Өдөр нь түүнтэй чатладаг хүүхэн орой нь түүний хайртай эхнэр болоод тоглоод байх уу?

0a0f4ee5765a0da722ea3a6b9b9ebcd3

Сайн байцгаана уу? Tа бүхэнд захидал хүрэх өдрийн мэндийг хүргэе! Миний сэтгэлийн жаргал зовлонг хуваалцаж сэтгэгдэл бичиж надад зөвлөнө гэдэг итгэж байна. Хэрэв дэндүү нуршуу захиа бичсэн бол та бүхнээс хүлцэл өчье.
Би одоо 32 настай, нөхөртэйгөө суугаад 10 гаран жил болж байна, бид 2 хүүхэдтэй. Бид өөр өөрсдийн ажлыг хийж нилээд боломжийн амьдралыг босгосон. Нөхөр бид 2 анхны хайраар учирсан хосууд. Хамтдаа сайхан л амьдарч байна. Бүх зүйл болж бүтэж байна. Үр хүүхэд ч том болж гараас гарч байна. Мөн дараа дараачийн хүүхдийн талаарч төлөвлөдөг. Нөхөр маань хүүхэмсэг залуу л болохоос биш бусад талаар жишээ нь царай зүс бие хаа, санаа сэтгэл гээд ер нь төгс хүн.

Гэхдээ бидний хооронд нэг асуудал байгааг би олон жилийн өмнөөс мэдэж нөхрийхөө араас ч их хөөцөлдөж барьдаг болсон. Энэхүү асуудлын талаар дурдвал: Эхлээд биднээс 6, 7 насаар эгч хүүхэнтэй ажил хэргийн холбоотой болж, дараа нь тэр хүүхэн нөхөрт минь илт хайртай болсныг би анзаарч байлаа. Арай ч ийм авгайтай явалдана гэж бодоогүй учир чамд наад хүүхэн чинь хайртай юм биш үү ажиллахаа больсон нь дээр байх гэж хэлдэг байлаа. Сүүлдээ нөгөө хүүхэн нөхрийг маань эргүүлж хэсэг хугацаанд нууц амрагууд болж тоглов оо. Би тэр болгоныг хараад уучилдаг байлаа. Би яагаад нөхрөө уучилаад байдаг шалтгаан нь гэвэл би түүнд маш их хайртай тэр хүн ч бас надад маш их хайртай. Гэхдээ нөхөр маань өөрийгөө зөвтгөж эрэгтэй хүн байгалийнхаа зөнгөөр нэг эмэгтэйтэй унтаад байдаггүй юм байна гэж хэлсэн. Гэхдээ дахиад ийм юм болохгүй гээд харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. Би бас л уучилсан.

Ингээд бас болоогүй нөгөө хүүхэн өдий болтол нөхөр бид 2 руу залгаж мессеж бичдэг. Би үнэхээр л тананй нөхөрт хайртай үүнийг маань миний нөхөр хүүхдүүд ч мэддэг гэхдээ би танай гэр бүлийг салгах зоригтой хүн биш гэдэг. Ийм хүн яаж тэсч амьдардаг байнаа би ойлгохгүй байгаан тэр авгайг. Бас болоогүй нөхөр маань сексийн хэрэгцээгээ хангах гэж өөр хүүхнүүдтэй чатлаж уулзах талаар бичсэн захидлыг би зөндөө уншиж байлаа. Би гэхдээ өөрийгөө дэндүү хартайн болов уу гэж бодсон гэтэл би амьдарлаа аврах ёстой шулуун шудрага амьдрах ёстой гэсэн үүднээс л мөрдөж мөшгиж хакердах ажил хийдэг гэж өөрийгөө зөвтгөдөг. Би заримдаа нууц ID-г нь мэдэж аваад танилцанаа их хөгжилтэй. Би энэ байдлаас нь залхаад өшөөгөө авч хүртэл үзсэн. Би байнга шалгаж байдаг гэхдээ тэрийгээ нөхөртөө хэзээ ч мэдэгдүүлж байгаагүй. Сүүлийн үед нилээд гайгүй байсан.

