Сайн байцгаана уу? Энэ сайтад анх удаа захидал илгээж байна. Та бүхнээс сэтгэгдэл зөвлөгөө, шүүмж, санал авах гэсэн юм. Намайг А гэдэг би одоо 28 настай төсвийн байгууллагад ажилладаг жирийн бүсгүй. Миний амьдрал нэг л болж өгөхгүй байна. Та бүхэн төвөгшөөлгүй энэ урт захидлыг минь уншаад надад туслаач гуйж байна.
Найз залуутайгаа 3 жил бараг 4 жилийн өмнө танилцаж байсан надаас 4 насаар ах. Автобусны буудал дээр автобус хүлээгээд нээх удаан зогсож билээ тэгэхэд нэг залуу бас зогсоод л байгааг яагаад ч юм би анзаараад байсан автобус ирээд суугаад явж байгаад урд толинд нь хартал нөгөө залуу миний арын суудалд суусан харагдсан. Дараагийн буудлаас нь нэг настай хүнд суудлаа өгөөд миний дэргэд зогссон тэгээд намайг ямар автобусанд суухыг хүлээгээд зөндөө удлаа аягүй даарлаа халуун юм уугаад дулаацаад гэрт чинь хүргээд өгөе энэ тэр гээд яриад л яваад байж билээ.
Би юу ч дуугарахгүй инээд хүрээд л суугаад байсан тэгсээр ганцаараа ярьсаар энд буугаад халуун юм ууя гээд буудал болгон дээр гуйгаад битий буруугаар бодоорой санаа зоволтгүй ганц аяга халуун кофе уучаад л гэрт чинь хүргээд өгөе гэж явсаар би зөвшөөрч халуун кофе ууж танилцаад гэртээ хүргүүлээд утасны дугаараа өгсөн ингэж л эхэлсэн юм. Би найзуудтайгаа байр түрээсэлж амьдардаг байсан. Тэр өдрөөс хойш байнга л утсаар ярьж мессеж бичээд өдөр болгон уулзаж гадуур зугаалаад л утасны дэлгэцэн дээр нь танилцаад хэдхэн хонож байхдаа манай орцонд авсан миний зураг байнга байдаг байсын. Сүүлд өөр зөндөө зураг аваад тэр нээх гоё зураг биш тэрнийгээ устгах гээд оролдож байгаад өөр охинтой авахуулсан зураг олж хараад асуусан чинь хуучин найз охин өчигдөр компьютерээсээ зурагнууд авсын наад зураг чинь байсан байна лээ устгахаа мартсан байна гээд надад найз охин байгаа гэхдээ одоо салж байгаа чи жаахан тэсчих угаасаа хол байгаа хотод байдгүй юм. Би ганцхан чамд л хайртай чамайг хэнээс ч дутахааргүй хайрлана 2-уулаа цуг амьдаръя гэдэг байсан.
Тэр охин нь надруу нэг залгаад аймаар уурлаад ална энэ тэр гэсэн тэгээд тэр охин руугаа аягүй эвтэй мессеж бичээд дугаараа сольсон угаасаа салах гээд дарханаас өөрөө хотруу ирсэн тэр нь дарханд байдаг юм гэсэн. Ингээд тэр охины сураг тасраад байж байтал манай найз залуу надад хэлэх юм байна гээд 4 настай охинтой охин нь өөр дээр нь үлдсэн одоо ээж аав дээр нь дарханд байдаг гэдэг байгаа. Надад сонин байсан ч өөрт нь юм хэлээгүй. Би цуг амьдрах саналыг нь зөндөө бодож үзсэн охиных нь зургийг ч харсан яг үнэндээ надад тийм ч эвгүй санагдахгүй байсан. Тэр үед би хайрлаж халамжилж болох байх гэж боддог байлаа би өөрөө ч аавын охин биш л дээ.
Гэтэл нэг өдөр манай найз залуу 2-уулаа салая би чамд тохирох хүн биш чамд өөр сайн хүн олдоно гээд яваад өгсөн. Би хайртай хаашаа явсан ч дагаад явна салахгүй охиныг чинь өөрийн хүүхэд шиг хайрлаад байж чадна гээд гуйгаад гэрийнх нь гадаа өдөржин оройжин бараг л шөнөжин хүлээгээд над дээр ирээгүй. Утсаа унтраагаад асаахаараа наанаасаа яваа би наана чинь очихгүй гээд тэгээд л ахиж уулзаагүй. Ингээд бид хоёр 4 сар гаран уулзаад л салсан. Би сайн хүнтэй учраад сайхан амьдраарай гээд ахиж залгаж зовоогоогүй орхисон. Тэгээд зунжингаа холбоогүй байсан хааяа надруу ганц нэг мессеж бичнэ би хариу бичдэггүй байсан. Ингээд ахиад л 4 сар гаран уулзаагүй байж байгаад ахиад уулзая гээд мессеж бичээд гуйгаад байхаар нь уулзсан.
Анхны цас орсон нээх сайхан орой байсан. Би өөрийгөө ойлгоогүй цаашаа гэж чадахгүй мөртлөө аягүй хатуурхдаг байсан байнга аашлаад л чи яаж намайг орхиод явлаа гээд л манай найзууд чи яах гэж ингэж байдын сайн залуу гэнэ. Ахиад чамайг алдмааргүй байна 2-уулаа сайхан амьдрах болно энэ тэр гээд гуйсаар бид 2 цуг амьдардаг болсон. Бараг өнөөдрийг болтол байнга цуг байсан энэ хугацаанд мөн ч их юм боллоо.
