Секс бол тэр чигтээ сул задгай “урлаг”. Сексийг хийвэл хийсэн шиг л хийх хэрэгтэй. Найз минь, яг үнэндээ эр хүний нүцгэн бие хараад нүдээ дарах шахам аашилдаг ичимхий зан чинь ирээдүйд сэтгэл хангалуун сексийг амсахад чинь төдийлөн тус болохгүй гэж зөвлөх байна.
Унтлагын өрөөнөөс бусад газар даруухан ааль, гэрэвшингүй байдал, төлөв намбалаг биеэ авч явах байдал чинь чамд маш их хүндлэл авчирна. Харин орон дотроо энэ зангаа байдаг гэдгийг ч бүрмөсөн мартах хэрэгтэй!
Сексийн идэвхтэй эмэгтэй болох нь сэтгэл хөдлөм, гайхалтай бас аймаар санагдаж болох юм. Дур тавьж үзээгүй, өөрийхөө болон нөхрийнхөө сэрлийг яаж хөдөлгөхөө мэддэггүй хэдэн мянган бүсгүйчүүд сексийг байсан ч байгаагүй ч ялгаагүй, “хэрэггүй” зүйл мэтээр хүлээн авч байгаа. Гэхдээ аз жаргалтай эмэгтэйн нэг нууц нь сексийн өөртөө итгэлтэй байдал гэдгийг хэзээ ч бүү март. Бидний зарим нь саяхан шинэ залуутай болзож эхлээд байгаа байх. Зарим нь гэрлэсэн, зарим нь салсан ч байгаа. Гэхдээ бид бүгдээрээ л сексийн тал дээр илүү чөлөөтэй, илэн далангүй, тайван, бас түгшүүргүй байхыг хүсэж байгаа! Эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлээд үз. Тэгээд ямар өөрчлөлт гарсныг бидэнд дуулгаарай.
Илүү дээр сексийн амьдралтай болохын тулд өөрийнхөө төлөө шийдвэр гарга
Сексийн идэвхтэй болох нь чиний өөрийн шийдвэр байх ёстой. Найз залуугийнхаа эсвэл нөхрийнхөө ятгалгаар өөрийгөө хүчлэн байж энэ нийтлэлийг уншиж байгаа бол огт үр дүнгүй. Өөртөө итгэлтэй болох нь өөрийгөө хайрлахаас үүдэлтэй. Чи өөрөө сексийнхээ амьдралд шинэчлэлт хийхийг хүссэн тохиолдолд дараагийн алхам руу орж болно.
Толинд “тэр доорх”-оо хар
Хатагтай нар аа, цаг нь болжээ. Толь аваад, өөрийнхөө доод эрхтнийг хараад үз дээ. Тэнд юу байдгийг ч тодорхой мэдэхгүй байвал яаж өөртөө таашаал өгч, сексийн хувьд шинэ туршилт хийхээ мэдэх билээ? Жижигхэн толь бариад, ямаршуу хэлбэртэй, ямар өнгөтэй байгааг нь сайн хараад ав. Эмэгтэй хүн бүрийн үтрээ, умдаг адилгүй тул огтхон ч голж шилж болохгүй шүү. Гадна болон дотор бэлгийн уруул, үтрээ, хэлүүгээ тодорхойл. Хүн мэдэхгүй зүйлээсээ л хамгийн их айдаг, одоо чи үтрээгээ ямар гэдгийг мэддэг болсон юм чинь нөхрийгөө чиний “тийшээ” харахад санаа зовох хэрэггүй боллоо. Чамд тачаангуй эмэгтэйд байх ёстой бүхэн бий.
Өөртөө таашаал өгч сурахын тулд цаг гарга
Дараагийн алхам, гар хангалга хийж сурах нь эмэгтэй хүнд өөрийнхөө сэрлийн цэгүүдийг нээхэд тус болдог. Бидний зарим нь сексийг бохир заваан, ёс суртахуунгүй зүйл мэтээр хүлээн авч өссөн. Гэхдээ насанд хүрсэн бүсгүй хүний хувьд чи өөртөө хүссэн үедээ таашаал өгөх зөвшөөрлийг олгох хэрэгтэй. Эхлээд долоовор хуруугаараа хэлүүгээ оролдож үзээрэй. Гар ямар ч нөлөө үзүүлэхгүй байвал вибратор болон секс тоглоом туршиж үз. Нуух боломжтой, овор багатай тоглоом сонгоорой. Тоглоом худалдаж авах нь жирийн үзэгдэл болсон, тиймээс л секс шопын хаяг элбэг харагдах болсон. Тиймээс чи хэний ч, ялангуяа өөрийнхөө өмнө нүгэл үйлдээгүй гэдгийг санаад, зүгээр л шинэ амттан туршиж үзэж байна гэж бодоод худалдаж ав. Өөрийнхөө мэдрэмжинд анхаарал хандуулснаар чи дараагийн удаа хайрттайгаа хийхдээ илүү өөртөө итгэлтэй болсон байх болно.
