Эмэгтэй хүнийхээ хувьд хайр халамж сексийг л хүсч байна

114099535

Намайг Г гэдэг энэ жил 35 хүрч байна. Би өөрийнхөө амьдралыг эргэцүүлэн бодоход их л гэнэн тэнэг байж дээ гэж бодох юм. Би өөрөө айлын том охин болохоор хэдэн дүү нарынхаа өмнөөс эцэг эхдээ загнуулж зодуулж өссөн дөө. 10-р ангиа төгсөөд оюутан болж сургуулиа төгсөөд ажилд орлоо. Ажилтай ганц бие эмэгтэйг сонирхох хүн бишгүй л байсан даа. Гэхдээ би 10 жилийн ангийнхаа залуутай үерхэж байгаад хүүхэдтэй болсон. Гэхдээ тэр залуу маань надтай даанч суугаагүй. Өөр хүнтэй суусан юм. Би гэдэг амьтан ингээд эцэггүй хүүхэд гаргаж ажлаасаа гарч эцэг эх дээрээ ирсэн дээ. Гэхдээ эцэггүй хүүхэд гаргасан хүнийг хэн зөвөөр хүлээж авах вэ дээ. Хүүгээ гаргачихаад гэртээ байхад ад үзэгдэж загнуулах нь үнэхээр хэцүү байсан даа. Эрэгтэй дүү маань хүртэл хүний шээсийг авчирчихаад юу юм гээд л загнадаг байсан. Эцэг эхтэйгээ байхад хэцүү байсан ч гэсэн хүүгээ бодоод тэвчээд 2 нас хүргэсэн.

Би бодохдоо энэ гэрээс явж л байвал танилцаад сууя гэсэн хүн байвал хэнтэй ч хамаагүй сууя гэж бодож байсан. Ингээд 1 залуутай танилцан удалгүй 1 гэрт орсон доо. Гэвч тэр хүн маань архи уудаг залуу байсан. Одоо бид 2 суугаад 5 жил болж байна энэ хугацаанд хөөрхөн охинтой болсон юм. Ингээд ам бүл 4-үүлээ боллоо. Гэхдээ эцэг эхтэйгээ хамт байснаас дээр байсан. Нөхөр ээлжийн ажилтай би охиноо хараад гэртээл байдаг. Хүү маань цэцэрлэгт явж байгаад одоо сургуульд орсон. Хүн уг нь хайртай хүнтэйгээ амьдардаг байтал нөхөр бид 2-н хувьд хайр сэтгэлгүй суусан гэх юм уу даа. Хэн хэнийх нь нас оройтсон байсан болохоор би ч гэрээсээ явж байвал хэнтэй ч хамаагүй сууя гэсэн бодлоор л суусан.

Гэхдээ хэн хэнийгээ хайрлахгүй ийм амьдрал ямарч утга алга. Нөхөр хааяа уухаараа агсам согтуу тавьж зодож нүддэг боллоо. Хайр халамж гэж бараг байхгүй хүний хийсэн хоол угаасан хувцасыг өмсөөд л явж байдаг хүний урманд юм хийлцдэггүй юм аа гэхэд хайр халамж гэдэг  үнэндээ алга байна даа. Яахав ажил хийж овоо хэдэн цаас авдаг. Тэгсэн мөртлөө би ажил хийж байна чи юу хийж байгаа юм гэж загнана. Би гэдэг амьтан  гэртээ нэргүй зарц шиг л  амьдарч байгаа юм шиг санагдах юм. Секс энэ тэр бол сардаа ганц 2 хийвэл их юм. Уг нь бид 2 дутах юмгүй боломжийн амьдарч байна гэж боддог. Байр машин гээд л. Би насан туршдаа иймэрхүү байдалтай амьдрах юм уу гэж ч бодох юм. Гэхдээ хүн болгоны ард зовлон жаргал ээлжилж байдаг болохоор хувь заяатайгаа эвлэрч амьдрах хэрэгтэй үгүйг мэдэхгүй юм.