Анх намайг орхиж явахаас нь өмнө бид 2 бараг муудалцдаггүй тэгэх шаардлага ч гардаггүй байлаа. Эргээд ирэхэд нь миний зан аягүй өөрчлөгдсөн дандаа аашлана загнана тэр болгонд юу ч дуугарахгүй би чамайг юу гэж байсан ч тэсэх болно гэнэ. Миний энэ гаргаад байсан ааш аяндаа гайгүй болоод ирсэн найз залуу маань хувьдаа жижиг компанитай ажлаа явуулаад сайхан л байсан. Гэрийнхэнтэй нь танилцлаа охинтой нь танилцлаа зун наадмаар дарханд гэрт нь очиж 4-5 хоног амраад ирсэн. Тэндээс л хамаг юм эхэлсэн дээ. Охин нь намайг ээжээ гээд л сүйд өдөржин оройжин дагана цуг унтана гэж дайрна ёстой хэцүү өмнө нь ээж аавтай нь охин нь хотод ирээд уулзаж байсан л даа тэр үед бол манай гэрт биш өөр хамаатныд нь бид 2 очоод уулзаад ихдээ л ганц хоног цуг хононо тэгж байгаад л буцаад явцгаадаг байсан юм.
Гэтэл баяр ч үзэж чадахгүй амарсан ч юм байхгүй би чинь сургуульд орсон том хүүхэд зууралдаад байхаар хэцүү найздаа битий ингээд бай гэж хэлээчээ гээд хэлүүлэхээр охин нь ер тоохгүй аав ээж нь ч юм хэлэхгүй. Тэгж байж нэг юм хотруу ирээд байж байтал нөгөө хэд нь араас ирээд манайд сар гаран болцгоосон албан ёсоор бид 2 хурим найр хийж гэр бүл болоогүй байхад ингэж болдог л юм байлгүй. Аав ээж 2 нь охинтой нь тэгээд бас эрэгтэй дүү нь, эмэгтэй дүү нь найз залуутайгаа хамаатных нь оюутан залуу гээд гэр бүлээрээ шаваад байдаг юм байна. Аав ээж нь ууг нь их сайхан хүмүүс санагддаг юм надад эхэндээ тэрүү аягүй сайн байсан заримдаа би энэ хүмүүс чинь хэзээ явах юм гэр бүл ах дүү хамаатан садангаараа ингэж олуулаа байна гэж юу байсан юм гээд уурлахаар тэгж байгаад удахгүй явах байлгүй дээ л гэнэ.
Нэг орой охин нь бид 2-той унтана гэсэн чинь аав нь тэг тэг гэдэг байгаа миний уур аймаар хүрээд эмээтэйгээ очиж унт гэсэн чинь яахавдээ одоо явах гэж байгаа юм чинь ганц удаа унтаг гэхээр охин нь бүүр миний уурыг барж ядаж байгаа юм шиг чанга чанга хөхрөөд л хэвтээд байгаа юм чинь. Тэрнээс болоод бид 2 аймаар чангаар хэрэлдээд эхлэхээр ээж нь манай өрөөнд орж ирснээ бараг 2 хүүхдээ өмөөрөөд байгаа юм даа. Би явлаа гээд хамаг юмаа эмхлээд хамаатныхаа ахыг дуудаад явах гэж байхад хэн ч намайг битий яв гэж хориогүй. Ах ажил амжихгүй байна харанхуй шөнөөр юу болоов маргааш яваад очьё гээд ирээгүй. Тэр шөнө би буйдангийн сандал дээр суугаад хоносон маргааш нь манай найз залуу эрт ажилдаа явсан би гэрийнхэнтэй нь үлдсэн тэд надтай юу ч яриагүй цай хоол хийхээрээ өрөөнд оруулж ирж тавьчихаад бүгд нөгөө өрөөндөө өнжсөн.
Өдөр нь манай найз залуу намайг орой харихад юмаа аваад явсан байгаараа гээд мессеж бичээд байсан би нэг эмэгтэй найзаа дуудаад юмаа зөөгөөд явах гэхээр надад очих газар бараг л байгаагүй хамаатныдаа очих хэцүү найзийндаа очих хэцүү тэгээд найзийгаа явуулчаад өдөржин нөгөө сандал дээрээ хэвтээд өнжсөн. Орой манай найз залуу ирээд юу ч дуугараагүй би ч дуугараагүй хэвтээд л байсан. Шөнө нь босож ирээд намайг тэврээд одоо орондоо ороод унтая гэж гуйгаад нэг юм эвлэрсэн. Маргааш нь ээж нь надад сургаал айлдаад л байсан. Хэд хоноод би гадагшаа 4-5 хоногоор яваад ирэхэд яваагүй байж л байсан. Би ээжид нь цүнх гутал охинд нь гутал гээд л бүх хүмүүсд нь юм авч ирж өгсөн ээж нь миний охин гээд сүрхий хүүхэдгүй бол би ээжтэй нь сүрхий байх байсан гэж хааяа боддог юм.