+18 кино үз, эсвэл эротик зохиол унш
Шуудхан хэлэхэд эрчүүдийн ихэнх нь ийм кино үздэг учраас сексийн хувьд илүү өөртөө итгэлтэй байж чаддаг. Тэд сониуч зангаа дарахын тулд өсвөр наснаасаа эхлэн үздэг нь нууц биш. Тиймдээ л тэд сексийн санаачлагыг гартаа авдаг юм. Хэрэв чи порнограф кинотой “нүүр тулж”, өөрийнхөө найз болгож чадвал чиний туршлагыг нэмэгдүүлж, өөрийгөө нээлттэй илэрхийлж сурахад туслах болно. Дахин хэлэхэд чи сексийн янз бүрийн зан үйлийн талаар мэдэхгүй учраас л түүнээс айж бэргээд байгаа юм. Ганцаараа үзэхээр эвгүй байвал хамтрагчаасаа тусламж гуйж болно. Мэдээж та хоёр харилцаанд ороод удаж байгаа тохиолдолд шүү дээ. Эсвэл эротик зохиол уншиж болох юм.
Тачаангуй дотуур хувцас худалдаж ав
Дотуур хувцас эмэгтэй хүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхээр бүтээгдсэн ч айж магадгүй. Бүдүүн резинтэй даавуун дотоож өмссөн хэн ч өөрийгөө секси харагдаж байна гэдэгт итгэхгүй. Тиймээс торго, торон материалтай, сайхан хээтэй хөхний даруулга худалдаж ав. Чиний ааш араншинг илтгэхүйц байвал сайн. Заавал татуургатай трико, үдээстэй корсет, барын эрээн хээ байх шаардлагагүй. Хэрэв чи өхөөрдөм имиджтэй бол зөөлөн ягаан өнгийн дотуур хувцас чамайг улам секси харагдуулах болно.
Романтик орчин чамайг өдөөнө
Хамгийн сүүлд, романтик бай. Хайртыгаа ажил дээрээ байхад нь “шпи” өгсөн, халуухан үгтэй мессеж илгээ. Гэртээ ирэхэд нь хамтдаа хундага дарс уугаад, дотно холбоог үүсгэ. Тэгээд унтлагын өрөөндөө орж, гэрлээ унтраамагцаа лаа асаагаад намуухан хөгжим тавин ажилдаа ор! Секс хийж байхдаа зоригтойгоор нүдээ нээж түүн лүү хар. Сексээ үнсэлтээр өндөлөөд өнөө орой шинэ зүйл туршиж үзсэнээрээ өөрөөрөө бахарх.
Чи цэвэр ичимтгий зангаасаа салж чадлаа! Сексийн хувьд сэтгэл хангалуун байх нь та хоёрын харилцааг ч илүү дотно болгоно. Эрүүл, догдлол дүүрэн, сайхан хайрыг бий болгохын төлөө!
12 Comments
Hi busguichuud. Bi tm zambaragui er bish shv.zgr ajlaa hhes uur yum boddogui tm l zalu.odohondo hun hrlaad yavj chadkugas hoish zgr l saihan hamtragchtai bolmoor sanagdlaa.gantshan tseverhen emegtei bhad bolnoo.bi uuruu 180cm 86 kg zvs tsarai hend ch gologdhoorgui zaluu
saihan_zaluu6@yahoo.com
yaana aa ene CS ees garagui nusgai bandi narige eej aaw n ingej bgag n mdej bga bolowu.mongolchuud heze enig oilgodog bolhin bol.
Uneheer goy ymaa
Medehed iluudehgui zovolgoo bn zarim ni …
Fnatic.xizt@yahoo.com add хийгээрээй охидооо :*
goy zuvulguu baina. er n l ter tal deer chuluutei baiy gej bodson ch biye bariad baidgin, odoo ene zuvulguug dagaad chuluutei baij surnaa.
mmmm
bi doodhoo harsan chin nil vs noos!!!bas haw har ungute aimar tom amsartai yml haragdsan ene goy bolwuu zaluusaa
Haha zolbin dugaar gej bas baidiin bna. 11 tei dugaartai guzeetei zaluugaas 50 tsaas avaad shaalgah zolbin dugaartai zaluugaas 100 tsaas avaad shaalgahaas hamaagui iluu taashaal avahuu te haliunaa :). Neeree 11 tei dugaariin une yagad unaad bainaa mglchuud uhaan suuj ehelj baigaan boluuu kk.
ok
haliuna genuu alga boldoo
deedeh zailaa.zolbin dugaartai haltar zaluu mini