Сайн байцгаана уу. Энэ захиаг уншиж байгаа өдрийн халуун мэндийг хүргэе. Би одоо 28 настай. Зарим нэгний хувьд амьдрал гэр бүлээ зохиогоод аль хэдийн хөлөө олчихсон байдаг нас. Зарим нэгний хувьд гэр бүл болж эхэлж байгаа бас аль хэдийн амьдрал үзчихсэн байдаг нас. Харин миний хувьд аль нь ч биш юм шиг. Тэгэхдээ өнөөдөр би энэ тухай ярих гэсэнгүй ээ. Өөрийн алдааг та бүхэнтэй хуваалцаж зарим нэгэнд сургамж болоосой, харин надад чин сэтгэлийн зөвлөмж ирээсэй л гэсэндээ бичиж байна.
Би хотод төрж өссөн, ажил хийдэг 2 мэргэжилтэй, амьдралд ажилд өөрийн байр сууриа олох гэж буй жирийн л нэгэн бүсгүй. Хамгийн анх 21-тэйдээ хүнтэй үерхэх нь битгий хэл хөтлөлцөж ч үзээгүй байхдаа найз охиныхоо ахтай нь үерхэж байлаа. 6 жил үерхсэн. Бүх л зүйлээ зориулсан. Маш сайн залуу. Их дуулгавартай, тусархуу, бас сайхан сэтгэлтэй. Би их сургуулиа төгсөөд ажил хийгээд жилийн дараа 23-тайдаа гэрийнхнээсээ тусдаа гарч өөрөө амьдралаа болгоно гээд байр түрээслэн амьдарч найз залуугаа хажуудаа авчирсан юм. Эхэндээ миний ажил хийж олдог цалин бид 2-т хангалттай хүрэлцээтэй, дажгүй байдаг байсан хэдий ч мэргэжил байхгүй түүнийгээ нийгэмд байр суурь эзлүүлэх гэж өөрийнхөө ажиллаж байсан компанид засварчингаар оруулаад гэрээ хөөрхөн тохижуулаад л овоо байдаг байлаа.
Гэтэл хэдэн сарын дараа манай найз залуу ажлынхаа хамгийн хэцүү залуутай нийлж шөнө орой орж ирэх, хонуут өнжүүтээр явах, янз бүрийн хүүхнүүд залгах, утсан дээр нь бас янз бүрийн хүүхнүүдийн зургийг хадгалах зэрэг асуудлууд гаргадаг боллоо. Асуухлаар би чамайгаа хуураагүй ээ хамт ажилладаг газрын маань хүн ингээч гээд хамтдаа байсан юм гээд л худлаа үнэн нь мэдэгдэхгүй юм их ярьдаг болсон. Би ч тэр үедээ юмыг сайн бодож тунгаадаггүй их ч омголон байж дээ. Уурлаж хэрүүл нэхээд л тэгэх тусмаа найз залуугаа өөрөөсөө түлхэж байгаагаа мэдээгүй. Удалгүй ажлаас нь гаргаж өөр газарт оруулсан ч бас л тэндэхийнхээ эмэгтэйчүүдтэй холбогдож нэгэнтэй нь илт их л дотно байдаг болсон юм.
Нэг орой би залгаад байхлаар нь утсыг нь аваад эхнэртэй хүнээр битгий оролдоод бай гэж муухай хэлэн хэрэлдсэн. Тэгээд л найз залуугаа чи намайг сонго энэ хүүхнээ сонго гэхэд мэдээж чамайг шүү дээ гээд л өнгөрсөн. Даанч тэр шөнөө нөгөө хүүхнийг согтуу залгахад, хаа байгаа газар нь очиж гэрт нь хүргэж өгөх ёстой гээд гарч явсан юм. Битгий л дээ гэж уйлаад гуйхад хаяад гарсан. Хэдий тэр шөнөдөө буцаж ирсэн хэдий ч эмэгтэй хүн тийм байдаг юм уу би тийм юм болов уу гаднаа уучилж хамтдаа амьдралаа үргэлжлүүлсэн хэдий ч нэгэнт гомдсон зүрх маань уучлаагүй ээ. Маргаашнаас нь би ажлынхаа бүсгүйн хэлж өгснөөр интернет чатаар орж өөр залуустай ярилцдаг болж эхэлсэн. Арчаагүй ч бол доо нэг залуутай нь уулзаж унтсан. Бодвол хариугаа авч байгаа нь тэр юм байлгүй. Миний зан ааш хувираад ирсэн чинь найз залуугийн маань тавьдаг анхаарал илүү болж эхлээд бүгдийг надад өртэй юм шиг хийж би нэг л эзэн тэр нэг л боол нь юм шиг амьдарч эхэлсэн. 5 жил сайхан байна гэж бодсон үерхэл маань нурж сүүлийн нэг жилд нь засаж залруулах гэж оролдсон ч бүтэлгүйтээд 2 тийшээ болсон.
