Монгол цус Монголоороо үлдээсэй

sindrom-0005

Сайн байнуу, энэ захидлыг уншиж байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэнд хүргье. Та бүхэнтэй энд санал бодлоо хуваалцахыг хүссэн юм. Сүүлийн үед бүх зүйл ил тод, нээлттэй, эрх чөлөөтэй болсон. Манайхан ч гадаад дотоодод их зорчих болж, түүнчлэн гадныхан ч их ирж суурьших болжээ. Гэхдээ сайныг дагаж саар гэгчээр энд амьдардаг гадныхан манай жаахан охидыг цагийн зугаа болгож, энд хэсэг амьдрах зуураа секс хамтрагчаа болгож, хэдэн цаасаараа панаалдаж байгаад нь их харамсаж байна. Уг нь манай монгол охид өөрснөө иймэрхүү зүйлээс аль болох хол байж болгоомжилмоор санагдаад байгаа юм. Хүн нэг уруу замд төөрвөл буцаж замаа олох хялбаргүй шүү дээ.

Би бас л нэг солонгос компанид ажилладаг угийн мэргэжил маань холбоотой болохоор ийм л ажил олдох юм. Ихэвчлэн залуухан 20 гаран насны охид ажиллана. Захирал гэж нэг хүн бий, 50 орчим насны, мэдээж эхнэртэй. Бидэнтэй чөлөөтэй харьцдаг, ажлын цаг дээр ажлаа хийгээд бусад хүмүүсийг бодвол шашин энээ тэрээ гэхгүй харьцахад амар л байдаг юм, ажлаа хийгээд цалингаа аваад л явж байна.

Гэхдээ саяхнаас нэг жиг жуг хийх яриа сонсогдоод, би ч шалгаж үзмээр л санагдаад явчихсан. Надад ч бас сонин санагдахуйц 18+ үг хааяа хэлдэг байсан. Бас гэртээ ирж хоол идэхийг хэд хэдэн удаа санал болгосон. Гэхдээ би тоглоом тохуу болгоод өнгөрөөчихдөг, ажил бол ажил гэдэг. Гэхдээ тэр муу жинхэнэ новш гэдгийг мэдээд бухимдаж сууна. Уг нь би хүний хувийн мэдээлэлд хандах ёсгүй л дээ гэхдээ бодит байдлыг мэдэх, сонирхол төрөх, өөрөө болгоомжлох гээд олон бодол ээлжилж толгойнд эргэлдээд чаталж байсныг нь сэм уншчихсан юм.

Тэр надаас нэг дүү охиныг энд байдаг секс хамтрагчаа болгож бараг 2 жил гаран болж байгаа юм байна. Мэдээж тэр охин царай зүс бие хаа нээх гойд сайхан ч биш жирийн нэг  хөдөөний охин. Тэдний хоорондоо бичсэн хүсэж байна, хүчтэй хурдан хурдан, хиймээр байна, санаж байна гэх мессежүүд нь надад бүгдийг нотлоод өглөө. Тэр байтугай охиныг өөрийнхөө найздаа өөр охин олж өгөхийг ч гуйсан байсан. Аймшигтай. Энд байдаг ихэнх хөгшин гадаадууд бараг л бидний аав ээжийн үеийн хүмүүс жаахан монгол охидыг хэдхэн цаасаар худалдаж авч, ашиглаж байгаад нь үнэхээр харамсаж байна. Цаашдаа энд ажиллах, үлдэх ямар ч сонирхол алгадаа. Та бүхэн ч бас энэ талаар хүүхдүүддээ, найз нөхөддөө, хамаатан садандаа хараа хяналт тавьж, ойлгуулж өгөөсэй л гэж хүсэж байна.

Монгол цус монголоороо үлдээсэй. Гадны секс донтой даварсан, өвгөдийг болж өгвөл бүгдийг нь хөөгөөд гаргах юмсан. Миний сонссоноор тэд бүгд л энд манай бар, саун гэх мэт газруудаар иймэрхүү зүйл хийдэг гэсэн. Энэ бүхэн л янз бүрийн БЗХӨ, үр хөндөлт гээд олон муу үр дагаврыг авчирч байгаа шүү дээ. Тэр охинд уг нь хэлээд болиулмаар л байна, миний дүү шиг л санагдаад. секс хичнээн хүнд хэрэгтэй ч гэсэн тийм замбараагүй адгуус шиг байж болохгүй биздээ.