Хүүхдээс нь болж хэрүүл гарсан болохоор хүүхэд нь том болцым байж яадаргаатай би охинд нь дургүй болсон гэхдээ нээх ил гаргахгүй л дээ. Охиноос нь болоод ээжид нь бас таагүй болсон байх. Намайг ирсний дараа удаагүй ээж аав охин нь дархан руугаа нэг юм явцгаасан. Ахиад хэд хоноод би хөдөө гэрлүүгээ явсан би гэртээ нутагтаа очоогүй олон жил болоод сая явж байгаа минь энэ найз залуугаа танилцуулаад цуг явах төлөвлөгөөтэй байсан ажил нь болохгүй би ганцаараа явж таарсан. Манай нутаг хол болохоор манайд очиж үзээгүй манай ээж аавтай танилцаагүй л дээ энд байдаг хамаатнууд манай 2 дүүтэй л танилцсан. Онгоц орой 7 болж байхад буугаад ирснээ хэлэхээр залгахад утас нь холбогдоогүй тэгээд тэр шөнөжин холбогдоогүй өглөө үүрээр надруу залгаад хайр нь ажилдаа гарч байна гэдэг байгаа. Надад нэг сонин санагдаад дүү рүү нь залгаад асуусан чинь гэртээ ирж хоноогүй гэдэг байгаа би бараг галзуурах шахсан залгаад гэртээ хоноогүй гэж байна хаагуур явав гээд хашгичиж өгсөн чинь утсаа салгаад би чамтай хэрүүл хиймээргүй байна. Би буруу зүйл хийчихлээ надаас юу ч асуулгүй уучилж чадахуу гэсэн мессеж явуулсан байсан.
Надад ярих ер нь юу болоод байгааг ч ойлгох чадал байгаагүй утсаа унтраагаад ямар ч утгагүй баяр хөөргүй тэр олон жил очоогүй байсан гэртээ 4 хоноод буцаад ирсэн. Буцаж ирээд л хашгичиж өгсөн хэнтэй хаана хоносон гээд бодвол үнэн хэлсэн биз 2 хүүхэнтэй буудалд хоносон гэж хэлсэн миний эмэгтэй дүү түүний эмэгтэй дүү нь найз залуутайгаа байсан болохоор мэдсэн. Би саллаа явлаа гээд дүүгээ юмаа бэлд гээд манай дүү амралтаараа хариад байж байгаад надтай цуг ирсэн юм үнэхээр явахыг хүссэн хамаг юмаа хамаад явах гэхээр явуулахгүй би чамаас салж чадахгүй уучлаарай би чамд бүх үнэнгээ хэлсэн ганцхан удаа уучлаач гээд уйлаад гуйгаад явуулахгүй болохоор би үхнэ гээд бүх юмаа хагалсан гал тогооны бүх юм зурагт гээд хагарах бүх юм юу ч үлдээгүй.
Хэд хоног ажилдаа явахгүй намайг ч гаргахгүй буруу харж уйлж хэвтээд өөрийгөө зүхээд толгойгоо заримдаа нүдээд байхаар нь өрөвдөх ч шиг болоод би гайгүй болсон. Ахиад л хэцүү зүйлс ар араасаа гарч ирсэн ажил нь явж өгөхгүй ажилчдыхаа цалинг ч өгч чадахгүй болоод машинаа зарлаа, би цалингийн зээл авлаа, ажил нь бүүр явахаа болилоо ямарч мөнгөгүй боллоо. Бид 2 байрныхаа түрээсийг ч өгч чадахаа байлаа. Намайг үглэхээр би мэдэж байгаа бодож байна л гэнэ юу ч бүтэхгүй би ах дүү хамаатан садангаасаа мөнгө зээлнэ 2 утсаа ломбарданд тавиад авч чадсангүй, компьютерээ хүртэл ломбарданд тавьлаа.
Цалингийн зээл нэмж аваад өрөө хагаслаад компьютерээ авлаа. Өвөлжингөө гэртээ хэвтээд л унтаад л надад хийх юм байхгүй гэсэн шиг өглөө босохгүйгээс нь болж бөөн хэрүүл мандлаа миний зан ааш гэж аймаар хувирч байна ажилгүй арчаагүй гээд харааж өгсөн явлаа гээд гарах гэхээр явуулахгүй буцааж угз татаад намайг орлуу түлхээд хана мөргүүлсэн. Би босоод хэд хэд өшиглөөд цохисон чинь надруу аяга шидээд тэр нь хананд цохиод хагарсан хавиар нэг байгаад байсан аяганых нь хэлтэрхийг бариад авсан чинь намайг өөрийгөө зүснэ гэж бодсымуу яасын чи яагаад дандаа ингэж тэнэгтэж байдын ингээд зүс гээд миний гарт байсан хэлтэрхийг булааж аваад миний гарыг зүссэн аймаар цус гараад би ч ингээд үхэх юм байна гэж бодогдсон. Судсанд нь арай л хүрээгүй байсан бид 2 2-уулаа үхтлээ айсан одоо муухай соривтэй болсон.