Харин би 7 сарын өмнө нэг залуутай танилцаад үерхэх хамтран амьдрах явалдах 3-н дундуур л холбогдсон. Хамгийн сонин нь өмнөх залуутайгаа би ирээдүйд хамт амьдарна гээд л шууд дотно харьцаанд орж үерхэл гэдэг зүйлийг амталж үзээгүй байсан бол энэ залуутай бол үерхэл гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь амссан юм шиг санагддаг. Өмнөх залуугаа хайр сэтгэлээр биш таньдаг хүн маань гэж эгчийнх нь ятгаснаар хоорондоо үерхсэн бол энэ залуутай жинхэнэ бие биендээ сэтгэлээ өгч нийлсэн. Гадуур болзсон өдөр бүр маань яг л хүүхдүүд шиг тоглох зугаалах зайрмаг идэх гээд л залуу хүүхдүүд яаж үерхдэг шиг нандин байсан. Дотно харьцаанд ч орж би 3 сарын өмнө жирэмсэн болсноо мэдсэн. Өмнөх залуутайгаа 6 жил болоход хүүхэдтэй болоогүй байж энэ залуугаас хүүхэдтэй болсон. Мэдээж баярлаж гаргахыг чин сэтгэлээсээ хүссэн. 27-той эмэгтэй хүн найзууд нь бүгд хүүхэдтэй болсны дараа хүүхэд хүсэж хүсэж тээх ямар гоё гээч.
Хүүхэдтэй болсноо хэлэхэд маань харин надаас өмнө уулзаж байсан бүсгүй нь жирэмсэн, одоо овоо хэдэн сартай, хүлээн зөвшөөрч би ч тэр ч гэринйхэнтэйгээ уулзуулж танилцуулсан гаргаж хамт амьдрахаар шийдсэн байгаа. Хэдий ийм ч чам руу ярихгүй байж чадахгүй уулзахгүй байж чадахгүй болтол сайн болчихсон уучлаарай. Би тэр хүнийг хүүхдээ авахуул гэж хэлж чадахгүй, харин миний хүүхдэд хэн нэгэн эцэг болоод явахыг би зөвшөөрөхгүй. Чинийх одоо бол цэг төдийхөн эрхий хурууны хумсны толиохон төдий байгаа шүү дээ, би чамтай нийлэхгүй юм чинь чи ирээдүйгээ баллаж байхаар авахуулаач гэсэн. Би эцэгтэй эцэггүй хамаагүй гаргахаар шийдсэн ч 10-аад хоногийн өмнө хүүхэд маань зулбачихсан. Мэдэхгүй ээ ээж болон гэр бүлийнхэн маань ухаантай амьдраарай гэдэг болохоос тусдаа байдаг миний амьдралд юу болоод байгааг даанч сайн мэдэхгүй. Өөр өөрсдийн гэсэн гэр бүлтэй, ээж маань болохоор өөрийхөөрөө шийд гэдэг, би ч өөдөөсөө үг хэлүүлдэггүй дураараа л даа. Ээж маань хүүхэд хөтлөөд явах гоё, нэг олдсон хүүхдийг эцэгтэй эцэггүй гаргаад хүн болго гэж дэмжиж байсан ч яалтай ч билээ дээ.