27 Comments

  1. ....... says:

    Эвий дээ!! Хүний сайхан үрс өөдгүү луйварчидын дэвсэлсэн нийгэмд өндийж босох гж их л зовож бна даа….танар яахуу янханаар дууд!!! тэд бол зүгээр л золиосны золигт гаргасан тийм л хүмүүс…..Танарын үхэх гээд бсан ардчилал үй олон хүнийг архинд  живүүлж амьдралыг нь буснуулсан….харин одоо тэр ардчилалаар баяжисан цустай  мөнгөөр чинь охидыг чинь янхан
    болгож….нутаг дэвсгэрдээр нь үй олон хужааг вагон вагоноор ачиж авчираад  халтар мөнгөөр нь Монгол цус гэдэг зүйлийг албаар бохирдуулж бн….гэтэл харалган танар нээх нэрээ хичээж бусдыг муулах нь юун….хэн зарж бн ….хэн Монголыг устгаж бна…Тэднийг нэгэн ч дурдаггүй л биз дээ….ганц тэр муу хүүхэн л Монголын цусыг бузарлаад бгаа юу…..тэд бол золиос за юу хар малнуудаа!!!

  2. Тайван says:

    Бөртэ Чонотой санал нийлж байна. Сайхан бичжээ. Ялангуяа аливаа хувь хүн комплекс асуудалтай байдаг бөгөөд түүний сексийн болон гэр бүлийн амьдралыг нь бусад асуудлаас нь тухайлбал эцэг эхийн хүмүүжил, нийгэмд эзлэх байр суурь, хэтэвчинд нь байх мөнгө зэргээс нь ангид авч үзэх өөрөө утгагүй юм гэсэн санаа нь. Хувь хүний эдгээр асуудлуудыг тэнцвэржүүлж, улмаар аз жаргалтай амьдрахад түүний итгэл үнэмшил, дотоод үнэт зүйл, үзэл бодол маш чухал нөлөөтэй байдаг. Зарим хүн их мөнгөгүй ч гэсэн олж байгаа хэдэн төгрөгөндөө сэтгэл хангалуун сайхан амьдарч чаддаг. Монголд үгээгүй ядуу гэж бараг л байхгүй дээ. Манай ядуус хоол олж идэх гэхээсээ илүү архи олж уухыг л хүсэж байна. Тэгэхээр юм олж идэх гэдэг нь асуудалгүй юм шиг байгаа юм. Дээр бичигдсэн хүүхэн мэдээж тэр “уба” -даа хайр сэтгэлтэй болоогүй л байх. Убагийн мессеж нь тийм янзтай байгаа бол ямартай ч убад хайр сэтгэл алга. Ийм харилцаанд залуу хүүхэн убад сэтгэлтэй байх магадлал хэр их вэ? Бараг л амар хялбар аргаар аятайхан амьдрахыг хүссэндээ л өвөрт нь орсон байх. Тэгвэл яагаад, өөрийнх нь амьдралын юу нь болохгүй болоод биеэ худалдаж байна вэ? Өлсөж үхэхээс л лав айгаагүй. Тэр өөрийн амьдралыг, байгаа байдлаа голжээ. Өөрийн амьдралыг өөрөө босгож чадна гэсэн итгэл үнэмшил, эр зориг, сэтгэлийн тэнхээ дутжээ. Түүнд төлөвшсөн үзэл бодол ямар байна? Бүх хүнийг ямар ч хамаагүй аргаар мөнгө олдог гэж боддог болов уу? Ирээдүйд суух нөхрөөсөө энэ үйлдлээ нуучихвал л цаашдаа сайхан амьдарч чадна гэж бодож байгаа болов уу? Шудрага замаар их мөнгөгүйгээр амьдарч байгаа хүмүүсийг арчаагүй, тэнэг гэж боддог болов уу? Ямартаа ч эх орон, үндэс угсаа, удмын сан, нэр төр гэсэн ойлголтууд түүнд ямар ч үнэ цэнэгүй бөгөөд ийм зүйл ярьж байгаа нөхдүүд эсвэл тэнэг, чалчаа эсвэл өнгөн дээрээ ингэж ярьчихаад цаагуураа өөр зүйлд шунаж байгаа этгээд хэмээн үзэгдэх биз. Солонгос сериал дээрх амьдрал мөрөөдөж өөрсдийгөө битгий гол л доо. Үзэгдэх байдалдаа өнгөлөн далдлалт хийснээр хичнээн удаан өөрсдийгөө хуурч явах вэ? Тэгснээс одоо байгаагаа ягштал зохицуулж, ямар ч нөхцөлд амьдарч чаддаг болтлоо сэтгэлийн тэнхээ суулгацгаая. Манай өвөг дээдэс зүгээр л “би агуу” гэж хашхираад агуу болчихоогүй юм шүү.

