Архичин нөхөр

alcohol4

Бүгдэд нь амжилт хүсье. Архичин нөхрийн тухай их зүйл уншлаа. Зарим хүмүүс нь архичин нөхрөөсөө яаж салах вэ яаж архинаас гаргах вэ гээд л их л зовлон байна. Би нөхөртэйгөө суугаад бараг 10-аад жил болж байна 2 хөөрхөн хүүхэдтэй дутах зүйлгүй сайхан л амьдарч байлаа. Даанч нөхөр минь архинд дуртай надтай анх суухад л уудаг байсан. Эхнэр хүүхэдтэй болоод архи уухаа больчих байх гэж горьдож суусаар 14 жил амьдарчихжээ. Архинаас гаргах хэрэглээгүй зүйл алга. Гуйлаа, уурлалаа, саллаа явлаа гээд ч нэмэр алга.

Харин ч бүр их уусаар. Уусаар байгаад архины солиотой болчихлоо нэг үгээр хэлбэл галзуу болчихсон. Энэ чинь хамгийн муухай зүйл байна лээ. Ийм хүн хэзээ ч зүгээр болдоггүй гэсэн. Хэзээ өвчин нь хөдлөх бол гэж айж суух ямар хэцүү гээч. Эмч нар галзуу хүнээс болгоомжтой байгаарай элдэв зүйл хийнэ шүү гэж анхааруулсан. Хүүхдүүдээ аваад явах гэж байна.

Архичин хүмүүс хэзээ ч засардаггүй гэдэг үнэн байнаа архи уусаар галзуурдаг эсвэл үхдэг. Энэ үнэн шүү. Архичин нөхрүүдээ засрана гэж хэзээ ч бүү найдаарай. Зүгээр гэмгүй архи уудаг байсан бол одоо галзуу хүн болчихлоо. Монголд архи ууж байгаа тэр олон хүмүүс бүгд галзуурчихвал яанаа. Яагаад архинаас болоод галзуурчихсан хүмүүсийн тухай олон нийтэд хэлж ойлгуулахгүй байгаам болоо. Архи их уувал галзуурдаг гэдгийг хүн бүр мэддэг байгаасай галзуу хүн хэзээ ч эрүүл болдоггүй гэдгийг мэдээсэй.

Эрчүүд минь архи битгий уугаарай галзуу болохыг хүсээгүй л бол битгий уугаарай.

29 Comments

  1. jtr says:

    b6 chi urid nasnii amidralaa medlee yu

  2. B6 says:

    Julia-d  kkkkkkkkk  инээдтэй байна  нэлээн олуулаа  уншаад баахан инээлээ .чи миний урд насний  амьдралийг  таасангvй!!!!!! Tэгээд ч миний нохор одоо бол архи уудаггvй. Зvvд зэрэглээ шиг амьдрал ард vлдээд удаж байна!!! 

  3. julia says:

    B6d helexed urid nasanda arhichin bn hun ene nasanda arhichini avgai bolj turdug um gene le . 

  4. BR7 says:

    Arhi amidraliin daisan gej unen yum aa…..

  5. gerlee says:

