Сайн байна уу би 30 настай эмэгтэй. Нөхөртэйгөө танилцаад 7 жил, нэг гэрт ороод 4 жил болж байна. Хөөрхөн охинтой. Бид хоёрт янз бүрийн асуудалгүй байдаггүй ээ бие биедээ хайртай. Би хүүхдээ хараад гэртээ ханийгаа хүлээгээд суудаг юмаа. Удахгүй ажлаа хийнэ гэж бодоол хүүхэд гараас гарахаар. Манай хүнд нэг ийм зантай. Гэрт байхдаа надгүйгээр байж чадахгүй мэт л хамаг юмаа надаас асууж зөвлөөд л сайхан харилцаатай, халамжтай. Тэгээд гэрээс гараад явахаараа таг чиг. Гадуур ажил хөөцөлдөөд явж байхдаа бол бүр таг.
Тэгээд баахан залгаж байгаад нэг ярихдаа очоод хэлье, ажилтай байна ядаргаатай битгий залгаад бай гэнэ. Тэгэхээр нь миний уур аймар хүрээд улам их залгана. Чамайг ирэхээр чинь яах вэ гээд л. Тэгээд л орой гэртээ инээгээд ороод ирнэ би ч инээнэ. Нэг иймэрхүү байдалтай 3 жил болчихжээ. Би ч яахав түргэн ууртай, аймар амархан уур гардаг, мартдаг хүн. Би тэгээд нөхөртөө аягүй их хэлсээн. Хоёулаа гоё бие биерүүгээ байнга ярьж юу хийж яаж явж байгаагаа хэлж байя энэ тэр гэнэ. Тэгэхээр за л гэнэ. Би хааяа гадуур гараад явахаар өөрөө бол бас л надаас дутахгүй араас залгаад хурдан ир, хурдан ир гээд л байна. Би нөхрөө гэхдээ хардаж залгадаггүй, хань минь өөр хүнтэй явж үзээгүй л гэж боддог.
Хамгийн гол би нөхөртэйгөө байнга л харилцаатай сайхан байхыг л хүсдэг би яах вэ? Би жирэмсэн болоод төрөөд нийт 3 жил гэрт байлаа. Энэ хугацаанд нөхрийнхөө араас байнга залгасаар, энэ миний буруу юу? Яаж энийгээ засах вэ?
29 Comments
er n bnshdeee er hun ehelj huurval yadiin emegtei hun bas adilkhan huurah heregtei herev huuraagui bol hezeee ch er huniig bitgii huur ……er hun yaj bn yag teren shig n l bh heregtei shdeee ……………………………
bi bas nuhurluge halit zalgadad bsnaa boliod eroso ardas ni zalgahaa baitsan bsn, showdoj yavad uurer irehed ni hurtel zalgadaggui bsn!! tgsn harin 1 udaa uureer ireed uglu ni harsan huzuu ni shimeestei nuruu maajaastai bsn! tgd zgr unseltssen gd guriiij ugsun( medeej untsan ni oilgomjtoi) … tegel ternees hoish bas l banzaltjaga bolu yaajaga bol gj bodogdod yamarch itgeh itgel bhku blsn
Bodol chi estoi uxaantai gergii bnaa cham shig xvniig jinxene exner geneshvv. Minii exner chamtai adil bwal saixan bnaa
Би бол нөхөрлүүгээ залгадаггүй эхнэр. Ямар сайндаа манай нөхөр ахтайгаа цуг явж байсан чинь эхнэр нь хаа явж байна юу хийж байна хэзээ ирэхийн гээд минут тутамд залгаад байх юм гэнэ. Тэгээд чи хааяа ч гэсэн надруу залгахад яаадийн гэж үү ккк. Ер нь тэгээд нэгэнт болно бүтнэ гээд хамт амьдарч байж нэгэндээ итгэх л хэрэгтэй дээ. Хуурахаа хүрвэл араас нь залгасан залгаагүй амжуулж л таарна. Тиймээс тэгж залгаж амьтан хүний ажил хийлгэхгүй үнэ цэнээ алдаж ад төвөг болж яадаг юм тэгсэнд орвол өөрийн дуртай юмаа хийгээд мөрөөрөө байж байсан нь дээр Би ингэж л боддог. Бас нэг нөлөөлсөн зүйл нь ажлын залуучууд, эрэгтэй найз нөхдийгөө ажиглаж байхад эхнэр нь байнга утасдах шиг тэнэг юм байдаггүй юм билээ. Ажлаар хөдөө гадаа явжаахад эсүл аяга хоол унд идээд, хаа нэг баяр ёслол тэмдэглээд явжаахад эхнэр нь залгаад байгаа эрчүүд андашгүй шүүдээ утас нь байн байна дуугархаар л царай нь сонин болоол явчихна хөөрхий бид ч тэгээд тиймэрхүү хүмүүсийг бушуу яв харь гээд салахын түүс кккккк
gangaa сайхан бичжээ. Мундаг юм аа. Зөв шийдвэр гаргасан юмшиг санагдаж байна. Уншихад хүртэл урамтай сайхан санагдлаа.
