Ганц бие ээж үү эсвэл…

124379257

Сайн байна уу. Би 26 настай, 2 хүүхэдтэй. Ганц бие ээжийн амьдралыг эхлүүлж яваа хүн гэхүү дээ. Нөхөр болох хүн маань уг нь хамт байхад ханьтай жаргалтай тийм хүн ч, бага хүүхдээ гэдсэнд байхаас нь нэг хүүхэнтэй явалдаж эхэлсэн гэдгийг нь хүүхдээ гараад сар ч хүрээгүй байхад мэдсэн юм. Тухайн үед гомдсон сэтгэлээсээ болоод салсан л даа. 3 сар таг чиг болсны эцэст эргээд уучлал гуйгаад ирсэн. Яахав эр хүн ганц алдаа биз, хүүхдүүдээ ч бодсон гээд эргээд нийлсэн тухайн үед.

Гэхдээ миний нөгөө итгэл гээч юм маань алга болчихсон их л хартай хүн болж хувирсан. Уг нь хичээгээд байгааг нь мэдсэн мөртлөө л уур хүрээд л. Эргэж нийлэхдээ өөрөөсөө бас өө хайхыг хичээж гэр орон үр хүүхдээ аятай тухтай сайн сайхан байлгаж, өөрийнхөө гадаад байдалд ч өөрчлөлт хийж жингээ хасаж эргээд анх уулзаж байх үеийнх шигээ болсон, бидний сексийн амьдрал ч улам гоё болж эхэлсэн л дээ. Энэ нь яахав дээ, урьд нь юу ч мэдэхгүй охин нөхөртэйгөө суусандаа ч юмуу ер нь тэр талдаа ичимхий байснаа гомдсон сэтгэлдээ ч юмуу өөрийгөө нээж жинхэнэ амтанд нь орно гэдэг шиг л сайхан байсөөн. Секс сайхан байлаа гээд яахав дээ.

Нөхөрт маань бас таних танихгүй дугаараас дуудлага ирээд л, хүүхэн шуухан залгаж л байсан. Тэр болгонд яваагүйг нь мэдэх ч эр хүнийг ямар ч хардалтгүй тайван орхисноос урьд нь ямар байдалд орсноо санаж хэрүүл болдог л байсан. Эцэстээ нөгөө сайхан нөхөр маань гар хүрч эхэлвээ. Анхны удаад үнэхээр их гомдож тэр чигээрээ явчихгүй яав л гэж бодож байсан, уучлалт гуйлаа, уучиллаа. Сүүлдээ хэрүүл болох бүрт л их бага хэмжээгээр гар хүрдэг болсон. Нөгөө сайхан хайр сэтгэл ч мананд дарагдсан юм шиг, гар хүрснээс нь хойш сэтгэл хөрж эхэлсэн. Бас дэндүү авгай шиг жижиг сажиг юмаа хэрүүл болохоор ярина, эр хүний шинжгүй, өөртөө итгэл муутай, бусдаар шийдвэр гаргуулдаг сул дорой талдаа эр хүн гэдгийг нь мэдээд бас гонсойсон.

Яахав эсвэл үнэхээр надад хайргүйдээ тэр хогийн зангуудаа гаргаж байсан биз. Одоо л жинхэнэ эргэж харалгүйгээр салах ёстой санагдаж байна, хүүхдүүдээ аваад төрсөн гэртээ ирсэн. Миний хувьд хүүхдүүдээ хүний зэрэгт хүргэх зорилгоо л бүхний дээр тавьж цаашид амьдрана гэж шийдсэн. Мэдээж босгосон амьдралаа нурж унаж байгааг харах сэтгэл санааны хувьд ямар олиг байхав дээ. Хэрвээ ирвэл….гсн эргэлзсэн бодлоосоо салж чадахгүй л байгаа. Гэхдээ шийдвэртээ үнэнч байх нь зөв биз, тийм эцэг харж өссөн эрэгтэй хүүхэд ямар болж өсөх нь ойлгомжтой байх. Та бүхэн санал бодлоо хэлээрэй. Сэтгэл санаагаа хуваалцаж, дотроо байгаа бүхнээ гаргасан чинь дотор онгойчихлоо…

19 Comments

  1. 12 says:

    Salsan n deer. Er n iim nohortei zovj yavsnaas gants biy eeree uneheer itgeltei bgaa bol salsan n l deer. Er n yahaaraa emegtei n hamag zovlongoo uurch amidralaa avch uldehiin tuld hicheeh yostoi gj. Ene tal deer ehner nohor 2ulaa ur huuhdee gj 2 talaasaa oilgoltsoltoi bj bj amidral butne shd. tegehgui neg n huuhdiig n gargaj navsaij suugaal nogooh n banzaltaad yavaad bval yamar amidral geh yum. Onoodor huuhdee avaad gants biyeree sain saihan mundag yavaa busguichuud zondool bn. neg har yumnii gart orj setgel sanaagaa hog novshoor duurgehgui az jargaltai l amidarch bnshd