Миний энэ байдал бүр хэцүү зовж амьдарч байгаа хүмүүсийн хажууд юу ч биш л байх л даа. Гэхдээ хүний амьдрал богинохон шүү дээ. Ганц олдох амьдралдаа ганц ч гэсэн хүнээр хайрлуулж үзэх юмсан гэж бодох юм. Хүнийг хайрлана гэдэг хайрлаж байгаа хүндээ өчүүхэн ч гэсэн сэтгэлээсээ хандаж аз жаргал өгөх тэр л мэдрэмжийг би хүсэж байна. Саяхан манай хүний 1 найз нь ирсэн юм. Манай хүн тэр өдөр нь ажилтай таараад маргааш өглөө буух байсан болохоор нөгөө найзийг нь цайлж цагаан сарынхаа юмыг задлаж өгөөд цайлсан юм л даа. Тэгсэн бид 2 ч жаахан халаад бие биенийгээ өөрийн эрхгүй хүссэн тэр хүнтэй байхад сайхан байсан ч, надад хайргүй ч гэсэн хайраа гэж хэлж байгаа нь худлаа ч гэсэн сайхан санагдсан. Олон зүйл нуршилгүй өөрийнхөө талаар товчхон бичлээ. Би 2 хүүхдээ бодоод салмааргүй байна. Эмэгтэй хүнийхээ хувьд хайр халамж сексийг л хүсч байна. Намайг зөвөөр ойлгож зөвөлгөө өгөөч…

35 Comments

  1. Ariuna says:

    99918870 dajgui zaluustai taniltsiy

  2. jijig says:

    hi busguichulee taniltsi daruuhan zaluu bna 30tai shu bna hayg gganaa658 

  3. jijig says:

    hi busguichulee taniltsii daruuhan gants bie zaluu bna bi  30 tai

  4. ЧИ миний бодлоор их бодолгүй хүүхэн бна. Өдий насалтлаа өөрийгөө олоогүй хүүхэн байна.Анхны хүүхдээ төрүүлчихээд  яаж зовсоноо ад шоо үзэгдэснээ мартсан бололтой. Очиж очиж нөхрийнхөө найзтай шүү?. Нөхөр гэхүү хамтрагч гэхүү ийм юм баригдана.ЧИМГЭЭ яг зөв бичижээ.

  5. Monroe says:

    chi gertee orlogogui suugaad bgaa bolohoor nuhur chin haihrahgui bgaamaa. yamar ch hamagui ajild orchihoo. ajil hiigeed setgelee sergeegeed baga tsalintai bsan ch hamagui ooriin gesen byatshan ertontstei  bolood guigeed bhaar nuhur chin neg uym bodnoo. bj l bdag geriin zarts gej bodood bn. 

  6. mongolman says:

    Эр хүн чамтай сайхан амьдарна хайрлана халамжилна хүүхдийг чинь өөрийн үр шигээ хайрлана хариуд нь хайрлуулна халамжлуулна үр хүүхдээ гаргуулна гэж л бодож суусан байх. Гэтэл ямар хайр халамж байхгүй ажил хийж амьдралдаа тус нэмэр болохгүй сексдээ тэнгэр хараад хэвтэж байдаг хөлдүү хүүхэн бол ямар ч эр хүний хайр унтарч хатуу хахир хүн болж хувирна шүү дээ. Чамтай яаж насыг барна даа хайран эр хайран залуу нас хичнээн удаан хайргүй хүний сэтгэлгүй хоол идсэн бол адгийн янхан ч гэсэн үнсэж үнгэж илж таалж орилж уухилж хайртай ямар гоё юм бээ гэж хэлдэг юм шүү дээ. ккк тэгээд бас найзтай нь унтсан гэж байгаа нөхрөө яаж доромжилсноо одоо болтол ойлгохгүй байгаа юм байх даа хүүхэн минь дээ…

  7. Bt says:

    Hair chuhal shuu. Humuusee hairtai l hunteigee suuj bai. Gehdee shohoorhol hair 2oo bas yalgaj sur. 