Миний нөхөр хэзээ ч гэрээсээ гадуур хонож байгаагүй юм аа. Орой ажилаа тараад л ирнэ. Харин өдрийн цагаар амжуулдаг байсан юм билээ. Тэр бүсгүйчүүд өөрсдөө нөхөртэй хүүхэдтэй, тэгсэн хэрнээ л би нөхөртэй байж чамайг санаад байна уулзъя учиръя гэсэн мессеж байнга бичдэг юм билээ. Нөхөр бол мэдээж буруутай нь ойлгомжтой. Харин бүсгүйчүүдийг яаж ийм байж чадаж байна аа гэж би гайхсан. Бусдыг өөр шигээ л бодож явтал огт өөр байдагийг мэдээд үнэхээр итгээгүй. Би зарим бүсгүйтэй нь холбогдож энэ бүхнийг мэдсэн тухайгаа хэлсэн. Тэд яг ижил хариулт өгдөг. Би биш ээ, миний мессенжер, утсаар өөр бүсгүй чиний нөхөртэй холбогдож байсаан гэж. Нөхөр бол бүхнийг үнэнээр нь яриад харин ч сэтгэл хөнгөрчихлөө гэж байсан. Бүсгүйчүүд шууд л үгүйсгээд, болохгүй болохоор нь би сөгдөж уучлалт гуйя, миний гэр бүл, миний амьдралыг бодооч дээ, би бие муутай, амьдрал хэцүү эсвэл жирэмсэн гэх мэтээр өөрийгөө өрөвдүүлэх арга хэрэглэдэг юм билээ. Би хүнийг сөгдүүлээд өөрөө заргалдаад явах хүн биш. Гэхдээ ямар ч байсан би бас хүн шүү гэдэгээ мэдрүүлэхийн тулд өөрт нь би мэдсэн гэдэгээ хэлэх нь зөв гэж бодсон байсан. Тэр бүсгүйчүүд миний амьдралаас хулгай хийгээд явж байхдаа намайг миний үр хүүхдүүдийг огт бодоогүй байж өөр дээр нь тулаад ирэхээр яаж амиа хоохойлж байгааг нөхөртөө би хэлж сонсгосон. Би нэг л дүгнэлт хийсэн. Зөвхөн амин хувиа хичээж амьдардаг хүмүүс хань ижилээ араар нь тавьдаг хуурдаг юм байна гэж. Миний нөхөр ч ялгаагүй. Хувиа хичээсэн амиа бодсон хүн юм даа гэж. Гэхдээ энэ бүхний эцэст амьдрал маань эрс өөр болж сайн тал руугаа эргэж магадгүй байгаа учир би салаагүй. Сална гэдэг маш том шийдвэр. Хүүхдүүдийнхээ хувь заяаг шийдэх хэмжээний том шийдвэр. Аав нь байсаар байхад, хүүхдүүдээ хайрласаар байхад би тэдэнд амьдын хагацал үзүүлбэл дэндүү хувиа хичээсэн явдал болж бөгс хөнгөн бүсгүйчүүдээс ч илүү амиа бодсон явдал болно. Энэ бүхнийг олж мэдээд би маш олон удаа уйлсан. Гэхдээ хүүхдүүддээ нулимсаа үзүүлээгүй. Юу ч болсон байсан миний хүүхдүүд аав ээжийгээ хайрлаж, тэдэндээ хайрлагдаж өсөх ёстой. Энэ бол сайн хүн болохын, хүнийг хайрлаж сурахын нэг илрэл гэж бодож байна. Нөхөр бид 2ын дунд болсон асуудал бол үр хүүхдүүдэд хамаагүй, тэд үүнээс болж ямар нэгэн байдлаар зовох ёсгүй. Хэрэв хүүхдүүдээ ямар нэг байдлаар дарамталж, зовоодог муу аав байсан бол би шууд салах байсан. Хүүхэд эрүүл тайван аюулгүй орчинд өсөх ёстой. Тэр