Одоо энэ 2 залуу 2-уулаа над руу ярьдаг. Эхний залуу маань өнгөрсөн бүгдийг мартаад бүгдийг шинээр эхэлнэ. Байр орон сууцанд санаа зовох хэрэггүй. Би урьдынхаасаа өөрчлөгдсөн гээд л. Гэр бүлийнхэн нь ч их дэмжинэ. Сүүлийн залуу маань болохоор чамд санаа зовохгүй амьдарч чадахгүй нь зүгээр л ярьдаг найзууд байя, бас хааяа уулзах гэнэ. Дургүйцэхэд минь зүгээр л өмнөх бүсгүй бол яалт ч үгүй хүүхдийг минь тээгээд томруулчихсан, чи бол миний хамтдаа байхыг хүсэж, бодогдоод байдаг бүсгүй нь гэсэн. Миний сэтгэл харин одоо хоосорчихжээ. Жирэмсэн болсноо мэдээд хотоос зугатаж, хүүхдэд цэвэр агаар нь хэрэгтэй гээд Тэрэлжид байрлаж амьдардаг томоохон зочид буудлын оффист ажил хийх болсон. Тэгээд л 2 сар гарантай 3 сар болох гэж байсан хүүхдээ зулбуулчихаад яахаа мэдэхгүй хэцүү л байлаа.
Харин одоо бол би энд ирснээс маань хойш намайг эргүүлээд байгаа тогооч залуутай найзалж эхэлсэн. Одоо тэр залуу л надад хамгийн сайн сэтгэлийн эм болоод байна. Хөдөөний, хотод гэр байхгүй шууд аймгаасаа энд ирж байрлаж амьдраад 4, 5 жил болсон жирийн л залуу. Анхны үерхсэн залуутайгаа би буцаж нийлвэл ар гэр нь дэмжээд санхүүгийн хувьд найдвартай болно. Энэ ажлаасаа гарна. Харин 2 дахь залуу бол насан туршдаа надтай холбоотой байж яаж амьдарч байгаад маань анхаарал тавина, эхнэр хүүхдээ ч гэнэ гэж хэлдэг. Одоо уулзаж буй залуу маань хамтдаа цаашид болж бүтээд явах юмсан. Хамтдаа амьдарвал хөдөөнөө очиж амьдарна гэнэ. Нэг өдөр хот руу дагуулж явснаа хөдөөнөөс хотод түр ирээд байгаа гэрийнхэнтэйгээ хүртэл уулзуулсан. 28 нас хүртлээ 3 залуутай уулзаж үзлээ. Надад одоо эр хүн үнэндээ сонин биш болчихжээ. Би хувьдаа л өөрийн гэсэн сайхан байр орон сууцтай болоод ээжийтэйгээ 2-уулаа энгийн сайхан ажлаа хийцгээгээд л амьдармаар байдаг.
Энд карьер хөөх юм уу дахиж сурах хүртлээ баймаар байдаг. Тэгэхдээ хосоор амьдардаг хорвоод ганцаараа байна гэдэг ч худлаа байх л даа. Одоо бол эхний залууг гэх үү, 3 дахь залууг гэх үү, бүр мөсөн ирээдүйд сайн залуу гарч ирнэ гэх үү, хэнд нь ч итгэж чадахгүй байна. Яадагч л байсан би амьдралд бол хайртай. Амьдрал бол уг нь сайхан шүү дээ.
45 Comments
zvgeerl ursaad vzeldee zaawal vr dvnd hvreh gej bitgii yaaraldaa hen n hen be bas chi yasan n deer be bvgd ayaanda medegden amjilt hvsie
Hoyulang ni haya oo. ooriin hucheer hodolmorlo. shan uchral irne
sain u. hun hunii amsah zoblon yanz yanz l bh um. gehdee chiniih minii hubid gaigui um shig. uchir ni hemeebees bi nohortei ch gesen ene nasandaa huuhedd gargaj eej bolohiin tavilangui um bilee. bi zondoo yabaad chadaagui boloogui. gadaad ruu hurtel 5 udaa yabsan buteegui. iim l ontcgui huvi tabilan bnada. chinii hubid eruul um chin asuudal alga da. sain nohortei uchrad hoorhon baby neg l odor tebrene de. huuhedtei baibal nohorgui bsan ch yadag um gej bodogddog nadad.