Би байнга уурлана байнга стресстэй байдаг болсон цагаан сар март гээд ямарч баяраар гэрийнхэнтэй нь би яриагүй өөрөө ч намайг яриулаагүй. Ингэж байтал ахиад байрны мөнгө нэхлээ би цалингаараа зээлээ төлөөд илүү юм юу ч гарахгүй ахиад компьютерээ ломбарданд тавиад байрныхаа мөнгийг өглөө би одоо авч чадахгүй гэрийнхэн хамаатны хүнээсээ зээлсэн өрөө ч өгч дуусаагүй байхад чи ямар нэг аргаар ээждээ хэлээд аргалаад ав гэхээр за мөнгө хайж байна гэж явсаар хугацааны 7 хоног нь болоод алдангид ороод 10 гаран хонолоо намайг ажилдаа явсан хойгуур миний ажил компьютергүй бол явахгүй миний хувийн ажил хувьсгалын бүх юм компьютер дээр байгааг аргагүй мэддэг болохоор авахаас аргагүй хөргөгч угаалгын машин 2оо 900-д зараад компьютерээ авчлаа.
Би удахгүй аваад өгнө өө уучлаарай гэж мессеж бичсэн. Чи арай ч дээ гэхээс өөр хэлэх ч үг олдоогүй уурласан ч арай ч дээ гээд уйлахаас өөр аргагүй үг ч олдохоо больсон. Ханиад хүрээд хэвтэж байгаад намайг үглээд загнаад байхаар тэсэхгүй нь 2-уулаа салая гээд яваад 3 хонолоо ирэхгүй бололтой өчигдөр намайг ажлаас ирээгүй байхад ирээд хувцас бичиг цаасаа аваад явчихсан байна лээ. Ирэхгүй бол надад ядаж харж уур хүрэхгүй зүгээр ч юм шиг гэхдээ үнэхээр хэцүү байна би яавал дээр вэ?
Надруу уучлаарай би ажилаа хөөцөлдөж байгаад мөнгөтэй болохоороо өрийг чинь төлж өгнө өө амлаж байна гээд мессеж бичээд байх юм. Би одоо яах ёстой вэ яавал дээр бол зөндөө өртэй цалингаараа цалингийн зээлээ өгөөд яваад байж болно л до илүү гарах юм юу ч байхгүй бусад өр байдаг бас байрны түрээс идэх уух өмсөж зүүнэ. Амьд хүн аргатай гээд болох л байх гэхдээ одоо би салмаар байгаа ч бас нэг хачин санагдаад байх юм магадгүй мөнгөний асуудлаас болоод айж байгаа байх л даа. Надруу нөгөө л чи минь сайхан амьдрах ёстой хүн чи жаргах ёстой чамд сайн хүн олдоно гэсэн юм явуулна би үүнээс ч айж байна надад одоо хүнд итгэх итгэл үлдсэн болов уу би өөр хэн нэгнийг хайрлана тэр хүнийг эхнээс нь шинээр итгэж эхэлнэ гэхээр аймаар санагдаж байна. Бас намайг ийм байдалд оруулчаад явж байгаа юм чинь надад туслах болов уу миний зээлийг төлөлцөх болов уу гэж бодогдоод нойр ч хүрэхгүй байна. Энэ бүгдэд эсвэл миний буруу байна уу…
55 Comments
Зарим нэг иймэрхүү хүүхнүүдийг ойлгохгүй юмаа. Өөрийнхөө тэнэгийг мэдрүүлэх гээд байгаа юмуу. Тэнэг бас дахин тэнэг
Ene huduuniihen iim baliar setgelgeetei bdgiin, yum l bol ed hurungu gachlan zovlon yarij bna. Tegeed ter ohintoi yasan muuhai haritsdgiin, etsgiig ni ch gesen udur bolgon yanshaad baihaar yaj ajil turul ni uragshilah ve dee. Chamtai taniltsahaas umnu ajil turultei saihan l hun bsan bna shdee, chinii huduunii huvia hicheesen buduuleg setgehui ter huniig bhgui bolgoj dee
Hunii huuhdiig hairlahad hetsuu ta nar ulgeryarij naad emegteigee buruutgahaa bolioch
Ter gainas bolj amidarlaa tam bolgojee chi ooriinhoo toloo amidar Amjilt
Hunii baitugai ooriinhoo huuhdiig hairlahad yalgavartaibdag.hun tejeevel tolgoi tsustana naad gainaasaa sal. Bas yamar yadargaatai hadmuud ve
Hunii huuhdiig hairlah hetsuu. Tenet zaluu garad burmoson sal.yaj hunii huuhdiig nasaaraa hailahiin
naa nohor chin chi ch amidraldaa ymr ch zohion baigulaalt bhku tegee l 1 salhinii aysaar nohduud bn hamhuul bishde ymr ter hunii huruu gar zusej barij bhiig bodhod naa chin neleen setgetsiin oorchlolttei ewgui nohor bn chi tgd huuhedteigiin medseer bj herwee hamt bj chadahgui bol anhnaasaa l bolino bizde 1 ni salna geheer 1 ni zuuraldaad nogoodoh ni salna geheer bas l zuuraldaad yuun muuhai nohoin baas shig amidral we er ni chinii bichsen yumiig harhad ch gesen neleen stresstsen hyamarsan baidaltai bn heseg bodoh hugatsaa heregtei bh gantsaaraa buh yumiig cholootei bodoj seluuhen gazar saihan amarsan ni dr bhda 1 hesegtee
burhan mini bi muuhai aashtaigaa medne gehdee iim l lav bish. Bi odoo 5 sartai huutei. Bolomjtoi bol huuhd urchilj avch osgono gj boddog.