орчин эвдэгдээгүй байхад би шууд өөрчилж аавгүй, хэрүүлтэй, шүүх хуралтай тийм орчин болгож чадахгүй ээ. Хүүхнүүд хүүхдээ бодоод л гэдэгийг олон сонсож байсан. Яг өөрийн толгой дээр ирэхэд би ч гэсэн хүүхдүүдээ бодсон. Мөн амьдралаа бодсон. Эр нэг алдаж, эрэг нэг нурдаг гэдэг үгийг бодож сэтгэлээ тайвшруулахыг хичээсэн. Хэрэв миний нөхөр дахин итгэл алдахгүй байж чадвал би ирээдүйн төлөө өөрийгөө золиослох нь хамгийн зөв шийдвэр гэж бодож байна. Цаг хугацаа миний дотор байгаа муухай сэтгэлийг эдгээж өгөх байх гэж найдаж байна. Хэсэг хугацааны дараа би өөрийнхөө амьдралыг илүү ухаалаг нүдээр хараад өөрийгөө зөв шийдвэр гаргажээ гэж дүгнэмээр байна. Яг одоо хэцүү байгаа бүхэн хэсэг хугацааны дараа оргүй хоосон болж амьдрал урьдынх шигээ сайн сайхан болох байх гэдэгт итгэхийг хүсч байна. Намайг дахин уйлуулахгүй амьдруулна гэж амласан нөхрийнхөө үгэнд итгэхийг хүсч байна. Хүний залуу насанд тохиолдсон алдаа нь энэ байг, алдаанаасаа ухаарч амьдралаа олж аваг, эр хүн хэлсэндээ байна гэдэгт итгэж байна.
Зүгээр л өөрсдийгөө нийгэмшүүл. Ажилд ор. Хүүхэд чинь том болсон байна. Цэцэрлэгт өг. Би хүүгээ хүн амьтнаар яриулж хөөцөлдөж байгаад ой 5 сартай байхад нь цэцэрлэгт өгчихсөн. Одоо 5 настай. Би жирэмсэн байхдаа 7сар хүртлээ нөхөртөө эрхэлж туньж гэртээ хэвтээгүй. Ажлаа хийгээд ажлынхантайгаа маазраад явж л байсан. Төрсний дараа ч гэртээ зүгээр суугагүй. Хүүхдээ унтсан хойно гэрээр иог хийж, номноос янз бүрийн хоол хийж сурч, ёстой өөрийгөө л аль болох олон зүйлд сатааруулс
ан. Тэгээд гэрээрээ гэр салонтой бол. Нүүрээ ядаж уураар утаж арчилж суух чинь бас л царай алдахгүй аятайхан л байдаг юм билээ. Би нөхрөө намайг хуурч байна уу үгүй юу гэж ёстой толгойгоо өвтгөх дургүй. Хуурсан бол тэгээд хүүхдээ аваад өөрөө өсгөчихөж чадна тийм болохоор би чамаас хараат биш шүү л гэж хэлдэг. Намайг тэгж чадна гэдгийг манай хадмууд нөхөр мэдэж байгаа учраас надад элдэв юм хэлдэггүй. Ажилтай байж санхүүгийн хувтд бие даах нь хэний ч доор орохгүй байх нэг том шалтгаан болдог юм шүү. Манай э
Гангаа-д. Би чиний бичсэнийг уншаад яг л өөрийнхөө өнгөрсөн амьдралыг харчихлаа. Манай нөхөр бас л танай нөхөр шиг. Над руу муухай ч харж үзээгүй. Би ч бас утас руу нь залгадаггүй байсан. Гэртээ ирж хонохгүй байхад нь ч бас залгадаггүй байсан. Би совингоороо зүгээр байгаагүй гэдгийг нь мэддэг байсан . Би нэг л өдөр бүх хувцсаа аваад явсан.
