Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний захиаг сэтгэл гарган уншиж зөвлөгөө өгсөнд маш их баярлалаа. Захиагаа дараа нь өөрөө уншаад суусан чинь зарим зүйлсийн талаар дутмаг мэдээлэл өгчихсөн байна. Нөхөр маань гадаадад сурдаггүй юм аа. Монголдоо нэгэн их сургуульд сурдаг юм. Гэвч одоо миний амьдарч байгаа газраас хол юм. Зарим хүмүүс гайхаад гадаадад сурдаг юм бол яах гэж эхнээрээсээ мөнгө авдаг юм гэж их гайхсан байна лээ.
2-рт хүнсний хэрэгцээнд мөнгө нэмэрлэдэг гэж бичихгүй бүх хүнсний мөнгийг би гаргадаг гэж ойлгогдохоор биччихсэн байна лээ уучлаарай. Ямар ч гэсэн та нарын өгсөн зөвөлгөөнөөс мөнгөө хүүдээ бас өөртөө л зориул гэсэн нь их таалагдсан шүү. Нээрээ эмэгтэй хүн зөв сайхан хувцаслаж, үс гэзгээ аятайхан янзалж явахгүй бол угаасаа хэн ч хүндлэхгүй шүү дээ. Тэр өдөр нөхөртөө дотроо хадгалж явсан бүх юмаа гаргаж хэллээ. Гомдоод хэлэх гэсэн бүх юмаа шууд хэлчихсэн. Тэгсэн чинь намайг жоохон л хүлээчих надад ч гэсэн хэцүү байгаа эрэгтэй хүний хувьд ингэж явах гэд худлаа ч гэсэн сэтгэлийг минь тайтгарууллаа. Гэхдээ худлаа биш байх. Ямар эрэгтэй хүн бэлэн хоолны эзэн байх дуртай байхав дээ, эцэг эхээсээ байнга зулгаагаад байх өөрт нь ч гэсэн хэцүү байдаг байх. Манай нөхөр хүүдээ амь.
Амралтаараа ирэхэд хүү маань аавтайгаа л тоглоод намайг тоохоо байчдаг ш дээ ккк жоохон хүүхэд үнэхээр хөөрхөн шүү. Би одоо ажлаасаа ирээд өрөөндөө чимээ гаргахгүй байхыг хичээгээд энэ захиаг бичиж сууна. Хүү маань сэрчихвий гээд. Бүх муу муухай зүйлийн талаар мартаж дээгүүр харж амьдарнаа. Надад хүлээх л арга зам байгаа.
5 Comments
Gehdee l hadmiindaa shigdeed suuhaa odoo bolio nuhriinhuu derged ochij tusal
Эр хүнд ухаарах өдөр ирдэг. Гэвч үнэхээр ухаарсан үгүйг цаг хугацаа амьдрал л харуулдаг. Алдсан байх нь ч бий, оносон байх нь ч бий. Бие биетэйгээ илэн далангүй ярилцах нь зөв ойлголцохын үндэс. Ийм ярилцлага хүнийг ухааруулж хүмүүжүүлж төлөвшүүлэхэд их үүрэг гүйцэтгэдэг. Өөрийн алдаа оноонд дүгнэлт хийж өөрийгөө мэдрэхэд тусалдаг. Амьдралд 2 хүн 2уулаа өөрчлөгдөж байдаг. Зөв буруугийн аль руу явж байгааг амьдрал харуулдаг. Өөрийгөө зөв ойлгуулах маш чухал. Айл гэр болно гэдэг нь тодорхой дүрэмтэй тоглоомоор тоглож байна л гэсэн үг. Шударга тогловол дүрэм амархан. Харин шударга байж чадахгүй бол маш хэцүү.
Bi neg egch tanidag yum, ter barag 8 jil nuhruu tejeesen bh, ter 2 huuhed bhgui blaa, tegsen hernee nuhruu tejeeged huuhed olj ch chadahgui mun hetsuu amidral bgaaz. Gehdee yu geech er hun neg sehvel doroo sehdeg yum bna, odoo ter 2 house-d nuhur ni ehnerte baisged l shine mashin belegledeg huuhed ch olson, odoo nuhurtu erhelj l amidarch bn da ter hun. Tevcheer iim l ur duntei bdiin bn lee, hairtai l bol tuunde itge.
сайн байна нөхөртөө тэгж хааяа ч гэсэн юу болоод байгааг ойлгуулах хэрэгтэй, тэгэхгүй бол эрэгтэй хүмүүс хайхрамж муутай шүү дээ гэхдээ чи чинь одоо ч гэсэн хадмындаа амьдраадл байгаа юу?
Zov zov