Chi uuruu ehleed hun bol daraa n huniig dugne gej helie de.Chi iim ynzaar amidral zohioj huntei hamt bj chadahgui ym gej bodogdlo.Hun hun shig bj bj l hun shig amidrana da.
buu uzegd. bi baisan bol chamaig hezeeee ch hezee ch ehneree bolgoj avahgui iim munhag huuhniig. chamshig huuhnuudiig munhag bolovsrolgui,soelgui archaagui bas hun chanargui gedeg yum..
Za busgui chamd l gj helhed ene chini l amidral chinii l songolt. chi heni umnus naad zavaan zalhu har umtaiga niilched busdad uura gargana ve? anhnasa uuru amidral zohioj bgagui bj huuhedtei huni aras uhen hatan guisiin! tuuger yvaa gaig uuger duudaj iruulev gegch boljde hatuuhan helhed. Za tgd chi ugasa avir saitai huuhen bol ugasa bish bna bichsenes chin l harhad. ern eldev um hemhchij bj taivshirch bna gdg baga zereg shizotoi bolhig chin haruljin. Deres n ugasa iim butku maltai uuruu guij ochij niilher naad avir chin bur ih sederch bhku yu. Ur zeelni tuhaid chi l argaa olson n deerde. naad chin bult usersen heveer bsaar bgad ayandaa golrono. naidaad heregguil bolov uu. Za yutaich amjilt
Manaihan bugd hunii huuhdig uurin met hairlaj harin dagavar huuhedtei irsen zaluug/huuhnig ami shige hairlj chdah l um bhda. ter n bologue buudald zavhairch yvna, sohor zoosni orlogo bhku gerte hevtene, bur tavilga gar utsa lombardatlaa urund oruulna, za tgd hair halamjin tuhaid bol yriltguishde uhej bsan ch uu tegee yu gher hunig ta nar yag end yrij bga shge hairlaj chadhuuu? ee tiim teneg ch ghime het sxan setgeltei hun er n ene zahia bichsen hunes uur bhku l bolu. tim bj nuhur chin harin sain zalu bna chmas bolj uruudaj burhan shg hunig chi chutgur bolgochij nasara ur huuhedgu yvarai ged yunch gegeen saihn humuusevde. ineed ch hureh shg.
28 тай байж юун охин гэж өөрийгөө бодоод яриад эхэлвээ. Би хүмүүсийн сэтгэгдлийг л уншлаа олонхи нь чамд дургүй бололтой гэвч дуртай болгож болно. Өөрийнхөө мөрийг хөөгөөд амьдар…
ailiin ydargatai huuhduud ch ydargaitai shuu. zagnaj ch bolohgui laitai ugend orohgui tegheer uur hurdeg yg l tegsiin bnldaa.
yu l baina daa chi zugeer l uurtuu taarahgui hunteigee zuuraldaad baina, chamaig muu geegum shuu, tanai nuhriig ch gesen, zugeer l ta 2 bie biendee taarahgui humuus baina, ali ali n gaigui aash zantai gaigui humuus baij bolno taarahgui huniihee hajuud uurchlugddug yumaa, end ih olon zuil nuluuldug yum, shuud l chi baliar aashtai gej bolohgui sh dee, ene humuus neeree yahleeree iim sonin amidral meddeggui yumnii uchir gadarladaggui gadarlahiig ch husdeggui sonin humuus be tgd zuvluguu uguh durtaigiin yana
Yee burhan mini.Za busguichuud mini hichneen hetsuu baisan ch erchuuded l huuhdee bitgii orhiosoi.Ene muusain erchuud huuhengui amidrahad uheh geed baidag yum baihdaa.Yadaj huuhen heregtei bol amidraliin naad tsaadhiig oilgoh urid n amidral zohioj baisan ur huuhedtei huntei suuj baihgui.Iim baliar mongonoos oor yum bodohgui novshiin joohon huuhedtei suuj yadag baina.Chi mangar batsaan mini.Naad zaluugaasaa salj uz.Hoorhii ohin n cham shig bogs boornoos oor yum bodohgui huuhnii hajuud zovno.Hun hezee ch hunii huuhdiig hairlahgui.Huuhedtei humuus mini dahij amidral zohiohgui zohiovol yadaj huuhduudee yum oilgoj ooriigoo hamgaalah chadvartai bolson uyed n amidral zohio l doo.
юу уншваа. хөдөөнийхөн хотод ирээд амьдрах гэж алж байна доо, хөдөөрүүгээ яваачээ, тэндээ та нарын амьдрал илүү сайхан байх болно. хүний сурч дассан орчин гэж өөр юм шүүдээ
Нэмж хэлэхэд чи зөвхөн мөнгө боддог хүн байна. Зарим зүйлсийг мөнгөөр хэмжиж болдоггүй юм аа.