  2. jiriin busgui says:

    Саяхан уншсан зүйл маань санаанд орчихлоо. Нэг бүсгүй лам дээр очоод нөхрөө үхүүлж өгөхийг гуйж гэнээ. Үнэхээр залхаж, өөр арга олдоогүй гэнэ. Түүний зовлонг сонсоод лам түүнд нэгэн нунтаг зүйл өгөөд
      За чи үүнийг өдөр бүр хоолонд нь хийгээд бай. Нөхөр чинь аажмаар үхнэ. Дараа нь хэн ч мэдэхгүй. Харин чи нөхрийгөө үхтэл маш сайхан зан ааштай байж, сүүлийн замд нь сэтгэл санаа тайван явуулах хэрэгтэй. Аль болох хамаг сайн сайхан бүхнээ түүнд зориул. Чи түүнийг үхэх өдөр хүртэл л тийм ааш зантай байх юм чинь үүнийг хийхэд амархан байх болно гэжээ. 
    Бүсгүй тэр өдөрөөс эхлэн хамаг сайн сайхан бүхнээ нөхөртөө зориулж хоолонд нь хороо хийсээр л байж гэнэ. Хэсэг хугацааны дараа нөхөр нь архи уухаа больж, эхнэртээ маш их хайртай болж гэр бүлд маш сайхан халуун дулаан уур амьсгал бүрдэж гэнэ. Бүсгүй лам дээр очоод Та миний нөхрийг үхэхийг нь болиулж өгөөч, бидний амьдрал маш сайхан болсон гэж гуйжээ. Лам инээмсэглэн 
    -Би чамд ямар ч хор өгөөгүй. Чиний өөрийн чинь ааш занг засах гэж оролдсон минь энэ. Үүнээс хойш өнөөдөр шиг байж гэр бүлээ хайрлаж яваарай гэсэн гэдэг. 
    Бүсгүй хүнээс маш их зүйл шалтгаалдагийг энэ үлгэрт хэлсэн нь сайхан санагдаж байсан. Ихийг бодуулах үлгэр шүү

  3. haha says:

    Zasrana gj bdaggui ym o. bi umnu n neg huntei dunguj oyutan bhdaa taniltsaj suugaad ih zowj bsaan. huuhdee bodoj olon jil tewchsn. unendee tsag hugatsaanii garz bdiin bn lee shu. zodno gedg chamaas zalhaj zewuutsej bgaagiin shinj. ogt hairgui, yahaw ergeed niileh gj guidag n dassan setgeliinh n heseg. arhi uuj amidrlaa alddg huurch araar tawidg iim amidrliin uhaangui erchuud ugaasaa setgel zuid n suusan suuri humuujil hun chanar n. harin amidrliin tuluu zuw bodoltoi olon erchuud bdg ym n lee. tiim huntei taaraldad az jargaltai amidar

  4. dddd says:

    Ийм залуучуудыг харахаар хүүгээ л бүсгүй хүнийг хайралж ойлгодог сайн хүн болгоно гэж л бодох юм даа.

  5. busgui says:

    Huue Mongolman-ee chi uncheegui l bga ym bish uu.kkk.togloson ym.chi sain l zaluu ym shig b.bichihiig chin harj bhad.bas ene sman, zaluu.jorj nariig sain baina gej magtay.neeree ehneree zoddog er huniig gaihaad bdag ym.tegehdee l bas ene zaluugiin heldeg unen shu.hun tesehiin argagui bdald hurgedeg ehner bas bdag shu.negent l uuchlay gej bodson bol chi ih l uhaan tevcheer gargah heregtei bolno do.humuus sal sal l gedeg.sal gej heleh amarhan.salsnaar hen iluu hohiroh uu bodood uzehgui yu.iim neg saarmag ue hun buhend taardag ym shigee.oir toirnoo neg har.huuhnuud iim asuudald yaj handaj baina  salsan n salaagui n ymar b dugneed uz.er n nuhur n huuraagui ehner b u da manai mongold.baisgaad l neg ym bolohoor salna geed l garch guigeed bh ch tiim sain ym bish.heruulee zodoond hurtel urgeljluuleed hereldeed baina gedeg ch bas bodoh l asuudal.tegeed l ue ue zoduulaad l baidag chi uuruu yasan zalhdaggui ym.zodohiig n yamar neg argaar boliulahgui yu.neg udaa bur etssiin chadalaa gargaad  eserguutseed uz.yasan ih hun zoddog ym chi hun tsohiod baidag gariig chin tairaad haychihay geed ym hum bariad dairaad ailgahgui yu.huue tegj baisnaa durdee orood neerengeesee tairchuuzai.bolohgui shu.heregten bolno.za za baahan chalchla.tegeed yvj yvj busgui min salaad hereggui de.uuruu uurchlugd.ene chin heseg zuuriin amidraliin shalguur.tevch.teseed gar.uuriiguu bas huuhduudee bod.neg muu samuun huuhnees bolj amidralaa aldana gej yu baihav.tegj ch yrihguie hu.naad muu nuhruu tegj duraar n jarguulahgui shu.ehner ur huuhed gej gold n oruul.za iim l b.amjilt busgui min.