Гэтэл хэд хоногийн өмнө санаадгүй миний саваагүй зан хөдлөөд хуучин ашиглаж байсан нууц ID руу нь өөр хаягаар танилцах мессеж бичтэл нөхөр маань групп секс сонирхож байгаан байхаа. Сексийн хувьд бид олон жил амьдарсан ч бараг өдөр болгон секс хийдэг. Янз бүрийн шинэ зүйл турших дуртай. Гэхдээ групп гэдэг бол арай хэтэрсэн ёс зүйгүй асуудал гэж би боддог. Би энэ чигээрээ өдөр нь түүнтэй чатладаг хүүхэн орой нь түүний хайртай эхнэр болоод тоглоод байх уу? Заримдаа бодхоор түүний юу хүсэж байгаа тэдэж аваад зүгээр ч юм шиг. Заримдаа би юу хийгээд яаж энэ бүх доромжлолыг тэвчээд амьдраад байнаа гэж бодох юм. Амьдрал жаргалтай байх тусмаа зовлон дагуулах юм даа. Миний энэ амьдралд хашир сууж, ухаан суусан та бүхэн чин сэтгэлийн зөвлөгөө өгөхийг хүсэж байна.

42 Comments

  1. амар says:

    эхнэрээ авчих тэгээд группдээд үзий гээд биччихгүй юу ккк

  2. Ука says:

    Чи харин  амьдрала алдахгуй тэмцээд мундаг бусгуй бна..  Чамаас сурах юм их бнаа бна..  Хань чин  залуу насны сонирхол нь дарагдах болоогуй бололтой..  Эр хун болгон  заавал илуу харж  секс бодож явдаг гэж уншсийн бна .. Чи тэвчээртэй юм болохоор тэр  уеийг  давж чаднаа.  Харин  цаг хугацааны аясаар нохор чин явдал нь багасаад номхорсон уед нь чи энэ тухай нь ярьж даапаалж инээлдэх естой шуу!!  За амжилт … Чи чаднаа. 

  3. dolgorsvren says:

    hi nza bu halii add higere bvdvvnurt@ yahoo.com shvv

  4. zaluu says:

    Архичин хүн хэзээ ч өөрийгөө архичин гэж хэлдэггүй гэдэг. Танай нөхөр харин жинхэнэ хормойн дон туссан секс мангас болж хувирсан байна. Чи үүнийг халхлах гээд хэрэггүй. Ийм хүмүүс хажууд нь Порно од эхнэртэй байсан ч гэсэн сэтгэл нь ханахгүй улам л цаашаа ихийг сонирхож хүсч байдаг. Чамд хайртай байж болно, учир нь түүний амьдарлын тав тухтай орчинг чи бий болгож байгаа шүү дээ. Ямар ч мангас, араатан тэжээж байгаа эзэндээ хайртай байдаг шүүдээ. Чи гэр бүлээ аврах гэж мундаг халхавч барьж байна. Гэр бүлтэй болж байгаагүй болхоор энэ тухай мэдэхгүй юм. Гэхдээ чи өөрийгөө хайрлаж болдоггүй юмуу. Нөхөр чинь энэ байдлаараа бол янз бүрийн эдгэдэг, эдгэдэггүй бэлгийн замын өвчин, элэгний насан турш зовоодог B,C,D вируснууд бүр цаашлаад ДОХ хүртэл чамд бэлэглэхэд бэлэн байна шүүдээ. Би лав байсан бол тэр хүсээд байгаа юмыг нь хийе гэж урхидаад хэдэн залуучуудаар навс зодуулах байсан. Хамрыг нь муруйлгаад өгөхөөр тэр толинд харах болгондоо гэмээ санах болно.

  5. hahaha says:

    Chamaig mash ih uruvduj bn. Chamd une tsene gej algadaa. CHi naad erguigeer bol hen ch bish ym bn. Anhnii hair butdeggui gej unen ch bj boloh ym herev nuhur chini chamd hairtai chamaig hundeldeg bsn bol ingej udaa daraa chamaig doromjilno gejuu? Chi amidraliinhaa utga uhciriig sain bodooroi. Amjilt husey.