Хүүхэдтэй эрчүүд хүүхэдтэй эмэгтэйтэй 2 дахь амьдралаа зохиож бай л даа. Хүүхэд төрүүлээгүй эмэгтэй яаж хүүхэд ойлгож хайрлахын бэ, Хөөрхий охин үр! ингээд би ээжтэй болчихлоо, бас аав минь хажууд байна, би бусад хүүхдүүдтэй адилхан ээж аавтайгаа хамтдаа аз жаргалтай байх боллоо гэж бяцхан оюундаа бодоод маш их баярлаад инээсэн байна шүү дээ. Танай найз залуу хүүхдээ ээж ааваараа өсгүүлж байгаа болохоор хүүхдийн аав болоогүй, хүүхдээ мэдрээгүй хүн байна. Чи бол угаасаа энэ хүнтэй тохирохгуй. Ер нь бол хүүхэд ээж аавтайгаа унтах гэж зүтгээд, дунд нь хэвтэж эрхлэхэд, ээж аавуудын маш их хайр хүрч, сэтгэл хөдөлдөг юм даа. Хоёулаа баярлаж хүүхдүүдээ тэвэрч, улам их эрхлүүлж тоглоол үнэхээр сайхан. Чиний хувьд энэхүү сайхныг гагцхүү өөрөө хүүхэд төрүүлж байж л мэдрэнэ. Хүний хүүхдэд эх нь болж чадахгуй бол шууд больсон нь дээр шүү дээ.
Chi muuhai setgeltee ih hatuu huuhen bn. chi yawch zuun nutgiin bish baruun nutgiin huuhen bn. magadgyi Uwsiinh bh. uwsiihan l hun chanar muutai cham shig amai bodson garuud bdg yum
havi oiriin humuus oilgohgui stressdej baihad yun huuhedtei manatai l baisan baih. tuunees huuhded unen setgeleesee muuhai haritsaagyi baih oo
Teneg Avgai! Joohon ohiniig ni ad uzej baij ! Yaj aaviig ni hairlah yum. Chamd Hun hairlah uchuuhen ch us alga. Chamd Yamar ch sain Hun taarsan chi evdej medeh Avgai bna. Eh hunii uguumur setgel chamaas garahgui ni. Nasaaraa suvairaad shanalaad yavbal taarna. Bi bas 2 dahi amidralaa zohioson Hun bna. Huuhdiig ad uzej bgaa huniig Etseg ni huuj yavuulah heregtei! Teneg gichii!
Jiremsen bhad nuhriin chanar tanigdana Mungugui bhad ehneriin chanar tanigdana Amjilttai yavaa er hun buriin ard neg yhaalag emegtei bdag Edgeer ugs yutai unen be gedgiig chi amidral deer batalsan bna daa Hazaihad n hashgichih bish tusheed avdag Haltirahad n unagaah bish tataad avdag Hunii uuriingui hiurhun ursiig hairlaj yavdag Hugshin nastaichuudiig chiniih miniih geltgui hundeldeg yhaantai busgui bolohiig hicheegeerei es tegvel chinii amidral burheg bna dhuu busgui mini Zuvhun har amia hicheej amidarah bish bysdiin sain saihnii tuluu yadaj setgelee chileej baijiij hun bolj tursnii hereg garch mal adgyysnaas yalgagddag yum shuu Gui ee tegeed mal hurtel uur maliin tuliig usguchihdug yum shuu dee buur ogt teersheehguigeer !!!!!!
Ер нь бол чамд ч буруу байна гэхдээ наад залуугаасаа ч гэсэн одоо ингээд салсан чинь дээр… Мөнгө төгрөг яахвэ учир нь олдоно шдээ
Chi bol ugaasaa huiten tsevdeg setgeltei hun bna. Eejtei bolohiin huslen bolson nyalkh amitan uur ruu chini temuuleed naaldaad baihad tiim muukhai yum sanaj, zevuutsej bna gedeg bol chamaig arilsan dotortoi hun bna aa gej dugnehed hurch bna l da. Naiz zaluug chini uruvduj bna. Yamar gaigaar chamtai uchirsan yum bol doo. Cham shig iim muu emegtei hun hovor shuu. Emegtei hun aashtai baij bolno gehdee setgel muutai bna gedeg bol hetsuu dee.
Yoooo zalhuu hurew
Naad zaluu chn chamaig hayad yawaasai, tgwel shan amidarj chadna. Cham shg huuhentei oodlohgui yum bna. Mgliin ger bul salalt yunas bljin geech? Erduu l 2hon ugnees. Eregteigee “archaagui” gj heleh.ymr ch er hund ene ugiig helwel chamd shuud buruu handlaga gargana shu.
Нөхрөө уруудах үед сэтгэл санааг нь нэмж зовоолгүй тайван ярилцаж ,тусалж дэмжих хэрэгтэй .ажил нь бүтэхгүй шаналж байхад нэмээд хажуу дахь хань нь хашгичаад байвал их л хэцүү байх даа.Эр хүнд уруудах нэг үе байхад сэхэж дэвжих бас нэг үе гарч ирдэг л юм даа. Эр хүн сэхэх бас сайханшд.
Bvgd chinii buruu.Dergedehee hemlej duuslaashdee chi.Hairan zaluu.Odoo boltol yu hiisnee ch medehgvi oilgohgvi ywaa teneg vv.Hoorhii hvvhdiig yaj bgn.Chmd ymar gem hiigeew.Ugaasaa iim hogiin hvvhnvvd zondoo bhiin.Chi ooriinhoo bichseniig ehnees ni unsh.Yaj amidrana daa.Ooroo oortoo or duudsan hvn ni chi ooroo l bn.Uhaantai bai.Amnaasaa tvrvvlj tolgoigoo ajilluul.