  3. Зочин says:

    1-рт бэлгийн харилцааны шинэчлэл буюу сексийн эрх чөлөө гэдэг ойлголт аль 40, 50 онд билүү бий болоод бодит байдал дээр хэрэгжчихсэн. Тийм болохоор нас биенд хүрсэн эмэгтэй, эрэгтэй хүн хотын байна уу хөдөөний юу гэдгээс үл хамаараад сексийн амьдарлаа өөрөө зохиох тийм эрх чөлөөт ардчилсан нийгэмд бид амьдарч байна. 2-рт бид хуарангийн сэтгэлгээнээсээ гарах цаг аль хэдийн болсон. Бид цутгачихсан юм шиг нэг ижил загвараар амьдарсаар байгаад бүр хувь заяа маань хүртэл үүнээс залхах болчихоод байна. Тэгэхээр нэг айлын 10 хүүхэд байхад бүгдээрээ нэг ижил төлөвшил, зан араншинтай болно гэж үгүй. Үүнийгээ дагаад тэдний амьдарлын хэв маяг, сонголт нь өөр өөр байхаас өөр аргагүй. Түүнчлэн 3 сая хүний хүрээнд авч үзвэл энэ зарчим мөн хүчин төгөлдөр байна. Тэдгээр охидын хувьд ярихад тэд өөрсдийн сонгох эрх чөлөөг эдэлж байгаа нь үнэхээр баярлууштай хэрэг мөн. Сайн муу алин байлаа ч тэдний өөрсдийн хийж буй сонголт мөн. Эдгээр сонголт нь заримд нь балиар, завхай, заримд нь жам ёсны харагддаг биз. Миний хувьд иймэрхүү зам үлгэр дуурайлалтай санагдахгүй ч гэсэн тодорхой хэмжээгээр байх ёстой гэж үзэж байна. Би өөрийн охин дүү, эхнэр, охин хүүхдээ тиймэрхүү замаар замнахыг мэдээж хүсэхгүй. Гэхдээ тийм зоригтой сонголтыг хийж нийгмийн золиос болж, нөгөө талаар хэрэгцээгээ хангаж чадаж байгаа тэдгээр охидод муугаар хандаж яагаад ч чадахгүй. Дэмжиж уухайлахгүй ч гэсэн тэднийг үгүйсгэж хяхаж хавчих эгнээнд нэгдэхгүй. Магадгүй тэд өөрсдийнхөө л чадах хэмжээнд, сонгох сонголтоо хийсэн байх. Тэднийг эвийлж өрөвдөх ч хэрэггүй. Учир нь тэд өөрсдөө үйлийн үрээ үүрч, өр төлөөсөө төлнө. Бид биш. Тиймээс ёстой зарим хүмүүсийн хэлсэнээр нь өөрсдийн охин нойтоноо хичээхээс биш бусдын хэрэгт хуруу дүрээд хэрэггүй байх. Эцэст нь хэлэхэд бид чинь нэг жалгын отог овог биш бүхэл бүтэн улс шүү дээ. Сайн муу, сайхан муухай бүхэн нэгэн дор цогцолж байж улс орон, сав шим бүрддэг биз дээ. 

  4. Амраа says:

    Бид нар арай л хэтрүүлээд байгаа юм биш үү? Өнөөгийн даяаршсан нийгэмд улс орон 100% цэвэр цустай байя гэвэл хойд солонгос шиг хилээ хааж байж л болох байх хаха. Монгол харин ч цэвэр цус гээд сүрхий байдаг, бусад ази орнууд бол дүүрэн эрлийз. Манай аав ээж 2-уулаа монгол, би монгол найз залуутай гэхээр гайхаад байдаг ш дээ. Манайх сүүлийн 200,300 гаран жил колон улс шиг байсан гэхэд харин ч цусаа цэвэр авч үлдсэн. Цаашид ерөнхийдөө дажгүй байх, тэхээр ганц хоёр муу яваа хүмүүсийг харж эсээ үхүүлээд юу хийхэвдээ.   

  5. zochin says:

    Hvnii huviin amidraliig hamaagui delgej baidag sonin hvvhen yumaa chinii bieiig l asjiglaagvi bol boloo shariin umnuus har gegchher hvn luuvangaa idne vv laagaa idne vv chinii oroltsoh hereg bishee gej…

  6. Zochin says:

    Энэ сэдвээр яаралтай арга хэмжээ авч монгол цусаа ариун байлгах тэмцэл хиймээр байна…  Эх орныхоо толоо цохилох зурхтэй залууса нэгдэж нийлж энэ тэнэг секс аулалыг зогсооцгоое….

