээр л дуусгахыг хүсдэг байсан. Гэхдээ шуналаасаа болоод салсан. Одоо би зөв зүйл хийсэн эсэхээ мэдэхгүй байна…
33 Comments
Buh huuhnuuded tiim nyytshan shunal bdag Goy mashinaasaa saihan nertei unetei horoolliin bairnii ortsnii umnu byygaad l tanih tanihgui humuusiig ataarhliig n turuuleh gedgiimuu yadgiin Getel hichneen tiim saihan zuils edelj heregleed ch ger buliin az jargal bhgui hundii huiten tsyyraitsan bairand tom shireenii ard huuhedteigee hoyulhnaa suuj hoolloh n saihan gej uu Hamtdaa zorilgo taviad muruudluu bieluulehiin tuluu hamtdaa hicheegeed er nuhruu zuv tiish n zalaad araas n demjeed ugvul medrel myytai bish l bol er hun devshij deeshildeg l yum daa yg n Ee hun tolgoi em hun huzuu n gej sonsson bailtai Uuruu erguulj chigluulj chaadahgui bjiij tengeriin zuils muruudun tolgoigoo taslan shidej huuhdee unchruulj bgaa chin haramsaltai bna Yamar ch saihan sain zalyy chinii huuhdiin huliig uhuurduj erhluuldeggui l bhgui yu
Chi bolon tanaihan denduu shunaltai udmaaraa shunaluud yum bnaldaa mongoloor duuren nohorgui orh tolgoilson emegteichuud nohortei bolhiig husej bhad chi ulam davraad bhii
Uu zoriggui zorilogogui muruudulgui udur unguruuj suudag Er hunii hereg erdoo baihgui. Neeh Saihan zaluuchuud tegsen zorilgo bhgui ambitshui bhaar yostoi ontsgui sanagddag nadad lav.
iluu saihan bair iluu saihan mashindaa gantsaaraa suugaad jargaal yvj dee. ene chinii songolt. hun temuuleltei shunaltai baij bolno gehdee amidrald chini yu chuhal chuahal bishiig oilgoj ali aliniig ni tentsuulj yvahgui bol hetsuul de.
чи өөрөө муухай аашлаад, дураараа загнаад, хийсэн оролдсон болгоныг нь шүүмжлээд, дээрээс нь аав ээж чинь нэмэрлээд нөхрийнхөө сүр сүлдийг байхгүй болгочихсон юм бишүү. хархад тайван дөлгөөн хүн байж болно шдээ. эрхүний нөмөр түшиг гэж байдаг. хажууд зүгээр юу ч хийхгүй сууж байсан ч сайхан байдаг. өөрөө мундаг чадалтай байснаас нөхрөө хөдөлгөж чаддаг хүн илүү мундаг гэж боддог.
minii duu hairtai yum bn daa, ug ni setgel bval buh yum butej urgaj gardag l yum daa. huugee aavaas ni salgaad uuruu zovood buruu l yum hiij dee. setgel bval amidral ayandaa bosdog l yum daa ajaagiin duu.
би бас гамбаатай санал нэг бна
Би тэр дээрх Ganbaa-тай санал нэг байна.
Чамайг маргааш үхнэ гэдгийг чинь бурхан хэлэв. Чи юу хийх байсан бэ. Бодоод нэг үз дээ. Амьдралд тавьсан ариултаа олж юуны магад.
Zarim negn huuhnuud yamar yaduu setgelgeeyei yum be. Benzin baga iddeg mashin gedeg zaluus taalagddagui ch geh shig delhii niiteeree l baigal ecology gej baishd. Utaa n gamshigiin hemjeend baigaa manai uls bol buur yalanguya hybrid mashin haraad bayarladag baih heregteishd uushgiig chine baga horduulj ur huuheddee buyan bolj bui humuushd. Tegeel neeh ih osoj devshij career hoodog baih heregtei gesen humuus. Mongold osoj devshij career hoono gedeg hulgaich luivarchin boloh gesen agaar negen buizaa. Hulgailj luivardaj avch unasan lexus 570 iin hajuud egel jiriin zaluugiin huch hodolmorooro avsan prius hamaagui goy unaa baihgui yu. Ta nariin naad yariad baigaa yumnii chine tsaana busdad gaihuulah gesen hunii ataarhliig toruulj amidrah gesen ochuuhen bodol nuugdaj baidag bzidee. Oorsdiigoo yaj jargaltai bailgahaa ch medehgui ur huuhdee yaj az jargaltai bailgahaa ch medehgui zugeerl hooson tolgoito hii hooson hiirhehchid ene bol mongoliin onoogiin niitleg dur torh. Deern oorsdiigoo lag mundag geed bodchihson hoorhiileltei huuhen zaluuchuud hoho hihi haha.
