Сайн байна уу хааяа энэ сайтруу орж бусдын зөвлөмжийг уншдаг л даа. Энэ удаад өөрийнхөө амьдралыг бичиж зөвөлгөө авмаар байна. Би одоо 34-тэй 3 хүүхдийн ээж. Анх 20-тойдоо анхны хайраасаа жирэмсэн болж эцэг эх нь миний жирэмснийг 7 сартай болсон хойно нь мэдэж авахуулна гэж эмнэлэгт хэвтүүлсэн байсан ч ээж минь надаас гуйсаар байж хүүхдээ төрүүлсэн юм. Тэгээд хүүхдийн минь эцэг хааяа холбогдж хааяа таг болсоор салсан ч үгүй нийлсэн ч үгүй 8 жил болсон.
Тэр хооронд хүүхдийг минь нэг нас гарантай байхад хамт ажилладаг байсан залуу манай гэрт ирдэг байгаад сүүлдээ дүү нартай минь хамт унтаж аав ээжтэй минь хүүхэд нь юм шиг л харьцдаг байлаа. Тухайн үед миний хувьд хүүхдийнхээ аавыг л хүлээдэг байсан болохоор нэг их царай өгөхгүй байсаар нэг өдөр хувцсыг боогоод тавьсан байсныг хараад явсан юм. Тэгсэн ч хааяа манайхаар ирж аав ээж дүү нартай уулзчихаад явлаа гээд манайхан хэлдэг байлаа. Сүүлдээ тэр залууг их магтаж намайг ч хүүхдийнхээ эцэгтэй холбогдох хэрэггүй гэж зөвлөөд л…
Би сүүлдээ хааяа харамсах сэтгэл төрдөг болсон юм. Үг дуу цөөтэй хэрнээ бодолгүй яриатай тийм л залуу. Би ч хүүхэдтэй хүн өөртөө бөөн хариуцлагатай хандсан хүн л байлаа. Дахиж алдах эрхгүй болохоор…
Миний аав ээж сэхээтэн хүмүүс хэдийч манайх гэдэг айл хааяа хоолтой хоолгүй тийм л айл байсан юм. Амжиргааны төвшингөөрөө хүүхдийнхээ эцгийнд гологдож хүнд гологдохгүй хүнээр хайрлуулсан хүн болно хэзээ нэгэн цагт харамсуулна харуулна гэж хүүхдийнхээ эцгээг ганц оймс ч авч үзэлгүй байсаар хүүхдээ 8-н настайд солонгос явсан юм. Таних татах хүнгүй их л хэцүү байлаа. Монгол хүмүүс минь туслах нь туслаж ажил хийж хэдэн өдрийн мөнгөө хүүхэд рүүгээ явуулах гэж монгол таун ордог байлаа.
Нэг өдөр л нэг их таньдаг хүн таарсан нь нөгөө манайд аав ээжийн минь хайрыг татсан залуутай таараад ярих хөөрөх зэрэгцээд л. Тэрнээс хойш хааяа утсаар ярина. Утсаар ярихаар сэтгэлд байсан бүхнээ хуваалцаад л илүү дотно боллоо. Нэг өдөр ажилладаг буудлаар шалгалт ирээд ажлаасаа гарахаар болсон. Очих газаргүй нөгөө залуудаа хэлсэн нь найзийндаа түр байрлуулахаар болвоо. Бас танихгүй эрэгтэй хүн болохоор нөгөө залуу минь ажлаа тараад л ирнэ. Тэр хооронд монголд эхнэр хүүхэд нь байдаг. Хүүхдээ төрөөгүй байхад ирсэн гэдгийг мэдлээ. Тэгээд байр олоод тусдаа гарахад нөгөө залуу минь ч байнга ирж очсоор хамт амьдардаг болсон.