  8. abc says:

    Aldadaggui hun bhgui gd l zawal nohrinho nztai untah estoi yu te ooriinhoo zow bolgoh gd l hair halamjgui arhi udag zoddog ene ter gd bie omorson ym ih bichih yma. Er hund hamgin ih doromjlol nztai ni yawaldah bdimshd 

  9. sonin says:

    Алив зүйлд дэг журам гэж байдаг. Ядарсан ч ямбаа алдахгүй гэж, хэцүү байсан ч эр мундсан биш заавал нөхрийнхөө найз гэдэг маш муухай зүйл. Ямар ч эр хүн эмэгтэй хүнтэй унтахын тулд сайхан үг хэлдэг нь жам шүү дээ хо.Миний таньдаг хүүхний найз хүүхэн нь нөхөртэй нь суугаад жаргасан ч юм байхгүй 3 хүний амьдрал тэдний хүүхдүүдийн амьдрал бүгд үрэн таран болсон шүү дээ.

  10. Tumuruu says:

    Nuhriiguu uurtuu tatah alham hiih heregtei yum bish vv. Ene talaar yariltsahaar bol tumur_1987@yahoo.com hayagaar orood ireerei. Setgel zuich Tumuruu

  11. MglausCom says:

    Arslangiin amnaas garsan ch bariin savart bazuulaad bnuu tegvel ulugchin chono shig sur javhlan tugs suudrees chini hurtel surdeh sun surgiig bii bolgohiin tuluu yavdaa.

    Uruu doroi bj uilj unjihaad uur chadah hiih yum ih uldsen bn shw sul doroi bj hanasan bol hoishid buu busdad gishgechuuleheer doroi bai tolgoigoo bardam urguud hen baisnaa haruulah tsag chini boljee. 3 huurhun zulzagiinhaa toloo odoo chamd gonshgonoj suuh erh bhgui.. Eh hun shig temts ih huch chadal chamd nuugdsan bga. Zorimog huchirheg haldahad amargui negen bol gar hureh gesen novshnuudiig taschij haya nyats gishge.

    Tegeed hairlah hunee olohooroo l naad tevcheer enerel ninjin setgelee zoriul chamaig hairlahgui humuust buu zartsuul

  12. Sdr says:

    Ajil xiij uurtuu archaatai baix exnii alxam. Axin daxin aldaad baival amidral chini bur tam bolno shuu. Uuruu uurtee uiliin laigaa tariad yavaa yumbishuu. Chi uuruu yamar tuvshind yavaagaa exelj todorxoi bolgood deeshluulexiin tuluu ajil, amidralaa zoxitsuulsan ni deer bolovuu. Chi melxii bol xezee ch xungiin amidralaar amidraxgyi. Xun bol melxiiniixeer amidraxgyi

  13. Ivy says:

    1 aldchaad gereesee yvj l bgal yasan ch yahav gj naad hunteigee suugaad 2 dahaa aldah uu… hun amidraldaa neg l aldval tegeed dooshoo gishgeh ni elbeg bdag… naad hun chine dagavar huuhedtei , ajil hiidegguigeer chine dalimduulj daramtalj bn sh de… ohinoo tsetserlegt uguud ajil hii… uurtuu archaatai bai… sergelen tsovoo uudrug bai… emegtei hun tsetsegtei adil… gylalzsan emegtei hund erchuud durtai bdag… ter tsagt nuhur chine haihramjgui harahgui bol salsan ni deer de… 

  14. zax says:

    ene naiziinhaa ehner luu olov doliv hiisen archaagui lalaruudiig yah ve ta minee.daraa n naiziihaa tsaraig yaj hardag bna aa.chi ch gej chi heleh ug unendee bur unendee alga.chi hair halamjaar dutsan nohoriin chin naiz chamd taalagdsan chamd sex heregtei baisan baij bolnoo. gehdee gehdee zzss bichehees durgui hurchlee.