     hetsuu ym 

  6. B6 says:

    Чи ямар аймаар амиа бодсон инээдтэй эмэгтэй бэ? Хvмvvсээ амь амиа бодоорой ч гэх шиг  vнхээр инээдтэй арчаагvй сонсогдож байна!!!!!миний нохор бас л ийм Архи уудаг байсаан зvгээр ч нэг уухгvй 7 хоногт 1-2 удаал гэртэй орж ирнэ угаасан цэвэрхэн хувцасаа солиж омсоод боон хэрvvл уйлаан болж болж хvvхдvvдэдээ хоолний монго огоод л гараад явдаг байсан.тэр хооронд  элдэв хvvхнvvд  гэрлvv залгаж салаад ог бид  амьдармаар байна энээ тэрээ гээд хэл амаар дормжилно их л юм болдог байж билээ? Нээрээ  эмэгтэй хvний  тэвчээр  улаан голоо тасартал дууслаггvй л юм байна лээ дээ? Эхлээд би зvгээр л тийм амьдралаас залхсаан .нэг л одор хvvхдvvдээ аваад л явсан. 1-сарийн дараа архинаас болод галзуурсан  гэж сонсогдоод….би эхлээд итгээгvй.тэгсэн байлаа гэхд надад ямар хамаатай юм бэ????гэж би хадам ааваас асууж билээ???? Энэ хvний дэргэд чи л байвал зvгээр болно чи л хvрээд ир гуйж байна тэрнээс биш ямар ч эм ууж эмчилгээ хийлгээд нэмэргvй гэж билээ!би таний хvvгийн далайсан газар далд ордог далалсан газарт нь ил гардаг тийм vнэ цэнгvй хvн бишээ  би хадууд нь баймаар байна гэсэн хvнийхэн хvслээр зайгаа тавиад л огсон тэгээд ч надаас болж vр хvvхддээ санаа зовоод  галзуурсан биш дээ л гэсэн.цагаа тулхаар тэр чигээрээ тийм хатуу байж чадаагvй. Олон хоног архи уугаад эхлээд солиордог йн байна лээ тэгээд хэд хоноод л нvдэнд нь хий юм  харагдаад ганцаараа яриад л….хоол цай ч ууж идэхгvй. Хоолоогоор нь архи л  давдаг тийм л болдогийн байна лээ. 2 нvд нь гялалзаад л шvлс нь гоожоод худлаа инээгээд л ер нь хэн ч харсан нэг тиймэрхvvдээ.би эхлээд 14 хоног архиний хордлого тайлах эмчилгээ хийлэгсэн  тэгээд сэтгэл санаа засах эмчилгээ гээд л тэгээд сvvлд нь эрvvл агаарт хvн амьтангvй эзгvй хээр их явсаан их ч олон хоног нойр хоолгvй явсан даа. Унтах гээд нойр хvрээд байхийн бол эхлээд гуталийг нь нууна тэгээд иртээ хутага сэрээ гээд л юу л байна тэр бvгдийг нууна тэгж байж л хэдхээн минут л унтийн ш дээ .Хэний толоо яах гэж тэгтлээ их тэсэн тэвчин хичээж байсний  болд оо гэж бодход эх хvн хvний толоо л тэр бvгдийг хийдэгийн байна. Би анх ханьтайгаа танилцхад энэ хvн архи уудаг л байсан.гэхдээ би тэр vед  за яахв  надаас оор хvvхэнтэй унтахийн бол архичин болхийн бол би Сална гэж суугаагvй болхоор л тэр vед миний сэтгэл эргэсэм байх.Ер нь эрэгтэй ч бай эмэгтэй ч бай хvн ямар ч юманд тууштай байдаг бол амьдралд хэрэгтэй л байдагийн  байна.Салах их амархаан.шантраад хэцvv байхийн бол л салчихна л гэхийн.Хvvмvvс ч гэсэн араар тавьхийн бол сал архьчин болхийн бол сал.энэ ямар амархан  амнаас гардаг vгсийн аймгаас хасаад хаячихмаар vг бэ?????  Жаргах л дуртай жоохоон зрвлон vнэртийн бол л замийн дундаас л буцах дуртай  юм даа манайхан!!!!!! Уг нь  хvн гэдэг чинь  Та ч Би ч тэр бид бvгдээрээ л энэ хорвоод зовох гэж ганц удаа хvн болж мэндлээгvй л дээ? Миний хувьд энэ яваа насандаа эхэлсэн амьдралаараа л дуусна гэж бvvр хvvхэд байх даа л боддог байсан тэр л бодол санаандаа бас vр хvvхддээ бас ханьдаа  эцэсд нь энэ биендээл vнэн ч байх гэж архинаас болж галзуурсан нохроо тvлхээд хаячихаж чадалгvй шигдсэн шаварнаас нь гар сунган татаж гаргаад  хол дээр нь босгож  эх болсон зургаан зvйл хамаг амьтний тусийн  толоо болж л огвол буян vйлдэх гэж алхам тутамдаа  хичээж амьдарч байна даа.

  7. Zochin says:

    Deer setgegdel bichsen MAN-d bayar hurgey! Eejiigee amid mend baihad ni zovooj baisan ch odoo huugee, egch duusee hairlaj hamgaalj baina gedeg ih saihan sonsogdoj baina. Arhinaas garah bol tsever uhamsriin asuudal gej boddog. Bi emegtei hun. Arhi uudaggui , naiz nuhud, ajliin hamt olontoigoo hamt yamar neg bayart uil yavdal temdegleh ued ch bi amsdaggui. Uchir ni ailiin emegtei hun , ehner hun sogtuu ur huuhedtei haragdana gedeg hamgaas aimaar, ichmeer zuil gej boddog. Tiimees uuriiguu yalan diilj arhinaas holdoj chadsan hun buhend bayar hurgemeer baina. Good luck.