  7. undraa says:

    Харин тиймээ энэ бол манай монгол орны ганц гамшиг гэж би боддог миний таньдаг бас холын хамаатан гэх хүмүүстэй сая цагаан сараар уулзлаа.2  охин хятадтай,1охин солонгостой суусан гэнээ.Тэгээд тэрийгээ гайхуулаад яриад байсан.Үнэхээр ой гутмаар.Би ч дуугай байгаагүй Монголоор дүүрэн эрлийз хүүхдүүд гээд хэлээд тавьчихсан.Тэгээд дараа нь манай аав ээж намайг загнаад амьдралын боломжгүй болоод л тэгээ биз гээд өмөөрөөд байсаан.Би 6 жил солонгост ажиллаж амьдараад ирсэн.тэнд солонгос өвгөчүүлтэй суусан охидууд баяжиж лаг болохийн 1-ч хараагүй дэг.Манай монголын төр баригчид.уих-н гишүүд зурагтаар бие биенийхээ хөлийг жийлцээд хэрэлдэж байхаар  энэ гамшигын талаар арга хэмжээ авмаар юмдаа.хөөрхий.Удахгүй цэвэр цустай монгол хүн ховор л болох юм шиг байндаа.энэ байдлаараа байгаад байвал

  8. nn says:

    Chi ter ohinii utsiig hulgaigaar messegiig ni unshsan yum uu? yamar uchirtai yum? yaj ter bichiltssen msg ntr-iig ni medeed baigaan? chi busdiin doodhiig uhaj tsaaguur ni maltaj baidag hogiin zantai hun baina shuu. ter ohinii hiij baigaag omoorohgui gesengui, gehdee chinii zan taalagdahgui baina. 

  9. Zochin says:

    Еврейчүүд монголчууд 2-ийг харьцуулахад хэцүү л дээ. Тэд чинь монголчуудыг бодвол хэдэн зуун жилээр адлагдсаар байгаад амьдрахын үнэ цэнийг монголчууд хятадуудыг үздэггүй шиг болчихсон ард түмэн. Тэгээд ч суурин, нүүдлийн соёл иргэншилтэй ард түмнүүдэд харьцуулах зүйл үгүй. Эхнээс бид бодит байдлаа үнэнээр нь өөрсдөө дүгнэх хэрэгтэй. Нүүдэлчид чинь их хувиа боддог, хамтарч ажиллах чадваргүй, энэ жил цас ихтэй гээд нэг нь нөгөөхөөсөө түрүүлж айтайхан газар бараадаад нүүгээд явчихдаг….. Их юм бий. Харин суурин нөхдүүд бол нэг нэгнийхээ дэмэнд амьдарч сурсан хүмүүс шүү дээ.  ЭМ ХҮН ЯДУУРХААРААХАРИН ЭРЧҮҮД БАЯЖХААРАА ЯВАЛДААД ЭХЭЛДЭГ ГЭСЭН ШҮҮ. Нэг их ГҮН СЭТГЭЛГҮЙ, зүгээр л өөр өөрт тааралдсан ажлаа чин зүрхээрээ хийж, харсан үзсэн буруу бүхнээ засаад л явъял даа. 

  10. Yuri says:

    Oorigo l hichej ywwal baraw.haa ch iim zvil bj l bdg.huwi hvni l songolt.ter emgtei zawal chini sonirhodgig sonirhodg bh alba uu? oor ooriho l zuw gesn amidrlar amidrad ywj bhd bolo bzde? Hvn alj hulgai hiij busdad gai bolod bga bish.ajlasa garn ch gh shg garachde tgd.chi l hohirno bzde.oop hen hohirdgi.garad ng mongol boss toi gazr orkuyu.ter ch mun adil.zaluu gf tei bga.

  11. Zolo says:

    Manai kompaniin zahiral mongol er 4 huuhedtei. Gehdee nariin bichig ohinoo erguuleed nuguuh argaa yadaad garsan

  12. Заавал уншаарай минии дуу says:

    Харамсалтай нь хувь хуний оорийнх нь асуудал болохоор хэн ч юу ч хийж чадахгуй шуу дээ.хувь хун хэр ес суртахуунтай бна тодий чинээ энэ асуудалд хянамгай хандана.гэхдээ ардчилалтай хамт устгагдсан байх аа.Тэгж байж луйвар хулгай аллага янханы ажил хийнэ шуу дээ.Монго монго монго монго 