gertee suuh chini dendeed bgaam bish uu. ajildaa orohgui yu hiij suugaan be. medeej ajiltai baihad ni odorjin zalgaal bas alham tutmaa iltgej yavna gedeg shig lainii ajil haana bnaa. iim utgagui yum bodoj hiij bas nohroosoo shaardaj suuhaar ajildaa orood ooriigoo hogjuul. ayandaa zavgui bolood tegj yarihaa bolichihno.
Huuhnuudee , gertee bitgii udaan suugaachdee! Geriin avgai bolj yavah ni ve. Huuduu tsetserlegt ug. Ajildaa or. Hamt olontoigoo baij niigemshih heregtei shuu. Yamar negen argaar ajildaa hurdan ergej or. Tegvel ta nar hezeech ingej shanalahgui. Ter tag alga boldog nuhruudee or tas martaad ajlaa hii. Tegvel utas harj suuh hereggui bolno shuu dee. Naiz nuhuddteigee hamt haaya suuj , oroin hool idej, garch surah heregtei. Tegehgui gertee shigdeed l baival naiz nuhud ch ugui , gerin bug bolood l hamag saihan zaluu nas chini uitgartai ungurnu. Gertee baigaal baivaal ene erchuud geriin manaach bologoh sonirhol ni ih baij magad. Sanhuugin huvid biee daah ni hamgiin chuhal shuu. Tegvel ta nar henees ch hamaaraltai bish, uuruu uurtuu itgeltei , saihan amidrah bolno.
BYSGYICHYYDEE NOHRIINHOO ARAAS tsoohon zalgah olon zalgah yamarch yalgaagyi. NOHOR CHIN syylreh durtail bol zalgasan zalgaagyi amjuulna. IIMEES BYSGYI mini ooriigoo tord tord bas dahin goe. ZOBSNII ETSEST CHAMD JARGAL irne. chi ter yed goe saihanaaraa baih heregtei. ok.
Odort heden udaa zalgasan, zalgah bolgondoo yag yu yarisan, nohor chon yaj reaktsalsan gedgee bicheed bai. 7 honogiin daraa dugneed uz
HI? Tegj huniig zalhtal ni zalgah hereg baina uu? Chamaas zalhaad yavaad uguj magadgui l yum shuu!!! Chi neg, hoyer udur zalgahgui bol tanai hun chini uuruu zalgadag boloh baih daa gej bodnom!!!
Bi anhandaa nuhurluugee zalgadag bsan nuhur uurlana utsaa untaraana suuldee bi bur haysan odoo uuruu zalgadag bolson bi hezee ch utsiig ni avdaggui. Urd ni honogoor alga bolno davhar huuhendene zavaan hog,odoo bi ogt toohoo bolison huuhed jaahan tom bolood bi gertee durtai zuilee hiigeed yadaj l hums huruugaa ileed l suuj bdag bolson ta nar min ch gsn zalgahaa boliod tevcheed nuhuruu zalgaval utsaa avahgui gants neg udur bolood uzeerei ene gaitai yanhan tsaraitai huuhnuud bolon utasnaas bolj minii amidrald ih olon muuhai zuil tohioldoj bsan. Emegtei hun zuvhun uuriiguu l bodoh heregtei
Za da bi bas l ih zalgadag negen ehner bna.hamgiin gol ni yagaad tegej ih zalgadag ve geheer…manai nuhur uuruu bolohoor ajlaa taraad toglono nnaiz nuhudteiguu uulzana utsaa avahgui salgana yanz yanz ih bolnoo.harin bi naiz huuhenteigee uulzah erh ch bhgui.uyn gaduur delguur cjhhesdeggui naiz nuhud eejteigee hurtel hajuud ni yariha d changa yarigch deeree tavi gene.uygaa yaridagiin gene.naiziihaa uvchtei eejiig ergeed ireh hoorond ajlaa ch hiihgui yagaad zalgadaggui um amgui boltsiimuu ntr gene.tegeed yag gem hiisen nugelten shig urd hoino ni orj guine tegehgui bol huuhduudee hyargachih geel estoi aimaar…yagaad uursduu l gantshan hun ehner ni uy ch bish um shig bdag bnaa ene malnuud.zuvhun bi hariug ni barij tegej ih zalgadgiin ternees bish bi bol hardaj ntr boldoggui e