Bi ch gesen hoid eej gehdee nadad huuhed maani ogt teertei muuhai sanagdaj bgaagvi e huuhed l um chini uimuulne bayarlana huurnu gomdno harin chi tom hun bj tiim muuhai bj bolohgvi e. Uuriinhuu hetsuu bgaa gomdoj shanalsnaa yarihaasaa iluu uuruu bi yagaad bgaa bolood ene buhen iim bgaa um bol gej bodmoor um. Hun huneese hair haramlah hereg yu bna. Nuhruu ch gesen hairlaj halamjilj huurhun huuhed shig huurguud amidralaa saikhan blgaad bh bolomj bna sh dee.
Чи бол унэхээр зожиг айдаар ааштай юм бна .Би лав чиний оронд бсан бол тэр жоохон охин ингэж надруу оорийн ээж шигээ хандсанг бурханы буян гэж залбирч тосч авах бсан .Ямар хачин зэвдэг хун бэ.Лав л хуухдийн тухайд ингэж бодож бна Бусдыг нь буу мэд
ene deer bichsen odnoo egch gegch yasan uhamsar doroi yum be? baruun aimagiinh heruulch genuu kkk olon hun dotor sain muutai l bdag bailgui dee kkk odoo tegeed chi baruun aimagiinh gej tenegtev dee…. huvsguliin ber bj l bna ah duusd mini harin ch hamgiin dajgui aashtai ni sh dee
Nyalh uriig yamar muuhai helj bnaa.Iim yumnuud uheesei
Teneg huuhen odoo salaad uruu tuluud uuriiguu yu buruu hiiv gj bodood amidar.hogiin zantai.shaar vee yasan.
тэр нэг өдөр автобус хүлээдэггүй л байж дээ. ганц аяга кофе ийм үр дагавар тарих гэж хэн мэдхийн. ёстой хувь тавилан л байх даа
bi xun muu xelexiig boddoggui l dee gexdee l chi muu emegtei bna aa xuuxded tegj xandaj baigaa bol chinii amidral estoi butexgui ee uur zuiliin talaar yariad ch xereggui xairan tsagaa urj shal demii balai uym unshlaa zolig gej kkk
Ih muuhai zantai emegtei baina daa , hun chanargui emegtei hunii ninjin setgelgui, aribch hyamagch zangui, yumiig saihanaar harj hiij chadahgui, oliggui , mash uhaan muutai , boginohon bodoltoi, daraa ni yu boloh heniig hohirooj baigaagaa ch oilgoj chadahgyi , yg unendee bol ter huneer or toluuleh bish ooroo l ebdelj hemhelj orond ooriigoo oruulsan hun baina daa. Tegeed bas ter negen zaluug buruutan bolgood ooriin hiisen buh oriig tolood ogoosei gej moroodood bodood suuj baih ch gej dee . yneheer heleh ch yg alga daa. Iim humuus hund gai bolj baigaan sh dee er ch bai em ch bai! deerees ni huniig ailgah gej baigaa ni gej hund gai bolson ami bie-ee horloh gesen aimshigtai zantai, mgl zanshild huuhdedee, obdsonoo haruulahgui , ter tysmaa eregtei hund obdsonoo haruuldagui shaham zanshiltai uls gurenii emegtei gehed ailiin ezegtei bolj chadahgui l sanagdlaa. Iim huuhnuud eregtei hunii zang ih ebdeh yum daa. Emegtei hun iim zan aashtai baih bolohgui ee. Nohriig diildeg baij gej bodoe , yr huuhedtei bolbol yr huuhed ni yg iim zang abaad yr huuhed ni zobno sh dee. Buh asuudliin ychir ni chamd baina. Ene udaad er Nohor boloh hunee , hoosruulj aimshigiin angalruu oruulchihlaa. Odoo bolno,ooriigoo zas zalruul, zob uhaan bodoliig olj ab! Ahij ene nohroo bitgii zoboo . Zygeer l sal . Hen hend chin amar amgalan baih bolno. Harrin chinii hubid bol itgel aldchihlaa , ahin ondoo zaluu deer itgeltei hairlaj durlah bolob uu gej asuusan baina . Minii hariult bol: chinii itgeliig er Nohor chin aldaagui baina , sain ch zaluu baina.
Harin chi ooroo itgel aldajee , magadgyi Nohor chin mon nohriin chin Eej aabiin shokond oruulaad zogsohgui , estoi Heleh ygguigeer itgeliig aldchihjee gej bodogdoj baina. Magadgyi Nohor chin am bardam magtaaliig chi tas chabchij hayaad ooriigoo taniulchihjee. Haramsaltai l yum
ene emegtei Howsgoliin emegtei bololtoi tendhiin iim aashtai neg bol baruun aimag hawiin hyn bhaa ugaasaa iim hymyys bdag yum hyyhnyyd ni dandaa herelddeg tegeed erchyyd bie bienees oshoo awdag sonin hymyysh shyy ter hawiin hyn bna
Yu unshchvaa iim humuus zundu bh Yuma. Adsaga shig huuhen yum shig bn… Boli2 chi Butkum bn. Zaluu Bol gaigui zalu bn.. Er Hun gants 2 aldah yum bn… Tehde Tania zaluu ee Hun bn.. Cham shig … Bas ene mglclaus Monroe en ter gesen hudla shasan huuhnuud bas ger bule ih uimuuleh shinjtei bdag.
Er hunig seggeleere demjihgui bainga zagnad bhaar ajil n yaj uragshaa yvah ve dee. nylh huuhdig n ad uzeed aimaar huuhen uma chi. Hunii aimdral ureed yahav de salsan n deer bizde. cham shig aimaar ehnertei bsanaas gantsara bsan n deer bhoo.