  15. zochin says:

    humuus yah gej negiige  ingej ynz  ynzaar  bichej  baidgiin  bol  zuvulguu avii gej  baihad  ni  ynz  ynzaar  bicheed  bh  yum  uursduu  neeh  mundag  yum shig  bh yumdaa aldadgui  hun  gej  bhgui shuude uursduu ch  iim  amidral tuulahch  yum biluu uhamsar muutai l  bnada commet bichej bga  humuus zuv zuvzulguu  ugmuur  yumdaa  bi baga  ch gesen zuzvulguu ugch  chadna  shuu  zorigt_555 geed add hiigeere

  16. xxx says:

    er ni ene huuhnuudiin bichsen bichleguudiig harahad neg adilhan zui togtol baih shig. Nohor ni arhi uudag zoddog ene ter gej baisnaa daraani  araar ni tavichlaa gej. 
    Araar ni tavihaasaa omno nohorteigee yariltsaad hoorondoh asuudlaa shiideh tuhai arga charga hereglej boldguim bh daa. Emegteichuud araar ni taviad l yavhiin bol setgelee nogoo hundee aldaad tanai amidral asuudaltai bsan deeree zasagdah magadlal ni buuuuur bagasaad etsest ni  mongoliin salsan ger bul negeer nemegdeh biz. Emegtei hun araar tavihdaa biye setgelteigee ogchdog er hun biyeree l araar tavidag gej bas unenii ortoi ug shuu 

  17. zaza says:

    iim humuus zunduu bainaa. Goolingoogoos bi unuudur yag “Ta gerlehin tuld gerleh gej baigaa yum bish biz” gedeg niitlel unshsan. Utga n yu geheer nas oroitloo hentei ch hamaagui gerley geed gerleh gej baigaa yum bish biz gesen sanaatai. Iim baidlaar gerlesen humuus manaid zunduu baigaa. Yaamar ch yum be dee, negent suusan humuusig, salad dahiad 2 huuhdiig unchrvvleltei n bish dee, sain yariltsaad, negniigee gegeeleg talaas n haraad, hairlah geed oroldood uzvel yamar ve?

  18. gana says:

    hamaagui shuu dee hund ynz buriin asuudal tohiolddog shuu dee sex bol anhdagch heregtseenuudiin neg tgd ch olon huntei havitah n muu zuil bish jiremslehguil bol shu dee

  19. jorj says:

    Nohriinhoo naiztai untdag estoi teneg yum hiijee tegeed bur ger orondoo shuu nohroo arai ih doromjilj baigaan bishuu ooroo hairgui hairlahgui tegeed hunees hair halamj nehne hunii huniig hairaljij hunii huneer hairluulna shuu geed humuus heldeg biz dee eregtei hun setgelgui huniig mederdeg yum sh dee nohor chin huuhedtei huuhniig ehnere bolgood suudag ymarch setgelgui yum bn geed setgeleer unaad uuj ideed zoddog baij boliish dee yg setgel zurhneesee hairlal daa ter chin chinii jargal baih bolno 

  20. Чимгээ says:

    Чи нөхрийнхөө найзтай харьцаанд орсон нь өөрөө тун ёс зүйгүй хэрэг юм. Ийм учраас чиний зовлон гэж бодоод байгаа зүйл чинь бүүр утгаа алдсан асуудал болж хувирчээ. Дахиж нөхрийнхөө найзтай холбогдохгүй байхыг хүсье. Ямар эр мундсан биш дээ.

  21. Nono says:

    Muu hun bn shuu chi!