  13. araich dee says:

    ene odoo zuv uhaanii um boddog, barag l gartsagui baidal met bas humuus bichsen bh um, tegvel mongol hun, mongol ugsaatan, mongol tsus gej bgaad um be ali neg hyatadtai ch umuu orostoi ch umuu solongostoi ch umuu gazar nutgaa niiluuled tednii haraaat bolood gadaad huntei suugad yav gej bga umuu er hunii buruu ch geh shig tiim l shan um bol ter orondoo ochood irgenshlee bor moson soliod az jargaltai amidral da ter ohiduud, yas uman deer mongolchuud bidniig gadniihan dord uzdeg, haranhui buduuleg, zavaan archaagui gej uzdeg heveeree l bgaashdte. zuger neg muu gadnii gaj dontoi, medrel muutai, uvchtei, archaagui, bolovsrol nimgen erchuuded ashigluulj bgaa, heden tsaasar huurj bgaa, tednii huvid zuger neg dur hangadag ochuuhen yanhan gdgee yasan uhaardaggui humuus ve, ohiduud uuriiguu zugeer l doromjlood haychij bgaaamdaa,,,

  14. mazzy says:

    энэ бол нийгмийн ойлголт хэвшил болчихсон зүйл шиг санагдаж байна. Залуухан жоохон охид нь хүмүүс угаасаа ингэж амар мөнгө олдог юм байна, Эрчүүд нь охидуудад 5 цаас өгөхөд өврөө нээгээд гүйгээд ирдэг гэсэн хэвшмэл бөгөөд ухамсаргүй ойлготтой холбоотой байх. Би хөдөө зун жуулчны баазад ажилладаг байсын, тэгээд хамт ажилладаг 2 3 дүү охин байсын. тэр охин өөрөө нутгын охин байсан л даа, 2 жилийн дараа амралтаараа очиход манай найз охин хотод намайг хүрээд ир гэнээ тэнд ёстой гоё гэж байна гэх ухааны юм ярьж байсан, Тэгэхээр 1рт, гэр бүлийн хүмүүжил хамгийн чухал мэт ээж эгч нь сайн хэлж ойлгуулж юу нь зөв буруу гэдгийг ялгаж салгах ухааныг багаас суулгах 2рт, тухайн хүний суурь хандлага гэж бас их чухал мэт. Өөр бас бус олон хүчин зүйлүүд байгаа ч энэ 2 хамгийн чухал юм шиг санагддаг юм даа. Хөлсөө дуслуулж олсон 100,000 амар хялбар олсон сая төгрөгнөөс илүү амттай шүү дээ…..