Би эхэндээ ганц бие ээж байх хүнд хаяагдах сэтгэлийн зовлонг туулсан хүн өөр хүнийг адилхан болгож чадахгүй гэж нөгөө залууг зөндөө хөөж ярьж үзсэн ч тэр минь нэг удаа алдсан дахиж алдахгүй гэсээр яваагүй юм. Би ч жирэмсэн болж эхнэртэй нөгөө залуу минь хойшдоо хамт амьдрахгүй гэдгээ хэлж хүүхдээ төрүүлсэн. Харин хүүхдийн минь эцэг 8-н жилийн дараа надаас уучлалт гуйхад учиргүй их уйлж билээ. Гомдсон сэтгэл минь тайвширсан байх. Яагаад надтай эргэн эргэж холбогддог байсан би яагаад тухайн үед гомлолдоггүй хүлцэнгүй хүлээж аваад байсан юм бол гэж хааяа боддог ч хөөрхөн хүүхдээ харахаар уучлаад тэрэндээ дэндүү хайртай байж дээ. Энэ залуутайгаа хамт амьдраад хүнтэй амьдрах гэдэг хайр халамж гэдгийг мэдэрсэн ч байнга л нэг сэтгэлд зовлонтой. Заавал хүний нутагт ингэж таараад ингэж холбогдох байж дээ гэж бодсон ч хүүг нь бодохоор тэр эмэгтэйг хайрладаг сайхан хүнтэй таараад сайн сайхан амьдраасаа л гэж хүсэх юм.
Манай хүн тэр эмэгтэйтээ холвоотой байх үедээ ажиллаж олсон бүх мөнгөө явуулсан. Тэрнээс хойш 5 жил хамт амьдарч байна. Би ч 3 дахь хүүхдээ төрүүлсэн. Гэтэл тэр эмэгтэй гэнэт ээж дүү нартай нь холбогддог болоод хүүгийнхээ аавтай холбогддог болсон юм. Гэтэл банкны зээл төлөөд өгвөл гэрлэлтэй цуцлуулъя. Одоо ийм болсон гээд л мөнгө нэхнэ. Ядаж байхад би ажилгүй ганц хүний цалингаар амьдраад л таарах юм. Байсхийгээд л тийм хэрэг боллоо тэдэн төгрөг гэнэ тэр нь 3н сая 6н сая гээд л саяар нэхэх юм.мэдээж хүүхэд өсгөх амар биш л байгаа. Манай хүний хэлснээр салалтаа эртхэн хийлгэх тусам хүүдээ өгөх сар бүрий хуримтлал үүсэж байвал зүгээр гэх ч хүүгийнх нь ээжийн нэхсэн мөнгөний хэмжээг өгч чадахгүй болохоор элдвээр харааж,сүрдүүлэх явдал их юм.
Заримдаа хүүгийнхээ аавыг хүлээнэ гэнэ. Нэг бол сэтгэл санааны хохиролоо барагдуулна чамайг эрэн сурвалжлуулна гэнэ,нэг бол салахаа яарахгүй хүүдээ нөхөн олговор авна гэнэ. Намайг гичий янхан гэнэ энэ бүхнийг заримдаа тэсмээргүй хүүхдүүдээ аваад явчихмааг үе их байх юмаа.сүүлий үед шөнө унтахаа ч байсан, сэтгэлд зовиуртай. Бөрийгөө их зүхэх юм даа. Тэр үед л би өөрөө таг явчихгүй яавдаа гэж бодох ч цаг хугацааг ухраадаг ч болоосой. Нэг удаа алдчихсан болохоор аав ээжийнхээ сэтгэлд нийцсэн хүнтэй сууна гэж боддог байсан бас харамсах сэтгэл төрдөг байсандаа өөрийгөө дийлчихэж чадаагүйдээ харамсан юмаа.бид хоёрын хувьд хоорондоо эвтэй. Бие биеэ их хүндлэж харъцдаг бүх л талаараа сайхан л даа гэсэн ч…
Би яавал дээр вэ, надад зөвлөөч битгий харааж доромжлоорой гуйя.
21 Comments
Taiwan bai bitgii too zugeer haychih mongo bitgii og.tsag hugatsaa shiidne ooriigoo hairla amjilt
Odoo tegeed negent naad huneesee 2 huuhedtei bolood amidarch baigaam bol setgel shuluudaj ehnerees ni shuuheer salguulaad tetgemjiig ni togtoolgohgui yu doo. 6 saya ntr-eer ni oguulne ch gej yu baihav.
