Хоёрдугаар сарын 14-н хэдхэн жилийн өмнө жирийн л нэг өдөр байлаа. Гэтэл өнөөдөр монголын залуучууд, ялангуяа оюутнууд, 10 жилийн годгоносон охид, хөвгүүдийн хувьд улсын баяр наадам, Цагаан сараас ч илүү эрхэм чухал тэмдэглэлт баярынх нь өдөр юм гэнэ.
Валентины баяр гэгчийг хэзээ хэн, ямар учраас бодож олсныг огтхон ч мэдэхгүй хэрнээ олонх нь хоногийнхоо түлээ, нүүрсээ арайхийн аргацааж байгаа эцэг эхээсээ Валентины баярын мөнгө нэхэн хошуугаа унжуулцгааж суугаа бол эрх мэдэлтнүүд, баячуудын юу ч үзээгүй, юм мэдэхгүй бацаанууд хотын төвийн аль тохилог ресторан, шөнийн клубуудыг бүтэн өдрөөр түрээслэх нь холгүй Валентинддаг болжээ.
Уг нь ХVI зуунд Ромын эзэн хаан II Клавдийн цэргүүдийг нууцаар гэрлүүлж байсныхаа төлөө үхэх ял сонсон хоригдож байхдаа шоронгийн даргын сохор охинд дурласан Терни хотын санваартан Валентин гэгчээс энэ өдрийн түүх эхэлсэн байдаг. Хоригдол санваартанг сохор охин ч байнга эргэдэг байж.
Гэтэл Валентин ламыг цаазлуулахын өмнөхөн охин хараа орж санваартан ч “Чиний Валентинаас” гэсэн эхний бөгөөд эцсийн захиагаа бичсэн юм гэнэ лээ. Ингээд Валентин ламыг цаазалсан өдрийг “Гэгээн Валентин”-ы өдөр буюу гэгээн хайрын өдөр хэмээн тэмдэглэдэг болсон түүхтэй юм билээ.
Харин өнөөдөр энэ талаар юу ч мэдэхгүй, сонсоогүй, уншаагүй залуус “Валентины баяраар хамт шоудах охин, хөвгүүн байна уу” хэмээн цахим ертөнц, FM радио, гар утас, телевиз гээд байж болох бүх л мэдээллийн хэрэгслээр зар тараан, хоосон толгойгоо балбан сууцгаах болж.
Ганц өдөр хэн нэгнээсээ илүүрхэн чамирхаж, хайртай, дуртай, чамгүй бол үхэх нь, хатах нь гэж гонгинолдож байхаар “Мартын найманд ээжийгээ яаж баярлуулъя даа” гэж дотор сэтгэлээ гэрэлтүүлж явбал хүн болж төрснийх нь хумсын толионы чинээ гавьяа байхсан.
Жилийн энэ л өдрийг “Гэгээн хайрын өдөр” гэж хэн нэгнээс сонссон үгээр мөчидхөн ойлгочихоод худлаа хоосон дэгжирхэж, нас бие нь урган төлжих яагаа ч үгүй байхад нүгэлт орчлонд эр, эм бололцох гэж үхэлдэн зүтгэцгээхийн оронд ядаж л Валентин гээч санваартныхаа тухай жаахан ч болов мэдэхийн тулд, тархи толгойгоо гэгээрүүлэхийн тулд, алгын чинээхэн ч болтугай ном уншвал өөрсдөд нь хэрэгтэйсэн
Хаа хамаагүй буруу номтон санваартны цаазлуулсан өдрийг “Гэгээн хайр”-ын өдөр гэж гонгинолдож байхаар “Гэгээн хайр”-аа насан туршдаа зориулах аав, ээж, ахан дүүс, цаашлаад улс Монголдоо хэрэгтэй хүн болохын төлөө унших, бас дахин унших хэрэгтэй санагдана.
Өнөөдөр Валентиндаж яваа залуус ерөөсөө ном уншихаа больсон. За даа, арга ч үгүй юм байхаа даа. Боловсрол хариуцсан яамных нь хурган дарга хүүхэн уран зохиолын хичээлийг дунд сургуулийн хичээлийн программаас хасуулах тухай яриад сууж байхад хүүхэд, залуусыг ном, уран зохиол унш гээд ятгаж суух нь ямар ч утгагүй санагдаад байгаа юм.
Валентиндаж яваа оюутан залуусаас монгол хэлний зөв бичгийн дүрмээр шалгалт авбал “А” үнэлгээ авах нь ёстой л “өдрийн од” гээд хэлчихэд үнэнээс хол зөрөхгүй. Манай нэг Соёлын гавьяат зүтгэлтэн хичээл заадаг кино урлагийн дээд сургуулийн гурав, дөрөвдүгээр курсын оюутнууддаа “За нөхөд минь монгол хэлэнд эр, эм эгшиг гэж байдаг юм шүү” гэж хичээл орох болгондоо хэрүүл хийдэг талаараа толгой сэгсрэн ярьж байсан.