  22. Tessy says:

    Zodoj nvddeg hairgvi geed bhad sain hvntei taarch geed manguuraad bh yum zarim hvmvvs. 
    Uurii n toohgvi uurigu goyood hugjiltei baysaltai bolood zodoh geed dairval biye hamgaalaad hariu yumaar ch bolson tsohiod av. Zarim erchvd nvvr ugvul bugs, bugs ygvul nvvr ugnu.

  23. zochin says:

    Emegtei hun hetsuu yum da Tegelgui yahav emegtei hun chini hairlaj hairluulah gej uyahan turdug yum.Hamgiin gol ni bitgii suhruurei Chi yalah yostoi or_bad02@yahoo.com geed meil bichij bolno.Setgel ee huvaaltsaj bolno

  24. er hun says:

    chi bol erguu teneg huuhen ooroo yuch chadahguu bj er nuhuru hundelj hairlaj amidar chi ushuu ih zoboh huuhen bn morooroo muumuu unjuulaad amidar chamaag nuhuruuschin uur hun toohgui nuhuru argdaj amidar tenge

  25. sar says:

    uuruu uurtuu hairtai bai. byasalgal ch um uu.esvel hatgamaliin zuild ch um uu yav.uuriiguu erhluul.saihan hyvtsasla. fitnesseer hicheelle. ayndaa uurtuu setgel hangaluun bolj.tolgoid chin saihan uudrug bodl orj irne.

  26. хүүхнүүдээ гэж says:

    Чи өөрөө би хайргүй гэрээсээ явахын тулд энэ хүниэй суусан гэж бодоод нөхрөө хайрлахгүй болхоор нөхөр чинь чамайг яаж хайрлах билээ харин ч сайн нөхөр таарч гэхдээ чи найзтай нь заваарсан бол ирээдүй чинь бүрхэг л болж байна хүнээс хайр халамж авмаар байгаа бол өөрөө эхлээд хайрла халамжил тэгэж байж авахаас найзтай нь заваараад гэр орны ажилд тусалдаггүй энэ тэр жижиг шалтгаан хэрэггүй Чи бол залхүү мэдлэг чадвар муутай хүнтэй аятайхан харьцаж чаддаггүй /гэрийнхэнтэйгээ таардаггүй учир / царай муутай тал руугаа тиймэрхүү хүүхэн санагдлаа Салсан хойноо хар толгойгоо шаах өдөр чамд ирэх байхаа Монголоор нэг нөхөргүй хүний нөхөр лүү өлөн харцаар харсан хүүхнүүд байна бүгд л чам шиг нэг л амьдрана энэ хэн ч биш гээл салдаг тэгээд ахиад хэзээч хүнтэй сууж чаддаггүй энэ ч болох юм болвуу тэрч болох юм болвуу гэж баахан хар юман дагана эцэст ганцаараа үлддэг

  27. women says:

    sain uu.bi chamd gej helhed hun sain shn amidarliig uuruu l bii bolgodog yum sh dee.herev chin minii amidral blohgui bn ,nuhur hairgui halamjgui bn geed hamag buruugaa nuhurtuu ughiin orond nuhruu uurchluh gej neg uzeech.yamar ch hun ajilaas ni irhed ineegeed misheegeed ,durgui bsan ch hair min hani min geed bhad tatgalzaj chadahgui shuu dee.chi 2 uur hunii huuhed teej bj bas yuun salah vee??? hetsuu shuu dee sain l bod.