  6. zugeerl1991@yahoo.com says:

    Er n hun gedeg setgeliin l amitan shuu dee nasaara unench yvdag er hun baidag ym boluu daa gol n ehnereese sain nuuj l chaddag bh heregtei gej boddogiishdee 

  7. bold says:

    kkk ene ene emegteichvvd vvv huurhiiduuu ihenh emegteichvvd uursduu nuhurtuu vnench tegj ih sex hiihiig hvseed baidaggvi bolhoor nuhrvvdee tiiml gej bodhiin kkk.. erdemted sudalgaagaar hamgiin halamjtai nuhur hamgiin ih araar tawidag geed dvgnetsen bna … bas ehneree hezeech araar tawihgvi gedeg ni hezeech haniad hvrehgvi gedegte ijil zvil geed tsaana chini bataltsan bna kkkk.. ymarch er hvn uur sex hvsdeg l ym shvvv …

  8. Monroe says:

    nuhurteigee owoo hed honog chaalj bgaad uulz za uy. bolzoondoo dogdlood irehed n ehner n bj bwal zurh n zogsoh shahna. Archaagui baliar ar durak mini bi chamaig yahnuu gej uzsiin adgiin nowsh bn daa chi gej helerei. neg sain buulgaj aw. salna gej surduul

  9. Унших үгүйг чинь мэдэхгүй юм says:

    Чиний бичсэн сэтгэгдэлийг уншаад өөрийн эрхгүй өөрийн бодлоо хэлмээр санагдлаа. Хууран мэхлэлт гэдэг яахын аргагүй дийлэнх гэр бүлд тулгардаг томоохон асуудлын нэг боловч амандаа орж ирсэн тоогоо (85-95% гэх мэт) хэлж гэр бүлээ ариун нандин хэвээр авч яваа бусад олон гэр бүлийг өөрийн эгнээндээ нэгтгэж болохгүй байх. Энэ сайтад угаасаа ихэнх нь асуудлаа тоочиж, хэрэгтэй зөвлөмж гарц юу байна гэж хайж ордог байх тэрнээс нийт монголчуудын гэр бүлийн тогтвортой байдлыг энэ мэт сайтаар үнэлж болохгүй болов уу.

    За энэ асуудал яахав. Ямар ч байсан гэр бүлээ авч хамгаалж үлдэнэ гэдэг чиний туйлын санаа маш зөв (хэнийг баярлуулна гэж салхав). Гэхдээ арга чинь жаахан буруу байх шиг санагдаад байна. Чи нөхрийнхөө энэ бүх хууралт, доромжлолыг тэсэхийн хирээр өөрийгөө эмэгтэй хүн талаас нь үнэлэх, хайрлах, өөртөө итгэх итгэл, бас эмэгтэй хүн болгонд байх ёстой тохирсон омголон зангаа 200% гээжээ. Миний зүгээс өгөх зөвлөгөө бол чи нэгэнт л нөхрөө хүлээн зөвшөөрснөөс хойш чиний сэтгэл шархалж зовох нь харьцангуй танагтай болсон гэж ойлголоо бичсэнээс чинь хараад. Тэгэхээр чи өөрийгөө өөрчлөөд (нөхөртөө таалагдах гэж биш, өөртөө таалагдаж, өөрийгөө шинээр нээхийн тулд. Нэгэнт л угаасаа нөхрөөёөө салахгүй юм чинь тэр хүнийг өөрийн орон зайд нь түр тайван орхиод)үзвэл яадаг юм бол. Үсний засалт, хувцасны стиль, үнэртэй ус, хумсны будагныхаа өнгийг хүртэл тэс өөрчлөөд өөрийгөө танихгүй болох гээд үзвэл яадын бол. Ингүүл 
    1. Чи нөхөртэйгээ хэрүүл хийж, хардаж сэрдэж, өөрөөр хэлбэл нөхрөө тойрч амьдрах бус тэр хүнийг тайван орхиж, улмаар гэр бүлээ ч амгалан тайван болгоно
    2. Чи цоо шинэ хүн болно. Үүнийг дагаад өөр сонирхол гарч ирж ч магадгүй шүү дээ. Магад нөхөр чинь чамд шинээр дурлах ч юм билүү.
    3. Ингээд чи өөрийгөө шинээр бий болгоод ирсний дараа илүү оновчтой гарц харагдаж мэдэх юм. 