“Гэгээн хайр”-ын өдөр хэмээн эр, эмгүй шоудаж яваа оюутнуудаас монголын болон дэлхий дахины түүх, суут хүмүүсийн амьдрал, уран бүтээл, дэлхийн сонгодог уран зохиол, уран зураг, хөгжмийн түүхээр “АХА” нэвтрүүлэг хийвэл ёстой жинхэнэ ХХI зууны сонгодог эмгэнэлт, инээдмийн нэвтрүүлэг болно гэдэгт миний хувьд огтхон ч эргэлздэггүй.
Ер нь энд л гэж хэлэхэд “АХА” нэвтрүүлгийг дахин, дахин үзэж өнөөдөр Валентиндаж яваа монголын ирээдүй болсон хүүхэд залуусынхаа уншсан, дуулсан, сурсан мэдсэнийг шүүмжлэн ярилцаж дээр доргүй буруу зөвийг нь тунгаахад буруудах зүйл ерөөсөө үгүй.
Өнөөдөр монголын залуус хэзээ ч урьд нь уншаагүй буруу номтон санваартан Валентин гээчийг цаазалсан өдрийг тэмдэглэж “Гэгээн хайр”-ын өдөр гэцгээгээд гиеүрцгээж яваа. Энэ өдөр ийм л өдөр өө.
Д.Түвшин
Эх сурвалж: Өглөөний сонин
20 Comments
Valentinii udruur buudal olddogvi gj vnen shvv. Manaih buudal bish haruul hamgaalaltiin baiguullaga geed bhd l mungiii n uguud orood garii geed bdg
Хамгийн их дэвэргэж байгаа нь үйлчилгээ, худалдааны байгууллагууд. Болсон болоогүй хугацаа нь дуусч байгаа шоколад, олигтой үнэр ч гүй хятад сарнай
Би анх удаагаа энэ Валентин гэж баярыг европод оюутан байхдаа тэмдэглэж , ийм баяр гэж байдгийн мэдэж авсан юмдаг. Дотуур байрны манай давхрын оюутнууд хоорондоо нэр сугалаад Валентины өдрөөр хичээл хийдэг танхимдаа сугалсан хүндээ чихэр, эсвэл өөрсдөө хийсэн сувенир маягийн юм өгөөд вино задалж ууцгаагаад юм ярьж, инээлдэж байгаад л тарж байсан. Би эрэгтэй хүүхэд сугалаад нэг найзаасаа асуутал: Эр эм гэлтгүй зүгээр хүнийг хүндэтгэх, хайрлах баяр юмаа гэж надад тайлбарласан. Дээр нийтлэлд бичсэн шиг хөөрцөглөөд гүйлдээд лав байдгүйн бна лээ, хөгшин европод….. Шалгалтанд хуулуулаад байхад алдаатай хуулчихдаг мулгуу юмнуудтай зүйрлэмээр ч юмуудаа одооны Ардчилал, хүний эрх гэж цээжээ дэлдэх шалдан бацаануудыг.
Mongolkhuu mal deeree garch malt khodoo minui
Ардчилалыг буруу ойлгож, буруу сурталжилж хэрэгжүүлж байгаагийн нэг илрэл шүү дээ. Уг нь бол анхнаас нь л хөөргөлгүй бидний тэмдэглэдэг баяр биш, харийн юм ,гадны юм гэсэн ойлголтоор хандах, хандуулах ёстой байсан юм энэ засгийн газар болон холбогдох мэдэлтнүүд. Тэгэхэд одоо хаа байсан бидэнд ямарч хамаагүй баяруудыг бүх мэдээллийн сувгаар сурталчилж, ашиг орлого олохын тулд элдэв худлаа хямдрал ч гэх шиг залуучуудын тархийг угааж , маньд хамаагүй баярууд хэрээс хэтэрлээ. Үүнийг чөлөөтэй тавиад туух биш төрөөс зохицуулах ёстой юм. Хэрэггүй , заримыг нь бүр болохгүй, ядахдаа энэ баярыг тэмдэглэх нь онигоо юм гэж харин сурталчлах үлгэрлэх ажиллагаа төрийн бодлоготойгоор явуулах ёстой шүү дээ. Эцэст нь хэлэхэд зочид буудалтай нэг найз маань Валинтины өдрөөр буудал нь заалттай дүүрдэг гэж байсан кккк эмгэнэлтэй байна шүү дээ энэ ардчилалын бацаанууд…
Alibaa temdeglelt udriig mash ix devreej bgaa salbar beznesiin salbar shuu de.
Valentin buruu nomton baih oor shashintan baihaasaa iluu utga aguulgand n bolj temdeglej baigaashd. Hund durlaj hairlaj uzeegui hunuu esvel. Hairtai hunee 1 odor bayarluulahad yu n bolohgui baigaan bas hairaa ilchildeg odorshd yug n uzen yadaad baigaa yum. Uchraa medehgui huuhduudiig yariad yahavdee aav eej n 1 zagnachihad l duugai bolchiishd. Naad buruu nomton gedeg ug chine 1 l hotsrogdson ug sanagdaad baihiin. Oor shashintan l geechdee. Christuudiin huvid bid nar buruu nomtonuuduu lol.