  8. zaluu says:

    yariltsahiig husvel i.fire33@yahoo.com add hgerei

  9. mongolman says:

    Хүн өөрөө хүсвэл архинаас гарч чадна. Харин сэтгэлийн чин зориг л мэднэ.

  10. man says:

    Би 10-д жил архи уусан тэгээд л архинаас гарах тухай бодож шаналж дэргэдэх хүмүүсээ зовоож байгаагаа хараад мэдрээд маш их шаналдаг байсан. Архи ууж байгаад л гэнэт тасарна тэгээд юу болсонгоо санахгүй харин маргааш нь гүр бүлээ зовоосон зодсон ээж эгч дүү нараа зовоосон эрүүлжжүлэхэд орсон гээд аймшигт дүр зураг харагддаг байсан. Үүндээ маш их гэмшдэг ч дахиад л архи уух хүсэл маш их төрж уудаг байлаа. Гэхдээ би гудамжаар архи ууж явсангүй дандаа л бар саванд уудаг байлаа. 1л мэдэхэд найз нөхөд минь тасархай баян болж харин миний амьдрал байсан байрнаасаа улам доошилж сааралтан бүдгэрч, хэн ч надад итгэхээ болисон байсан ч 1 хан ээж минь Миний хүү чинь маш ухаантай эрдэмтэй хүү архинаас гарч чадна хэмээн уйлан байж хэлдэгсэн. Ээжийгээ өнгөрсний дараа л би гэдэг амьтан ухаан орж сууж Архи гэдэг адын хорноос гарсан тэгэхдээ 1 өглөө өөртөө тангараглаад л тэрнээс хойш угаагүй 10 жил болж байна даа. Одоо би хүнээс илүү гарахгүй бас дутахгүй боломжийн амьдарч байна. Хүн ер нь хүүхдийнхээ төлөө л амьдардаг юм билээ би ч гэсэн одоо хүүгийнхээ төлөө амьдардаг. Ээждээ зориулж чадаагүй хайраа хүүдээ эгч дүү нартаа зориулж ачыг нь бага ч гэсэн хариулах юмсан гэж бодож амьдардаг. Хариу нэхээгүй хайрыг хайр, өөрийгөө ялсан ялалтыг ялалт гэдэг ажээ…

  11. соёлтой архичин says:

    Соц-н үед талх 1,2 төгрөг байхад 26 төгрөг байсан архи одоо 7-15 мянгын хооронд байгаа нь дэндүү хямд байна гэж боддог. 100 мянгад нэг шил архи олддог бол аяараа архинаас гардын байгааз дээ. За мэдээж ингэтэл архин далайд живүүлсэн дарга нарыг үзэн ядаж харааж зүхээд ч баршгүй. Тамхины хуулиар тамхинаас гарсан олон хүн бий. Архины аймар хууль гараасай. Гэхдээ архи үйлдвэрлэгчдэд хатуухан байгаасай. 

  12. MglausCom says:

    Arhinii tsagaan solio gej duulj bsyn bnaa
    Hajuudahuud n ch bas dam nuluutei engiin hun shig zugeer ch suuj chadq dav duv hiisen tsochimhoi zurh myytai uurtuu itgelgui bolchdog yum shig ble shw

    Uuriguu ur huuhdee avraarai
    Uurchlugduhiig husq huniig zund n orhi 

  13. marta says:

    gol ni ajiltai bolgovol erthen ter l bas zuv iim dr tulsan bol hold

  14. sdfdh says:

    setgel gutraltai (depression) hun emchluulehgui udaan yavbal galzuurdag yum. yag arhi uuhaar galzuurahgui. erthen setgel zuichid nohor chini handah bj.

  15. Yuki says:

    Arhichin hvn arhinaasaa garhaaraa Bvr dusal ch Arhi,spirtnii turliin yum amshaa boliochdiin bnle,Manai nuhur Bvr yag iim boltloo Arhind orson bsn….neg l udur Arhi dahij uuhgviee geel ternees hoish neg ch amsaagvi…., bi odoo jargaltai saihan amidarch Bn. Tevch,itge,temts …. Chi ch gesen tuslah heregtei…. Bi ch bas arhinaas gargah gej yanz bvriin l Arga hereglej bsn gevch Bvgd yamar ch nemer boloogvi(emneleg,a.a tsuglaan,kodloh…geel).  Harin nuhur uuruu l uuhaa bolitson^.^. Arhinaas garnaa uhaantai hvn Bol zaaval garna,bi odoo yamar ih Za jargaltai Bn geech,chi ch gesen ene az jargaliig amsah heregtei…, temts,uhamsart ni yum hii oilguul 

  16. Zol says:

    Buh humuus adilhan bish shu de. Hunii uduriin tuluvshil gej yum bna. Hajuu dah hani maash nuluutei shu de. 