  15. Borte Chono says:

    Энэ феминистүүд их хөөрхөн шүү.
    Эмэгтэйчүүд эрчүүдээс юугаараа ч дутахгүй гэж ярьдаг.
    Үнэхээр тийм л юм бол эмэгтэй хүн муу, муухай явлаа гээд юунд эрчүүдийг буруутгана вэ?
    Хэнээс ч хамааралгүй өөрийгөө аваад явж чадахаар хүчирхэг мундаг хүн өөрийнхөө үйлдэлд өөрөө л хариуцлага хүлээх ёстой биз дээ?
    Гавьяа байгуулахаараа би ганцаараа мундаг гээд, гайд унахаараа бусдаас өөгөө эрээд байдаг нь хаанахын ёс вэ?
    Түлээний тайрдсыг нэг талаас нь харахад дугуй, өөр нэг талаас нь харахад дөрвөлжин харагддаг.
    Зарим хүмүүс асуудлыг зөвхөн нэг талаас нь харчихаад дөрвөлжин байна, дугуй байна гэж маргалдаж байхаар тойруулаад харчихдаг ч болоосой.
    Хүн гэдэг нийгмийн амьтан маш олон талын нийгмийн харилцаанд орж явдаг.
    Энэ ч утгаараа хүүхэд төрөөд насанд хүрч бие хүн болох явцад маш олон хүчин зүйлс тухайн хүний төлөвшилд нөлөөлж яг ямар хүн болох вэ гэдгийг нь шийддэг.
    Нэгэнт буруу төлөвшчихсөн хүнийг засаж залруулахад хэцүү.
    Гэхдээ огт боломжгүй бол биш.
    Муу, муухай болсных нь дараа засах гэж зовж байснаас, багаас нь гэр бүл, нийгэм аль аль нь зөв хүмүүжүүлэхийн төлөө анхаараад явбал илүү үр дүнтэй байж чадах болов уу.
    Би гэр бүл судлаач биш, нийгэм судлаач биш, сэтгэл зүйч ч биш.
    Тийм болохоор алдаж байж магадгүй шүү.
    Бие хүний төлөвшилд нөлөөлж байгаа орчны хүчин зүйлсийг аваад үзье л дээ.
    Нийгэм – Нэг нь нийтийн төлөө гэсэн уриатай хувь хүн бусдынхаа төлөө өөрийгөө зориулахыг дэмждэг байсан нийгмийн тогтолцооноос хүн бүр амиа бодоод байвал нийгмийн нийт өгөөж максимум болно гэж номлодог нийгмийн тогтолцоо руу шилжээд 24 жил болж байна. Эдийн засгийн энэ номлол нь зөвхөн эдийн засаг бизнесийн харилцаанд л хүчинтэй боловч, хувь хүмүүсийн хоорондын харилцаанд маш олон сөрөг нөлөө авчирч байгаа гэдгийг огт тооцдоггүй. Итгэл үнэмшил, үнэт зүйл
    Гэр бүл – Сайн байшин барья гэвэл эхлээд суурь нь сайн байх хэрэгтэй. Үндэс сайтай мод урт насалдаг. Гэр бүлийн хүмүүжил сайн байж гэмээ нь хүүхэд амьдрал дээр гараад бусад хүүхдээс нэг алхмын урд явж чаддаг. Гэтэл өнөөдөр эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэхээ мэдэхгүй байна, хүмүүжүүлж чадахгүй байна. Эцэг эхчүүд хүүхэдтэй үлгэр жишээ байдлаар амьдарч чадахгүй байгаа учраас хүүхдүүд эцэг эхээ хүндлэхгүй байна. Энэ нийтлэлд бичсэн жишээ бол эцэг эхээ хүндэлдэггүй, эцэг эхээсээ айдаггүй хүүхдүүдийн жишээ шүү дээ. Иймд эцэг эхчүүдийг өөрсдийг нь хэрхэн эцэг эх болох вэ гэдэг талаар хүмүүжүүлэх цаг болжээ.
    Төр засаг – Төр засгаас гэр бүл рүү чиглэсэн ямар нэг бодлого алга.
    Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд – Нийгмийг зөв зүгт чиглүүлж, хөтөлж явах үүрэгтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн мөнгөний төлөө улайран хөөцөлдөж хүүхэд залуучуудад буруу үлгэр дуурайл үзүүлж байна.
    Боловсролын тогтолцоо – Хүүхэд бүрийг гадаад хэл, математик, физикийн мэдлэгтэй болгох гэж хичээхээс бус хэрхэн зөв Монгол хүн болгох вэ гэдэг дээр анхаарахгүй байна. Сургуульд хүүхэд амжилтын төлөө хэрхэн тэмцэх вэ гэдгийг бус, харин эсрэгээр хэрхэн юмыг нүд хуурсан байдлаар аргалах вэ гэдгийг сурч байна. Дунд сургуулийн төгсөлтийн аттестатыг аваад үзье. Бүх хүүхэд онц, бүх хүүхэд 90-ээс дээш дүнтэй төгсдөг болсон байналээ. Намайг шөнө нойргүй хонож хичээлээ давтаж байхад гудамжинд тэнээд явж байсан найз минь шалгалтанд надтай яг ижилхэн оноо аваад байвал би цаашдаа ингэтлээ хичээж сурах ямар шаардлага байнаа.
    Өндөр хөгжилтэй орнуудад хүн амынх нь 20% дээд боловсрол эзэмшдэг. Харин Монголд 80% нь дээд боловсрол эзэмшдэг. Би 4 жил нойр хоолоо хасан байж сургуулиа амжилттай төгсөөд дипломоо хартал, 4 жил надаас будаа идэн барин юу ч хийлгүй зугаалж явсан найз маань надтай яг ижил дүнтэй диплом бариад зогсож байдаг. Дипломын дүн ийм гэдгийг бүгд мэддэг учраас ажилд орох гээд очиход намайг шилдэг оюутан байсан гэдэгт хэн ч итгэдэггүй. Үүнээс болж шилдэг оюутанм ширдэг оюутан аль аль нь адилхан ажлын байрны төлөө өрсөлдөх болдог. Эцэст нь хэн танилтай, хэн ар талтай нь ажлын байрыг авч дуусдаг. Ихэвчлэн насан туршдаа юм болгоныг аргалаад сурчихсан тааруухан сурлагатай оюутан л тухай ажилд ороод сайн суралагатай оюутан хоосон үлддэг. Дараа нь Монгол улс яагаад хөгжихгүй байна гэсэн яриа гардаг.
    ……………
    Гэх мэтчилэн маш олон буруу зүйл байгаа учраас л нийгэм ийм сонин болчихоод байна гэж би боддог.
    Энэ бүхнийг нэг өдөрт засна гэж мэдээж байхгүй.
    Гол нь маш тууштай, урт хугацааны олон талт бодлого хэрэгжүүлж байж л үр дүн гарна.

  16. Номин says:

    Яадын би лав нэг Со убатай. Нээг их хөгшин бишээ манай ааваас лав дүү. Кимчиний үнэр нь архитай нийлэхээр л жоохон муухай гэхдээ л архи уусаар байгаад ажиллагаагүй болчихсон Монгол ах нараас л дээр байдаг.