hamgiin zov garts bol nuhurteigee butsaad niileh. tegeed bugdiig shineer ehle. nuhruu hairla hundetge, minii hani chadna minii hani hamgiin sain n bugdiin chadna gej bainga helj magtaj bai. er hund uuriig nuraah ch huch bdag. hen hend chin 2dahi amidral gej bhgui shu. 2dohi gevel 3dah bolno 3dahi n 4deh…. emegtei hun saihan gal togootoi bairtai bolhiig husdeg bol eregtei hun sansriin hulug buteej uur garigtai bolhiig husdeg yum!
Одоо нэгэнт енгерч. Гэхдээ чамд харамсалтай санагддаг болохоор байн байн тэрийгээ баярлаж нэг гуниж нэг боддог болтой. Хуний аав ээж хуухдээ сайн сайхан амьдраасай гэж бодож санаа оноогоо хэлдэг гэхдээ танайхан арай хэтэрхий амьдралд чинь оролцоод элдэвлээд байж дээ. Намайг лав хадмууд тэгвэл нэг хоёр удаа тэснэ тэгээд л хэлэх гэснээ шууд еерсдед нь хэлнэ. Тэдний амьдрал узэл бодол арга барил еер, миний ессен орчин ахуй хумуужил , мэдлэг боловсрол ч еер тэр хэрээр амьдралын узэл бодол телевшил ч еер шд. Би хичнээн хуутэй нь сууж сайн сайхан яваа ч гэр булийн минь асуудал руу хэт гунзгий орохыг зевшеердеггуй аль ч талдаа. Тэд ч мэддэг болчихсон учраас нээх юм хэлээд байдаггуй. Харин чи одоо гэрийхэндээ таалагдах бизнес сэтгэлгээтэй суусан шороо атгаж алт болгох хунтэй л суухгуй бол танайхны дарамт хэвээрэй л байх биздээ.
Ih sonin sanagdaj bn la da… ter zaluu yamar huleetstei handaj olon jil ta 2toigoo hamt bh gj zutgelee de… ene buhnii ard garchaad iimhen yumnaas bolj salna gdg… ta 2 zaluu amidral yaj ch uurchlugduj bno, negnee sonsch demji heregtei, yagaad ehner hun iluu hudulguuntei amidraliin bayalagiinhaa tuluu shunalaaraa zutgej bolohgui gej, hani chamd tushig tulguur bolj chadah l bh. Etseg ehuud heregtei zuil heldeg ch het amidrald chin oroltsvol tertee tergui yamar ch ger bul togtohgui. Chi yag l aav eejiin tusgal bn lda. Medehgui tsaashdiin amidrald chin chamaig baylag huleej bnuu balgas huleej bnuu hen ch medehgui
Миний нөхөр бас тийм л дээ…жоохон хэцүү ….гэвч хайрлаж бгаа учраас эвийг нь олхоор үзэж бна даа…..ёстой л эд мөнгөнөөс илүү элэг бүтэн амьдрал л онох боловуу……хамгийн гол нь хайрлаж сурах зорилго юмуу даа!!!! …..би нөхөртэйгээ мөрөөдлөө их яридаг биелэх үгүү нь хамаагуу…зүгээр л нөхөртөө бага ч гэсэн санаа авах болов уу гж….нөхөр маань ч чимээгүү сонсдог л доо…эр хүний дотор эмээлтэй хазартай морь багтдаг гэлүү….эрэгтэй хүн бодож л бгаа бол түүнд зорилго мөрөөдөл бж л бгаа …..бид эд хөрөнгөөр бялхаж амьдарч чадахгуу ч бгаа юмандаа илүү итгэмжтэй шудрага талархаж баяр хөөртэй амьдрах болноо гж найдаж бна….захидалын эзэн минь!!! та ч гэсэн ойр тойрондох хүний санаа оноог биш өөрийнхөө зөв гэснээр зам гаргаж алхаарай……..эцэг эхээ сонсдоггүй хэн байх билээ….гэвч заримдаа тэднээс илүү өөрийгөө сонсох нь чухал байх болвуу даа….яагаад гэвэл тэдний амьдрал бас таны хүсэл мөрөөдөл тэс ондоо зүйл шүү дээ..