  17. wwww says:

    chi bitgii hudlaa heleldee.arhia haysan zondoo hun bna.chi itgehgui bol aa-d ochood uzdee.transheinaas butsaad amidarlaa bosgood yavj bga hun ch bna.bi 12 jil uusan.shar hadand huluuleed soliorood hevtej bsn.odoo hayad 3 jil bolj bna.tegehed nadaas oor arhiig hayad ochnoon 5,10 jil uugaagui hun zondoo bna.garahgui bish garj chaddag.zugeer aa-d ochood 1 uzeerei.arhichin hun neg bol uhne,ugui bol arhia bur moson hayj chaddag.tohiruulj uuna gedeg chin harin arhichin hund hezee ch baidaggui yu.hezee ch

  18. Tsasangoo says:

    Hun agsangaa medsen bol ahij gants ch dusal uuhgui bh uhamsartai tevcheertei baih heregtein bishuu. Agsan gj yag yu yum boloo? Bi bol setgel medreliin neg turliin uvchin baih gj boddog, arhi uuhaar sederdeg ter n. 

  19. LYLA says:

    GALZUU HUNII UAMAR AVIR GARGADGIIG TEGTLEE IH MEDEHIIG HUSEED BGAAM BOL SHARHADRUU OCHIJ UZ….arhichin hun uneheer hetsuu yaj eniig hondlongoos ni harj ossiin ghdee derged ni bgaa humuust jinhene zovlon manai ah bolovsroltoi soyoltoi uhaantai shan zaluu ghdee arhi uudag niildeg humuus ni uruu tatagch nar neg oroi uhengee aldaj bieree mederch baij say neg uhamsraaraa arhinaas garj bgaam unendee uamarch em taria shivshleg boo lam edgeehgui gdgiig ene yavdliig haraad iluu sain oilgoson ternees hoish arhi baitugaich tamhich tatahgui buur or tas orhisondoo ….odoo bol ene huniig arhichin bsan ghed hench itgehguidee butsaad seheed saikhan amidarch bnadaa…..ENE BOL TSEVER HUVI HUNII OORIINH NI UHAMSAR …

  20. бямбаа says:

    бүсгүйчүүд минь архи уудаг хүнтэй  хэрэв танилцсанаа мэдсэн бол нэн даруй холд дасаж хайртай болохоосоо өмнө сал чи архичинтай  энэ насаараа зовж шаналах болно 

  21. Flower says:

    Би бас архичин нөхөртэй байсан. Засрах болов уу гэж найдаж, байж болох бүх аргыг хэрэглээд би өөрөө галзуурчихаасаа өмнө салсан даа. Салахаас өөр сайн зам байхгүй юм билээ…

  22. julia says:

    Zulaa gj 1 um uusar bgad galzuursan umu endees heniig yamar galzuuga haigaad bgaan bol. Neere unen shuu aash avir ni uurchlugduud bolino gj bhgui e. Ertxen salsan ni dr dee. Hetsuu uma erchuud ni galzuurna huuhnuud mini haanaas yaj gaigui huntei suuh ve

  23. zzulaa34@yahoo.com says:

    zzulaa34@yahoo.com 8 March, 2014, 14:50 нд бичсэн
    onoodor emegteichvvdiin bayar. saihan dailwal hamt yawj onoodriig zygaatai ongorvvlei. messengereer holbogdooroi

  24. sdd says:

    ene arhiig ee, mongol arhind jivlee, 

  25. Bathuu says:

    Galzuurhaaraa yadiin yamarzan avir gargadagiig todorhoi bichvel sain bn medmeer bnshdee

  26. onon says:

    bi ch erthen salsan n deer yum bna. Odoo nuhurtuu arhinaas gargadag kolme geed em uulgaj bna 10 honog ovoo uugaagui bgaad urjigdar uugaad irsen. Salah l zam uldej bnda.

  27. ЖАК says:

    бас нэг зам нь анх танилцаж байхад архи уудаг байсан бол гэрлэж болохгүй үтэр түргэн холдох хэргтэй

  28. zochin says:

    Arhi uuh sonirholtoi, ar gert n uudag huntei, uugaad agsam tavidag bol salah l zam bna. Ali boloh ert. Zasrahgui

  29. sonin says:

    ymar sonin ym yg yaadin anx uda sonslo vx.eel gedegees galzuurna ain

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.