Нэгэн гэр бүлийн эхнэр нөхөр хоёр бие биенээ хайрлан хүндэтгэж эелдэг сайхан харьцаатай байх нь тухайн гэр бүлийн аз жаргалын үндэс байдаг гэрийн эзэн, эрчүүд эхнэртэйгээ энхрий ялдам харьцсанаараа эхнэрээ толгой дээрээ гаргаж байгаа хэрэг биш харин ч хүмүүжилтэй боловсролтойн шинж. Үүнийг доорх хэдхэн жишээгээр илэрхийлж болно.
Эелдэг нөхөр гэж ямар хүнийг хэлэх еэ?
– Хаана ч явсан эхнэрээ гадуур хувцасаа тайлахад нь тусалдаг байх.
– Хамт суугаад хооллож байхдаа сонин ном унших ч юм уу эсвэл өөр зүйлд анхаарлаа хандуулдаггүй байх.
– Онцгой тохиолдолд биш л бол аливаа наадам цэнгээний үеэр хамгийн түрүүнд эхнэрээ урьдаг байх.
– Эхнэрийнхээ шинээр авсан хувцсыг заавал анхаарч тааламжтай үг хэлдэг.
– Хаалгаар ямагт эхнэрээ түрүүлж гаргадаг.
– Баяр ёслолоор гэхгүй эхнэртээ үе үе ямар нэгэн бэлэг өгч баярлуулдаг.
– Эхнэрийнхээ дэргэд өөр эмэгтэй рүү хараа бэлчээдэггүй.
– Би л энэ айлыг авч яваа…. гэх мэт үг хэлдэггүй.
– Гэрээс гарахдаа эхнэртээ хаашаа явж байгаагаа товчхон атугай хэлдэг.
Эелдэг эхнэр гэж ямар хүнийг хэлэх вэ?
– Хувцас хунар авахдаа найз нөхдийнхөө бус гагцхүү нөхрийнхөө үзэмж, саналыг харгалздаг.
– Эр нөхөртөө дуртай хоолыг нь бэлтгэдэг.
– Нөхрийнхөө ажилд хэрэгтэй болон бусдын гар хүрчихээргүй эд зүйлүүдийг хэзээ ч оролддоггүй.
– Найз нөхөдтэйгээ амралтын үеэр байхдаа нөхрийнхөө үгийг анхааралтай чагнадаг. За за наадхыг чинь хэн ч мэднэ… гэх мэт үг хэлдэггүй.
– Хүмүүсийн дэргэд “хөнжлийнхөө хочоор” хэзээ ч дууддаггүй.
– Хүүхдүүдийнхээ дэргэд эр нөхрөө зэмлэж шүүмжилдэггүй.
– Эр нөхрийнхөө цүнхийг ухаж, халаасыг нь төнхдөггүй.
– Нөхрийнхөө зөвлөгөөг хүлээн авч, байн байн урмыг үг хэлдэг.
– Хэрэв хоёр дахь удаагаа гэрлэсэн бол, анхны нөхрөө хэзээ ч магтаж, муулахгүй байдаг.
/Хань/
8 Comments
Robot bish amidraliig avch yavah zuvolgoo bna. Mongol humuusiin busdaas ichih hen negnii dor orohgui gesen, sharalhuu , aarhuu zan ene bugdiig zasaasai gej bichsen bolvuu. Zaaval europe geltgui asia ter dundaa mongol hun ger buliinhee uur amisgaliig eyeldeg zuulon bolgoj bolohgui gj. End hiimel orchin burduuleh yamar ch shaardlaga bhgui gj bodoj bna. Hamgiin gol n bie biendee unen ch , halamj hairaar neg negniigee dutaahgui bhad l boloo shu de.
Хувцас авахдаа нөхрийхөө хэлснээр авна гэнүү. Юу гэсэн үг вэ энэ чинь одоо.Өөрийн гэсэн тархи толгойгүй эргүү мангар юм байгаа бишдээ.
Minii hani gaduur huvtsasiig maani l tailj ogdoggui yum bna. ooriinhoo davruu zangaasaa ichlee. bayarlalaa.
за юу гэж дээ европчууд бол иймэрхүү хэв маягтай амьдардаг бие биенээ хүндлэх, хайрлах, халамжлах нь хамгийн чухал
aimdral dr iim zuil bag bga bha da
Харин тийм.Хүүхдэд юм хэлж өгч байгаа биш.
Yo yo, ene arai bish e. Yavaanda Robot nuxur, exner gej garbal taarax xalamj ban daa.
Энэ ч их л арга ядсан зөвлөгөө байна даа.