huuuee malaa ter hoer dahi zaluu chin zuger l chamaig ashiglaj bn shd
ter ehnii zalugaa duugai sono za olon yum yarihiin
zaza bi bol bur hotsortsiim bna oo huuhed bhda uvliin uvuud itgedeg bla
unuudriig hurtel saihan hair bdag gj itgej yavhad ene hunii bichej bgaa n yu ve?
zugeer l 1 oodorson amitan enger n suldaad irehleer erguuleh zaluus n olshirood irdegiimdaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Iim ymtai taarchihgui ymsan
gichii zail zail mongoloor duuren jingeruud
2 doh odoo yu be? teneg aalz be? tegeed yaah gej baigan chi asuugaach, nasaraaa chamaig anhaarch yavna geed chamaig huntei suusan ch gesen nuudgai chine boloh geed baigam uu? archaagui boov oo zahirach chaddaggui hudlaa batsaan l baina. Sexdeh huuhen ehner bolon chamaas uur hun oldohgui bolhoor hudlaa hair setgel yarij chamaig ashiglaj l baihgui yu? nusaakiig shuud nulim
chamd amjilt gedeg shan ugiig l helii daa!! shan uudrug setgelte busgui bn.
28 hvrtelee 3n l zaluutai untsan sain hvvhen bna gj heluuleh gd bga yumuu. ichij amidar chi za. baasan baasaa butsaagaad ideed yawdag chamshig hvvhen nasaaraa baasaa ideh n oilgomjtoi bna shdee. chamd 1 zuild tuushtai handah handlaga ch alga. yag l saltaindaa tarhia hawchuulchihsan yum shig,
хуучин хүүхнүүдтэйгээ уулзах сайхан байдгын нөхөртэй болоогүй бол тэд ч нэг их дургуйцахгүй уулзаад байдаг харин чиний хувьд бүгдийг нь мартсан нь дээр юм байна наад ажил утасныхаа дугаарыг солиод шинээр амидар бүгдийг хүчээр март эр хүнгүй амьдарч үз чи яаг самуурдаг дээрээ тавчихаж тэгээл балайраад айлын авгай нар тэнэгтээд балайраад байдагдаа өмнө нь ч нэг чатаар балайрсан, бид бол яах вэ нүх сүв юу байдгын таглаал таглаал байх сонирхолтой та нар л хямагдахгүй бол бид бол тоохгүй, тэр нэг дугаартай залуу бол дачихгүй ээ худлаа баагий байна тэр дугаар 2 бол эхнэртэй юм байншдээ дугаар 3 ямар хүн нь танигдаагүй байгаа юм байна одоохондоо унтдаг залуу. асуудал одоо бол тэдэнд биш чамд л байндаа
6 dah n deeree
5 daxi ni deerdee
Ene hunus odo ehni zalu 2 dahiga songo ch geh shig boliochee hun booljson booljsoo ergej doloodguu l bhgui yu … Hagarsan aygiig butsaaj naagaad tsainii deejee higed burhniha imnu tavij bgatai yalga bhgui zuil yariad bhii
Chi yaaar er er gesn huuhen bee? Unshad bur zalhchlaa setgel ni sharhlahui zovogui hen bgan bugd l hair durlaliii iimerhu zuil dairch gardiishd zuger l ongorsnoo martaad ireeduide saihan amidarch boldguimui? Setgel sanaagar unaj hataj bj l chi huuhdee zulbulsan bnshd ugasa ehiin setgel ymar huhed yag tm bdag ym. Bi ch gesn odo jiremsen 3 sartai nz zaluu maani hayad yvsan bolj butne hairtai durtai ym chini gel hun jiremslehere huhde avhuldaaggui bolhos iim ym bno gej medcheed gargah gd dairad bdguim shde tegle gd ungursniig butsaj chadahguiges hoish bi l huvida huhde gargad tsashda gantsara ch bai saihan amidarch chadna uree tevreed oorigo alzahgui gej boddog . Bitgii ter ch ene ch gej dhalchignaj bai setgeliin hattai bj sur!!!