  17. yahoo.com says:

    хэтэрхий эмзэг юм биш үү чи. энэ ажлаасаа гараад монгол компани орсон чинь эзэн нь бас чамаас бүүр жоохон 18тай охинтой явалддаг бол яах уу бас дургүй чинь хүрээд гарчих уу? иймэрхүү юманд эмзэглээд байвал хорвоогийн тоосыг яаж барнаа? хөгшин баян эрүүд бүгд нууц амрагтай амрагууд нь чамаас жоохон ч чамд падлий байхгүй гэдгийг өөртөө ойлгуул.

  18. haliun says:

    hamgiin gol n mongol ohiddoo bish zaluustaa l uchir baigaa yum.arhichin,deerees n ih zantai buduuleg.oorsdiigoo ih yumand bodson hog bolohoor ohid gadnii huntei suuhiig boddog.saihan amidarch baival ene nasandaa hentei suuj yavah n hend hamaa bna.uhsen elentsegnii chin tus mus

  19. oogii says:

    за хэний хэнтэйгээ шаалцах нь юууны хамаа угаасаа өнгө мөнгө харсан тэнэг юмнууд хаа сайгүй тэхдээ ухаантай даруу төлөв эмэгтэйчүүд бас зөндөө байнаа

  20. dddd says:

    ийм зүйл өндөр хөгжсөн оронд хүртэл байна.Эрт галавын үеээс эдүүгээ хүртэл л байсаар ирж. Цаашид байхаар ч байх байх. Би охин үртэй хүн. Миний зорилго үүрэг бол охиноо сайн хүн болгож хүмүүжүүлэх л байна даа. Түүнээс биш ийм зүйлд чам шиг санаа зовоод хямраад юу өөрчилж чадах юм.Бас цаашилбал чадал бололцоо хүрвэл хэн нэгэн ядарсан хүнд тусалж нийгэмд сайн зүйл хийх юмсан гэж боддог.Бүсгүй хүний зовох жаргах нь харилцан адилгүйв Болоцоотой айлын хүүхэд бол ингээд нээх явахгүй байсан байх. Янз бүр л биз. Энэ дээд талын хүнтэй санал бүрнээ нийлж байна

  21. oriana says:

    Хар хүний өмнөөс шар хүн гэж.. өөрийгөө, дүүгээ, охиноо хичээж, хүмүүжүүлбэл барав биш үү. Хүн хүний амьдралын замнал өөр, хүн хүний зовлон жаргал ч өөр. Битгий ингэж шал дэмий юмаар сенсаацлаж бай. Дээрээс нь хүмүүс одоо л завхай болсон юм шиг ярихийн Монголчууд угаасаа л ийм байсан юм биш үү. Тийм биш л байсан бол 20-иод онд хамаг бүгдээрээ тэмбүүтэхгүй л байсан байх даа. 

  22. Borte Chono says:

    Юм бүхнийг ядууралтай холбож тайлбарлах юм даа. Ядуугаараа түрий бариад хүн алж хүрээ талсан ч болох шинжтэй. Монгол дэлхийн хамгийн ядуу орон бишээ. Бидний ядуурал түрийвчиндээ биш тархиндаа байна.
    Еврей хүн муу амьдарч болохгүй гэж ярьдаг юм билээ. Ийм үзэл еврей хүний мах цусанд шингэсэн байдаг учир дэлхийн хаана ч очсон зовхи нь өөдөө сайн амьдрал цогцлоож чаддаг. Яагаад гэхээр тэд еврей хүн гэдгээрээ бахархдаг, өөрийн соёл уламжлалаараа бахархдаг. Өөрсдийгөө бусад улс үндэстнээс бүх юмаараа илүү гэж боддог. Еврейн улс Ромчуудад эзлэгдэж мөхөөд 2000 жил болсон ч энэ омогшил нь хэвээрээ байсан. Энэ омогшил, бахархлаа алдаагүй учраас бүтэн 2000 жилийн дараа өөрийн төр улсаа сэргээн мандуулж чадсан.