  6. ти says:

    ингээд зоддог болж байгаан. салж байж л зогсоно. дургуй хүүхнийг эр хүн зоддог юм билээ. эгч нь наад амьдралыг туулаад явж байна миний бага хүүг ой ч хүрээгүй байхад нөхөр тэр хүүхэнрүүгээ явж байсан. тухайн үед хэцүү байсан. одоо бол найз хүүхнүүдээсээ хамгийн боломжийн амьдралтай нь би л байнадаа. найз хүүхнүүд гэж нөхөртэйгээ хэрэлдсэн амьдрал нь яахав дээ л юмнууд байхын, хараад би гайхдын. ганцаараа 2 хүүхдээ өсгөхөд тэнээд шоовуудад байх цаг зав олдохгүй байх нь зөв. буруу замруу орхоос хамгаалах юм билээ. одоо бол би үеийнхнээсээ хамаагүй залуу сайхан харагддаг. миний хүүдүүл ч гэсэн том болж дээ. амжилт

  7. Zaluu says:

    Sain bodoh l heregtei dee. Medeej nohor chine buruutai ch ergeed neg bugdiig sain tungaaj bodoh heregtei. Uul n amidralaa bodood uuchlahaar shiidsen bol uridnii yumiig n sohood doromjlood baih hereggui baisan yumdaa. Zarim 1 ugiin emegtei huniig deerelhej gariin zugaagaa gargadag humuus baidag harin zarim 1 n uuraa barij diulehgui biye barij diilehgui yavaandaa gar hurdeg bolchdog. Uul n nohor chine odii olon jil bolohdio gar hureegui bol tiim yadgaa aldsan hun bish l yum shig.  Uuchlaad hamt amidarya gej shiidchiheed martaj chadahgui bainga nohroo doromjlood teriig n yariad baihaar nohor chine tesej tesej delberne shuudee bodood uzeldee negent bolood ongorson yumiig erguuleh bolomjgui hichneen gemshij oortoo uur hurch baisanch erguuleh bolomjgui. Ehnii yed nohor chine buruugaa oilgood tesne yavaandaa hezee ch duusahgui namaig ene aldaan deer daramtalj doromjilj amidrah yum bna gesen daramt stress buhimdal ovoorch ehelne. Zarim 1 n er hun baij archaagui em hund gar hurlee ntr gedeg oorsdoo zugeerl tiim baidald orj uzeeguigee meddegui. Medeej emegtei hund yamar ch rr hun gar hurehiig husehgui zugeerl zarim yed uuraa barih uneheer hetsuu baidgiimaa. Hii hooson hardaad yagachgui baihad banzal zavhai geed suuldee etseg ehgui doromjlood ehelheer boli gej helne bolihgui ulam doromjlood ehelvel yahuu gereesee garch zugtahuu amiig n algaaraa darahuu amia horlohuu. Ene yed uuraa barij chadahgui bi ene geriin ezen yahar aa yamarch buruugui baij ingej aav eejteigee hamt doromjluulj gereesee garch guih yostoi yum gej bodoodl algadaad avdag yumdaa. Daraa n medeej er hun l buruutai uldene gar hurseneeree.  Yu heleh geed baina ve gevel hedii nohor chine buruu zuil hiisench uneheer haramsch gemshij baival chi ch bas tevcheer gargah l yostoi baisan yumdaa. Ger buliin huuraltiig hen hen n tevcheertei baij l davj garna. Nohorn gemee medeed baga zergiin doromjlol hardaltiig bol medeej tevchij yostoi harin hemjeeg n hetruuleed uchir zugguu urgelj doromjlood hiisen aldaagaar n doroolood baival butehgui shuudee amidral.  Yarch shiidver gargah hereggui shuu daraan ter yed bi tegdeg l baij gej haramsaj amidarval utgagui ene humuusiin yu geh ogt hamaagui shuu amjilt

  8. sman says:

    Mongolman ch zuw helj. Humuus busdyygaa shuud sal gedeg buruu shuu.