28 хан настай бүсгүй юун ч амьдралд яаруу юм дээ? З залуутай зүгээр найзалж байгаад, сексдэж байгаад больсон бол байдаг л асуудал. Заавал хамт амьдраад л хүүхэд шуухад болоод л яадаргаатаж өөрийгөө зовоогоод… Сурч боловсорч, мөнгөө хурааж биеэ даагаад одоо л нэг гуч хүрэхээсээ өмнө хүнтэй сууя, нэг гэрт оръё гэсэн хүүхнүүд миний хувьд ухаантай шийд байх.
yag unendee 2 dahi zaluu l chamd hani bolj az jargal beleglene 1 ba 3 dahi zaluus bol chamd gai l boloh ers bn tedentei bol tsag aldahiin nemer shuu 2 dahi zaluugaa songood saihan amidraarai
эцэггvй ессен хvvхнvvд ийм синдромтой болчихдог гэсэн.
3lan tai ni tegeed yavaldahgui yu, 1 dehees mungu tugrug avaad bairand ni amidraad, 2 dahiihan uitgariig haya gargaj untaj hevteed, 3dahad ni haya zoduulaad, chinii amidral goyo sonirholtoi baih yum baina.
1 dehi zaluu bol amidraldaa archaagui amidraliin toloo bus erguu sanagdaj bna tegeed ch ter zaluu chin urgui yum bishuu buhel buten 6jil bolchood ur huuhedguin bol,3 dahi togooch bol daguulaad hodoo amidrana geheer hetsuu ym bna hotod osson hun dagaad hodoo ochno hodoo ochood hunii aash bas yaj ch hubirch medne zugeer tandah maygaar or honjil huuhed shuuhad gej yaralgui uulzaad uzej baihgui yu daa,2 dohiig buur haya ehnertei huntei uulzaad yariad ch demii ternii tsaana bas neg jiremsen hun shanalj bgaa shal demii tsag zavni garz
Ehnii zaluutaigaa niillee gd huuchin shigee saihsn amidrahgui. 2 dah ni shal hudlaa gar. 3 dah ni huduu awaachij amidrana gen vv. Yostoi serj vz bvsgvi mini huduunii hvmvvs hotiin hvmvvvsees for bdag ym. How jiw hutgana. Hvn chanar deer ved l sain bsan ym bga biz minii medddeg huduuniihun vnen lalar buun tatlaa tvtlee yostoi tvi mai hvmvvs bdag.
3 uuland ni hairgui yum bishuu. Zgr l setgelee taivshruulah gej uulzdag yum shigee. Hair ireh blguidee. Yarch bj hereggui hairgui huntei suuj setgeleeree az jargalgui amidravda
mongol zaluuchuud umnuh teigee bainga zuuraldaj bdg
Миний ажиснаар ганц бие 25с дээш насны эмэгтэй нар яг чам шиг яг ийм тойрогт гацсан байдаг хуучин хүмүүсээсээ салж чададгүй ямар нэгэн байдлаар холбоотой байдаг энэ нь шинэ хүн гарж ирэхэд төвөг болоод байгаан. Хамгийн түрүүнд шууд харицаагаа тасла . олон хүнтэй танилцаж хүмүүсийг таниж ав.
сайн залуу гарж ирж л таараа
Chi ih l sonin songoltuud hiih yum aa. Bi bol tiimerhuu zaluuchuudaas aina. Unuudur bayan bish bj bolno,ireeduid amidralaa avaad yavah hun l heregtei. Esvel chinii ussun orchin, humuujil chini iim nuhduudtei taaraad bna ? Chi naad yariad bgaa bolovsrol career gedgee yu bolohoog oilgoj bna uu. emegtei hun ger bul, bolovsrol career bugdiig ni hosluulna gevel neg bol mash sain ar gertei bh, esvel nuhur chini mash sain hun bj, ar geree daadag bh, esvel ger oron huuhdee housekeeper, babysitter t daatgah mungutei, setgel sanaanii beltgeltei bh, esvel family or career, 1iig ni songohl bdag yum daa.