Chi bodvol buddin shashintai uuriiguu boddog bailgui dee. ter surgaalid bgaadaa hun ene ertunzud jargaltai amidrah gej irdeg gej. gehdee ter n bgaadaa setgel hangaluun bhiig l heldeg yum shuu dee. unshaad 1 uzehgui yu doo.
Aav eejuud huniig meddeg yum shu. Hooson hair durlal gej yu baisiim. Ur huuhedtei bolohod hunii huuhdees door orolgui huvcaslaj undalj surch bolovsrohod hooson hairaas iluuteigeer oron bair, ajil turol chuhal!!!
Eej aaviinhaa ugiig sonssoj amidrah ni zov. Yaduu zalhuu huniig tejeej amidrana gej yu baisiim.
ooriinhoo ger bvliin asuudald … ger bvliinhen chini chamd sn saihniig sanj yum heldeg bh l daa gehde ene bvhniig shvvj shvvrdej bj amidraldaa avahii avch heregleh bsiin boluudaa magadgui chi hojim yamar vnetei zuilee aldsnaa uhaarah bh sn zaluu yum shig sanagdlaa amidrald mdeej temvvlel heregtei l dee hvndreltei zuil maash ih gardag hamtdaa davj tuulah ene l nice shvv dee bvsgui mini dund ni hvvhed helmegdej bna 27 nas dongoj ehlel amiaa bodson iim zan ireedui muutai shvv chinii zovlong chamaas oor hen ch oilgohgui tm ih hvsel temvvleltei yum bol ger bvl chini chamd saad boloh eosgui sonin l shaltag bna daa eostoi uhaan chini medej dee goodluck
Shunal husel ermelzel hamaagui daraagin asuudal Ta 2 uneheer biy biydee hairtai bishuu chi. Nasan turshiin hairaasaa tatgalztsan bnashd. Ter shunal husel temuulle Zohitsuulj boloh bolwuu
argagui shdee aav eej 2 chini hoyulaa muugaa medehgui shunaltai bhad chi yaj shunalgui turuhve dee
Хүн байгаадаа сэтгэл хангалуун байж чадахгүй үргэлж илүү ихийг хүсэж шунаж амьдарсаар дэргэдэх аз жаргалаа анзаарч мэдэлгүй орхиоод шинэ аз жаргалыг хайсаар насыг элээдэг. Харин сүүлд нь бодоход дэргэд чинь байсан энгийн эгэл бүхэн чинь чиний аз жаргал байжээ гэдгийг ойлгодог тэр үед даанч оройтсон байдаг юм даа өрх толгойлсон эмэгтэй минь. Эр хүнийг байгаагаар нь хайрлах сэтгэл бүсгүйчүүдэд минь дутагдаад байх болжээ илүү их мөнгө эд хөрөнгө хувцас хунар алт мөнгө сүүлд нь эр нөхрөө ч солиход хүрч хүүхдээ өнчрүүлэх юм. Алтан загасны эмгэний хувь заяа л чамайг хүлээж байна. Амьдралыг эр эм 2 уулаа босгох ёстой эр хүн зарц биш…
UURIIN BODOL UURTUU ZUB GEDEG DEE. HAIR DURLAL YARIAD HAMT NASIIG TUULNA GECHEED ZAMIIN DUND ZALHAI BURUU BODOLTOI HUNII UGEND ORJ HAYAJ GEECHEED ERGEJ HARAH GEED L BNADAA YNZ NI.YAAHAARAA DANDAA ERCHUUDIIG GOOCHILJ BDIIN DE. US GAL 2 NIIILJ BJ TSAI BOLDOGTOI ADIL SHUNALTAO SHUNALGUI HUN NIILJ BJ ALTAN DUNDAJ BDAG GEDGIIN. chi sain haraad bgarai ehner nuhur 2 ijil bnuu esreg bnuu
хүн хүсэл мөрөөдөлтэй амьдралдаа тэмүүлэлтэй байх хэрэгтэй тийм унхиагүй унжийсан нөхөр чирэгдээд цаашдаа чамд муу нөлөө ч үзүүлж мэдэх байсан амьдрал ганцхан хайран дээр тогтддоггүй юм,мэдээж мөнгөн дээр ч тогтохгүй
гэхдээ юманд зорьж тэмүүлж ямар нэгэн юмыг хийж бүтээж, түүнээсээ таашаал авахгүй бол үнэхээр тэсэхийн аргагүй уйтгартай чи зөв шийдвэр гаргасан байна
угаасаа амьдралыг үзэх үзэл чинь өөр юм байна,чи ч гэсэн адилхан амбицтай хүн олж ав
салсан нөхөр чинь ч гэсэн өөртөө таарч тохирох хайнга хүн олох биз дээ
хамгийн харамсалтай нь хойд эцэг эхийн гар харах хүүхэд чинь л юм даа