Baliar zambaraagui amidraltai teneg Abgai xunii nuxur abchixaad urubduuleh geed bgaa yum u
Erchuudiin boovnii zugaag huulitai bolgovol end tend huuhed hayj huurhun huuhnuudiin setgel sanaanii hohiroliig baragduulah gej huviin arga hemjee avaxda tulq l bh bsn bhda. Huuliar l shuud shiideed ugcun bh gzr shd. Aan yiin tend neg jirmee bga orlohiin maani tudun huvi tiishee geel bodvol bas l zarimiih n tolgoid yum bodogdono doo
Ta nar daxiad sain anxaraltai unshval oilgoxor l yum bna. Yaxav ene xunii dotor ni jooxon uimred xagas xugas bichchixej.
Yoooo arai gej l oilgolooo …huuhdee toroogui bhad naa zaluu chin solongost ochsiinmuu hohi chine chinii uiliin ur ter jiremsen emegtei yaaj gantsaaraa nulimsaa barj suusan boldoo chi tehed tend nuhurtei ni banzaldaad setgel sanaaniihohirol neheh ni zow ooroo tiim zowlon amssiin bjiij ter huuhniig bodohgui archaagui cham shig eh hun ch gej bdaggui bhaa
Shuuheer gerleltig n salguul sain umguulugch av end zovlongoo toochood yah ve uur heleh ug alga
Миний нөхөр ингээд гадаад руу яваад тэндээ банзалдаад 2 хүүхэдтэй болсон сална гэвэл би естой шоконд ороод тэр хүүхнийг нь элдвээр хэлэх бсан. Хөөрхий хүүхдүүд банзал ээжийн балгаар нөгөө хүүхэнд хараалгаж байгаа даа. Одоо яая гэхэв буруутай юм чинь ингэж амьдар даа. Спираль гэж 1 юм байдгийн ш дээ
Bi ch bas yu ch oilgosongui.
Anh aaw eejiigee sain hun bn ene ter gedeg bhad ni l suuchihsan bol neg emegteigiin nulimsiig goojuulj neg ch gesen huuhed unchruulehgui l bsan bh
Ter gert ni ireed bdag bsan zaluutaigaa hamt amidraad baahan huuhedtei boltsiin bishuu.terniih ni mongold bdag awgai ni mungu neheed daramtlaad bdag yum bishuu tegj l oilgoloo shd kk
UAMARTAICH AILIIN NOKHOR BULAASAN UMSHG BNA…..HARIUTAI BOL BARIUTAI GEGCHEER …..
Юу бичсэн юм бол доо хөөрхий ойлгосонгүйэээ
uneheer oilgoe gej bodson ch oilgosongui eeee
Hi bichsn zuiliig chn unshlaa yuch oilgosongui koread baisanaa svvldee yuch bolood ywchihwdaa bichsen shigee xvn bol yaj ch amidarch baigaagaa uuruu ch yaj medeh we dee l gemeer bn bichsen zuilee uuruu dahiad neg unshaad vzdee
Хэнээс нь жирэмсэн болсийн бэ? Үнэхээр юу ч ойлгосонгүй
Yadaj 8-r angi tugssunuu? Naad bichsenee dahiad unsh daa. Chi ym bolgond iim salan balan bas bodlogui handaad baival amidral chini bas l naad bichsen shig chini l baih bhdaa. Ter emegteitee nuhruu shuuheer salgaad zuvhun huuhdiin mungiig ni l uguuleech davartsan ym yu gej 6 say ene ter ugdug ym. Humuus ail gerdej togloh tiim amarhan gej boddog ym bhdaa. Yagaad ingeed end tend huuhed unchiruuleed yvaad bdg bnaa ene humuus.
hohinee hohi ni, oor yu ch helehev neeree
Төөрөлдсөн амьдрал шигээ төөрөлдтөл ойлгомжгүй бичдэг хүүхэн байна. Сүүл рүүгээ унших сонирхол байхгүй болтол бичжээ.
Ёстой юу ч ойлгосонгүй э.
yuch oilgosongui