bi ch nohorluugee zalgadaggui bsn bur naiz nar ni gaihdag geech tanai ehner yamar amar yum be gedeg bi ch yahav nohor bhgui uyd chn moon zav ter hoorond oortoo tsag zav gargana ajlaa hiine gevch huuhed torson chin amidral oor bolson gantsaaraa gert suugaad huuhed harah yamar hetsuu geech hen neg ni ireed gants ayga tsai taivan uuh yumsan 00 oroh yumsan gej bodogdono shuu dee kkk tegeed utsaar zalgadag bolson haana bn yu hiij bn geed ireh bolj bn uu geh jisheetei. erchuud ajiltai bhd yadargaatai yum gej boddog bh naiz nar ni ednii ehner hartaich gej bodoh bh gehdee etssin etsest bid nar yadradag yum 24 tsag huuhed ger orni ajil shono huuhed hohuuleh huuhed uilhaar bosch avna geed 24 tsagin ajil hiideg gedgiig erchuud oilgodoggui yum emegtei hun mongo olj chaddaggui bolhooroo gert suuj huuhed hardag yum bish erchuud neeh l bi mongo olj bn ajil hiij bn bitgii zalgaad bai gene bid ajil hiivel eregtei hunees iluu garhaas lav dutahgui gehdee eregtei hunii urgeljlel ur huuhdig ni gargaj osgoh hetsuu bogood hundtei uureg burhnaas huleesen yum gedgiig erchuud min er nohruud min oilgoj zalgahad ni tsaaraglahgui haana yu hiij bgagaa helj bai hezee irhee gol helj bai
Нөхөр итгэл алдсан үйлдэл хийсэн болохоор би байнга араас нь утасдаг. Ер нь ч утсаа авдаггүй жирэмсэн байхад 1 хүүхэн дугаараа нууцлаад хүүхдээ авахуул гэж дарамтлаад, жирэмсэн болон төрснөөс хойш 7 хоногийн 1-2 өдөр гэртээ хонодоггүй,хаана хоносноо ч асуухаар хэлдэггүй, 3-4 өдөр нь найзуудтайгаа уулзаад гээд шөнө дунд ирдэг сүүлийн үед 7 хоногийн талд нь гэртээ ч хонохоо больсон. Бас утсаа бариад нольд хаалгаа түгжээд чатлаад суучихна. 1 хүүхэн байнга залгана. Тэгээд хаана байгаа юм гээд дууны өнгө нь эрс өөрчлөгдөөд налигнаад эхэлнэ. Хэн юм наад хүүхэн чинь гэхээр миний найз чи ямар ядаргаатай юм гээд элдвээр хэлнэ. Сүүлийн үед уйлахаас өөр юу ч хийж чадахгүй юм доо 🙁 Гэр орныхон болон таньдаг хүмүүсийн нүдэнд 1 их болоод бүтээд байгаа юм шиг харагддаг. Ээж, аавдаа дараа болохгүйн тулд амьдралаа огт ярьдаггүй. Ээж минь бид нар өндөр настай нөхөртэйгөө болж бүтээд амьдраарай гэнэ. Аргагүйдээ өндөр настай бас даралттай хүмүүс дүүгийн салалт 2 хүүхдийг нь өсгөх бас тусдаа гараагүй 1дүү гээд хэнз хэдэн хүүхдээ өсгөх гэж зовж байхад нь гай болохгүй гэээд тэсээд … Найз нөхдөд яриад ч дэмий элдэв хов живийн бай болоод л дуусдаг юм байна лээ. Эмэгтэй хүний үйлийн үр гэж их юм даа. Ямар сайндаа хойд нас гэж байдаг бол эмэгтэй хүн болж төрөхгүй юмсан гэж боддог болсон. 1 жил хүрэхгүй тэсчих юм бол хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажилдаа ороод салах юмсан гэж бодох юм.