    За тэгээд олж уншихийг хүсьен Амжилт

  10. Thanks says:

    Та бүхний сэтгэгдэлийг уншихад таатай байна. Гэхдээ хүн болгоны амьдралд бараг 85-95%-д хууран мэхлэлтийн асуудал явагдаж байгаа. Ихэнх нь мэдэхгүй л өнгөрдөг байх гэж бодож байна. Сална гэдэг чинь тийм амархан асуудал мөн үү хүмүүсээ ? Магадгүй зарим нэг хүмүүс салахгүй юм бол ингээд маллуулаад яваач чи л гэх байх. Магадгүй би тэнэг зүйл бичиж байж болно. Арай ядан бүтээсэн амьдрал үр хүүхдээ түр зуурын жаргалаар соличих төдийд салдаг тийм хямдхан амьдрал зохиодог хүмүүс л салдаг байх гэж бодож байна. Энэ чинь тулгарсан хүндээ маш хэцүү асуудал шүү дээ. Ийм зүйлийг туулагаүй мэдрээгүй байхдаа мэдээж хүн их омголон байдаг юм шигээ, яаж ингэж тэвчиж байна хуурах юм бол л сална гэж бодог үе байсан шүү. Би өөрийхөө чадлаар асуудлаа шийдэх гарц л хайж байгаа юм тиймээс зарим нэг хүмүүсийн юу ч үзээгүй юу ч мэдрээгүй байж хэлсэн үг утгагүй санагдлаа. Хүн үр хүүхэд төруулж эцэг эх чинь байна шүү гэж гаргачаал хажууд нь хэрэлдэж салж сарних утгагүй биз дээ. Дараа нь тэр хүүхдүүд ямар хүн болох вэ гэдэгт ч бас нилээд чухал асуудал байх. Гэхдээ энэ захианд үр хүүхдийн талаар ярилцах гээгүй юм шүү. Магадгүй зарим хүмүүс шиг бөөн хэрүүл болгоол салж сарних дээрээ тулчаагүй явж байгаа нь миний амьдарлаа халхалах баг ч байж болох юм даа. Эмэгтэй хүн эр хүнээс ч илүү ноен нуруутай ухаалаг байж цааш амьдралын эрээн барааныг үзэх байх гэж бодож байна.

  11. зөв says:

    яг чам шиг нөхөртэйгөө чатлаад нөхрөө өөртөө ухаангүй дурлуулчаад хаячихдаг хүүхний тухай кино байдын штэ.дуугаа өөрчлөөд утсаар хүртэл секс хийгээд сүүлд нь баг өмсөж ирж жинхнээсээ сексдээд тэр эхнэрээ голдог залууг галзууруулах шахдаг.тэр шиг нөхрөө намнаач.

  12. hen hen n hetsuushte says:

    minii hairtai zaluugiin ehner gej cham shig tevcheertei huuhen bainaa. ug n bidnii haritsag medchihvel salah baih gej bodson chin saldguiee. ulam l anhaaral taviad hairtai ntr geed l hicheegeed l baih um. b ene zaluutaigaa 3 jil bolchloo. odoo salbal suumaar baidag. getel ehner ni huuh ni bitgii hel ulam naaldaad baihaar bid 2iin hun chanar zulgaagaad salj ch chadahgui yaj ch chadahgui baidald orhihood baina. nuuts amraguud ingeed l salaasai geed huleej baidag umshte.

  13. say sanaa says:

    chi neg solongos kinog usen yy uzegui bol uzeerei.teren der chamtai adilhan asuudaltai huuhen nuhuruusuu yaj hariugaa avch bga gardagiin. 60 minut ch bilu neriig ni sanadaggui ee serial bish shuu. za tegd uuriin bodol uurtuu zov ooriinhoo bodosnoor l hii humuusiin helsniig medeej uurtuu tungaaj bodoh l heregtei l dee. 

  14. hannah says:

    chi bi ch gesen oor ert unthg husch bna gdg ch umu arggu l bgalin jam um bna bi or hun hused bna ged ter chatin uzuled ulan nur n dr n helcheech. Naa chn tgwel camd ymr medremj tordgig oilgj bolox um

  15. sar says:

    zarim huuhnuud uursduu perfect amidraltai bolj haragdah gej ih hicheeh yum. iim zuiltei uchirch yavaagui hun gej baidaggui baih. uchraagui, uchirval duusgana gedeg humuus medeegui ungurdug esvel yas yuman deeree harin ch salj chaddaggui huuhnuud baidag. tegeed bas hunii muud ih durtai geech…
    uuriinhuu zovlong daldlah gesen uchuuhen sanaa.
    tiim huuhnuud naanaa gemgui tsarailchaad shulmuud l gesen ug ogiudas hurem. chi harin ilen dalangui shudarga busgui baina. nuhurteiguu yariltsaj oilgoltsood amidralaa avch uldeerei. bitgii teneg humuusiin ugend orj salj sarnij ur huuhdee unchruuleerei dee