за амжилт амьдралын аз жаргал гэдэг сэтгэл хангалуун мөчүүдийн нийлбэр юм шүү, хийж бүтээж түүнээсээ урам зориг авч аз жаргалтай амьдраарай
Naadah chini l unuugiin niigemd asuudal bolood bgam. Huuhnuud n hurdan setgej ovjin hodolj delhii niitiin chig handlagiig turgen tusgaj avch bhd erchuud n uuniig oilgohod darui 10-aad jileer hotsorch bn. 35+ zaluus dotor huseed bga shig chini husel temuulel bii bolgoson erchuud gadaad dotood yavj uzsenees n oldoj magadgui. Mongoldoo bga mongol ers chinii yu yariad bgaag uhaarahad juldana buur zamiin sadaa. Oilgotol n huleene gvl chinii id hiij buteeh ermelzel buhii zaluu nas duuschihna..
Bi ch bas 25-taidaa hotsrolttoi setgedeg mongol er tushsendee haramsahguin tuld buh bolomjoo zolioslood l nudee ania l buruu songoltondoo tuustai yavj irsen. Ih ch tsag hugatsaa orson daanch araichuu 35 hurch baij dunguj minii 25-taidaa yarij setgej irsen hemjeend hursen. Gologdoj ehelsen bi az jargalgui bolj ehelsen tertei tergui ganc ter zaluugaas olon hund hurch chadah uchnuun heregtei ashigtai bolomjuud aav eej ah duu ard tumendee ch nemertei zondoo yum zoliosolj bj ganc eriig uhaaruulah gej uuriiguu hoish tataj zudej yavaa n nad shig badrangui zamaar baharhaltai alhah bolomjtoi met sanaand n uulaas ch ih yum bagtaj bhd uragshgui huniig chirch guldarch uur buhimdlaa nemj amidraad utgagui l sanagdsan…
Gehdee olon ch mundag naiz busguichuudee delhiin ard tumend heregtei buteel gargaltsahaa hoish tavij tetgelgee phd-giin ajlaa hayaad erguu ochuuhen bodoltoi bertegchin nuhruuddee hayagdahguin tuld dagaad mongol bucaj bhyg harj l bsn. Ter humuus etsest n ter huvia hicheesen jijhen tarhitai nohruudteigee az hargaliin manlai bolson amia hicheesen ger bulee bii bolgool nam jim hend ch dursagdahgui uursudduu sxn baigaad l horvoog eleeh bh. Ugaasaa aguu humuusiin yavdliig jiriin bid guiceh bish uur uursdiinhoo jimeer l utultsguunu. Ergeed harahad l haramsahgui bol busdiin yu geh chinii yamar shiidver gargah unendee padligui tuhain uyedee l zuv bsn hamgiin optimal shiid gargaj chadsan bol boloo…
hunii davj baragdashgui 3 heregtsee baidag yum oroh oron ideh hool umsuh huvtsas ene guravtai bhad asuudalgui yavsaar l uhne shunalaar yah yum be ene ems neg l bish bolj neg ih surch medne osono devjine gesen humuus osoj devjeed hund tus dem bolj chadahgui zuvhun ur huuhed uuriinhuu har tolgoid zoriulaad ch yum bilee 2 buuzniihaa negiin hajuudah ulsuj yavaa hundee ogchih setgeltei teneg bsan hamaagui deer
Амьдралыг аз жаргалтай өнгөрүүлсэн мөчийн тоогоор хэмждэг. Үхэхийн цагт би илжиг шиг ажиллаж, бирд шиг эд хөрөнгө хурааж, үр хүүхдээ хаан шиг өсгөлөө гэж баясах хэрэг үү? Эсвэл сайхан дурсамж дүүрэн амьдрал туулчихаад харамсах зүйлгүй нүд аних уу. Үр хүүхдээ эдээр биш ухаанаар хүмүүжүүлж, юу ч үгүй хоосноос амьдрал босгох чадвартай хүн болгож төлөвшүүлэхэд л болох юм биү үү
Зөв ш дээ. Шунал бишээ. Хүн тэмүүлэлтэй байх ёстой. Байгөадаа сэтгэл ханаад байвал тогтонги ус шиг өмхийрнө. Гэхдээ мөнгө эд хөрөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй болж болохгүй. Өөрийгөө хөгжүүлж, бүтээж, туурвиж, газар орон, байгалиа үзэж таньж, идэвхитэй амьдрах хэрэгтэй гэж боддог.