  9. sman says:

    1. Aaw eej naryg ene asuudal eroosoo oruulj bolohgui!
    2. Salaad demii, hoorondoo l taiwan yarilts sain tal chin  muu tal chin geh met…
    3. Eregtei hund bas halamj hair heregtei. Haya ch gesen er huniig hairla gedeg shuleg bii dee..Asuudald bi l hohirood baina gej handaj bolohgui Ta 2 2laa mun huuhduud ch hohirj baigaa.
    4. Deer LOL-yn commentd ih uhaan baigaa shuu.
    5. Ali ali ni setgel zuich deer tsag awaad uulz. Hamt uulz, tusdaa uulz. Bid neg l bolowsroltoi bolowsrolgui humuus. Hairin bid nar Ger buliin bolowsrol gedeg mergejil ezemshdeggui. Amidrald ene bolowsrolyg aldaj onoj uhaarch awdag horwoo doo.

  10. o says:

    Ээж аав минь зохицоод амьдар гэх юм үнэндээ тэсэхгүйнээ 

  11. o says:

    Манай нөхөр бүүр зодохгүй ч дандаа архи уугастай 7 хоногт 1 удаа гадуур утсаа салгаад хоноод явчихдаг. 7 хоногийн талд нь архи уугаад эртдээ шөнийн 2-т ирдэг. Намайг facebook-ээсээ блок хийчихсэн хамаг утсаа кодлоод гэртээ байх үедээ бариад чатлаад хэвтчихдэг. Би хүүхдээ хараад гэртээ дикретээ авчихсан орлогогүй энэ хүнээс эдийн засгийн хараат үнэхээр залхаж байна. Намайг бүдүүн тэнэг малаар нь дандаа доромжилдог гомдоод дандаа уйлж байна. Охидуудаа хүнээ сайн таниж байж ханилаарай. Хүнийг засарна гэж найдаж хамаг хайран цагаа барах хэрэггүй хэзээ ч засардаггүй юм байна. Хүүгээ л өрөвдөх юм …

  12. lol says:

    bi bas 2 hvhedtei nohroosoo salaad ehendee eej aav hamaatan sadan salsann bolno gj l bdiin udalgvi ahiad neg tam hvn amitnii amnii bai gantsaardal zovlon eheldiim bnle. bi odo nohriho eviig olood aytai tvan amidarch bn 

  13. lol says:

    salaad demiidee.tuunii orond nohorteige yaaj evtei bj sirhuu gedeg talaasn bod.medeej chamd ch gsn asudal bgaa. 

  14. mongolman says:

    Бүсгүйчүүд минь ээ хүнтэй суухаасаа өмнө үерхэж үзээчээ би биенийхээ ааш зан чанар сайн муу тал дутагдал доголдол гээд бүх зан чанарыг нь мэдэж ав дараа нь суу гэрлэ.Бүх насаараа хамт амьдрах хүнээ сонгох гэж байгаа юм чинь юунд нь яараа вэ, та нар дэлгүүрээс хувцас авах гэж өчнөөн юм болж байж бүр хүн боож үхтэл хүлээлгэдэг байж насныхаа ханийг ямарч сонголтгүй шууд л дурлалдаа хөтлөгдөөд шийдэх юм. Тэгээд сүүлд нь Монголоор дүүрэн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоог 1 р нэмэх юм. Монголоор дүүрэн хойд эцэг эхтэй хүүхдүүд, Өрх толгойлсон эх эцэгүүд боллоо хүмүүсээ ухаараачээ.

  15. oo says:

    Бүсгүй хүнийг гэдсэнд байгаа хүүхэд нь л өшиглөх эрхтэй байдымдаа.

  16. Forza Milano says:

    Ямар малнууд нь ингээд биеэ хамгаалах чадваргүй хүүхэд, эмэгтэйчүүдэд гар хурээд байдаг байна аа. Нөхөр чинь угаасаа өөдгүй гар байна л даа. Тийм шалчгансан юмтай амьдарснаас салсан нь дээр л дээ. Чи харин ч хүлээцтэй хандсан юм байна. Нөхрийн чинь эцэг эх хэлж барьдаггүй юм уу хайшаа юм. Хоёрын хоёр ачийг нь төрүүлсэн эхнэртээ гар хүрээд, араар нь тавиад байхад…

  17. hmm says:

    Bolomj bgaa~salsan ni deer bsan tsag hugatsaa bugdiig emchilne~chamd bolon 2 huuhed chine az jargal hvsie 

  18. Zochin says:

    Zoduulj amidarsnaas salsan ni deer. 

  19. jorj says:

    Bi lav hairtai hunee zodohgui ymar ch buruu zuil hiisen gar hurehgui zarim nohoruud yahaaraa emegtei hun zoddog bn aa heseg salaad uz ooroo sain bodood shiidver garga daa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.