  16. qqqqqqqq says:

    zvger l uuruu araar n tawiad naadhaa haychih ayndaa chmaig uuruu anhaaraaad irne shdee bitgii too naadah chini yaj bn chi ternees ilvvg n hiildaaa ain

  17. Амжих уу says:

    Чи Харин ч зев аргаар vзэж бна. Салах тухай бодохгvй бгаа нь сайн бна. Энэ бол зев гарц огт биш.
    Эр хvн яахав дээ. Дэл сул, дуртай дух хvvxнvvдийг ганц нэг нухаа л биз. Сэтгэл зvpx нь чамд л байхад болоо юм биш vv. Хэхэхэ
    Дээрх хvмvvc их олон юм гяхтанаж бна. Кккк яг ячир дээрээ араараа нам тавиулчихаад мэдэхгvй сууж байгаа даа хеерхийс ккккк. 

  18. Zochin says:

    Яадаг юм бэ! Нөхөр чинь өөрийн секс мөрөөдөлтэй байж болно шүү дээ. Сонсоод, дэмжисхийгээд явж байгаад, харин давраад уулзья гэхээр нь болзсон газар нь Маасайгаад инээгээд зогсож байгаач дээ. Цаадах чинь чиний үгнээс гарахгүй, гарнаас чинь атгахаас өөр замгүй лболно шүү дээ. Тэгээд л ямар нэг ноо гаргавал тэрийг сөхсгээд л инээгээд, харцаараа хөдөлгөөд сууж байна биз дээ. Нэгэнт хутгалдсанаас хойш өөрт ашигтай байдлаар л эргүүлэх хэрэгтэй дээ. Яг чамтай уулзах гээд болзох үед нь утсаа өгчих, чи ямар хувцастай, хаана хүлээж байх юм гэх мэт хөдлөшгүй баримтаа эхнээснь өөрөөр нь хэлүүлж аваарай даа!!!!

  19. Zail geechee nuhruu says:

    Arai chdee.Uhseniih ni bolj buteh vee ta 2 bie bidee mash hairtai ene ter gej medrel yum bichihee boli.Bas uursdiin buzar amidralda buhel buten niigmiig hamruulj yarihaa bas boli.Ta nariin hajuud jinhene utgaaraa ger bul,ur huuhed e geed bie biende unench ger bul zunduu bgaa..Hamgiin muuhai zuil bieniigee huurah l bhdaa.Busdaar huni amidrald yuu ch tohildoj bolno tuunig bol hun davaad l gardag genlee.Harin araar tavilt bol henb guai ch nurdag 

  20. Yuri says:

    manai nohor ch nadad mash ih hairtai ch geh shg.tiim ih hairtai hvn udaa daralan huurad ywhu? Tegsne barigdanguta baiglin hergtse ch gsn gh shg.uhalg er hvn bol neg barigdad aina blgude.tehd yu we.nadh chn ugasa banzal amitn bn.shuud tasln zogsogoch.yunda nadhda dormjlulad tesed ywad bdgi.
    Nemeed helhed manai nohr tugs hvn gedge bolimop ym tugs gengvte baliar ywdaltai ain.tugs hvn gj zambal hvniig heldguin aa bas tugs hvn gj bdguin!!! 

  21. lucky8 says:

    Tanai nohor chini harin owoo muu
    gar ve.Yag manai ehneriig uruu tataad
    avaad suutsan zaluu shig yum.

  22. .. says:

    Chi erguu yumuu, chamd uuriiguu hyndleh uchuuhun ch bodol alguu…Nuhur chini gol sanhuug oldog bolohleer chi ingeed zuuraldaad bdag yumuu?
    Ingej tagnaj turshij baihaaraa, uuruu shine sonin hobby-toi bolood olnii dund orood naad muugaa hayaach

  23. az says:

    Arhichin nuhriig zasaad avch boldgiin. Zavhai shalig bugsnii dontoi nuhur hezee ch zasardaggui  yumdaa…..odii boltol iim doromjlol  amsaad  bj bhiig  bodohod ooroo jaahan sonin hun yumaa…minii nuhur ingevel  zugeer delhiigees zail gene…araar tavij doromjluulj mdehgui  ergui mal shig yvj bsnaa mdehiin bol ter uyd buh yum dusa..huurhun  ur huuhdiig gargaad  ooriig n gd  ybj bhad ongej doromjlovol  zailuulah  heregtei  shdee.yunii  chn baigaliin heregtsee  meregtsee…tiim surhii  baigaliin heregtsee shaardlagatai yum bol uhsenee hiij ehnert bj huuhdiin aav boldgiin..ur huuhdiinhee zayag buzarlasan amitan bee.