Gertee uldej bgaad ni hetsuu l bdag l daa hen hend ni. Bi lav ehneree huurah tuhai boddogchgui tegeed haaya garna naiz nohodteigoo suuj buu halhaar neg medhed tsag taliisan bdag. Tgd er ni gaduur yvj bhad nzuudtaigaa uulzaj bhad shaardlaggui zalgaad bhaar ontsgui bdag. Bi tuuniigee huurahgui gesen itgeltei bgaa shig terend min tiim itgel tordoggui l bhaldaa. Medehgui ymdaa..
хүүхдээ цэцэрлэгт өг хөөе.юун гэртээ сууж байх дуртайн. Тэгээд нээх шалдар булдар юмандээр хэрүүл хийгээд. Гэрийн авгай гэж чамайг л хэлэх байхдаа
Өглөө гараад орой ирэхийн хооронд тэгж байнга ярих ямар шаардлага байна аа. Ажилаа л хийгээд явж байгаа биз дээ. Дээр нэг хүний хэлсэнчлэн хүнтэй ажил яриад сууж байтал байнга гэрээс нь залгаад байвал эвгүй байдалд орно шүү дээ. Чи их л завтай байдаг бололтой. Завгүй байсан бол юуун тэгж нөхрийг маллах. Бараг орой ирэхэд нь санана биз дээ хэхэ. Хүүхэд чинь 2 хүрчихсэн юм биш үү. Ажил төрөлдөө орооч.
Гар утас гэж газрын гай 1 ширхэг байнаа.Хэрэгтэй ч юм шиг хэрэггүй ч юм шиг.Чи байнга залгаад байвал нөхөр чинь найз нөхөдгүй болно.Эрчүүд хаяа 1 уулзаж ганц 2 пиво уух снуукер тоглох ч юм уу тэр үед эхнэр нь байнга залгаад байвал хажуу хүмүүст үнэн төвөгтэй бүр өмнөөс нь санаа зовоод бараг л хөөгөөд явуулна даа.Эхнэр нь залгаад ядаргаатай байдаг гээд уулзахаа ч болино дөө.Гэр бүлийн үл ойлголцол хэрүүл маргаан иймэрхүү жижиг юмнаас болдог ч юм шиг
Би хэзээ ч нөхөр рүүгээ залгаж энэ тэр болдоггүй, ажилтай байхад нь саад болох байх гэж боддог байсан. Хааяа нэг шаардлага гараад залгах үед хүнтэй уулзаж байна, эргээд залгая гээд утасаа тавих үе олон л байсан. Хардаж, мөрдөж байсан үе байхгүй. Харин 10 гаран жил болоод нэг л өдөр мэдсэн зүйл юу байсан гэхээр тэр цаг мөчийг өөр бүсгүйтэй өнгөрүүлдэг байсан гэдэг баримт юм. Нэг биш нэлээд хэдэн бүсгүйтэй, нэлээд хэдэн жилийн хугацаанд болоод өнгөрсөн зүйлсийг хожуу ч гэлээ олж мэдсэн. Харддаггүй , элдвийг сэжиглэлгүй итгэж амьдарсан жилүүдээ эргээд бодохоор чи тэнэг үү, бүх зүйл нүдний өмнө ил байж шүү дээ гэж өөртөө хэлсэн. Тэнд ажилладаг тэр гээд л надад ярьдаг залуус нь бүсгүйчүүд байж, тэд хэн хэндээ ашигтай ханьтай, зугаатай жилүүдийг өнгөрөөсөн байх юм. Одоо би сэтгэл санааны маш хүнд бэрхшээлийг даван туулах гэж хичээж байгаа боловч үнэхээр хүнд байна. Нөхөр маань дахин тийм ухаангүй амьдрахгүй гэдэгээ маш олон янзаар илэрхийлж хүүхэн хөөсөн он жилүүдийг ардаа үлдээгээд урагшаа харж амьдрахыг маш их хүсч, одоо л ганц удаа итгэвэл дахин итгэлийг минь алдахгүйг хичээж амьдрана гэдэгээ амьдрал дээр харуулна гэж амласан. Гэвч би үнсэх үед нь өөр бүсгүйг яг ингэж үнссэн байх даа, тэврэх үед нь бас л ингэж тэврэсэн байх даа гэж бодоод байх юм. Утсанд нь мессеж ирвэл хэн юм бол, гадагшаа