    Харин бид Монголчууд еврейчүүдээс юугаараа дутуу юм бэ. Бэдэнд бахархах агуу түүх, соёл, уламжлал бүгд бий. Еврейчүүдээс ялгаатай нь бид өөрийн соёлоо үнэлж мэддэггүй. Өөрийнхөө юмаар бахархаж мэддэггүй. Монгол эр хүн Чингисийн угсааны баатар эрс, хүүхнүүд маань Өэлүн эхийн удам хатан заяат хүмүүс биз дээ. Ийм тэнгэр заяатай гэдгээ ухамсарлаад, би ийм аугаа заяатай хүн энд шал угаагаад, эсвэл нэг халтрын дэвсгэр болж муу явж болохгүй шүү гэж өөрийгөө зоригжуулж, омогшуулж явбал бидэнд л хэрэгтэй бус уу.
    Хүнийг хүн болгодог зүйл юу билээ.
    Өмссөн зүүсэн, бие хаа, царай зүс, эд хөрөнгө үү?
    Аль нь ч биш шүү дээ.
    Зөвхөн сэтгэл, сэтгэлийн тэнхээ гэдэг юм л бидний хэн болох, яаж амьдрахыг тодорхойлдог.
    Бид сэтгэлээрээ тэнгэрлэг байж, сэтгэлдээ өөрийн гэсэн үнэт зүйлс бий болгож, хамгаалж хайрлаж түүнийгээ хиртүүлэхгүй авч явж байж л сайн сайхан амьдрах бус уу.

  23. MglausCom says:

    Ter ohind hundelmeer baharhmaar halhiin saihan harhuu n oldohguil bn shd, naiz zaluutai teruundee setgel hangaluun bol yugeel tegeel yavjeediin. Bodvol mgl zaluud ohin nasaa ugsun l biz tsaadah n busdaas hamgaalj hairlaj yavah baital ohidoosoo doloon dor ungu mungund avtaad uruvdum ohiniig hariin er tushihed hurgesen ch yum biluu.

    Erchuud n muu bla gehed etseg eh n ohidoo zardag hamgaalj chaddaggui bdl gazar avsan bn shd ene uls oron maani yaduus ihtei huch doroi bn yadaj uuriiguu hicheegeed  neg ohin ch bolson halhiin saihan harhuud zoriulahdaj beltgegdchihed boljeeshdee. Ter zaluugaa harin yaj ch t1tsen gomdoj tsuhurch l boldguin shu lol

  24. zochin says:

    chi hunii huuhdiin umnuus buhimdaj ajil amidralaa aldaad yahaw de shaal teneg yum….oorluu chn bichsiin bh gsn chn oor huntei l yum bshd…mur muruu huuguud l amidrj bgaa horwoo shd ter hun hetsuu bolool biye uneldeg blgui durtai hen bhw de ugaasa..tiim bol mglchuud ter ohind n tusalchuul bolchihiin bishuu!!!!!!mgliin 1 ohin ch gsn zasrag de….!!!!!

  25. Mongol bvsgvi says:

     Mgl d bgaa ni l iim dvr zurgtai bna  harin gadgsh garsan ohid bvsgvichvvd yamar bgaa gej bodnoo!!! Bvr ch emgnel. Harhaar l harmsmaar bdag. Tsusaa tsewer bailgah ni Emgteichvvd bidnees hamaardag. Mange vndesnii muhl bidniig daih tsag irj bna!!!

  26. Zochin says:

    Угийн ухаан муу, дээр нь ядуурал нэмэрлээд ийм болчихоод байгаа шүү дээ. Гуйвуулсан түүхэнд итгэж, үндэс угсаа, шашинаа ул болгохоор ийм болохоос ч яах вэ дээ. Гэхдээ захидлын эзэн, мөн иймэрхүү хүмүүстэй ажил хэргийн холбоотой хүмүүс минээ, наад үнэ цэнээ мэдэхгүй охидууддаа ухаартал нь нэг хэлээд, ичээгээд, айлгаад өгөөч. Цаад өвгөн чинь чиний нүцгэн зургийг чинь авч, салах гэвэл нэт-д тавина гэж хүнтэй ярьж байсан ч гэдэг юм уу, чамайг манай нэг дүү таньдаг юм байна лээ шүү гэсэн ч яадаг юм бэ. Нэг юм зохиож хэлж ухаарах боломж олгох зүгээр юм уу. Сайн мэдэхгүй юм даа. Ер нь тэнэг охидууд зөндөө л дөө.!!!!

  27. Ai halag says:

    Het ardchilal gej ene dee.Alivaa yum hemjee n hetervel ergeed muu bolno.Iim ohid huuhnuud tsuun boloosoi.Urid 100 hunii 5, 10 n zavhai baisan bol odoo 100 gaas 90 bolson yum bishuu.Ergen toirnii humuus bugd iim l bna.2 Dah 3 dah gerlelt ee hiigeed anhnii ehner nuhurteigee bgaa uls alga bolj.Erchuul ch emegteichuud ch adil bolj.Geendee ch goondoo ch bii.Ohiduud ireeduid eh hun eej hun bolno gedegee bodood ariun bgaasai.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.