  24. mj says:

    erchuud iim l bdag ehnertei, nuuts amragtai ,uulzdag bas bus humuustei ingej bodohoor huntei suuh aimar sangddag gehdeel ene bol bdag zuil 

  25. mgl says:

    Sonin  ger bul yumaa chi hariugaa avsan geheer ooroo bas huntei yvaldsan yumuu 2 uulaa yvjij ovchin avchihvaa doh tusval yanaa 

  26. MglausCom says:

    Chuluut ger bul boltoi.

    MD Katrin Zeta Jones-g jildee 3 udaa uuruus n uur huntei uchrahiig zuvshuurcu bgaga prenupital agreement deeree bichsen bdg l gsn shde 

    Gehdee unet zuilsiin unelemjeeree uur bdg uls ornuud ger buluud ih bhymda

  27. Tuulai says:

    Yu ve medegdehgui yavach gene vv harin medegdeed er emiin ajil hiihe bolison ni deershde neg muu boovon tolgoitos bolj vheltei ni bish hvvhed nemehe boliod avah yum bval avad zailulach naad muu nusa

  28. Naran says:

    Энэ нийгэмд тулгарч байгаа гээд өөрийн гэр бүлээ ингэж арай болохгүй ээ. Амьдрал төгс байдаггүй юмаа гэхэд утга учиртай байх ёстой.

  29. Sarnai says:

    arai ch de… ingej amidrana gedeg…uunees iluu doromjlol gej yu bhav…yaj tesej tevchdeg hun be…. ooroo nohoroo het sul tavisan yum bishuu…bur iim bdaltai ni evlereed surtsan…tegeed ingej amidarch bgaagaa bolj butej bna gej bgaa yumuu… iim yumiig anhnaasaal huleen zovshooroh hereggui bdag yum anhnaasaa hatuu helj nohortoo oilguulah heregtei bsan yum… hamgiin gol ni iimerhuu zuilee bitgii ger bul ehner huuhdedee medegdej bgaachee gej erchuded helmeer sanagdchihlaa…. bi huvidaa…iimerhuu zuiliig nohortoo anhnaasaa helj oilguulsan barag humuujuulsen gehed bolno hatuu changa naanaa helsen ch tsaanaa bol setgeleen ih belddeg gehuudee…. nohor mini iim zuil bolson ch ger buldee medegdehgui tseverhen yavaasai l gej boddogiin…gehdee oort ni hezeech tegj helj bgaagui…. hamgiin muuhai zuil ni medegdej ter huuhen ni zalgaj eldveer helj yarij doromjilj bgaad hamgiin muuhai…tiim l yavah durtai yum bol hamgiin gol ni bitgii uundee ehner huuhdee oroltsuulj medegdeesei…ehner huuhduudee ger bulee hundleed medegdehgui tseverhen yavj bgaach erchuudee….

  30. zax says:

    myatrashgui julia.

  31. Гочоо says:

    Миний бодлоор ийм гэр бүлийн харьцаа, өөрөөр хэлбэл амьдралыг тэвчиж үл болно. Сониуч зан хөдлөөд хэлэхэд, орой гэртээ бүүр хажууд нь нууц ID-r холбогдвол яах бол гэж бодлоо, хэрэгжүүлэх үгүйгээ өөрөө шийднэ биз. Амьдрал бол тэмцэл, хайр, боломж гээл олон үнэн зүйрлэл байдаг. Танай хүний хувьд амьдрал бол өөрийн үүсгэсэн гэр бүлээ доромжлох тоглоом гэсэн зүйрлэл болчоод байгаа юм байна, цэг тавь бүсгүй минь! Нэмж хэлэхэд гэр бүлийн бүх зүйл болж бүтэхийн үндэс нь хайр, хүндэтгэл, итгэлцэл, үр хүүхэд г.м тийм нандин, эрхэмлэх үнэт зүйл байх. Гэтэл чи манай гэр бүл болж бүтэж байна гэж бичиж байдаг, зөв болгож ӨӨРЧИЛ!