…..Би их сургуулиа төгсөөд ажил хийгээд жилийн дараа 23-тайдаа гэрийнхнээсээ тусдаа гарч өөрөө амьдралаа болгоно гээд байр түрээслэн амьдарч найз залуугаа хажуудаа авчирсан юм. Эхэндээ миний ажил хийж олдог цалин бид 2-т хангалттай хүрэлцээтэй, дажгүй байдаг байсан хэдий ч мэргэжил байхгүй түүнийгээ нийгэмд байр суурь эзлүүлэх гэж өөрийнхөө ажиллаж байсан компанид засварчингаар оруулаад гэрээ хөөрхөн тохижуулаад л овоо байдаг байлаа……………………эxний залуу xаанаас ирсэнээ xаана бууxаа мэдэxгүй залуу байна.энэ бол зүгээр л xүний аясаар дагаж намирж байдаг улаан туг….2 даxьзалуу бол угаасаа xудалаа гар чи тэрийг бол бүүр ор тас xүний тооноос xассан н дээр.уг н энийг xүнээр xэлүүлэлтгүй чи өөрөө л тэгмээр юм.гэxдээ асуугаад байxийг бодоxод секс нтр н таалагдаад байдаг юмуу мартсан н л дээр дээ.3 даxь бол арай л эртэдсэн бороо байна.чи эр xүнтэй иx л амарxан дотносоx xүн юмдаа.тэгээд юу юуны туxанд xүрэлгүй л тэгээл ар гэрээр н ороод л яваx юм xэлэx ч үг алга.
za chi ahiad neg jiliin daraa nadad 6 zaluu bna, ehniih ni anhniih hoyrdohi , awgaitai geed bicheed suuj bj medeh l baagii bna
Chamd hair setgel alga hairgui amidral amidral bolohgui hamt amidraad ireheer amidral chin ymarch utaggui bolno zurh setgel chin yg ymar huniig hairlahnav ter boltol huleesen deer baihoo booljson booljisoo ergej doloohgui geed humuus yridag sh dee ongorson hair durlaliin asuudaldaa . Tseg tavij sur
yoooy …..zaaval hosooroo amidrah gej guriih hereg bnauu zaluu saikhan bh nas tsoohon shudee zaluu bgaa deeree ooriigoo hugjuulj tseneglej horvoogiin sonin saikhan tai taniltsaj neg shine ertsontsiig ol harah geed husel moroodoloo bieluuleh gej yavdag nas gej bi huvidaa boddog ….ER HUND UNENDEE SANAA ZOVOHGUI BNA HUSEEL HEZEECH BOL HEZEECH HUUHED GARGAAL GERT SUUH HOINO ….harinch yostoi shilj songoj asar nariin argaar oort niitssen huneel amidraliin haniaraa songono ….ene baigaa amidralaa utga uchirtai tsag hugatsaa bolgoniig ur buteeltei ongoruulehgui bol harvasan sum shig negel medehed amidral duusaj bdag shudee….MINII BODLOOR ENE 3 ZALUUGIIN ALICH BISH ….TER NEG HUNCHIN GARJ IREEGUI UMSHG….
Аль аль нь худлаа байнаа. Эхнийх нь чамаас өөр өөрийг нь арчлаад явчихаар бүсгүй олдохгүй болохоор лам олдохгүй бол бжцахдаа залж байгаа юм. Сүүлийнх нь зүгээр л нөгөө лавшаанаасаа уйдахаараа унтдаг үнэгүй секс л болгож байна ш дээ. Чи өөр залуутай болоо. Хуурамч юмнууд хэзээ ч засрахгүй
яасан ч яаруу бүсгүйв дээ. За эхний 2 бол ойлгомжтой, шууд л ор тас хаядаг газар. Харин 3 дахь дээрээ бодолтой л байгаарай даа. Би л чиний оронд байсан бол 3 дахийг ч гэсэн хаяад ажил, боловсролдоо анхаарах байсан байна. Номын дуу сонсоогүй хүн гэдэг бол тэр чигээрээ л байдаг юм байна лээ. 20той байхдаа хүн сайхан сэтгэлтэй, надад хайртай л бол боловсрол, соёл хамаагүй л гэж боддог байлаа. Өдийг хүрэхдээ найз нөхөд, эгч дүүсийнхээ амьдралыг харж байхад гэр бүлийн хоёр бүх зүйлээрээ аль болох ойролцоо түвшнийх байвал аз жаргалтай, урт удаан амьдардаг юм байна гэж боддог болоод байгаа.