Еое ядаргаатай чалчаа авгай вэ яг юу хэлээх гээд байгаа юм бэ Чи хүүхдэд нь эх болж чадахгүй юм бол наанаасаа зайлаач Хүүхэд инээсний төлөө түвэгшээгээд байхдаа яадын Цааш нь үргэлжлүүлэн уншихаас дуургүй хүрчлээ
Oodlohgui haramsaltai hoorhiiloltei bdld ordogiin bn shw. Hajuudah araatnaa ch sedreegeed aashnii tulam bolgood yajaan.
Coohuuleem bj neg negniigee hairlacgaa
Zaluus mini end tend daguul huuhed chireed zuv zugeer sxn amidraad yavchij boloh bsn huuhnuudiig gomdooj huurch araar n tavisnaa amaar batalj bha bolihgui bol TV baitugai yu ch uldq boloh n bn shde? Ugaasaa oncgui muu huuhnuudtei zavhairahaar energiin surug ursgald n avtaad setgel sanaagaar ch uheed ajil biz n ch oodl
hunii huuhediig ad uzdeg henbe? aavtaigaa erhleed chmg eejiigee gj tusuulj erhelj naadah gj bga nyalh amitniig ad uzdeg chi hen be? ter zaluu chms s***** taarna, ohinoo iim ** uhaan muutai hoid ehtei bolgojiisnoos
HI CHI SALAH HEREGTEI IIM ARCHAAGUI ZALUUGAAR YADGIIN DARAA N HARAMSANA SHU OOR HELEH ZUIL ALGA ZOVHON OORIINHOO ZON SOVIND L ITGE
boli boli, chi hoid eej bolj chadah uhaantai huuhen bish bna
Oilgoj bna^^ter zaluugaasaa sal gej helmeer bnaa naad bairnaasaa gar tvr zeelee toltloo tvr hamaataniidaa baijiihkyu yu .ooriigoo meddeg l zaluu bna shdee chmg yaw geed bgaa chin ter dee .tsag hugatsaa ongorood buh zuil saihan bolnoo ~gantsaaraa bh shig jargal bhkyu
chini l buruu bna huuheded ymar ix muuhai handdagiin bi bsn bol tevchihguiee, ter nyalh huuheded ymar yumnii buruu bauhav, chi bol eostoi l neg alagdaad avchimaar huuuhen bna da
Turuugui huuhenii dotor tumor gej ug bii chi denduu muuhai huuhen yum. Ex xun Iim bdaggui yum
Tiimee, chinii buruu. Tovch bolood todorhoi
Zalhuuraw.
Joohon ohind ni yamar muuhai handdin. Archaagui oir zuuriin asuudald stressdsen huuhen sanagdlaa
Chi uuruu har sanaatai, hatuu setgeltei baij nyalh amitaniig gomdooson uchir ingej buh yum buruugaar ergej zugeer bsan nuhriin chini business burn chi urund orj bgaa yum
unshaad bhad chamd ch uchir bna. Zaluud ch uchir bna
2 зуйлийн тухай хэлмээр санагдлаа.
1. Би еерее хойд ээж л дээ. Тэгсэн ч чи надад муухай хуухэн санагдлаа. Тэр охин 6 настайдаа сургуульд орсон жоохон охин л байгаа биздээ. Чи намайг дагалаа гээд уурлаад байдаг ямар муухай сэтгэлтэй юм. Ээжгуй хуухэд чинь ээжээ гэж хэлж узэхийн мереесел болчихсон байдаг юм. 5хан хоног дагуулаад эрхлуулээд хетлеед явж чаддаггуй байж аавыг нь хайрлах уу хатуу сэтгэлтээ. Бас угаасаа байнга хамт байдаггуй хуухдээ санасан эцэг хуний сэтгэлийг ойлгож мэдэх уу. Хуухэдтэйгээ хамт гурвуулаа унтах уе зендее ш дээ. Чи хамт амьдардаггуйн байж 1 сар хамт байчаад яагаад ад узээд байгаан. Чи хойд ээж болох сэтгэлийн бэлтгэлгуй хуухэд зовоосон юм гарахын байна. Хэдийгээр би теруулээгуй ч гэсэн хуний хуухдийг хуртэл хайрлах сэтгэл зурхэн дотроос тердег юм за юу. Чи бол угаасаа хун муутай хуухэн байна.
2. Ямар тэнэг зан араншинтай хуухэн бэ. Наад нехрее эвдэж дууслаашдээ. Бур муу хун болохоос нь емне салж амраа. Хамаг юмаа зурагтаа хагалдаг гэнэ уу. Чи еерийгее еерчилж сэтгэцээ эхлэж эмчлээгуй тохиолдолд ямар ч сайн хунтэй таарсан чи яг енеедрийнх шиг хэруул хараалаа хийж юма хагалсаар байна. Чиний ухамсар хумуужилд сайхан сэтгэл ухаалаг байдал гол нь сэтгэцийн эруул байдал дутагдаж байна.
Дутагдлаа еереесеее хайгаагуй бас хичээж засахгуй бол насан турш ийм тэнэг дээр нь хэруулч авгай болох нь байна. Хичээж амьдраарай. Сайн сайхныг хусье