  32. aaa says:

    Ali bdagaara saihan bhad ene erchuud hairaa hairaa gj bga l araar tawihiima tegd bas boloogui muruuruu banzaldahgui uwchin awchirna nuguu l muu ehneruud nus nulimastaigaa holildood uuchilsan bolhiin.huhur shu yum ni neg heseg gaigui bj bgad dahial uwchin ni hudulnu.huhur chn gruplene gd barag shunu noir ni hurehgui chamtai sexdj bhda hurtel grupn talaar boddog bh ni bn shd zewuun nowsh

  33. boby says:

    manaihaan uchnuun jil hanilsan hania bitgii ingej zovooj bai l daa

  34. Thanks says:

    Та бүхэнд баярлалаа. Та бүгдийн сэтгэгдэлийг уншлаа. Зарим нэг хүнд утгагүй тэнэг амьдралтай хүн санагдаж болно. Гэхдээ л энэ асуудал бараг гэр бүл болгонд их бага хэмжээгээр тулгардаг байх гэж бодож байна. Би энэ захиагаар хэн нэгнээ доромжилж давшилах биш, зөвхөн бидний амьдарч буй энэ нийгэмд тулгарч байдаг асуудлыг аль болох зөв талаас харж, өөртөө болон бусдад анхаарууштай байх үүднээс бичсэн юм шүү.

  35. Wow says:

    Wow, mundag l bna shde. Chamd amjilt husii. chi chin harin ger buliinhee tuluu bugdiig hiij bna shde. Adlihan ushuuguu avaad bas huurciin bishuu. Amjilt

  36. Lofu says:

    Araar tsvidag nuhuruu huleen zuvshuuruud evlereed l amidraad baihiig hatan uhaan gedeg yumuu?

  37. 111111 says:

    Zov shu dee minii bodloor haa hurehiig ni uzeghui yu daa. barigchihvaa bolgoomjtoi bgaarai

  38. zvrh says:

    uuriin gsn orlogogvi mungugvi bsan bol nus nulims boloh l bh
    vneher 2 biyde hairt bol ulaim tsaim ingel zawaral banzaldad bh y
    eswel ijilhen l ywah heregt shd nasara ingj amidarna gwl yost hogiin
    amidralr amidarsan boloh blgvide

  39. Nono says:

    Hairaa manai amragaas tsarai muutain te.. Gedeg shig kkk chi ch harin arga zalitai, ger buliihee tuluu tsogtoi temtsegch bn, ihenhi huuhnuud nus nulims heruul bolood tsaashlaj bga hunee ulam urgeedeg bh, haishdaa araar tavidaggui er hun gej bhgui bhoo uzeed bai yaadiin!

  40. Xalgai@yahoo.com says:

    Bi bas ehnerese bolood uuriin erhgui mushugdug bolchloo. Chi add hicherei ene taldeer zuvhun sanaa onogoo huvaaltsay gej bodoj bn. Hun huni zovlon uur shude. Zuvhun naad zovlongiichin biyere tuulj uzsen hun arai iluu oilgoj zuvlulduh baih gej bodoj.

  41. khatan uhaan says:

    Эрчүүд яагаад гэр бүлийн үнэ цэнээ боддоггүй юм болоо. Хүүхнүүд ч эхнэртэй эрчүүдийг татахгүй баймаар юм. Тохиолдлын секс юу нь сайхан байна. Хайртай дуртай таалагдаж байж л сексийн сайхныг мэдэрддэггүй юм гэж үү. Эрчүүд л гэж гудамжны нохой шиг эмэгчин эрэлхийлж тохиолдлын секст автдаг юм шигээ. Анхны сайхан хайраа хүндлэхгүй тохиолдлын юмнууд хайгаад байгаа нь үнэндээ ойлгогдохгүй юм.
    Бүсгүй минь чиний хувьд хайртай нөхрөө бусадтай битгий хуваалц, ухаантай эрчүүд тохиолдлын харьцаа хүсэхгүй байж болно, чаддаг ч байх гэж бодож байна. Сайхан бүхний бусдаар бүү үгүй хийлгэ гэж нөхөртөө ой тойнд нь ортол хэлж ойлгуул. Сайхан амьдралаа хүндэтгэх хэрэгтэй…

  42. SOYOMBO says:

    Chavas daa. Archaagui yum daa. Jargal daahguin zovlon gedeg chin l ene baina daa. Chavaas .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.