Nadad bol chi ih daviluun zantai yum shig sanagdlaa. Hariugaa avna geheer uur zaluutai chatlaj untahiin hereg bish l baimaarsan.
Ehnii zaluu chin tiim ih huuhemseg baisan bol odoo chamaig geed araas chin guihguil baisan baih
2dahi zaluu bol shal hereggui hundlungiin iluu hun bna shd. Uuriinh n huuhed n turuud irheer chamd tegj ter boglon anhaaral taviad baihgui ee belen aman deeree yuch yrij bolno
3dahi zaluutaigaa chi huduu tiim udaan amidarch chadahgui ee chi zalhana bagaasaa huduunii amidraliig medehgui bolhoor. Er n tegeed hamgiin tom yl bol uuchlal bolhoos hariugaa avah bish shuu dee. Yumand joohon huleets tei buuri suuritai handsan bol udiid chinii amidral ur huuhedtei saihan amidrah baisan baih……
Би хувьдаа л өөрийн гэсэн сайхан байр орон сууцтай болоод ээжийтэйгээ 2-уулаа энгийн сайхан ажлаа хийцгээгээд л амьдармаар байдаг. nadtai adilhan yum boddog yum bn.
Za bi baisan bol
1. Ehniih zasraagui gej bodoj baina, hervee amidrald dorwitoi nuhluulaagui l bol zasraagui baigaa daa, teheer suuhgui
2. 2 dahi bol novsh bainaa, bas suuhgui, amidraldaa er hun shig shiidwer gargaad yavdag hun bish baina, tegeed l end tendhiin nuluunuus hamaaraltai uuriin bodol baihgui, deerees n novshiin
3. 3 dahi hunee chi sain taniagui baigaa bolhoor yu yu ch ugui bitgii shiidwer gargaarai udaan ajiglaad aznaj baihgui u, bi baisan bol naadah huntei herwee taarj baiwal hamt hotod amidrahaa bodnoo, herwee taarahgui bol eejteigee hamt saihan amidrah tuluwluguuguu bieluulehee bodnoo, uurtuu archaatai baiwal 40 50taidaa ch gaigui hun olno shdee, yarah yu baisan yum. 3 dahi deer bitgii yaaraarai , sain ajiglaad aznaarai 2 3 jil.
gej zuwlumuur baina dAA
Amidrald chin sain saihan buhniig husen eruue!
iim bolhoor l er hvnd itgeheer erhii huruundaa itge gdgiin daa
zam zuuriin zavsar zainii humuus zunduu l bn shd. yag suuhaa hurvel chinii bodoj tuluvlusun tuluvluugui chamaig geh zaluu garaad irne. Tegeed er n zaaval huntei hamt unuu margaashgui suuh geed dairaad bh yamar hereg bnaa.
Өөр сонголт байхгүй яг энэ 3-аас л сонгоно гэж байгаа бол, эхний залуу арай дээр санагдаж байна.
2дахь угаасаа худлаа, гай болохоор хүн байна.
3дахь нь дэмий байхөө, өдий насандаа ийм байгаам чинь хэзээ юм сурч хотжино гэж хүлээхэв дээ.