ажилдаа явахад нь хүүхэнтэй болзсон болов уу гэж бодоод байх юм. Би хэзээ ч гар утасыг нь үзэж байгаагүй. Хэт их итгэж явсан. Гэхдээ залгаж ярихгүй л байгаа. Зүгээр л тийм муухай бодол төрөөд өөрийгөө зовоогоод байх юм. Яг үнэндээ салмаар санагдаж байсан. Гэвч хүүхдээ бодоод, мөн сүүлийн 2 жил энэ асуудлаа больсон байсан нь нөлөөлсөн байх. Ямар ч байсан өөрийгөө чагнахад салахгүй гэдэг бодол сэтгэлийн гүнд байсан. Одоо би л өөрөө өөртэйгээ эвлэрвэл болох юм шиг байвч чадахгүй л байна. Энэ бүхнийг бусад бүсгүйчүүд яаж даван туулдаг юм бол доо. Надад ийм зүйл ярилцах хүн алга. Хэцүү санагдах бүрт нөхөртэйгээ ярилцаж байна. Дараа нь хэсэг тайвширдаг юм. Харин нөхөр минь намайг аль болох ганцаар үлдээхгүй, үргэлж санаа тавиад өөрийгөө буруутгаад бас л шаналж л байх шиг байна. Эрчүүдээс асуухад одоо нөхөртөө итгэж болох уу. Ийм үе дахиад ирэх вий гэхээс айх юм. Харааж зүхэхгүйгээр хариулах хүн байна уу. Миний нөхөр энэ алдааг эс тооцвол маш сайн нөхөр, аав. Уг нь надад үнэхээр халамжтай, хэзээ ч зодох цохих байтугай муухай харж байгаагүй. Тийм болохоор л би хэт итгэсэн бололтой.
nuhur chin ajil yariad baij baital chi zalgaad utas n bainga dugaraad nuguu huniihee hajuud evgui baidald ordog baihaa..esvel nuhur chin ajil hiideggui yumuu..utasnii duudlagiig nen yaaraltai uyed l ashigladag shde..huuhed uvduh geh met..
er ni ehner nuhur, ger buliihen hen chbai, bainga haana yawj bna, yu hijbna, hezee ireh we gej yarih yamar hereg bdiinbe. yasan argaa barsan humuus we. taiwan ajilaa hiigeel yawj bgldee. yamar nuhurtuu itgedegguiin. uuriiguu zugaatsuulhaa l bodno biz. bainga araas zalgah ch muuhai shuu.
ene no problem bn. udkui ajilda orood sembiiged gyalalzaarai bvsgvi mini.emegte hvn ooriigo l bodoh heregte bdag yum amjilt.
Ер нь найз залуу найзууд гэр бvлийнхэн надлуу залгаад байхад миний уур хvрдэг. наад хvн чинь завгvй болоод очоод хэлье гэж байгаан бишvv чамд байнга тайлангаа тавиад байх юм бол хэзээдээ ажлаа амжуулах юм бээ?
Ened bichij suuhaas iluu nuhurtugu l yariltsah asuudal bna! Bidnar yu gj zowlosonch nuhuriig chn yu mederj yaah handahiig medku shu de! Ymar 2+2=4 gj todorhoi zuil zaah bga bish!
Iim yavdal negen hund tohioldoj baisan etsiin ur dun ni er hunii huuramch yavdalaar duussan.
Er ni asuudalgvi bol bainga zalgaad bx xetsvv bdag yumaa bi bas yamarch asuudalgvi er xvn sain aaw sain xani my exner namaig gaduur ajiltai bxad zalgaad bx xetsvv bi shaardlaggvi bol bitgii zalga gedeg yum odoo bolisoon. Texeer iim baidal udaan vrgeljilwel exner vne tsenee aldax nuxruu zalxaax Tom shaltag boldog yumshvv. Ail geriin togtwortoi bx vndes exner xvnees 70 xuwi xamaatai gej bi boddog yumaa Er ni uxaantai xvleetstei tewcheedtei bx xeregtei dee.