  28. Çî÷èí says:

    ßàõàâ ÷àìàéã îéëãîæ áàéíà. Íýãýíò õ¿í áîëñíûõ ãàíö íýã èéìýðõ¿¿ ç¿éë áàéëã¿é ÿàõàâ. Ñàéí ñàéõàí þì áîä íºõºðòýé㺺 ÿíç á¿ðèéí áàéðëàëààð ñåêñ õèéõèéã áîä ººð÷ëºëòèéã ººðººñºº ãýæ ¿ã áèé ø¿¿. Õàìãèéí ãîë íü ÿàç ñîíèðõîëûã íü òºð¿¿ëýõ òóõàé ñýòãý ͺõºðòýé㺺 ãàíö þì ñàíàà÷ëàãààðàà çàäëààä óóæ ¿çñýíèéõýý äàðàà ºäººä ¿ç

  29. tube says:

    tube_mg@yahoo.com taniltsii orood ireerei hu

  30. zvrh says:

    uuruu uurtu viliin vre huragad bh yma
    hvvgiin chn etsegig anhnasa bvtehgvi gdgiig n uuruu barag medej bj gargasan ym bishvv
    tursun ger eej aaw dvv nara eldewr heled uuruu er n nileen bugsnii ywdald durt hvnd gar bsiin bishvv ymarch eh zah bhgvi nuhriin nzt banzaldaj l bdag chamg iim hormoi sult bsan bolohr l
    griinhen chn durgvi bdg bsan bh tvvnees bish hen chig l ohin vre ad vzeed zodood bn gj
    yu bsan ym be zvw zvger bhad n
    uurtu jahan dvgnelt hged uhaant bgach bas bologvie endees ingeed NUA haigad bj bdg

  31. jenny says:

    negent ooroo argagui shaltgaanaar iluu dutuu zuil bodolgui odoogiin nohorteigoo niilsen bol, bas dundaasaa huuhedtei hurtel bolson yum chin hariltsaagaa oorchloh geed uzwel ysn yum be? arhi ntr uuj gar hurdeg ni hetsuu l yum gehdee nohtsol baidaltaigaa iim l bh yostoi meteer ewlerelguigeer shiniig sedeed, sanaachlaad hariltsaagaa awrah geed uzdee. yaj gdgiig ni end bichih iluuts bizde, ene talaar zondoo l zowlogoo ntr bgaa bh. aliwaa zuiliig hetsuugeer bodwol hetsuu, amarhanaar bodwol amarhan neg yosondoo yaj bodsonoos chn ih l shaltgaalah bhdaa. bi ingej l boddog. oorchloltoos ehel ooriigoo oorchloh ch yumu^^

  32. gaihamshig says:

    АМЬДРАЛ САЙХАН Ш ДЭЭ НАЙЗ МИНЬ. БИ ГЭР БҮЛТЭЙ ТЭР БҮСГҮЙГЭЭ ХАЙРЛАНА ГЭЖ СУУСАН ЗАРИМДАА ХЭН ХЭНЭЭС НЬ ШАЛТГААЛЖ ХЭЦҮҮХЭН БАЙДАГ Ч БОЛНО ГЭЖ БОДДОГ. СЭТГЭЛДЭЭ ГАНЦААРДСАН Ч ЭР ХҮН ЭМЭГТЭЙ ХҮН ШИГ ИЛ ГАРГАХГҮЙ БАЙДАГ НЬ АЛДАА БАЙХ БУСДЫН АДИЛ БАЙХСАН ГЭХЭЭР НЭГ АСУУДАЛ БАЙХ ЮМ.
    saihaan_mng@yahoo.com
    ярилцдаг найз болое боломжтой бол

  33. puudeg says:

    Үс нь урт ухаан нь богино ажгуу

  34. Cynical man says:

    Юуны түрүүнд ажил,  бизнестэй болж, эдийн засгийн хувьд тодорхой хэмжээгээр бие даа л гэж хэлье дээ. Тэр үед нөхөр чинь арай өөрөөр харах байлгүйдээ. Харахгуй байвал салж, тусдаа гараад тохирох хүнтэйгээ сууж амьдардаг байхдаа. Амжилт хүсье.

  35. Нөхрийнхөө найзтай заваарчихаад биеэ их л өмөөрч дээ. Баригдана дөө. Яана даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.