Duu nariin uye dajgui l bolood bgan bishu bi uudgui genguut hucheer shahdag uzegdel lav bolison haragdsan
uuchlarai. Ene setgulch unen bichej. Gehde ene zaluchudad temdeglex bayr alga bna. Bs ch gj ene odrin utgig meddeg zalus xaritsangui olon. Manai unuugin zalus hugjij bna. Iluu oyunda xurungu oruldag blj bna
Deer bichsen khvn zuv kheljee naadam bol kheden modon tolgoitoi bvdvvn khar bokhchvvd khuivaldaj kheden bayachuud mori uralduulj khvvkhdiin amiar naaddag zavaan bujignaan.Tsagaan sar ni yaduu khvmvvsiig kholdoo chirj bayan targanaa gaikhuulsan bayar gekheesee balag bolson zvil ……..
Tsagaan sar naadam bol bayan targanaa gaikhulsan novshiin bayar ene,Valentinii bayar zaluuchuudiin khuvid temdeglej bolokh bayar bitgii ingej tuilshir bichsniigni vzekhed khodoonii neg mal l yumshig bna
Ooroo temdeglej chadakhgvi bol ataarkhalgvi bai zandan gon bie khodoonii malaa
манайд баяр найр цэнгээн,xөшөө суврага босгоx 2 үнэxээр xэрээс xэтэрч байгаамоо.зул жаргаxынxаа өмнө иx гэрэлтэж бадамладаг гэдэг.тэрүүн шиг улс оронд найр зугаа цэнгэл,xөшөө босгоx 2 иxдээд ирэxээр мууг ёролдог гэсэндээ.эртний иx Ром гүрэн Грекүүд яг л тийм түүxийг давтсан гэдэг.
Hunii erh gej yer ni yu yunii turuund orilj baihaa bolimoor yu. Hunii er geed hiideg ch zuil hiij bolohgui ch zuil bna. Hunii erh hen yugaa hiih ni temdegleh ni geed zugeer orhij bolohgui l baih ene uls oron chini ooriin gesen emh juram tsegtstei joohon daruulgatai baih heregtei baih da hun bolgon hunii erh bla bla geed yavbal hun alj hulgai hiij ch yasan ch bolohu???? Zarim humuus bur yos surtahuun hamag yumnii doroitold baih yumaa . Yer ni mongol shig erh choloo hunii erh geed hun ard ni iim davartsan uls oron baihgui l baih
Mongold bayar geheer l baidgaa taviad tuuchihdag ni unen shu de. Undesniihe heden ulamjlalt bayaraa l avch uldmeer bgam shd. Jil iteh tusam l bayr nemegdeed bga yumu da. Brag ard irgeded amisgaa uguhku bn shd. Bayar bolgonoor yunii ulmaas, yamar shaltgaanaar ni medegdehgui yumnii une usdug. Yumnii une ni gerliin hurdaar usdug hirnee tsalin huls ni yast melhii shig heden jilde neg nemegdvel ih yum. Tsagaan sar, Valentine, Martiin 8, Tsergiin bayar, Ineedmiin bayar, Huuhdiin bayar, Naadam, Shine jil gd baragdasjgui olon bayar ( Chinggisiin tursun udur gh bayaruudiig orhison bolno) 1 udur bayarlaad ungurnu gsn oilgolt bol bhgui. Ter ene bayariin bituun gd l hed honog urgeljluulchihne tgd arhigui bayar gants ch bhgui. Baga balchiraas avhuulaad utgus hugshid ni havtgai arhi uuna. Bas l arai denduu sanagdaj bga hen heze zohitsuulj uguh yum bgan
Ygaad bolku gej valintine 1jild zuwhun 1l udaa boldog ter uyeer hunuus bie biedee setgelee ilchleh bolomj gardag shuu dee huuhed zaluuchuud ch gsen bolno ygaad gwel ta nar 10jildee hund durlaj uzeegui yu? Mdeej uzsen l biz dee 10jiliin hair dmar goy gegeeleg tsewer ariuhan bilee
Мартын 8 чинь ямар хүмүүс нийлж эрхээ хамгаалахаар тэмцсэн өдөр гэдэг билээ. Тэрийг бодвол 2сарын 14 н чинь харин гайгүй юм биш үү?
Ямар баяраа яаж тэмдэглэх нь хувь хүний асуудал байхаа. Харин тэр чиний хэлээд байгаа Март8 чинь харин нарийн ярьвал бас асуудалтай л байх да. Хөгшөөн
Яаг үнэн. Бас сүнсний баяр ч гэх шиг. Гадаадынхан манай цагаан сар, наадмыг тэмдэглэдэггүй биз дээ. Манайхан л юм үзээгүй царайлж гадны юм дуурайж булай болох юмаа.
unen shu estoi zub zuil bichsen bn
vnen bna