Бүсгүй минь чи шуналтай биш ээ. Амьдралын төлөө, хүсэл тэмүүлэлтэй л хүн байна. Шунал гэдэг бол арай өөр юм байдаг юм. Хүний юманд шунах, хүнд атаархаж хүн хорлох гэх мэт буруу үйл бодож санаагүй өөрийнхөө амьдралын төлөө илүү их хүсэл тэмүүлэлтэй байж яагаад болохгүй гэж.
ehleed helehed tanai ger buliihen chi arai denduu baina ta 2 iin amidralad oroltsood . ergeed suuval tedniig ahij amidraldaa buu oroltsuulaara. yahav jaahan tiimerhuu ch gesen tevcheertei sain zaluu zsanagdlaa… Ta 2 iin 27 nas zaluuhan nas. baigaadaa setgel hangaluun harin nuhurteigee saihan neelttei yariltsaad hamtdaa bayalagiig buteehgui yu. chi tiim mundag siireg siireg bol ter zaluug urialaad udirdaad ter huseed bgaadaa hurch bolnoo. neg oldson amidral deer saihan amidraliig hen hungui l husne. yum bolgond tsag hugatsaa gej yum baidag. yagaachgui l tansag amidral muruuduud buh yumtai bolchih geed l uzeed baih yumaa ene zarim neg humuus. Ur huuhdee bodood uuriiguu ch bodood ergeed saihan amidarch bolohoor haragdaj baina shuu busgui. myandasan uhaan haachvaa ….
Tiim chadaltai yum bol ooroo hodlood ooroo amidralaa bosgoj bolno shdee .zaawal eregtei hun bh albagui gej boddog tanai geriinhen ch gesen ta ch gesen huniig hun chanar muutai humuus shig sanagdlaa ter hund yamar hetsvv bsan boloo.27 nas gedeg bol yum yumtai baih bolomjgui nas zaluu bn gesen vg joohon huleesen bol gesen joohon haramsah setgel torloo.mongo neeree buh yumnaas unetei bolchih yumaa .neg shan aaw gants huuhedteigeech bh erhgui
эр хүн байж цаашдаа өсөж дэвших, сайжрах эрмэлзэлгүй хүмүүс шал тэнэг санагддаг. тэгээл авч байгаа цалингаа хүргэнэ гээд л гүрийгээд.. миний бодлоор эр хүн гэдэг бол маш том мөрөөдөлтэй, зорилготой, зоригтой, чадвартай байх хэрэгтэй. бензин бага иддэг машин, мөнгө хэмнэх энэ тэр гэсэн нээх ядуу сэтгэлгээтэй эрчүүд таалагддаггүй. одоо чадахгүй байсан ч цаашид чадна, болгоно гэсэн итгэлтэй байх хэрэгтэй.
Ergeed suugaach chi huuhdee bodohgui ooriigoo bodood baih yum
Хүн эхээс төрөхдөө нүцгэн ирж үхэхдээ нүцгэн л буцдаг. Үр хүүхдээ сайхан амьдруулахын тулд гэж зарим нэг нь өөрсдийгөө зөвтгөдөг ч хүн бүр өөрийн хувь төөрөг, хүнстэйгээ энэ хорвоод ирдэг юм. Хүн аз жаргалтай амьдрахад нэг их хөрөнгө хэрэггүй л байдаг юм билээ. Бид бурхан шашин ярьж лам хараар аргалуулж, гуулин бурханд мөргөж байхаар Далай багшийнхаа сургаалын мөн чанарыг танихсан даа.
Sain uu chamd ch bas ene udriin mendiig hvrgie! Amidral saihan Gehdee minii bodloor hvn bayan tansag amidrah bish az jargaltai amidrahiig hvsdeg bolov uu gej bodoj baina…vnendee bid ed hurungu
, bayalagtaigaa avsand orohgvi sh dee…