Уучлаарай чи эцэггүй өссөн бололтой. Тиймдээ ч эр хүнийг ойлгох ойлголт харах өнцөг чинь гажуу байна. Энэ мэдээж чиний буруу бишээ зүгээр л чамд багаас чинь төлөвшсөн зан чанар. Наад 3-н алинтай нь ч чи таарахгүй биз ээ. Үнэхээр чи аль нэгийг нь хайрлаж байсан бол бид нараар сонголт хийлгэх гээд энд бичиж суухгүй зүрх сэтгэл чинь чамайг удирдаад явах байсан шүү дээ. Эксүүдтэйгээ зууралдаад салж чадахгүй шийрэгнээд байгаа чинь таалагдсангүй. 3н залуутай нэг дор харилцаатай гэхээр жомбого хүүхэн гэсэн бодол төрчлөө. Салсан бол салсан шиг салах шиг сайхан юм байдаггүй юм. Тэгээд 2 жил зүгээр амьдралаа дээшлүүл. Эр үгүйлээд үхэх гээд байх юмаа.
Амьдрал бол туршлага амьдраад байж дээ. Амжилт.
Saihan nas bnoo. Harin ch gancaaraa udaad zojigorcon aimaar aashtai huuhnuudiig bodvol zaluust itgel toruuleh dur bulaam baidlaa aldchaaguil bgam bn molodets.
Huvi tavilan chamd sain hani zayah geed beldsen bga ch bj bolno gehdee hariltsaand orson jiremsen bolson l bol nuhurtei bolchloo gej anduurdag busguichuudees ih uur setgediin bnaa.
Nadad bol 3 yumu 4 dehees umnuh bol tseg tavij asuudal shig sanagdlaa. Ehniih odoo yu ve chamaas deerduulj chadaaguig bodohod gologdol zaluu bn shd boli boli buu durs
Anhnaasaa l chamaig une cenegui uur humuuseer solih gej oroldood butelguitsen l bn shd ter hogoor yadiin
3lantain l yvahgvi yu. Emegte hvnd 4 bh estoi gee bizd
ymar aimar urt nurshuu zahidal ve ….
Salsiin bol salsan shig salsan n dr sde ..ungursun buhen ard ulddeg ..bugdiig martaad shineer ehley gj mynga heleed hicheegeed bolohgui cv de …uchir n buh muu muuhai zuil. setgel dotor hurimtlagdsan bdg bolhoor ..bi ch gecen huntei suuh gj yardag bsn .harin odo bol yun huntei suuh..zuvhun uurinhuu tuluu ….tsag minut buhniig zoriulhaar shiidsen .bas dahin surch bolovsroh …magadgui kareer huuh gadagshaa yvj surag geh met zuiliig ali aliig n zohitsuuljil yvna …ern huntei suuh gj yaraad hereggui ee ,,,.chamd tohiroh zaluu bjil taaraa ..gol in uurt tohirohgui huntei suuj nasaaraa zovj bcnaas ydaj gants bish bcn n der ..tgd ch hojim in ene emegtei urd n gerelj bcn gj ner zuuhgui sde ..bi l huvidaa tegj boddog um…
ee burhan min ymar olon zaluu ve tolgoi ergev!
salsan l bol holboogoo bur tasalj bai l da chamaig naad zaluus chin ungursund chin uyad bna shde ungursniig ungursund n orhiod uragshaa harj amidraachde.
naad 3dah zaluutaiga uchraa olood hunii setgeld yum hiichihgui shig amidraach yah gej uur zaluustai holbogdnom.
Huduunii zaluu ni dajgui sanagdlaa. Ireeduid yum uzeed uurchlugdchihgui l bol huduunii humuus bas arai l hun chanartai shu.
Ter 2 dahi zaluu bol hudlaa zaluu shd chamaig ashiglaj bga bolohoos chamd sain hairtai bol bishe nudee neegeed har busgui mini. 2ula nasaar chatsu yum bn bi ch bas gants biy tegle gd nada muudsan yum alga. Nz zaluugaasa salaad 3 jil bolj bga ternees hoish amidralda bi neg ch zaluug oruulaagui erh duraara biye daasan amidarch l bn. Chamd zaaval er hun tiim chuhal bgamu? Togooch zaluutaiga ger bul bolj huuhed shuuhad gelgui jhn harznaad uzej boldoggui yumu? 28 nas gdg tiim oroitson nas bish shu de